Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    12 — Бурханы ард түмэн чөлөөлөгдсөн нь

    Бурханы хуудийг сахьдаг хүмүүс хүний хуудиар хамгаадагдах бодомжгүй бодох үед одон удс орнуудад тэднийг устгах хөдөдгөөнүүд нэг зэрэг үүсэн бий бодно. Тушаадд заасан хугацаа ойртоход хүмүүс үзэн ядагдаж буй бүдгийн хүмүүсийг ор үндэсгүй бодтод нь устгахаар хуйваддана. Тэд одны санад үд нийдэх, буруутгах үгсийг дахин сонсохгүйн тудд Бурханы ард түмнийг нэг шөнийн дотор устгахаар шийднэ.AT 128.1

    Шоронд хоригдож буй, уудс, ой модонд нуугдаж буй Бурханы ард түмэн бузар тэнгэр эдчүүдийн удирддагаар амийг нь хороохоор явж байгаа зэвсэгдэсэн бүдгүүдийг эсэргүүцэх Бурханы тусдамжийг хүсэн задбирсаар байх бодно. Эзэн энэ тадаар; “Найр наадам хийж буй шөнийнх шиг чи дуу хууртай байх бодно. ЭЗЭНий ууд, Израидийн хад уруу бишгүүрийн аядгуунд адхах шиг зүрх сэтгэд чинь баясна. ЭЗЭН Өөрийн эрх мэддийн дуу хоодойг сонсгож, догшин уур, түймэрдэгч гадын дөд, ширүүн аадар бороо, мөндрийн дотор Өөрийн мутраа буудган үзүүднэ” Исаиа 30:29, 30 гэж хэдсэн.AT 128.2

    Одон тоогоор цугдасан бузар муу хүмүүс ядадтаа зардан хашгирч, доромждод, хараадын үсгийг урсган одз руугаа дайрах үед гэнэтийн түнэр харанхуй шөнөөс харанхуй дэдхийг нөмрөн авна. Тэр үед Бурханы хаан сууддын аддрын гэрдээс содонго цацарч, тэнгэрийг бүхэдд нь бүрхэж, задбирч бу й итгэгчдийн бүдэг бүрийг нөмрөх бодно. Энэ үед уур бу химдаддаа автагдагсад зог тусан хөдөдгөөнгүй бодно. Тэдний хараад, доромждод агаарт замхран адга бодно. Бурханы хүмүүсийг адахаар санаархаж байсан бодод нь мартагдана. Тэд Бурханы гэрээний бэдгэддийг айж эмээсэн байдадгайгаар ажигдан хараад агуу хүчтэй гэрдээс хамгаадагдах юмсан гэж хүснэ.AT 128.3

    Энэ үед Бурханы хүмүүс “Дээшээ хар” гэсэн тод, аядгуут үсийг сонсож, бүгд тэнгэр рүү ширтэн харахад амдадтыг бэдгэдсэн содонгыг одж харах юм. Тэнгэр огторгуйг бүрхэж байсан занадт, хар үүдс заагдаж, хүмүүс Стефаны тэнгэрээс гэрэдтэж буй Бурханы аддрын гэрэд бодон хүний Хүүгийн хааны сэнтий дээр сууж байгааг тод томруунаар харна. Тэд Христийн Бурханлаг төрхөөс Түүний доромжлуулж байсан шинж тэмдгийг харж болохоор байв. Энэ үед Христийн амнаас Эцэг болон тэнгэрийн ариун элч нарт хандсан, ” Аав аа, Таны Надад өгсөн хүмүүс бас Миний байх газарт Надтай хамт байж, Миний сүр жавхланг үзээсэй гэж Би хүсч байна” Иохан 17:24 гэсэн хүсэлт сонсогдов. Тэр үед итгэлээ баттай хадгалсан цонхийсон төрх, омголтсон уруултай хүмүүс аялгуут, бахдам дуугаар “Ариун бузартаагүй хүмүүс маань ирж байна, ирж байна. Тэд миний тэвчээрийн үгийг сахьсан, тэд тэнгэр элчүүдтэй хамт алхана” гэж тунхаглахыг сонсоод ялалтын дуугаа өргөх болно.AT 128.4

    Бурхан шөнө дундад ард түмнээ чөлөөлөх агуу хүчээ харуулсан. Нар гарч бүх хүчээрээ төөнөж эхлэв. Төгсгөлийн үеийн шинж тэмдгүүд хурдан биелэлээ олж. Бузар муу хүмүүс болж буй үйл явдлуудыг айж эмээн, гайхсан байдлаар ажиглан харж байхад зөвт хүмүүс эрх чөлөөтэй болж байгаадаа баяр хөөртэй байх болно. Байгал дэлхий бүхэлдээ тогтсон жамаасаа хазайж, гол горхи урсахаа больж, хар бараан үүлс гарч, бие биентэйгээ мөргөлдөнө. Догширч, хэрцгий аашилж бу й тэнгэр огторгу йд үгээр илэрхийлшгүй алдрын гэрэл цацарна. Тэрхүү гэрлээс их усны чимээ адил Бурханы, “Энэ дууслаа гэх чанга дуу гарав” Илчлэлт 16:17 гэсэн дуу хоолой сонсогдоно.AT 129.1

    Энэ дуу хоолойноос гарах нүргэлсэн чимээ дуу тэнгэр, газрыг сэгсэрэх болно. Тэр үед, “Хүнийг дэлхий дээр байх болсноос хойш болж байгаагүй тийм хүчтэй, тийм агуу газар хөдлөлт” бий болно. 17, 18 ишлэлүүд. Тэнгэр нээгдэж, хаагдаж байгаа мэт санагдана. Бурханы хаан суудлаас гэрэлтэх алдрын гэрэл гэгээ бүхнийг гэрэлтүүлэн гийгүүлнэ. Уулс салхинд ганхаж буй зэгс адил ганхаж, өндөр хад асгад зүг бүрт бутран ойчно. Тэр үед аймшигтай давалгаа архирах арслан мэт дуу гаргаж, далай тэнгис ууртайгаар цалгиж, хүчит хуй салхи сүйрлийн ажлаа гүйцэтгэж байгаа чөтгөрүүдийн сүнс адил сонсогдоно. Дэлхий бүхэлдээ далай тэнгисийн давалгаа адил цалгиж, давалгаалах болно. Газрын өнгөн хөрс бүхэлдээ эвдэрнэ. Дэлхийн суурь дэлхийг барьж тогтоож чадахгүй болно. Цувран үргэлжлэх уулс газарт шигдэн орж, хүн оршин сууж буй арлууд алга болно. Содом хот шиг бузар муу болсон далайн боомт хотуудыгуур хилэнд автагдсан тэнгисийн ус залгин авна. Агуу Вавилон Бурханы сануулгыг санан дурсах боломжтой болж, “Бурхан Өөрийн догшин уур хилэнгийн дарсны аягыг түүнд өгөв “Талантын хэмжээтэй хүнд” мөндөр тэнгэрээс унаж, таарсан бүхнийгээ устган сөнөөнө. 19, 21 ишлэлүүд. Дэлхийн бардамналд автагдсан хотууд газартай тэгширнэ. Дэлхийд нэр хүнд олсон хүмүүсийн эд хөрөнгөө харамгүйгээр зарж, өөрсдийгөө алдаршуулахаар бариулсан эрхэмсэг орд харшууд нүднийх нь өмнө сүйрч эвдэрнэ. Шоронгийн хананууд нурж, итгэл бишрэлийнхээ төлөө хоригдож байсан Бурханы ард түмэн чөлөөлөгдөнө.AT 129.2

    Булшнууд нээгдэж, “Газрын шороонд булагдсан нойрсогчдоос олон нь сэрж, нэг хэсэг нь мөнх амь уруу, харин нөгөө хэсэг нь ичгүүр болон мөнхийнжигшил уруу явна.” Даниел 12:2. Гурав дахь тэнгэр элчийн мэдээнд итгэн нас барсан хүн бүр алдаршуулагдахаар булшнаасаа гарч ирж, Бурханы тушаалыг сахьсан хүмүүст амар тайвны гэрээгээ өгч байгааг сонсоно. “Тэр байтугай Түүнийг жадалсан хүмүүс ч харна” (Илчлэлт 1:7), Христийг амиа тавин шаналж байхад доромжилж, гутааж, Түүний үнэнийг хамгийн ихээр эсэргүүцэж байсан хүмүүс Түүнийг агуу алдар сүр хүчтэйгээр ирэхийг харах ба Бурханд дуулгавартай, үнэнч байсан хүмүүс ямар алдар нэр хүндтэй суудалд өргөмжлөгдөхийг харахаар дахин амилуулагдана.AT 130.1

    Өтгөн хар үүлс тэнгэрийг бүрхсэн хэвээр байх үед Ехувагийн өшөөгөө авч буй мэлмий адил нарны гэрэл тэр хар үүлсийг нэвтлэн гэрэлтэнэ. Тэнгэрээс аймшигтай аянга цахилж, дэлхий бүхэлдээ галд автагдана. Бузар хүмүүст оноож буй ялын тогтоолыг тунхаглах ер бусын, аймшигтай дуу хоолой тэнгэрт хүнгэнэх аянгын хүчтэй дуунаас илүү хүчтэй сонсогдоно. Эдгээр үгсийг хүн бүр ойлгож чадахгүй боловч бүх хуурамч багш нар юу тунхаглагдаж байгааг ойлгох болно. Хэсэг хугацааны өмнө үл тоомсорлож, бардамнаж, өөрсдийгөө зөвтгөж, Бурханы тушаалыг сахигчдад аймшигтай хэрцгийгээр хандаж байсан хүмүүс одоо айдаст автан чичирч, алмайрч, сандарч зогтусна. Тэдний уйлаан, хашгираан байгалын хүчнүүдийн дуунаас даван гарч сонсогдоно. Бузар чөтгөрүүд Христийн Бурханлаг хүчийг хүлээн зөвшөөрч, Түүний хүч нөлөөний өмнө дагжин чичирнэ. Харин тэдний албатууд болох хүмүүс хэмжээлшгүй их айдаст автагдан уучлал нигүүлслийг хүсэн гуйж, газар тэрийн унана.AT 130.2

    Эрт цагийн эш үзүүлэгч Бурханы өдрийн ариун зөгнөлийг хараад: “ЭЗЭНий өдөр ойрхон учир уйлагтун. Төгс хүчит Нэгэнээс сүйрэл мэт ирж байна” Исаиа 13:6 гэж хэлнэ. “ЭЗЭНий аймшиг Түүний жавхлант сүр хүчнээс зугтаж, хавцалд шургаж, шороонд нуугдагтун. Харин тэр өдөр хүний бардам харц басамжлагдаж, хүний ихэмсэг зан номхтгогдож, ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө. Бардам ба ихэмсэг, өргөгдсөн хүн бүрийг басамжлах өдөр түмэн цэргийн ЭЗЭНд бий. Тэр өдөр хүмүүс мөргөхөөр өөрсдөдөө зориулан бүтээсэн мөнгөн шүтээнүүд болон алтан шүтээнүүдээ сохор номин, сарьсан багваахайнууд уруу шидэлцгээнэ.” Энэ нь ЭЗЭН газрыг донсолгохоор босоход, Түүний жавхлант сүр хүч, аймшгийн өмнө хүмүүс хадны агуй, хавцлын ан цав уруу орохын тулд ажээ.” Исаиа 2:10-12, 20, 21.AT 130.3

    Үүлсийн заагаар харанхуйтай харьцуулахад дөрөв дахин илүү хүчтэйгээр гэрэлтэх нэгэн гэрэлт од гэрлээ цацруулна. Энэхүү гэрэл итгэл бишрэлтэй хүмүүст итгэл найдвар, баяр хөөрийг мэдрүүлж, Бурханы хуулийг зөрчигчдөд уур хилэн, шийтгэл ирж буйг мэдрүүлнэ. Христийн төлөө бүхнээ золиосолсон хүмүүс Эзэний нуувчинд орсон мэтээр хамгаалагдсан байх болно. Эдгээр хүмүүс соригдож, үнэнийг үзэн ядагч хүмүүст, дэлхийн өмнө өөрсдийнх нь төлөө амиа зориулсан Христэд итгэдэг болохоо гэрчилсэн. Үхэлтэй нүүрлэхдээ нэр хүндээ ариунаар хадгалсаар ирсэн хүмүүс гайхамшигтайгаар өөрчлөгдсөн. Тэд буг чөтгөр болон хувирсан хүмүүсийн аймшигтай, харанхуй дарангуйллаас гэнэт аврагдсан. Царай нь цонхийж, айж санаа зовсон, ядарч зүдэрсэн дүр төрхтэй хүмүүс одоо баяр баясал, итгэл найдвар, хайр энэрэл тодруулсан дүр төрхтэй харагдаж байв. Тэд ялалтын дууг хоолой нэгтгэн: “Иаковын тэргүүлэгч нар болон Израилийн гэрийн захирагчид аа, одоо сонсоцгоо! Шударга ёсыг та нар мэдэх ёсгүй гэж үү? Та нар сайныг үзэн ядаж, мууг хайрлан, тэдний арьсыг нь хуулж, яснаас нь махыг нь салгадаг бөгөөд Миний ард түмний махыг идэж, тэдний арьсыг нь хуулан, тэдний ясыг нь хугалж, тогоонд болон саванд мах болгон тэднийг хэрчдэг.” Дуулал 46:1-3 хэмээн дуулсан.AT 131.1

    Ариун итгэл бишрэлийг сахигч ард түмний магтаалын үгс Бурханы сонорт хүрэхэд хар бараан, уур хилэн нөмөрсөн тэнгэрийн үүлс нээгдэж, алдраа гэрэлтүүлэх одод тэнгэрт мэлтийн харагдана. Диваажингийн хотын алдар, гэрэл гэгээ тэнгэрийн сиймхийгээр туяаран харагдана. Тэр үед тэнгэрт хоёр чулуун хавтан дээр бичсэн бичээсийг барьж буй гар үзэгдсэн. Эш үзүүлэгч энэ талаар: “Тэнгэрүүд Түүний зөв шударгыг тунхагладаг, Учир нь Бурхан Өөрөө игүүгч юм” Дуулал 50:6 гэж өгүүлсэн. Бурхан Синай амьдралын зарчим болох Ариун Хууль, Бурханы зөв шударга зарчмаа уулан дээр аянга, галаар дагалдуулан тунхагласан. Эдгээр зарчмууд шүүлт явуулахад ашиглагдах дүрэм хэмээн танилцуулагдав. Үл үзэгдэгч гар чулуун хавтанг нээхэд галаар бичиж тэмдэглэсэн Бурханы Арван хууль харагдана. Бурханы Арван хуулийн үгс хүн бүрт уншигдахуйц тодорхой байлаа. Дэлхийн бүх оршин суугчдын оюун ухаанаас хуурамч шүтлэгийн, хуурамч үзэл, сургаалын харанхуй бүдүүлэг байдал арилан алга болж, хүн бүрийн ухаан сэргэж, хүн бүр Бурханы товч, тодорхой, эрх мэдэлтэй Арван үгсийг харсан.AT 131.2

    Бурханы ариун тушаалуудыг уландаа гишгэсэн хүмүүсийн айдас, сэтгэлийн дарамтыг үгээр дүрслэхийн аргагүй болно. Эзэн тэд нарт хуулиа өгсөн. Тэд хуулийн зарчмаар зан чанараа шүүх боломж байгаан дээр гэмшиж, өөрчлөгдөж алдаа дутагдлаа ухамсарлах ёстой байсан. Гэвч тэд дэлхийн таашаалыг хүртэхийн тулд Бурханы тушаалын заавруудыг үл тоомсорлож, бусдыг гэм нүгэл хийхэд сургасан. Тэд Бурханы ард түмнийг Бурханы Шаббатыг бузартуулахыг хичээсэн. Одоо тэд үзэн ядаж байсан хуулиараа буруутгагдсан. Тэд буруугаа далдлах ямар ч шалтгаангүй болохоо ойлгож ухаарна. Тэд хэнд үйлчилж, мөргөхөө өөрсдөө сонгосон. “Тиймээс та нар зөв шударга ба хорон муугийн хоорондохыг, Бурханд үйлчилдэг нэгэн ба Түүнд үйлчилдэггүй нэгний хоорондохыг дахин ялгадаг болно.44 Малахи 3:18.AT 131.3

    Бурханы хуулийг эсэргүүцэгчид, сүмийн удирдагчдаас авахуулан жирийн хүмүүс хүртэл үнэн болон үйлчлэлийн талаар цоо шинэ ойлголттой болно. Харамсалтай нь тэд Бурханы дөрөв дэх тушаал болох Шаббатын хууль амьд Бурханыг шүтэгчийн тэмдэг болохыг хэт оройтож ойлгох юм. Тэд хуурамч шаббат, амьдралынхаа суурийг ямар элсэн суурин дээр босгосноо хэт оройтож ойлгох болно. Тэд Бурханыг эсэргүүцэн тэмцэж байснаа ойлгоно. Шашны багш нар хүмүүсийг Диваажингийн хаалга руу чиглүүлж байна гэж ярьсан боловч үнэндээ мөхөл рүү чиглүүлсэн. Ариун ажил үүргийг хуурамчаар гүйцэтгэж байгаа хүмүүс ямар агуу хариуцлага үүрч байсан болон итгэлгүй байдлаасаа болж ямар аймшигтай үр дагавар үүрэх болсноо эцсийн шүүлтээр л мэдэх болно. Бид мөнхийн амьдралтай золгосноор нэг ч болов хүний амь ямар их гарз учруулж байсныг ойлгоно. Бурхан. ‘’Бузар муу зарц чи, Надаас холд” гэж хэлүүлэх хүмүүсийн хувь тавилан үнэхээр гаслантай байх болно.AT 132.1

    Бурханы Есүсийн дахин ирэлтийн өдөр, цагийг тунхагласан дуу хоолой диваажингаас сонсогдож, Бурханы ард түмэнтэй мөнхийн гэрээгээ тогтооно. Бурханы дуу хоолой хамгийн чангаар хүнгэнэх аянга адил сонсогдоно. Бурханыг хүлээн зөвшөөрсөн Израиль босон зогсоод, тэнгэр өөд ширтэн Түүнийг сонсоно. Тэдний дүр төрх Бурханы алдраар гэрэлтэж, Мосег Синаи уулнаас буун ирэхэд гэрэлтэж байсантай адил харагдана. Бузар муу хүмүүс тэд нар руу харж чадахгүй. Бурханы Шаббатыг ариунаар сахин, хүндэтгэсэн хүмүүсийг ивээх үед агуу ялалтын дуу дэлхий даяар тархана.AT 132.2

    Уцалгүй зүүн зүгт атгасан гарны талтай тэнцэхүйц жижиг хар үүл бий болно. Энэ бол харанхуйлсан мэт үүлээр хүрээлүүлэн ирж буй Аврагч юм. Бурханы хүмүүс энэ зүйл явдлыг хүний Хүүгийн ирж бу й шинжтэмдэг гэдгийг мэдэх болно. Тэд энэхүү үүлийг дэлхий рүү ойртон ирэхийг амьсгаа даран хүлээнэ. Үүл ойртох тусам улам гэрэл гэгээтэй, алдар сүр жавхлантай болж, удалгүй бүхнийг шатаах галан суурьтай, гэрээний солонгоор хүрээлүүлсэн агуу том цагаан үүл болон хувирна. Есүс агуу ялалт байгуулагч адил үүл хөлөглөн ирнэ. Есүс доромжлол, зовлон шаналал үүрэгч “Зовлон эдлэгч Хүн” биш харин тэнгэр, газрыг ялан дийлэгч, амьд болон үхсэн бүхнийг игүүгч болон ирнэ. Тэрээр “Итгэмжит бөгөөд Үнэн” гэсэн нэртэй бөгөөд зөв шударгаараа шүүж дайтдаг. “Тэнгэр дэх дайчид” (Илчлэлт 19:11, 14) Түүнийг дагана. Түүний ирэлтийг үй олон, тоолшгүй ариун тэнгэрийн элчүүд тэнгэрийн сүлд дуугаа дуулан бараа болон ирнэ. Тэнгэр бүхэлдээ “Түм түмэн болон мянга мянган” гэрэл цацруулсан хүмүүсээр дүүрнэ. Энэхүү үзэгдлийг ямар ч хүн дүрслэн бичиж, ямар ч мөхөс хүн сүр жавхланг нь бүрэн ойлгож, ухаарах боломжгүй юм. “Түүний сүр жавхлан тэнгэрүүдийг хучин, дэлхий Түүний магтаалаар дүүрэн байна. Түүний туяа нь нарны гэрэл мэт юм.” Хаббаккук 3:3,4. Амь орсон мэт үүлс ойртох тусам хүн бүр амь амьдралыг бэлэглэгч Хун Тайжийг олж харна. Ариун удирдагчийн тэргүүнийг ямар ч өргөст титэм өвтгөхгүй, харин Түүний ариун тэргүүн дээр алдраар гэрэлтэх титэм гэрэлтэн харагдана. Түүний мэлмийгээс гэрэлтэх гэрэл өдрийн хурц нарнаас тод байлаа. “Тэр дээл болон ташаан дээрээ “Хаадын Хаан, эздийн Эзэн” гэж бичсэн нэртэй ажээ 44 Илчлэлт 19:16.AT 132.3

    Түүний оршихуйн өмнө “тэдний царай цагаан болон хувирав;” Бурханы нигүүлслийг хүлээн зөвшөөрөөгүй хүн бүрт мөнхийн сүйрлийн айдас мэдрэгдэнэ. “Зүрхнүүд хайлж, өвдгүүд чичирч байна. Өвчин бүх биеэр тархаж тэдний бүх нүүр зэвхийн.” Иеремиа 30:6; Нахум 2:10. Зөв шударга хүмүүс дагжин чичрээд, 44Хэн энэ бүхнийг тэсэж чадах вэ?” гэж асуух болно. Тэр үед тэнгэр элч нарын дуу замхарч, хэсэг хугацаанд аймшигтай чимээгүй нөмрөнө. Тэгэхэд Есүсийн, “Миний нигүүлсэл та бүхэнд хангалттай,” гэж хэлэх нь сонсогдоно. Энэ үед зөв шударга хүмүүсийн нүүр гэрэлтэж, зүрх сэтгэл нь баяр хөөрт автагдана. Тэнгэрийн элчүүд дэлхийн төгсгөлийн цаг руу ойртох тусам урьд өмнөхөөсөө илүү өндөр өнгөөр дуугаа эхлүүлнэ.AT 133.1

    Хаадын Хаан үүлэн дээр суун, хүчтэйгээр ноцож буй галаар хүрээлүүлсэн байна. Тэнгэр огторгуй бүхэлдээ хуйлаастай бичээс адил хөрвөж, дэлхий Христийн өмнө дагжин чичирч, уулс, арал бүр байрнаасаа хөдөлнө. “Бидний Бурхан ирээд бүү дуугүй байг. Түүний урд талд гал шатаж, Эргэн тойронд нь салхи шуурга шуурна. Тэр Өөрийн хүмүүсийг игүүхийн тулд Дээд тэнгэрт болон газар дэлхийг дуудна.” Дуулал 50:3,4.AT 133.2

    44 Дэлхийн хаад, агуу хүмүүс, мянгатын дарга нар, баячууд, хүчтнүүд, боол хийгээд чөлөөт хүн бүр агуй болоод уулсын хавцалд нуугдацгааж, уулс ба хадан цохионуудад хандан -Бидний дээр унаж, биднийг сэнтийд Залрагчийн нүүрнээс, Хурганы уур хилэнгээс далдлаач. Тэдний уур хилэнгийн агуу өдөр нь иржээ. Хэн тэсэж чадах вэ? Гэцгээв44 Илчлэлт 6:15-17.AT 133.3

    Элэг доог хийх байдал бүрмөсөн алга болж. Худал үгс ч бүрмөсөн сонсогдохоо болино. Зэвсэгт мөргөлдөөн, дайн тулааны чимээ шуугиан, “Самуурлын дуу чимээ, цусанд өнхрүүлсэн хувцас” (Исаиа 9:5) зэрэг нь арилан алга болно. Харин энэ бүхний оронд залбирал, харамсаж, шаналан буй хүмүүсийн уйлаан л сонсогдоно. Бурханы хүмүүсийг заналхийлж байсан хүмүүсийн амнаас, “Бурханы уур хилэнгийн агуу өдөр ирлээ. Хэн үүнийг тэсэн гарч чадах вэ?” гэсэн үгс урсан гарна. Бузар муу хүмүүс үзэн ядаж, эсэргүүцсэн Нэгэнийг утган авахын оронд уулс, хад асгад нуран унаж хамгаалаасай хэмээн залбиран гуйсан.AT 134.1

    Тэд үхэгсдэд хүртэл үгээ сонсгох чадалтай Нэгэнийг таньж мэдсэн. Тэд гэмшилд дуудах Түүний энгийн үгсийг ямар олон удаа сонссон билээ. Тэд Аврагчийн талаарх сэтгэл хөдөлгөм үгсийг найз нөхөд, ах дүү нараасаа ямар олон удаа сонсож байсан гэж бодно. Бурханы нигүүлслээрээ “Өөрийн муу замаасаа буцагтун, буцагтун! Тэгвэл та нар юунд үхэх вэ?” Езекиел 33:11 гэж хэлсэн үгсийг удаан хугацаанд сонссон боловч эсэргүүцсэн хүмүүсээс илүү буруутгал, гэм бурууг бүрэн авах хүмүүс гэж байхгүй. Эдгээр үгс тэдний хувьд үл таних дуу хоолой байжээ! Есүс, 44Би дуудсан боловч чи эсэргүүцсэн, Би гараа сунгасан боловч хэн ч түүнд маань анхаарал хандуулаагүй, харин ч бүх сануулга, бүх зөвлөгөөг маань үл тоомсорлосон” гэж хэлсэн. Дуулал 1:24, 25. Түүний дуу хоолой сануулгыг үзэн ядах, дуудлагыг үл тоомсорлох, боломжуудыг буруугаар ашигласан бүх дурсамжуудыг нь сэргээнэ.AT 134.2

    Христийг гутаагдан доромжилж байхад хараан зүхэж байсан олон хүмүүс тэр үйл явдлаа дахин ажиглан харна. Тэд тэргүүн тахилчдын игүүлтийн үед Доромжлуулагчийн, 44Та ч өөрөө хэллээ. Харин Би та нарт хэлье. Та нар үүнээс хойш Хүчит Нэгэний баруун талд залрах Хүний Хүүг тэнгэрийн үүлэн дээр залран ирэхийг харах болно гэж айлдав” Матай 26:64 гэсэн үгс ер бусын байдлаар болно. Тэд Түүнийг агуу алдраа гэрэлтүүлж байхыг, Түүнийг агуу хүчийг эзэмшигчийн суудлын баруунтайд заларч байгааг ажиглан харна.AT 134.3

    Түүнийг Бурханы Хүү гэж хэлэхийг хүлээн зөвшөөрөөгүй хүмүүс одоо хэлэх үггүй болсон байна. Тэдний дунд Христийн хааны нэр хүндийг нь доромжилж, Христэд хааны титэм зүүлгэ гэж хараал зүхэл урсгаж байсан цэргүүдэд тушаал өгсөн ихэрхэг Херод байх болно. Мөн итгэл бишрэлгүй мутраараа ягаан нөмрөг нөмрүүлж, толгойд нь өргөст титэм зүүлгэж, эцэж цуцсан гарт нь хуурамч таяг атгуулж, доромжилж гутаахаар мэхийж байсан бүх хүмүүс ч гэсэн цуглана. Амь амьдралыг бэлэглэгч Хун тайж руу нулимж, нүүр лүү нь цохиж байсан хүмүүс Түүний хурц мэлмийгээс зугатахыг оролдож, Түүний оршихуйн хүчирхэг алдрын гэрлээс зайлахыг хичээх юм. Түүний гар болон хөл рүү хадаас зоосон хүмүүс, Түүний өрц рүү нь хатгасан цэргүүд Түүний сорвийг айдас, харамссан байдалтайгаар ажиглан харж байсан.AT 134.4

    Тахилчид, удирдагчид Калварт болсон үйл явдлын аймшигтай үйл явдлуудыг тод санаж байв. Тэд сатаныг өргөмжилсөн оюун ухаандаа удирдуулан “Тэр бусдыг аварсан боловч Өөрийгөө аварч чаддаггүй. Тэр бол Израилийн Хаан. Тэр одоо загалмайнаасаа бууг, тэгвэл бид Түүнд итгэнэ. Тэр Бурханд найдаж байсан биз дээ. Хэрэв Бурхан Түүнийг таалдаг юм бол одоо л Түүнийг авраг. Энэ хүн чинь “Би бол Бурханы Хүү” гэсэн биз дээ” Матай 27:42, 43 гэж хэлж байснаа санаад жихүүцэлд автагдана.AT 135.1

    Тэд Аврагчийн талбайн эзэнд үр жимсээ өгөхөөс татгалзаж, талбайн эзний зарц нарыг доромжилж, хүүгийнх нь аминд хүрсэн түрээслэгчдийн сургаалт үлгэрийг тод санаж байлаа. Тэд өөрсөддөө ял, зэмлэл оноосноо ухаарна. Усан үзмийн талбайн Эзэн, “муу хүмүүсийг муугаар төгсгөнө.” Эдгээр итгэлгүй хүмүүсийн гэм нүгэл, шийтгэлээс тахилчид, ахлагчид өөрсдийн үйлдэл, шударга шийтгэл юу болохыг ойлгож мэдэрнэ. Ийнхүү мөхөс хүмүүсийн гутарч, шаналсан дуу хаа сайгүй хадаж эхэлнэ. Тэдний орилоон Иерусалимын гудамжаар дүүрч “Түүнийг цовдол, Түүнийг цовдол” гэсэн хашгираан нь, “Тэр бол Бурханы Хүү мөн байна! Тэр бол жинхэнэ Мессиа байна” гэсэн аргаа барсан үгсээр солигдоно. Тэд Хаадын Хааны оршихуйгаас зугтахыг хичээнэ. Дэлхийн сүйрч, зэрэмдэглэгдсэн газрын хөрсөн дээр үүсэн бий болсон хавцал болон нүхэнд дэмий л нуугдах гэж хичээнэ.AT 135.2

    Үнэнийг эсэргүүцдэг хүмүүсийн амьдралд оюун ухаан нь сэргэж, худал хуурмаг сургаалаар амьдарсан амьдрал, харамсахуйц зүйлсээр хүмүүсийг зовоон шаналгаж байснаа санах, тунгаах мөчүүд ирдэг. Гэвч эдгээр нь “Айдас хүйдэс шуурга мэт ирж, гамшиг хуй салхи мэт нөмрөх Сургаалт үгс 1:27 өдөр бий болох харамсал, гутралтай хэрхэн дүйцэх билээ. Христийг болон Түүнд итгэлтэй хүмүүсийг устгаж байсан хүмүүс хохирогчдын хэрхэн алдаршиж байгааг харна. Айдаст автагдсан бузар муу хүмүүс хавчин гадуурхсан хүмүүсийнхээ “Тэр биднийг аврахыг бид хүлээж байсан. Энэ бол бидний хүлээсэн ЭЗЭН. Түүний авралд бүгдээрээ баясан цэнгэцгээе” Исаиа 25:9 гэсэн баяр хөөртэй дууг сонсоно.AT 135.3

    Дэлхий бүхэлдээ дайвалзаж, хаа сайгүй аянга болон цахилгаан цахилж байхад Бурханы Хүү үхлийн нойроор нойрссон аврагдагсдыг дахин амилуулахаар дуудна. Тэрээр зөв шударга хүмүүсийн булш руу ажиглан хараад дээш тэнгэр өөд гараа өргөн: “Тоос шороонд нойрсогдогсод сэрцгээ, сэрцгээ Босоцгоо!” гэж дуудна. Ийнхүү дэлхийн уртраг, өргөргийн дагуу үхэгсэд Түүний дууг сонсож, дахин амилна. Ийнхүү дэлхийн бүх өнцөг булангаас үндэстэн, ёс заншил, хэл, ард түмэн бүрээс үй олон хүн цувран гарч ирнэ. Тэд үхлийн шоронгоос мөнхийн алдрын гэрэл цацруулан “Үхэл ээ, чиний ялалт хаана байна вэ? Үхэл ээ, чиний хатгуур хаана байна” 1 Коринт 15:55 гэж хэлсээр гарч ирнэ. Энэ үед амьд байгаа зөвт хүмүүс, дахин амилсан аврагдагсад дуу хоолойгоо нэгтгэн, ялалтын баяр хөөртэй, уухайлах дуунд нэгдэнэ.AT 135.4

    Булшнаас гарч ирж буй хүмүүс бүгд булшинд орохдоо ямар байсан тэр л дүр төрхтэй гарч ирнэ. Дахин амилсан хүмүүсийн дунд өндөр бие, сүрлэг дүр төрхтэй Адам зогсох ба тэрээр Бурханы Хүүгээс ялихгүй дорд байх болно. Тэрээр дараа дараачийн үеийнхнээсээ олон талаараа ялгаатай байх ба энэ нь хүний үндэс яс ямар ихээр доройтсоныг харуулна. Гэвч дахин амилсан хүн бүр мөнхийн залуу эрч хүч, шинэлэг биетэй болно. Хүн эхэндээ Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн, энэ нь зөвхөн зан чанар бус мөн дүр төрхөөрөө төстэй байсан гэсэн үг. Харин гэм нүгэл Бурханы дүр төрхийг бараг бүхэлд нь гажуудуулж, доройтуулсан. Харин Христ энэ бүх алдагдсан болгоныг эргүүлж өгөхөөр ирсэн юм. Христ бидний доройтсон биеийг өөрчилж, биднийг алдаршуулагдсан бие махбодтой болгоно. Бидний мөхөс, доройтож муудсан бие махбод маань алдаа дутагдалгүй болж, гэм нүглээр бузартсан бие маань төгс, үзэсгэлэнтэй, мөнх амьдардаг болж хувирна. Бидний согог, алдаа дутагдал бүхэн маань булшлагдана. Аврагдсан хүмүүс олон жилийн өмнө Еден цэцэрлэгт алдсан амийн модноос идэх боломжоо сэргээх болсноор эртний алдраа бүрэн сэргээж, “өсөж хөгжинө” (Малахи 4:2). Ийнхүү гэм нүглийн хараалын шинж тэмдэг арилж, Христэд итгэлтэй хандсан хүмүүс оюун ухаан, зүрх сэтгэл, бие махбодоороо, “бидний Бурхан Эзэний үзэсгэлэнг” өвлөн авч, төгс Эзэнийхээ дүр төрхийн тусгал болно. Энэ бол удаан хугацааны туршид өгүүлж, удаан хугацаанд итгэж найдаж, тунгаан бодож, хэдийгээр бүрэн ойлгож ухаараагүй ч агуу их найдлага тавин хүлээсэн гайхамшигтай аврал юм.AT 136.1

    Амьд байсан зөвт хүмүүс, “нэгэн мөчийн дотор, нүд ирмэхийн зуурт” өөрчлөгдөнө. Тэд Бурханы тушаалын дуу хоолойгоор алдаршиж, мөнх амьтай болж, дахин амилуулагдсан хүмүүстэй хамт Эзэнтэй уулзахаар агаарт өргөгдөнө. Тэнгэрийн элчүүд, “сонгогдогсдыг дөрвөн салхины зүгээс, тэнгэрийн нэг захаас нөгөө зах хүртэл цуглуулна.” Тэнгэрийн ариун элчүүд эхчүүдийн гарт бяцхан хүүхдүүдийг нь хариуцуулж өгнө. Үхлийн улмаас олон жилийн туршид холдож хөндийрсөн найз нөхөд дахин хэзээ ч салахгүйгээр баяр хөөртэй дууг дуулан, хамтдаа Бурханы Хот өөдөө аялна.AT 136.2

    Үүлэн сүйх тэрэгний хоёр талд далавч байрлах ба үүлний доод талд амьд дугуйнууд байрласан байв. Сүйх тэрэг урагшлах үед тэрэгний дугуйнууд, “Ариун” хэмээн дуу алдаж, бараа болж буй тэнгэр элчүүд “Хамгаас агуу Эзэн Бурхан бол ариун, ариун, ариун” гэж дуу алдана. Сүйх тэрэг Шинэ Иерусалим руу хөдлөх үед аврагдагсад, “Халлелуяа!” хэмээн чангаар хашгирна.AT 137.1

    Аврагч Бурханы Хот руу орохоос өмнө дагалдагч нартаа ялалтын бэлэг тэмдгийн бэлгэдэл, хааны эзэмшил болохыг нь илэрхийлэх тэмдгийг гардуулна. Гэрэл цацарсан хүмүүс аврагдагсад болон тэнгэрийн элч нараас илүү сүр жавхлантай, зөв шударга хайрыг мэдрүүлэхүйц дүр төрхтэй Хаан Эзэнээ хүрээлэн жагссан байна. Үй олон аврагдагсдын харц бүгд Түүн дээр тусч, “Түүний төрх нь аливаа хүнийхээс, Түүний хэлбэр нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэг байсныг” нүд бүр ажиглан харж байлаа. Есүс Өөрт оноогдсон эрх мэдлийн хүрээнд ялалт байгуулагч болгоны толгойн дээр ялалтын титмээ өмсгөнө. Хүн бүрт “шинэ нэрийг нь” бичсэн титэм өгөгдөж (Илчлэлт 2:17), титэм бүрийн дээр “Ариун бүхнийг Эзэнд” гэсэн бичээс байх болно. Мөн хүн бүрийн гарт ялалт байгуулсаны бэлгэдэл болгон дал модны мөчир, гялалзах ятга өгнө. Ийнхүү тэргүүн тэнгэр элчийн эхлүүлэх хөг аяыг даган хүн бүр чадварлагаар ятгаа тоглож, уран тансаг аялгууг, эгшиг яруу нийцүүлэн тоглоно. Хүн бүхний зүрх сэтгэлийг эзэмдсэн баяр баясал хүн бүрийг чин сэтгэлийн магтаал, талархал өргөх хүсэлд автуулна: “Биднийг хайрладаг бөгөөд Өөрийнхөө цусаар нүглээс минь чөлөөлж, биднийг хаанчлал болоод Бурхан ба Өөрийн Эцэгийн төлөөх тахилч нар болгосон Түүнд үеэс үед алдар хийгээд ноёрхол нь байх болтугай.” Илчлэлт 1:5,6.AT 137.2

    Аврагдсан олон түмний өмнө Ариун Хот харагдана. Есүс шүрэн хаалгануудыг онгойлгож, үнэнийг сахин хамгаалсаар ирсэн үндэстнүүд хот руу орно. Тэд Адамын гэм бурууд автагдаагүй байхдаа оршин сууж байсан Бурханы Диваажинг олж харна. Удалгүй мөхөс хүний чих сонсож байгаагүй, ямарчдуу хөгжмөөс илүүтансагдуу хоолойгоор, “Танарынтэмцэлдуусгавар боллоо. Миний Эцэгээр ерөөгдөгсөд өө, та нар нааш ир. Ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай” гэж хэлэх сонсогдов.AT 137.3

    Одоо Аврагчийн дагалдагч нарынхаа төлөө залбирч байсан, Миний байх газарт Надтай хамт байж, Миний сүр жавхланг үзээсэй гэж Би хүсэж байна. Тэр сүр жавхланг Та Надад өгсөн билээ. Учир нь ертөнцийн сууриас өмнө Та Намайг хайрласан” гэсэн залбирал биелэлээ олох юм. “Өөрийнхөө алдрын оршихуйд үлэмжийн баяр хөөртэйгөөр, гэм зэмгүйгээр зогсоож чадах” (Иуда 24), Христ цусаараа худалдан авсан хүмүүсээ Эцэгтээ танилцуулан: “Би тэдэнтэй хамт байхдаа тэднийг Надад өгсөн Таны нэрээр хамгаалж байсан. Би тэднийг харгалзсан бөгөөд мөхлийн хүүгээс өөр тэдний нэг нь ч мөхсөнгүй. Энэ нь Судар биелэгдэхийн тулд болсон аж” гэж хэлсэн. Авралын хайр ямар гайхамшигтай вэ! Хэмжээлшгүй хүчтэй Эцэг аврагдсан хүмүүсийг ажиглан харах үед хүмүүс Түүний дүр төрхийг харах болно, энэ үед гэм нүгэл, алдаа дутагдал, согог бүр арилан алга болж, хүн Бурхантай дахин эв нийцэлтэй болно!AT 137.4

    Есүс үгээр зүйрлэшгүй их хайраар итгэлээ сахьсан хүмүүсийг Эзэний баяр хөөрт нэгдэн орохыг урина. Аврагч алдрын хаанчлалдаа Өөрийнх нь шаналал, доромжлолоор аврагдсан хүмүүсээ хараад үлэмжийн их баяр хөөрт автах болно. Аврагдагсад залбирал, үйлчлэл, хайрын золиосоор дамжуулан Христийн хүчээр аврагдаж, ивээгдсэн бусад хүмүүсийг хараад Түүнтэй хамт баяр хөөрт автана. Тэд агуу цагаан сэнтийний өмнө цуглах үед зүрх сэтгэл нь юугаар ч зүйрлэшгүй их талархлаар дүүрч, Христ дээр авчрахаар үйлчилж байсан хүмүүсээ олж хараад, аврагдсан хүмүүс хэрхэн бусад хүмүүсийг, тэд цааш бас өөр бусад хүмүүсийг мөнхийн хаанчлал руу урин дуудсаныг олж хараад бүгд амар тайвны диваажинг зүрх сэтгэлдээ мэдэрнэ. Тэд тэр үед Есүсийн хөлд титэм тавин, Түүнийг хэзээ ч үл төгсөх мөнхийн цаг хугацааны туршид магтан алдаршуулна.AT 138.1

    Аврагдсан хүмүүс Бурханы Хот руу уригдан орох үед агаар мандалд талархал, магтаал, ялалтын дуу чимээ түгнэ. Хоёр Адам уулзалдах боломжтой боллоо. Бурханы Хүү Өөрийн бүтээсэн хэдий ч удалгүй Бүтээгчээсээ урваж, Аврагчийн биед гэм нүглийн буюу загалмайн шархыг авахад нөлөөлсөн хүн төрөлхтний эцгийг гараа алдлан угтан авна. Адам Аврагчийн аймшигтай хадаасны орыг ажиглан хараад Эзэнийхээ цээжинд наалдах бус харин гутамшигтайгаар Түүний хөлд хөсөр унаж “Нядлуулсан Хурга хүч, баялаг, мэргэн ухаан, сүр хүч, хүндэтгэл, алдар ба магтаалыг авбал зохистой!” хэмээн уйлна. Харин Аврагч эелдэг зөөлнөөр түүнийг дээш өргөөд, удаан хугацааны туршид холдож хөндийрсөн Едений гэр рүүгээ дахин харахыг санал болгоно.AT 138.2

    Адам Едений цэцэрлэгээс хөөгдсөнийхөө дараагаар дэлхий дээр зовлон шанлалаар дүүрэн амьдралыг өнгөрөөсөн. Үхэж буй навчис бүхэн, золиос болгон өргөгдөж буй золиос бүр, байгал дээрх согог, гэмтэл бүр, хүний ариун зан чанарт үүсэж буй толбо бүр гэм нүглийг нь сануулдаг байв. Адам урьдчилан сануулж байсны дагуу гэм нүгэл хэрхэн газар авч, дэлгэрч буйг хараад харамсах, гашуудах зовлонд автаж, гэм нүглийн үр дүн түүний хувьд зэмлэл мэт болж байгааг мэдэрч байв. Тэрээр мянгаад жилийн туршид гэм нүглийнхээ шийтгэлийг даруухнаар, тэвчээртэйгээр үүрсэн. Тэрээр гэм нүгэлдээ итгэлтэйгээр гэмшиж, амлагдсан Аврагчийн шударга үйлсэд итгэж найдан, дахин амилах бүрэн итгэл найдвартайгаар нас барсан. Бурханы Хүү эвлэрүүллийн ажлаараа дамжуулан хүн төрөлхтнийг алдаа, уналтаас аварсан учраас Адам анхны бүтээгдсэн байдлаа дахин өвлөх боломжтой болсон.AT 138.3

    Тэрээр нэгэн үе гэм нүгэлгүй, баяр хөөртэй байхдаа жимсийг нь түүж, баяр баясал нь болж байсан мододоо хараад үнэхээр их баяр хөөрт автагдсан. Тэрээр өөрийн гараар ургуулж байсан усан үзмийн модод, арчлах дуртай байсан цэцэгсээ ажиглан харсан. Тэрээр диваажингийн бодит дүр төрхийг оюун ухаандаа дахин сэргээж, Еден цэцэрлэг түүнийг хөөгдөхөд байснаасаа илүү сэргээгдсэн болохыг ойлгож ухаарна. Аврагч түүнийг амийн мод руу аваачаад, алдраар гэрэлтэж буй жимсийг аваад идэхийг санал болгоно. Адам үй олон гэр бүлийн гишүүд нь аврагдсан байгааг ажиглан харна. Тэгээд гялалзаж бу й титмээ Есүсийн хөлд тавин, Түүний цээжийг тэврэн, Аврагчийн цээжинд наалдана. Тэрээр алтан ятгаа дарахад диваажингийн ордон бүхэлдээ “Нядлуулсан Хурга хүч, баялаг, мэргэн ухаан, сүр хүч, хүндэтгэл, алдар ба магтаалыг авбал зохистой!” хэмээх ялалтын дууг нь цуйрайтуулна. Адамын гэр бүл сэтгэлийн хөдлөлд автагдаж, бүгд Аврагчийг магтан хүндэтгэхээр мэхийхдээ титмээ тайлан Аврагчийн хөлд тавина.AT 139.1

    Энэхүү уулзалтыг гэрчилж буй Тэнгэр элчүүд Адамыг гэм нүгэлд унахад нь уйлж, Есүсийг дахин амилж, диваажин руу өргөгдөж, Өөрт нь итгэсэн бүх хүмүүсийн булшийг нээх боломжтой болоход баярлан хөөрч байсан. Одоо тэд авралын ажил бүрэн биелэгдэж буйг ажиглан хараад, магтаалын дууг дуулахаар нэгдэнэ.AT 139.2

    Сэнтийний өмнө оршиж Бурханы алдрын сүр жавхланг илэрхийлэх галд хайлуулсан мэт болор Тэнгис буюу шилэн далайн араатан ба түүний хөрөгтэй нь, түүний нэрийн тоотой нь тэмцэлдсэн тэмцэлд ялсан хүмүүс” цугларна. Сион Уулын дээр Хургатай цуг тэд, “Бурханы ятгыг гартаа барин” зогсох бөгөөд эдгээр нь хүмүүсийн дундаас аврагдсан зуун дөчин дөрвөн мянган хүмүүс юм. “Ятгаараа тоглож буй олон ятгачдын дуу” нь их усны дуу чимээ, агуу хүчтэй аянганы дуутай адил сонсогдоно. Тэд мөн сэнтийний өмнө аврагдсан зуун дөчин дөрвөн мянган хүнээс өөр хүний сурч чадахгүй “шинэ дууг” дуулна. Энэ бол Мосе болон Хурганы, аврагдагсдын дуу юм. Энэ дууг зуун дөчин дөрвөн мянган хүнээс өөр хүн сурч чадахгүй. Учир нь энэ бол өөр ямар ч хүмүүсийн мэдэрч байгаагүй, амьдралаараа туулж өнгөрүүлсэн туршлага дээр үндэслэсэн дуу юм. “Тэд бол Хургыг хаашаа ч явсан, Түүнийг дагадаг хүмүүс...” Эдгээр хүмүүс дэлхий дээр амьд оршиж байгаад аврагдсан “Бурхан болон Хурганы анхны үр жимс” Илчлэлт 15:2, 3; 14:1-5 хэмээн тооцогдож буй хүмүүс юм. “Тэд үндэстэн бий болсноос хойш хэзээ ч үүсч байгаагүй бэрхшээлтэй цаг үеийг туулж; Иаковын бэрхшээлтэй адил бэрхшээл тохиолдох үед түүнийг даван гарж, Бурханы эцсийн игүүлтийн цагт ямар ч зуучгүйгээр тууштайгаар зогссон.” Тэд, “үлэмж их зовлонгоос гарч ирэгсэд бөгөөд Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгосон” учраас аврагдсан. Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй. Тиймээс тэд бурханы өмнө гэм зэмгүй. “Тиймээс тэд Бурханы сэнтийн өмнө байдаг бөгөөд Түүний сүм дотор өдөр шөнөгүй Түүнд үйлчилдэг юм. Сэнтийд Залрагч асраараа тэднийг дээгүүр нь бүрхэнэ.” Тэд дэлхийг өлсгөлөн, ган гачигаар хоосорч, нар хүчтэй гэрлээрээ хүн төрөлхтнийг төөнөж буйг мэдэрч, их хэмжээний зовлон, өлсгөлөн, цангах цаг үеийг даван гарсан. Гэвч “тэд цаашид өлсөх ч үгүй, цангах ч үгүй. Тэд наранд шарагдах ч үгүй, ямар ч халуунд халах ч үгүй. Яагаад гэвэл сэнтийн голд байгаа Хурга тэднийг хариулах бөгөөд амийн усны булгууд уруу хөтлөх болно. Бурхан тэдний нүднээс урсах нулимс бүрийг арчих болно.” Илчлэлт 7:14-17.AT 139.3

    Бүх цаг үеийн туршид Аврагчийн сонгосон хүмүүс сорилт, бэрхшээлийн цагт боловсорч, төлөвшсөн. Тэд дэлхийн хүнд, нарийн замаар алхаж, бэрхшээлийн галд цэвэригүүлэгдсэн. Тэд Есүсийн төлөө хавчлага, үзэн ядалт, гүтгэлгийг даван гарсан. Тэд хүнд хямралуудын үед Есүсийг дагаж, өөрсдийгөө огоорч, сэтгэлээр унаж байсан. Тэд сэтгэл сэрдхийлгэм нөхцөл байдлаас гэм нүглийн бузар мууг, хүчийг, гэм бурууг, уй гашууг таньж мэдэж гэм нүглийг үзэн ядах болсон. Хэмжээлшгүй золиосоор гэм нүглээс чөлөөлөгдсөн тул тэд өөрсдөөрөө бардамнахгүй байхыг суралцаж, гэм нүглийн уналтанд ороогүй бүтээлүүдийн хэзээ ч талархан хүлээн авч чадахгүй талархал, магтаалаар зүрх сэтгэл нь дүүрсэн. Тэд ихээхэн уучлалыг авсан учраас их хэмжээгээр хайрласан. Тэд Христийн зовлон шанлалаар аврагдсаны хувьд Түүний алдрыг хуваалцах эрхтэй хэмээн тооцогдох болсон.AT 140.1

    Бурханы өв залгамжлагчид дээврийн хонгил, урц, шорон, цаазын тавцан, уулс, цөл, агуй нуувчнуудаас, далай тэнгисийн ойролцоох хонгил, агуйгаас гарч ирнэ. Тэд дэлхий дээр “үгээгүй ядарч туйлдсан, хавчигдсан” байсан. Олон сая хүмүүс Сатаны худал үгийг хүлээн зөвшөөрч, дагахаас тууштай татгалзсанаар гутамшигтайгаар амиа алдаж булшинд орсон. Тэд хүн төрөлхтний зохион байгуулсан игүүх хурлаар хамгийн хэрцгий гэмт хэрэгтнүүд гэж тооцогдох болсон. Харин одоо бол “Бурхан шүүгчийн үүргийг гүйцэтгэнэ.” Дуулал 50:6. Одоо дэлхийн хүмүүсийн шийдвэр эсрэгээрээ шийдэгдэнэ.” Эзэн БУРХАН бүх нүүрнээс нулимсыг арчин, Өөрийн хүмүүсийн зэмлэлийг бүх дэлхийгээс зайлуулна. Учир нь ЭЗЭН үүнийг айлдсан юм.” Исаиа 25:8. Тэд “ЭЗЭНий аварсан ариун ард түмэн” гэж нэрлэгдэх болно. Чи “Хаягдаагүй хот, Эрэлчин” гэж нэрлэгдэнэ. Иймээс Т үүнийг алдаршуулахын тулд тэднийг үнэн зөвийн царснууд, ЭЗЭНий суулгац гэж нэрлэх болно.” Исаиа 62:12; 61:3. Тэд одоо сул дорой, зовж шаналсан, хаа сайгүй тархаж, хавчигдсан хүмүүс байхаа больсон. Тэд одооноос Эзэнтэй үүрд хамт байх болно. Тэд Хаан сэнтийний өмнө дэлхийн хамгийн хүндтэй хүмүүсийн ч өмсөж байгаагүй үнэтэй дээлээр хувцаслана. Тэд дэлхийн хаадууд хэзээ ч зүүж байгаагүй алдар сүр жавхлантай титмийг толгойдоо зүүнэ. Зовлон шаналал, уйлан гуниглах өдрүүд үүрд алга болсон. Алдарын Хаан тэдний нүүрнээс бүх нулимсыг нь арчиж, тэд нарт дахин гуниглах шалтгаан байхгүй болно. Тэд хаа сайгүй даллаж буй дал модны мөчрүүдийн дунд тааламжгай, сайхан, эв нийцэл бүхий магтаалын дууг дуулна. Тэдний дуу хоолой бүхэн энэхүү магтаалд нэгдэж, диваажин бүхэлдээ магтаалын дуугаар дүүрэн цуурайтна. “Аврал бол сэнтийд залрагч бидний Бурханд ба Хурганд байдаг гээд хашхирах болно.” Диваажингийн бүх оршин суугчид энэхүү магтаалыг хүлээн зөвшөөрч, “Амен. Магтаал, алдар, мэргэн ухаан, талархал, хүндэтгэл, хүч чадал ба сүр хүч нь бидний Бурханд үеийн үед байх болтугай. Амен” Илчлэлт 7:10, 12 гэж хэлнэ.AT 140.2

    Бид энэ амьдралдаа авралтай холбоотой гайхамшигтай сэдвийг дөнгөж л ойлгох эхлэлээ тавих боломжтой. Бид мөхөс ойлголтоороо загалмайтай холбоотой доромжлол, алдаршуулал, амьдрал, үхэл, шударга байдал, нигүүлслийн талаар чин сэтгэлээсээ тунгаан бодож болох юм, хэдийгээр бид оюун ухааныхаа хүчийг эцэст нь тултал ашигласан ч загалмайн бүрэн утгыг ойлгожухаарч чадахгүй. Бид загалмайн авралын хайр нигүүлслийнурт, өргөн, гүн, өндрийг бага зэргээр л ойлгоно. Аврагдсан хүмүүсийн харж, мэдэрч болохуйц чадвараар авралын төлөвлөгөөг бүрэн ойлгох боломжгүй. Бид мөнхийн цаг үеийн туршид гайхамшигтай, өндөр хөгжсөн оюун ухаанаараа шинэ үнэнийг байнгад нээж судлах болно. Дэлхийн уруу татлагаас үүсэх гэм буруу, зовлон шаналал, бузар үр дүн төгсгөл болох боловч Бурханы хүмүүс аврал ямар их үнээр олдсон онцгой, зөв ойлголтыг мөнхийн цаг хугацааны туршид олж авсаар байх болно.AT 141.1

    Христийн загалмай бол аврагдсан хүмүүсийн мөнхийн цаг хугацааны туршид судлах шинжлэхухаан, магтаалын дуу байх болно. Алдаршуулагдсан Христээс тэд загалмайд цовдлуулсан Христийг олж харна. Хөлгүй их уудам орчлон ертөнцөд тоймгүй олон гараг дэлхийг бүтээж, удирдаж буй Хайрын Бурхан, диваажингийн Агуу Нэгэн, гэрэл цацруулж буй херуб, серафуудын магтан алдаршуулах дуртай Бурхан гэм нүглийн уналтанд орсон хүмүүсийг аврахаар Өөрийгөө даруу болгосон. Тэрээр гэм нүглээс болж алдагдсан дэлхийн зовлонгоос болж зүрх сэтгэлээ эмтлүүлж, Калварын загалмай дээр амь амьдралаа алдах хүртлээ Бурханы мэлмийгээс холдуулагдаж, гэм нүглийн гэм бурууг, доромжлолыг үүрсэн. Бүх гараг дэлхийг Бүтээгч, Эзэн бүх хүмүүсийн хувь тавиланг Шийдвэрлэгч өөрийн алдраа хойш тавьж, хүнийг хайрлахын тулд Өөрийгөө даруу болгосон тул орчлон ертөнцийн магтаал, алдаршууллыг хүлээх юм. Аврагдсан ард түмэн Аврагч руугаа ширтэн, Эцэгийнхээ гэрэлтэж буй мөнхийн алдрыг; Түүний мөнхийн мөнхөд оршсоор ирсэн сэнтийг хараад, Түүний хаанчлал хэзээ ч төгсгөл болохгүйг мэдээд “Нядлуулсан Хурга хүч, баялаг, мэргэн ухаан, сүр хүч, хүндэтгэл, алдар ба магтаалыг авбал зохистой!” хэмээн бахдан дуулна.AT 141.2

    Загалмайн нуу ц бүх нуу цуудыг тайлдаг. Калвараас цацран харагдах гэрэлд бидний эмээж, магтан алдаршуулдаг Бурханы зан чанар илүү үзэсгэлэнтэй, сэтгэл татахуйцаар харагддаг. Түүний ариун, шударга, хүч чадалтай байдал дээр нигүүлсэл, эелдэг байдал, эцэг эхийн хайр нэмэгддэг. Бид Бурханы өндөрт өргөмжлөгдсөн сэнтий ямар агуу болохыг ажиглан хардаг ч Түүний нигүүлсэнгүй зан чанарын илэрхийллийг хараад урьд өмнөхөөсөө илүү “Бидний Эцэг” гэж нэрлэгдэх болсны шалтгааныг илүү ойлгож ухаардаг.AT 142.1

    Хэмжээлшгүй мэргэн ухааныг эзэмшигч Нэгэн Бурханы Хүүгийн золиосгүйгээр авралын төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжгүй байсан. Гэмийн төлөөсийн утга учир дэлхийг үхлийн барьцаанаас суллагдаж, аз жаргалтай, ариун, мөнх амьдардаг хүмүүсээр суурьшуулсан баяр хөөрөөс мэдрэгдэх юм. Аврагчийн харанхуйн хүчтэй хийж буй тэмцэл аврагдсан хүмүүст ихээхэн баяр хөөрийг өгч, Бурханы алдар хүнийх мөнхөд болно. Тэнгэрийн Эцэг хүний төлөө өндөр үнэтэй төлөөсийг төлснөөр хүний үнэ цэнийг тогтоосон ба Христ ч Агуу золиосынхоо үр жимсийг хараад сэтгэл хангалуун байх болно.AT 142.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents