Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Адвентист Гэр Бүл - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Жаран наймдугаар бүлэг - Ном Унших Болон Түүний Үр Нөлөө

    Xүүхдийн оюун ухааныг зөв хоол хүнсээр хангаж өг. - Хүүхдийн нөлөөнд автагдахад бэлэн, өсөн тэлж буй оюун ухаан мэдлэгийг хүсч байдаг. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ оюун ухаанд тохирсон, зөв сайн хоол хүнсийг өгөх хэрэгтэйг ойлгох ёстой. Оюун ухаан маань бие махбодтой адил хэрэглэж байгаа хоол хүнснээсээ эрч хүчээ авдаг. Оюун ухаан цэвэр ариун, хүч чадал нэмэхүйц бодол санаагаар өргөжин тэлж, гэгээрдэг. Харин дэлхийн бузар муу бодлуудад оюун ухаан доройтон, явцуу болдог. AГБ 431.1

    Эцэг эхчүүдээ, та бүхэн хүүхдүүдээ гэгээрсэн бодол санаатай болох уу эсвэл харгис догшин болох уу гэдгийг шийдвэрлэж өгдөг. Та үр хүүхдийнхээ завгүй сэтгэн бодох оюун ухааныг байнга хамгаалж, бузар муугаас бүрэн хөндийрүүлж чадахгүй байж болох юм. Гэвч зөвхөн зөв зарчмуудыг зааж өгснөөр бузар муу бодлыгAГБ 431.2

    оюун ухаанаас нь холдуулах боломжтой юм. Эцэг эхчүүд хүүхдүүдийн зүрх сэтгэлд үнэний үрийг суулгаж өгөөгүй нөхцөлд, дайсан хогийн ургамлын үрийг тарих болно. Зөв сайн зан чанарыг бузар муу болгон өөрчлөхөөс хамгаалах цорын ганц арга нь сайн, зөв заавар зөвлөгөө байдаг. Үнэн үг зүрх сэтгэлийг байнгын уруу таталтаас хамгаалах болно.AГБ 431.3

    Эцэг эхчүүд унших зүйлсэд хяналт тавих хэрэгтэй. - Залуучууд ном унших их дуртай. Тэд гарт дайралдсан ном болгоноо уншиж байна. Би эцэг эхчүүдэд хүүхдүүдийнхээ унших номыг хянаж байгаасай гэж уриадмаар байна. Хайрын түүх агуулсан сонин, сэтгүүлийг ширээний унших материалаа болгож болохгүй. Түүний оронд зан чанарыг төлөвшүүлэх хамгийн шилдэг ном, сэтгүүлийг дэлгэн тавиарай. Эдгээр номууд дотор Бурханаас эмээх, Түүнийг хайрлах, Христийн талаарх мэдлэгийг илчилсэн номууд байж болох юм. Хүүхдүүдээ оюун ухаанаа үнэ цэнэтэй мэдлэгээр дүүргэж, сайн зүйлсээр зүрх сэтгэлээ удирдуулахад нь чиглүүлэн урамшуулаарай. Ингэснээр бодол санаа нь дорд, бузар муу зүйлсээр дүүрэхгүй юм. Хүүхдүүдийн оюун ухаанд сайн хоол хүнс болохгүй зүйлсийг унших хүслийг хязгаарлаж байгаарай.AГБ 431.4

    Эцэг эхчүүд гэр бүлд сайн нөлөө үзүүлэхээргүй бүх төрлийн нөлөөг холдуулан зайлуулах хэрэгтэй. Эцэг эхчүүд энэ талаар их зүйлсийг сурч мэдэх хэрэгтэй байна. Тууж өгүүллэг болон сэтгүүлийн түүхийг чөлөөтэй уншдаг хүмүүст би дараах зөвлөгөөг өгмөөр байна. Та хурааж авахыг хүсдэггүй үр жимснийхээ үрийг суулгаж байна. Дээр өгүүлсэн уншиж байгаа зүйлс тань ямар ч сүнслэг эрч хүчийг хайрлахгүй. Харин ч Бурханы үгэнд орших үнэнийг хайрлах хайрыг устгадаг. Сатан тууж өгүүллэг болон сэтгүүлийн түүхүүдээр дамжуулан Бурханы үгийг тууштайгаар судлах шаардлагатай оюун ухааныг бодит бус, гэм нүгэлтэй бодол санаагаар эзэмддэг. Тэрээр ийнхүү мянга мянгаар тооцохуйц цаг хугацаа, эрч хүч, амьдралын хахир хатуу байдлыг даван гарах сахилга батыг булаан авдаг.AГБ 432.1

    Хүүхдүүд оюун ухааныг ёс зүйн доройтолд оруулахааргүй, бие махбодыг ядрааж цуцаахааргүй сонирхолтой, хөгжилтэй зүйлсийг уншиж судалдаг байх хэрэгтэй. Хэрэв хүүхдүүдийг хайр дурлалын түүх, сонингийн дуулианд дуртай болгох юм бол хүүхдүүд сурган хүмүүжүүлэх ном, сэтгүүлүүдэд дургүй болон хувирдаг. Ихэнх хүүхэд, залуучуудад зөв сайн ном, сонинг сонгож өгөхгүй юм бол тэд өөрсдийн хүслээр дураараа сонголтоо хийх болно. Тэд хаа хамаагүй ном, сэтгүүл олж уншсанаар муу нөлөө бүхий ном, сэтгүүлд дуртай болон хувирна. Хэрэв хүүхдүүдэд ариун шударга, сайныг төлөвшүүлэх унших зүйлсийг өгөх юм бол тэд уншиж байгаа зүйлсдээ дуртай болж эхэлнэ.AГБ 432.2

    Оюун ухааны мэдрэмжийг боловролтой, хүмүүжилтэй болгох нь. - Оюун ухааны мэдрэмжийг маш их анхаарал болгоомжтойгоор боловсрол, хүмүүжилтэй болгох хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдүүдийг багаас нь Библитэй танилцуулж, оюун ухааныг нь тэлж өгөх хэрэгтэй. Ингэснээр тэд зөв бодол санаатай байх зуршлыг өөрсөддөө төлөвшүүлнэ. AГБ 433.1

    Хичээл сурлагадаа анхаарал хандуулах зөв зуршлыг төлөвшүүлэхийн тулд байгаа бүхнээрээ хичээн зүтгэх хэрэгтэй. Хэрэв оюун ухаан маань сарних юм бол санаа бодлоо төвлөрүүлж байх хэрэгтэй. Хэрэв оюун ухаан болон ёс зүйн мэдрэмж хэт хийсвэр, сэтгэл хөдөлгөсөн түүхүүдээр гажуудан бохирдсон бол оюун ухаанаа нэг тийш хэвийсэн байдлаас өөрчилж, буруу төлөвшсөн зуршилтай хатуу тэмцэл хийгээрэй. Тууж өгүүллэг унших дур сонирхлыг тууштайгаар даван гарах хэрэгтэй. Хүүхдүүдийн оюун ухааныг зөв чиглэлтэй байлгахын тулд чанд хатуу дүрэм журмыг амьдралдаа хэрэгжүүлэх ёстой.AГБ 433.2

    Тууж өгүүллэг унших хүслийг төлөвшүүлэхээс болгоомжил. - Бидний үр хүүхдүүд юу уншиж байх ёстой вэ? Энэ бол бидний асууж байх ёстой маш чухал асуулт ба энэ нь биднээс маш тууштай, шийдэмгий хариултыг нэхэж байдаг. Шаббат өдрийг сахидаг гэр бүлүүдэд хүүхэд залуучуудын оюун ухаанд ямар ч зөв сайн нөлөө үзүүлэхээргүй үргэлжилсэн түүх, тууж, сэтгүүлүүд хадгалагдаж байгаа нь сэтгэлийг маань зовоож байна. Зарим хүмүүс гэртээ байгаа сонин сэтгүүлийг уншсанаар уран зохиолын номонд дуртай болсон байсан. Тэд үнэнийг сонсох, итгэлийн зарчмуудтай танилцах сайхан боломжоор хангагдсан боловч олон жилийн туршид итгэл бишрэл, амьдралын арга ухаанаар гачигдан, ядуурч эхэлдэг.AГБ 433.3

    Уран зохиолын ном уншдаг хүмүүс сүнслэг байдлыг устган, алга болгогч бузар муу хүсэлдээ автагдан, үнэн үгийг агуулсан номууд дахь үзэсгэлэнтэй зүйлсийг харах чадваргүй болсон байдаг.AГБ 434.1

    Бузар муу ном зохиолууд хэт их түгэж байна. -Дэлхий дахиныг олон нийтэд түгээхийн оронд шатаах шаардлагатай номуудаар бохирдуулж байна. Бузар хүслийг өдөөсөн сэдвийн дагуу бичигдсэн номуудыг мөнгө олох хэрэгсэл болгон хэвлэн, худалдсаар байна. Ийм номуудыг залуучуудад уншуулахгүй байх нь дээр. Ийм номонд дурлах хүслийг сатан бий болгож байдаг.... AГБ 434.2

    Сатан хүмүүсийг түүх, өгүүлэл уншуулан зүрх сэтгэлийг нь сүйрэлд хүргэдэг. Эдгээр нь оюун ухааныг зөв шударга, хэрэгцээтэй ашигтай байдалд тохиромжгүй болгож, оюун ухааныг сүнслэг мэдрэмжгүй болгодог. Мөн зүрх сэтгэлийг залбирал, сүнслэг зүйлсийг хүсэн мөрөөдөх хүслээс ангижруулан, холдуулдаг.AГБ 434.3

    Хайр дурлалын, хөнгөмсөг, сэтгэл хөдөлгөсөн түүхүүд уншиж байгаа хүндээ тодорхой хэмжээгээр хараал болж байдаг. Зохиолч зохиолоороо дамжуулан ёс зүйн сургамж, Бурханлаг үзэл баримтлалыг таниулах зорилго агуулсан гэж хэлэх боловч үнэндээ зохиол нь үнэ цэнэгүй, хоосон хөндий үзэл баримтлалыг нууцаар танилцуулсан байдаг.AГБ 434.4

    Бурханлаг бус зохиолчид. - Бид бурхангүй үзэлтэй зохиолчдын ном зохиолыг унших аюулд өртөхөөс өөрсдийгөө байнга сэргийлэн хамгаалж байх хэрэгтэй. Үнэний дайсан ийм ном зохиолыг үргэлж удирдан хөгжүүлж байдаг. Ийм ном зохиолыг зүрх сэтгэлээ аюулд оруулалгүйгээр унших боломж байдаггүй. Мэдээж бурхангүй үзэл баримтлалын талаар уншиж байсан хүн эцэстээ оюун ухаанаа өөрчлөн шинэчилж болох юм. Гэвч бузар муу үзэл нөлөөгөөр оролдсон хүн бүр өөрсдийгөө Сатаны газар нутагт байрлуулж байдаг ба Сатан тухайн хүнийг удирдах бүх боломжийг ашиглахад бэлэн байдаг. Бузар муугийн уруу таталтыг урин дуудах үедээ хүмүүс үнэнийг таньж мэдэх мэргэн ухаан, уруу таталтыг эсэргүүцэх хүч чадалгүй болсон байдаг. Итгэлгүй байдал, бурхангүй үзэл сэтгэл татам, уруу татсан байдлаар оюун ухаанаас хүчтэй зуурч авдаг.AГБ 434.5

    Домог, үлгэрүүд. - Хүүхдүүд, залуучуудын боловсролд үлгэр, домог, зохиолуудыг өргөнөөр ашигладаг болжээ. Дээр дурьдсан төрлийн номуудыг сургуулиуд болон айл гэрүүдэд их хэмжээгээр ашиглаж байна. Христэд итгэгч эцэг эх хүүхдүүдээ худал хуурмагаар дүүрэн номуудыг уншихыг зөвшөөрч яаж чадаж байна вэ? Хүүхдүүд үлгэр домгийн утга санаа эцэг эхийн зааж буй сургамжуудаас өөр байх үед эцэг эхчүүд энэ түүх бол бодит түүх биш гэсэн хариултыг л өгдөг, гэвч зөвхөн ийм хариултыг өгснөөр бузар муу үр нөлөөнөөс үр хүүхдээ хамгаалах боломжгүй. Дээрх төрлийн номуудад танилцуулсан үзэл санаа хүүхдүүдийг буруу чиглүүлдэг. Эдгээр нь амьдралын талаар хуурамч үзэл баримтлалыг бий болгож, бодит бус зүйлсийг төсөөлж, хүсэн мөрөөдөхийг дэмждэг... AГБ 435.1

    Үнэнийг гажуудуулсан номууд хүүхэд залуучуудын гар дээр тавигдах ёсгүй. Үр хүүхдүүд маань боловсрол олж байгаа нэрийдлээр гэм нүглийн үрийг суулгахад нөлөөлөх үзэл санааг хүлээн авсан байж болохгүй.AГБ 435.2

    Оюун ухааны эрч хүч хэрхэн сөнөөгддөг вэ. - Эцэг эхчүүд дорой зан чанарыг хүчирхэгжүүлж, бузар муу чанарыг нураах үүрэг даалгавраа умартсанаас болж цөөн тооны хүмүүс оюун ухааны хувьд тэнцвэржиж төлөвшсөн. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хүсэл зорилгыг байнга харж хянаж байх ёстой эрхэм үүргээ умартаж байна. Эцэг эхчүүд үр хүүхдүүддээ зөв зуршил, зөв бодол санааг төлөвшүүлэх ёстой.AГБ 435.3

    Ес зүй болон оюун ухааны хүчийг хөгжүүлээрэй. Эдгээр эрхэм чухал хүч нөлөөг уран зохиолын ном унших байдлаар доройтуулж, бохирдуулж болохгүй. Зарим хүмүүс уншиж байгаа зүйлдээ анхааралгүй хандсанаар хүч чадал бүхий оюун ухаанаа тэнцвэргүй, мэдрэмжгүй, хатангиширсан байдалтай болгосон байна.AГБ 436.1

    Сэтгэл хөдөлгөм зохиол уншсан хүүхэд тайван бус, мөрөөдөмтгий болдог. - Хөнгөн хуумгай, сэтгэл хөдөлгөсөн үлгэр, түүхийг уншсан хүмүүс бодит амьдралын үүрэг хариуцлагаа гүйцэтгэх чадваргүй болдог. Тэд бодит бус ертөнцөд амьдарч эхэлдэг. Би ийм түүхүүдийг тогтмол унших зуршлыг төлөвшүүлсэн хүүхэдтэй дайралдаж байсан. Тэд гэртээ ч гадаа ч тайван бус, байнга мөрөөдсөн, ердийн сэдвээс өөр сэдвийн талаар яриа өрнүүлэх чадваргүй болсон байсан. Тэд сүнслэг үзэл баримтлалын талаар тунгаан бодож, ярилцах ямар ч чадваргүй байлаа. Сэтгэл хөдөлгөм түүх унших хүслээ хөгжүүлснээр оюун ухаан мэдрэмжээ алдаж, оюун ухаанд муугаар нөлөөлөх үзэл бодлоор хооллохоос нааш сэтгэл ханахаа больж эхэлдэг. Ийм ном зохиол уншдаг хүнийг оюун ухаанаараа согтууран хөлчүүрхэгч гэхээс өөр зохих нэрийг олж чадахгүй байна. Бузар хүслийг төрүүлэх ном зохиол унших зуршил нь бие махбодыг бузар муу хоол хүнсээр хооллосноор бий болох нөлөөтэй адил нөлөөг оюун ухаанд бий болгодог. AГБ 436.2

    Өнөө үед зарим хүмүүс өгөгдсөн үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс өмнө тууж, роман унших зуршилтай болжээ. Тэд сүмд орж ирэхдээ эдгээр зуршлуудаа хаяж гээхийг хичээж эхэлдэг. Дээрх хүмүүсийн гээхийг хичээж байгаа зуршлыг өөр унших зүйлсээр орлуулах нь донтсон хүний хорыг тайлах арга хэмжээ авч байгаатай адил юм. Сэтгэлийг эзэмдэх уруу таталтандаа бууж өгснөөр тэд удалгүй зөв сайн зүйлсийг унших хүсэлгүй болж эхэлдэг. Тэд Библи судлах хүсэлгүй болдог. Тэдний ёс зүйн хүч чадал нь сулран доройтдог. Гэм нүгэл жигшүүргүй мэт санагдаж эхлэх болно. Итгэл даахгүй байдал, амьдралын бодит үүрэг хариуцлагаасаа холдон хөндийрөх байдал өсөн нэмэгдэнэ. Оюун ухаан бузартан доройтсоноор сэтгэл хөдөлгөхүйц ямар ч ном зохиолыг уншиж эхэлдэг. Ингэснээр Сатанд зүрх сэтгэлээ бүрэн удирдуулах боломжийг нээж эхэлдэг.AГБ 436.3

    Яаруу, өнгөц байдлаар унших нь оюун ухаанаа төвлөрүүлэх чадварыг сулруулдаг. -Хэвлэлийн газруудаас тогтмол далайн давалгаа адил материалууд хэвлэгдэн гарсаар байна. Хүмүүс хөгшин залуугүй яаруу, өнгөц байдлаар унших зуршлыг өөрсөддөө төлөвшүүлж байна, ингэснээр оюун ухаан аливааг уялдаа холбоотой, тогтмол тунгаан бодох чадвараа алдаж байна. Цаашлаад Египетийн бүх газар нутгийг нөмөрсөн их хэмжээний мэлхий адил ном товхимол, сэтгүүлүүд зөвхөн ердийн зүйл болоод зогсохгүй, оюун ухааныг хүч чадалгүй, залхуу, бузар муу, доройтуулсан байдалтай болгож байна. Эдгээр хэвлэлүүд оюун ухааныг зөвхөн хордуулаад, сүйтгээд зогсохгүй харин ч бузартуулан, эвдэн сүйтгэж байна. AГБ 437.1

    «Би сүмийн хэвлэлийг худалдан авч дийлэхгүй байна.»- Зарим итгэгч ахан дүүс сүмийн тогтмолAГБ 437.2

    хэвлэлүүд болох Review (Үйл явдлын тойм), Signs (Цаг үеийн шинж), Instructor (Зааварлагч), Good Health (Эрүүл мэнд) сэтгүүлүүдийг худалдан авдаггүй мөртлөө ердийн хэвлэлүүдийг худалдан авдаг. Ийм гэр бүлийн үр хүүхдүүд худалдан авч буй сэтгүүлүүд дээрх хайр дурлал болон зохиомол түүхүүдийг унших хүсэлтэй болсон. Тэд ердийн хэвлэлүүдийг худалдан авах боломжтой мөртлөө өнөө үеийнхэнд өгөгдсөн үнэнийг агуулсан сүмийн хэвлэлийг худалдан авах чадваргүй байна гэж хэлдэг....AГБ 437.3

    Эцэг эхчүүд үр хүүхдүүдээ хянаж, тэднийг цэвэр ариун мөрөөдөлтэй болгож, сонин сэтгүүлд бичигдсэн хайр дурлалаар өвчилсөн түүхүүдээс уяман өвчнөөс сэргийлж байгаа мэтээр сэргийлэх чадварыг төлөвшүүлэх ёстой. Ширээн дээр болон номын санд тань ёс зүйтэй, сүнслэг зүйлсийн талаар өгүүлсэн ном, сэтгүүл байснаар хүүхдүүд тань оюун ухааныг сэргээн хөгжүүлсэн бодлыг тунгаан боддог байгаасай гэж хүсч байна.AГБ 437.4

    Залуучуудад тохиромжгүй ном сэтгүүл унших талаар өгөх зөвлөгөө. - Залуучуудад тохиромжгүй ном сэтгүүл уншсанаар аюул нүүрлэх боломжтой байгааг би үзэгдлээрээ олж харсан. Би энэхүү аймшигтай бузар муугийн талаарх үзэгдлийг өнөөгийн байдлыг харсаар байгаад сануулахгүй өнгөрч чадахгүй байна. AГБ 438.1

    Тохиромжгүй, бузар муу зүйлстэй орооцолдсоноор үүсэх аюул, муу үр нөлөөг Бурханы ажилчид маш багаар ухааран ойлгож байна. Тэд орооцолдож эхэлсэн зүйлсдээ оюун ухаанаа боолчлуулж, муу хүсэл нь байнга өдөөгдсөөр. Тэдний уншиж байгаа өгүүлбэрүүд оюун ухаанд нь хоногшин үлддэг. Бодол санаа нь уншсан зүйлсдээ хөтлүүлдэг. Ном уншигч хүн зохиолчийн нөлөөнд санаандгүй автагддаг, ийнхүү оюун ухаан, зан чанар бузар муугийн нөлөөнд автагддаг. Зарим хүмүүс өөрийгөө захирах хүч чадалгүй, бага итгэл бишрэлтэй байдаг, ийм хүмүүс уран зохиолын номоос олж авсан бодол санааг таягдан хаях бэрхшээлтэй тулгардаг.AГБ 438.2

    Хүүхэд залуучууд сэтгэл догдлуулсан түүхүүд унших нь оюун ухаанд нь ямар нөлөө үзүүлдэг талаар тунгаан боддог ч болоосой! Та сэтгэл хөдөлгөм ном уншсаны дараагаар Бурханы үгийг нээн уншиж, амийн үгэнд сэтгэл тань татагддаг болов уу? Та Бурханы үг ямар сонирхолтой болохыг мэдэрч чаддаг уу? Амтархан уншиж буй хайрын түүх оюун ухааныг тань чухал зүйлд хандуулахын оронд буруу зүйлс рүү татаж, мөнхийн эрх ашигт нийцэхүйц гайхамшигтай үнэн болон оюун ухааныг эрүүл саруул байдлаас хөндийрүүлдэг. Та нар эцэг эхдээ зориулах ёстой цагаа дэмий зүйлсэд зориулснаар эцэг эхийнхээ эсрэг гэм нүгэл үйлддэг. Мөн Бурханд зориулах ёстой цаг хугацаагаа дэмий өнгөрүүлснээр Бурханы эсрэг гэм нүгэл үйлддэг.AГБ 438.3

    Хүүхдүүдээ, та нарт өгөх зөвлөгөө байна. Та нар одоо ирээдүйн хувь заяагаа шийдэж байна, зан чанараа төлөвшүүлж байгаа байдал та нарыг Бурханы Диваажинд оруулахааргүй байдалд хүргэж байна... Дэлхийн аврагч Есүсийн хувьд Бурханыг хайрладаггүй, Бурханы үгийг хүндэтгэдэггүй, харин цаг хугацаагаа янз бүрийн түүхийн ном уншиж өнгөрөөдөг хүүхдүүдтэй гэр бүлийг хараад ихээр харамсдаг. Уран зохиолын ном уншиж цагаа өнгөрөөх байдал хүүхдүүдийг гэр бүлийн ажилдаа оролцох сонирхлоо гээж, гэр бүлээ удирдан толгойлох чадваргүй болгож, хэрэв энэ нь үргэлжилсээр байх юм бол Сатаны урхи занга руу илүү ихээр татан ойртуулж, орооцолдуулах болно... Та нарын уншиж байгаа зарим нэгэн ном гайхамшигтай зарчмуудыг агуулж байдаг боловч та нар зөвхөн түүхийг нь сонирхон уншиж байна. Хэрэв та уншиж байгаа номоосоо зан чанараа төлөвшүүлэхэд тус болох зарчмуудыг олж уншиж сурах юм бол таны уншсан зүйлс сайн нөлөө үзүүлэх болно. Гэвч та номуудаа нээн хуудас бүрийг нь анхааралтай уншихаар суух үедээ, би энэ номыг яах гэж уншиж байгаа билээ? Би бодитой, хангалттай мэдлэгийг авахыг хичээж байна уу? гэсэн асуултыг асуудаг уу? Та зан чанарынхаа хадан суурийг мод, сүрэл, үйрмэгээр босгох боломжгүй.AГБ 439.1

    Оюун ухаанд нь Библийн үнэнийг суулга. - Уриншлаагүй талбай болон дасгалжуулаагүй оюун ухаан хоёрын хооронд маш олон төстэй шинж чанарууд байдаг. Хүүхэд залуучуудын оюун ухаанд дайсан хогийн ургамлын үрийг тарьдаг. Эцэг эхчүүд хүүхдүүдээ хянаж байхгүй бол МУУ ҮР соёолж, бузар муу үр жимсийг ургуулна. Оюун ухааны хөрсийг арчлан, маш үнэтэй Библийн үнэний үрийг суулгахад эцэж цуцалтгүй халамж шаардагддаг. Хүүхдүүд хэрэггүй, хоосон, сэтгэл хөдөлгөсөн үлгэрүүдээсээ татгалзаж оюун ухаанаа Библийн түүх, түүхэн үйл явдал, маргаантай асуудал руу хандуулах ухаан бодлыг нэмэх номыг унших хэрэгтэй. Ариун Номыг илүү ойлгож, лавшруулан судлах хүсэлтэй болгох номууд бол аюулгүй, харин ч ашиг тустай.AГБ 439.2

    Залуучууд Бурханы үгийг таашаан уншиж сурахгүй бол оюун ухаанаараа эрүүл саруул, зөв сүнслэг зарчмуудтай болох боломжгүй. Ариун Ном сонирхолтой түүхэн үйл явдлууд болон Христээр дамжуулан олж авах аврал, илүү сурвалжит, гэгээрсэн амьдрал руу хөтлөх увдистай.AГБ 440.1