Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Хүүхдийн Хүмүүжил - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    XI Xэсэг - Буруу Хүмүүжил

    Дөчин Зургадугаар Бүлэг - Бузар Хүслээс Үүсэн Бий Болох Бузар Муу

    Жинхэнэ Хайр Хүслээ Хангадаггүй.—Хайр бол хүүхдийн зүрх сэтгэлийг нээх түлхүүр юм. Гэтэл хүүхдээ хууль бус хүсэлдээ удирдуулахы зөвшөөрсөн хайр бол сайн үр дүнг бий болгох хайр биш юм. Есүсийг хайрлах хайраас оргилон гарах хайр энэрэл эцэг эхчүүдийг зөв бурууг тунгааж өгөх эрх мэдэл болон дуулгавартай байдлыг сахиулах эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Эцэг эх болон хүүхдүүдийн зүрх сэтгэл хоорондоо гагнагдсан байх ёстой. Ингэснээр тэд мэргэн ухаан, ёс зүй, тэвчээр, эелдэг байдал, хайрыг гэр бүлээрээ дамжуулан бусдад түгээх юм. (хх 271.1)XX 287.1

    Хэт Их Эрх Чөлөө Гэр Орноо Орхин Явах Хүүхдүүдийг Торүүлдэг.—Хүүхдүүд хэт их эрх чөлөөтэй байснаас болон бурханлаг зан чанарыг төлөвшүүлж чаддаггүй. Тэд өөрсдийн хүсэл, мөрөөдөлд хэт автагддаг. ... Олон хөвгүүд гэртээ хэт хангалуун, хүссэнээ хийж гүйцэтгэж сурсан тул гэрээ орхин явах болдог. Тэдний эцэг эх Бурханы Үгийг хэрэгжүүлэгчид биш байсан учир ийм асуудал тулгардаг. Оюун ухаан болон амьдралын зорилго эргэлт буцалтгүй, гуйвж дайвшгүй, ариуссан зарчмуудаар тэжээгдэх ёстой. Тогтвортой, хайр энэрлээр дүүрэн зан чанарыг хайр энэрэл, тогтвортой байдлын жишээгээр төлөвшүүлэх боломжтой. (XX 271.2)XX 287.2

    Хэдий Их Хүсэлдээ Удирдуулна Төдий Чинээ Хянаж, Удирдахад Хэцүү Болно.— Эцэг эхчүүдээ гэр орноо хүүхдүүддээ зориулан аз жаргалтай болгоорой. Гэхдээ энэ нь хүүхдүүдээ хүсэлд нь автуул гэсэн үг биш. Хүүхдүүд хэр их хүсэлдээ автагдана төдий чинээ удирдлагад орох боломжгүй болж, тэд нар дэлхийн амьдрал руу алхан орохдоо үнэнч, шударга, эрхэм амьдралаар амьдрах гэж зовж шанална. Хэрэв та хүүхдээ дуртайгаа хийхийг нь зөвшөөрөөд байвал тэд ариун, хайр энэрлээр дүүрэн зан чанараа удахгүй алдах юм. Хүүхдүүдээ дуулгавартай байхад сургаарай. Хүүхдүүддээ эцэг эхийнхээ эрх мэдлийг хүндэтгэхийг зааж сургаарай. Энэ нь хүүхдүүдэд аз жаргал бэлэглэхгүй байгаа мэт харагдах боловч ирээдүйн олон аз жаргалгүй нөхцөл байдлаас хамгаалах болно. (хх 271.3)XX 287.3

    Хүүхдийг багаас нь хүсэл болон алдаа дутагдалд удирдуулах нь гэм нүгэл. Хүүхдүүд удирдлаганд орсон байх ёстой. (хх 272.1)XX 288.1

    Хүүхдүүдэд хүссэнээр нь байхыг зөвшөөрвөл тэд өөртөө анхаарал тавих, халамжлах, хүслийг нь хангах, зугаацуулахыг шаардах ёстой гэсэн ойлголттой болдог. Тэд хүссэн хүсэл, мөрөөдөл бүрийг нь биелүүлэх ёстой гэж боддог. (хх 272.2)XX 288.2

    Эх хүн хүүхдээ одоо болон ирээдүйд дураар байхыг нь зөвшөөрөхгүй байх ёстой юу, аль эсвэл хүссэнээ хийж, дуулгаваргүй байхыг нь зөвшөөрөх ёстой юу? Мэдээж үгүй, эх хүн хүүхдийнхээ хүслийг хангахыг зөвшөөрснөөр гэр бүлдээ Сатаны тамын ялалтын тугийг хадахыг зөвшөөрсөн гэсэн үг. Эх хүн хүүхдийн ганцаар тэмцээд дийлж чадахгүй тэмцэлд тусламж үзүүлэх ёстой. Эх хүн бузар чөтгөрийг хөөн зайлуулж, Бурханыг чин сэтгэлээсээ эрж хайн, Сатанд хүүхдийг нь гараас нь салгаж, гар дээр нь тавиулахыг зөвшөөрөхгүй байх үүрэгтэй. (хх 272.3)XX 288.3

    Хүслээ Хангуулах Хүсэл Уур Бухимдал, Сэтгэл Ханамжгүй Байдлыг Бий Болгодог.— Зарим гэр бүлд хүүхдийн хүсэл хууль мэтээр үйлчилж байна. Хүүхдийн хүссэн бүхнийг өгч байна. Хүүхдийн дургүй бүхнийг хүлээн зөвшөөрч, өөгшүүлж байна. Хүслээ ийнхүү дураараа хангах байдал хүүхдийг аз жаргалтай болгоно гэж бодогдуулах боловч хүүхэд үнэндээ тавьтиргүй, сэтгэл ханамжгүй, юуг ч таалдаггүй болон хувирдаг. Хүссэнийг нь өгснөөр энгийн, зрүүл саруул хоол хүнсэнд дургүй болж, цаг хугацаагаа зрүүл, даруу байдлаар өнгөрөөхөө больж, хүслээ хангах байдал нь зан чанарыг нь энэ амьдрал болон ирээдүйн туршид тавгүйтүүлдэг. (хх 272.4)XX 288.4

    Елиша Хүндэтгэлгүй Байдлыг Үр Дүнтэйгээр Бурууттасаи нь.— Зөрүүд хүүхдийн аргыг олохын тулд хүслээр нь байлга гэдэг бол том алдаа. Елиша, ажлаа эхлүүлэх үед Бетелийн залуучуудаар гутаагдан, доромжлуулсан. Елиша агуу эелдэг зөөлөн зантай хүн байсан боловч Бурханы Сүнс эдгээр доромжлолыг хийж буй залуучууд дээр хараал хэлэхийг зааварчилсан. Залуус Елишагийн хараал хэлж буй агшинд илүүтэй доромжилж эхэлсэн. Елиша хөгшин, залуу ямар ч хүнээр энэхүү ариун дуудлагыг үл тоомсорлон, гутаан доромжлуулахыг хүсээгүй. Залуус Елишаг өмнө хийж байсан шигээ дээш гараач гэхэд тэрээр Эзэний нэрээр хараасан. Залуусын дээр буусан аймшигтай хараал Бурханаас ирсэн хараал байв. (хх 272.5)XX 289.1

    Елиша энэ үйл явдлын дараагаар цаашдын үйлчлэлдээ өөр асуудалтай тулгараагүй. Тэрээр дөчин жилийн туршид Бетел хотын хаалгаар орж гарч, хотын гудамжаар нааш цааш алхаж, хотын хамгийн бузар муу, эрээ цээргүй, учир зүйгүй залуучуудын хажуугаар өнгөрч байсан ч, дахин нэг ч хүн түүнийг доромжилж, Агуу Нэгэний эш үзүүлэгчийн чадварт эргэлзэж, хөнгөн хандаж байгаагүй. (хх 273.1)XX 289.2

    Гуйж Гувших Байдалд Автагдаж Болохгүй.—Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ бузар хүслийг хангахтай холбоотой олон асуултанд шүүлтийн өдөр хариулт өгөх хэрэгтэй болно. Олон хүмүүс ямар ч шалтгаангүй, бузар муу хүсэл бүрээ хангаж байна, учир нь сэтгэлийг нь эзэмдээд байгаа хүслээ хангах мэдрэмжийг үүнээс амраар шийдвэрлэх арга байхгүй тул тэд ийнхүү ханддаг. Хүүхдүүд татгалзсан хариуг зөв сэтгэлээр, эцсийн шийдвэр мэтээр хүлээн зөвшөөрч сурсан байх ёстой. (хх 271.2)XX 289.3

    Хүүхдийнхээ Үгийг Бусдынхаас Илүү Чухал Хэмээн Тооцож Болохгүй.—Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ гэм бурууд хөнгөн хуумгайгаар хандаж болохгүй. Зарим итгэл даасан найз нөхөд хүүхдүүдийн гэм бурууг илчлэх юм бол, эцэг эх эрх чөлөө рүү нь халдсан мэт мэдрэмжтэй болж, өөр лүү нь халдаж, буруутгаж байгаа мэтээр хүлээн авч болохгүй. Залуу хүн болон хүүхэд бүрийн зуршил нийгмийн сайн сайханд нөлөө үзүүлдэг. Нэг хүүхдийн буруу үйлдэл олон бусад буруу үйлдлийн суурийг тавьдаг. (хх 273.3)XX 290.1

    Та хүүхдүүдийнхээ үгэнд нас тогтсон Христэд итгэгчдийн үгнээс илүү итгэж, үгэнд нь орох болно гэсэн мэдрэмжийг өгч болохгүй. Үүнээс илүү хор хохирол гэж байхгүй. Бурханы үр хүүхдүүд болох нь баталгаажсан хүмүүсийн үгнээс илүү хүүхдийнхээ үгэнд итгэх болно гэж хэлснээр та хүүхдэдээ худал хуурмагаар хандах зуршлыг суулгаж байна гэсэн үг.(хх 273.4)XX 290.2

    Буруу Хүмүүжсэн Хүүхдийн Өв.— Хүүхдийг хүслээр нь байлгаснаас үүсэн бий болох бузар мууг төсөөлөхийн ч аргагүй. Хүүхэд насанд нь анхаарал тавиагүйгээс зарим хүүхдүүд замаа алддаг ба олон удаагийн бодит амьдралын сургамжаас суралцсаны үр дүнд ухаардаг. Гэвч олон хүмүүс бага залуу наснаасаа зөвхөн нэг талыг баримталсан, бүрэн бус хүмүүжлийг авснаар үүрд алдагддаг. Буруу хүмүүжилтэй хүүхэд амьдралынхаа туршид хүнд дарамтыг үүрэх хэрэгтэй болдог. Бэрхшээлтэй, сэтгэлээр унах, уруу татагдах үед тэрээр хүмүүжилгүй, буруу чиглүүлсэн хүсэл зоригоо дагана. Дуулгавартай байхыг суралцаагүй хүүхэд бүр сул дорой, сэтгэлийн хөдлөлдөө удирдуулсан зан чанартай болдог. Тэд удирдахыг хүсдэг ч дуулгавартай байх чадварыг суралцаагүй байдаг. Тэд буруу хүсэл, зоригоо хязгаарлах, буруу зуршлаа засаж залруулах, удирдах боломжгүй болсон хүслээ хянах ёс зүйн хүч чадалгүй юм. Хүмүүжүүлж, засан залруулаагүй хүүхэд насны хүмүүжил насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэйчүүдийн өв болж байна. Буруу хүмүүжсэн оюун ухаан үнэн болон худлыг ялгах чадваргүй болсон байдаг. (хх 274.1)XX 290.3