Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Хүүхдийн Хүмүүжил - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Тавин Есдүгээр Бүлэг - Ашигтай Чадварыг Зааж Сургах Нь

    Хүүхэд Бүр Ямар Нэгэн Чадвар Эзэмшсэн Байх Естой.— Эцэг эхчүүд хүүхдэдээ ашиг тусаа өгөхүйц надварыг төлөвшүүлээгүйгээс дэлхий дахины өмнө хүлээсэн үүргээ умартаж, хэмжээлшгүй их бузар мууг төрүүлж, олон залуучуудын амьдралыг сүйрүүлж, ашиг тустай амьдралыг нь тахир дутуу болгож байна. Залуу хөвгүүдэд ямар нэгэн чадвар эзэмшүүлэлгүй өсгөх нь агуу том алдаа. (хх 355.1)XX 381.1

    Есүс үүдэн багананаас Мосегээр дамжуулан Еврейчүүдэд хэнийг ч гар хумхисан амьдралтай байлгахгүйн тулд хүүхдүүдээ ажил хөдөлмөр, чадваруудыг зааж сурга гэж заасан. (хх 355.2)XX 381.2

    Та бүхэн шаардлагатай тохиолдолд өөрсдийн хөдөлмөрөөр амьдралаа залгуулж болохуйц мэдлэг, чадварыг эзэмшүүлэх хэрэгтэй. Та бүхэн амьдралынхаа үүргийг эмээх зүйлгүйгээр шийдэмгийгээр гүйцэтгэхийг зааж сургаарай. (хх 355.3)XX 381.3

    Багаж Ашиглуулж Сурга.—Хүүхдүүдийн тохирсон насанд багаж зэмсгээр хангаарай. Хэрэв хийж байгаа ажлыг нь сонирхолтой болгох юм бол тэд багаж чадварлагаар ашигладаг сурагчид болох нь дамжиггүй. Хэрэв хүүгийн эцэг мужаан бол хэрхэн байшин барихыг зааж өгөх хэрэгтэй. Ийнхүү зааварлахдаа Библийн сургамжуудаас зааж, Эзэний хүн төрөлхтнийг байшин барихтай зүйрлэсэн Библийн ишлэлүүдийг ашиглах хэрэгтэй. (хх 355.4)XX 381.4

    Хөвгүүдэд Газар Тариалангийн Арга Барил Зааж Сурга.—Эцгүүд хөвгүүддээ чадвар, ажил хөдөлмөрөө зааж өгч, өвлүүлдэг байх хэрэгтэй. Газар тариалан эрхлэгчид ажил хөдөлмөрөө хөвгүүдийг нь өндөрт өргөхүйц биш гэж бодож болохгүй. Газар тариалангийн ажлыг шинжлэх ухааны мэдлэгтэй хослуулан илүү үр дүнтэй болгох хэрэгтэй. (хх 355.5)XX 381.5

    Хүмүүс газар тариалангийн ажлыг үр ашиг муутай гэж тооцох болжээ. Тэд газрын хөрс урсгаж буй хөдөлмөрийн хэмжээнд эргүүлээд ашиг тусаа өгдөггүй гэж ярьж, газар хагалж буй хүмүүс хүнд хувь тавилантай хэмээн уйлагнадаг. ... Зохих чадвар эзэмшсэн хүн ийм төрлийн ажлыг хийж гүйцэтгэж, газрын хөрсийг, ургамал ногоог хэрхэн тарих, арчлах, хэрхэн ургацаа хураахыг суралцах юм бол урам өгөхүйц үр дүнг олж харна. Олон хүмүүс, « Бид газар тариалангийн ажил хийж, ямар үр дүнг гардагийг үзсэн” гэж хэлдэг боловч эдгээр хүмүүс хэрхэн хөрсийг арчлах шинжлэх ухааныг ажил хөдөлмөртэйгөө нийцүүлэх шаардлагатай байдаг. Тэд анжисаа гүн суулган газар хагалж, эгнээгээ өргөсгөж, олон жил хагалсан газар нь доройтож, үржил шимгүй болсныг ойлгох хэрэгтэй. ... Тэд цагт нь үрээ суулгаж, ургамал ногоондоо анхаарал хандуулж, Бурханы төлөвлөсөн төлөвлөгөөг дагаж сурах хэрэгтэй. (хх 356.1)XX 382.1

    Хэмжээлшгүй Ашиг Тустай Сургалт.— Газар тариалангаас илүү ашигтай хөдөлмөр сургалт гэж байхгүй. Газар тариалангийн ажилд сонирхолтой болгохын тулд ихээхэн хичээл зүтгэл, урамшууллыг өгөх хэрэгтэй болно. Багш нар Библи дээр газар тариалангийн талаар, Бурхан хүнийг газар хагалуулах төлөвлөгөөтэй байсан, дэлхийг удирдахаар томилогдсон анхны хүн цэцэрлэг арчлан хамгаалах үүрэгтэй байсан ба дэлхий дээрх олон тооны жинхэнэ агуу хүмүүс газар хагалдаг хүмүүс байсан тухай юу гэж бичсэнийг хүүхдүүдэд зааж сургахад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хүүхдүүдэд газар тариалан эрхэлдэг хүнд ямар боломжууд бий болдог талаар таниулж мэдүүлээрэй. ... (хх 356.2)XX 382.2

    Газар тариалан эрхлэн амьжиргаагаа тэтгэж байгаа хүн том хотод ажиллаж байгаа хүнийг бодох юм бол олон төрлийн уруу татлагаас хөндийрч, тоо томшгүй боломж, ивээлийг авч чаддаг. Өнөө үеийн үлэмж байгууллагууд, бизнесийн өрсөлдөөнд газар тариалан эрхлэгч шиг эрх чөлөөгөө мэдэрч, хийсэн ажлаа зөвөөр үнэлүүлж буй тун цөөхөн хүмүүс байх болжээ. (хх 356.3)XX 382.3

    Шинэхэн Ургац Их Үнэ Цэнэтэй.— Гэр бүл болон байгууллагууд газар тариалан эрхлэх, арчлах ажлыг илүүтэй гүйцэтгэж сурах хэрэгтэй. Хүмүүс газрын хөрс тогтоосон цаг хугацаандаа ургуулж буй ургацын үнийг мэдэж байгаа бол тэд газар тариалан эрхлэх илүү тууштай хичээл зүтгэлийг гаргах байсан. Цэцэрлэг, тариан талбайгаас хураан авсан шинэхэн жимс, хүнсний ногоо маш онцгой үр ашиг, үнэ цэнэтэйг ойлгож ухаарах хэрэгтэй. (хх 357.1)XX 383.1

    Сургуулиуд Ашигтай Чадварыг Зааж Сургадаг Байх Хэрэгтэй.— Биеийн хүчний ажилд өнөөгийн тавьж байгаа анхаарлаас илүү анхаарал тавих шаардлага бий болжээ. Оюун ухаан болон ёс зүйн өндөр соёлыг заах сургуулийн байр байшинг байгуулахаас гадна биеийн хүч, үр ашигтай чадвар, мэдлэгийг суралцахад тус болох хамгийн шилдэг байгууламжуудыг ч байгуулах хэрэгтэй. Сургалт болж өгвөл олон төрлийн, хамгийн их үр ашигтай байхуйц, газар тариалан, жижиг үйлдвэрлэл, гэр орны санхүүгээ зохицуулах, эрүүл хоол хүнс хийх, оёж шидэх, эрүүл хувцас зохион бүтээх, өвчтнийг болон хүүхдийг асрах гэх мэтийн чиглэлтэй байх хэрэгтэй. Цэцэрлэг, ажлын газар, эмчилгээний өрөө зэргийг бэлтгэж, хамгийн чадварлаг багш нараар энэ бүх төрлийн сургалтыг зохион байгуулах хэрэгтэй. (хх 357.2)XX 383.2

    Ажил хөдөлмөр тодорхой зорилготой, чанар чансаатай байх хэрэгтэй. Хүн бүр олон төрлийн гарын ур дүйтэй байхыг хичээж болох боловч ядаж нэг чадварыг маш сайн эзэмшсэн байх ёстой. Залуучууд сургуулиа төгсөх үедээ хэрэв хэрэгцээ гарах юм бол амьдралаа залгуулахуйц зарим нэгэн ажлын чадвар, мэргэжилтэй болсон байх хэрэгтэй. (хх 357.3)XX 383.3

    Давхар Ашигтай Сургалт.— Бид сургууль байгуулахдаа олон төрлийн ажлын чадварыг зааж сургахуйц, сурагчдад шаардлагатай тохиолдолд хичээлээс гадуур ажил хийн орлого олох боломжийг нээж өгөх хэрэгтэй. ... Ингэснээр бичиг үсгийн боловсрол эзэмшиж байх зуур бодит амьдрал дээр мөнгө санхүүгээ зохицуулж сурах бодит сургалт эзэмших боломж гарна. (хх 357.4)XX 384.1

    Аж Амьдралын Мэдлэг Шинжлэх Ухааны Мэдлэгээс Илүү Үнэ Цэнэтэй.— Залуу охидод хоол хүнс бэлтгэхийг туршлагатай багш нар зааж сургадаг байх хэрэгтэй. Залуу охид хэрхэн хувцас эсгэж, оёж, нөхөх талаар сургагдсанаар бодит амьдралын үүргээ гүйцэтгэхэд сургагдах болно. (ХХ 358.2)XX 384.2

    Залуучуудад булчин шөрмөс болон оюун ухааны хүч чадлыг нь ажиллагаанд оруулахуйц олон төрлийн ажлын чадваруудыг зааж сургах хэрэгтэй. Залуучууд шинжлэх ухааны мэдлэгийг суралцахаас үүсэн бий болж буй нэг талыг барьсан боловсролыг эзэмших үү эсвэл амь амьдрал, эрүүл мэнд, амьдралын бодитой ажлын чадваруудтай холбоотой боловсролыг эзэмших үү? гэж асуух юм бол. Бид ямар ч эргэлзээгүйгээр хоёр дахь санааг дэмжих болно. Аль нэгийг нь гээх шаардлага гарлаа гэхэд ном судлах боловсролыг орхигдуулах нь илүү дээр. (хх 358.2)XX 384.3

    Хүүхдийн боловсролын тал дээр буруугаар сургагдаж, буруу үзэл баримтлалтай болсон олон хүмүүс байна. Эдгээр хүмүүс хүүхдүүд болон залуучуудад хамгийн шилдэг сургалтыг өгөхийг хүсэж байгаа бол оюун ухааныг хөгжүүлэх сургалтыг биеийн хүчний ажилтай хослуулах нь чухал. (XX 358.3)XX 384.4

    Есүс Сэтгэл Хангалуун Амьдралаа Залгуулахын Жишээг Үзүүлсэн.—Христэд итгэгчдийн дүрэм, зарчмын дагуу жирийн амьдралын олон төрлийн ажил болох механик, худалдаачин, хуульч, тариачны ажил үүргийг гүйцэтгэхэд нээлттэй газар нутагт олны анхаарлыг татсан баярын мэдээ түгээгчийн ажлаас илүү өршөөл уучлал, зан чанарыг зөвөөр төлөвшүүлэх шаардлага урган гардаг. Баярын мэдээ түгээгчийн үзэл баримтлал хийж байгаа ажлаар нь тодорхой харагдаж байдаг. Харин ажлын газар, ажлын өрөөндөө итгэл бишрэлээ хэрэгжүүлж, өдөр тутмын үүрэг хариуцлагаа зөв шударгаар авч явж, бүх төрлийн бизнесийн харилцааг Библийг хүлээн зөвшөөрсөн Христэд итгэгчийн хэм хэмжээнд авч явахад хүчтэй сүнслэг булчин, шөрмөстэй байх шаардлагатай байдаг. (хх 358.4)XX 384.5

    Есүс Назаретад гучин нас хүртлээ амьдрахдаа Өөрийн үеийнхэнтэй адил долоо хоног, жил дамжин хүнд хүчир ажил хийж, амарч, идэж, унтаж өнгөрөөсөн. Тэрээр бусдаас онцгой содон хэмээн Өөртөө анхаарал хандуулах гэж хичээдэг байгаагүй. Гэсэн хэдий ч Тэрээр тэнгэр элч нарын бүхий л цагийн туршид магтан алдаршуулсаар байгаа, Эцэгийнхээ ажлыг гүйцэтгэж буй, дэлхийн төгсгөл хүртэл хүн төрөлхтний дагаж дуурайх сургамжийг өгсөн Аврагч байв. (хх 359.1)XX 385.1

    Энэхүү амьдрадын энгийн даруу ажил үүрэгтээ сэтгэл хангалуун хандах чухал сургамжийг ихэнх Христийн дагалдагчид суралцах шаардлагатай байна. Бидний ажил үйлсийг хэн ч шүүмжилж, хэн ч магтаал, буруутгалын үгийг хэлэхгүй байсан ч Хэмжээлшгүй Агуу Нэгэн хувьчлан хийж гүйцэтгэж буй ажил хөдөлмөр бүрийг маань шалган нягтална гэсэн бодлоор ажил хөдөлмөртөө хандаарай. Бид ажил хөдөлмөр хийхдээ агуу чухал үүрэгт хэр анхаарал хандуулах байсантай адил анхаарал халамжийг жижиг сажиг зүйлсэд хандуулсан байх хэрэгтэй.(хх 359.1)XX 385.2