Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Боловсроа - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Хорин Тавдугаар Бүлэг - Боловсрол Ба Зан Чанар

    “Тэр чиний цаг хугацааны бат
    суурь бөгөөд мэргэн ухаан,
    мэдлэг ба авралын баялаг мөн.м

    Жинхэнэ боловсрол шинжлэх ухаан болон бичиг соёлын үнэ цэнийг үл тоомсорлон өнгөрдөггүй. Жинхэнэ боловсрол мэдээллээс илүү хүч чадлыг илүүд үздэг. Жинхэнэ боловсрол хүч чадлаас илүү сайн сайхныг, агуу мэдлэг, чадвараас илүү зан чанарыг илүүд үздэг. Дэлхий дахинд агуу мэдлэг, ухаантай хүн тэр бүр хэрэггүй харин зөв шударга зан чанартай хүн хэрэгтэй байна. Дэлхий дахинд тууштай зарчмаар мэдлэг чадвараа удирдуулдаг хүмүүс хэрэгтэй байна.Бо 265.1

    “Мэргэн ухааны эхлэл болбоос түүнийг олж авах,м мМэргэн хүний хэл мэдлэгийг зуучилдаг.” Сургаалт үгс 4:7; 15:2. Жинхэнэ боловсрол мэргэн ухааныг өгдөг. Жинхэнэ боловсрол зөвхөн нэг төрлийн хүч болон мэдлэг чадварыг бус харин бүгдийг нь зөв сайнаар ашиглахыг зааж сургадаг. Жинхэнэ боловсрол өөрсөддөө, дэлхий болон Бурханы өмнө үүрсэн хариуцлагыг ухамсарлуулдаг.Бо 265.2

    Зан чанараа төлөвшүүлнэ гэдэг бол хүн төрөлхтөнд өгсөн хамгийн чухал ажил үүрэг юм. Өнөө үед зан чанарын хөгжлийг суралцах шаардлага урьд үеэс илүү тулгамдаад байна. Урьдын цаг үеийн хүмүүст өнөө үеийнх шиг зан чанараа төлөвшүүлэх чухал асуудлыг шийдвэрлэх шаардлага гарч байсангүй. Урьд өмнө залуу хөвгүүд охид өнөө үед тулгарсантай адил бэрхшээлүүдтэй тулгарч байсангүй.Бо 265.3

    Ийм цаг үед нийгэм ямар боловсролыг олгож байна вэ? Хүмүүсийг ямар зорилго руу чиглэхийг уриалж байна вэ? Ихэнх нь хувиа хичээхийг зааж сургаж байна. Өнөө үед боловсролын нэрийг хэт их гуйвуулах болжээ. Жинхэнэ боловсрол бол хувийн хүсэл сонирхол, хүч чадал эзэмших шунал, хүн төрөлхтний эрх дарх, хэрэгцээг үл тоомсорлох зан байдал нь дэлхийг бузарлагч хараал хэмээн тооцогдож, эдгээр үзэл нь муу нөлөөг эсэргүүцэн тэмцэхэд тус болдог. Бурхан хүн бүрт зориулан амьдралын төлөвлөгөөг бий болгож өгсөн. Хүн бүр өөрсдийн авъяас чадварыг дээд хэмжээнд хөгжүүлж, бусдын төлөө их бага хэмжээгээр ашигласнаар ивээгдэж, Бурханаар хүндлэгдэх ёстой. Бурханы төлөвлөгөөнд хувийн хүслээ дөвийлгөн тэмцэх боломж гэж байдаггүй. «Өөрсдийгөө өөрсдөөрөө хэмжиж, өөрсдийгөө өөрсөдтэйгөө харьцуулдаг. Тэд ухаангүй ажээ. » 2 Коринт 10:12. Бидний хийж байгаа бүхэн, «Бурханаас тэтгэгддэг хүчээр» үйлдэгддэг.” 1 Петр 4:11. «Та нар юу ч хийсэн, хүмүүсийн төлөө бус, Эзэний төлөө үйлддэг шиг чин сэтгэлээсээ хийгтүн. Учир нь та нар Эзэнээс өв залгамжлалын шагналыг хүлээн авна гэдгээ мэддэг. Чи Эзэн Христэд үйлчилж байгаа.” Колоссай 3:23, 24. Дээрх зарчмуудыг ашиглан бусдад үйлчилж, боловсрол эзэмшсэн хүмүүс маш үнэ цэнэтэйд тооцогдоно. Харин өнөө үеийн боловсрол дээрх зарчмаас хэр их ялгаатай байна вэ? Хүүхдийг бага наснаас нь эхлүүлэн өөр хоорондоо тэмцэлдэх, өрсөлдөхөд сургаснаар хүүхдүүд хувиа хичээж, бузар муугийн үндсийг ургуулдаг.Бо 266.1

    Ийм сургалтаас болж хүмүүс эрх мэдлийн төлөө тэмцэлдэж, хүмүүс бүхнийг өөртөө шуналтайгаа «чихэх» гэсэн тогтолцоонд орсон. Энэ нь эрүүл мэнд болон ашиг тустай байх боломжийг алдагдуулдаг. Олон хүмүүсийн дунд энэхүү тэмцэлдээн, өрсөлдөөн шударга бус байдлыг бий болгодог. Хүмүүс хувиа хичээх, сэтгэл хангалуун бус байдлыг хөгжүүлж, амьдрал нь хүйтэн, гашуун болж, дэлхий дахин сэтгэлийн зовлон шаналалд автагдсанаар нийгэм байнгын заналхийллээр дүүрч, ширүүн догшин болсоор байна.Бо 266.2

    Аюул бэрхшээл зөвхөн арга барилд оршиж байгаа юм биш. Сургуульд зааж сургаж буй хичээл маш их аюулыг авчирч байна.Бо 267.1

    Залуучууд хамгийн ихээр төлөвших насандаа оюун ухаанаа юугаар дүүргэж байна вэ? Залуучууд уран зохиол, гадаад хэл судлахдаа ямар зарчмыг заалгаж байна вэ? Залуучууд ихэвчлэн буруу шашин, шашингүй үзлийн эх ундаргаас ууж байна. Эдгээр ундаргууд эрт цагаас бузар муугаар хордуулагдан бохирдсон байсан. Залуучуудыг амьдралын зөв зарчим, ёс зүйг эрхэмлэдэггүй болохоор тодорхой илэрхийлдэг зохиолчдын зохиолыг судлах хэрэгтэй гэж заасаар байна.Бо 267.2

    Өнөө үеийн олон тооны зохиолчдын талаар дээрхтэй адил зүйлсийг хэлж болох байна. Ихэнх нь уран сайхан хэллэг ашиглан ном зохиолоо туурвисан боловч сайхан үгсийнхээ дунд хуурамч зарчим, жинхэнэ зэрэмдэглэлийг нуун байрлуулсан байдаг. Ийнхүү уншигчдын эгдүүцлийг хөөрөгддөг!Бо 267.3

    Үүнээс гадна олон уран зохиолын ном туурвигчид амар тайвны шилтгээнд сууж хий хоосон мөрөөдөх байдалд хүмүүсийг мэхлэн оруулсаар байна. Эдгээр зохиолчид ёс бус зарчмыг дэлгэрүүлээг^|$81гт санагдавч үнэндээ бузар муу зарчмуудаар дүүрсэн еайдаг. Уран зохиолын ном мянга мянган хүмүүсийн цаг хугацаа, эрч хүч, биеэ хянах чадварыг амьдралын бузар муу асуудлуудаар үрэн таран хийж байна.Бо 267.4

    Хүн бүрийн судлах шаардлагатай болсон шинжлэх ухааны хичээлүүдээс дээрхтэй адил аюул заналхийлсээр байна. Цэцэрлэгийн наснаас дээд сургууль хүртэлх бүх насныханд Хөгжил хувьслын онол болон түүнтэй холбоотой олон төрлийн алдаа дутагдалтай онолыг зааж сургасаар байна. Бурханы талаарх мэдлэгийг өгөх ёстой шинжлэх ухааны хичээлүүд худал хуурмаг руу чиглүүлдэг хүний онол, таамаглалтай холилдсон байна.Бо 267.5

    Сургуулиудад заагдаж байгаа Библи судлал хүртэл Бурханы үгний үнэт эрдэнэсийг гээгдүүлдэг. «Өндөр хэмжээний шүүмжлэл» гэсэн Бурханы үгийг задалж, таамаглал нэмж, өөрсдийн хүслээр нийцүүлэн холбох судалгааны арга Библийг Бурханы онгодоор бичигдсэн үг хэмээн итгэх итгэлийг сүйрүүлж байна. Энэ нь Бурханы үгээр хүмүүсийг удирдан чиглүүлэх, өндөрт өргөх, зүрх сэтгэлийг нь эзэмдэх хүчийг сулруулахыг хичээдэг.Бо 268.1

    Залуус дэлхийн амьдрал руу алхан орохдоо гэм нүгэлд уруу татагдан хууртаж байна. Тэд мөнгө олох эрмэлзэл, зугаа цэнгэлд автагдах, өнгөц, баян тансаг, хээнцэр, бодит байдлаас хөндийрсөн байдал, заль мэх, хулгай дээрэм, сүйрэл рүү уруу татагддаг. Энэ бүхнээс сэргийлэхийн тулд бид ямар сургамж, зааврыг өгөх ёстой вэ?Бо 268.2

    Бузар сүнсийг шүтэх шүтлэг хүмүүсийг гэм нүгэлгүй бяцхан бурхад хэмээн заан сургахыг хичээж байна. Тэд «оюун ухаантай хүн бүр өөр өөрсдийгөө шүүнэ, учир нь «жинхэнэ мэдлэг бүх хуулиас илүү агуу» ба «хүн бүрийн үйлдсэн гэм нүгэл бол үнэндээ гэм буруугүй үйлдэл», «бүх зүйлс зөв, сайн» тиймээс «Бурхан хэнийг ч буруутгадаггүй» гэж зааж байна. Энэхүү шүтлэг хамгийн адгийн муу хүн диваажинд орох ёстой ба тэндээ маш өндөрт суун алдаршуулагдана гэж үздэг тул хүн бүрт, «таны юу хийх нь чухал биш, та хүссэнээрээ амьдар, тэртээ тэргүй та диваажинд орох л болно” гэж заадаг. Тиймээс олон хүмүүс хүсэлдээ захирагдах нь хамгийн чухал ба энэ бол хамгийн эрхэм хууль, эрх чөлөөг өгөх эрхийн бичиг гэж боддог. Энэ үзэлд хүн зөвхөн өөрөө өөрийнхөө л өмнө хариуцлага хүлээнэ гэж үздэг.Бо 268.3

    Амьдралаа эхлүүлж байгаа хүүхдүүдэд ийм сургаалыг зааж сургах үед, бузар хүсэл сэтгэлд нь оволзох үед, биеэ хянах, зөв шударгыг эрхэмлэх шаардлага гарах үед хүүхдүүд ямар ёс зүйн зарчмаар удирдуулагдах вэ? Дэлхийг хоёр дахь Содом болохоос юу сэргийлж болох вэ?Бо 269.1

    Эмх замбараагүй байдал бүх хууль дүрмийг уландаа гишгэхийг оролдох болно. Эдгээр нь зөвхөн Бурханы хууль тушаал бус хүний гаргасан тушаалыг ч эсэргүүцэх юм. Эд баялаг, эрх мэдлийг төвлөрүүлж, олон хүмүүсийн эд баялагаар цөөхөн хэдэн хүмүүсийг баяжуулж, өөрсдийн сонирхол, хүслийг хамгаалуулахын тулд ядуусыг ашиглах, тайван бус байдал, бослого, цус урсгалтаар дүүрэн байдал, Францын Хувьсгал руу турхирсантай адил сургаал зэргүүд нь дэлхий дахиныг Францад өрнөсөнтэй адил хүнд хямрал руу оруулах юм.Бо 269.2

    Өнөөгийн залуус дээрх нөлөөнүүдээс сэргийлэх шаардлагатай болж байна. Энэхүү агуу их өөрчлөлт шинэчлэлтийн дунд залуус зан чанараа бат суурин дээр босгох шаардлагатай болж байна.Бо 269.3

    Бүх үеийн туршид, бүх газар нутагт жинхэнэ, зөв шударга зан чанарыг босгон байгуулах зарчим адил хэвээр үйлчилсээр байна. Бурханы хуулинд, “өөрийн Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадал, бүх оюун ухаанаараа хайрла. Мөн хөршөө өөрийн адил хайрла” (Лук 10:27) гэж заасан. Бидний Аврагчийн амьдрал, зан чанарт дээр өгүүлсэн агуу зарчмууд байнга ажиглагддаг байсан. Бурханы агуу зарчим бидний цорын ганц удирдамж, амьдралын үндэс болдог.Бо 269.4

    “Тэр чиний цаг хугацааны бат суурь бөгөөд мэргэн ухаан, мэдлэг ба авралын баялаг мөн” (Исаиа 33:6)-3өвхөн Бурханы үг л бид нарт жинхэнэ мэргэн ухаан, мэдлэгийг өгдөг.Бо 269.5

    Бурхан Израилийг Өөрийн тушаалын дагуу амьдрахыг шаардаж байсантай адил бид бүгдийг ч тушаалынхаа дагуу амьдрахыг шаардаж байна: “Түүнийг сахиж, үйлдэх нь ард түмнүүдийн өмнө мэргэн ухаан, та нарын ухаарал болно.” Дэд хууль 4:6.Бо 270.1

    Хувь хүний итгэмжтэй, шударга зан чанар гэр бүлийн ариун нандин, нийгмийн сайн сайхан болон улс орны тогтвортой байдлыг бүрэлдүүлдэг. Амьдралын бүх бэрхшээл, аюул, зөрчилдөөний дунд амар тайван, аюулгүй байх цорын ганц арга бол Бурханы заасны дагуу амьдрах юм. “ЭЗЭНий сургаал нь зөвм, “эдгээрийг үйлдэгч нь хэзээ ч ганхахгүй.” Дуулал 19:8; 15:5, зүрхийг баярлуулдаг.Бо 270.2

    *****

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents