6—Бурханд итгэж гр Түүнииг хүлээн авах
- Өмнөтгөл
- 1— Бурханы хайр энэрэл
- 2—Нүгэлт хүнд Аврагч хэрэгтэй
- 3—Г эмшихүй
- 4—Гэм буруугаа хүлээхүй
- 5—Бурханд бүхнээ зориулахуй
- 6—Бурханд итгэж гр Түүнииг хүлээн авах
- 7— Христэл харьяалагдахуй
- 8—Христийн лотор өсөх нь
- 9—Бидний амьдрал ба ажил үйлс
- 10—Бурханыг танин мэдэхүй
- 11—Мөргөлийн давуу тал
- 12—Эргэлзэхүй
- 13—Их Эзэн доторх баяр баясгалан
Search Results
- Results
- Related
- Featured
- Weighted Relevancy
- Content Sequence
- Relevancy
- Earliest First
- Latest First
- Exact Match First, Root Words Second
- Exact word match
- Root word match
- EGW Collections
- All collections
- Lifetime Works (1845-1917)
- Compilations (1918-present)
- Adventist Pioneer Library
- My Bible
- Dictionary
- Reference
- Short
- Long
- Paragraph
No results.
EGW Extras
Directory
6—Бурханд итгэж гр Түүнииг хүлээн авах
Ариун Сүнс нинжин сэтгэлийг тань сэргээхэд та нар нүгэл хилэнцийн хор хөнөөл, эвдэн бусниулагч хүчийг нь ухаарч, өөрсдийн гэм буруугаа мэдрэх болно. Нүгэл ямар их гай тарьдагийг олж харснаар та нарт үүнийг жигшин, нүгэл та нарыг Бурханаас салган боолчилсныг ухамсарлана. Нүглээс чөлөөлөгдөх гэж хичнээн их тэмцэх тусам, өөрсдийнхөө сул доройг ойлгож, арчаагүй зан төрх, дотоод сэтгэлийнхээ бузар булай байдлыг улам тод томруун харах болно. Мөн нүгэл хилэнц, амиа хичээх явдал сэтгэл зүрхэнд тань ямар гүнзгий шингэснийг ойлгоно. Та нар өршөөл уучлал, ариун ёс, эрх чөлөөг туйлаас хүснэ. Бурхантай яаж эв зүйгээ олж, Түүнтэй төст байддыг олох вэ?MonSC 47.1
Та нарт бүхнээс хэрэгтэй зүйл гэвэл дотосд! амар амгалан байдал болой. Энэ бол Тэнгэрийн өршөөл, зүрхэнд дэх хайрын үр дүн мөн. Мөнгө зоос, оюун ухаан, хүний ямар ч мэдлэг энэ амар тайван байдлыг бүрдүүлэн баталгаажуулж чадахгүй. Үүнийг өөрийн хүч чармайлтаар олж авах гэж оролдох нь утгагүй юм.MonSC 47.2
Гэтэл Бурхан үүнийг та нарт зүгээр, «мөнгөгүйгээр, үнэгүйгээр» өгье гэж байна (Исаиа 55:1). Зөвхөн гараа сунгаад л авах хэрэгтэй. Бурхан «Та нарын нүглүүд час улаан мэт боловч цас шиг цагаан болно. Тэдгээр нь хүрэн улаан боловч ноос шиг болох болно” (Исаиа 1:18), «Түүнээс гадна, Би та нарт шинэ зүрхийг өгч, та нарын дотор шинэ сүнсийг оруулна” (Езекиел 36:26) гэж айлджээ.MonSC 47.3
Та нар гэм нүгэлдээ гэмшээд түүнээс саллаа. Өөрсдийгөө Бурханд даатгахаар шийдлээ. Тэгвэл одоо Түүн рүү очиж, гэм нүглээс минь ариусгаж, шинэ зүрх хайрдаач гэж гуйгтун. Тэр нэгэнт амласан болохоор хүсэл тань биелнэ гэдэгт итгэцгээ. Христ энэ хорвоод амьдарч байхдаа үүнийг сургасан юм. Бид Бурханы амласан ивээлийг хүртэнэ гэдэгт итгэх сстой, тэр хишиг ч биднийх болно.MonSC 48.1
Хүмүүс Есүсийн хүчинд гүнээ итгэж байх үед л Тэр хүмүүсийн өвчин эмгэгийг эмчлэн эдгээж байсан. Аврагч, гэм нүглийг өршөөж уучилдаг үл үзэгдэх хүчинд нь хүн бүхэн итгээсэй гэсэндээ тэдэнд нүднээ харагдах илт байдлаар тусалдаг байсан юм. Тэр саа өвчтэй хүнийг эдгээхдээ энэ тухай бүр тодорхой өгүүлсэн юм. Есүс «Хүний Хүү газар дэлхий дээр нүглийг уучлах эрх мэдэлтэйг мэдүүлэхийн тулд» хэвтэрт байсан өвчтөнд хандан «Бос, дэвсгэрээ аваад, гэртээ харь» гэж хэлжээ (Матай 9:6). Баярын мэдээ тараагч Иохан Христийн үйлдсэн гайхамшгийн тухай ярихдаа: «Есүс бол Христ, Бурханы Хүү мөн гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд бичигдсэн бөгөөд ингэснээр итгэлээр дамжуулан та нар Түүний нэрээр амьтай болох юм» гэсэн аж (Иохан 20:31).MonSC 48.2
Есүс өвчтөнүүдийг хэрхэн анагааж байсан тухай Библи дэх өгүүлэмжээс бид Түүнд итгэснээр нүглээ хэрхэн уучлуулж болох талаар мэдэх билээ. Вифездэд ядарч туйлдсан нэгнийг анагаасан тухай түүхийг авч үзье. Хөөрхий тэр өвчтөн гучин найман жил алхаж гишгэж чадахгүй, туйлдаж гүйцсэн амьтан байжээ. Еэвч Есүс: «Чи бос, дэвсгэрээ аваад яв» гэж түүнд тушаажээ. Тэр өвчтөн: «Их Эзэн минь, хэрэв Та намайг эдгээвэл би Таны сургаалийг дагана» гэж хэлж болох байсан шүү дээ. Еэвч тэр өвчтөн Христийн үгэнд орж, эдгэсэн гэдэгтээ бат итгэн, тэр дороо босох гэж оролджээ. Тэгээд өндийн босож, алхан явлаа. Тэр хүн Христийн үгэнд итгэснээр Бурхан түүнд хүч чадал хайрлаж, эрүүл саруул болгосон байна.MonSC 48.3
Гэм нүгэл та нарыг мөн үүнтэй төстэй байдалд оруулсан байдаг. Та нар урьдын нүглээ бие даан цагаатгаж, өөрийн зүрхээ өөрчилж, ариун болж чадахгүй. Гэвч Бурхан Христээр дамжуулан энэ бүхнийг хийхээ амлаж байна. Түүний амлалтанд итгэцгээ. Нүглээ наминчилж, өөрсдийгөө Бурханд даатгацгаа. Түүнд хүчин зүтгэх шийдвэр гаргацгаа.MonSC 49.1
Та нар тийм шийдвэр гаргангуут Бурхан Өөрийн амлалтыг заавал биелүүлнэ. Ариусаж өршөөгдөнө гэсэн амлалтанд итгэвэл Бурхан хүслийг тань ёсоор болгоно. Христ тэр саа өвчтэй хүн өөрийгөө эдгэсэн гэдэгт бүрэн итгэсэн мөчид л түүнийг алхаж гишгэх чадвартай болгосон. Хэрэв та итгэж байгаа бол үүнд болохгүй, бүтэхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.MonSC 49.2
Эдгэснээ мэдрэх цагийг бүү хүлээцгээ, харин: «Би эрүүл болсон учраас үүнд итгэж байгаа юм биш, Бурхан амласан учраас итгэж байгаа юм» гэж бодох хэрэгтэй.MonSC 49.3
Есүс «Та нар юуны төлөө залбирч, гуйж байна, түүнийгээ авсан гэдэгтээ итгэгтүн. Тэгвэл тэр чинь ёсоор болно” хэмээн айлджээ (Марк 11:24). Энэ амлалт нэг болзолтой. Юу гэвэл бид Бурханы хүсэл таалалд нийцсэн зүйлийг л гуйх ёстой.MonSC 49.4
Гэхдээ Бурхан бидний нүглийг ариусгаж, Өөрийн болгож, ариун амьдралаар амьдрах хүч тэнхээ хайрлахыг л хүсч байдаг юм. Ийм учраас бид тэр ивээлийг гуйж, түүнийг хүртэнэ гэдэгтээ итгэж, нэгэнт хүртсэн бол Бурхандаа талархал илэрхийлэх учиртай. Есүсийн хүчээр нүглээс салж, Бурханы хуулийн өмнө ичиж зовох, сэтгэл түвдэх юмгүй байна гэдэг юутай сайхан бэ! «Тиймд эдүгээ Христ Есүс дотор байгаа» махан биеэр бус сүнслэгээр оршигч «хүмүүст ямар ч ял байхгүй” (Ром 8:1).MonSC 49.5
Иймээс та нар өөртөө харьяалагдахаа больж их үнээр золигджээ. «Алт, мөнгө мэтийн устах зүйлсээр золигдсон бус, харин үнэт цусаар, Христийн цус болох гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганы цусаар золигдсон гэдгээ мэдэгтүн» (1 Петр 1:18-19). Та нар Бурханд итгэх л хэрэгтэй, тэгвэл Ариун Сүнс та нарын дотор шинэ амьдралыг хөгжөөнө. Ингээд та нар Бурханы гэр бүлийн гишүүд болно. Тэр та нарыг Өөрийн Хүүг хайрладаг шигээ л хайрлана.MonSC 50.1
Одоо та нар өөрсдийгөө Есүст даатгасан болохоор Түүнээс бүү ухарч холдоцгоо. Өдөр бүр «би Христийнх, би өөрийгөө Түүнд даатгасан” гэж хэлж байгаарай. Та нарт Ариун Сүнсийг өгч, Өөрийн ивээлдээ багтаахыг Түүнээс гуйцгаа. Та нар яаж өөрснийгөө Бурханд даатгаж итгэсэн, Түүний хүүхдүүд болсон шигээ Түүн дотор амьдарцгаа! Номлогч Паул «Та нар Эзэн Христ Есүсийг хүлээн авсан шигээ Түүний дотор алхацгаа» хэмээсэн билээ (Колоссай 2:6).MonSC 50.2
Зарим хүн Түүний ивээл, энэрлийг олж авахаасаа өмнө тодорхой сорилт шалгалтыг давж, өөрсдийнхөө засарсан гэдгийг Их Эзэнд итгүүлэх хэрэгтэй гэж боддог юм. Тэгвэл тэд эдүгээд ч Бурханы ивээлийг хүртэх эрхтэй шүү дээ. Харин ч хүмүүс өөрсдийг нь нигүүлсэгч Христийн Сүнсийг хүлээж авахгүй, Түүний ивээлийг хүртэхгүй бол муу муухайг эсэргүүцэх чадваргүй болдог.MonSC 50.3
Есүс биднийг яг л байгаагаараа, бүхий л нүгэл хилэнц, мөхөс дорой зан чанартайгаа Өөр рүүгээ ирэхийг хүсдэг. Тэр биднийг Өөрт нь найдаасай гэж хүсдэг юм. Бид Түүнд бүхий л сул тал, мөхөс мунхаг байдалтайгаа очиж, нүглээ наминчлан Түүний өлмийд сөхөрч болно. Тэр үлэмжийн их ивээлээрээ биднийг Өөрийн хайр энэрлийн нөмөрт багтааж, бидний шархыг эдгээж, элдэв бузар булайгаас ариусган цэвэрлэнэ.MonSC 50.4
Чухамхүү энэ асуудал дээр л олон хүн бүдэрдэг. Тэд Есүс хүн нэг бүрийг уучилдаг гэдэгт эргэлздэг юм. Тэд Бурханы үгэнд шууд итгэдэггүй нь харамсалтай хэрэг. Эзэний тавьсан болзлыг биелүүлж буй хүн бүхэн Түүний өршөөлийг хувийн туршлагаасаа мэдэх давуу талтай байдаг. Бурхан гэмшсэн нүгэлтэн болгоныг уучилдаг. Бурханы амлалт та нарт зориулагдаагүй гэсэн бодол санааг таягдан хаяцгаа. Тэр амлалт нүглээ наминчилсан хүн болгонд зориулагдсан юм. Христ Өөрийн ивээл, хүч чадлыг Өөрт нь итгэсэн хүн бүхэнд хүргэх гэж тэнгэр элч нарыг илгээдэг ажээ. Хүн ямар ч нүгэлтэй байлаа гэсэн бүх нүгэлтний төлөө амиа өгсөн Есүс дотор хүч чадал, ариусал, зөвт ёсыг олж чадна. Христ нүгэл хилэнцэд бузартаж, буртаглагдсан ямар ч хувцсыг тайлаад, зөвт ёсны цагаан өмсгөлийг өгөхөд бэлэн байдаг юм. Тэрээр нүгэлт хүнд үхлийн оронд мөнхийн амьдралыг санал болгодог.MonSC 50.5
Бурхан, эгэл хүмүүс нэг нэгэнтэйгээ харыщаг шиг бидэнтэй харьцдаггүй юм. Тэр бидэнтэй энэрэнгүй, уучлангуй, нигүүлсэнгүй сэтгэлээр ханддаг. «Хилэнцтэн нь өөрийн замаа, шударга бус хүн нь өөрийн бодол санаануудаа орхиод Эзэн рүү эргэх болтугай. Түүнийг Тэр өрөвдөнө, өгөөмрөөр уучилна», «Чиний хилэнцийг өтгөн манан мэт, чиний нүглийг үүл мэт хөөнө” (Исаиа 55:7; 44:22).MonSC 51.1
Библид «Би үхэгсэдийн хэнийх нь ч үхэлд баярладаггүй гэж Эзэн Бурхан тунхаглаж байна. Тиймээс гэмшиж амьдар» (Езекиел 18:32) гэсэн мөрүүд бий. Сатан Бурханы билэг дэмбэрэлт ерөөлийг биднээс нуух гэж ямагт оролдож байдаг юм. Тэр хүний итгэл найдварын бүхий л гэрэл гэгээг унтраахыг хүсч байдаг. Гэвч та нар түүнийг ингүүлэхгүй байх ёстой. Уруу татагчийн үгэнд бүү орцгоо.MonSC 51.2
Харин «Есүс намайг амьдруулахын тулд үхсэн юм. Тэр надад хайртай, намайг үхээсэй гэж боддоггүй. Надад нигүүлсэнгүй Тэнгэрийн Эцэг бий. Хэдийгээр би Түүний хайрыг даалгүй хөсөрдүүлж надад хайрласан энэрэл ивээлийг нь үрэн таран хийсэн ч Эцэгтээ очиж «Би Тэнгэрийн эсрэг, Таны өмнө нүгэл үйлджээ. Би цаашид Таны хүү гэгдэх нь зохисгүй, харин намайг хөлснийхөө нэг хүн болгооч” хэмээн гуйна гэж хэлээрэй. Энэхүү сургаалт үлгэрт эцэг нь тэнэмэл хүүгээ хүлээн авч байгаа тухай өгүүлнэ. Хүү нь ирж явахыг эцэг нь холоос хараад, ихэд өрөвдөн тэр дороо гүйж очоод хүзүүгээр нь тэврэн үнссэн гэдэг (Лук 15:18-20).MonSC 51.3
Гэхдээ энэ сургаалт үлгэр ч гэсэн Тэнгэрийн Эцэгийн цаглашгүй хайр энэрэлийг бүрэн илэрхийлж үл чадна. Их Эзэн Өөрийнхөө зөгнөгчөөр дамжуулан «Би чамайг үүрдийн хайраар хайрласан. Тийм учраас Би чамайг хайр энэрлээр татсан» хэмээн айлджээ (Иеремиа 31:3). Нүгэлт хүн гэр орноосоо хол, харь газар эдлэн сэлтээ үрэн таран хийж байхад Эцэг түүнийг санаж гуньж суудаг. Нүгэлт хүний зүрхэнд төрж буй Бурханд эргэж очих хүслэн бол тэнэж төөрсөн хүнийг энэрэн ивээгч Тэнгэрийн Эцэгийн зүг урин дуудсан Ариун Сүнсний дуудлагад хариу өгч буй хэрэг юм.MonSC 52.1
Библид ийм илэрхий амлалт байхад эргэлзэж тээнэгэлзэж болох уу даа? Нүглээ орхин эргэн ирж, Түүний өлмийд наминчлан сөхрөх хүсэлтэй үй олон хөөрхий нүгэлтэнг Их Эзэн ширүүн харна гэж бодож болох уу? Ийм бодол санааг таягдан хаяцгаая! Бидний Тэнгэрийн Эцэгийн тухай иймэрхүү төсөөлөлийг сэтгэл санаандаа бодох ч хортой юм. Бурхан нүглийг үзэн ядавч нүгэлтнийг энэрэн хайрладаг. Тэр Христээр төлөөлүүлэн хүссэн хүн болгоныг аварч, суу алдарын Хаант улсад мөнхөд жаргуулахын тулд Өөрөө Өөрийгөө хүмүүст өгсөн юм.MonSC 52.2
Зөгнөгч Исаиагаар дамжуулан Бурхан Өөрийн энэрэл хайрын тухай өгүүлснээс илүүгээр сэтгэл уяртал хэлж болно гэж үү? «Эх хүн хөхүүл хүүхдээ мартаж чадах уу? Төрүүлсэн хөвгүүнээ энэрэлгүй байж чадах уу? Хэдийгээр тэр мартаж болох ч, Би чамайг мартахгүй” хэмээн Тэр айлджээ (Иссша 49:15).MonSC 52.3
Эргэлзэж эмээгсэд бүгд сэрцгээ! Есүс бидний төлөө зуучлахын тулд байгаа шүү дээ. Хайрт Хүүгээ бидэнд өгсний нь төлөө Бурханд талархаж, бидний төлөө золиос болсон Түүний үхэл талаар өнгөрөөгүйд залбиран мөргөцгөө. Өнөөдөр Ариун Сүнс таныг урьж байна. Есүс рүү очицгоо! Үүнийг чин сэтгэлээсээ үйлдвэл та Түүний ивээл ерөөлд найдаж болно.MonSC 52.4
Бурханы амлалтанд Түүний цаглашгүй хайр хишиг тусгагдсан гэдгийг санацгаагтун! Тэр хязгааргүй хайр энэрэл, нүгэлтнийг өрөвдөх нигүүлсэнгүй сэтгэлээр дүүрэн байдаг. «Түүний дотор цусаар нь золилт, гэм нүглийн маань төлөөх уучлал бидэнд байдаг» (Эфес 1:7). Бурхан та нарын Туслагч гэдэгт л итгэцгээ. Тэрбээр хүмүүний дотор Өөрийн дүр төрхийг сэргээхийг хүсч байгаа юм. Та нар нүглээ наминчлан гэмшиж, Түүн рүү ойртох аваас Тэр нигүүлсэнгүй, өршөөнгүй сэтгэлээр та нарт ойртоно.MonSC 53.1