Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Адвентист Гэр Бүл - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Дөчдүгээр Бүлэг - Эхийн Ажил Үүргийн Талаарх Буруу Ойлголтууд

    Эх хүн өөрийн үүргийг чухал биш хэмээн төсөөлөх уруу таталтанд унадаг. - Эх хүний ажил үүрэг өөрт нь байнга чухал биш мэт санагддаг. Эх хүний ажлыг хүмүүс ихэвчлэн талархан хүлээж авдаггүй. Зарим нь эх хүн ямар их үүрэг хариуцлага, бэрхшээлийг даван гарч байдгийг ойлгодоггүй. Эх хүн өдрийн туршид тэвчээр, арга эв, мэргэн ухаан, хувиа үл хичээсэн хайр энэрлээр дүүрэн бага сага үйлдлийг гүйцэтгэх шаардлагатай байдаг. Гэсэн хэдий ч хэзээ ч өөрийн гаргасан амжилтаар бахархан ярих боломж олддоггүй. Тэрээр гэр орны асуудлуудаа арай хийн цэгцлээд маш их ядарч туйлддаг. Ийм үедээ эх хүн хүүхдүүдтэйгээ найрсгаар харилцаж, тэднийг аз жаргалтай, хөлийг нь зөв зам дээр тавих үүргийг гүйцэтгэх шаардлагатай болдог. Эх хүн юу ч амжуулж чадаагүй мэт сэтгэгдэлтэй болдог, гэхдээ энэ нь тийм биш юм. Тэнгэр элч нар ядарч туйлдатлаа ажиллаж буй эмэгтэйчүүдийг ажиглан харж өдөр бүр үүрч байгаа хүнд ачааг нь ойлгодог. Эх хүний нэр алдаршаагүй ч Хурганы амийн номонд нэр нь бичигдэх болно. AГБ 247.1

    Жинхэнэ эх ба ээж хүн... үүрэг даалгавраа баяр хөөр, нэр хүндтэйгээр хэрэгжүүлдэг. Тэрээр гэр орноо эмх цэгцтэй байлгахын тулд гүйцэтгэж байгаа үүргээ нэр хүндэд нь муугаар нөлөөлөх зүйл гэж тооцон үздэггүй.AГБ 247.2

    Баярын мэдээ түгээх ажлаас илүү чухал биш гэж тооцох нь. - Эх хүний ажил үүрэг ямар чухал утга учир агуулдаг гэж бодно! Гэтэл олон эхчүүд баярын мэдээ түгээх ажлыг гүйцэтгэх хүсэлдээ автагдаж байна. Тэд гадаад улс орон руу явах юм бол үнэ хүндтэй ажил үүрэг гүйцэтгэх юм шиг өөрсдийгөө төсөөлөн бодож байна. Тэд гэр орныхоо ажлыг гүйцэтгэж, өдөр бүрийн үүрэгтээ үнэнч байх нь хэт их ачаалалтай, нэр хүндгүй ажил хэмээн бодож байна.AГБ 247.3

    Баярын мэдээ түгээх ажил гүйцэтгэх хүсэлд автагдаж байгаа хүмүүс гэр орондоо баярын мэдээ түгээх шаардлагатай байна... Харийн хүмүүстэй харьцуулахад өөрийн үр хүүхдүүд илүү үнэ цэнэтэй байдаггүй гэж үү? Өсөн төлөвшиж байгаа бяцхан үр хүүхдийнхээ оюун ухаан болон бодол санааг Бурхантай холбохын тулд ямар анхаарал халамжийг үзүүлэх нь юунаас ч илүү чухал билээ! Бурханаас эмээдэг эх хүнээс өөр ийм халамжийг үзүүлж чадах хүн байдаг гэж үү?AГБ 248.1

    Зарим хүмүүс Бурханд үйлчлэх идэвхтэй үүрэг гүйцэтгээгүй бол Бурханы хүслийг биелүүлээгүй мэт сэтгэгдэлтэй болсон байдаг, гэвч энэ бол эндүүрсэн бодол. Хүн бүр Эзэний төлөө өөрсдийн хэмжээнд үйлчилж байдаг. Гэр орноо тааламжтай, Бурханы хүссэн орчноор хүрээлүүлэхээр хичээх нь үнэхээрийн гайхамшигтай үйлчлэл юм. Бурханд үйлчилж байгаа хүн бүхэн Бурханд зориулсан сэтгэлээр энгийн чадвараа ашиглан үйлчлэх юм бол гэр бүлээ Бурханы хүссэн хэмжээнд хүргэх боломжтой. Бурханд бүх зүрх сэтгэлээ зориулан үйлчилснээр агуу гэрэл гэгээ цацрах болно. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөрсдийн ойлгож мэдсэн хэмжээгээр үйлчилдэг боловч бүх зүрх сэтгэлээ дайчилснаар Бурханд бүрэн хэмжээнд үйлчлэх боломжтой байна. Хүүхдүүдээ Бурханаас эмээсэн амьдралаар амьдрахад сургаж байгаа хүн индэр дээрээс сургаал айлдаж байгаа хүнтэй адил үйлчлэл хийж байдаг.AГБ 248.2

    Өөрсдийн үүрэг даалгавраа зүрх сэтгэлээсээ гүйцэтгэж байгаа эмэгтэйчүүд баяр хөөртэй зүрх сэтгэлээр хүүхдээ Бурханы хүслээр сургаж, нөхрийнхөө иурууи дээрх хариуцлагыг үүрэлцэж байдаг. Ийм үүргийг гүйцэтгэж байгаа эмэгтэйчүүд Бурханы хувьд баярын мэдээ түгээж байгаа хүмүүс юм.AГБ 248.3

    Сүмийн үйл ажиллагаа гэр бүлээ халамжлах ажлаас илүүд тооцогдох ёсгүй. - Та эхнэр болон эх хүний үүргээ үл тоомсорлон, үр хүүхдүүдээ Эзэн рүү хандуулан чин сэтгэлээсээ үйлчлэхгүй бол Эзэн Өөрийн хүслийг амьдралд тань хэрэгжүүлэхээс татгалзах болно. Эзэн таныг гэртээ гүйцэтгэх ёстой үйлчлэл рүү тань чиглүүлэх болно. Хэрэв та маш агуу, чухал ажлыг дааж авсан болохоо ойлгож ухаарсан бол та буруу үзэл бодолд хууртагдсан гэдгээ ухаарна. Та гэр бүлдээ чин сэтгэлээсээ үйлчилснээр, хамгийн ойр дотны хүмүүсийнхээ төлөө үйлчилж Христийн төлөө илүү өргөн хүрээнд үйлчлэх чадвар, боломжуудаа нээн илрүүлнэ гэсэн үг. Харин гэр бүлээ удирдах үүргээ үл тоомсорлосон хүмүүс бусдын авралын төлөө үйлчлэх ажилд бэлтгэгдээгүй гэсэн үг. AГБ 249.1

    Эзэн та бүхнийг гэр бүл болон эр нөхөр, үр хүүхдүүдээ үл тоомсорлоосой гэж дуудаагүй. Эзэн хэзээ ч дээрх байдлаар үйлчилдэггүй, цаашид ч үйлчлэхгүй.... Бурхан таныг бяцхан хурганууддаа үйлчлэх үйлчлэлээс тань холдуулах хүсэлтэй байгаа гэсэн буруу төсөөлөлд автаж болохгүй. Үр хүүхдээ буруу нөлөөнд орж, зүрх сэтгэл нь эхийнхээ эсрэг болохыг зөвшөөрч болохгүй. Та үүнийг зөвшөөрснөөр гэрэл гэгээгээ буруу байдлаар цацруулах ба Бурханы хүүхдэд тань товлосон төлөвлөгөөг биелүүлэхгүйгээс гадна, диваажинд орох боломжийг нь эцэст нь үгүй болгоно. Бурхан үр хүүхдүүдэд анхаарал тавьдаг, хэрэв та өөрийгөө Түүний үр хүүхэд гэж тунхаглаж байгаа бол үр хүүхдүүддээ анхаарал тавих ёстой.AГБ 249.2

    Хүүхдийг бага насанд нь сайн зуршлуудыг урамшуулан бий болгохын төлөө анхааран, халамжилж, залбиран гуйх хэрэгтэй. Энэхүү үүргийг бид эцэж туйлдалгүйгээр гүйцэтгэх хэрэгтэй. Та эхчүүдийн цуглаан, оёдол, хатгамлын хичээл болон баярын мэдээ түгээх ажилд гар биеэрээ оролцох боломжтой болж болох юм. Хэрэв танай хүүхдийг ойлгож, итгэлтэйгээр зөв зүйлсийг зааж сургах зааварлагч байхгүй бол та Эзэний даалган өгсөн маш чухал хариуцлагаа гүйцэтгэх нь таны үүрэг юм. Та үр хүүхдүүдээ Бурханы хүслийн дагуу төлөвшүүлж, зөв хүмүүжлийг олгоогүй бол та өөр үүрэг даалгаврыг гүйцэтгэх чадваргүй болохоо батлан харуулах болно. Та Христийн хамтран зүтгэгчийн хувьд үр хүүхдээ сурган, хүмүүжүүлсэн байх ёстой.AГБ 249.3

    Зан чанарын доголдол, хүмүүжлийн доголдол хүүхдийн эхээс ихээхэн шалтгаалсан байдаг. Эх хүн үр хүүхдээ хайхрамжгүй орхих нөхцлийг бүрэлдүүлж байгаа сүмийн ажлыг хүлээн зөвшөөрөхгүй байх ёстой. Эх хүн хүүхдийн хүмүүжилд ямар нэгэн алдаа дутагдал гарсан эсэхийг шалгаж үзсэнээр хүүхэддээ маш их тус хүргэх боломжтой ...AГБ 250.1

    Эх хүн өөрийн халамжинд байгаа хүүхдүүдээ зааварлан, сургах ажилд бүх хүч чадлаа зориулснаар сүмд тус болох өөр боломж байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.AГБ 250.2

    Өргөн хүрээний баярын мэдээ түгээх хүсэл бол хоосон хүсэл юм. -Зарим эхчүүд эрт дээрээс баярын мэдээ түгээх ажилд оролцох хүсэлтэй байсан боловч өөрсдийн өмнө байгаа энгийн үүрэг даалгавруудаа үл тоомсорлож байсан. Үр хүүхдүүдээ халамжлахаа больсноор гэр бүл аз жаргал, баяр хөөргүй болж хувирдаг. Гэр бүлд буруутгах, ундуйцан дургүйцэх нь ихсэж, хүүхдүүд гэр орноо хамгийн тааламжгүй газар гэж төсөөлөх болсон. Ийм ч учраас хүүхдүүд гэр орноо орхин явах цагаа тэсэн ядан хүлээж, дэлхийн амьдралд ямар ч харамсах зүйлгүйгээр алхан ордог. Хүүхдүүдэд гэр бүлийн нөлөө байхгүй болж, зүрх сэтгэл нь заавар зөвлөгөөг хүлээн авахаас татгалзан хатуурсан байдаг.AГБ 250.3

    Хүүхдүүдийнхээ зүрх сэтгэлийг өөрсөддөө татаж, зөв замаар удирдах зорилготой эцэг эхчүүд Бурханы өгсөн боломжийг үл тоомсорлосноор амьдралынхаа хамгийн чухал үүрэг даалгаврыг олж харахаа больдог. Тэд дэмий л гадаад орнуудаар баярын мэдээ түгээх ажлыг хийх хүсэлдээ автаж байдаг.AГБ 251.1