Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Адвентист Гэр Бүл - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Нэгдүгээр бүлэг - Гэр Бүлийн Уур Амьсгал

    Гэр бүл амьдралын амин зүрх юм. Нийгэм гэр бүлүүдззс бүрддэг ба нийгмийг гэр бүлийн толгойлогч, удирдагч гэж хэлж болох юм. Хүний зүрх сэтгэлээс «амьдралын асуудлууд урган гарч байдаг» ба нийгэм, сүм, үндэстний амин зүрх нь гэр бүл байдаг. Нийгмийн сайн сайхан, сүмийн амжилт, үндэстний хөгжил цэцэглэлт нь гэр бүлийн үзүүлж буй нөлөөн дээр оршиж байдаг. {АГБ 15.1}AГБ 7.1

    Нийгмийн мандан бадрах хийгээд уруудан доройтох нь гагцхүү бидний дунд өсч өндийж буй залуусын ёс суртахуунаас шалтгаалдаг. Залуучууд боловсрол олж, хүүхэд наснаасаа зан чанарын хувьд төлөвшиж, өөрийгөө хянах, аливаа зүйлд тэвчээртэй хандах зан байдалд суралцсанаар нийгэмд шууд нөлөө үзүүлдэг. Хэрэв тэд ухамсаргүй, дуулгаваргүй байдлаас болон хувиа хичээсэн, дур хүслээ хазаарлах чадваргүй, сэтгэлийн тэвчээргүй болж хүмүүжих юм бол нийгмийн нөлөө тийм байдлаар бүрэлдэн тогтоно. Залуучуудын нөхөрлөж байгаа найз нөхөд, өөрсөддөө төлөвшүүлж буй дадал зуршил, баримталж буй зарчмууд нь тухайн нийгмийн ирээдүйн дүр төрхийг тодорхойлж өгөх болно. (АГБ 15. 2}AГБ 7.2

    Тэнгэрийн улсын үзэсгэлэнтэй хэлбэр загвар Бидний гэр бүл маань «гэр бүл” гэсэн үгийн утга санааг бүрэн илтгэх хэмжээнд байх ёстой. Гэр бүл маань тогтмол бие биенээ хавчин гадуурхдаг бус харин хайр энэрлийг байнга өсгөн хөгжүүлсэн, газар дээрх бяцхан диваажин байх ёстой. Бидний аз жаргал бие биенээ хэр хэмжээнд хайрлан энхрийлэх, халамжлах, эелдэг зөөлнөөр хандахаас ихээр шалтгаалж байдаг. {АГБ 15. 3}AГБ 7.3

    Эзэний Сүнс оршиж буй гэр бүл хамгийн гайхамшигтай сайхан диваажингийн хэв загвар болдог. Гэр бүлд Бурханы хүсэл биелэлээ олох үед эхнэр нөхөр бие биенээ хүндэлж, хайр энэрэл, итгэлцлийг хөгжүүлэх болно. {АГБ 15. 4}AГБ 8.1

    Гэр бүлийн уур амьсгалыг чухалчлах нь. Эцэг эхчүүдийн зүрх сэтгэлээс гарч буй уур амьсгал бүхэл гэр бүл болон гэр орны өнцөг булан бүрт мэдрэгдэж байдаг. {АГБ 16. 1}AГБ 8.2

    Эцэг эхчүүд гэр бүлийг хүрээлж буй зонхилох уур амьсгалыг бүрэлдүүлж байдаг ба хоорондын үл нийцэл хүүхдүүдэд нь нөлөөлдөг. Тиймээс гэр орноо халуун хайрын уур амьсгалаар анхилуулах хэрэгтэй. Хэрэв та гэр бүлийнхээ өмнө хүлээж буй үүргээсээ хөндийрч, Библийг баримтлагч Христэд итгэгч байхаа больсон бол өөрчлөгдөхийг уриалж байна. Сорилтонд орж буй үед гаргаж буй зан чанар тань Христийг дахин ирэх үед ч хадгалагдан үлдэх болно. Та тэнгэрийн улсын ариун иргэн байхыг хүсч байгаа бол эхлээд энэ дэлхий дээр ариун зан чанартай болох ёстой. Одоо хөгжүүлж буй зан чанар тань үхэл эсвэл дахин амилалтаар өөрчлөгдчихнө гэж бодож болохгүй. Та булшнаас дахин амилан гарч ирэхдээ энэ дэлхий дээрх гэр бүл болон нийгэмдээ үзүүлж байсан зан чанараа хадгалсаар байх болно. Есүс дахин ирэх үедээ бидний зан чанарыг өөрчлөхгүй. Өөрчлөлт одоо явагдаж байх ёстой. Өдөр тутмын амьдрал маань ирээдүйн хувь заяаг тодорхойлж байдаг. {АГБ 16. 2}AГБ 8.3

    Цэвэр уур амьсгалыг бүрдүүлэх нь Христэд итгэгч гэр бүл болгон өөрийн гэсэн дүрэмтэй байх ёстой. Эцэг эхчүүд хүүхдүүдээ ямар хүн болгохыг хүснэ тэр хэмжээгээр үг хэл, бие биедээ үзүүлж буй зан байдлаараа нандин сайхан, бодитой жишээг үзүүлдэг байх хэрэгтэй. Гэр бүлд цэвэр ариун яриа, Христэд итгэгч хүний эелдэг, чин сэтгэлээр хандаж буй зан үргэлж биелэлээ олдог байх ёстой. Хүүхэд, залуучуудад өөрсдийгөө үнэлдэг, Бурханд үнэнч, зарчимч, Бурханы хуулинд захирагддаг байхыг зааж сургах хэрэгтэй. Эдгээр зарчмууд амьдралыг нь удирдан чиглүүлж, бусадтай харилцахад нөлөө үзүүлэх болно. Ийм хүмүүс ядарч туйлдсан зүрх сэтгэлийг сэргээн, диваажин ба ариун зам өөд алхуулах нөлөөг үзүүлэх цэвэр тааламжтай уур амьсгалыг бүрдүүлнэ. Сургамж бүр зан чанарыг өндөрт өргөж, ариусгадаг байх болтугай. Ингэснээр шүүлтийн өдөр диваажингийн номонд бичигдсэн зүйлсээс эмээхээргүй болох болно. {АГБ 16. 3}AГБ 8.4

    Эдгээр зарчмуудыг заалгасан хүүхдүүд үүрэг хариуцлагаа хэрэгжүүлж, жишээ ба зарчмуудаараа бусдад зөвийг үйлдэхэд үргэлж дэм болж байдаг. Ес зүйн мэдрэмжээ алдаагүй хүн зөв зарчмуудыг баяртайгаар хүлээн зөвшөөрдөг. Тэд төрөлх боломж чадваруудаа зөвөөр үнэлж, бие махбод, оюун ухаан, ёс зүйн хүч чадлаа маш шилдэгээр ашигладаг. Ийм зүрх сэтгэлтэй хүн сорилтыг хүчтэйгээр эсэргүүцэх чадвартай болж, амархан нурахааргүй хэрэм хашаагаар хүрээлэгдсэн байдаг. {АГБ 17. 1}AГБ 9.1

    Бурхан гэр бүлүүдийг тэнгэрийн улсын гэр бүлийн бэлэг тэмдэг болгохыг хүсдэг. Эцэг эхчүүд болон хүүхдүүд өдөр бүр нэг нэгэнтэйгээ Бурханы гэр бүлийн гишүүд гэдгээ ойлгон харилцаж байх ёстойг өдөр бүр санаж байх хэрэгтэй. Ингэснээр гэр бүлийн гишүүдийн амьдрал Бурханыг хайрлан, Түүний тушаалыг сахидаг, гэр бүл ямар байж болохыг дэлхий дахинд таниулах жишээ болох юм. Христ ч алдаршуулагдаж, Түүний амар амгалан, хайр энэрэл гэр бүлийг тойрон хүрээлэгчдэд анхилам сайхан үнэртэн адил байх болно. {АГБ 17. 2}AГБ 9.2

    Гэр бүл эцэг эхээс маш их хамаардаг. Тэд үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ тууштай болон эелдэг зөөлөн байх хэрэгтэй. Тэд тэнгэр элч нарт татагдан амар тайван, анхилам үнэр мэт нөлөөгөө үзүүлэх эмх цэгцтэй, зөв сайхан гэр бүлийг бий болгохоор тууштайгаар, чин сэтгэлээсээ зүтгэх ёстой. {АГБ 17. 3}AГБ 9.3

    Гэр орноо гэгээлэг, аз жаргалтай болго - Та Аврагчийн төгс зан чанаруудыг төлөвшүүлж гэр орноо өөртөө болон үр хүүхдүүдийнхээ төлөө гэгээлэг, аз жаргалтай болгох үүргээ хэзээ ч мартаж болохгүй. Та гэр орондоо Христийг оруулж ирснээр сайн ба мууг ялгах чадвартай болно. Ингэснээрээ та хүүхдүүддээ Ариун Сүнсний үр жимсийг ургуулах зөв шударгын мод болох боломжийг нээж өгнө. {АГБ 17. 4}AГБ 10.1

    Хүнд хэцүү асуудалд автагдах боломж байнга гарсаар байх болно. Энэ нь хүн төрөлхтний хувь тавилан юм. Өдөр хоногууд тань бараан үүл бүрхсэн мэт байх боловч зүрх тань тэвчээр, талархал болоод хайрын гэрлээр дүүрэн байх болтугай. {АГБ 18. 1}AГБ 10.2

    Гэр орон энгийн даруу байж болох боловч баяр хөөртэй үгс яригддаг, сайн үйлсийг хийж гүйцэтгэдэг, эелдэг байдал ба хайр энэрлээр зочилсон газар байх боломжтой. {АГБ 18. 2}AГБ 10.3

    Гэр оронд үйлчлэх дүрмийг мэргэн ухаан хийгээд хайраар удирдан хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Хүүхдүүдээ хайрын зарчмаар удирдаж байгаа үед тэд дуулгавартайгаар дагана. Хүүхдүүдээ аль болох сайшаан урамшуулаарай. Тэднийхээ амьдралыг чадах чинээгээрээ аз жаргалтай байлгахыг хичээгээрэй. Зүрх сэтгэлийн хөрсийг үнэний үрийг тарьж ургуулахад бэлтгэн хайр, энэрлийг үзүүлэн боловсруулах хэрэгтэй. Бурхан үр тариаг соёолуулан, цэцэглүүлэхийн тулд хөрсөнд зориулан зөвхөн бороо болон үүлийг өгдөггүй, харин үзэсгэлэнтэй, мишээж буй нарыг гэрэлтүүлдэгийг бүү мартаарай. Үүнтэй адил хүүхдүүдэд зөвхөн зэмлэл сануулга бус магтаал сайшаал, урамшуулал, нарны гэрэл мэт эелдэг үгс хэрэгтэйг бүү мартаарай. {АГБ 18. 3}AГБ 10.4

    Та гэртээ маргаан, тэмцэлдээнийг бий болгох ёсгүй. «Дээрээс ирдэг мэргэн ухаан нь цэвэр ариун, амар тайван, номхон дөлгөөн, хэрэгжүүлэхэд амар, хайр болоод сайн үр жимсээр дүүрэн, өөрийнхийг эрдэггүй, хоёр нүүр гаргадаггүй юм. Зөв байдлын үр жимс нь амар амгалан дотор ургаж, өөрөө амар амгаланг бий болгодог. » Бид гэр бүлдээ зөөлөн дулаан, амар тайван байдлыг цогцлуулах ёстой. {АГБ 18. 4}AГБ 11.1

    Гэр бүлийг нэгтгэгч уян зөөлөн холбоос.Гэр бүлийн холбоос энэ дэлхий дээрх хамгийн ойр дотно, хамгийн ариун нандин, уян зөөлөн холбоос байдаг. Энэ холбоос хүн төрөлхтөнд ивээл болохын тулд бүтээгдсэн. Бурханаас эмээн, ухаалгаар шийдвэрлэсэн, үүрэг хариуцлагаа зөвөөр ухамсарлаж байгуулсан гэр бүлийн гэрээ болгон ивээл болж байх ёстой. {АГБ 18. 5}AГБ 11.2

    Айл гэр бүл бүр хайр бялхсан, Бурханы тэнгэр элчүүд оршиж буй, эцэг эх ба хүүхдүүдийн зүрх сэтгэлийг зөөллөн, бие биендээ дуулгавартай хандах газар байх ёстой. {АГБ 18. 6}AГБ 11.3

    Гэр орон маань зүрх сэтгэл хорогдох ариун дуган буюу Бетел байх ёстой. Бурханы хайр оршин байгаа тэр зүрх сэтгэлд амар амгалан, гэрэл гэгээ ба баяр баясгалан байдаг. Бурханы үгийг өөрийн гэр оронд хайран дотор түгээн дэлгэрүүлэн, « Бурхан юу хэлсэн бэ? » гэдгийг асуу. {АГБ 19. 1}AГБ 11.4

    Христийн оршихуй Христэд итгэгч гэр бүлийг бий болгодог. Хайр энэрэл, нинжин сэтгэл оршдог гэр бүлд тэнгэр элч нар зочлох дуртай байдаг ба тэр газар Бурхан алдаршуулагддаг. Өөрсдийн итгэл найдвараа он жилүүдийн урсгалд гээж орхиогүй гэр бүлд өсч хүмүүжсэн хүүхдүүдийн зүрх сэтгэл энэ дэлхийн бузар мууг даван гарах хүчтэй болдог. Ийм орчинд өсч өндийж буй хүүхэд өөрийн эцэг эх болоод тэнгэрийн Эцэгийг хоёуланг нь хайрлах хайраас суралцдаг. {АГБ 19. 2}AГБ 11.5

    Энэ дэлхийн бузар муу нөлөөнд автагдахгүйн тулд хүүхэд залуучууд бага балчир наснаасаа дэлхий болоод өөрсдийнхөө хооронд хатуу хана хэрмийг босгох шаардлагатай. {АГБ 19. 3}AГБ 12.1

    Христэд итгэгч гэр бүл бүр энэ дэлхийд Христийн хүч ба сайн сайхан нөлөө болон эрч хүчийг үлгэрлэн үзүүлдэг газар байх ёстой. Эцэг эхчүүд гэр орноо ёс зүйн бузар хир толбоос хол байлгах үүргийг хүлээсэн гэдгээ ухамсарлаж байх ёстой. {АГБ 19. 4}AГБ 12.2

    Бурханы ариун байдал гэр орныг дүүргэх ёстой. Эцэг эхчүүд, үр хүүхдүүд Бурхантай хамтран ажиллах чадварыг төлөвшүүлэн суралцах хэрэгтэй. Тэд өөрсдийн зуршил болон үйлдлүүдээ Бурханы төлөвлөгөөтэй уялдуулах шаардлагатай. {АГБ 19. 5}AГБ 12.3

    Гэр бүлийн харилцаа ариусгах нөлөөг үзүүлдэг байх ёстой. Бурханы төлөвлөгөөний дагуу бий болж, Түүгээр удирдуулдаг Христэд итгэгч гэр бүлүүд нь Христэд итгэгч зан чанарыг бий болгож байдгаараа Бурханы ажилд тус хүргэж байдаг. Эцэг эх болоод хүүхдүүд нэгдэж хүн төрөлхтний хайрыг ариун болоод үзэсгэлэнтэй байлгадаг цорын ганц Бурханд хайрын үйлчлэлийг өргөдөг байх хэрэгтэй. {АГБ 19. 6}AГБ 12.4

    Христэд итгэгч гэр бүл гэр бүлийнхээ гишүүдийг загалмайгаа үүрэн Есүсийн заасан замаар замнах чадвартай байгаа эсэхэд анхаарч, Христийн Сүнс гэр бүлд оршиж байгаа эсэхэд хамгийн түрүүнд анхаарал хандуулах ёстой. {АГБ 20. 1}AГБ 12.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents