Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Боловсроа - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Гучин Тавдугаар Бүлэг - Ирээдүйн Сургууль

    “Тэд Түүний царайг харна. Мөн Түүний нэр тэдний духан
    дээр байх болно.”

    Диваажин бол сургууль ба тухайн сургуулийн судлах хичээл нь орчлон ертөнц, сургуулийн багш нь Хэмжээлшгүй Нэгэн билээ. Энэхүү сургуулийн салбар Еденд байгуулагдсан байсан. Авралын төлөвлөгөө хэрэгжиж дууссаны дараагаар Едений сургуульд дахин дээрх төгс боловсрол олгогдож эхэлнэ.Бо 353.1

    “Нүдэнд үзэгдээгүй, чихэнд сонсогдоогүй, Хүний санаанд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ.” 1 Коринт 2:9. Зөвхөн Бурханы үгийн дагуу эдгээрийн талаар мэдлэг олж болох боловч энэ нь бүрэн дүүрэн мэдлэг байж чадахгүй.Бо 353.2

    Патмос арал дээр байсан эш үзүүлэгч ирээдүйн сургуулийн байрлалыг дүрсэлсэн байдаг:Бо 353.3

    мБи шинэ тэнгэр, шинэ газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр, анхны газар нь өнгөрөн одож, тэнгис байхгүй болов. Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө очихоор гоёсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдэн Бурханаас гарч, тэнгэрээс буун ирэхийг Иохан би харлаа.” Илчлэлт 21:1, 2.Бо 353.4

    “Хотод дээрээс нь гэрэлтүүлэх нар, cap хэрэггүй ажээ. Учир нь Бурханы цог жавхлан түүнийг гэрэлтүүлсэн бөгөөд дэнлүү нь Хурга байлаа.” Илчлэлт 21:23.Бо 353.5

    Еденд байгуулагдсан анхны сургууль болон ирээдүйн сургуулийн хооронд дэлхийн дахины бүх түүх өрнөж байна. Үүнд хүний гэм нүгэлд автан, бэрхшээл зовлонг амссан, Бурханы золиос, үхэл болон гэм нүглийг сөнөөсөн ялалт зэрэг багтдаг. Едений анхны сургуулийн бүх нөхцөл байдал ирээдүйн сургуульд бүрэлдэн тогтохгүй. Дахин хүнийг уруу татаж чадах сайн ба муугийн мод гэж байхгүй болно. Уруу татагч, бузар муу үүсэн бий болох боломж ор үндэсгүй болно. Зан чанар бүр бузар муугийн шалгуурыг давж, бузар муугийн хүчний нөлөөнд автагдах боломж байхгүй болно.Бо 353.6

    Христ «Бурханы диваажинд буй амийн модноос идэхийг Би ялагч нэгэнд соёрхоно” Илчлэлт 2:7 гэж Христ хэлсэн. Едений цэцэрлэгт амины модыг нөхцөл заан байрлуулсан ба тэрхүү нөхцөл эцэстээ хүчингүй болгогдсон. Харин ирээдүйн амьдралын бэлэг бол туйлын болон мөнхийн бэлэг байх болно.Бо 354.1

    Эш үзүүлэгч “Бурханы болон Хурганы сэнтийнээс гарах талст мэт гялалзсан амийн усны голыг.” ‘Толын хоёр талд... амийн мод байлаа.” мТэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одохыг.” олж харсан. Илчлэлт 22:1; 22:2,6; 21:4.Бо 354.2

    “Дараа нь чиний бүх ард түмэн зөв шударга болж, газрыг мөнхөд эзэмшинэ. Тэд бол Намайг алдаршуулахын төлөө Миний тарьсан мөчир, Миний мутрын бүтээл юм.” Исаиа 60:21.Бо 354.3

    Бурханы дүр төрхөөр сэргээгдсэн хүн анх бүтээгдсэн- тэй адил Бурханаар сургагдах болно: мМиний ард түмэн Миний нэрийг мэдэх болно....тэр өдөр мБи энд байна” гэж айлдагч нь Би юм гэдгийг тэд мэднэ.” Исаиа 52:6.Бо 354.4

    “Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд Түүний ард түмэн болж, Бурхан Өөрөө тэдний дунд байж тэдний Бурхан нь болно.” Илчлэлт 21:3.Бо 354.5

    “Эдгээр нь үлэмж их зовлонгоос гарч ирэгсэд бөгөөд тэд Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгожээ. Тиймээс тэд Бурханы сэнтийн өмнө байдаг бөгөөд Түүний сүм дотор өдөр шөнөгүй Түүнд үйлчилдэг юм... Тэд цаашид өлсөх ч үгүй, цангах ч үгүй. Тэд наранд шарагдах ч үгүй, ямар ч халуунд халах ч үгүй. Яагаад гэвэл сэнтийн голд байгаа Хурга тэднийг хариулах бөгөөд амийн усны булгууд уруу хөтлөх болно.” Илчлэлт 7:14-17.Бо 355.1

    мУчир нь бид одоо толинд бүдэг бадаг хардаг ч, харин дараа нь нүүр нүүрээ харна. Би одоо хэсэгхэнийг мэддэг ч, би өөрөө бүрэн мэдэгдсэн шигээ харин дараа нь би бүрэн мэдэх болно.” 1 Коринт 13:12.Бо 355.2

    мТэд Түүний царайг харна. Мөн Түүний нэр тэдний духан дээр байх болно.” Илчлэлт 22:4.Бо 355.3

    Нүдийг маань таглан буй харанхуй хөшиг нээгдэхэд бидний нүд бичил дурангаар дөнгөн данган харж буй ертөнцийн үзэсгэлэнг харах чадвартай болно. Бид алсын тольдох дурангаар харж байгаа мэт тэнгэрийн гайхамшгийг харах болно. Гэм нүглээр доройтсон байдлаа алдах бид дэлхийг, «Бурхан Эзэний маань үзэсгэлэнгээр” гоёсон байгааг олж харна. Энэ бүхэн бидний өмнө ямар агуу судалгааны талбарыг нээх бол! Тэнд шинжлэх ухааны салбарын оюутан бүтээлийн талаарх баримтуудыг судалж, бузар муугийн ямар ч хууль бүтээлд нөлөөлж, үйлчлээгүй болохыг ойлгож мэдэх болно. Тэрээр байгалийн дуу хөгжмийг сонсоод ямар ч гуниглан шаналсан өнгө байхгүйг байгааг мэдэрнэ. Тэрээр бүх бүтээлээс нэг л гарын үсгийг олж харах болно. Уужим орчлон ертөнцийг судлах үед бүтээл бүр дээр «Бурханы нэр маш томоор бичигдсэн” байх ба далай тэнгис, хуурай газар болон тэнгэрт бузар муугийн ямар ч шинж тэмдэг үлдээгүй байх юм.Бо 355.4

    Тэнд цэцэрлэг, хээр талд оршиж байсан Едений амьдрал өрнөх болно. мТэд гэр барьж, түүн дотроо сууна. Тэд бас усан үзэм тариалж, үр жимсийг нь иднэ. Тэд барихгүй, өөр хүн сууна. Тэд тарихгүй, бусад нь иднэ. Харин Миний ард түмний өдрүүд нь модны амьдрах хугацаа шиг болох бөгөөд Миний сонгосон хүмүүс өөрсдийнхөө гарын бүтээлийг өмсөнө.” Исаиа 65:21, 22.Бо 355.5

    Тэнд мМиний бүх ариун ууланд ямар ч муу, хор хөнөөл үйлдэхгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.” Исаиа 65:25. Тэнд хүн алдагдсан хаанчлалаа эргүүлэн авч, дорд бүтээгдсэн бүтээлүүд хүний удирдах эрх мэдлийг хүлээн зөвшөөрч, догшин араатнууд болон номхон дөлгөөн, аймхай, хулчгар амьтад ч хүртэл итгэл найдвараар дүүрсэн мэт болж хувирна.Бо 356.1

    Диваажингийн сурагчдын өмнө хэмжээлшгүй өргөн, зүйрлэшгүй үнэтэй түүх нээгдэх болно. Энд Бурханы үгийн давуу тал дээр үндэслэн түүхийн өргөн хүрээтэй судалгаагаар хүний үйл ажиллагааг удирдаж байсан зарчмуудын талаарх мэдлэгийг олж авах боломж бий болно. Гэвч сурагч мөнхийн амьдралын гэрэл гэгээгээр бүнхийг тод томруунаар харахаас нааш бэлгийн хараа нь бүрхэж, мэдлэг нь дутагдалтай байх юм.Бо 356.2

    Тэгээд сурагчийн өмнө цаг хугацааны эхэнд үүсэн бий болоод цаг хугацааны эцэст төгсгөл болох агуу тэмцлийн үйл явц нээгдэн харагдах болно. Гэм нүгэл хэрхэн үүсэн бий болсон, сүйрэлд хүргэсэн худал хуурмаг, шударга бус арга үйл ажиллагаа, шулуун замаасаа хэзээч хазайгаагүй үнэн алдаа дутагдалтай тулгаран ялалт байгуулсан зэрэг нь ил тод болно. Харагдах, үл харагдах ертөнцийг хувааж буй хөшиг нээгдэж, гайхамшигтай үнэн илчлэгдэнэ.Бо 356.3

    Мөнхийн гэрэл гэгээгээр Бурханы тусламж дэмжлэг тодорхой танигдах хүртэл Түүний тэнгэр элч нар бидний амьдралд хэрхэн нөлөөлж, үйлчилж байсныг бид бүрэн ойлгож мэдрэх боломжгүй. Тэнгэрийн бүтээлүүд хүний амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Тэд цахилгаан цацарсан, жирийн хүн болон аянчны хувцастайгаар үзэгдэж байсан. Тэд айл гэрт зочлуулж, төөрч будилсан аялагчдад замчилж байсан. Тэд дээрэмчдийн зорилгыг бүтэлгүйтүүлж, сүйрүүлэгчийн цохилтыг сарниулдаг байсан.Бо 356.4

    Дэлхийн удирдагчид анзааралгүй өнгөрсөн боловч том хэмжээний хурал зөвлөгөөний үеэр хүртэл тэнгэр элч нар үгээ хэлдэг байсан. Хүн тэднийг өөрсдийн нүдээр олж харж, хүний чих тэдний ятгалгыг сонордож байсан. Шударга ёсыг тогтоох шүүхийн танхимд тэнгэрийн элч нар хилс гүтгэгдэж, дарлан хавчигдсан хүмүүсийн төлөө хүсэлт гаргаж ч байсан. Тэд Бурханы хүүхдүүдийг буруутган, зовлонд унагах гэж хичээж буй бузар сүнсний зорилгыг устган, зогсоож байсан. Диваажингийн сургуулийн оюутнууд энэ бүхнийг судлах болно.Бо 357.1

    Аврагдсан хүн бүр өөрсдийн амьдралдаа тэнгэр элч нар хэрхэн үйлчилж байсныг олж харна. Бага балчираас нь хамгаалсаар ирсэн тэнгэрийн элч тухайн хүний алхам бүрийг хамгаалж, аюул тохиолдох үед толгойг нь бүрхэн хамгаалж байсан. Тэнгэр элч нар үхлийн харанхуйгаар алхаж явахад нь амрах газрыг нь хамгаалалтандаа авч, дахин амилалтын өглөө хамгийн түрүүнд биднийг угтан авах болно. Тэнгэр элчтэй хамт суугаад Бурхан хувь хумүүсийн амьдралд хэрхэн нөлөөлсөн, хүн төрөлхтний төлөө диваажингийн бүтээлүүд хэрхэн үйлчилж байсан түүхийг хуваалцах нь ямар гайхамшигтай байх бол!Бо 357.2

    Энэ үед амьдралын бүх оньсого тайлагдах болно. Бидний хувьд эмх замбараагүй, сэтгэлээр унахуйц, ямар ч зорилгогүй, бүтэлгүйтсэн төлөвлөгөө, үйл явдлууд агуу нөлөө үзүүлж, бүх нөхцөл байдлыг удирдан, ялалтанд хүрэхүйц, тэнгэрийн хүчнүүдийн хяналтанд явагдаж байсан үйл ажиллагаа болох нь харагдаж эхэлнэ.Бо 357.3

    Тэнд хувиа үл хичээх зан чанартай болсон хүмүүс ажлынхаа шударга үр жимсийг хүртэх болно. Зөв шударга зарчим, ариун хөдөлмөрийн үр дүн ил тод болно. Бид үүнийг ч өнөөгийн амьдралдаа бага зэрэг харж болдог. Гэхдээ дэлхий дээр шударга зөвөөр хөдөлмөрлөж байгаа хүний ажлын үр дүн ямар бага, ил тод харагддаг гэж бодно! Ямар олон хүмүүс мэдэгдэлгүй, харагдалгүйгээр хувиа үл хичээсэн байдлаар, тууштайгаар ажиллаж хөдөлмөрлөж байна гэж бодож байна! Эцэг эх, багш нар хамаг ажил төрөл нь ямар ч үр дүнгүй болсон мэтээр эцсийн нойрсолтоор нойрсдог. Тэд итгэлтэйгээр гүйцэтгэсэн үйлчлэл нь ивээлийн ширгэшгүй булаг болон түгсэнийг мэдэхгүйгээр амьсгаа хураасан. Тэд зөвхөн итгэлээрээ сурган хүмүүжүүлсэн хүүхдүүд нь бусдад ерөөл, урам зориг түгээхийг олж харах боломжтой байсан. Тэдний нөлөө хэдэн мянга дахин үржин нэмэгдсэн байх юм. Бурханы үйлчлэлд ажилладаг олон тооны хүмүүс эрч хүч, итгэл найдвар, зориг тэвчээр болон ивээл буулгахуйц сургамжийн үгсийг бүх газар нутгуудад түгээсэн. Тэд хүнд хэцүү нөхцөлд, ганцаарчлан ажилласныхаа үр дүнг мэдэрч чадахгүй өнгөрсөн хэдийч бэлэг авъяасыг хөгжүүлж, бэрхшээлийг даван туулж, ажлаа гүйцэтгэж чадсан. Зарим хүмүүсийн булшинд орохдоо бусад хүмүүст ивээл болохуйц үрийг суулган байдаг. Тэдний тарьсан модны үр жимсийг бусад нь хүртдэг. Тэд сайн үйл хэргийг эхлүүлсэндээ сэтгэл хангалуун байх болно. Ирээдүйн амьдралд энэ амьдралд эхлүүлсэн бүх үйлдлийн нөлөө харагдаж, мэдрэгдэх болно.Бо 357.4

    Бурханы өгсөн бэлэг авъяасаа бусдыг хувиа үл хичээсэн зорилгод хүргэхэд ашигласан хүний гавьяа диваажингийн дурсгалын номонд тэмдэглэгдсэн байх болно. Диваажингийн сургуульд олон түмэнд нөлөөлсөн ажлууд, бусдыг өндөрт өргөн, нэр хүндийг мэдрүүлсэн хүмүүсийн амьдрал, амьдралын зөв, шударга зарчим биелэгдсэн түүхийн үйл явдлыг судлан, шагналыг нь өгөх болно.Бо 358.1

    Тэнд бид дэлхий дээрхтэй адил бие биеэ таних болно. Бурханы зүрх сэтгэлд суулгаж өгсөн хайр, энэрэл жинхэнэ байдлаараа, маш гайхамшигтайгаар илрэн харагдах болно. Ариун бүтээлүүдтэй ариун харилцаа үүсгэж, бүх цаг үеийн итгэл найдварыг олж авсан хүмүүс болон ивээгдсэн тэнгэр элч нартай эвлэлдэн нийцэж, «дэлхий болон диваажингийн бүх гэр бүлийнхэн” ариун нөхөрлөлөөр нэгдэн нийлэхийг ирээдүйн дэлхий дээр мэдрэх болно.Бо 359.1

    Тэнд Бурханы үзэгдлээр дамжуулан сонсгосноос өөр мөхөс хүний сонсож, бодож сэтгэж ч чадаагүй дуу хуур сонсогдох болно.Бо 359.2

    “Тэгээд дуулдаг хүмүүс лимбэ тоглодог хүмүүсийн хамт.” Дуулал 87:7 тэнд байна. мТэд дуугаа өргөж, баяр хөөрийн төлөө хашхирна.Бо 359.3

    Тэд тэнгисээс ЭЗЭНий сүр жавхланг бахдан хашхирна.” Исаиа 24:14.Бо 359.4

    “Үнэхээр ЭЗЭН Сионыг тайвшруулж, түүний бүх хоосон газрыг ч энэрнэ. Тэр зэлүүд талыг Еден шиг, цөлийг нь ЭЗЭНий цэцэрлэг мэт болгоно. Тэнд баяр баясгалан, зугаа цэнгэл, талархал, дуу хууртай байх болно.” Исаиа 51:3.Бо 359.5

    Тэдний бүх хүч чадал нь хөгжиж, чадвар бүр нэмэгдсээр байх болно. Хамгийн агуу ажил үйлс бүтээгдэж, хамгийн эрхэм нандин хүсэл мөрөөдлүүд, хамгийн үнэ цэнэтэй зорилгууд биелэгдэнэ. Гэсэн хэдий ч хүрч болох шинэ өндөрлөгүүд, гайхан шагших шинэ гайхамшгууд, ойлгож ухаарах шинэ үнэнүүд бий болсоор. Бие махбод, оюун ухаан, зүрх сэтгэлийн хүчийг сорих шинэ зорилтууд гарч ирсээр байх болно.Бо 359.6

    Бурханы хүүхдүүдийн судалгаагаар орчлон ертөнцийн бүх нууцууд нээгдэнэ. Бид зүйрлэшгүй баяр хөөртэйгөөр гэм нүгэлгүй бүтээлүүдийн баяр хөөр, мэргэн ухааныг өвлөн авна. Бид Бурханы гарын бүтээлийн талаар тунгаан бодохдоо олж мэдсэн нууцуудаасаа үеийн үед хуваалцана. Мөнхийн он жилүүд эргэн хөрвөх тусам илүү агуу илчлэлтүүд бий болсоор байх болно. Бурханы бид нарт бэлэглэх бэлгүүд мөнхийн мөнхөд “гуйж, бодох бүхнээс минь илүү хэмжээлшгүй бялхлаар дүүрэн байх болно.” (Ефес 3:20).Бо 359.7

    “Боолууд нь Түүнд үйлчилнэ.” Илчлэлт 22:3. Дэлхийн амьдрал бол диваажин дахь амьдралын эхлэл. Дэлхий дээр олж авч буй боловсрол диваажингийн зарчмаас суралцах эхлэлийг тавьж өгдөг; Дэлхий дээр суралцаж буй амьдралын үүрэг даалгавар диваажингийн үүрэг даалгавар болох болно. Зан чанар, ариун үйлчлэл болон байгаа байдал маань ирээдүйд хэн болохыг маань зөгнөдөг.Бо 360.1

    мХүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд ирсэн.” Матай 20:28. Христийн дэлхий дээр үйлчлэл диваажинд ч мөн хийгдэнэ. Дэлхий дээр Түүнтэй хамтран ажилласны шагнал ирээдүйн дэлхийд маш агуу хүч, эрх мэдэл болон бид нар дээр буух болно.Бо 360.2

    мТа нар Миний гэрч мөн.м мБи бол Бурхан. » Исаиа 43:12. Бид мөнхийн мөнхөд эдгээр зорилгуудыг биелүүлсээр байх юм.Бо 360.3

    Үе үеийн туршид агуу тэмцэл яагаад үргэлжлэн явагдах шаардлагатай байсан бэ? Сатан дөнгөж гэм нүгэл үйлдэх үедээ яагаад устгагдаагүй вэ? Эдгээр нь орчлон ертөнцөд Бурханы бузар муутай шударгаар хандсаныг ойлгуулахын тулд байсан. Ингэснээр гэм нүгэл үүрд мөнхөд буруутгагдан, үзэн ядагдах байсан. Авралын төлөвлөгөөний нууцын өндөр, өргөнийг мөнхийн мөнхөд судлаад барахгүй ба энэ гайхамшгийг тэнгэрийн элч нар ч хүртэл ойлгож мэдэхийг хүсдэг. Бүх бүтээлийг авран хамгаалагч Эзэн ганцаараа гэм нүгэлтэй хийсэн тэмцлийг бүрэн мэдэрч ойлгосон. Бурханы гурвал Христтэй хамтран тэнгэр элч нарын оролцох боломжгүй байдлаар зовлон шананлалыг нь хуваалцаж байсан; Тэд гэм нүгэлд автагдаагүй бүтээлүүдэд сургамж болохоор авралын ухааны талаар гэрчилж чадахгүй гэж үү?Бо 360.4

    Одоо ч гэсэн, “чуулганаар дамжуулан Бурханы олон янзын мэргэн ухаан тэнгэрлэг газар дахь захирагчид болон эрх мэдэлтнүүдэд мэдэгдэх юм... тэнгэрлэг газарт Христ Есүс дотор Түүнтэй хамт суулгасан... Христ Есүс дотор бидэнд хандсан энэрлээр Өөрийн нигүүлслийн хэмжээлшгүй баялгийг ирэх үеүдэд үзүүлэхийн тулд юм.” Ефес 3:10; 2:6, 7.Бо 361.1

    мТүүний сүмд юм бүгд “Алдар” гэж хэлцгээдэг” (Дуулал 29:9). Христийн төлөөсөөр чөлөөлөгдсөн хүмүүс, амьдралынхаа туршлага дээр үндэслэн Бурханыг алдаршуулан дуулах болно: мТөгс хүчит Эзэн Бурхан минь, Таны үйлс агуу бөгөөд гайхалтай. Үндэстнүүдийн Хаан Таны замууд зөвт бөгөөд үнэн. Өө, Эзэн, Танаас эмээхгүй, нэрийг тань алдаршуулахгүй хэн байх вэ? Учир нь зөвхөн Та ариун билээ. Бүх үндэстэн Таны өмнө ирж, мөргөнө. Учир нь Таны зөвт үйлс илчлэгдсэн.” Илчлэлт 15:3, 4.Бо 361.2

    Бурханд зориулсан үйлчлэл дэлхий дээрх гэм нүгэлд боолчлогдсон амьдралаар амьдарч буй хүний хамгийн агуу баяр хөөр, боловсролыг олгох зүйл юм. Ирээдүйд гэм нүглээр хязгаарлагдаагүй хүн төрөлхтөн Бурханд үйлчлэх үйлчлэлээс агуу баяр хөөр, дээд зэргийн боловсролыг олж авна. Бурханыг үүрд мөнхөд гэрчилснээр мнууцын алдрын баялгаас’ суралцах болно; мЭнэ нь та нарын дотор байгаа алдрын найдвар болох Христ мөн.м Колоссай 1:27.Бо 361.3

    мБидний ямар байх нь хараахан үзэгдээгүй. Түүнийг үзэгдэх үед бид Түүнтэй адил болно гэдгийг мэднэ.” 1 Иохан 3:2.Бо 361.4

    Ингэснээр Христ үйлсийнхээ төлөө авах шагналаа олж харах болно. Тоолохын аргагүй олон хүмүүс “Түүний алдрын оршихуйд үлэмжийн баяр хөөртэйгөөр, гэм зэмгүй” (Иуда 24) болгогдсон байх болно. Амьдралаараа, урсгасан цусаараа Есүс, “сэтгэлийн шаналлынхаа үр дүнг харж, сэтгэл нь ханах болно.” Исаиа 53:11.Бо 361.5

    *****

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents