Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Боловсроа - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Хорин Нэгдүгээр Бүлэг - Бие Махбодын Зүй Тогтлыг Судлах Нь

    Оюун ухаан, зүрх сэтгэлийн мэдрэмж бие махбодоор илрэн гардаг тул оюун ухаан, сүнслэг эрч хүч бие махбодын хүч, үйл хөдлөлөөс ихээхэн шалтгаалдаг. Бие махбодын эрүүл мэндийг сэргээж байгаа хүчин зүйлс хүчирхэг оюун ухаан, сайтар тэнцвэржсэн зан чанарыг хөгжүүлдэг. Эрүүл мэндийг сахин хамгаалалгүйгээр хэнч өөрийн Бурхан болон хөршүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ бүрэн ойлгон ухаарч, биелүүлж чадахгүй юм. Тиймээс, бие махбодын зрүүл мэндийг зан чанараа хайрлан, хамгаалдагтай адил хамгаалах хэрэгтэй. Бүх төрлийн боловсрол олгох сургалтанд биеийн зүй тогтол (анатоми) болон эрүүл ахуйн мэдлэгийг үндсээ болгох хэрэгтэй. Хүн төрөлхтөн бие махбодынзүй тогтлын талаар ерөнхий ойлголтонд хүрч чадсан боловч эрүүл мэндийн зарчмууд дээр аймшигтайгаар зөрчилдсөөр байна. Эдгээр эрүүл мэндийн зарчмуудын талаар мэдлэг хуримтлуулсан хүмүүсээс цөөхөн тооны хүмүүс л амьдрал дээрээ зарчмуудаа хэрэгжүүлж байна. Хүмүүс сохор мэдрэмж, бодолдоо автагдсанаар амьдралын үүслийг тодорхой, нэгдмэл хууль дүрмэн дээр бус харин хоосон хөндий, тохиолдол дээр үндэслэсэн гэж үзэж байна.Бо 229.1

    Цэнгэг, сэргэг, эрч хүч амьдралаар дүүрэн залуус элбэг дэлбэг эрч хүчийнхээ үнэ цэнийг ойлгож ухаарахгүй байна. Алтнаас ч илүү үнэтэй эрдэнэс, нэр алдар, албан тушаал, эд баялгаас илүү үнэ цэнэтэй хөгжин дэвжих боломжийг залуус маань ямар харамсалтай өчүүхнээр үнэлж цэгнэнэ вэ? Ямар бодлогогүйгээр үрэн таран хийнэ вэ? Ямар олон хүмүүс эрүүл мэндээ золиослон эрх мэдэл, эд баялгийн төлөө хөөцөлдөнө вэ? Тэд зорьсон зорилтондоо хүрэхийн даваа дээр ямар ч тусламж авах боломжгүй болтлоо доройтон унадаг. Харин бие махбодын гайхамшигтай эрч хүчийг эзэмшсэн хүн хүсэж мөрөөдөж байсан шагналдаа хүрч чаддаг. Эрүүл мэндийн дүрмийг үл тоомсорлосноор, эрүүл бус нөхцөл байдлыг бүрэлдүүлснээр ямар олон хүн бузар муу үйлдэл рүү шурган орсон бол. Тэд энэ дэлхийгээс олж авч болох бүх итгэл найдвараа болон ирэх амьдралынхаа ивээлүүдийг золиослодог.Бо 229.2

    Бие махбодын зүй тогтлыг судалж байгаа хүн бие махбодынэрч хүч ямар үнэ цэнэтэй болох, түүнийхээ амьдралын хүрч болох хамгийн агуу амжилт, гарч ирж болохуйц тэмцлийн үед ашиглахын тулд нөөцлөн хурааж, хөгжүүлэх талаар анхаарал хандуулсан байх хэрэгтэй.Бо 230.1

    Хүүхдүүдэд бага наснаас нь маш энгийн, ойлгомжтой байдлаар бие мах бод болон эрүүл ахуйн анхны мэдэгдхүүнийг зааж сургах хэрэгтэй. Энэхүү ажлыг ээжүүд гэр орныхоо нөхцөлд зааж сургах ёстой ба сургуулиуд ч гэсэн эдгээрийн талаар үргэлжлүүлэн тууштайгаар зааж сургадаг байх хэрэгтэй. Сурагчид нас ахих тусам эдгээр сургалтуудыг үргэлжлүүлэн судалж, гэр орныхондоо бодит тусламж дэмжлэг үзүүлж чадахуйц болтлоо сургагдсаар байх хэрэгтэй. Тэд бүх эд эрхтүүдийн эрч хүчийг сахин хамгаалснаар өвчин зовлонгоос сэргийлэх боломжтойг ойлгох хэрэгтэйгээс гадна ердийн өвчин, осол аваарт орсон үед ямар тусламж үзүүлэх арга барилыг эзэмших хэрэгтэй. Сургууль бүр бие махбод болон эрүүл ахуйн талаар сургалт явуулж, боломжийн хирээр бие махбодынтогтолцоо, хэрэглээ, арчлах арга барилыг үзүүлэн хэрэглэн зааж сургах хэрэгтэй.Бо 230.2

    Бид бие махбодын талаарх судалгаанд хамруулан судлахгүй байгаа нэгэн зүйлд анхаарлаа хандуулах шаардлагатай. Энэ бол эрүүл ахуйн талаар зааж сургадаг бүх чухал ёс төдий мэдлэгээс илүү үнэлж цэгнэн судалж байх ёстой ойлголт юм. Энэ нь боловсролын бүх зарчмууд дээр үндэслэдэг ба сурагч бүр байгалийн хууль бол Бурханы хууль юм гэдгийг заалгасан байх ёстой. Байгалийн хууль нь Бурханы Арван Хуультай энэ тэнцүү тэнгэрлэг хуулиуд юм. Бидний бие махбодыг удирдан хөдөлгөдөг хуулийг Бурхан мэдрэлийн эс, судас, булчин бүр дээр бичиж тэмдэглэсэн байдаг. Эдгээр хуулийг санаатай болон санаандгүй зөрчихийг Бүтээгчийнхээ эсрэг гэм нүгэл хийж байгаа гэж тооцдог.Бо 231.1

    Тиймээс эдгээр хуулиудын талаар бүрэн дүүрэн мэдлэгийг зааж сургах нь ямар чухал байх вэ! Хоол хүнс, дасгал хөдөлгөөн, хүүхэд, өвчтөнийг асран хамгаалах болон эрүүл мэндтэй холбоотой бүх асуудалд эрүүл ахуйн зарчмуудыг урьд өмнөөс илүү ихээр анхаарал хандуулах хэрэгтэй.Бо 231.2

    Бие махбодод үзүүлж буй оюун ухааны нөлөө болон бие махбодын оюун ухаанд үзүүлэх нөлөөнд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Тархины цахилгаан хүчдэл оюун ухааны үйл ажиллагаагаар дэмжигдсэнээр бие махбодын тогтолцоог эрч хүчээр сэлбэдэг. Тийм ч учраас оюун ухаан өвчин эсэргүүцэхэд үнэлж баршгүй ач холбогдолтой. Үүнийг бид маш энгийнээр ойлгуулж ухааруулах хэрэгтэй. Сэтгэлийн хүч, биеэ хянах чадвар хоёр хоёул эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх ач холбогдолтой ба сэтгэлээр унах, уур уцаараас бий болох сүйрэл мөхлийн нөлөө, сэтгэл хангалуун бус байдал, хувиа хичээх, бузар мууг сэтгэн бодохын муу нөлөө зэргүүдийг энгийн, тодорхой байдлаар зааж сургах хэрэгтэй. Мөн баяр хөөртэй байдал, хувиа үл хичээх зан, баярлан талархах байдал гайхамшигтай амьдралыг тэтгэх хүчийг бий болгодгийг тодорхой харуулж өгөх хэрэгтэй.Бо 231.3

    Библид бид бүхэнд бие махбодын талаарх үнэн зарчмуудыг бодогдуулан тунгаалгахын тулд зааж сургасан байдаг. мБаяр хөөртэй зүрх бол сайн эм.м Сургаалт үгс 17:22.Бо 232.1

    Бурхан мХүү минь, миний сургаалыг бүү март. Учир нь өдрүүдийн хийгээд амьд явах он жилүүдийн урт, Амар тайвныг тэд чамд нэмэх болно.” мУчир нь гэвэл миний үгс бол тэдгээрийг олсон нэгэнд амь бөгөөд Тэр хүний бүх биед эрүүл мэнд юм.” Ариун Бичээст “Тааламжит үгсм зөвхөн “сэтгэлд амтат бурам” мэт байгаад зогсохгүй «ясанд эм болой” гэж өгүүлсэн. Сургаалт үгс 3:1, 2; 4:22; 16:24.Бо 232.2

    Залуучууд Бурханд «Амийн эх булаг” оршдог гэсэн үнэний гүн утга санааг ойлгож ухаарах шаардлагатай байна. Дуулал 36:9. Бурхан бүхний анхдагч байгаад зогсоогүй, Тэрээр амьд оршиж буй бүхний Амь амьдрал юм. Бид Бурханы амийг нарны гэрэл, цэнгэг, тансаг агаар, бидний бие махбодыг босгон, хүч чадлаар сэлбэдэг хоол хүнснээс олж авдаг. Бид Бурханы амь амьдралаар цаг тутам, мөч тутамд оршин тогтнож байдаг. Гэм нүглээр бузартсанаас бусад бүх Бурханы бэлгүүд биднийг амьдрал, эрүүл мэнд, баяр хөөр лүү хөтлөн залж байдаг.Бо 232.3

    мБүх юмыг Тэр тухайн цагт нь сайн сайхнаар бүтээсэн” (Номлогчийн үгс 3:11); Бурханы ажлыг сэвтүүлснээр бус харин бүхнийг бүтээсэн Түүний хуулинд нийцүүлсэнээр жинхэнэ үзэсгэлэн гоо сайхан бий болох боломжтой. Бурхан гоо үзэсгэлэн, төгс төгөлдөр зүйлсэд тааламжтайгаар ханддаг.Бо 232.4

    Бид бие махбод хэрхэн ажиллаж үйлчилдэг талаар судлах үедээ бие эрхтний гайхамшигтай нийцэл, олон төрлийн эрхтнүүд бие биенээсээ хамааралтай боловч гайхамшигтайгаар нэгдэн нийцдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Библийг судалж байгаа хүний сонирхол өдөөгдөн, эрүүл ахуйн талаарх мэдлэг ямар чухал болохыг олж харах үед багш нар зөв зуршил, жинхэнэ хөгжил дэвшил рүү хөтлөх тал дээр маш их зүйлсийг хийх боломжтой болно.Бо 232.5

    Эрүүл мэндтэй холбоотой зайлшгүй анхаарлаа хандуулах хамгийн анхны зарчим бол зөв суулт болон зогсолт юм. Бурхан хүнийг цэх зогсохоор бүтээсэн, Бурхан зөв зогсолтоос зөвхөн бие махбодын бус оюун ухаан, ёс зүйн ашиг тусыг олж авахыг хүсдэг. Уян налархай, нэр хүндтэй, эрхэмсэг, биеэ хязгаарлан барих, эр зориг, биеэ даасан байдал зэргийг цэх зогсож буй зогсолт маш ихээр дэмжин тэтгэдэг. Багш нар энэ талаар ойлголтыг онол болон жишээ ашиглан зааж өгдөг байх хэрэгтэй. Зөв зогсолт, суултыг зааснаар сурагчдыг зөв сууж, зогсож байхыг тогтмол шаардах нь зөв.Бо 233.1

    Зөв зогсолтын дараачийн чухал асуудал бол зөв амьсгалах болон дуу хоолойгоо зөв ашиглах юм. Цэх зогсож, суудаг хүмүүс бусад хүмүүсээс зөв амьсгалах боломжтой болдог. Багш нар сурагчиддаа гүнзгий амьсгал авахын чухлыг ойлгуулан мэдрүүлсэн байх ёстой. Эрүүл амьсгалын эрхтнүүд хэрхэн ажилладгийг харуулж, зөв амьсгалах нь цусны эргэлт, бие махбодын тогтолцоог бүхэлд нь эрчимжүүлж, хоолны дуршлыг нэмэгдүүлэн, хоол боловсруулалтыг сайжруулж, гүн, тайван унтаж амрах боломжийг нээж өгдөг. Зөв амьсгалах нь зөвхөн бие махбодыг сэргээгээд зогсохгүй оюун ухааныг тайвшруулж, амар тайвныг мэдрүүлдэг. Гүнзгий амьсгалах нь чухал болохыг зааж өгсний дараагаар гүн гүнзгий амьсгалж сурахыг шаардах хэрэгтэй. Биеийн тамирын дасгал сонгож авахдаа ч гэсэн гүнзгий амьсгалах боломжтой дасгалыг сонгож, зөв амьсгалах зуршлыг төлөвшүүлээрэй.Бо 233.2

    Дуу хоолойгоо дадлагажуулах нь бие махбодын хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь уушгийг тэлж, хүчирхэгжүүлснээр өвчнөөс сэргийлэн хамгаалах чухал ач холбогдолтой. Зөв уншиж, ярихын тулд амьсгалах үед гэдэсний булчин бүрэн үүргээ гүйцэтгэж байгаа эсэх, амьсгалын эрхтнүүд хавчигдан боогдоогүй байгааг нягтлах хэрэгтэй. Ярихад хоолойн бус харин гэдэсний булчин үл ялих чангарч байх ёстой. Ийнхүү зөв амьсгалж сурснаар хоолойн болон уушигны олон хүнд өвчнөөс сэргийлэх боломжтой болох юм. Хүмүүс тодорхой, чанга, зөөлөн, сонсголонтой, хэт их давхцсан бус ярихад анхаарлаа хандуулдаг байх ёстой. Энэ нь зөвхөн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөөд зогсохгүй сурагчдын сурлагыг цэгцтэй, бүтээмж сайтай болгож өгнө.Бо 234.1

    Зөв амьсгалах зарчмын талаар заах үед бие махбодын чухал эрхтнүүдийг боож, хязгаарласан, барьсан, үдээсээр чанга боож үдсэн хувцас ямар мунхаг, бузар муу нөлөөтэй болохыг зааж өгөх алтан боломжийг алдаж болохгүй. Эрүүл бус загвартай хувцаснаас эцэс төгсгөлгүй олон төрлийн өвчин үүсэн бий болсоор байдаг ба энэ талаар маш нухацтайгаар зааж сургах хэрэгтэй. Сурагчиддаа хувцсаа ташаан дээр өлгөгдсөн, бие махбодын ямар нэгэн эрхтэнг барьж хязгаарласан байх нь эрүүл мэндэд халтайг мэдүүлэх хэрэгтэй. Бидний хувцас хоёр гараа толгой дээрээ төвөггүй өргөн гаргаж, бүрэн амьсгалж болохуйц байх хэрэгтэй. Уушгийг барьж, хавчих нь хөгжилд муугаар нөлөөлөхөөс гадна хоол боловсруулалт, цусны эргэлтэнд муугаар нөлөөлж бие махбодыг бүхэлд нь доройтуулдаг. Буруу зуршил, хэв маяг бие махбод болон оюун ухааны хүчийг сулруулж, сурагчдын боловсрол, амжилтанд муугаар нөлөөлдөг.Бо 234.2

    Сурагчдын төлөө чин сэтгэлээсээ анхаарал тавьж байгаа багш хувийн зуршил, амьдарч байгаа орчны ариун цэврийг сайжруулснаар эрүүл ахуйгаа сайжруулах боломжтойг танилцуулах бүх арга хэмжээг авах болно. Өдөр бүр усанд орох нь эрүүл мэндийг сайжруулахаас гадна оюун ухааны идэвхийг сайжруулдгийг танилцуулах хэрэгтэй. Гал тогоо, унтлагын өрөөний нарны гэрэл, агааржуулалт, ариун цэвэрт анхаарал хандуулах хэрэгтэй. Эрүүл орчин бүрэлдсэн унтлагын өрөө, бүрэн цэвэрлэсэн гал тогооны өрөө, амттай, шим тэжээлтэй хоол хүнс ямар ч үнэтэй тавилганаас илүү зочдын талархал, гэр бүлийн аз жаргалыг бүрэлдүүлдэг талаар сурагчиддаа зааж сургах шаардлагатай. мАмь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү эрхэм” (Лук 12:23), гэсэн сургамж мянга найман зуун жилийн өмнө агуу Багшийн цаг үед чухал байсантай адил өнөө үеийнхэнд хэрэгцээтэй байсаар байна.Бо 234.3

    Бие махбодын зүй тогтлыг судалж байгаа сурагч олон төрлийн баримтууд болон зарчмуудаас бүрдсэн хоосон мэдлэг хуримтлуулах ёсгүйг заалгуулсан байх хэрэгтэй. Хоосон мэдлэг нь маш бага тус нэмэртэй юм. Сурагч агааржуулалт чухал болохыг ойлгож өрөөгөө цэвэр агаараар сэлгэдэг болсон боловч зөв амьсгалахгүй бол буруу амьсгалсны үр дүнд зовж шаналж магадгүй. Ариун цэврийг сахих зарчмыг ойлгож, шаардлагатай эд зүйлсийг хангаж өгсөн боловч амьдрал дээр хэрэгжүүлэхгүй бол ямар ч ач тус үзүүлэхгүй. Эрүүл мэндийн зарчмуудыг чухалчлахыг сурагч нартаа заахдаа сурсан зарчмуудаа ухамсраараа хэрэгжүүлэхийг зааж өгөх нь чухал.Бо 235.1

    Бурханы үгэнд Бурхан хүний бие махбод, эрхтнүүдэд анхаарал тавьдаг болохыг маш гайхамшигтайгаар, үзэсгэлэнтэйгээр дүрслэн харуулсан байдаг. Бид өөрсдийн биеийг хамгийн шилдгээр хайрлан хамгаалж байх үүрэг хариуцлагыг авсан: мТа нарын бие бол Бурханы та нарт өгсөн, та нарын дотор байдаг Ариун Сүнсний сүм мөн гэдгийг та нар мэддэггүй юм уу? Та нар өөрсдийнх биш гэдгээ мэддэггүй юм уу?” «Хэрэв хэн нэг нь Бурханы сүмийг устгавал Бурхан тэр хүнийг устгана. Учир нь Бурханы сүм бол ариун бөгөөд энэ нь та нар мөн.м 1 Коринт 6:19; 3:17.Бо 235.2

    Сурагчдад бидний бие бол Бурханы оршин амьдрахыг хүсдэг сүм дуган болохыг нь ойлгуулцгая. Тиймээс бид бие махбодоо ариун байлган, бодол оюунаа тэнгэрлэг болон зөв шударга зүйлсээр дүүргэсэн байх ёстой. Сурагчид бие махбодын зүй тогтлыг суралцах явцдаа «би ер бусын болоод гайхамшигтайгаар бүтээгдсэн» (Дуулал 139:14) гэсэн Бурханыг алдаршуулан хүндэтгэсэн мэдрэмжтэй болох хэрэгтэй. Тэд Бурханы гарын бүтээлийг доройтуулахын оронд, Бүтээгч Бурханы агуу төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд чадах бүхнээ хийх хүсэл зоригтой болох юм. Ингэснээр тэд эрүүл мэндийн хуулийг зөвхөн өөрийгөө огоорох хүслээ золиосолж байгаа бус харин агуу ивээл, эрх дархтай болохоо ухамсарласандаа даган биелүүлэх хүсэлтэй болно.Бо 236.1

    *****