Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Боловсроа - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Аравдугаар Бүлэг - Байгаль Бурханыг Гэрчлэхүй

    “Түүний сүр жавхлан тэнгэрүүдийг
    хучин, дэлхий Түүний магтаалаар
    дүүрэн байна.”

    Бурханы дүр төрх бүтээгдсэн бүх зүйлсээс харагддаг. Байгаль Бурханыг гэрчилдэг. Орчлон ертөнцийн гайхамшиг, нууц нандин тохиоллуудтай холбоо тогтоосон эргэлзээгээр дүүрэн оюун ухаант хүн хэмжээлшгүй агуу хүч ажиллаж, үйлчилдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болно. Дэлхий ертөнц өөрт агуулагдаж байгаа эрч хүчээр элбэг дэлбэг байж, бүхнээ бий болгож, олон жилийн туршид нарыг тойрон нэг хэмнэлээр урагшилсаар байдаггүй. Үл үзэгдэгч гар тэнгэр огторгуйд эргэлдэн оршиж буй од гаригуудыг удирдан залдаг. Хэмжээлшгүй, эцэс төгсгөлгүй огторгуй дахь тоолж барахын аргагүй дэлхий гаригууд , зуны сэрүүн салхиар туугдан хийсэж буй нүдэнд үл үзэгдэгч өчүүхэн жижиг шавьж хорхой, харцага шувууны хурдан шаламгай нисэх далавчны хүч, хоол нэхэж буй зулзагандаа хоол хүнсийг дөхүүлж өгөгч хон хэрээ, цэгцэгсийг дэлбээлүүлж, дэлбээлсэн цэцэгсийг үр жимс болгон хувиргагч амьдралын гайхамшгууд нь байгаль дэлхийгээр гайхамшигтайгаар бялхан дүүрч байдаг.Бо 113.1

    Байгаль дэлхийг амьдралын хүчээр тэтгэгч тэрхүү хүч хүн төрөлхтөнд амь амьдралыг өгдөг. Жижиг атомаас авахуулан од гаригсыг удирдагч тэрхүү агуу хууль хүний амьдралыг мөн удирдан залдаг. Амьдралын амин гол хэмээн тооцогдох зүрх судасны үйл ажиллагаа болон зүрхийг удирдан зохицуулдаг тэрхүү хууль зүрх сэтгэлийг шүүн тунгаадаг агуу Мэргэн Ухаантны хууль юм. Түүнээс л бүх амь амьдрал урсан гардаг. Зөвхөн Түүнтэй төгс дотно харилцаатай байснаар л Түүний хэрхэн үйлчилдэг болохыг бүрэн ойлгож мэдэх боломжтой. Бүх бүтээлүүд Бурханаас амьдралыг хүлээн авснаар амь амьдралтай болж, Бүтээгчийн хүслийн дагуу амьдралаа удирдуулах боломжтой болно гэсэн зорилгоор амьдралаа удирдуулах ёстой юм. Бурханы бие махбодь, оюун ухаан, ёс зүйн хуулиудыг зөрчсөнөөр орчлон ертөнцөөс салж, хөндийрч, бусадтай нийцэхээ больж, эмх замбараагүй байдал, сүйрлийг бий болгох болно.Бо 113.2

    Байгалиас сургамж авч сурсан хүний хувьд байгаль маш их гэрэл гэгээг цацруулдаг болохыг ойлгож эхэлдэг. Амьдрал хэмээх сургуулийн сурах бичиг нь дэлхий ертөнц юм. Бурхан болон байгальтай эвлэлдэн нэгдэх, орчлон ертөнцийн хуулиар удирдуулах, гэм нүглийн үр дүнг амьдралдаа бий болгох зэрэг нь хүний зан чанарыг төлөвшүүлж, оюун ухаанд хүчтэй нөлөө үзүүлэлгүй хэзээ ч өнгөрдөггүй.Бо 114.1

    Байгаль дэлхий дээр үр хүүхдүүдэд маань суралцах хичээлүүд хангалттай байна. Ном сурах бичгээс эсвэл СУРГУУЛЬ соёлоор дамжуулан суралцах чадваргүй бяцхан хүүхдэд байгаль баяр хөөр, заавар зөвлөгөө өгөх эх үүсвэрийг нээж өгдөг. Бузар муутай эвлэрдэггүй зүрх сэтгэл бүх бүтээгдсэн зүйлсийг удирдан зохицуулж байдаг Оршихуйг маш амархан таньж мэдрэх чадвартай юм. Дэлхийн анхаарал татаж байгаа зүйлсийг анхаарч сонсдоггүй хүмүүс байгалиар дамжуулан үгээ хэлдэг Дуу хоолойнд анхаарал хандуулах чадвартай байдаг. Настай хүмүүст ч хүртэл үг хэлгүй боловч сүнслэг болон мөнхийн сургамжийг заадаг байгалийн сургамжууд хэрэгцээтэй байдаг. Байгалийн заавар зөвлөгөө баяр хөөр болон ухаарлыг юунаас ч дутахгүйгээр өгдөг. Едений оршин суугчид байгалиас, Мосе Арабын хээр тал болон уулсаас, бяцхан Есүс Назарын уул толгодоос Бурханы сургамж бичигдсэн байгааг олж харж байсантай адил өнөө үеийн хүүхдүүд байгалиар дамжуулан Бурханыг таньж мэдэх боломжтой юм. Үл харагдагч Нэгэн харагдах байгалиар Өөрийгөө таниулдаг. Ой тайгын сүрлэг моддоос хадан дээр наалдсан хаг өвс, хил хязгааргүй далай тэнгисээс эрэг дээр шидэгдэх бяцхан хясаа болон дэлхийн бүх бүтээлүүд Бурханы агуу дүр төрх болон үнэнийг өөртөө шингээсэн байдаг.Бо 114.2

    Та бүхэн боломжийнхоо хирээр хүүхдийг бага наснаас нь байгалийн гайхамшигтай хичээлийг суралцахуйц газар аваачихыг хичээх хэрэгтэй. Агуу Зураач, Барималчны гайхамшигтай байгалийн дүр зурагаас, тэнгэрийн гайхамшигтай дүр зураг руу хараагаа шилжүүлж, газар дэлхий болон далай тэнгисийн гайхамшгуудтай танилцан, өөрчлөгдөн улирч буй улирлын гайхамшгуудыг ажиглан харж, Бурханы бүх үйлсээс Бүтээгчийн талаар мэдэх боломжуудыг нээж өгөөрэй.Бо 115.1

    Үүнээс өөр өөр жинхэнэ боловсролын үндсэн суурийг зөвөөр болон бат бэхээр тавьж өгөх арга байхгүй. Хүүхдэд байгальтай нүүр тулгарах үедээ бэрхшээлүүд хэрхэн үүссэн шалтгаануудыг ойлгож мэдэрдэг. Хүүхдүүд эсэргүүцэгч хүчнүүд хэрхэн ажилладгийг мэдрэхгүй өнгөрөх боломжгүй болдог. Энэ үед байгальд тохиолдсон бүх өөрчлөлтүүдийг тайлбарлаж, ойлгуулах шаардлага урган гардаг. Хүн бүр байгал, дэлхийд бузар муугийн хүч илрэн харагдаж байгааг олж харснаар «дайсан энэ бүхнийг хийсэн» Матай 13:28 гэсэн уй гашуугаар дүүрэн сургамжаас суралцдаг.Бо 115.2

    Зөвхөн Калварын загалмайгаас цацрах гэрлээр байгалийн сургамжуудыг зөв ойлгох боломж бий болдог. Бетлехемийн болон загалмайн түүхээр бид бүхэн бузар мууг ялан дийлэх нь ямар гайхамшигтай сайн үйлс байсан ба бид нарт авралын бэлэг болгон өршөөл, уучлалыг өгснийг олж харах чадвартай болдог.Бо 115.3

    Өргөс шилмүүс, халгай, хогийн ургамал зэрэг нь бузар муугийн зовлон гуниг, харанхуй байдлыг төлөөлөн харуулдаг. Харин уянгалаг дуутай шувууд, дэлбээлж буй цэцэг, борооны дусал, нарны гэрэл, зуны сэвшээ салхи, өвсөн дээр унах шүүдэр, байгалийн олон мянган зүйлс, сүрлэг ойд ургах хөгшин царс, үндсэнд нь хоргодон ургах нил цэцэгнээс бүхнийг сэргээгч хайр мэдрэгддэг. Байгаль дэлхий бид нарт Бурханы сайн сайхны талаар сургасаар л байна.Бо 116.1

    «Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөхийн тулд гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна.” Иеремиа 29:11. Дээрх үнэнийг загалмайгаас гадна байгалийн бүх бүтээлүүдээс олж харж болох юм. Тэнгэр Түүний алдар сууг дуурсгаж, байгаль дэлхий Түүний баялгаар дүүрэн байдаг.Бо 116.2

    *****

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents