Go to full page →

Тавин Хоёрдугаар Бүлэг - Сургуулийг Нь Сонгох XX 325

Бид Агуу Ялагдал Хүлээх Болно.— Би заримдаа Бурхан эцэг эхчүүдэд Маноагийн эхнэрт хандсантай адил сонсогдохуйцаар хүүхдээ сайтар хүмүүжүүл гэж сануулаасай гэж хүсдэг. Бид гэр орны хүмүүжлийг үл тоомсорлосноор аймшигтай ялагдал хүлээсээр байна. Ийм учраас итгэл бишрэлийн нөлөө давамгайлсан сургуулийн хэрэгцээ оюун ухааныг маань эзэмдэх болсон. Их хэмжээний бузар муу нөлөөг эсэргүүцэхэд Есүсийн хүч чадлаар их амжилтанд хүрэх боломжтой. (хх 303.1) XX 325.1

Амин Чухал Асуудалтай Нүүр Тулахад.—Эцэг эхчүүд, асран халамжлагчдаа хүүхдүүдээ гэр сургууль адил зөвийг зааж сургадагтай адил нөлөө үзүүлэхүйц, багш нар нь хүүхдүүдээ ямагт урагш хөгжүүлж, амьдралыг амт шимттэй болгох сүнслэг уур амьсгалыг бэлэглэхүйц сургуулвд хүүхдүүдээ өгөөрэй. ... Хүүхэд залуучууд маань Бурханд итгэгч эцэг эхээр сургагдан, хүмүүжсэн байлаа ч үнэнээр ариуссан амьдралаа үргэлжлүүлэх эсэх нь гэр орны нөлөөнөөс холдох үедээ Христэд итгэгчдэд өгсөн зааварчилгааг анхаардаг хүмүүс дунд орохоос ихээхэн хамаарна.(хх 303.2) XX 325.2

Ямар Сурган Хүмүүжүүлэгчид вэ?—Дэлхий дахинд хоёр төрлийн боловсрол олгодог хүмүүс байдаг. Нэг нь Бурханыг гэрэл гэгээ авах сувгаа болгогсод, нөгөөдөх нь бузар мууг үйлдэхдээ сурамгай Сатанд ашиглагддаг элч нар болдог бүлэг юм. Нэг бүлэг нь Бурханы зан чанарыг тунгаан бодож, Есүсийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, Бурханы хүслийг биелүүлэхээр дэлхий уруу дуудагдсан. Энэхүү бүлэг хүмүүс диваажингийн гэгээрэл, мэргэн ухаан, зүрх сэтгэлийг өндөрт өргөгч зарчмуудад амьдралаа бүрэн зориулах шийдвэрийг гаргасан. Тэд бүх авъяас чадвараа Бурханд даатгаж, бодол санаагаа ч Христээр бүрэн удирдуулдаг. Харин нөгөө бүлэг нь бузар муугийн мэдлэгээ бусдад заахдаа соргог ханддаг харанхуйн жононтой хамтардаг. (хх 303.3) XX 325.3

Бурханыг Сууриа Болгосон Сургуулийг Сонгоорой.— Эцэг эхчүүд хүүхдээ гэрээс гадна боловсрол эзэмшүүлэхээр төлөвлөж байгаа бол улсын буюу нийтийн сургууль руу илгээх нь аюулгүй гэж бодож болохгүй. Эцэг эхчүүд харин хүүхдүүдээ Сүнслэг үндсийг зааж өгөхүйц сургууль руу илгээхийг хичээх хэрэгтэй. Христэд итгэгч эцэг эх бүр дээр хүүхдээ Эзэний талаарх мэдлэгийг өгөх боловсролыг олгох сургуулийг сонгож, Бурханы хүсэл болон арга замд дуулгавартай хандсанаар Бурханы зан төрхийг төлөвшүүлэхэд чиглүүлэх ариун үүрэг ноогдсон. (хх 304.1) XX 326.1

Бурханы Израильд Өгсөн Зөвлөгөөг Санаарай.— Бурханы шүүлт Египетэд буух үед Эзэн Израильчуудыг зөвхөн хүүхдүүдээ гэртээ байлгахыг сануулаагүй харин талд буй мал адгуусаа ч гэртээ авчрахыг сануулж байсан. ... (хх 304.2) XX 326.2

Израильчууд Бурханы шүүлт Египетийн газар нутагт буух үед хүүхдүүдээ гэртээ байлгасантай адил өнөөгийнх шиг аймшигтай цаг үед бид ч гэсэн хүүхдүүдээ дэлхийгээс хөндий, ялгаатай байлгахаар дуудагдсан. Бид үр хүүхдүүддээ Бурханы хууль бол бидний төсөөлж байгаагаас илүү гүнзгий утга агуулдгийг зааж сургах ёстой. Бурханы хуулийг сахигчид Бурханы хуулийг зөрчигчдийн үйлдлийг дагахгүй. (XX 304.3) XX 326.3

Эцэг эхчүүд Бурханы үгэнд хүндэтгэлтэй хандаж, сургаалыг нь дуулгавартайгаар дагах ёстой. Эртний Израильчуудад хандсантай адил Бурхан өнөө үеийн эцэг эхчүүдэд хандан, мЧи Бурхан Эзэнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла. Өнөөдөр миний чамд тушааж байгаа энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж, хөвгүүддээ хичээнгүйлэн зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч түүний тухай ярьж бай. Чи түүнийг тэмдэг болгон гартаа уяж, хоёр нүдний хооронд сахиус мэт байлга. Мөн түүнийг гэрийнхээ хаалганы хатавчинд дээр, дааман хаалган дээрээ бич” гэж хэлсэн. (ХХ З04.4) XX 326.4

Хэдийгээр Бурхан дээрх энгийн зааварчилгааг өгсөн байсан ч зарим нэгэн Бурханы ард түмэн хүүхдүүдээ улсын буюу нийтийн сургуульд явахыг, ёс зүйгээр доройтсон хүүхдүүдтэй нийлүүлэхийг зөвшөөрөх болсон. Хүүхдүүд ийм сургуульд Библи болон Библи дээрх зарчмуудыг суралцах боломжгүй байх болно. Христэд итгэгч эцэг эхчүүдээ та бүхэн хүүхдэдээ Библийн зарчмуудыг заах боломжийг гаргаж өгөөрэй. (хх 305.1) XX 327.1

Библийн Үнэнийг Саармагжуулснаар Хүүхдийн Оюун Ухаан Самуурдаг.— Хүүхдүүд маань нийтийн сургуулийн багш нараас Бурханы Үгтэй нийцэхүйц үзэл санааг авч чаддаг болов уу? Тэд гэм нүглийг Бурханы эсрэг буруу үйлдэл гэж заадаг уу? Бурханы хууль тушаалуудад дуулгавартай байхыг мэргэн ухааны үндэс гэж заадаг уу? Бид хүүхдүүдээ Шаббат хичээлд илгээхдээ үнэнийг суралцаасай гэж хүсдэг гэвч хүүхдүүд сургуульд явах үедээ худал хуурмаг үзлийг суралцаад ирдэг. Энэ үзэл санаа хүүхдийн оюун ухааныг самууруулдаг, уг нь сургууль ийм байх ёсгүй. Хэрэв хүүхдүүд үнэнийг гажуудуулсан санааг хүлээн авсан бол энэхүү боловсролыг нь хэрхэн засаж залруулах вэ? (хх 305.2) XX 327.2

Бидний дунд байгаа зарим хүүхдүүд ийм нөхцөл байдлаас болон итгэл бишрэлээс олж авч болох ач холбогдлыг үл тоомсорлож байгаад гайхах ёстой гэж үү? Бид тэднийг уруу татлагад автагдаж байгаад гайхах ёстой гэж үү? Бид хүүхдүүддээ анхаарал хандуулаагүйгээс болон сайн нөлөө үзүүлэхгүй зугаа цэнгэлд бүх эрч хүчээ зарцуулж, итгэл бишрэлээ хэрэгжүүлэх хүслийн хувьд суларч, сүнслэг байдлаар харанхуй болсонд гайхах ёстой гэж үү? Бид оюун ухаанаа юугаар тэжээнэ түүнтэй адил зан чанартай болж, ямар үр тарина түүнийхээ дагуух ургацыг хураан авна. Эдгээр баримтууд хүүхдүүдээ багаас нь ямар боловсрол эзэмшиж байгаад нь анхаарал тавьж, хамгаалах ёстой талаар юуг мэдүүлж өгч байна вэ? Залуучууд маань Бурханы үнэнийг үл тоомсорлогч олон нийтийн хүлээн зөвшөөрч буй боловсролыг хүлээн авахын оронд тодорхой хэмжээний мэдлэг хуримтлалгүй өнгөрөх нь илүү дээр биш гэж үү? (хх 305.3) XX 327.3

Сүм Бүрт Сургууль Байгуулах.— Сүм бүр сургуультай байж, сургуулийн багш бүр баярын мэдээ түгээгчид байх хэрэгтэй. Багш нар Шаббатыг сахигчдын хүүхдүүдийг зөвхөн шинжлэх ухааны мэдлэг бус харин Библийн мэдлэгт сургахаар бэлдэж, сургасан байх нь чухал. Эдгээр хаа сайгүй зохион байгуулагдаж, Бурханаас эмээгч эрэгтэй, эмэгтэйчүүдээр хичээлээ заалгах сургуулиуд шаардлагатай байгаа нөхцөл байдалд нийцэхүйц эш үзүүлэгчдийн сургуулийн зарчмын дагуу баригдсан байх хэрэгтэй. (хх 306.1) XX 328.1

Хотод Байгаа Сүмийн Сургууль.— Эхийн хараа хяналтанд байгаа хүүхдээ илгээж, гэр орондоо суралцаж болохуйц хичээлийг сурж болох боломжтой сургуулийг байгуулах Бурханы төлөвлөгөөний дагуу сүмийн сургуулиудыг байгуулах нь нэн чухал байна. ... (хх 306.2) XX 328.2

Одоохондоо хотуудаас холдон явах боломжгүй байгаа хүүхдүүдийг сургаж, авралыг өгөхийн тулд ихийг хийж гүйцэтгэх боломж байна. Бид ийм ажил үйлсэд хичээл зүтгэл гаргах шаардлагатай байна. Бид хотод байгаа хүүхдүүдэд зориулсан сүмийн сургуулиудыг байгуулж, эрхэм дээд боловсролыг зааж сургах боломжийг нээх нь бидний дуудагдсан дуудлага билээ. (хх 306.3) XX 328.3

Жижиг Сүмүүдэд Зориулсан Сургуулиуд.— Олон гэр бүлүүд хүүхдээ сургах зорилгоор том хэмжээний сургууль байгуулагдсан газрууд руу нүүж байна. Тэд хуучин газраа байснаар Эзэнд илүүтэй үйлчлэх боломжтой байх байсан. Тэд гишүүнчлэл байгаа сүмдээ тухайн нутагт буй хүүхдүүдэд зөв сайн, амьдралтай холбоотой Христэд итгэгчдийн боловсролыг өгөх сүмийн сургууль байгуулахыг уриалж болох юм. Тэд чухал үйлчлэл хийх боломжгүй, үйлчлэх боломжоор хомс, байнга сүнслэгээр идэвхгүй болох уруу таталтанд ороход нөлөөлөх том сүмүүд рүү нүүхийн оронд тусламж хэрэгцээтэй байгаа жижигхэн сүмдээ үлдэх нь эцэг эх, хүүхдүүд цаашлаад Бурханы хүслийг гүйцэтгэхэд ч аль алинд нь ашигтай. (хх 307.1) XX 329.1

Шаббатыг сахигч итгэгчид цөөн байгаа нөхцөлд эцэг эхчүүд хүүхэд залуучууддаа хичээл заах боломжийг нээж, нэгдэх хэрэгтэй. Тэд Христэд итгэгч багшийг ажилд авч, хүүхдүүдээ баярын мэдээ түгээгч болгон сургах амьдралаа Бурханд зориулсан баярын мэдээ түгээгч болгон ажиллуулаарай. (хх 307.2) XX 329.2

Итгэгчдийн тоо цөөхөн байгаа газруудад хоёр, гурван сүмүүд хамтран сүмийн энгийн даруу сургуулийг барьж босгож болох юм.(хх 307.3) XX 329.3

Хэрэв эцэг эхчүүд энэ цаг үед Эзэний хийж гүйцэтгэхийг хүсч байгаа ажилд жижиг хэмжээтэй сургуулиуд маань боловсрол олгох байдлаар туслалцаа үзүүлж байгааг ойлгож ухаарах юм бол хүүхдүүдийг уруу татах дайсны төлөвлөгөөнд саад учрах болно. (хх 307.4) XX 329.4

Гэр Сүмийн Сургууль.—Хүүхдүүд маань бүгдээрээ Христэд итгэгч боловсрол олох боломжоор хангагдсан байх ёстой. Энэхүү боломжийг нээхийн тулд бид гэртээ сүмийн сургуулийг байгуулж болно. Хэрэв айл зэргэлдээ орших хэд хэдэн гэр бүл Бурханаас эмээгч, даруухан багшийг ажилд авч, эцэг эхчүүдийн хүүхдэдээ боловсрол эзэмшүүлэх ажилд нь туслуулж болох юм. Энэ нь алслагдмал газар амьдарч байгаа Шаббатыг сахигчдад ихээхэн ивээл болж, хүүхэд залуучуудаа сүмийн томоохон сургуульд сургахын тулд гэрээсээ хол илгээж байгаагаас илүү Эзэнд таалагдахуйц хичээл зүтгэл хэмээн тооцогдох юм. (хх 307.5) XX 329.5

Шаббатыг сахигч жижиг цуглаанууд найз нөхдийнхөө өмнө гэрлээ гэрэлтүүлэх хэрэгтэй байна. Үүнийг гүйцэтгэхэд хүүхдүүд хичээлээ хийж дуусаад эцэг эхдээ туслахын тулд гэртээ байх шаардлагатай байна. Сайн удирдаж буй Христэд итгэгч гэр бүл болон Эзэний зааварласны дагуу хүмүүжил олгож буй эцэг эхээр удирдуулсан гэр бүл хүүхдийн хувьд хамгийн шилдэг газар нь байх юм. (хх 308.1) XX 330.1

Алслагдсан Гишүүдийн Бэрхшээл.— Зарим Шаббатыг сахигч гэр бүлүүд адил итгэл бишрэлтэй хүмүүсээс хол, ганцаар оршиж байдаг. Эдгээр гэр бүлүүд зарим тохиолдолд хүүхдүүдээ дотуур байртай сургуульд илгээснээр хүүхдүүд нь бусдын туслалцааг авч, буцаж ирээд ихээхэн ивээл болдог. Гэвч зарим гэр бүлүүд хүүхдүүдээ гэрээсээ хол явуулж сургах боломжгүй байдаг. Ийм тохиолдолд эцэг эхчүүд итгэл бишрэлээр жишээ болохуйц, Эзэний төлөө боловсрол эзэмшүүлэх дуртай, Эзэний усан үзмийн талбайг арчлан тордох багшийг авч ажиллуулахыг хичээх хэрэгтэй. Эцэг эхчүүд харин багштай хамтран ажиллаж, хүүхдүүдээ өөрчлөгдөн шинэчлэгдэх ажилд чин сэтгэлээс хичээн зүтгэх хэрэгтэй. (хх 308.2) XX 330.2

Хүүхдүүдийг Аврахын Тулд Амьдралаа Зориулан Ажиллах нь.— Зарим оронд эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуулвд сургах хуулинд захирагдах шаардлагатай болдог. Эдгээр улс орнуудад сүм байгаа бол зургаагаас дээш тооны хүүхэд байгаа л бол сүмүүд өөрсдийн сургуулийг байгуулах хэрэгтэй. Та амьдралынхаа туршид дэлхийн бузар муу, ялзруулахуйц нөлөөнд живж байгаа хүүхдүүдээ аврах ажлыг хийж байгаа мэтээр үйлчлээрэй. (хх З08.3) XX 330.3

Бид энэ үүрэг даалгавраа гүйцэлдүүлэхгүй ихэд хоцрогдсон байна. Олон газруудад сургуулиуд маань аль хэдийн олон жилийн туршид ажилласан байх боломжтой байсан. Ингэснээр олон газруудад үнэний төлөөлөгчид төрөн гарч, тэд Эзэний ажлыг төлөвшүүлсэн байх байсан. Цөөхөн хэдэн газар олон байшин барихыг хичээхийн оронд олон газруудад сургуулиудыг байгуулсан байх хэрэгтэй байсан юм. (ХХ 309.1) XX 330.4

Хүүхэд залуучуудыг сүмдээ боловсрол эзэмших боломжтой болгохын тулд ухаалаг төлөвлөгөөтэйгөөр сургуулиудыг эхлүүлэх хэрэгтэй байна. Эзэн сургуулийн ажлыг зохион байгуулах хангалттай хангамжийг өгсөөр байхад энэ тал дээр маш анхааралгүй байснаар бид Бурханыг ихэд харамсах гэм бурууг үйлдсээр байна. (хх 309.2) XX 331.1

Үүсгэн Байгуулсан Сургуулийг Зөнд нь Орхихгүй Байх.— Сүмийн сургууль байгуулагдсан газарт Бурхан тухайн ажлыг үргэлжлүүлэхгүй байх тодорхой чиглэлийг өгөхөөс бусад тохиолдолд сургуулийг зогсоохгүй байх хэрэгтэй. Сургуулийг эсэргүүцсэн муу нөлөө гарч бий болох боловч багш нар Бурханы тусламжтайгаар асуудлын чиглэлийг өөрчлөх агуу, авралын ажил үйлсийг хийж чадна. (XX 309.3) XX 331.2

Дуулгаваргүй, Хүмүүжилгүй Хүүхдэд Туслалцаа Үзүүл.— Зарим үед сургуульд дуулгаваргүй байдал газар авснаар сургуулийн ажлыг цаашид удирдахад ихээхэн бэрхшээлтэй болдог. Зөв боловсрол эзэмшээгүй хүүхдүүд ихээхэн асуудал дэгдээж, тэдний эсэргүүцлээс болон багш нарын зүрх уйтгар гунигт автагддаг. Гэвч үүнээс болж урам хугарч болохгүй. Сорилт, бэрхшээлүүд туршлага хуримтлуулахад тус болдог. Хүүхдүүд дуулгаваргүй, журамгүй бол илүү тууштайгаар хичээн зүтгэх шаардлага гарна. Дуулгаваргүй зан чанартай хүүхдүүд байгаа нь сүмийн сургуулиудыг байгуулах гол шалтаг болж байдаг. Эцэг эхийн хүмүүжүүлж, сургах үүргээ ухамсарлаагүйгээс болж дуулгаваргүй болсон хүүхдүүдийг бололцоогоороо аврах шаардлага бидэнд тулгарч байна. (хх 309.4) XX 331.3

Дэлхийн Залуусыг Өөрчлөн Шинэчил.— Олон жилийн өмнөөс сургуулийн барилгуудыг олон газруудад барьж байгуулах хэрэгтэй байна. Том хэмжээний барилга байшин барихын оронд хүүхэд залуучуудад жинхэнэ боловсролыг олгож болох сүмийн сургуульд тохиромжтой байшин барилгыг барих хэрэгтэй. Сургуульд ашиглагдаж байгаа сурах бичиг Бурханы хуулийг хүүхдэд таниулах зорилгыг агуулсан байх ёстой. Библи бол боловсролын үндэс болсон байх ёстой. Ийм ажлаар дамжин үнэний хүч, чадал, гэрэл гэгээ илүүтэй гэрэлтэх боломжтой болно. Бузар хүслээ хангах зуршлаар оюун ухаанаа удирдуулсан дэлхийн залуучууд сүмийн сургуулиудаар дамжуулан өөрчлөгдөн шинэчлэгдэх болно. ... Бурхан надад ийм төрлийн баярын мэдээний ажил үнэний мэдлэг болон гэрэл гэгээг түгээх гайхамшигтай нөлөөг бий болгоно гэж хэлж өгсөн. (ХХ З10.1) XX 332.1

Өндөр Шаардлага Тавих.— Сүмийн су ргуулиудад зохион байгуулж байгаа ажил маш өндөр зохион байгуулалттай байх ёстой. Бүхнийг Сэргээн босгогч болох Есүс Христ буруу сурган хүмүүжүүлэх аргыг анагаагч цорын ганц Хүчин зүйл билээ. Түүний Үгэнд зааж сургасан сургамж залуучуудад хамгийн их сонирхол татахуйц байдлаар заагдсан байх ёстой. Сургуульд олж авч буй хүмүүжил гэрийн хүмүүжилд дэмжлэг үзүүлж, гэр болон сургууль дахь энгийн даруу, бурханлаг байдал өндөрт тавигдсан байх ёстой. (хх З10.2) XX 332.2

Тэнгэрт Өндөр Дүнг Авахад Бэлтгээрэй.— Бурхан эцэг эхчүүдэд хандан, Хүүхдүүдээ гэртээ цуглуулаарай, Бурханы тушаалуудыг үл тоомсорлогч, бузар муу арга замыг зааж байгаа хүмүүсээс тэднийг холдуулаарай. Болж өгвөл томоохон хотуудаас гараарай. Сүмийн сургуулиудыг байгуулаарай. Хүүхдүүдийнхээ боловсролын үндсийг Бурханы Үгэн дээр суурилуулаарай. Бурханы Үгийг дунд ангид орохоос өмнө гол судлах зүйлээ болгох юм бол олон сайхан хичээлийг суралцаж, тэнгэрт сайн дүн авах бэлтгэлээ базаах боломжтой болно. (хх 310.3) XX 332.3

Бурхан Боломжуудыг Бүрдүүлж Өгсөн.— Сургуулиуд маань залуучууд, хүүхдүүдийг баярын мэдээ түгээгчид болгон бэлтгэх Бурханы зэмсэг юм. Эцэг эхчүүд хариуцлагаа ойлгож, хүүхдүүддээ Бурханы боловсролоор дамжуулан өгөхийг хүсэж байгаа агуу боломж, ивээлүүдэд талархалтай хандахад туслах үүрэгтэй. (хх 311.1) XX 333.1