Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Боловсроа - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Үхлээр Дамжин Ирсэн Амьдрал

    Үр суулгах сургамж бид бүхэнд өгөөмөр байх талаар зааж сургадаг. «Хармыг тарьдаг хүн хармыг хураана. Өгөөмрөөр тарьдаг хүн өгөөмрөөр хураана. » 2 Коринт 9:6.Бо 125.4

    Эзэн, мбүх усны дэргэд тариа таригчид, ямар ивээлтэй байх вэ!м Исаиа 32:20 гэж хэлж байна. Урсгал усны дэргэд тариа таригчид гэдэг нь тусламж хэрэгцээтэй байгаа газар болон хүнд харамгүй тусламж үзүүлэх гэсэн утга агуулдаг. Бид харамгүй тусламж үзүүлдэг байснаар үгээгүй, ядуу болохгүй. «Өгөөмрөөр тарьдаг хүн өгөөмрөөр хураана. » Үр цацагдаж байж л үржин олширдог. Бид өгөөмрөөр хуваалцсанаар ивээлээ үржүүлэн олшруулдаг. Бурхан бид бүгдийг бусдад өгөөмрөөр өгдөг байлгахын тулд хангалуун болгоно гэж амласан.Бо 125.5

    Энэхүү амьдралын ивээлээс хуваалцах нь зөвхөн бодит ивээлийг үржүүлэхээс гадна, туслалцаа үзүүлсэн хүмүүсийн зүрх сэтгэлийг сүнслэг үнэнийг хүлээн зөвшөөрөхөд нь бэлтгэж өгдөг ба тухайн хүмүүс мөнхийн амьдралыг хүлээн авах ашигтай ургац болон хувирдаг.Бо 126.1

    Буудайн үрийг газар цацсан жишээ Аврагчийн золиос болон ирсэн амьдралыг бэлэгддэг. Тэрээр, “Хэрэв улаан буудайн үр газар унаад үхэхгүй бол тэр ганцаараа үлдэнэ. Харин хэрвээ тэр үхвэл олон үр бий болгоно” гэж хэлсэн. Иохан 12:24. Бид зөвхөн Үр болох Христийн золиосоор дамжуулан Бурханы хаанчлалын төлөө бий болсон үр болон хувирдаг. Бидний амьдралыг ургамлын аймгийн хууль, зарчимтай жишиж үзэх юм бол шинэ амь маань Түүний үхлээр бий болсон.Бо 126.2

    Христтэй хамтран ажилласнаар олон төрлийн үр жимсийг ургуулсан хүмүүс, өөрийгөө хайрлах хувийн хүсэл сонирхлоо үхүүлж, дэлхийн хэрэгцээнээс далдлагдан хөндийрсөн байх ёстой. Бусдын төлөө өөрийгөө золиослох хууль гэдэг нь өөрийгөө амьтай болгох хуультай адилхан. Тариачин хүн буудайн үрийг газар булснаар үрээ хадгалж үлдэх боломжтой болдог. Өөрийгөө аварч, амьтай байхыг хүсэж байгаа хүн Бурхан болон бусад хүмүүсийн төлөө амьдралаа бүрэн зориулдаг.Бо 126.3

    Үр өөрийгөө золиослон үхсэнээр шинэ амьдралыг ургуулдаг. Энэхүү дүрслэл нь бид нарт дахин амилалтын талаар сургадаг. Бурхан булшиндаа устаж алга болох хүний биеийн талаар, «энэ нь муудах байдал дотор таригдаж, үл муудах байдал дотор амилуулагдана. Энэ нь үл хүндлэл дотор таригдаж, алдар дотор амилуулагдана. Энэ нь мөхөс байдал дотор таригдаж, хүч дотор амилуулагдана. » 1 Коринт 15:42, 43 гэж хэлсэн байдаг.Бо 126.4

    Энэхүү сургамжийг заахыг хичээж байгаа эцэг эхчүүд болон багш нар амьдрал дээрх жишээг ашиглах хэрэгтэй. Хүүхдүүдээр газар шороог бэлтгүүлж, үр суулгуулах хэрэгтэй. Хүүхдүүдийг үр суулгаж байх үед нь эцэг, эх, багш нар зүрх сэтгэлд орших цэцэрлэгийн талаар тайлбарлаж өгөөрэй. Тэрхүү цэцэрлэгт сайн ба МУУ ҮР суулгагддаг ба үрийг суулгахын тулд газар шороог бэлддэгтэй адил зүрх сэтгэлдээ үнэнийг үрслүүлэхийн тулд зүрх сэтгэлээ бэлтгэсэн байх ёстойг ойлгуулж өгөөрэй. Үрийг газар булах үед эцэг, эх, багш нар Христийн үхлийн талаар зааж сургаж болох юм. Үр үрслэн анхны навчис цухуйх үед дахин амилалтын талаар зааж сургах боломжтой болно. Ургамал соёолон ургаж эхлэх үед байгалийн болон сүнслэг өсөлт хөгжил олон талаараа адилхан байдаг талаар зааж сургаж өгөөрэй.Бо 127.1

    Залуучуудад мөн дээрхтэй адилаар зааж сургах хэрэгтэй. Газар тариалан эрхэлж буй ажлуудаас сургамжуудыг байнга авах боломжтой. Хэн ч хоосон талбай дээр нэг л өдөр ургац боловсорсон байхыг хүсэн хүлээдэггүй шүү дээ. Ургац хураан авахын тулд тууштай, тэвчээртэйгээр газраа бэлтгэсэн байх ёстой, дараагаар нь үрээ суулгаад түүнийгээ арчлан хамгаалах ёстой. Сүнслэг үр суулгаж байгаа зүрх сэтгэлийг маш тууштайгаар арчлан хамгаалах ёстой. Зүрх сэтгэлийн газрыг гэмшлээр хагалж, зөөлрүүлдэг. Сайн үрийг үржил шимгүй болгодог бузар муу зүйлсийг үндсээр нь сугалан, талбайг цэвэрлэдэг. Хогийн ургамалд баригдсан талбайг тууштай, тэвчээртэй хөдөлмөрийн үр дүнд л ашиглах боломжтой болгодог. Зүрх сэтгэлийн бузар мууг үйлдэх хүслийг Христийн нэр болон хүч, чин сэтгэлийн хүч чармайлалтаар ялан дийлдэг.Бо 127.2

    Зүрх сэтгэлийн хөрсөө боловсруулах хүсэлдээ чин сэтгэлээс автагдсан хүн өмнө нь урьд мөрөөдөж байгаагүй маш олон эрдэнэсийн уурхай нээгдэж байгааг олж хардаг. Байгалийн хуулийг үл тоомсорлосноор хэнч амжилттайгаар газар тариалангийн ажлыг эрхэлж чадахгүй. Үүний тулд олон төрлийн ургамал ногооны тусгай хэрэгцээг судлан үзсэн байх хэрэгтэй. Ургамал ногоо бүрт өөр төрлийн хөрс, арчилгаа шаардагддаг ба амжилттай ургаж боловсрох байгалийн хууль дүрэм нь өөр хоорондоо ялгаатай байдаг. Үрсэлгээг шилжүүлэн суулгах үед үндсийг нэг талд нь бөөгнүүлэхгүй, тохиромжгүй хөрсөнд суулгахаас болгоомжлох хэрэгтэй. Дөнгөж соёолсон залуухан ургамлын төрөл бүрийн арчилгаа, усалгаа, ишийг нь тайрах, шөнө даарч хөлдөхөөс, өдөр нь хэт халуун нарнаас хамгаалж, хогийн ургамал, төрөл бүрийн өвчин, шавьж хорхойноос сэргийлэхэд анхаарал хандуулах хэрэгтэй. Залуучуудыг сургаж, зохицуулалтанд оруулах нь зан чанарыг төлөвшүүлэх чухал хичээл сургуулилалт болдог ба үүнийг жинхэнэ хөгжил боловсрол гэж нэрлэдэг. Ургамал ногоо арчлах нь анхаарал, тэвчээр, тууштай байдал, жижиг нарийн зүйлсэд анхаарал хандуулах, хуулийг сахин биелүүлэх маш чухал сургамжуудыг өгч байдаг. Амьдралын гайхамшгууд, байгалийн үзэсгэлэнтэй байнга холбоотой байхаас гадна Бурханы үзэсгэлэнтэй бүтээлүүдэд үйлчлэн туслахаар дуудагдсан үйлчлэл нь оюун ухааныг эрчимжүүлж, зан чанарыг төлөвшүүлж, төгөлдөршүүлдэг. Эдгээр сургамжууд нь бусад хүмүүсийн оюун ухаантай амжилттайгаар ажиллахад бэлтгэж өгдөг.Бо 128.1

    *****

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents