Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Боловсроа - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Хорин Хоёрдугаар Бүлэг - Муу Зуршлаас Сэргийлэх Ба Хоол Хүнс

    “Хүн бүр бүх талаараа биеэ барих
    чадварт өөрийгөө дасгалжуулдаг.”

    Сурагч бүр эгэл жирийн амьдрал, агуу зүйлсийг сэтгэн бодох хоёр хоорондоо холбоотой болохыг ойлгож ухаарсан байх шаардлагатай. Хүн тус бүр амьдралаа оюун ухаан эсвэл бие мах бодиор удирдуулах эсэхээ шийддэг. Залуу хүн бүр амьдралын чиглэлээ өөрсдөө бие даан сонгох ёстой. Зан чанар болон хувь заяаг төлөвшихөд нөлөөлөх хүчин зүйлсүүдийг зөв ойлгож ухаарахын тулд бэрхшээлийг туулахаас татгалзаж, эмээх шаардлагагүй.Бо 237.1

    Биеэ хянах чадваргүй зан байдал гэсэн аюулаас хүн бүр сэрэмжлэн, болгоомжлох ёстой. Энэхүү аймшигтай бузар хүсэл хурдацтай хөгжсөнөөр амьдралаа хайрлан, хамгаалах ёстой хүн өөрийн эсрэг арцалдан тэмцэгч болж хувирдаг. Сургуулиудад биеэ хянах чадварын талаар хичээл зааж эхлэх нь хүүхдүүдийг зөв чиглэл рүү хөтөлж байгаа гэсэн үг. Айл гэр, сургууль бүр энэ талаар зааварчилгаа, сургалт явуулах хэрэгтэй. Залуучууд, хүүхдүүд бие махбодыг сүйрүүлж, оюун ухааныг самууруулж, зүрх сэтгэлийг бузар хүсэл тачаалаар дүүргэгч архи, тамхи болон бусад төрлийн хорт бодисын хорт нөлөөг ойлгож ухаарсан байх ёстой. Эдгээр зүйлсийг хэрэглэдэггүй хүн бие махбод, оюун ухаан, ёс зүйн талаар бүрэн эрч хүчтэй байж чаддагийг маш энгийнээр тайлбарлаж өгөх хэрэгтэй байна.Бо 237.2

    Бид биеэ үл хянах зан чанарын үндсийг тайлбарлахын тулд архи, тамхинаас илүү гүн гүнзгий утга учрыг ойлгож мэдсэн байх ёстой. Цагийг дэмий өнгөрөөх, зорилгогүй байх, бузар муу хүмүүстэй нийлэх зэрэг нь биеэ үл хянах таатай нөхцлийг бүрэлдүүлж болох юм. Биеэ хянах чадвар ихэвчлэн биеэ хянах тал дээр хатуу шийдвэр гаргасан айл гэрийн ширээнээс эхэлдэг. Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд саад учруулах, оюун ухаанд хоосон хүсэл сэрлийг төрүүлэх, бие эрхтний тогтолцоог сулруулах, оюун ухаан болон бие махбодынтэнцвэрийг алдагдуулах, бие махбодыг удирдах оюун ухааны хүчийг сулруулснаар биеэ үл хянах байдал бий болдог. Олон тооны чадварлаг залуучуудын амьдрал эрүүл бус гажууд хоол хүнсэнд автагдсанаас үүдэн уналтанд орсон нь тогтоогддог.Бо 238.1

    Цай, кофе, чихэр, чихэрлэг хоол хүнс, гурилан бүтээгдэхүүн зэрэг нь бүгд хоол боловсруулах эрхтэнд муугаар нөлөөлдөг. Амьтны гаралтай хоол хүнс ч гэсэн зрүүл мэндэд хортой. Махны хүчтэй өдөөх нөлөө махыг хүнс болгон хэрэглэхээс татгалзах хангалттай шалтгаан болдог ба дэлхий даяар дэлгэрч буй малын өвчин махыг хүнсэнд хэрэглэхгүй байх давхар шалтгаан болдог. Max нь мэдрэлийг цочроож, дур хүслийг хиймлээр хөөргөдөг. Ингэснээр тэнцвэржүүлэгч хүч алдагдан дорой хүслийг сэргээдэг.Бо 238.2

    Хэт их өөх тостой, амтлах эрхтнээ цочроосон хоол хүнс хэрэглэж дадсан хүмүүс хэсэг хугацааны дараагаар ходоод гэдсээ энгийн хоол хүнсэнд ханахгүй байгааг мэдэрдэг. Тухайн хүний ходоод гэдэс илүү хүчтэй амталсан, хурц, цочроосон хоол хүнсийг шаарддаг. Мэдрэлийн эрхтэн эмх замбараагүй болж, бие махбодын тогтолцоо суларч эхлэх үед ердийн бус дур хүслээ ялан дийлэх сэтгэлийн тэнхээгүй болон хувирдаг. Ходоодны маш нарийн давхрага цочролд орон, үрэвссэнээр хамгийн хүчтэй цочролыг бий болгогч хоол хүнс хүртэл ходоодыг тайвшруулахаа больж эхэлдэг. Ийм хүн маш ихээр цангаж, хүчтэй унданаас өөр юу ч цангааг тайлж чадахгүй болдог.Бо 238.3

    Бузар муугийн эхлэл, үүслээс бид өөрсдийгөө хамгаалдаг байх ёстой. Залуучуудад зааварчилгаа өгөхдөө зөвөөс бага зэргээр хөндийрсөн үед ямар муу нөлөө бий болдгийг маш тодорхой тайлбарлаж өгөх хэрэгтэй. Сурагчиддаа энгийн болон эрүүл хоол хүнс ердийн бус сэрэл, хүслээс урьдчилан сэргийлдгийг зааж өгөөрэй. Биеэ хянах чадварыг бага залуугаас нь эзэмшүүлэх шаардлагатай. Залуучуудад бие махбодын боол биш харин эзэн нь байх ёстойг сайтар тайлбарлаж өгөөрэй. Бурхан залуучуудыг дотоод сэтгэлийн хаанчлалаа удирдах удирдагч байхыг хүсдэг ба Бурханы тогтоож өгсөн хаанчлалаа өөрсдөө захирах хаан нь байх дадлага хийж эхлэх хэрэгтэй. Ийм сургамжийг итгэлтэй, тууштайгаар заасны үр дүнд залуус энэхүү сургамжийг зөвхөн өөрсөддөө хадгалаад байхгүй. Тэдний нөлөөгөөр сүйрлийн ирмэгт тулан ирсэн олон мянган эрэгтэй, эмэгтэй хүмүүс аврагдах болно.Бо 239.1