Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Боловсроа - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Итгэлээрээ Тарих нь

    Өсөж ургаж буй бүхнээс хэмжээлшгүй сургамжуудыг сурч болох ба Аврагчийн үр тарьж буй сургаалаар зааж сургасан сургамжаас энэ талаар зааж сургасан хамгийн гайхалтай сургамжуудыг бид сурч болно. Энэхүү сургаалт үлгэр настан буурлаас залуу хүүхдүүдэд зориулсан сургамжийг хайрладаг.Бо 119.3

    «Бурханы хаанчлал нь газарт үр цацаж байгаа хүнтэй адил юм. Шөнө нь унтаж, өдөр нь боссоор, үр яаж урган өсөж байгааг тэр хүн өөрөө ч мэдэхгүй. Газар эхлээд өөрөөсөө үрийг соёолуулж дараа нь түрүүг, тэгээд боловсорсон тариаг бий болгодог.” Марк 4:26-28.Бо 119.4

    Үр Бурханы бий болгож өгсөн үрслэн ургах зарчмын дагуу ургадаг. Хэрэв үр юунаас ч хамааралгүй, дангаар оршдог бол үрслэн ургах ямар ч хүчийг гаргаж чадахгүй. Хүн буудайн үрийг ургуулахад зохих хэмжээний нөлөө үзүүлдэг, гэвч хүнд үрийг ургуулахад хийж гүйцэтгэж чадахаас илүү чадвар гэж байхгүй. Хүн хэмжээлшгүй хүч чадлаараа үрийг ургуулан, боловсруулах гайхамшигтай өсөлтийг холбож байдаг Нэгэнд бүрэн найдах шаардлагатай болдог.Бо 119.5

    Үрэнд амьдрал агуулагдан, хөрсөнд хүч агуулагддаг боловч Хэмжээлшгүй Агуу Хүч өдөр шөнийн туршид үйлчлээгүй нөхцөлд үр ургах боломжгүй байх байсан. Борооны дуслууд ангаж гандсан талыг усалдаг боловч нар гэрлээрээ хөрсийг дулаацуулан булагдсан үрэнд эрчим хүчийг дамжуулан өгдөг. Бүтээгчийн бүтээсэн амьдралыг зөвхөн Бурхан ганцаараа бий болгох чадалтай. Ургаж буй үр, ургамал ногоо бүхэн Бурханы хүчээр урган бий болдог.Бо 120.1

    мҮр нь Бурханы үг. » мУчир нь газар дэлхий мөчир нахиа ургуулан, цэцэрлэг дотор нь тарьсан юмсыг ургуулдаг шиг. Эзэн БУРХАН бүх үндэстний өмнө үнэн зөв ба магтаалыг бий болгоно. » Лук 8:11; Исаиа 61:11. Бодит байгалийн зарчим сүнслэг үр жимсийг суулгахтай адил зарчмаар удирдуулагддаг. Амьдралыг үүсгэн бий болгогч хүч зөвхөн Бурханаас л ирдэг.Бо 120.2

    Тариачин хүн итгэлээрээ үр суулгадаг. Тэрээр үр хэрхэн соёолж, ургадгийг ойлгож мэдэхгүй ч, Бурханы ургамал ногоог ургуулах бүх хүчин зүйлсэд итгэл найдвараа тавьж байдаг. Тэрээр тарьж буй үрээ олон дахин үржин олширно гэсэн найдлагатайгаар талбай дээр цацдаг. Эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгч багш нар ч гэсэн үржиж олширно гэсэн итгэл найдвартайгаар мэдлэгийн үрийг суулгаж байх хэрэгтэй.Бо 120.3

    Тарьсан үр хэсэг хугацааны туршид тухайн хүний зүрх сэтгэлд ямар ч нөлөө үзүүлэхгүй, үндсээ гүн суулгалгүйгээр хадгалагдсаар байж болно, харин Ариун Сүнс зүрх сэтгэлд нь амьсгалаа өгөх үед нуугдмал оршиж байсан үр үрслэн, удалгүй үр жимсээ өгч эхэлдэг. Бид амьдралдаа юуг амжилтанд хүрч, юуг амжилтанд хүрэхгүй болохыг мэдэхгүй. Энэ бүхэн бидний шийдвэрлэх асуудал биш юм. «Өглөө тарь, үдэш ч гараа бүү буулга. Учир нь өглөө орой тариалсны аль нь үр дүнтэй болохыг чи мэдэхгүй шүү дээ.м Номлогчийн үгс 11:6. Бурханы агуу гэрээнд, «газар дэлхий байсан цагт Тариа тарих ба ургац хураах... нь тасралтгүй үргэлжлэх болно” гэж амласан байдаг. Эхлэл 8:22. Айл гэрийн эзэд дээрхтэй адил итгэл найдварыг өвөрлөсөн учраас газар хагалж, ур суулгадаг. Үүнтэй адил бид сүнслэг үрийг суулгах, тухайн үрийг ургуулахаар ажиллах, Бурханы амлалтанд итгэхэд хойрго хандаж болохгүй: “Миний амнаас гарсан Миний үг хүслийг минь гүйцэтгэхгүйгээр, илгээсэн зорилгыг минь хэрэгжүүлэхгүйгээр Над уруу хоосон буцаж ирэхгүй. Багцалсан тариагаа авч ирэн, баясгалантай дуутайгаар заавал дахин ирнэ. » Исаиа 55:11; Дуулал 126:6.Бо 120.4

    Үр газарт суугаад үрсэлж эхэлж байгаа нь сүнслэг амьдрал эхэлж байгааг бэлэгддэг. Ургамал ногоо ургаж байгаатай адилаар зан чанар маань хөгждөг. Өсөж ургахгүй байгаа зүйл амьдралгүй байдаг гэсэн үг. Ургамал ногоо нэг бол ургах, нэг бол үхэх ёстой. Ургамал ургахдаа чимээ аниргүй, ургаж байгааг нь ойлгож ухаарахын аргагүй боловч тогтмол ургаж хөгжсөөр байдаг. Зан чанар ч гэсэн үүнтэй адил өсөж хөгждөг. Бидний амьдралын өсөж хөгжиж буй үе бүр төгс төгөлдөр байсан ч гэсэн, Бурханы хүсэл, зорилго биелэгдэж байгаа нөхцөлд амьдралд маань байнгын хөгжил, дэвшил явагдаж байдаг.Бо 121.1

    Ургамал ногоо Бурханы амьдралыг тэтгэхээр бий болгосон бүхнийг хүлээн авснаар ургаж хөгждөг. Сүнслэг өсөлт ч гэсэн Бурханлаг хүчин зүйлстэй хамтарснаар бий болдог. Ургамал ногоо газар шороонд үндсээрээ гүн суурилсан байдагтай адил, бид ч гэсэн Христ дотор үндэслэсэн байх ёстой. Ургамал ногоо нарны гэрэл, шүүдрийн, борооны усыг хүлээн авдагтай адил бид ч гэсэн Ариун Сүнсийг хүлээн авсан байх шаардлагатай. Бид зүрх сэтгэлээрээ Христийн талаар бодож тунгаах үед Тэрээр бид нар дээр, «бороо мэт, газрыг услах хаврын бороо мэт ирнэ. » «3өв шударгын нар мандах бөгөөд түүний гэрэл эдгээх туяагаар гийгүүлнэ . » Бид, «сараана цэцэг шиг дэлбээлэн”, «үр тариаг ургуулан, усан үзмийн мод шиг цэцэглэх болно. » Хосеа 6:3; Малахи 4:2; Хосеа 14:5, 7.Бо 121.2

    Буудайн үр, «өөрөөсөө үрийг соёолуулж дараа нь түрүүг, тэгээд боловсорсон тариаг бий болгодог.” Марк 4:28. Тариачин хүн буудайн үр тарьж, газар тариалан эрхэлснээр буудайн үрийг олон дахин өсгөн үржүүлж, өлссөн хүмүүсийг хооллох талхыг бүтээхээс гадна ирээдүйд ашиглагдах үрийг өсгөн ургуулдаг. Бидний Тэнгэрлэг Тариачин маань хүртэл арвин ургац хураах зорилгоор үр суулгадаг. Тэрээр Өөрийг нь дагадаг хүмүүсийн зүрх сэтгэл, амьдралд Өөрийн зан чанарыг бий болгосноор бусад хүмүүсийн зүрх сэтгэл, амьдралд Өөрийн зан чанарыг өсгөн үржүүлэхийг хүсдэг.Бо 122.1

    Үр ургасаар яваандаа ургамал болон хөгждөг зарчим нь хүүхдийн хүмүүжлийн талаар чухал сургамжийг зааж өгдөг. «Газар эхлээд өөрөөсөө үрийг соёолуулж дараа нь ТҮРҮҮГ> ТЭГЭЭД боловсорсон тариаг бий болгодог. » Марк 4:28. Үрийг ургуулах сургаалт үлгэрийг ярьж өгсөн Нэгэн, үрийг бий болгон, үрийг ургуулахад шаардлагатай бүх хэрэгцээтэй бүхний хангаж өгч,үрийг ургуулах хуулийг бий болгодог. Христийн сургаалт үлгэрүүдээрээ зааж сургаж байсан үнэн амьдралд биеллээ бүрэн олдог байсан. Диваажингийн Агуу Хүчирхэг Нэгэн, Алдар суугаа бадраасан Хаан Өөрийн биеэр Бетлехемд бяцхан хүү болон төрөөд, ээжийнхээ хараа хяналтанд байгаа туниагүй хүүхдүүдийг хэсэг хугацаанд төлөөлж байсан. Тэрээр хүүхэд байхдаа хүүхэд шиг ярьж, хүүхэд шиг зан байдлыг гарган, эцэг эхээ хүндэтгэн, тэдний хүслийг биелүүлэн, туслалцаа үзүүлдэг байв. Тэрээр ухаа орсон цагаасаа л ивээл хайр болон үнэний мэдлэгээр тогтмол өсөж байсан.Бо 122.2

    Эцэг эхчүүд ургамлуудтай адил хүүхэд залуучуудыг насандаа зохицсон сайхан зан чанартай болгон хүмүүжүүлэхийг хичээдэг байх хэрэгтэй.Бо 123.1

    Бяцхан хүүхдүүд бяцхан хүүхдүүдэд төлөвшин бий болох энгийн, гэнэн зан чанарыг өөрсөддөө бий болгосон байх ёстой. Тэд өөрсдийн байгалиас заяасан, насандаа тохирсон зугаа цэнгэл, туршлага, тусламжийг бусдад үзүүлж чаддагаар хүмүүжсэн байх ёстой. Буудайн үр аажмаар маш үзэсгэлэнтэйгээр боловсордог хэмээн сургаалт үлгэрт өгүүлсний адил хүүхдийн бага нас аажмаар хөгжин, төлөвшдөг байх ёстой. Хүүхдүүдийн өсөлт хөгжлийг яаруулан, түргэтгэх гэж хичээх шаардлагагүй, харин ч болж өгвөл аль болох бага насны гэнэн, цайлган сэтгэлийг нь хадгалж үлдэхийг хичээх хэрэгтэй. Хүүхдийн амьдрал хэдий анир чимээгүй, энгийн даруухан байна төдий чинээ хуурамч сэтгэлийн хөдөлгөөн багатай, байгаль ертөнцтэй нийцэлтэй болон хүмүүждэг. Эдгээр нь бие махбод, оюун ухаан болон сүнслэг хүч чадлыг хөгжүүлэхэд тустайд тооцогддог.Бо 123.2

    Аврагчийн таван мянган хүнийг хооллосон гайхамшигт үйл явдлаар Бурханы ургамал ногоог хэрхэн олон дахин үржүүлдэг гайхамшигтай хүч үйлчилдгийг харуулсан байдаг. Есүс байгаль дэлхийн нууцын хөшгийг нээж өгсний дараагаар бидний сайн сайхны төлөө байнга үйлчилж, ажилладаг бүтээгч хүч чадлаа нээн ашигладаг. Талхыг олон дахин үржүүлэн олшруулсан Нэгэн өдөр тутам газар тарьсан үрийг олон дахин үржүүлэн гайхамшгаа бүтээдэг. Тэрээр сая сая хүнийг газар дэлхийн ургацаараа тогтмол хооллон ундаалж, гайхамшгаа бүтээсээр байна. Хүн ургамал ногоог арчлан, түүнийгээ талх болгон бэлтгэх ажлыг хийхээр дуудагдах болсноор Бурханы гайхамшгийг харж чадахаа больсон. Хүмүүс Бурханы агуу хүчийг байгалийн үзэгдэл, нөлөө, хүний хөдөлмөр гэж бодох болсон ба Бурханы бэлгийг хүмүүс хувийн ашиг хонжоо болгосноор ивээлийн оронд хараалыг өөрсөддөө бий болгох болсон. Бурхан энэ бүхнийг өөрчлөхийг хичээдэг. Тэрээр бидний мохож, сохорсон мэдрэмжийг сэргээн Өөрийн уучлал, өршөөлийг ойлгуулж. Ивээл болгон өгсөн бэлгүүдээ жинхэнэ утгаар нь бид нарт ивээл болгон өгөх хүсэлтэй байдаг.Бо 123.3

    Бурханы үгээр дамжуулан Түүний амьдралын зарчим бусдад түгдэг ба энэ нь үрийг амьдралаар тэтгэдэг. Тэрхүү үрийг зооглосноор бид Түүний амьдралаас хуваалцах боломжтой болдог. Бурхан биднийг өдөр тутмын талхыг идэхээр суухдаа Түүний хүчин зүйлсийг ойлгон ухаарч, Түүнтэй улам ойр дотно харилцаатай болоосой гэж хүсдэг.Бо 124.1

    Байгаль Бурханы хуулиудаар дамжуулан өөрчлөгдөшгүй, тогтмол хүч, нөлөөг үүсгэн бий болгож байдаг. Ургац хурааж байгаа нь хэн нэгэн үр суулгасан болохыг гэрчлэн харуулж өгдөг. Байгаль хуурамч шалтаг гарган үүргээ хийдүүлдэггүй. Хүмүүс бие биенээ хууран мэхэлж, хийж гүйцэтгээгүй үйлсийнхээ төлөө магтаал, шагнал хүртэж байдаг. Харин байгальд хууран мэхлэлт байж болдоггүй. Хөдөлмөрлөдөггүй, залхуу тариачин ургац хураах боломжгүй болдог. Сүнслэг зүйлс ч гэсэн үүнтэй адил юм. Бузар чөтгөр бодит байдал дээр ялагдал хүлээж байгаа боловч өнгөцөөр ялалт байгуулж байгаа мэт харагддаг. Хичээл сургуулиасаа зугтдаг хүүхэд, хичээлдээ хойрго залуу, дарга болон байгууллагынхаа ашиг сонирхлын төлөө үйлчилдэггүй ажилчин, өөрийн үүрэг даалгаврыг чин сэтгэлээсээ чармайн хийдэггүй ажил, мэргэжилдээ хайнга ханддаг хэн бүхэн буруу үйлдэл нь илчлэгдэх хүртэл өөрийгөө магтан сайшаасаар, өөрийн ашгийн төлөө зүтгэсээр байх болно. Ийм хүн энэ байдлаараа өөрийгөө л хуурч мэхэлдэг. Амьдралаас хураан авах эцсийн ургац бол зан чанарын төлөвшилт юм. Зан чанар ямар ч хүний өнөөгийн болон ирээдүйн амьдралын хувь заяаг тодорхойлж өгдөг.Бо 124.2

    Ургац хураалт гэдэг нь суулгасан үрийг олон дахин үржүүлж байгаа гэсэн үг. Үр бүр өөрийн төрлийн дагуу үр жимсээ ургуулдаг. Бид ч гэсэн ямар зан чанарыг өөрсөддөө төлөвшүүлнэ түүнийхээ үр жимсийг хурааж авна. Хувиа хичээх, өөрийгөө хайрлах, дөвийлгөх, өөрийн хүслийг хангах хүсэлд автагдах зан байдал байнга үржин олширч байдаг. Энэ бүхний үр дүнд сүйрэл, унхиагүй зан байдал бий болдог. “Өөрийнхөө махан биед таригч нь махан биеэсээ ялзралыг хурааж авна. Харин Сүнсэнд таригч нь Сүнснээс мөнх амийг хурааж авна. » Галат 6:8. Хайр, энэрэн хайрлах, эелдэг зан байдлын үр ивээл хайр болон үл мөхөх ургацыг ургуулан бий болгодог.Бо 125.1

    Ургац хураалтаар үр олон болж үржсэн байдаг. Улаан буудайн ганц үр олон удаа тариалагдсанаар газар нутгийг бүхэлд нь алтан түрүүгээр бүрхдэг. Үүнтэй адил бидний ганц л үйлдэл, ганц хүний амьдралын нөлөө маш өргөн хүрээтэй байдаг.Бо 125.2

    Бурханы агуу хайрыг мэдэрсний дараагаар гөлтгөнөн савтай асар үнэтэй тосоо Есүсийг тослохоор хагалсан эмэгтэйн дурсамж олон зууны туршид хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдлөгөсөөр ирсэн. Нэр нь үл мэдэгдэх ядуу эмэгтэйгийн өргөсөн «нэг кодрант болох хоёр жижиг зэс зоосны» (Марк 12:42) өргөл Эзэний ажлыг урагшлуулахад бусдад тооцоолохын аргагүй өргөлийг өргөхөд нөлөөлсөн.Бо 125.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents