10 — Эцсийн сануулга
- 1 — Бyзap Муугийн Yндэc
- 2 — Хүн Сатан Хоёрын Өс Хонзон
- 3 — Сүнснүүдийн Эвсэл
- 4 — Сатаны Урхи
- 5 — Анхны Агуу Мэхлэлт
- 6 — Үхэгсэд Бидэнтэй Ярьж Чадах уу?
- 7 — Оюун санааны эрх чөлөөнд халдсан нь
- 8 — Ойртож буй хямрал
- 9 — Бичээсүүд дэх Х амгаалалт
- 10 — Эцсийн сануулга
- 11 — Бэрхшээлийи цаг үе
- 12 — Бурханы ард түмэн чөлөөлөгдсөн нь
- 13 — Дэлхий хоосорсон нъ
- 14 — Агуу Мэтгэлцээн Төгсөв
Search Results
- Results
- Related
- Featured
- Weighted Relevancy
- Content Sequence
- Relevancy
- Earliest First
- Latest First
- Exact Match First, Root Words Second
- Exact word match
- Root word match
- EGW Collections
- All collections
- Lifetime Works (1845-1917)
- Compilations (1918-present)
- Adventist Pioneer Library
- My Bible
- Dictionary
- Reference
- Short
- Long
- Paragraph
No results.
EGW Extras
Directory
10 — Эцсийн сануулга
үний дараа агуу эрх мэдэдтэй өөр нэгэн тэнгэр элч тэнгэрээс буухыг би харав. Дэлхий түүний цог жавхлангаар гэрэлтэв,Тэр хүчит дуугаар хашхиран Агуу Вавилон нурлаа, нурлаа. Тэрээр чөтгөрүүдийн нутагладаг газар, бузар сүнс бүрийн орогнох газар, бүх төрлийн бузар, жигшүүрт шувуудын үүр болсон байна. Би тэнгэрээс өөр нэг дуу гарахыг сонсов. -Миний ард түмэн, та нар тэр эмийн нүглүүдэд нь хамтрагч болохгүйн тулд болон түүний гамшгийг хүлээж авахгүйн тулд түүнээс гарагтун. Илчлэлт 18:1,2,4.AT 100.1
Дээрх Библийн ишлэл Илчлэлт 14-р бүлэгт бичигдсэн хоёр дахь элчийн Вавилоны уналтыг зарласан цаг хугацааны талаар өгүүлж байна. Энэ үйл явдал дахин давтагдаж, анхны сануулга тунхаглагдсан цаг буюу 1844 оны зунаас хойш Вавилон хэмээн тооцогдох байгууллагууд ихэд доройтож суларсан байх болно. Энэхүү зөгнөл дэлхийн шашин шүтлэг аймшигтай байдалд орсныг дүрслэн харуулсан. Хүмүүс үнэнийг эсэргүүцэх бүртээ илүү балар харанхуй руу шигдэж, зүрх сэтгэл нь зөрүүд болж, эцэстээ шашныг хатуугаар эсэргүүцэх сэтгэлдээ бүрэн автана. Тэд Бурханы сануулгыг эсэргүүцэж, Бурханы Арван хуулийг ариунаар сахьдаг хүмүүсийг хавчин гадуурхах хүртлээ тодорхой нэг заалтыг уландаа гишгэх гэм нүглээ үргэлжлүүлнэ. Бурханы үг, хүмүүсийг үл тоомсорлосноос болж Христийг ач холбогдолгүй болгоно. Сүмүүд хуурамч сүнсний сургаалийг хүлээн зөвшөөрснөөр гэм нүгэлтэй зүрх сэтгэлийг барьж хорих зүйлс алга болж, шашин шүтлэгтэй гэж өөрийгөө хүлээн зөвшөөрөх нь аймшигтай гэм нүглээ далдлах нөмрөг адил болох болно. Бузар сүнсний ер бусын гайхамшигт итгэх итгэл уруу татагч сүнснүүд, чөтгөрийн сургаалуудын дэлгэрэх үүд хаалга болж, бузар муу тэнгэр элчүүдийн нөлөө сүмүүдэд мэдрэгдэх болно.AT 100.2
Энэ талаарх зөгнөлд Вавилоны талаар, “Яагаад гэвэл түүний нүглүүд нь тэнгэрт тултал овоорсон бөгөөд Бурхан түүний гэм бурууг санасан” Илчлэлт 18:5 гэж зөгнөсөн байдаг. Вавилон гэм буруугийн хэмжээгээ хэрээс хэтрүүлсэн учраас удахгүй сүйрэхэд бэлэн болсон байна. Гэвч Бурханы хүмүүс Вавилонд байсаар байгаа тул Бурхан шүүлтээ буулгахаасаа өмнө итгэлтэй хүмүүсээ Вавилоноос гарахыг урина. Ингэснээр Бурханы хүмүүс Вавилоны гэм нүгэлтэй нэгдэхгүй ба “түүний дээр буух гамшгийг мэдрэхгүй.” Үүнийг илэрхийлсэн хөдөлгөөнийг тэнгэрээс буун ирж байгаа тэнгэрийн элчээр дүрсэлдэг ба тэрээр дэлхийг Бурханы алдраар гэрэлтүүлж, агуу хүчтэй дуу хоолойгоор Вавилоны гэм нүглийг зарлан тунхаглана. Ийнхүү түүний тунхаглах мэдээтэй холбоотой, “Миний хүмүүс, түүнээс гар” гэх дуу сонсогдоно. Эдгээр сануулга гурван элчийн мэдээтэй нийлэх үед дэлхийн оршин суугчдад ирж буй эцсийн сануулга болох болно.AT 100.3
Дэлхий аймшигтай асуудлуудтай тулгарах цаг нь аль хэдийн болжээ. Дэлхийн эрх мэдэлтнүүд Бурханы хуулийг эсэргүүцэх дайнд хүчээ нэгтгэн том жижиг, баян ядуу, чөлөөт хийгээд боол хүмүүст (Илчлэлт 13:16) хандан тушаал гаргаж, хуурамч шаббатыг сахиулах сүмийн ёс заншилд хүмүүсийг нийцүүлэхийг хичээнэ. Энэхүү тушаалыг дагахаас татгалзаж буй хүн бүрт иргэний шийтгэл оноож, яваандаа тэднийг үхэх ёстой хэмээн үзэж үхлийн ялыг тулгана. Харин Бүтээгчийн тогтоож өгсөн амралтын өдөртэй холбоотой Бурханы хуулийг сахих шаардлага чухлаар тавигдсан хэвээр байх ба энэ хуулийг зөрчсөн хүмүүс Бурханы уур хилэнг амсах шийтгэлийг амсана.AT 101.1
Дээрх асуудлыг тодорхой ойлгож байгаа хүн Бурханы хуулийг уландаа гишгэчиж, хүний хуулийг дагаснаар араатны тэмдгийг хүлээн авах болно. Тэрээр Бурханы оронд дагахаар шийдсэн хүчнийхээ эрхшээлд орж, араатны тэмдгийг энэ үед хүлээн зөвшөөрнө. Диваажингаас, “Өөр нэгэн тэнгэр элч буюу гурав дахь нь тэднийг даган, чанга дуугаар Хэрэв хэн араатанд болон хөрөгт нь мөргөж, духан дээрээ, эсвэл гар дээрээ тэмдэг авна, тэр хүн Бурханы уур хилэнгийн дарсыг мөн уух болно. Энэ нь Түүний уур хилэнгийн аяганд шингэлэлгүй хольсон дарс юм” гэсэн сануулга ирнэ. Илчлэлт 14:9, 10.AT 101.2
Гэвч хэн ч үнэнийг оюун ухаан, зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрөх аль эсвэл эсэргүүцэхээс нааш Бурханы уур хилэнг амсах ёсгүй. Өнөө үед тунхаглаж буй онцгой үнэнийг сонсох боломжоор хангагдаагүй хүмүүс олноор оршсоор байна. Тэд нарт Бурханы дөрөв дэх хуулийг сахих шаардлага үнэн бодитойгоор танилцуулагдаагүй. Зүрх сэтгэлтэй хүн бүрийн зорилго, хүслийг шалган нягтлагч үнэнийг мэдэх хүсэлтэй хэн бүхэнд агуу мэтгэлцээнтэй холбоотой асуудлыг танилцуулалгүй орхихгүй. Энэ тушаалыг хүмүүст сохроор сахиулахаар хичээж болохгүй. Хүн бүр ухаалаг шийдвэр гаргахын тулд хангалттай гэрлийг авсан байх ёстой.AT 101.3
Шаббат бол үнэнч шударга байх эсэхийг шалгах агуу шалгуур байх болно, учир нь Шаббат бол хамгийн их өөрчлөлтөнд автагдсан жинхэнэ үнэн юм. Эцсийн шүүлт хүмүүс дээр буун ирэх үед Бурханд үйлчилдэг болон Түүнд үйлчилдэггүй хүмүүсийн зааг, ялгаа тод болж эхэлнэ. Хуурамч шаббатыг сахих нь улс орны хуультай нийцэж байгаа ч Бурханы дөрөв дэх хуулийг эсэргүүдэг. Хуурамч шаббатыг хүлээн зөвшөөрөгчид Бурханыг эсэргүүцэгч хүчинд дагаар орж байгаагаа баталгаажуулсан хэрэг юм. Харин жинхэнэ Шаббатыг сахих нь Бурханы хуулийг сахиж байгаа үйлдэл ба энэ нь Бүтээгчид үнэнч байгаагийн баталгаа. Нэг хэсэг нь дэлхийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрч байгаа шинж тэмдгийг хүлээн зөвшөөрснөөр араатны тэмдгийг авах бол өөр хэсэг нь Бурханы эрх мэдлийг хүлээн зөвшөөрч, Бурханы тэмдгийг хүлээн авна.AT 102.1
Тиймээс гурав дахь элчийн үнэнийг тунхаглаж буй хүмүүс ихэнх тохиолдолд хэт туйлширсан, үймээн дэгдээгчид гэжтооцогдох болно. Тэдний Америкийн Нэгдсэн улс шашны эрх чөлөөг хүлээн зөвшөөрөхөө больж, сүм болон улс төрийн засаглал Бурханы тушаалуудыг сахьдаг хүмүүсийг хавчин гадуурхахаар нэгдэнэ гэсэн зөгнөл болон сануулгыг хүмүүс ямар ч үндэсгүй, утгагүй зүйлс хэмээн игүүмжилнэ. Хүмүүс Америкийн Нэгдсэн улсыг шашны эрх чөлөөг хамгаалагч ирсэн байр сууриа хэзээ ч алдахгүй гэж итгэлтэйгээр тунхаглана. Харин Ням гарагийн захирамжийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудал олон нийтийг цочроож эхлэхэд хүмүүс удаан хугацаанд эргэлзэж, үл итгэж байсан үйл явдал ойртон ирснийг ойлгож эхэлнэ. Энэ үед гурван элчийн мэдээ урьд өмнө нөлөөлж байгаагүйгээр нөлөөлнө.AT 102.2
Бурхан бүх цаг үеийн турш дэлхий дахин болон сүмийн гэм нүглийг буруутгахаар зарц нараа илгээж байсан. Гэвч хүмүүс эелдэг зөөлөн үгсийг сонсохыг хүсч ариун, бузартаагүй үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар ирсэн. Өөрчлөн шинэчлэгч олон хүмүүс өөрчлөлтийг эхлүүлэхдээ сүм болон улс үндэстний гэм нүгэл рүү довтлохоос ихээхэн болгоомжилж байв. Т эд цэвэр ариун Христэд итгэгч амьдрал нь хүмүүсийг Библийн үнэн рүү чиглүүлэх байх гэж найдсан. Гэвч Бурханы Сүнс Елиа дээр буун ирсэнтэй адил буун ирж, бузар муу хаад, буруу сургаалийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийн гэм нүглийг буруутгах ажлыг хийх хүчийг өгнө. Тэд тунхаглахаас зайлсхийж, хойш сууж байсан Библийн энгийн үнэнийг номлох ажлаасаа хөндийрөх хүсэлгүй болох болно. Тэд үнэнийг болон хүмүүсийн зүрх сэтгэлд аюул учруулж байгаа сануулгыг эрчимтэйгээр тунхаглах урам зоригтой болно. Тэд Эзнээс даалгаж өгсөн үгсийг ямар үр дүн гарахаас үл хамааран хуваалцаж, хүмүүс сануулгыг нь сонсохоос өөр аргагүй болно.AT 102.3
Гурван элчийн мэдээ ийнхүүтунхаглагдана. Энэхүү мэдээгагуу хүчтэйгээр тунхаглах цаг ойртоход Эзэн энгийн, даруу хүмүүсийг, буюу Түүний үйлчлэлд өөрсдийгөө даатгасан хүмүүсийг ашиглах болно. Үнэний ажилчид албан ёсны сургуулиудаар бус харин Түүний Сүнсний дуудлагыг хүлээн зөвшөөрснөөр сонгогдоно. Итгэл болон залбирлаар дүүрсэн хүмүүс Бурханы өгсөн үгсийг тунхаглахаар ариун зорилгыг хэрэгжүүлэх эрч хүчтэйгээр урагшилна. Вавилоны гэм нүглийг олон нийтэд танилцуулна. Сүмийн ёс заншлыг хэрэгжүүлэхийг шаардаж буй улс төрийн эрх мэдэл, үхэгсдийн сүнсэнд итгэгчдийн дайралт, аажмаар боловч хүчирхэгжсээр байгаа папын баг хуулагдах болно. Хүмүүс чухал сануулгыг хүлээн аваад үймж самуурч эхэлнэ. Урьд өмнө эдгээр үгсийг сонсож байгаагүй мянга мянган хүмүүс эдгээр үгсийг сонсоно. Тэд Вавилон гэдэг нь гэм нүгэл, алдаа дутагдлаасаа болж, диваажингаас өгөгдсөн үнэнийг хүлээн зөвшөөрөөгүй сүм болохыг олж мэдээд ихэд гайхна. Тэд урьдын багш нар дээрээ очин, Тэдний ярьж байгаа зүйлс үнэн үү? гэж асуухад сүмийн үйлчлэгчид хүмүүсийн айдсыг зайлуулж, сэргэж буй оюун бодлыг нь балартуулахын тулд худал үлгэр зохиож, амар жимэр байдлыг зөгнөнө. Гэвч тэд хүний эрх мэдэлд сэтгэл ханахыг үл хүсэн “Эзэн юу гэж айлдсаныг” энгийнээр тайлбарлаж өгөхийг хүснэ. Энэ үед эртний Фарисайчуудтай адил алдартай сүмийн үйлчлэгчид эрх мэдлийг нь шалгаж, нятглахыг хүссэнд уурлаж, тунхаглагдаж буй үнэнийг Сатанаас ирсэн хэмээн цоллож, гэм нүгэлд амташсан олныг үнэнийг тунхаглаж байгаа хүмүүсийн эсрэг босгож, хавчих хүслийг нь сэргээнэ.AT 103.1
Тэмцэл шинэ газар нутаг руу тархаж, хүмүүсийн оюун ухаан Бурханы доромжилж, гутаасан хуулинд анхаарал тавьж эхлэх үед Сатан хөл дээрээ босож эхлэнэ. Тэдний тунхаглаж буй мэдээ хүч нөлөөтэй болох үед эсэргүүцэл үзүүлж байсан хүмүүс улам илүү уурлаж, бухимдана. Сүмийн албатууд гэрлийг хүмүүс дээр тусгахгүйн тулд хүнээс гармааргүй ихээхэн хичээл зүтгэлийг гаргаж эхэлнэ. Тэд эдгээр чухал асуудлуудын талаар ярилцах боломжийг боогдуулахын тулд эрх мэдлийнхээ хүрээнд хийж чадах бүхнээ хийж гүйцэтгэнэ. Сүм нийгмийн хүчирхэг хэрэгслэлүүдээс тусламж хүсэх, ба энэ үед папыг дэмжигчид болон Протестантууд нэгдэх болно. Ням гарагийг сахиулах хөдөлгөөнийг илүү зоригтойгоор, илүү шийдэмгийгээр хэрэгжүүлэх үед Бурханы хуулийг сахьдаг хүмүүсийн эсрэг хууль гарах болно. Хуулийг сахигчдад торгууль ноогдуулж, шоронд хорино гэж сүрдүүлж, зарим нэгэнд нь итгэлээсээ хазайсан тохиолдолд өндөр албан тушаал, олон төрлийн шагнал, давуу талуудыг санал болгоно. Гэвч тэд, “Бурханы үгнээс бидний алдаа дутагдлыг харуулж өг” гэж тууштайгаар хариулах ба Лютерийн адил нөхцөл байдалд баримталж байсан байр суурьтай байх болно. Шүүх танхимд дуудагдсан хүмүүс үнэнийг хүчтэйгээр тунхаглаж, тэдний үгсийг сонссон зарим хүмүүс Бурханы тушаалыг бүгдийг нь сахих шийдвэр гаргах болно. Ийнхүү үнэний талаар мэдэх ямар ч боломжгүй байсан олон мянган хүмүүст гэрэл түгнэ.AT 103.2
Бурханы үгийг ухамсартайгаар дагахыг эсэргүү явдал гэж тооцох болно. Эцэг эхчүүд Сатаны хууран мэхлэлтээр сохорч итгэгч хүүхдүүдийнхээ эсрэг харгис, хатуу арга хэмжээг авч эхэлнэ. Харин хуулийг сахигч зарц, боолуудыг эздүүд, харгалзагчид нь хавчин гадуурхана. Хайр энэрэл байхгүй болж, хүүхдүүд өв хөрөнгөө алдаж, гэрээсээ хөөгдөнө. Паулын, “Үнэндээ, Христ Есүс дотор бурханлаг амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно” 2 Тимот 3:12 гэж бичиж байсан үгс бодитойгоор биелэгдэнэ. Үнэнийг сахин хамгаалагчид Ням гарагийн шаббатыг сахихаас татгалзах үед зарим нь шоронд орж, зарим нь цөлөгдөж, заримтай нь боол адил харьцана. Хүний ухаанд эдгээр зүйлс тохиолдох боломжгүй мэт санагдана, гэвч Бурханы Сүнсний бузар муугаас хязгаарлагч хүч хүмүүсээс холдсон байх ба тэд Бурханы тушаалыг үзэн яддаг Сатаны удирдлаганд бүрэн орж, гаж үйл явдлууд газар авах болно. Бурханаас эмээх, Түүнийг хайрлахыг үл хүсэгч хүмүүсийн зүрх сэтгэл маш харгис хэрцгий болон хувирдаг.AT 104.1
Шуурга болж эхлэхэд гурван элчийн мэдээнд итгэдэг гэж хэлж байсан боловч үнэнийг дуулгавартайгаар дагах шийдвэр гаргаагүй олон тооны хүмүүс итгэл бишрэлээсээ татгалзаж, эсэргүүцэгчидтэй нэгдэнэ. Тэд дэлхийн хүмүүстэй нэгдэж, тэд нартай адил зүрх сэтгэлтэй болж, болж байгаа үйл явдлыг тэд нартай адилаар ажиглан харж эхэлнэ. Харин сорилт ирэхэд тэд амар хялбар, олонхийн хошуурч буй талыг сонгоно. Үнэнийг баяр хөөртэйгөөр хүлээн авсан чадварлаг, олон нийтэд танигдсан хүмүүс эрх мэдлээ ашиглан хүмүүсийг хуурч, тэднийг буруу зам руу чиглүүлэхэд ашиглаж эхэлнэ. Тэд урьдын эсэргүүцэгчдээс ч илүү гамшиг авчрах дайснууд болон хувирна. Шаббатыг сахигчид игүүх танхимд дуудагдан итгэл бишрэлийнхээ дагуу шүүгдэхэд, эдгээр хуурамч үзэлд урвагчид хуулийг сахигчдыг буруутгаж, гүтгэх Сатаны хамгийн үр дүнтэй арга хэрэгслэлүүд болон хувирна. Тэд хуурамч баримт, гүжирдлэг ашиглан удирдагч нарыг тэдний эсрэг болгоход нөлөөлнө.AT 104.2
Энэхүү хавчлагын үед Эзэнд итгэгч зарц нарын итгэл бишрэл соригдоно. Тэд Бурхан болон Түүний үгийг судалж байх явцдаа сануулгыг хүлээн авсаар байх болно. Бурханы Сүнс тэдний зүрх сэтгэлд нөлөөлж, тэднийг цааш олон нийтэд ярихгүй байхыг зөвлөнө. Ариун хүсэл зорилгод автагдсан тэд, үүрэг даалгавраа Бурханы хүсэл мөрөөдлөөр хүчтэйгээр удирдуулан гүйцэтгэх болно. Тэд Эзэний дэлхий дахинд тунхаглах үгсийг тунхагласнаар ямар үр дүн гарахыг урьдчилан тооцоолох гэж хичээхгүй. Тэд зуурдын хүсэл, мөрөөдлөө тунгаан бодож, нэр хүнд, амь амьдралаа хамгаалах гэж хичээхгүй. Гэвч эсэргүүцлийн шуурга шуурахад хүмүүс тэднийг буруутгана. Зарим нь айдаст автагдан, “Бид хэлж буй үгс маань ямар үр нөлөө үзүүлэхийг мэдэж байсан бол дуугуй байх байсан юм” гэж хэлэхэд бэлэн болсон байна. Тэд бэрхшээлүүдээр хүрээлүүлсэн байна. Сатан тэдэн рүү аймшигтай уруу татлагуудаа илгээнэ. Тэдний хийж гүйцэтгэсэн ажил хийж гүйцэтгэх боломжгүй ажил үйлс мэт санагдана. Сатан тэднийг сүйрүүлэхээр заналхийнэ. Тэднийг урам зоригтой болгож байсан мэдрэмжүүд алга болох боловч тэд эргэж буцахгүй. Тэд хаанаас тусламж авахаа мэдэхээ болих үедээ Агуу Нэгэн рүү хүч чадлыг өгөөч хэмээн хандана. Тэд өөрсдийн тунхагласан үгсийг өөрсдөө зохиогоогүй, Эзэн тэд нараар дамжуулан сануулгаа тунхаглуулсныг ухаарна. Бурхан зүрх сэтгэлд үнэнийг байршуулах ба тэд үүнийг тунхаглахгүй дуугүй байж чадахгүй.AT 104.3
Өнгөрсөн үеүдэд Бурханы хүмүүс дээрхтэй адил бэрхшээлүүдийг даван туулсаар ирсэн. Уайклийф, Хасс, Лютер, Тиндэйл, Бакстер, Уэслий нар бүх сургаал, үзлийг Библийн үнэнээр шалган нягталж, хэрэв Библитэй нийцэхгүй бол хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлж байсан. Эдгээр хүмүүсийг ихээхэн уур хилэн, бухимдалтайгаар хавчин гадуурхсан боловч тэд үнэнийг тунхаглах үйл хэргээ зогсоогоогүй. Сүмийн түүхийн цаг хугацааны олон үед онцгой үнэн Бурханы хүмүүсийн цаг үетэй нь холбоотойгоор хөгжин дэвжсээр ирсэн. Шинэ үнэн дэлгэрэх бүрд дэлхий үнэнийг үзэн ядалт, эсэргүүцлээр хүлээн авсаар ирсэн ба агуу гэрлийг авч, Бурханаар ивээгдсэн хүмүүс уруу татагдаж, зовж шаналсаар ирсэн. Эзэн зайлшгүй шаардлага тулгарсан үед тусгай үнэнээ өгдөг. Эдгээрийг хэн тунхаглахаас татгалзаж чадах вэ? Тэрээр зарц нартаа дэлхийд тунхаглах сүүлчийн өршөөл, уучлалын уриалгыг дамжуулахыг тушаана. Бурханы зарц нар амиа дэнслэн байж энэ мэдээг тунхаглалгүй дуугүй байхгүй. Христийн элчин сайд нар гүйцэтгэж байгаа үүргийнхээ үр дүнд, нөлөө үзүүлж чадахгүй. Тэд үүргээ гүйцэтгээд үр дүнг нь Бурханд даатгах болно. Эсэргүүцэл аймшигтай болон хурц хэлбэртэй болоход Бурханы хүмүүс дахин хямралд автагдана. Учир нь тэд өөрсдөө энэхүү хямралыг үүсгэсэн мэт бодож эхэлнэ. Г эвч үзэл бодол нь Бурханы үгэн дэх амлалтууд нь тэднийг зөв замаар замнаж байгааг нь мэдүүлнэ. Хэдийгээр хавчлага, бэрхшээлүүд үргэлжлэх боловч Бурханы хүмүүс бэрхшээлийг даван гарах хүчтэй байна. Тэмцэл улам ихсэж, хурцдах боловч тэдний итгэл нөхцөл байдалтай зохицож улам илүү өснө. Тэд, “Бид дэлхийн таалалд нийцүүлэхийн тулд Бурханы үгийг зөрчиж, ариун хуулийг хэсэгчлэн хувааж, нэг хэсгийг нь чухал, нөгөө хэсгийг нь чухал биш гэж тооцож чадахгүй. Бидний үйлчилдэг Эзэн биднийг хамгаалах чадвартай. Христ дэлхийн эрх мэдэл, хүчийг ялан дийлсэн, тиймээс бид ялагдал хүлээсэн дэлхийгээс айж эмээнэ гэж үү?” хэмээн гэрчлэх болно.AT 105.1
Христийн сүм чухал нөлөө үзүүлэхүйц хүч байсаар байгаа нөхцөлд Сатан олон төрлийн хавчлагыг санаачлах зарчмуудыг хөгжүүлж хэрэгжүүлсээр байх болно. Харанхуйн хүчний эсэргүүцэлтэй тулгаралгүйгээр Бурханд үйлчлэх хүн гэж байх боломжгүй. Бузар тэнгэрийн элчүүд амандаа орсон олзоо алдах гэж байгаадаа бачууран тэднийг эсэргүүцэх болно. Үнэний төлөө зогсож байгаа хүний амьдралаар буруутгагдаж буй бузар хүмүүс бузар тэнгэр элчүүдтэй нэгдэж Бурханы хүмүүсийг уруу татлагаар дамжуулан Бурханаас холдуулахыг хичээнэ. Харин хэрэв тэд амжилтанд хүрэхгүй бол үнэний төлөө байгаа хүний оюун ухаан руу довтлохын тулд хүч хэрэглэж эхэлнэ.AT 106.1
Есүсийн диваажингийн ариун ордонд хүмүүсийн төлөө зуучилж байгаа нөхцөлд дэлхийн удирдагчид болон хүмүүс Ариун Сүнсний бузар мууг хязгаарлан, тогтоож байгаа нөлөөг мэдэрнэ. Ариун Сүнс улс орны хууль дүрмийг тодорхой хэмжээнд сахиулахад нөлөөлсөөр байх болно. Хэрэв эдгээр хууль үйлчлэхээ болих юм бол дэлхийн нөхцөл байдал одоо байгаагаас ч илүү доройтсон байх байв. Өнөө үед олон удирдагчид Сатаны идэвхитэй гар хөл болж байдаг ч Бурхан улс орны удирдагчид дотор Өөрийн хүмүүсээ ашигласаар байгаа. Дайсан Бурханы ажилд хэрхэн саад учруулах аргыг боолууддаа санал болгож, зааж өгнө. Гэвч Эзнээс эмээдэг улс төрийн удирдагчид ариун тэнгэр элч нарын нөлөөнд автагдан эсэргүүцэх боломжгүй шалтгаануудыг тоочин бузар мууг эсэргүүцнэ. Ийнхүү цөөн тооны хүмүүс бузар муугийн хүчтэй давалгааг эсэргүүцнэ. Гурван элчийн мэдээ дэлхийд нөлөөлөх боломжтой болохын тулд Бурхан үнэнийг эсэргүүцэгчийг тодорхой хэмжээнд хязгаарлах болно. Эцсийн сануулга ирэхэд Эзэний одоо ашиглаж буй улс төрийн удирдагчид үнэнд анхаарлаа тавих бөгөөд тэдний зарим нь энэхүү мэдээг хүлээн зөвшөөрч хүнд хэцүү цаг үед Бурханы хүмүүстэй хамт үнэний төлөө зогсоно.AT 106.2
Гурав дахь тэнгэр элчийн мэдээг түгээхэд тус болох тэнгэр элч дэлхийг бүхэлд нь алдрын гэрлээрээ гэрэлтүүлнэ. Энэ үед дэлхий дахинд үнэнийг ту нхаглах ер бусын хүч өгөгдөнө гэж зөгнөгдсөн. 1840-1844 онд болсон дахин ирэлтэнд бэлдэх хөдөлгөөн бол Бурханы хүчийг харуулсан гайхамшигтай үйл явдал байв. Энэ үед эхний тэнгэр элчийн мэдээ дэлхийн бүх баярын мэдээ түгээх төвүүдэд түгээгдсэн. Мөн зарим улс орнуудад XVI зууны Сэргэн мандлын үеэс хойш мэдрэгдээгүй агуу сүнслэг сэргэлт мэдрэгдсэн. Гэвч гурав дахь тэнгэр элчийн сүүлчийн сануулга эдгээр хөдөлгөөнүүдээс илүү нөлөөтэй байх болно.AT 106.3
Энэхүү ажил Пентекостын Өдөр болсон үйл явдалтай адилхан байх юм. Баярын мэдээ түгээх ажлын эхлэл Ариун Сүнсний “анхны бороо” буюу их үнэ өртөгтэйгөөр сануулсан үрийг соёолуулах зорилготой байсантай адил тарьсан ургацыг боловсорч дуусахад “сүүлчийн бороо” орох болно. “Тиймээс мэдэцгээе, ЭЗЭНийг мэдэхийн тулд шамдацгаая. Түүний ирэх нь үүр цайхын адил гарцаагүй Тэр бидэн дээр бороо мэт, газрыг услах хаврын бороо мэт ирнэ.” Хосеа 6:3. “Сионы хөвгүүд ээ, хөгжилтэй байгтун. Өөрийн Бурхан ЭЗЭНий дотор баясаж баярлагтун. Учир нь Тэр та нарыг зөвтгөхийн тулд эхний бороог та нарт хүртээн, та нарын төлөө бороог асгаж, урьдын адил эхний болон сүүлийн бороог оруулж өгсөн.” Иоел 2:23. “Эцсийн өдрүүдэд хүн төрөлхтний дээр Би Өөрийн Сүнсийг цутгана. Хөвгүүд, охид чинь эш үзүүлж, Залуучууд чинь үзэгдэл үзэн, Хөгшчүүл чинь зүүд зүүдлэх, Эзэний нэрийг дуудсан бүхэн аврагдах болно 44 Үйлс 2:17, 21.AT 107.1
Баярын мэдээ түгээх ажил анх Бурханы агуу хүч мэдрэгдсэний дараагаар тунхаглагдаж байсантай адил баярын мэдээ тунхаглах сүүлчийн ажил ч гэсэн анхныхаасаа дутахгүй. Баярын мэдээ түгээх ажлын эхлэл Сүнсний анхны хур бороогоор биелэгдсэн шиг баярын мэдээ түгээх сүүлчийн ажил ч гэсэн сүүлчийн бороогоор биелэлээ олно. Энэ үед элч Петрийн “Сэргээх цаг ирнэ” гэж зөгнөсөн зөгнөл биелэлээ олно: “Иймээс гэмшицгээ. Нүглүүдээсээ салахын тулд эргэцгээ. Тэгвэл сэргээх цаг Эзэний оршихуйгаас ирэх бөгөөд, та нарын төлөө томилогдсон Христ болох Есүсийг Тэр илгээх болно.” Үйлс 3:19, 20.AT 107.2
Бурханд бүхнээ зориулсаны үр дүнд мэлмийд нь гэрэл цацарч буй Бурханы зарц нар диваажингийн мэдээг түгээхээр нэг газраас нөгөө газар руу яаравчлах болно. Эцсийн цаг үеийн сануулга олон мянган хүний дуу хоолойгоор дамжин дэлхий дахинд тунхаглагдана. Гайхамшиг бүтээж, өвчтэй хүмүүсийг эдгээж, итгэгчдийг шинж тэмдэг, гайхамшгууд дагалдах болно. Сатан худал хуурмагийг ашиглан гайхамшиг бүтээж, хүмүүсийн нүдний өмнө тэнгэрээс гал буулгах болно. Илчлэлт 13:13. Энэхүү дэлхийн оршин суугчид шийдвэрээ гаргах боломжоор хангагдана.AT 107.3
Тунхаглагдаж буй мэдээ мэтгэлцсэнээр бус харин Бурханы Сүнсний гүнзгий ятгалгаар түгээгдэх болно. Мэтгэлцэж буй асуудлууд тодорхой болох болно. Суулгасан үр үрсэлж, удахгүй жимс нь боловсрох болно. Баярын мэдээ түгээгчдийн түгээсэн хэвлэл нөлөө үзүүлэх болно. Гэвч үнэнийг хүлээн зөвшөөрөх хүсэлд автсан олон хүмүүс үнэнийг бүрэн ойлгож аль эсвэл үнэнд дуулгавартай байх шийдвэр гаргах боломжгүй болсон байв. Харин одоо гэрэл газар бүрийг гэрэлтүүлж, хүмүүст үнэнийг тодорхой харж мэдрэх боломж үүсэн бий болж, Бурханы шударга хүүхдүүд нь боолчилж буй зүйлсээсээ хөндийрнө. Гэр бүлийн, сүмийн харилцаа тэд нарт нөлөөлөхгүй. Үнэн юунаас ч илүү үнэ цэнэтэйд тооцогдох болно. Үнэнийг эсэргүүцэгчид хэдий олуулаа эвсэн нэгдэх ч Эзэний талд зогсох хүмүүс олуулаа байна.AT 107.4