Go to full page →

Христэд Хүрэх Зам MonSC 1

Өмнөтгөл MonSC 6

Хүн төрөлхтөн Христ рүү алхам алхмаар ойртоход зүйрлэшгүй их тус дэм өгч, сая сая уншигчдын хүртээл болох хувь заяа цөөн хэдэн номонд л заяажээ. MonSC 6.1

1892 онд анх хэвлэгдсэн уг ном 70 гаруй хэл дээр орчуулагдан, дэлхий ертөнцийн өнцөг булан бүрт уншигдсаар байгаа бөгөөд уншигчдын хэрэгцээ шаардлагын үүднээс олон зуун удаа ахин дахин хэвлэгджээ. Өнөөдөр Та энэ номыг эх хэл дээрээ уншиж, «Христэд хүрэх зам”-аар замнах боломжтой боллоо. MonSC 6.2

Энэхүү номын зохиогч Элен Г. Уайт (1827-1915) АНУ-д төрж өссөн нэгэн бөгөөд хожим нь Христ болоод Ертөнцийн Эзэний тухай, Түүний сургаал номлолыг гурван тивийн ард түмний дунд түгээн дэлгэрүүлж явжээ. АНУ-аас гадна Баруун Европ, Шинэ Зеланд, Австралийн улс орнуудад олон жил ажиллаж амьдрахдаа тэрбээр боловсрол, эрүүл мэнд, гэр бүл, шашин судлал зэрэг өргөн цар хүрээг хамруулан 45 бот.ь ном зохиол туурвисан байна. MonSC 6.3

«Христэд хүрэх зам” - уг номын агуулга нь нэрнээсээ тодорхой юм. Христ бол хүний хамгийн итгэлт Анд найз, Туслагч хийгээд цорын ганц Аврагч мөн болохыг, хэрхэн Түүний ивээлд орж, мөнхийн амьдралд хүрч чадахыг та энэ номноос унших болно. MonSC 6.4

Иаков үйлдсэн гэм нүглээсээ болж Бурханаас хагацах вий хэмээн айж явахдаа нэгэн шөнө газар дэрлэн, хөсөр хэвтжээ. Тэгээд тэр зүүдлэхдээ, хөрст газраас эхлэн бүр дээшлэн дээшилсээр тэнгэрт хүрсэн сүрлэг сайхан гэрэлт шат байхыг олж харжээ. Тэрхүү гэрэлт шатны оргилд зогсогч Нэгэн түүнд итгэл найдвар хийгээд тайтгарлын үгсийг айлдан байлаа... MonSC 7.1

Иаковын зүүдэндээ үзсэн тэр л гайхамшигт үзэгдэл нь «зам, үнэн, амь” болсон Христийг мэдэхийг хүсэгч хүн бүхэнд үзэгдэх болно. Энэ утга төгс санаа бол эл номын «амь» юм. MonSC 7.2

Эрхлэн нийтлэгчид