Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Боловсроа - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Зовлон Бэрхшээлээр Дамжуулан Сахилгажуулах нь

    Бурханы төлөө чин сэтгэлээсээ үйлчилж байгаа бүхэн зовлон бэрхшээлийн сургуулиар бэлтгэгдэж байдаг. Итгэл даах чадвар өндөр байх тусам илүү өндөр хариуцлагатай үйлчлэлийг гүйцэтгэж, шалгуур бэрхшээлүүд ойр ойрхон бий болж, сахилга бат улам чангардаг.Бо 175.3

    Иосеф, Мосе, Даниел болон Давидын амьдралыг судлан үзээрэй. Давидын түүхийг Соломоны түүхтэй харьцуулж үзээд, тухайн хүмүүсийн амьдралд ямар үр дүн гарч байсныг харьцуулаарай.Бо 175.4

    Давид бага залуугаасаа Саултай дотно харилцаатай байсан. Тэрээр хааны ордонд амьдран сууж, хааны гэр бүлийнхэнтэй харилцсанаар хааны эрх ямба, өнгө үзэмжтэй байдлын цаана маш их зовлон шаналал, бэрхшээл, дарамт байгааг харах боломжтой болсон. Хүний эрх мэдэл, хүндтэй байдал зүрх сэтгэлийг амар тайван зүрх сэтгэлтэй байхад бараг нөлөөлдөггүй болохыг тэрээр олж харсан. Тэрээр хааны ордноос мал сүргээ хашсан малын хашаандаа буцан очихдоо сэтгэлийн амар тайван, баяр талархлыг мэдэрдэг байв.Бо 176.1

    Давид Саулын атаархлаас болж хээр тал уруу дүрвэн зугатаж, хүний тусламжинд найдах боломжгүй болж, Бурханд илүү ихээр итгэж найдах шаардлагатай болсон. Хээр талын бэрхшээлтэй, тодорхой бус амьдрал, эцэс төгсгөлгүй асуудлууд, байнга зугатаж, дүрвэх шаардлага, түүнийг дагахаар цугласан “зовсон, өрөнд орсон, сэтгэлээр унасан” (1 Самуел 22:2) хүмүүс зэрэг нь түүнд сахилга баттай байх шаардлагыг төрүүлж өгч байлаа. Эдгээр нөхцөл байдал нь хүмүүсийг удирдан чиглүүлэх хүч чадлыг өгч, зовж шаналж, шударга бусыг үзэн ядсан хүмүүст дэмжлэг үзүүлэх чин хүслийг төрүүлж өгч байлаа. Давид ийнхүү олон жил зовж шаналж, хүлээж байхдаа амьдралынхаа туршид зөвхөн Бурханаас л тайвшрал, дэмжлэг авч болохыг суралцжээ. Тэрээр зөвхөн Бурханы хүчээр хаан ширээнд сууж, зөвхөн Бурханы мэргэн ухаанаар улс орноо ухаалгаар удирдах аргад суралцсан. Давид зовлон бэрхшээл, хүнд байдлуудаар сургагдсан учир гайхамшигтай намтраа үлдээж чадсан. Тэрээр, мбүх Израилийг захирч, ард түмнээ зөв шударгаар засаглаж байлаа.” 2 Самуел 8:15.Бо 176.2

    Давидын бага залуудаа олж авсан сахилга бат харин Соломонд дутаж байсан. Тэрээр ямар ч хүнээс илүү боломжтой, тавлаг сайхан нөхцөл байдал, зан чанар, амьдралтай учирсан. Өсвөр залуу болон төлөвшсөн насандаа зөв шударга амьдралаар удирдуулан, Бурханы хайр энэрлийг хүртсэн Соломон хөгжин дэвжих, нэр алдарт хүрэх боломжоор дүүрэн байдалд хаан ширээгээ залгамжилсан. Бурханы мэргэн ухаанаар хангасан тэр хүний мэдлэг, ухааныг нь улс орнууд магтан сайшааж байсан. Харамсалтай нь амжилт, бардам зан түүнийг Бурханаас холдоход нь хөтлөн удирдсан. Соломон Бурхантай харилцаатай байснаас бий болох баяр хөөрөөс хөндийрч өөрийн хүслийг илүүд үзсэн. Тэрээр энэ талаар ийнхүү өгүүлдэг:Бо 176.3

    мБи ажил үйлсээ ихэсгэж байлаа. Өөртөө зориулан байшингууд барьж, өөртөө усан үзмийн цэцэрлэг суулгав. Би өөртөө цэцэрлэг, бас цэцэрлэгт хүрээлэн байгуулж, тэндээ төрөл бүрийн жимсний модод суулгасан... Би эрэгтэй, эмэгтэй боолууд худалдаж авсан... Би бас өөртөө алт, мөнгө хийгээд хаад болон нутгуудаас эрдэнэсийг хураан цуглуулсан. Би өөртөө эрэгтэй, эмэгтэй дуучидтай ба эр хүний зугаа болох олон татвар эмс надад байв. Ингэж надаас өмнө Иерусалимд байгсдаас би хол давж, үлэмж баян болсон... Миний нүд хүсэмжилж буй бүгдээс би татгалзсангүй. Ямар ч цэнгэл тааламжаас би өөрийгөө татаж байсангүй. Учир нь зүрх минь миний хөдөлмөр бүрд баяссан юм... Тэгээд би өөрийн гараар хийсэн бүх үйлсээ, бас өөрийн чармайн хийсэн хөдөлмөрийг эргэцүүлэн бодлоо. Гэтэл энэ бүхэн хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил байв. Наран доор түүний ашиг алга. Иймээс би мэргэн ухаан, галзуу хийгээд тэнэг мулгууг тунгааж үзэв. Хааны дараа гарч ирэгч хүн урьд хийгдсэн зүйлээс өөр юуг хийх юм бэ?»Бо 177.1

    « Наран доор хийгдэж байгаа бүхэн надад жигшүүртэй болсон учраас би амьдралыг үзэн ядсан... Наран доор хөдөлмөрлөсөн хөдөлмөрийнхөө бүхий л үр жимсийг би үзэн ядав.м Номлогчийн үгс 2:4-12, 17, 18.Бо 177.2

    Соломон амьдралынхаа гашуун туршлагаар дэлхийн эд зүйлсийг илүү ихээр эрхэмлэх нь хоосон хөндий зүйл гэдгийг ойлгож мэдэрсэн. Тэрээр харийн хуурамч шүтээнүүдэд зориулан тахилын ширээ босгосон боловч зүрх сэтгэлийг тайвшруулна гэсэн амлалт нь биелэхгүй байгааг сүүлд ойлгож ухаарсан.Бо 177.3

    Соломон нас хэвийх алдтай дэлхийн хүслийг хангах сангаас уусан ус нь өөрийг нь ядрааж, амыг нь цангаасан хэвээр байгааг ойлгож мэдрээд, амьдралын жинхэнэ оргилох булаг руу буцахаар шийдсэн. Тэрээр дараа дараагийн үеийнхэндээ зориулан амьдралаа үрэн таран хийсэн түүх, түүнээс урган гарч ирэх сургамжуудыг сануулга болгон бичиж үлдээсэн. Соломоны тарьсан үр улс үндэстэнд бузар муугийн ургацыг ургуулахад нөлөөлсөн боловч Соломоны амьдрал бүр мөсөн сүйрээгүй. Түүний хувьд зовлон шаналлаар дамжин бий болсон сахилгажуулалт үүргээ гүйцэтгэж чадсан.Бо 178.1

    Соломоны амьдрал ийнхүү өнгөрсөн боловч залуу насандаа бусад хүмүүсийн адил зовлон бэрхшээлийг даван гарсан бол түүний амьдралын өдрүүд ямар гайхамшигтай, алдар хүндэтгэлээр дүүрэн байх байсан бол!Бо 178.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents