Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Хүүхдийн Хүмүүжил - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    I Хэсэг - Гэр Бүл Бол Анхны Сургууль

    Нэгдүгээр Бүлэг - Гэрийн Сургалтыг Чухалчлах Нь

    Боловсрол Гэр Орноос Эхэлдэг.—Хүүхдийн боловсрол гэр орноос эхэлдэг. Хүүхдийн анхны сургууль гэр орон байдаг. Хүүхдүүд гэр орондоо багш болсон эцэг эхээсээ хүндэтгэл, дуулгавартай байдал, эмээн бишрэх болон өөрийгөө захирах насан туршид нь хэрэг болох хичээлүүдийг суралцдаг. Гэр орноосоо авч буй боловсролын нөлөөгөөр хүүхдийн сайн, муу хүн болох нь шийдэгддэг. Энэ үйл явц анхандаа олон талаараа үл мэдэгдэм, алгуурхан мэт санагдавч хэрэв зөв чиглүүлэх юм бол аажмаар үнэн хийгээд зөвт байдлыг тогтоох агуу хүч болох болно. Хэрэв хүүхдийг гэрт нь л зөв хүмүүжүүлэхгүй бол Сатан түүнийг өөрийнхөөрөө хүмүүжүүлэх болно. Гэр орны хүмүүжил тэгэхээр юутай чухал вэ! Адвентист гэр бүлийн дотоод хүрээ бол сургууль юм. (хх 17.1)XX 17.1

    Суурь Тавигдах Газар.— Бүх эцэг эхчүүдэд бие махбодийн, оюун санааны бодон сүнслэг боловсрол олгох үүрэг ноогддог. Үр хүүхдүүддээ тэнцвэртэй, өв тэгш зан чанарыг суулгах нь эцэг эх бүрийн тэргүүний зорилт байх ёстой. Энэ бол өчүүхэн, шалихгүй хэрэг огт биш бөгөөд харин ч тэвчээр гарган, тууштай байж, чин сэтгэлийн бодол хийгээд залбирлаар гүйцэтгэх ёстой ажил. Бат суурь тавьж, хүчтэй, ганхашгүй баганыг босгох хэрэгтэй. Тийнхүү барилга барих, өнгөлж зүлгэх болон засаж чимэглэх ажил өдөр өдрөөр урагшлах ёстой. (хх 17.2)XX 17.2

    Хүүхдэд Юунаас ч Илүү Хүмүүжлийг Дутааж Болохгүй.—Эцэг эхчүүдээ танай гэр бол хүүхдүүдийг чинь тэнгэрийн гэр оронд бэлтгэх сургалтын төв юм шүү. Тэдэнд бага насандаа эзэмших ёстой боловсролоос өөр юуг ч бүү зөвшөөр. Үгээрээ бүү эрхлүүл. Хүүхдүүддээ эелдэг, тэвчээртэй байхыг сурга. Тэднийг бусдыг боддог болгож хүмүүжүүл. Ингэснээрээ та тэднийг итгэл бишрэлийн эрхэм үйлчлэлд бэлдэж байгаа хэрэг юм.(хх 17.3)XX 17.3

    Гэр орон хүүхэд залуучуудыг Бурханы хаанчлал дахь дээдийн дээд сургуульд ороход нь бэлтгэн, Эзэний үйчлэлийг хийхэд сургадаг бэлтгэл сургууль байх ёстой. (хх 18.1)XX 18.1

    Хойшлуулашгүй Чухал Зүйл.—Гэрийн боловсролыг чухал бус хэмээн тооцож хойшлуулж болохгүй. Энэ нь жинхэнэ боловсролын аль ч салбарт нэн тэргүүнд тавигдах ёстой. Эцэг, эхчүүдэд үр хүүхдүүдийнхээ оюун ухааныг төлөвшүүлэх өндөр итгэлийг хүлээлгэсэн юм шүү. (ХХ 18.2)XX 18.2

    «Мөчир хаашаа хазайна, мод тийшээ л нална” гэсэн зүйр үг юутай үнэн бэ. Хүүхдээ хүмүүжүүлэхдээ энэхүү зарчмыг баримталвал зохино. Эцэг эхчүүдээ, та нарт үр хүүхдүүддээ анхны боловролыг олгох ариун үүрэг оногдсон гэдгийг санаж яваарай! Энхрий бяцхан үрсээ эелдэгээр хүмүүжүүлж, Эзэний цэцэрлэгийг чимэх мод болгоорой. Гэрийн боловсролыг яасан ч үл ойшоож болохгүй. Үүнийг үл ойшоогчид итгэл бишрэлээ ч гэсэн үл ойшоож байгаа хэрэг. (хх 18.3)XX 18.3

    Гэрийн Боловсролын Цар Хүрээ.— Гэрийн боловсрол гэдэг тун том зүйл. Энэ нь маш өргөн цар хүрээтэй асуудал юм. Абрахам бол итгэлийн эцэг хэмээн алдаршсан нэгэн. Түүнийг үлгэр жишээ, итгэлийн баатар болгосон хүчин зүйлсийн дотор гэр бүлдээ Бурханы тушаалуудыг чандлан сахьдаг байсан явдал зайлшгүй багтана. Тэрээр гэр бүлийнхээ сүсэг бишрэлд их анхаарал тавьдаг байжээ. Айл гэр бүрт даалгагдсан боловсролыг нягталж, үр нөлөөг нь хэмжин үзэгч Эзэн Абрахамын талаар «Би түүгээр, түүний хүүхдүүд болон гэр бүлийнхэнд тушаалгаж ЭЗЭНий замаар дагуулан, зөв ба шударга ёсыг үйлдүүлэхээр Би түүнийг сонгож авсан юм. Энэ нь ЭЗЭН түүний тухай хэлснээ Абрахамд биелүүлэхийн тулд болой” гэж өгүүлсэн байдаг. (XX 18.4)XX 18.4

    Бурхан Еврейчүүдэд үр хүүхдүүддээ тогтоолуудыг нь зааж, тэдэнд ард түмнийхээ төлөө хийсэн бүхнийг нь мэдүүлэхийг тушаасан. Гэр болон сургууль гэдэг хоёр ойлголт тэдний хувьд адилхан байв. Танихгүй хүмүүсээр хүүхдээ хүмүүжүүлэхийн оронд эцэг, эхчүүд хайр дүүрэн сэтгэлээр үр хүүхдүүдээ сурган хүмүүжүүлдэг байжээ. Бурханы тухай бодож тунгаах нь гэр орны өдөр тутмын ажил үүрэгтэй шууд холбоотой байлаа. Тэд ард түмнээ аварсан Бурханы агуу үйлсийг уран яруу хийгээд үнэн хүндэтгэлтэйгээр дурсан санадаг байв. Ингэж Бурханы хайр халамж хийгээд ирээдүйн амьдралын тухай агуу үнэнийг хүүхдийнхээ оюун бодолд бат суулгаж өгдөг байжээ. Хүүхдүүдэд юу нь үнэн, юу нь сайн, юу нь сайхан болохыг танилцуулдаг байв. (хх 18.5)XX 19.1

    Тэд сургамжуудаа дүрслэл болон бэлгэдлүүд ашиглан тайлбарлаж, сургамжаа оюун ухаанд нь гүн гүнзгий суулгадаг байв. Энэхүү аж амьдралтай холбоотой дүрслэлээр дамжуулан хүүхэд бараг нялх нярайгаасаа эцэг өвгөдийнхөө нууцууд болон мэргэн ухаан хийгээд итгэл найдваруудтай танилцаж, зуурдын, харагдах зүйлсээс илүү үүрдийн, үл үзэгдэх зүйлсийг бодож, мэдэрч, хүсэн хүлээн хүмүүждэг байлаа. (хх 19.1)XX 19.2

    Энэ нь Сургуульд Сурах Бэлтгэл Юм.—Эцэг эхийн сургалт багшийн заах сургалтаас урьтаж эхэлдэг. Эцэг эх анхан шатны боловсролыг олгох гэрийн сургуулийг удирддаг. Хэрэв тэд өөрсдийн үүргээ ухамсарлан, гүйцэтгэхийн төлөө хичээнгүйлэн зүтгэж, залбирах юм бол үр хүүхдүүдээ багшаар хичээл заалгадаг дараагийн шатны сургуульд элсэн ороход нь амжилттай бэлтгэж чадах юм. (хх 19.2)XX 19.3

    Гэрийн Боловсрол Зан Чанарыг Төлөвшүүлдэг.— Гэр орон бол хүүхдүүдийн зан чанарыг өндөр хэмжээнд төлөвшүүлдэг сургууль юм. (хх 19.3)XX 19.4

    Назарын Гэрийн Боловсрол.— Есүс гэртээ боловсрол эзэмшсэн. Эх нь Түүний анхны дэлхий дээрх багш байсан юм. Есүс Мариагийн амнаас хийгээд эш үзүүлэгчдийн бичээсүүдээс тэнгэрлэг үнэнийг суралцдаг байв. Тэрээр эгэл ардын гэрт амьдарч, гэр орныхоо ажил үүргийг итгэлтэйгээр, урам зоригтойгоор гүйцэтгэдэг байв. Тэнгэрийн захирагч байсан Тэрээр чин сэтгэлээсээ үйлчилдэг, дуулгавартай хайр булаасан хүү байсан. Тэрээр урлах эрдэмд суралцаж, мужааны газарт Иосефтой хамт ажиллан, хөдөлмөрлөж байв. (хх 19.4)XX 20.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents