Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Боловсроа - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Гучин Хоёрдугаар Бүлэг - Бзлттэл

    “Бурханд сайшаалган
    харууалхыг хиззгтүн.”

    Эх хүн хүүхдийнхээ анхны багш нь байдаг. Хамгийн их нөлөө үзүүлэх, огцом хөгжил явагдах үед эх хүн хүүхдийнхээ боловсролыг гартаа атгасан байдаг. Эх хүн зан чанарыг сайн ба бузар муу болгох хамгийн анхны боломжийг гартаа атгасан байдаг. Эх хүн ямар ч багшаас илүү хамгийн шилдэгээр ашиглаж болох аргууд өөрт нь байгааг ойлгож ухаарах хэрэгтэй. Гэвч дэлхий дахин эх хүний олгож болох боловсролд маш бага анхаарал хандуулсаар байна. Энэ тал дээр нийгэм хамгийн төлөвлөгөөгүй байдлаар хандаж энэ тал дээр маш бага анхаарал хандуулсаар байна.Бо 325.1

    Бяцхан хүүхэд өсгөж хүмүүжүүлэх үүргийг хүлээсэн хүмүүс ихэвчлэн бие махбодын хэрэгцээнд анхаарал хандуулдаггүй. Тэд эрүүл мэндийн хууль, өсөлт хөгжлийн зарчмуудын талаар бага ойлголттой байдаг. Мөн тэд оюун ухаан, сүнслэг өсөлт хөгжилд тусламж үзүүлэх тал дээр маруухан ханддаг. Эдгээр хүмүүс худалдаа наймаа, нийгэмд од шиг гэрэлтэх чадвартай, шинжлэх ухаан, уран зохиолын тал дээр гайхамшигтай амжилт гаргасан байж болох боловч хүүхэд хүмүүжүүлэх тал дээр маш бага мэдлэгтэй байна. Эцэг эхчүүд хүүхдийн хүмүүжлийн талаар тэр тусмаа бие махбодын хөгжлийн талаар бага мэдлэгтэйгээс шалтгаалан олон тооны хүүхдүүд бага балчир насандаа эндэж, нас биед хүрсэнч олон төрлийн өвчин нэрвэгдсэн байдалтай байна.Бо 325.2

    Бага насны болон өсвөр насны хүүхдийн хүмүүжилд эцэг хүн эхчүүдээс дутахгүй хариуцлага хүлээдэг. Эцэг эхчүүд энэхүү хамгийн чухал боловсролыг эрт, үнэн зөвөөр олж авсан байх хэрэгтэй. Эцэг эх болох үүрэг даалгаврыг үүрэхээс өмнө эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие махбодын хөгжлийн талаар шаардлагатай мэдлэг авсан байх шаардлагатай. Үүнд бие махбодын зүй тогтоц, эрүүл ахуй, төрөлтийн өмнө хүүхдэд нөлөөлж болох нөлөө, удамшлын хууль, хувийн эрүүл ахуй, хувцаслалт, дасгал хөдөлгөөн, өвчнөөс сэргийлэх, эдгээх арга барилууд болон оюун ухаан болон ёс зүйн хөгжлийн хууль, ойлголтууд тус тус багтсан байх хэрэгтэй.Бо 326.1

    Хэмжээлшгүй Агуу Нэгэн боловсролын ажлыг маш чухал хэмээн тооцдог учир Өөрийн Хаан суудлын өмнө байхдаа удахгүй эх болох гэж байгаа эмэгтэйн асуултанд хариулт өгүүлэхээр элчээ илгээсэн. Тэрээр эмэгтэйн, мОдоо таны үг биелэгдэх үед хөвгүүний амьдралын хэв маяг болон үйлчлэл нь ямар байх вэ?м (Шүүгч 13:12) гэсэн асуултанд хариулт өгөн, амлалтын дагуу төрж буй хүүд ямар боловсрол олгох талаар эцэгт нь хандан зааварчилгаа өгсөн.Бо 326.2

    Эцэг эх өөрдсийн үүргийг ямар чухал болохыг ойлгож, ариун үүргээ итгэл даахууцаар биелүүлэх ёстой гэсэн сургамжийг авахаас нааш жинхэнэ боловсрол ямар нөлөө үзүүлж болох, ямар нөлөө үзүүлэх ёстойг бүрэн мэдэрч чадахгүй.Бо 326.3

    Багш нарыг зайлшгүй мэдлэг чадварт сургах хэрэгтэйг дэлхий дахин хүлээн зөвшөөрдөг. Багш нар зан чанарын тал дээр бэлтгэл хийх нь хамгаас илүү чухал болохыг маш цөөхөн хүмүүс ухаарч байна. Залуучуудыг сургах хариуцлагыг бүрэн ойлгож, ухаарсан хүмүүс шинжлэх ухаан болон уран зохиолын сургалт багш болох бэлтгэлийг хангалттай өгч чадахгүй болохыг хүлээн зөвшөөрнө. Багш хүн номноос сурч болох мэдлэгээс илүү бүрэн төгс сургалтанд хамрагдах ёстой. Багш хүн зөвхөн хүчтэй оюун ухаантай байх бус өргөн хүрээнд сэтгэн боддог чадвартай байх ёстой. Багш хөндий хоосон бус харин өгөөмөр баян зүрх сэтгэлтэй байх ёстой.Бо 326.4

    Оюун ухааныг бүтээж, түүнтэй холбоотой хуулийг тогтоосон Бүтээгч оюун ухааны хөгжлийн оньс, хэрэгцээг бүрэн ойлгодог. Бурханы боловсролын талаар өгсөн зарчим хамгийн аюулгүй зарчим юм. Бурханы боловсролын талаарх зарчмуудыг ойлгон ухаарч, эдгээр зарчмаар амьдралаа удирдуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь багш нарын эзэмших хамгийн чухал чанар байх ёстой.Бо 327.1

    Багш нар амьдралын туршлага эзэмшсэн байх нь чухал. Багш хүн эмх цэгцтэй, тууштай, цагаа барьдаг, биеэ хянадаг, өөдрөг баяр хөөртэй, тэнцвэртэй зан чанар, гадаад төрхтэй, өөрийгөө золиосолдог, нэр хүндтэй, бусадтай эелдэг зөөлнөөр харьцдаг байх ёстой.Бо 327.2

    Хүмүүсийн зан чанар үнэ цэнэгүй болж, залуучуудын дунд худал хуурмаг зан чанар элбэг харагдаж байгаа үед хэлж байгаа үг, зан чанар, гадаад байдлаараа Бурханлаг, үнэн шударгыг эрхэмлэсэн төрх байдлыг харуулсан багш нар илүү ихээр хэрэгцээтэй болж байна. Хүүхдүүд алдаа дутагдал, сул тал, хуурмаг зан чанарыг маш амархан ялган таньдаг. Багш хүн сурагчиддаа өөрийн зан чанараар ямар зарчмыг зааж сургах хүсэлтэй байгаагаа харуулж чадсанаар итгэл, хүндэтгэлийг нь олж чадна. Өдөр тутам сурагчидтайгаа харилцахдаа зөвхөн дээрх байдлаар харилцаж чадсанаар багш сурагчиддаа сайнаар нөлөөлж чадна.Бо 327.3

    Багшийг амжилтанд хүргэх бүхнээс хамгийн чухал нь бие махбодын эрч хүч юм. Багшийн эрүүл мэнд хэр сайн байна тэр хэмжээгээр ажил нь амжилттай байдаг.Бо 327.4

    Багшийн үүрэг хариуцлага багшийг ихээр ядраадаг учир эрч хүч, сэргэг байдлаа сайжруулахын тулд өөртөө анхаарал хандуулах шаардлагатай болдог. Багшийн зүрх, уураг тархи эцэж ядардаг тул сэтгэлээр унах, хүйтэн хатуу, уур уцаартай байх хандлага давуу илэрч эхэлдэг. Багш хүн дээрх ааш занг гаргахгүй байхыг хичээхээс илүү дээрх ааш занг үүсгэн бий болгож буй нөхцлүүдийг гаргахгүй байх үүрэгтэй. Багш хүн зүрх сэтгэлээ цэвэр ариун, цайлган, итгэл найдвараар дүүрэн, эелдэг зөөлөн байлгах шаардлагатай. Үргэлжийн зарчимч, тайван, баяр хөөртэй байхын тулд уураг тархи болон мэдрэлийн хүч чадлаа хамгаалж сурах хэрэгтэй.Бо 328.1

    Багшийн тоо, хэмжээнээс илүү чанарт анхаарлаа хандуулдаг байх хэрэгтэй. Багш хэт ачаалалтай ажиллах, өөрийн ажилдаа хэт өндөр зорилт тавих, ажилдаа анхаарал халамж тавьж чадахааргүй бусад төрлийн нэмэлт ажил, амрааж, тайвшруулахаас илүү эрч хүчийг сулруулах зугаа цэнгэлээс татгалздаг байх хэрэгтэй.Бо 328.2

    Гадаа агаарт дасгал хөдөлгөөн буюу ашиг тустай биеийн хөдөлмөр бие махбод болон оюун ухаанд маш сайхан амралт болж байдаг. Багшийн үзүүлж буй жишээ сурагчдыг биеийн хөдөлмөрт сонирхож, хүндэтгэлтэй хандахад туслалцаа үзүүлэх болно.Бо 328.3

    Багш хүн бүх арга замаар эрүүл мэндийн зарчмуудыг нягт сахидаг байх ёстой. Тэрээр зөвхөн өөрийн ашиг тусын тулд бус харин сурагч нартаа зөв жишээ болохын тулд эрүүл мэндээ сахин хамгаалах ёстой. Багш хүн хоол хүнс, хувцас, ажил хөдөлмөр, амралт зугаа цэнгэлээ маш сайн зохицуулах жишээг сурагчиддаа харуулдаг байх хэрэгтэй.Бо 328.4

    Бие махбодын эрүүл мэнд болон зөв шударга зан чанарыг бичгийн өндөр чадвартай хослуулах хэрэгтэй. Багш хэдий чинээ үнэн мэдлэгийг авч чадна төдий чинээ ажил нь үр дүн сайтай байх болно. Сургуулийн анги танхим бол өнгөц ажил гүйцэтгэдэг газар байж болохгүй. Өнгөц мэдлэгт сэтгэл ханадаг багш хамгийн дээд хэмжээний хүчин чадалд хэзээ ч хүрч чаддаггүй.Бо 328.5

    Багш хүний ажлын үр дүн, ашиг тус хэдий хэмжээний мэдлэг эзэмшсэнээс бус харин ямар амьдралын хэм хэмжээнд хүрэх зорилготойгоос ихээхэн шалтгаалдаг. Багш хүн мохоо, мэдрэмжгүй, сул дорой бодол санаанд сэтгэл ханаж болохгүй. Тэрээр байнга хамгийн шилдэг, хамгийн дээд чанарын арга барилыг эрж хайдаг байх ёстой. Багш хүн байнга өсөж хөгждөг байх хэрэгтэй. Ийм арга барилтай багш сэргэлэн цовоо, ойлголтыг эрчимжүүлэхүйц, сурагчдыг сэргээж, шинэ санаа бодолтой болохуйц болж хувирдаг.Бо 329.1

    Багш ажилдаа чадварлаг байх хэрэгтэй. Тэрээр хүмүүсийн оюун ухаанд нийцүүлэн харьцдаг мэргэн ухаантай байх ёстой. Шинжлэх ухааны мэдлэг болон бусад төрлийн мэдлэг чадвар сайн боловч сурагчдынхаа итгэл найдвар, хүндэтгэлийг олоогүй нөхцөлд гаргаж буй бүх эрч хүч нь талаар өнгөрнө гэсэн үг.Бо 329.2

    Сайн үйлс хийх санааг олоод, боломж, аргуудаа сайжруулдаг, чин сэтгэлийн эрмэлзэл зөв шударга байдал хоёрыг хослуулдаг, бусдыг удирдах чадвартай, «заах чадвар сайтай», бусдын бодол санааг урамшуулан дэмждэг, эрч хүчийг сэргээж, зүрх зориг, бодит харилцааг нэмэгдүүлж өгдөг багш нар ихээхэн хэрэгцээтэй байна.Бо 329.3

    Багш болох хүн таагүй нөхцөл байдлаас шалтгаалан хүсч байсан хэмжээгээр бичиг соёлын чадвар эзэмшиж чадаагүй ч хүний зан чанарт чин сэтгэлээсээ анхаарал хандуулж, ажилдаа чин сэтгэлээсээ дурлаж, агуу үүрэг хариуцлага үүрсэн болохоо ухаарч, улам илүү хөгжиж дээшлэх хүсэлд автагдан, чин сэтгэлээсээ, тууштай хөдөлмөрлөхийх хүсэх юм бол сурагчдынхаа хэрэгцээг ойлгон ухаарч, эелдэг зан чанар, тууштай байдлаараа сурагчдаа урагш, тууштайгаар удирдах хүсэлтэй байгаагаа ойлгуулан ухааруулах юм.Бо 329.4

    Багшийн сургаж буй хүүхдүүд болон залуучууд биеэ авч яваа байдал, зуршил, мэдлэг чадварын хувьд маш их ялгаатай байх болно. Зарим хүүхдүүд тодорхой зорилго, тогтсон зарчимгүй болох нь ажиглагдан харагддаг. Ийм хүүхдүүд хариуцлага болон боломжуудыг харж сурах хэрэгтэй. Маш цөөхөн тооны хүүхдүүд гэр бүлийн хүрээнд зөв хүмүүжил олж авч байна. Зарим хүүхдүүд гэрийн тэжээмэл амьтан шиг болсон байдаг. Ийм хүүхдүүдийн хүмүүжил хэт өнгөц болон хувирдаг. Эдгээр хүүхдүүд өөрийн хүслийг дагадаг, хариуцлага, бэрхшээлийг үүрэхээс татгалздаг, тогтвортой, тууштай, хувиа үл хичээх чадваруудыг эзэмшээгүй байдаг. Тэд бүх төрлийн хүмүүжүүлэх арга барилыг үр дүнгүй дэмий хорьж цагдсан ажил хэмээн ойлгодог. Харин гэтэл өөр бусад төрлийн хүүхдүүд нь хэт их зэмлүүлэн буруушаагдаж, урам зориггүй болсон байдаг. Эцэг эхчүүд дур зоргоороо хүүхдийг хатуу чангаар зэмлэн буруутгаснаар хүүхдүүд зерүүдлзх, үл тоомсорлон эсэргүүцэх байдлыг гаргадаг. Эдгээр хүүхдүүдийн буруу хэлбэрт орсон зан чанарыг засах шаардлага, хэрэгцээ ихэвчлэн багш нарт л оногддог. Багш нар энэ үүргийг амжилттай биелүүлэхийг хүсэж байгаа бол сурагчдад илэрч байгаа алдаа дутагдлын шалтгааныг соргогоор мэдэрч эелдэг зөөлөн зан чанар, зөв ойлголтон дээр тулгуурласан мэдрэмжээр засаж залруулах хэрэгтэй. Багш сурагчиддаа шаардлагатай тусламжийг үзүүлэхийн тулд эв ая, чадвар, тэвчээр, тууштай байдлыг эзэмших хэрэгтэй. Тогтворгүй, амар хялбар байдлыг эрж хайсан хүүхдийг урамшуулан, дэмжих үед хүүхэд өөрчлөгдөн шинэчлэгдэх хүч чармайлалтыг гаргаж эхэлдэг. Сэтгэлээр унасан хүүхдэд эелдэг зөөлөн харьцаа, талархалтай хандах зэрэг нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, хүч чармайлалт гаргах урам зоригийг нэмэгдүүлдэг.Бо 330.1

    Багш нар сурагчидтайгаа хангалттай харилцаа үүсгэж чаддаггүй. Тэд эелдэг, зөөлөн сэтгэлийг хэт бага дээрэнгүй, шүүн тунгаасан байдлыг хэт их харуулдаг. Багш хүн тууштай, шийдэмгий байх хэрэгтэй боловч тушаасан, шаардсан байдлаас татгалзах хэрэгтэй. Багш сурагчиддаа хэт хатуу, шүүмжлэн буруутгасан, хэт хөндий, үл хүндэтгэсэн байдлаар хандах нь урт удаан хугацаанд нөлөөлөх арга замыг хааж боогдуулдаг.Бо 330.2

    Багш хүн ямар ч нөхцөлд оюутнуудтай алагчилсан байдлаар харилцаж болохгүй. Чадварлаг, царайлаг сурагчдад илүү хандаж, тусламж, дэмжлэг шаардлагатай нэгэнд шүүмжлэлтэй, тэвчээргүй, эелдэг бусаар хандах нь багшийн ажлыг бүхэлд нь буруу ойлгосныг харуулж өгдөг. Зан чанарын алдаа дутагдалтай, төвөгтэй хүүхдүүдтэй ажиллах үед л багш соригддог. Энэ үед багш ажилдаа тэнцэх эсэх нь харагддаг.Бо 331.1

    Хүний зүрх сэтгэл, оюун ухааныг удирдан чиглүүлэх үүргийг авсан хүн маш хүнд хариуцлага үүрч байна гэсэн үг. Жинхэнэ эцэг эх хүүхэдтэйгээ тогтоосон итгэлцлийг хэзээч тасалж болохгүй гэж үздэг. Хүүхдүүд балчир наснаасаа авахуулан нас бие гүйцэх хүртлээ буюу бүх амьдралынхаа туршид эцэг эхийнхээ зүрх сэтгэлтэй холбогдсон байдаг. Тэдний үйлдэл, үг болон харц нь хүртэл хүүхдийг сайн болон бузар муу болж төлөвшихөд нөлөөлж байдаг. Багш хүн энэхүү хариуцлагыг үүрдэг ба өөрийн үүрэг хариуцлага нь ямар ариун нандин болохыг ойлгон ухаарч, хийж буй ажлынхаа зорилгыг байнга бодон тунгаах хэрэгтэй. Багш өдөр тутмын үүрэг даалгавраа гүйцэтгэх, бусад ажилчдад таалагдах, сургуулийн нэр хүндийг өндөрт өргөх гэсэн зорилгоор ажиллах ёсгүй. Багш сурагчдаа хувь хүний хувьд маш сайн төлөвшүүлэн хүмүүжүүлж, өөрт ноогдсон амьдралын үүрэгт хариуцлагатай ханддаг, бусдад тусламж үзүүлэх үйлчлэлд бэлтгэгдсэн, амьдралын шаардлагатай бэлтгэлийг хангасан байхад анхаарлаа хандуулах зорилгоор ажиллах хэрэгтэй. Түүний хийж буй ажил өдөр бүр сурагчдад нөлөөгөө үзүүлж, нөлөө нь сурагчдаар нь дамжин өөр бусдад түгж, дэлхийн төгсгөлийн үе хүртэл нөлөө нь эрч хүчээ алдалгүйгээр түгэх боломжтой болно. Христийг ирэх агуу өдөр үгс болон үйлсээ Бурханд тайлагнахаар ирэх үед сурган хүмүүжүүлэгчдийн үр дүн харагдах болно.Бо 331.2

    Дээрх хариуцлагыг ойлгож ухаарсан багш өдөр тутмын хичээлээ зааж дуусаад үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж бодон сурагчиддаа анхаарал халамжаа үзүүлэхээ больдоггүй. Тэрээр хүүхэд залуучуудаа зүрх сэтгэлдээ тээсэн хэвээр байдаг. Багш хүүхдүүдэд хамгийн эрхэм амьдралын жишгийг эзэмшүүлэх аргыг байнга эрэлхийлэн судлах болно.Бо 332.1

    Хийж буй ажлынхаа онцгой эрх, боломжийг ойлгож ухаарсан багш өөрийгөө боловсруулах арга замд саад болох бүхнийг тууштайгаар даван гардаг. Тэрээр амьдралын төгс жишигт хүрэхийн тулд ямар ч бэрхшээлийг даван гарна. Ийм багш сурагчдынхаа өмнө тавьсан зорилгодоо эхлээд өөрөө хүрэхийг эрмэлзэх болно.Бо 332.2

    Багш хүн хариуцлагаа бүрэн ойлгон, боловсрох хүсэл мөрөөдөлтэй байх тусам өөрийн амжилтанд сөргөөр нөлөөлж буй зан байдлаа ойлгон ухаарч, дүгнэлт хийх боломжтой болдог. Багш ажлынхаа өргөн цар хүрээг, бэрхшээл, боломжуудаа олж харах үедээ зүрх сэтгэлдээ «хэн энэ бүхнийг хийж гүйцэтгэх чадвартай юм бэ? » гэж асууж шалгаах болно.Бо 332.3

    Хүндэт багш минь ямар ч хүний хангаж өгч чадахааргүй хүч чадал, удирдамж хэрэгцээтэй байгааг ухаарах үедээ та гайхамшигтай Зөвлөгчийн амлалтанд анхаарлаа хандуулаарай.Бо 332.4

    Тэрээр “Харагтун, хэн ч хааж үл чадах нээлттэй хаалгыг Би чиний өмнө тавьсан’ гэж хэлсэн. Илчлэлт 3:8.Бо 332.5

    “Намайг дууд, Би чамд хариулж, чиний явах ёстой замд чамд зааварлан зааж өгнө. Би чамайг ширтэн, чамд зөвлөнө.” Иеремиа 33:3; Дуулал 32:8.Бо 332.6

    “Үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно.” Матай 28:20.Бо 333.1

    Та дээд зэргээр бэлтгэлээ базаахыг хичээх үедээ багш нарын Хун тайж болох Христийн үгс, амьдрал болон арга барилд анхаарлаа хандуулаарай. Түүнд бүх анхаарлаа хандуулаарай. Бурхан бол бидний төгс жишээ. Тэнгэрлэг Багшийн Сүнс зүрх сэтгэл болон амьдралыг тань бүрэн эзэмдэх хүртэл энэ бүгдийг ажиглаж, тунгаан бодож үзээрэй.Бо 333.2

    Та мбүгд бүтээлэггүй нүүрээр Эзэний алдрын тусгалыг хардаг. Бид энэхүү Түүний дүрд алдраас алдарт өөрчлөгднө.” 2 Коринт 3:18.Бо 333.3

    Энэ бол сурагчдаа удирдах хүч чадал юм. Та бүхэн Бурханы тусгал болоорой.Бо 333.4

    *****

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents