Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Боловсроа - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Дуу Хөгжмийн Хүч

    Библид бичигдсэн дуу хөгжимтэй холбоотой түүх дуу хөгжим, ая аялгууг хэрхэн ашиглах, ямар ашиг тусыг бид нарт өгдөг гэдгийг мэдүүлж өгч байдаг. Хүмүүс ихэвчлэн дуу хуурыг бузар муу зорилгоор ашигласаар байдаг ба дуу хуур хүнийг бузар муу руу уруу татах хамгийн хүчтэй хэрэгсэл болон хувирсан. Дуу хөгжмийг зөв ашигласнаар энэ нь бодол ухааныг тэнгэрлэг зүйлс рүү чиглүүлж, зүрх сэтгэлийг өргөж, зөв шударгаар удирдах Бурханы гайхамшигтай, үнэ цэнэтэй бэлэг болон хувирдаг.Бо 195.1

    Израилийн үр хүүхдүүд хээр тал, цөлөөр аялж байхдаа байнга магтаал, хүндэтгэлийн дуу хуураар урам зоригтой болдог байв. Бурхан өнөө үеийн хүмүүсийг ч гэсэн магтаал талархлын дуу хуураар эцэж туйлдсан амьдралдаа баяр хөөрийг бий болгохыг хүсдэг. Бурханы үгсийг дуу болгон давтан дуулж цээжлэн тогтоохоос илүү үр дүнтэй арга гэж байхгүй. Бурханы үгийг ашигласан дуу хуур гайхамшигтай хүч чадлыг бий болгодог. Энэхүү дуу нь бидний бүдүүлэг, төлөвшиж, боловсроогүй зан чанарыг номхотгодог. Мөн ухаан бодлыг түргэсгэж, сэтгэлийн мэдрэмжийг сэргээж, үзэл бодлыг үйлдэлтэй маань нийцүүлж, уйтгар гунигтай байдлыг арилгаж, урам зоригийг сүйрүүлж, хүслийг боомилдог бүхнийг алга болгож буй бүхнийг эвддэг.Бо 195.2

    Дуу хөгжим бол зүрх сэтгэлийг сүнслэг үнэний нөлөөнд автуулах хамгийн үр дүнтэй арга юм. Бэрхшээлтэй тулгарч, сэтгэлээр унахад бэлэн болсон үедээ хүүхэд ахуйдаа дуулж байсан мартагдсан Бурханы үгсийг агуулсан дууг санан дурссанаар уруу таталтын хүч суларч, амьдрал шинэ утга учир, зорилготой болж, зүрх сэтгэл баяр хөөр, итгэл найдвараар дүүрдэг!Бо 195.3

    Дуу хөгжмийн боловсролд оруулдаг хувь нэмрийг бид хэзээ ч мартаж болохгүй. Гэр бүлд ариун шударга, энхрий ялдам дуу хөгжим дүүрэх тохиолдолд бие биеэ шүүн тунгаасан зан байдал арилж, итгэл найдвар, баяр хөөрөөр дүүрэн байдал илүүтэй давамгайлах болно. Сургуулиудад дуу хуур нэмэгдэх тусам сурагчид Бурхантай, багш нартайгаа, бие биетэйгээ улам ойртон дотносдог.Бо 195.4

    Сүмийн үйл ажиллагаанд магтаалын дуу хөгжим залбиралтай адил утгыг агуулж байдаг. Бидний ихэнх магтаал хүндэтгэлийн дуу маань бидний залбирал болж байдаг. Хүүхдүүдэд магтаал хүндэтгэлийн дууны утгыг тайлбарлаж өгвөл тэд дууны үгсийг сайтар тунгаан бодож, хүч чадлыг нь улам илүү мэдрэх болно.Бо 196.1

    Аврагч маань дуу хөгжмөөр дамжуулан биднийг Бурханы алдар хүндэтгэлээр бялхсан, Хэмжээлшгүй агуу оршихуй руу урин дуудсанаар, диваажин дахь Хаан ширээг тойрсон найрал дуучдын магтаал, талархлыг мэдрүүлэхийг хүсдэг. Тэнгэр элч нарын дуу гэр оронд маань цуурайтах үед, зүрх сэтгэл маань диваажингийн дуучидтай улам ойртон дотносно. Диваажинтай тогтоох харилцаа энэ дэлхийгээс эхэлдэг. Бид дэлхийгээс магтаал, талархлын гол хөгийг олж авч байдаг.Бо 196.2

    *****