Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Адвентист Гэр Бүл - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Далан Тавдугаар Бүлэг - Нийгмийн Харилцаан Дахь Эцэг Эхийн Удирдамж

    Бузар муугийн нөлөө дийлдэхгүй болж байна. - Үр хүүхдүүдийн маань эргэн тойронд буй муу нөлөө тэднийг бүрэн ялан дийлэх гэж байна. Эдгээр нь оюун ухааныг нь бузартуулж, хараал зүхэл рүү уруу татсаар байна. Залуучуудын оюун ухаан санаандгүй мунхаг балмад байдалд автагдаж, бага наснаасаа зан чанар нь төлөвшихөөс өмнө эхлэн буруу төлөвшилтэй болдог. Тэд ихэвчлэн өөрсдөд нь муу, аюултай нөлөө үзүүлэх хүүхдүүдтэй найзлан нөхөрлөх сонголтыг хийж байна. AГБ 489.1

    Надад бүх газар нутагт байгаа эцэг эхчүүдэд үгээ хэлэх боломжтой болох юм бол тэдэнд үр хүүхдийнхээ хүсэлд үл нийцүүлж, тэд нарт зөв найз нөхдүүдийг сонгож өгөхийг сануулах болно. Эцэг эхчүүд хүүхэд залуучууд аюултай үзэл баримтлалыг тэнгэрлэг үзэл баримтлалаас илүү амархан хүлээн авдаг болж байгаад эцэг эхчүүд тэр бүр анхаарал хандуулахгүй байна. Тиймээс хүүхэд залуучууд ивээлээр өсөх болон Бурханы үгэнд бичигдсэн үнэнээр зүрх сэтгэл нь төлөвшихэд таатай нөхцлийг бүрэлдүүлэх нөхөрлөлийг бий болгох нь маш чухал.AГБ 489.2

    Залуучууд найзлан нөхөрлөх хүмүүс, төлөвшүүлэх зарчим, зуршлууддаа тус дэм болохуйц хамгийн шилдэг нөхцлийг бүрэлдүүлснээр одоогийн болон ирээдүйн мөнхийн амьдралдаа алдаа дутагдалгүй, үр ашгаар дүүрэн байх нөхцлийг бүрэлдүүлэх юм.AГБ 489.3

    Хязгааргүй эрх чөлөөнөөс үүсэх аюул. -Эцэг эхчүүдээ, охид хөвгүүд тань шаардлагатай хамгаалалтгүй болсон байна. Тэд танд мэдэгдэлгүй, саналыг тань асуулгүй хүссэн үедээ л гэрээсээ явж ирдэг байх ёсгүй. Хүүхдүүдэд хэмжээлшгүй эрх чөлөө олгосноор олон мянган хүүхэд залуучууд сүйрэл рүүгээ алхаж байна. Олон тооны хүүхдүүд шөнө дөлөөр гудамжаар хэрэн тэнүүчилж, эцэг эхчүүд ямар хүүхдүүдтэй найзлан нөхөрлөж байгаад нь анхаарал хандуулахгүй байна. Хүүхэд залуучууд ихэвчлэн ёс зүйг нь доройтуулах найз нарыг сонгож байна.AГБ 489.4

    Харанхуйгаар далимдуулан хөвгүүд бүлэг болон нэгдэж хөзөр тоглох, мөрийцөх, архи, тамхи, map айраг зэргийг шимэн уух эхний хичээлүүдээ суралцсаар. Бурханд итгэгч эцэг эхчүүдийн хөвгүүд далайн хоол болон өөр төрлийн хоол хүнсээр үйлчилдэг хоолны газруудаар орж өөрсөддөө уруу татагдах нөхцлийг бүрдүүлж байна. Ийм уур амьсгалыг бүрдүүлсэн газрууд Бурханыг доромжилж, бузар уур амьсгалд нэвчсэн байдаг юм. Ийм уур амьсгалд өөрийгөө удаан бузартуулалгүй авч явах хүн байхгүй. Ирээдүйтэй байсан хүүхдүүд буруу хүмүүстэй нөхөрлөснөөр архичид, гэмт хэрэгтнүүд болон хувирдаг. Бузар муугийн үндсээс бид маш сайн сэргийлэх ёстой. Эцэг эхчүүдээ, хүүхдүүдээ зөв найз нөхдийн хүрээлэлд байгааг мэдэхээс нааш тэднийг шөнө дөлөөр гудамжаар явж, спортын тоглоом тоглож, зугаацахыг нь бүү зөвшөөрөөрэй. Хэрэв энэ дүрмийг чанд сахих юм бол хүүхдүүд дуулгавартай зуршлыг төлөвшүүлж, гэм нүгэл үйлдэх хүсэл нь арилах болно.AГБ 490.1

    Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ найз нөхдүүдийг сонгож өгөх хэрэгтэй. - Эцэг эхчүүд үр хүүхдүүдээ ёс зүйгүй, бүдүүлэг найз нөхөдтэй нөхөрлүүлснээр маш муу нөлөөг бий болгох нөхцөл бүрддэгийг санах хэрэгтэй. Хэрэв үр хүүхэддээ зөв найз нөхдийг сонгож өгөлгүй, ёс зүйн асуудалтай хүүхдүүдтэй нөхөрлөхийг зөвшөөрвөл эцэг эхчүүд үр хүүхэддээ ёс зүйгээр доройтох хичээлийг заан сургаж, түүнийгээ хэрэгжүүлэх эрхийг өгсөн гэсэн үг. Эцэг эхчүүд хүүхдүүдээ уруу таталтыг даван гарах чадвартай гэж бодож магадгүй боловч үүндээ хэр найдаж болох вэ? Бузар мууг эсэргүүцэхээс хүлээн зөвшөөрөх, дагах нь илүү амархан байдаг. Хэрэв хүүхдүүддээ сайн нөхдийг сонгож өгөхгүй бол тэд муу найз нөхөдтэйгөө дотносон доройтож, сүйрч болох юм.AГБ 490.2

    Залуучууд адил насны өөр зуршил, зан чанартай олон тооны хүүхдүүдийн хүрээлэлд орсноор аюул руу гулсан орох боломжоо ихээр нэмэгдүүлдэг. Эцэг эхчүүд ийм нөхцөлд үр хүүхдээ илүү хамгаалан, хянахын оронд санаа амарч тайвширдаг.AГБ 491.1

    Эцэг эх үр хүүхдээ зөв замаар замнуулах хамгийн чухал үүргээ нэгдэж, залбиралтайгаар гүйцэтгэх хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдээ гэм нүглийн замаар чөлөөтэй алхуулахгүй байх хариуцлагаасаа ямар ч нөхцөлд хөндийрч болохгүй. Ихэнх эцэг эхчүүд хүүхдүүддээ дуртай бүхнээ хийж, өөрсдийгөө зугаацуулж, муу найз нөхдийг сонгохыг нь зөвшөөрч байна. Эцэг эхчүүд хүүхдээ хянаагүй орхисноос үр хүүхдийнхээ диваажинд орох боломжийг гээгдүүлдэг.AГБ 491.2

    Оройн цагийг хаана өнгөрөөж байна вэ? -Охид хөвгүүд оройн цагаар гэртээ байхгүй байх шалтгаанаа тайлбарладаг байх ёстой. Эцэг эхчүүд хүүхдүүд нь ямар хүмүүстэй нөхөрлөж, орой үдшийн цагийг хэний гэрт өнгөрөөж байгааг мэддэг байх ёстой. Зарим хүүхдүүд эцэг эхээ худал хуурмаг үгсээр мэхлэн, буруу үйлдлээ нуун дарагдуулдаг. AГБ 491.3

    Боловсруулаагүй тариан талбай хогийн ургамлаар дүүрзи байдаг. - Эцэг эхчүүд хүүхдүүдээ зугаа цэнгэл, найз нөхөд, мэргэжлээ өөрсдийн хүслээр сонгохыг нь зөвшөөрч, анхаарал тавихгүй өнгөрч байна. Анхаарал тавиагүйгээс гарах үр дүн нь бодож байсны дагуу болох болно. Тариалангийн талбайг арчлахгүй юм бол хогийн ургамал, өргөс ургуулах болно. Та харахыг үл хүсэх, хортой ургамлын дээгүүр сайхан цэцэгс, бут ургасан байхыг хэзээ ч олж харахгүй. Хэрэггүй хогийн ургамал ямар ч арчилгаа тордлогоогүй, зөнгөөрөө гайхамшигтай сайхан ургаж байдаг бол үзэсгэлэн нэмэх, ашиг тустай ургамал ногоо их хэмжээний арчилгааг шаарддаг. Залуучууд ч үүнтэй адил юм. Хэрэв залуучуудад зөв зарчмууд, зуршлуудыг суулгахыг хүсч байгаа бол хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Хэрэв буруу зуршлуудыг нь засах юм бол, тууштай, тэвчээртэй байдал хүслийг тань биелүүлэхэд тус болно.AГБ 491.4

    Хүүхдүүдэд эцэг эхийн сонголтонд итгэх итгэлийг батжуулж өгөх нь. - Эцэг эхчүүдээ үр хүүхдүүдийнхээ зарчим, зуршлуудыг нүдний цөцгий мэт хамгаалж яваарай. Сайн таньж мэдээгүй зан чанар бүхий хүнтэй хүүхдээ нөхөрлүүлэхийг бүү зөвшөөрөөрэй. Эцэг эхчүүд найз нөхөд нь ямар ч аюул учруулахгүйг мэдсэнийхээ дараа тухайн хүүхдийг хүүхэдтэйгээ дотносон нөхөрлөхийг зөвшөөрдөг байх ёстой. Хүүхдүүддээ өөрийн туршлага, сонголтыг хүлээн зөвшөөрч, итгэдэг байхад сургаарай. Та хүүхдүүдтэйгээ харьцуулах юм бол зан чанарыг ялган таних талаар илүү тодорхой мэдлэг, туршлагатай ба хүүхдүүд шийдвэрийг тань үл тоомсорлодоггүй байх хэрэгтэй. AГБ 492.1

    Хүүхдээ тууштай боловч эелдэг байдлаар хориглож сурах нь. - Эцэг эхчүүд хүүхдийнхээ дур хүсэлд бууж өгч болохгүй, харин ч Бурханы төлөвлөж өгсөн замаар тууштай дагах хэрэгтэй. Хүүхдүүдээ эелдэг зөөлнөөр, тууштай, шийдэмгий байдлаар хориглож сурах хэрэгтэй. Тэдэнд хайраар хандаж, буруу хүслийг нь залбиралтайгаар, чин сэтгэлээс, тэвчээртэйгээр, алхмуудыг нь дэлхийгээс холдуулан диваажин рүү өгсөн зам руу шилжүүлэхүйцээр эсэргүүцдэг байх хэрэгтэй. Хүүхдүүдийг зөв замаас хазайн хүссэн чиглэл рүүгээ дур мэдэн хөндийрөх боломжийг бүү өгөөрэй. Аюулыг мэдэрч чадахаа больсон, сануулга, зааварчилгаанд тэвчээргүй ханддаг хүмүүс шиг аюулд орох магадлалтай хүн гэж байдаггүй.AГБ 492.2

    Хүүхдүүдээ бүх төрлийн бузар муу НӨАӨӨНӨӨС өөрсдийгөө хамгаалаарай. Хүүхдүүд бага байхаасаа нэг бол ёс зүйн төлөвшилттэй, ариун шударга, хайр энэрлээр дүүрэн нэг бол хувиа хичээсэн, шударга ариун бус, зан чанарын хувьд хайр энэрлээр дүүрэн биш, дуулгаваргүй сэтгэлийг маш амархан тусгаж авах чадварыг төлөвшүүлдэг. Гомдоллох, бардамнал, цагаа дэмий хоосон өнгөрөөх, шударга ариун бус байдлыг төлөвшүүлсэн тохиолдолд эдгээр нь хүүхдийн амьдралд арилшгүй толбо болж хувирдаг.AГБ 493.1

    Гэр бүлийн хүмүүжил алдаа дутагдалтай байгаа учир залуучууд эрх мэдэлд захирагдах хүсэлгүй болж хувирч байна. Би өөрөө эх хүн. Хүүхдүүдийг хүслээ дагахыг нь зөвшөөрөх бус харин зөвөөр хянаж, хязгаарлах үед хүүхэд залуучууд зөвхөн аюулаас хэлтрүүлэгдээд зогсохгүй, илүү аз жаргалтай болдог.AГБ 493.2

    Эцэг эх хараа хяналтгүй уулзалтуудыг бүү зөвшөөр. - Зарим эцэг эхчүүд хүүхдүүддээ хэт их эрх чөлөө өгч байдаг. Тэд заримдаа өөрсөддөө хэт их итгэж алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөх хүсэлгүй болсон байдаг. Хүүхдүүдийг хол газар эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй зардал гарган аялахыг зөвшөөрөх нь буруу. Энэ нь хүүхдүүдэд буруу нөлөө үзүүлдэг. Тэд өөрсдийгөө тодорхой хэмжээний шалгарлаар бий болсон учир тодорхой хэмжээний эрх мэдлийг авах ёстой гэж үздэг. Тэд өөрсдийн хүслээ биелэгдээгүй нөхцөлд өөрсдийг нь гадуурхан, хавчиж байна гэж үздэг. Хүүхдүүд хэтэрхий их эрх мэдэлтэй, дуртай цагтаа гарч ордог хүүхдүүдтэй өөрсдийгөө харьцуулан өөрсдийгөө эрх мэдэл багатай байна гэж дүгнэдэг. AГБ 493.3

    Эх хүн хахир хатуу, хүүхдийнхээ хүсэлд анхаарал хандуулдаггүй гэж тооцогдохоос айж хүссэнээр нь байлгаснаар эцэстээ үр хүүхэддээ маш их гамшгийг бий болгодог. Эцэг эхийнхээ анхаарал хяналтанд байдаггүй, зөв буруу үйлдАээ ялган салгах зөвлөгөө авч чаддаггүй хүүхдийн сэтгэлийг удирдах зарчмыг засахад олон cap шаардагддаг.AГБ 493.4

    Мэргэн бус зөвлөгөө, эдгээрт хэрхэн хандах вэ. -Хүүхдүүдээ гэртээ байлгахад анхаарал тавиарай. Хэрэв зарим хүмүүс танд, «хүүхдүүдээ хорьж цагдах нь тэднийг гадуур гарах үедээ биеэ зөв авч явах чадваргүй болгоно” гэж хэлэх юм бол найз нөхөддөө тэр талаар санаа зовохгүй байгаагаа хэлээд, эрт дээр үед эхчүүд хүүхдүүдээ Есүс дээр авчирсан шиг үр хүүхдээ ивээлийг буулган өгөгч Эзэндээ ойртуулан ирүүлэхийг хүсч байгаагаа хэлээрэй. Танд хүүхдээ хүмүүжүүлэх талаар зөвлөгөө өгч байгаа хүмүүст: Хүүхдүүд бол Эзэнээс өгсөн өв ба би Эзэний даалган өгсөн итгэл найдварыг нь хөсөрдүүлмээргүй байна... Би хүүхдүүдээ энэ дэлхийн нөлөөнд автагдан, нааш цааш шидэгдэж байдгаар хүмүүжүүлмээргүй байна” гэж хэлээрэй... Та найз нөхөд, хөршүүддээ үр хүүхдээ үзэсгэлэнт хотын хаалгаар багтан орсон байгаасай гэж хүсдэг тухайгаа хуваалцаарай. AГБ 494.1

    Залуучуудын өмнө маш хүчтэй шалгуурууд ирж байна.- Хүүхдүүд бэрхшээлтэй тохиолдох үедээ хэрхэн өөрсдийгөө авч явах, уруу татлага, аюул тохиолдоход өөрсдийгөө хэрхэн хамгаалахыг суралцсан байх ёстой. Хүүхдүүд өөрсдийгөө удирдаж, бэрхшээлийг нэр төртэйгээр даван гардаг байдалд суралцах ёстой. Тэд аюул бэрхшээл, аюултай газар руу өөрсдөө яаран гүйж очдоггүй, бузар муу нөлөө, гажуудсан хүмүүсээс өөрсдийгөө хөндийрүүлэхгүй байж, аюултай хүмүүсийн хүрээлэлд санаандгүй орсон ч зөв шударгын төлөө баттай зогсож, зөв зарчмуудаа хадгалан, Бурханы хүчээр ёс зүйгээ бузартуулалгүй хадгалах чадвартай байх ёстой. Зөв хүмүүжлийг олж авсан залуучууд ёс зүйн хувьд Бурханд бүрэн итгэж найдах шийдвэрийг гаргавал хамгийн хүчтэй шалгууруудыг даван гарах хүчтэй болно. AГБ 494.2