Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Боловсроа - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Елиша, Жижиг Зүйлсэд Итгэлтэй Нэгэн

    Эш үзүүлэгч Елиша хөдөөний чимээгүй орчинд Бурхан болон байгалиар сургагдан, ашиг тустай хөдөлмөрийн хүмүүжил эзэмшсээр бага залуу насаа өнгөрөөсөн. Хүн төрөлхтөн бараг бүхэлдээ хуурамч шүтлэгтэй болох үед түүний гэр бүл Баал шүтээнд мөргөлгүй үлдсэн байсан. Түүний гэр бүл Бурханыг хүндэтгэн, өдөр тутмын амьдралдаа шударга үнэнчээр ажиллаж, амьдрахыг эрхэмлэдэг байжээ.Бо 67.2

    Елиша баян тариачны хүү байсан боловч ямар ч ажлыг голохгүй хийдэг байсан. Тэрээр хүмүүсийг удирдан чиглүүлэх гайхамшигтай чадвартай байсан ч амьдралд шаардагдах жирийн үүрэг хариуцлагыг гүйцэтгэхэд суралцсан байсан. Тэрээр ухаалгаар хүмүүсийг удирдахын тулд эхлээд дуулгавартай байдалд суралцах ёстой байсан. Жижиг болон багахан зүйлсэд итгэлтэй байснаар том, чухал үүрэг хариуцлагыг үүрэх итгэлийг даах болсон.Бо 67.3

    Елиша даруу, эелдэг зан чанараас гадна хүч чадал, эрэмгий, шуурхай зан чанаруудыг эзэмшсэн. Тэрээр Бурханыг хайрлан, Түүнээс эмээдэг байсан ба өдөр тутмын ажил хөдөлмөрөөр дамжуулан Бурханлаг зан чанар, зорилгодоо үнэнч шударгаар хандах байдлыг төлөвшүүлэхээс гадна Бурханы нигүүлсэл, мэдлэг ухаанаар өсдөг байв. Тэрээр Аавтайгаа гэр орныхоо ажил төрлийг хамтран хийхдээ Бурхантай хоршин ажиллах аргыг суралцсан.Бо 67.4

    Елишаг аавынхаа зарцтай нийлэн газар хагалж байх үед нь Бурханы эш үзүүлэгч болох дуудлага ирсэн юм. Елиа ажлаа өвлүүлэн үлдээх хүнээ эрж хайж байхдаа Бурханы удирдлагаар нөмрөгөө тайлан Елишагийн мөрөн дээр тавихад, Елиша үүнийг дээрээс ирсэн дуудлага болохыг мэдээд дагах шийдвэр гаргасан. «Елиша Елиаг даган явж, Елиад үйлчлэв. » 1 Хаадын 19:21. Елиша анх дуудлагыг авахдаа агуу үйлсийг хийх шаардлагагүй байв, тэрээр өдөр тутмын жирийн ажил хөдөлмөрөөр хүмүүжих ёстой байлаа. Тэрээр өөрийн эзэн болох Елиагийн гар дээр ус асган өгч байсан тухай Библид өгүүлдэг. Тэрээр эш үзүүлэгчийн туслахын ажлыг гүйцэтгэж байхдаа жижиг хариуцлагад итгэл алддаггүй байсан. Елиша өдөр тутмын ажлаар өөрийн амьдралын зорилгыг баталгаажуулан Бурханы дуудсан дуудлагыг гүйцэтгэсэн.Бо 68.1

    Елишаг анх дуудах үед амьдралын зорилтууд нь шалгуурт орсон. Тэрээр Елиаг дагахаар явахыг завдахад эш үзүүлэгч түүнийг гэр рүүгээ явахыг шаардсан. Елиша дуудлагыг дагах эсэхээ сайтар бодож тунгаах ёстой байлаа. Тэрээр эш үзүүлэгчийг дагаснаас ирэх эрсдлээ хүлээн зөвшөөрөх ёстой байлаа. Елиша өөрт нь олдож байгаа боломж ямар үнэ цэнэтэйг ойлгож чадсан. Тэрээр дэлхийн ашиг хонжоо олох бүх боломжоо Бурханы үгийг дамжуулагч эсвэл Бурханы зарцтай холбоотой байх амьдралаар солиход бэлэн байсан.Бо 68.2

    Цаг хугацаа ч өнгөрч Елиа тэнгэр лүү өргөгдөхөд бэлэн болох үед Елиша ажил үүргийг нь залгамжлуулан авч явахад бэлэн болсон байв. Түүний гаргасан шийдвэр байнга соригдож байсан. Тэрээр Елиатай хамт үйлчлэлүүдийг гүйцэтгэж байхдаа удахгүй өөрчлөлт ирнэ гэж мэдэж байсан. Очсон газар бүрт Елиа түүнийг гэр лүүгээ буц хэмээн шаардсан. мЕлиа Елишад -ЭЗЭН намайг Бетел хүртэл илгээсэн учир чи энд үлдээч гэсэн” гэж хэлсэн боловч Елиша газар хагалж байх үедээ сэтгэлээр унаж, замаасаа няцах ёсгүй гэсэн зарчмыг суралцсан. Тэрээр тусгай ажил үүрэг гүйцэтгэхээр гараа шамлан орсон тул зорьсон зорилтноосоо хазайхгүй гэсэн тууштай шийдвэрийг гаргасан. Түүнийг буцаж явахыг шаардах бүрт тэрээр, «ЭЗЭНий амьд буйгаар болон таны амьд буйгаар тангараглаж байна. Би таныг орхихгүй» хэмээн хариулж байлаа. Хаадын дэд 2:2.Бо 68.3

    «Ингээд тэр хоёр цааш явав. Тэр хоёрыг Иорданы дэргэд зогсох зуур... Елиа нөмрөгөө авч эвхээд усыг цохиход ус нь хоёр тийш хуваагдсанд тэр хоёр хуурай газраар гатлан гарлаа. Тэд гаталж гарсны дараа Елиа Елишад -Би чамаас авагдахаас өмнө чиний төлөө би юу хийх ёстойг гуйгтун? гэсэнд Елиша -Таны сүнсийг хоёр дахин илүүгээр над дээр байлгаач гэв. Тэр -Чи хэцүү юм гуйж байна. Хэрэв намайг чамаас авагдаж байхад чи намайг харвал энэ нь чиний төлөө биелнэ. Харин харахгүй бол энэ нь биелэхгүй гэв. Тэднийг ярилцсаар явж байтал, харагтун, галт тэрэгнүүд болон галт морьд тэр хоёрыг салгав. Елиа хуй салхиар тэнгэр өөд одов.Бо 69.1

    «Елиша үүнийг хараад -Эцэг минь, эцэг минь, Израилийн тэрэгнүүд, тэдгээрийн морьтнуудаа! гэж хашхирав. Тэрээр Елиаг дахин харсангүй. Тэгээд тэр өөрийнхөө хувцсыг зууран хоёр хэсэг болгон урав. Тэр мөн Елиагаас унасан түүний нөмрөгийг авч, буцаж, Иорданы эрэг дээр зогсов. Елиагаас унасан түүний нөмрөгийг тэр аваад, усыг цохиж, -Елиагийн Бурхан, ЭЗЭН хаана байна вэ? гэв. Тэр бас усыг цохиход, тэр нь хоёр тийш болон хуваагдав. Елиша гаталж гарлаа. Голын цаана Иерихо дахь эш үзүүлэгчдийн хөвгүүд түүнийг хараад, -Елиагийн сүнс Елиша дээр оршдог гэв. Тэд түүнтэй уулзахаар ирж, түүний өмнө газар бөхийв. » 2 Хаадын 2:6-15.Бо 69.2

    Энэ цагаас хойш Елиша Елиагийн оронд зогсох болсон. Бага, жижиг зүйлсэд итгэлтэй байсан хүн агуу зүйлсэд итгэл даахуйц байж чадна гэдгээ харуулсан.Бо 69.3

    Хүч чадлаар дүүрэн Елиа, үлэмж хүчтэйгээр ноёлож байсан бузар мууг зайлуулах Бурханы зэмсэг болсон. Үндэстнийг бүхэлд нь эзэмдсэн Ахаб болон бузар шүтлэгтэй Иезебелийн дэмжин тэтгэж байсан бузар муу шүтлэгийг тэрээр нураан унагаасан. Тэрээр Баалын эш үзүүлэгч нарыг хүйс тэмтэрсэн. Израилийн бүх ард түмний зүрх сэтгэл маш хүчтэй хөндөгдөж, олонх нь Бурханыг шүтэх шүтлэгээ сэргээсэн. Елиагийн ажлыг залгамжлуулагч нь Израилийг зөв, найдвартай замаар удирдахын тулд маш болгоомжтой, тэвчээртэй заавар зөвлөгөөг өгөх чадвартай хүн байх шаардлагатай байв. Елишаг эртнээс Бурханы удирдлага дор энэхүү ажилдаа бэлтгэгдэн сургагдсан.Бо 70.1

    Энэ бол хүн бүрт хэрэг болох сургамж юм. Бурхан ямар зорилгоор биднийг хатуужуулж, хүмүүжүүлж байгааг хэн ч мэдэхгүй байж болно. Харин жижиг зүйлсэд итгэлтэй байх нь агуу зүйлсэд хариуцлагатай хандахын баталгаа болдгийг хүн бүр мэдэх ёстой. Амьдралын үйлс бүхэн зан чанарыг маань илэрхийлдэг, багахан зүйлсэд хариуцлагатай хандаж байгаа хүн «өөрийгөө ичих явдалгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч” хэмээн үнэлэгдэх болно (2 Тимот 2:15). Бурхан ийм хүнд илүү итгэл найдвар даах хариуцлагыг үүрүүлнэ.Бо 70.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents