Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    9 — Бичээсүүд дэх Х амгаалалт

    Хууль хийгээд гэрчлэлд анхаарагтун. Хэрэв тэд энэ үгийн дагуу ярьдаггүй бол тэдэнд гэгээ байхгүй болжээ. Исаиа 8:20. Бурханы хүмүүс хуурамч багш нар, харанхуйн сүнснүүдийн хууран мэхлэгч хүчний нөлөөнөөс хамгаалагдахын тулд Бичээсүүд рүү хандах ёстой болсон. Сатан хүмүүст Библийн мэдлэгийг олгохгүй болохын тулд бүх төрлийн аргуудыг ашиглах болно. Учир нь Библийн тодорхой үгс Сатаны хууран мэхлэлтийг ил тод болгодог. Бурханы ажил сэргэж шинэчлэх бүрт бузар муугийн ханхүү улам хүчтэйгээр ажиллахаар ханцуй шамладаг. Тэрээр одоо Христ болон Түүний дагалдагчдыг эсэргүүцэхээр бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа. Дэлхийн сүүлчийн хууран мэхлэлт бидний өмнө өрнөж эхлээд байна. Христийг эсэргүүцэгч бидний өмнө агуу ажил үйлсээ хийхээр зэхэж байгаа. Худал хуурмаг бүхэн үнэнийг маш чадварлагаар дуурайх тул Ариун Бичээсгүйгээр тэдгээрийг ялгаж, танихад хэцүү байна. Тунхаглал, гайхамшиг бүрийг Библийн гэрчлэлээр шалган нягтлах хэрэгтэй.AT 91.1

    Бурханы бүх тушаалуудыг дагахаар хичээн зүтгэж байгаа хүмүүс эсэргүүцэлтэй тулгарч, гадуурхагдана. Тэд зөвхөн Бурханд найдах шаардлагатай тулгарна. Тэд өмнөө байгаа сорилт бүрийг даван гарахын тулд Түүний үгэнд бичигдсэн хүслийг нь сайтар ойлгох хэрэгтэй. Хүмүүс Бурханы зан чанар, засаглал, зорилгыг зөвөөр ойлгож ухаарснаар л Түүнийг хүндэтгэн, Түүний хүслийн дагуу үйлдэх юм. Библийн үнэнээр оюун ухаанаа хүчирхэгжүүлсэн хүмүүс эцсийн агуу тэмцлийг даван гарах чадвартай болно. Хүн бүр, “Би хүний тушаалыг дагах уу эсвэл Бурханы тушаалыг дагах уу? гэсэн асуултаар соригдох цаг ирнэ. Шийдвэр гаргах цаг яг одоо ирчихээд байна. Бид Бурханы хөдлөшгүй бат хад адил үгэн дээр суурилсан байна уу? Бид Бурханы тушаалууд болон Есүст итгэх итгэлийг хамгаалахаар баттай зогсоход бэлэн байна уу?AT 91.2

    Аврагч загалмайд цовдлогдохоосоо өмнө дагалдагч нартаа үхэл болон булшнаас дахин амилуулагдах талаар тайлбарлаж өгсөн. Энэ үед тэнгэр элчүүд Түүний үгийг дагалдагч нарын оюун ухаан болон зүрх сэтгэлд ойлгуулж илрүүлэхээр ирчихсэн байсан. Гэвч дагалдагчид Ромын боолчлолоос аврах түр зуурын чөлөөлөлтийг л бодож байснаас бус итгэл найдвараа даатгасан Түүнийг зовж шаналан, гутамшигтайгаар үхнэ гэж төсөөлж чадахгүй байлаа. Тэдний санаж байх ёстой үгс оюун ухаанаас нь арчигдаж, тэд сорилтыг сөрөхөд бэлэн биш байв. Харамсалтай нь Есүсийн үхэл тэд нарт өмнө сануулж байгаагүй мэтээр нөлөөлж Есүст итгэх итгэл найдварыг нь бүрэн сүйрүүлсэн. Христ дагалдагч нартаа болох гэж буй үйл явдлыг энгийнээр тайлбарласантай адил өнөө үетэй холбоотой эш үзүүллэг бид бүхэнд ирээдүйн үйл явдлыг танилцуулдаг. Эш үзүүллэг Сүүлчийн сорилттой холбоотой үйл явдлууд болон агуу бэрхшээлийн цагт ямар бэлтгэл хангах талаар тодорхой сургамжийг өгдөг. Харамсалтай нь олон сая хүмүүс эдгээр үнэнийг хэзээ ч урьд өмнө сонсож байгаагүй мэт ямар ч ойлголтгүй байх болно. Сатан авралын мэдлэгийн ойлгож ухаарахад нөлөөлөх мэдрэмж бүрийг мөхөсдүүлснээр бэрхшээлийн цаг үе ирэхэд тэд ямар ч бэлтгэлгүй байх болно.AT 91.3

    Бурхан тэнгэрт оршин ариу н элчүүдийн ту нхаглагдсан мэтээр танилцуулж буй маш чухал мэдээг илгээсэн ба тэрээр тунгаан бодох чадвартай хүн бүрийг энэ мэдээнд анхаарал хандуулахыг шаардаж байна. Араатан болон түүний хөрөгт мөргөхийг буруутгаж буй аймшигтай игүүлт (Илчлэлт 14:9¬11), бүх хүмүүсийг эш үзүүллэгээс араатны тэмдэг нь юу болохыг, араатны тэмдгийг авахгүй байхын тулд юу хийх ёстой талаар анхааралтайгаар судлахад нөлөөлөх ёстой. Гэвч хүмүүсийн ихэнх нь үнэнийг сонсохоос татгалзаж, үлгэр домогт итгэнэ. Элч Паул дэлхийн төгсгөлийн цаг үеийн талаар, “Цаг нь ирнэ. Хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болж, харин хүсэл нь тэдний чихийг гижигдэн, өөрсдийн хүслийн дагуу өөрсддөө багш нарыг бөөгнөрүүлнэ” 2 Тимот 4:3. Энэ цаг үе аль хэдийн ирчихсэн байна. Олон түмэний хувьд Библийн үнэн нь гэм нүгэл болон дэлхийг хайрлах зүрх сэтгэлтэй харшилдаж байгаа тул Эш үзүүллэгийг сонсохыг хүсэхгүй байна. Тийм ч учраас Сатан тэднийг хайрлаж, дурлаж буй худал хуурмагаар нь тэжээж байна.AT 92.1

    Гэвч Бурхан Библийн үнэнийг ариунаар хадгалах хүмүүсээ дуудах ба тэд Библийг бүх үзэл сургаал, бүх өөрчлөлт шинэчлэлтийн үндэс, хэм хэмжүүр болгоно. Боловсролтой хүмүүсийн санаа, шинжлэх ухааны судалгаа, хоорондоо үл нийцэх, олон тооны сүмийн төлөөллүүдийн итгэлийн тунхаг, тэдний гаргасан шийдвэр, нийт олны үзэл санаа бүхэлдээ аль эсвэл тодорхой хэсэг нь шашны итгэл бишрэлийг баталгаажуулах, үгүйсгэх хэрэгсэл болж болохгүй. Бид ямар нэгэн сургаал, үзлийг хүлээн зөвшөөрөхөөсөө өмнө “Эзэний хэлсэн үг” түүнийг нь дэмжиж байгаа эсэхийг л асууж лавлах хэрэгтэй.AT 92.2

    Сатан Бурханд хандаж буй хүний оюун ухааныг бусад хүн рүү хандуулахыг байнга хичээж байна. Тэрээр хүмүүст Библийг судлах үүргээ ойлгож ухааруулахын оронд тэдний бодлыг сүмийн санваартан, пастор, сургагдсан теологийн багш, сүнслэг удирдагчид руу чиглүүлсээр байна. Сатан сүмийн удирдагчдын оюун ухааныг удирдсанаар олон түмний хүсэл зоригийг удирдах болно.AT 93.1

    Христ амьдрал бэлэглэгч үгсээ тунхаглахаар ирэхэд жирийн хүмүүс Түүнийг баяртайгаар хүлээн авсан ба олон тооны тахилчид, удирдагчид Түүнд итгэсэн. Гэвч үндэстнийг удирдаж байсан ахлах тахилчид, улс төрийн удирдагчид Түүний сургаалийг буруутгаж, хэрэгсэхгүй болгохоор шийдсэн байлаа. Тэд Есүсийг буруутгах шалтгаан болон аргаа олохгүй самуурч байхдаа Түүний үгнээс Бурханы хүч, мэргэн ухааны нөлөөг мэдэрч чадаагүй, харин ч хардалт, сэрдэлтээсээ гарч чадахааргүй болсон. Тэд Түүний дагалдагч болохоос айсан учраас Есүс Мессиа буюу Аврагч болохыг нь нотолсон тодорхой нотолгоонуудыг эсэргүүцсэн. Хүмүүс Есүсийг эсэргүүцсэн эдгээр эрхмүүдийг бага балчир наснаасаа хүндэтгэх ёстой гэж заалгаж, тэдний нөлөөнд орсон хүмүүс хүссэн хүсээгүй сөгдөн бөхийдөг байсан. Тиймээс хүмүүс, “Бидний удирдагчид, боловсрол өндөр хуулийн багш нар яагаад Есүст итгэсэнгүй вэ? Есүс үнэхээр Христ байсан бол итгэл үнэмшил ихтэй хүмүүс Түүнийг хүлээн зөвшөөрөх байсан биш гэж үү?” гэж асуудаг. Ийм багш нарын нөлөө Иудейчүүдэд Аврагчийг хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцэхэд нөлөөлсөн.AT 93.2

    Тахилчид болон удирдагч нарыг удирдаж байсан сүнс одоо ч гэсэн итгэл бишрэлийн өндөр хэргэм зэргэмтэй хүмүүсийг удирдаж байгаа нь харагддаг. Тэд өнөө үеийнхэнд өгөгдсөн тусгай үнэний талаарх Библийн гэрчлэлийг шалгаж, нягтлахаас татгалздаг. Тэд гишүүдийн тоо, эд хөрөнгө, алдар нэр хүндэд анхаарал хандуулж үнэнийг хамгаалагчдыг цөөхөн, ядуу зүдүү, алдар нэр хүндгүй, дэлхийн бодит амьдралаас хөндийрсөн итгэл бишрэлтэй гэж дорд үзэх болно.AT 93.3

    Христ Еврейчүүдийг тараан суурылуулсан хэдий ч хуулийн багш, Фарисайчуудын хэтрүүлэн ашиглаж буй эрх мэдлийг урьдчилан зөгнөсөн. Христ бүх цаг үеийн сүмүүдэд аймшигтай хараалын үндэс болсон хүний эрх чөлөөг хүний эрх мэдлээр удирдахыг хүлээн зөвшөөрөх үйл явдал болохыг зөгнөсөн. Түүний хуулийн багш, Фарисайчуудын гэм бурууг аймшиггүйгээр буруутгаж, эдгээр сохор удирдагчдыг дагаж болохгүй гэж хэлсэн сануулга ирээдүйн үеийнхэнд сануулга болохоор Бичээст тэмдэглэгдэн үлдсэн.AT 93.4

    Ромын сүм Библийг тайлбарлах эрхийг сүмийн санваартнуудад бүрэн даалгасан байдаг. Энэ үзлээр бол зөвхөн сүмийн санваартнууд л Бурханы үгийг тайлбарлах эрхтэйд тооцогдож, жирийн хүмүүс ийм эрхгүй юм. Өөрчлөн шинэчлэгчид Бичээсүүдийг бүх хүмүүст судлах боломжтой бо лгосон ч Ромын баримталж байсантай адил Протестант сүмийн олон итгэгчид Библийг өөрсдөө судлахаас татгалзан хойш сууж эхэлсэн. Тэд сүмийн эрх мэдэлтнүүдийн тайлбарласны дагуу сургаалуудыг хүлээн зөвшөөрөх ёстой гэж заалгадаг. Библи хэдийгээр үнэнийг маш энгийн зааж сургах боловч олон мянган хүмүүс сургамж авахыг хүсэхгүй байна. Тэд Библийг жирийн хүн судалж болохгүй гэсэн сургаал, үзэл баримтлалыг эсэргүүцэхийг хүсэхгүй байгаа юм.AT 94.1

    Библи хуурамч багш нараас сэрэмжлүүлсэн олон сануулгыг агуулдаг боловч олон хүмүүс зүрх сэтгэлээ сүмийн номлогчоор удирдуулах шийдвэрийг гаргасаар байна. Өнөө үед олон мянган шашны сургуулийн багш нар итгэл бишрэлийн үзлээ яагаад хүлээн зөвшөөрсөн гэж асуухад, багш нараасаа заалгасан гэхээс өөр тайлбар хийж чадахгүй байсаар байна. Тэд Аврагчийн сургаалийг үл тоомсорлосоор байгаа мөртлөө сүмийн удирдагчийнхаа үгэнд хэт их итгэж байна. Гэвч сүмийн удирдагчид алдаа дутагдалгүй юу? Бид Бурханы үгээр тухайн хүмүүс үнэний гэрлийг түгээгч гэдгийг баталж чадахгүй юм бол хэрхэн тийм хүмүүсээр зүрх сэтгэлээ удирдуулж болох вэ? Дэлхийн ёс зүйгүй болсон замаас хазайх урам зориггүй болсон олон хүмүүс мэдлэгтэй гэж тооцогддог хүмүүсийн замаар замнасаар байна. Тэд үнэнийг өөрийн биеэр судлах гэж хичээхгүй байгаагаас худал хуурмагийн гав гинжээр дангинатал гинжлүүлж байна. Тэд өнөө үеийнхэнд зориулсан үнэнийг Библи энгийнээр зааж, Ариун Сүнсний хүч Библийн тунхаглал бүртэй байгааг тодорхой хардаг ч сүмийн санваартнуудын үнэнийг гэрлээс холдуулах гэж хичээж буй эсэргүүцлийг хүлээн зөвшөөрсөөр байна. Тэдний үзэл бодол, оюун ухаан Бурханы ятгалганд автагдаж байгаа ч буруу замаар будаа тээж буй эдгээр хүмүүс сүмийн удирдагчаасаа зөрөхөөс эмээдэг. Тэд хувийн сонголт, мөнхийн ашиг сонирхлоо, золиослож бусдад үл итгэх, бардамнах, сэрдэх үзэлд удирдуулдаг.AT 94.2

    Сатан олзолсон хүмүүсээ алдахгүйн тулд жирийн хүмүүсийг олон арга замаар ашигладаг. Тэрээр хүмүүсийг Христийн загалмайг эсэргүүцэгч дайснуудтай дотно харилцаа үүсгэж, хайр энэрлийг нь татсанаар зүрх сэтгэлийг нь татдаг. Эцэг эх, найз нөхөр, эр эм, нийгмийн ямар ч харилцаа дээрхтэй адил нөлөө ч мэдрүүлдэг. Үнэнийг эсэргүүцэгч бусдын оюун ухааныг удирдахыг хүсдэг ба ийм хүмүүст удирдуулсан хүн өөрт оноогдсон үүргээ ухамсарлаж хэрэгжүүлэх хангалттай урам зориг, бие даасан байдлыг өөртөө бий болгож чаддаггүй.AT 94.3

    Бурханы үнэн болон алдар хүч хоёрыг салгах боломжгүй. Бид Библийг уншиж, судлах боломжгой атлаа худал хуурмаг үзэл баримтлалаар Бурханыг хүндэлж байна гэж бодож болохгүй. Ихэнх хүмүүс хүн зөв амьдралаар амьдарч байвал юунд итгэх нь чухал биш гэж хэлдэг. Гэвч амьдрал итгэлээр төлөвшдөг. Хэрэв бид гэрэл, үнэнийг хүлээн авсан мөртлөө үнэнийг харах, сонсох боломжийг ашиглахгүй бол үнэнийг эсэргүүцсэн гэж тооцогдоно. Бид гэрлийн оронд харанхуйг сонгож авсан гэж тооцогдоно.AT 95.1

    “Хүнд зөв мэт санагдавч, төгсгөл нь үхэл уруу хөтөлдөг зам байдаг.” Сургаалт үгс 16:25. Бурханы хүслийг таньж мэдэх боломж байсаар байтал үнэнийг ч таньж мэдэлгүй харанхуй байх нь гэм нүгэл үйлдэх шалтаг болох ёсгүй. Аялалд гарсан хүн олон замын уулзвар дээр ирээд зам бүр хаашаа чиглүүлж байгаа самбарыг ажиглан хардаг. Тэрээр замын самбарыг үл тоомсорлож, өөрт зөв санагдсан замаа дагах юм бол хэдий чин сэтгэлээсээ хандаж байсан ч буруу газар очиж болох юм.AT 95.2

    Бурхан бид бүхэнд сургаалуудаа танилцуулахын тулд, Тэрээр бид нараас юу гэж шаардсаныг ойлгуулахын тулд Үгээ өгсөн. Нэгэн хуулийн багш Есүс дээр ирээд, “Би мөнх амийг авахын тулд юу хийх ёстой вэ?” гэж асуухад, Аврагч түүнийг Библи рүү хандуулаад, “Хуулин дээр юу гэж бичсэн байдаг вэ? та түүнийг хэрхэн уншиж ойлгосон бэ?” гэж асуудаг. Мэдэхгүй гэсэн шалтгааныг залуу, настай хүмүүсийн аль аль нь ашиглаж чадахгүй, тэд ийм шалтгаанаар Бурханы хуулийг зөрчөөд гэм буруугийн шийтгэлээс чөлөөлөгдөж чадахгүй. Учир нь тэдний гарт Бурханы хууль, зарчмууд, амлалтуудыг үнэн бодитойгоор танилцуулсан танилцуулга байгаа. Зөв сайн сэтгэлтэй байх нь хангалттай биш, эсвэл сүмийн удирдагч юуг зөв сайн гэж бодож төсөөлж байгаа нь чухал биш. Аврал нь дээсэн дөрөөн дээр байгаа хүн Библийг өөрөө бие даан судлах ёстой. Тэрээр хичнээн бат итгэлтэй байсан ч, сүмийн удирдагч нь үнэнийг хэр баттай мэддэг байсан ч энэ нь түүний итгэл бишрэлийн үндэс болж болохгүй. Түүний гарт диваажин руу чиглүүлж буй газрын зураг байгаа учраас тэрээр юуг ч таамагласан байдлаар хүлээн авч болохгүй.AT 95.3

    Зөвөөр тунгаан бодож байгаа хүн бүр Библи дээрээс үнэнийг суралцах чухал эрхэм үүргийг хүлээдэг. Тэд ойлгож мэдэрсэн үнэний замаар замнаж, бусдыг тэр жишээгээрээ дагахыг уриалах ёстой. Бид өдөр бүр Библийг тууштайгаар судалж, үзэл бодол бүрийг, Библийн сургаал бүрийг Библитэй нь харьцуулан судлах хэрэгтэй. Бид Бурханы тусламжтайгаар Бурханы өмнө ямар тайлан тавихаа ойлгож ухаарах болно.AT 95.4

    Библи дээрх энгийн үнэн сургамжуудыг боловсролтой хүмүүс эргэлзсэн, хар бараанаар төсөөлсөн мэтээр буруу ойлгодог. Тийм ч учраас тэд Библийн талаар агуу мэдлэг хураасан дүр исгэн Библийн тодорхой, энгийн үг хэлээр сургасан сургаалыг ер бусын, нууцлаг, сүнслэг сургаалууд гэж заадаг. Ийм хүмүүс бол хуурамч багш нар юм. Есүс ийм хүмүүст хандан, “Энэ чинь та нар Бурханы хүчийг ч, Судрыг ч ойлгоогүйгээс төөрөлдөж байгаа хэрэг бус уу? ” Марк 12:24 гэж хэлсэн. Библийн сургаалууд бэлгэдэл, дүрслэл ашиглаагүй л бол энгийнээр ойлгох хэрэгтэй. Христ, “Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсэж байвал тэр нь энэ сургаал Бурханаас ирсэн үү, эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ” Иохан 7:17 гэсэн амлалтыг өгсөн. Хэрэв хуурамч багш нар хүмүүсийг төөрөгдүүлж, хүмүүсийн оюун ухааныг төөрөгдүүлдэггүй байсан бол хүмүүс Библийг шууд утгаар нь ойлгосноор Христэд итгэгчид худал хуурмагийн замаар замнаж байгаа олон мянган хүмүүс нэгдэж тэнгэрийн элч нарыг баярлуулах байсан.AT 96.1

    Бид хэдий мөхөс хүмүүс боловч Бурханы гүн гүнзгий зүйлсийг ойлгохын тулд бодол санаагаа дайчилж, оюун ухааныхаа бүх хүч чадлыг Библийг судлахад зориулах хэрэгтэй. Гэвч бид хүүхдийнхтэй адил хүлцэнгүй, дуулгавартай зүрх сэтгэлтэй байх ёстойг мартаж болохгүй. Библийг ойлгохын тулд хүн үнэнийг гүн ухааны маргаантай сэдвүүдийг тайлбарлахад ашигладаг аргуудаар ойлгож, ухаарах боломжгүй. Бид шинжлэх ухааны талбарт ажилладаг хүмүүс адил өөртөө хэт итгэж, найдсан байдлаар Библийг судалж болохгүй. Бид харин Бурханд бүхнээ даатган залбирч, Түүний хүслийг ойлгохыг чин сэтгэлээсээ хүсэх хэрэгтэй. Бид агуу БИ БОЛ БИ БАЙДАГ Нэгэнээс мэдлэгийг авахын тулд даруу, суралцахыг хүссэн зүрх сэтгэлээр хандах ёстой. Эс тэгвээс бузар элчүүд оюун ухааныг маань балартуулж, зүрх сэтгэлийг хатууруулж үнэнийг ойлгож, хүлээн авах боломжгүй болгоно.AT 96.2

    Боловсрол эзэмшсэн хүмүүсийн ойлгож чадахгүй, чухал биш хэмээн үл тоомсорлож байгаа Библийн сургаалууд Христиан сургуульд сургагдсан хүмүүст ихээхэн амар тайван, гайхамшигтай сургамжийг өгдөг. Олон тооны шашин судлаачид үнэнийг амьдралаараа дагаж, хэрэгжүүлэх хүсэлгүйгээсээ болж үнэнийг харах нүдээ сохолсон учраас Бурханы үгийг зөв ойлгож чаддаггүй. Библийн үнэнийг ойлгох чадвар оюун ухааны чадамжаас бус харин зөв шудрагыг чин сэтгэлээсээ хүсэн мөрөөдөх голч сэтгэлээр үнэнийг эрж хайснаар бий болдог.AT 96.3

    Бид хзэээ ч Библийг залбиралгүйгээр судалж болохгүй. Ариун Сүнс энгийнээр ойлгож болох үнэнийг ямар чухал болохыг ойлгуулж, ойлгоход хүнд сургаалуудыг үл тоомсорлохоос хамгаалдаг. Тэнгэр элчүүд зүрх сэтгэлийг маань Бурханы үгийг ойлгоход бэлтгэдэг. Ингэснээр бид Бурханы үгийн тансаг сайхныг биширч, сануулгыг нь хүлээн зөвшөөрч, амлалтуудаар нь хүчирхэгжиж, урам зоригтой болно. Бид “Таны хуулийн гайхамшигт зүйлсийг Та надад харуулахаар нүдийг минь нээгээч.” Дуулал 119: 18, гэсэн Дуулаачийн гуйлтыг өөрсдийн сэтгэлээс гарч буй гуйлт болгох хэрэгтэй. Бид залбирал, Библи судлалыг үл тоомсорлодог учраас ихэвчлэн уруу татлагыг эсэргүүцэж дийлдэхгүй мэтээр санадаг. Уруу татагдаж буй нэгэн Бурханы амлалтуудыг санаж, Сатаныг Библи хэмээх зэвсгээр няцаах ёстойгоо тэр бүр ухаардаггүй. Тэнгэр элчүүд бурханлаг үнэнийг суралцахыг хүсч байгаа хүмүүсийг хүрээлдэг ба шаардлагатай үед чухал үнэнийг сануулдаг. Тиймээс “Дайсан голын урсгал мэт ирвэл ЭЗЭНий салхи түүнийг хөөж явуулна” Исаиа 59:19.AT 97.1

    Есүс дагалдагч нартаа, “Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүх зүйлийг заах бөгөөд Миний та нарт хэлсэн бүгдийг сануулах болно.” Иохан 14:26 гэж амласан. Гэвч Бурханы Сүнс хүнд хэцүү цаг үед сануулга өгөхийн тулд Христийн сургаалуудыг оюун ухаандаа эртнээс хадгалсан байхыг шаардана. Давид, “Таны эсрэг нүгэл хийхгүйн тулд Таны үгийг би зүрхэндээ хадгалсан” Дуулал 119:11 гэж хэлсэн.AT 97.2

    Мөнхийн ашиг сонирхлоо үнэлж цэгнэж байгаа хүн бүр эргэлзээ, төөрөгдлийн дайралт, халдлагаас сэргийлэх хэрэгтэй. Сатан үнэний багана бүр рүү довтлож байна. Орчин үеийн итгэлгүй хүмүүсийн доромжлол, нарийн хууран мэхлэлт, үнэнээс үл ялгагдах, худал хуурмаг хар тахал мэт сургаалуудын нөлөөнөөс хөндий байх боломжгүй. Сатан бүх анги давхрагын хүмүүст тааруулан уруу татлагаа явуулж байгаа. Тэрээр Библид итгэж, найдах итгэлийг устгахын тулд бичиг үсэггүй хүмүүсээр тоглоом наадам, тохуурхалыг, хийлгэж боловсролтой хүмүүсээр шинжлэх ухаан дээр үндэслэгдэж эсэргүүцэл, гүн ухааны маргаан мэтгэлцээнийг ашиглан довтлоно. Итгэл бишрэлийн талаар ямар ч туршлагагүй хүүхэд залуучууд хүртэл Христэд итгэгчдийн үндсэн зарчмуудын талаар эргэлзээ ч өдөөх болно. Итгэл бишрэлгүй залуучууд хэдий өнгөц эргэлзээн дээр үндэслэх боловч тэдний нөлөө их байх болно. Олон хүмүүс эцэг өвгөдийнхөө итгэл бишрэл, уучлал өршөөлийн Сүнсний үйлдлийг тохуурхан доромжилно. Еврей 10:29. Амьдралаараа Бурханыг хүндэтгэж, дэлхий дахинд ивээл болно гэж амласан хүмүүс итгэл бишрэлгүй байдлын ой гутам үнэрт согтож, мансуурна. Хүн ямар ч учир шалтгааныг тайлж чадна гэсэн бардамналд итгэснээр бурханлаг гайхамшгуудыг Бурханы мэргэн ухаангүйгээр тайлбарлаж чадна гэж бодох үедээ Сатаны урхинд аль хэдийн орсон байх болно.AT 97.3

    Бид дэлхийн түүхийн хамгийн чухал цаг үед амьдарч байна. Дэлхий дээрх олон сая хүмүүсийн хувь тавилан удахгүй шийдэгдэх гэж байна. Бидний ирээдүйн сайн сайхан болон аврал бидний шийдвэрээс ихээхэн шалтгаалж байна. Бид үнэний Сүнсээр удирдуулсан байх ёстой. Христийн дагалдагч бүр чин сэтгэлээсээ, “Эзэн, та надаар юу хийлгэхийг хүсэж байна вэ?” гэж асуух хэрэгтэй. Бид өөрсдийгөө мацаг барилт, залбирлаар Эзэний өмнө даруу болгож, Түүний үгийг ялангуяа шүүлттэй холбоотой үйл явдлын талаарх үгсийг тунгаан бодох хэрэгтэй. Бид одоо Бурханы эд зүйлстэй гүн гүнзгий, амьд харилцаа үүсгэн харилцахыг хичээх хэрэгтэй. Бид нарт алдаж болох цаг хугацаа гэж үлдээгүй. Бидний эргэн тойронд маш чухал үйл явдлууд өрнөсөөр байгаа ба бид Сатаны эзэмдсэн дэлхий дээр байна. Бурханы үнэнийг харгалзан манагч хүмүүсээ бүү зүйрмэглэ. Аюул бид нар руу гэтэн ирж байна, байнга сэргэг, бэлэн байцгаа. Хэрэв та залхуурч, нойрмогтох юм бол аюул осол тань руу үсчин ирж, олзлон авахыг хүсэж байна.AT 98.1

    Олон хүмүүс өөрсдийг нь Бурхан хэрхэн үнэлэн дүгнэж байгааг буруу ойлгож, мэхлэгдсэн байх болно. Тэд буруу үйлдэл үйлдээгүйдээ бардаж өөрсдийгөө магтан, алдаршуулах боловч Бурханы хийж гүйцэтгэхийг шаардсан гүйцэтгээгүй сайн, эрхэм үйлдлүүдээ тоочихгүй өнгөрнө. Тэд Бурханы цэцэрлэгт хүрээлэнд мод болон ургасандаа сэтгэл ханаж болохгүй. Тэд үр жимс ургуулаагүй бол Бурханы шаардлагыг биелүүлээгүй хариуцлагаа үүрэх болно. Бурхан нигүүлслэлээрээ хүчирхэгжүүлж байх зуур тэд чадлынхаа хирээр сайн сайхныг хийж гүйцэтгээгүйдээ хариуцлага хүлээнэ. Тэд диваажингийн номонд газар дэлхийд бэрхшээл учруулсан гэж тэмдэглэгдсэн байх болно. Гэсэн хэдий ч ийм хүмүүсийг Бурхан ямар ч итгэл найдваргүй орхиогүй. Бурханы уучлал, нигүүлсийг үл тоомсорлож, Түүний ивээлүүдийг буруугаар ашигласан хүмүүсийг Бурханы агуу тэвчээр, хайр энэрлээр ухааруулахаар ятган гуйдаг. “Учир нь харагддаг аливаа зүйл нь гэрэл юм. Тиймд “Нойрсогч оо, сэр. Үхэгсдээс бос. Христ чиний дээр гэрэлтэх болно. Тиймээс та нар мэргэн бус хүмүүс шиг биш, харин мэргэн хүмүүсийн адилаар хэрхэн алхаж буйгаа хянаж бай. Цагийг авар. Яагаад гэвэл өдрүүд нь бузар булай аж.” Ефес 5:14-16.AT 98.2

    Сорилт ирэхэд Бурханы үгийг амьдралынхаа зарчим болгосон хүмүүс ил тод болно. Зун мөнх ногоон модод бусад мододоос ялгагддаггүй, харин өвлийн хүйтэн шуурга тавихад бусад модод навчсаа гөвөхөд мөнх ногоон модод өөрчлөгддөггүй. Хуурамч зүрх сэтгэлтэй багш нар жинхэнэ Христэд итгэгчдээс ялгагдахгүй байж болох юм, гэвч ялгаа гарахуйц цаг тохиоход тэдний байр суурь тодорхой болно. Хавчлага үүсэн бий болж, хүчирхийлэл, итгэл бишрэлийг үл тэвчих байдал бий болоход бүрэн сэтгэлээ зориулаагүй, хоёр нүүртнүүд эргэж буцан, итгэлээ орхино. Гэвч жинхэнэ Христэд итгэгчид хад чулуу мэт бат, элбэг дэлбэг байсан өдрүүдээсээ илүү хүчтэй итгэл бишрэл, гэрэл гэгээтэй итгэл найдвартай байх болно.AT 98.3

    Дуулаач: “Таны гэрчлэлүүд миний бясалгал учир нь Би бүх багш нараасаа илүү ухаалаг болсон. Таны тушаалуудаас би ухаарлыг авдаг. Тиймээс би худал хуурмаг явдал бүрийг үзэн яддаг билээ” гэж өгүүлсэн. Дуулал 119:99, 104.AT 99.1

    “Мэргэн ухааныг олдог хүн, ухаарал авдаг хүн ерөөлтэй еэ 44 “Учир нь тэрээр усан урсгалаар үндсээ өргөсгөж, халуун шатахад айхгүй усаар таригдсан мод мэт болно. Харин навчис нь ногоон байж, тэр нь ган гачгийн жилд түгшихгүй, үр жимс гаргахаа ч болихгүй.” Сургаалт үгс 3:13; Иеремиа 17:8.AT 99.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents