Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Хүүхдийн Хүмүүжил - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Тавин Зургадугаар Бүлэг - Дунд Болон Дээд Сургуулийн Сургалт

    Олон Хүмүүс Дэлхийн Сургуульд Замаа Алдаж Байна.— Залуучууд хүүхдүүдээ оюун ухааны соёл, хүмүүжилтэй болгохоор илгээж байгаа олон тооны дунд болон дээд сургуулиудад зан чанарыг доголдолтой болгох, оюун ухааныг амьдралын жинхэнэ үнэн зорилгоос хөндийрүүлэх, ёс зүйг доройтуулах нөлөө их хэмжээтэй байгаа нь эцэг эхчүүдийн зүрх сэтгэлийг өвтгөдөг байх ёстой. Итгэл бишрэлгүй, зугаа цэнгэл хайсан, бузар муутай залуус маань холбогдсоноор энгийн, ариун, Бурханд итгэх итгэл, Христэд итгэгч эцэг эхчүүдийн нандигнаж, хичээнгүйлэн зааварлаж, чин сэтгэлээсээ залбиран гуйсаар ирсэн өөрийгөө огоорч, золиос гаргах сэтгэлээ алдаж Гээдэг. (хх 328.1)XX 353.1

    Хувиа үл хүчээх үйлчлэлд өөрсдийгөө бэлдэх зорилготой сургуульд элсэн орж буй олон хүүхэд залуучууд маань шашингүй үзлийг шимтэн судалж байна. Тэд сургуулийн тэтгэлэг авахуйц амжилт гаргаж, дэлхийд нэр алдартай, хэргэм зэргэмтэй болох хүсэлтэй болж байна. Тэд сургуульд яах гэж элсэн орсон зорилгоо мартаж, дэлхийн хувиа хичээсэн амжилт, амьдралтай байх зорилгыг өөрсдөдөө тавьж байна. Ингэснээр энэ амьдрал болон ирээдүйн ирж айсуй амьдралыг сүйрүүлэх зуршлууд төлөвшин, бий болсоор байна. (хх 328.2)XX 353.2

    Итгэл Бишрэлтэй Гэр Бүлийн Нөлөөг Устгасаар Байна.—Та, «сорилтоос хамгаалаач” гэж залбирдаг. Тийм мөртлөө хүүхдүүдээ шаардлагагүйгээр уруу таталтанд орохуйц газар аваачих шийдвэрийг гаргаж болохгүй. Та зүрх сэтгэлийнх нь тариалангийн талбайд хогийн ургамлын үр цацах нөлөөг бий болгох сургуулиудад хүүхдээ илгээж болохгүй. (XX 328.3)XX 353.3

    Та хүүхдээ бага наснаас нь гэрийн сургуульд Бурханаас эмээхэд сургаж, хүмүүжүүлээрэй. Дараагаар нь та итгэл бишрэлийг нь арчин хаяхааргүй сургуульд явуулахгүй бол тэдний зүрх сэтгэлээс Бурханы хайр ч арилан алга болж болох юм. Та өндөр цалин хөлс, агуу боловсрол олох боломжийг эрж хайж, хүүхдээ их хэмжээний уруу таталтанд орж, буруу нөлөөнд орохуйц сургууль руу илгээж болохгүй. мХүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ?м Марк 8:36, 37. (хх 328.4)XX 354.1

    Дээд Суруулиуд Маань Бурханаар Ивээгдсэн юм.— Залуучуудад зориулан боловсрол олгох газрыг байгуулах ёстойг Бурханы тэнгэр элчээрээ дамжуулан надад үзүүлсэн. Би тэрхүү сургууль хүмүүсийг авралд хүргэх Бурханы ивээсэн гайхамшигтай газар болохыг олж харсан. ... Манай сургуулийн нөлөө хүссэн хэмжээндээ байсан тохиолдолд сурагчид Бурханы ажил үйлсийг олж харж, Түүнийг алдаршуулах чадвартай болох юм. Тэд мөн Бурханы өгсөн бүх чадвар, боломжуудаа илүү хөгжүүлэн, сайжруулж, Түүнд илүү сайнаар үйлчлэх болно.(хх 329.1)XX 354.2

    Хүүхэд залуучууд маань эш үзүүлэгч нарын сургууль адил болон хөгжих сургуулиудад суралцахаар дуудагдаж, уриалга авдаг байх ёстой. Учир нь бидний сургууль Эзэнээр үүсгэгдэн, зохион байгуулагдсан. (хх 329.2)XX 354.3

    Дотуур Байрнаас Олж Болох Давуутай Мэдрэмжүүд.— Сургуулиудад маань боловсрол эзэмшиж байгаа хүүхдүүд буруу боловсрол эзэмшсэн гэр орноосоо холдох юм бол ИЛҮҮ удаан хугацаанд нөлөөлөхүйц амжилтуудыг гаргах болно. Харин зарим гэр бүлүүд хүүхдүүдээ дотуур байранд оруулж, зарим нэгэн зардлаа хэмнэх шаардлагатай болох байх, гэвч энэ нь хүүхдүүдэд ивээл болохоосоо илүү гай гамшиг болох байх. (хх 329.3)XX 354.4

    Буруу Замаар Орсон Охидод Зориулсан Дотуур Байр.—Дайсан охиныг чинь хүслээрээ удирдан, эцэстээ асуудал бэрхшээлээр төмөр гав гинж мэт дөнгөлсөн байна. Түүнийг аварч, чөлөөлөхийн тулд хүчтэй, тууштай хичээл зүтгэл гаргах шаардлага гарах болно. Хэрэв та энэхүү үүрэгтээ амжилттай байгаа бол замаасаа няцах ёсгүй шүү. Олон жил төлөвшин бий болсон зуршлыг амархан тавиулах боломжгүй. Та охиноо хатуу, тууштай, зөв нөлөөнд автагдах нөхцөл байдлаар хүрээлүүлэх хэрэгтэй. Би таныг охиноо дээд сургуульд сургаасай гэж хүсэж байна ; охиндоо дотуур байрны хүмүүжлийг олгоорой. Та охиноо олон жилийн өмнөөс өгөх хэрэгтэй байсан юм. (xx 330.1)XX 355.1

    Сургуулийн дотуур байр сайн гэр бүлийг үүсгэх төлөвлөгөөтэйгөөр удирдан зохион байгуулагдсан байх ёстой. Дотуур байр зарим нэгэн хүний хүслээр удирдуулагдсан байх ёсгүй. Зарим хүмүүс хүсэл мөрөөдөл, биеийн тааламжийг эрж хайх буруу үзэл баримтлалд суралцсан байдаг ба тэдний зуршил, үйлдэл буруу чиглэлээр хөгжсөн байдаг. Гэвч дүү минь, бид дэлхийн төгсгөлийн цагтай ойртсон тул дэлхийн хүсэл, үйлдэлд нийцүүлэх бус харин Бурханы хүсэлд нийцүүлж, Сударт юу гэж бичсэнийг судалж, Бурханы өгсөн гэрлийн дагуу замнах хэрэгтэй. Бид өөрсдийн хүсэл, ёс заншил, үйлдлийг илүүд үзэж, чухалчлах ёсгүй. Бидний зарчим Бурханы Үгэн дээр суурилсан байх ёстой. (хх 330.2)XX 355.2

    Дотуур Байрны Сурагчид.— Зарим багш нар сургуультай ойр амьдардаг хүүхдүүд дотуур байранд, багш нарын удирдлаган дор амьдрахгүй л юм бол сургуульд сурах эрхийг эдлэх ёсгүй гэж үзэж байх шиг байна. Энэ бол миний хувьд маш сонин, ойлгомжгүй санаа мэт санагдаж байна. (хх 330.3)XX 355.3

    Зарим хүүхэд залуучууд сайн хүмүүжил олгохуйц дотуур байранд амьдарснаар илүү ашиг тусыг мэдрэхүйц гэр бүлд хүмүүжиж, амьдардаг. Мөн сургуулийн давуу талыг мэдрэхийн тулд дотуур байранд гэрээсээ хол амьдрах шаардлагатай болж буй хүүхдүүдэд дотуур байрны амьдрал агуу ивээл болох юм. Гэхдээ Бурханаас эмээж, Түүнд дуулгавартай байдаг гэр орон хүүхдүүдийн хувьд хамгийн шилдэг, сайн газар байх ёстой. Ийм эцэг эхийн дор хүмүүжиж буй хүүхдүүд итгэл бишрэлтэй гэр бүлийн халамж, хүмүүжлээр хүмүүжих юм. ... (ХХ ЗЗ0.4)XX 355.4

    Дотуур байранд байх насанд хүрсэн боловч сургуулийн ойр орчимд амьдардаг хүүхэд залуучуудыг эцэг эхээсээ холдож, дотуур байранд орох шаардлагагүй, тохиролцоогүй дүрмийг гаргаж болохгүй. ... (хх 331.1)XX 356.1

    Эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуулийн дотуур байранд байлгах нь илүү сайнаар нөлөөлнө гэсэн итгэлтэй байгаа биш л бол эцэг эхчүүд хүүхдээ болж өгвөл өөрийн удирдлаган дор байлгахыг хичээх хэрэгтэй. Зарим тохиолдолд суруультай ойролцоо амьдардаг эцэг эхчүүд хүүхдүүдээ дотуур байранд байлгаснаар гэр орноосоо авч чадахгүй илүү сайн дэглэмийг авах боломжтой болж, ивээгдэнэ гэж бодож болох юм. Гэвч хүүхдүүдийг сүмийн сургуулийн давуу талыг мэдрэхийн тулд эцэг эхээсээ хол байх шаардлагатай гэж ямар ч тохиолдолд хүчилж болохгүй. ... (хх 331.2)XX 356.2

    Эцэг эхчүүд бол хүүхдүүдийг харж халамжлахаар томилогдсон, хүүхдүүдийн боловсрол, хүмүүжилд анхаарал тавих үүргийг дааж авсан хүмүүс. (хх 331.3)XX 356.3

    Хүүхдийнхээ хөгжил дэвшлийг олон жилийн туршид ажиглан харсан эцэг эхчүүд хамгийн шилдэг зан чанарыг төлөвшлийг бий болгохын тулд хамгийн шилдэг боловсрол хүмүүжлийн арга барилыг мэддэг байх ёстой болохыг ойлгож хүлээн зөвшөөрч чадахгүй гэж үү? Сургуулиас хоёр гурван бээрийн зайтай орших гэр бүлийн хүүхдүүд гэрээсээ сургуульд суралцаж, эцэг эхийн нөлөөнд хүмүүжих боломжоор хангагдсан байх хэрэгтэй. Бид бүхэн боломжоороо гэр бүлийг нэгдмэл, хамт байлгахыг хичээх ёстой. (xx 331.4)XX 356.4

    Хүүхэд Бүр Боловсрол Эзэмших Боломжоор Хангагдах Естой.— Сүм хүүхэд залуучуудад боловсрол олгох нь ямар чухал болох талаар бүрэн ойлгохгүй, энэ тал дээр нойрсож байгаа мэт байна. Хэн нэгэн нь, мБид нарт хүүхэд залуучуудаа бусдаас ялгаатайгаар сурган, хүмүүжүүлэх ямар шаардлага байгаа юм бэ? Хэрэв цөөхөн хэд нь бичиг соёлтой болох болон өөр төрлийн дуудлагаар дуудагдсан тохиолдолд тэд нарт анхаарал тавьж сургасан нь дээр биш үү? Бид бүх хүүхэд залуучуудаа сайтар боловсрол эзэмшүүлэх гэж хичээх шаардлага байхгүй юм биш үү? Ингэснээр хүн бүрийн чухал хэрэгцээ хангагдчих юм биш үү?м гэж асуудаг. Би түүнд, «Би шууд, шийдэмгийгээр үгүй гэж хариулна. ... Бидний хүүхэд бүр Бурхантай хамт ажиллаж, Түүнд үйлчлэхийн тулд сүмийн сургуульд сурах ивээл, боломжоор хангагдсан байх ёстой. Хүүхэд бүр ашиг тустай байж, хувийн болон нийгмийн хариуцлагатай үүргийг хашихын тулд сургагдсан байх ёстой” гэж хариулдаг. (хх 332.1)XX 357.1

    Тэнцвэртэй Сургуулийн Хөтөлбөр.— Оюун ухааныг бүх талаар нь хөгжүүлж, Бурханыг алдаршуулахын төлөө дасгалжуулсан байх ёстой. Оюун ухааны бүх эд эрхтэнг тэнцвэртэйгээр, өөр өөрийнх нь онцлогийг нь хөгжүүлж, хүчирхэгжүүлж, дасгалжуулахын тулд оюун ухаан, соёлтой байдалд анхаарал хандуулах хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдээ өөрсдийн хүсэл, бодол, зугаа цэнгэлдээ хөтлөгдөж, үүргээ үл ухамсарлахыг нь зөвшөөрөх юм бол тэдний зан чанар зөвшөөрснийх нь дагуу төлөвшиж, амьдралын ямар ч үүрэг хариуцлагаа гүйцэтгэх чадваргүй болох юм. Хүүхэд, залуучуудын хүсэл, мөрөөдлийг хязгаарлаж, зан чанарын доголдлуудыг засаж, тулган шаардаж буй зөрүүд занг нь дарах хэрэгтэй. (хх 332.2)XX 357.2

    Хүний аль нэг хэсгийг үхмэл байлгаж, үүрэг, зориулалтаас нь хөндийрүүлэх юм бол Бурханы хүний төлөө зорьж буй хүсэл, зорилго хэрэгжихгүй юм. Хүний бүх эд эрхтэн сайн хөгжсөн байх ёстой. Бүх эд эрхтэн бусаддаа нөлөөлж, бусдыгаа дэмждэг тул оюун ухааныг тэнцвэртэйгээр хөгжүүлэхийн тулд бүх эрхтэнд адил хэмжээгээр анхаарал хандуулсан байх хэрэгтэй. Хүүхдүүдийн гаргасан сонголтоос шалтгаалан нэг эсвэл хоёр эрхтнийг тогтмол хөгжүүлэх юм бол энэ нь оюун ухаанаа нэг тийш нь чиглүүлж бусад эрч хүчийг нь үл тоомсорлож байна гэсэн үг. Ингэснээр хүүхдүүд тэнцвэргүй оюун ухаан, нийцэх чадваргүй зан чанарыг төлөвшүүлэх болно. Тэд нэг чиглэл рүү хэт их хөгжиж, бусад чухал чиглэлээр сул хөгжсөн байх юм. Тэд хэзээ ч чадварлаг эрэгтэй, эмэгтэй болж чадахгүй. Тэдний сул дорой байдал тодорхой илрэн харагдаж, зан чанар нь бүхэлдээ доройтсон байх болно. (хх 332.3)XX 357.3

    Тогтмол, Жилийн Туршид Суралцахын Муу Нөлөө.— Зарим эцэг эхчүүд хүүхдээ жилийн туршид сургуульд сургадаг. Эдгээр хүүхдүүд алба мэтээр хичээл сургуулиа хийж гүйцэтгэдэг боловч суралцаж буй зүйлсээ тогтоож чаддаггүй. Эдгээр сурагчдын ихэнх нь ямар ч оюунлаг амь, амьдралгүй болсон байдаг. Нэгэн хэвийн хичээл, сургууль оюун ухааныг нь залхааж, хүүхдүүд хичээлдээ ямар ч хүсэл сонирхолгүй хандаж эхэлж, үзсэн хичээлээ амьдралдаа хэрэгжүүлэх нь хэт ядаргаатай, хэцүү үүрэг болон хувирдаг. Тэд гүнзгийрүүлэн тунгаан бодох, мэдлэг олж авах хүсэлгүй болсон байдаг. Тэд аливааг дүгнэж бодох, лавшруулан судлах зуршлыг төлөвшүүлэх хүсэл зориггүй болдог. ... (хх 333.1)XX 358.1

    Бузар муу нөлөө оюун ухааны хөгжилд нөлөөлсөн учраас сайтар, зөв сайнаар тунгаан боддог хүмүүс ховордсон байна. Сургуульд үзэж байгаа хичээл буруу шийдвэр гаргадаг хүүхдүүдийн оюун ухааныг хүчирхэгжүүлнэ гэж ихэнх эцэг эх, багш нар бодож байна, харамсалтай нь энэ хүсэл нь эсрэгээрээ биелэгддэг. (хх 333.2)XX 358.2

    Үнэндээ Бол Эцэг Эхчүүд Шүүмжлүүлэх Естой.— Багш нар эцэг эхчүүдийн ажлыг гүйцэтгэх ёсгүй. Олон эцэг эхчүүд үүргээ аймшигтайгаар үл тоомсорлосоор байна. Ели хүүхдээ зөв шударгаар хорьж, хязгаарлаагүйтэй адил эцэг эхчүүд гэр бүлдээ суулгах ёстой байсан хүмүүжлийг төлөвшүүлээгүй хүмүүжилгүй хүүхдээ сургуулиудад илгээдэг. (хх 333.3)XX 358.3

    Багш нар талархахуйц ажил үйлсийг хийж гүйцэтгэдэг. Тэдний хүмүүжилгүй залуучуудыг өөрчлөн шинэчилснийг хүмүүс маш бага үнэлдэг. Хэрэв залуучууд бузар мууг үйлдэгч нийгмийг сонгож, муу байдлаа бүр дордуулах юм бол ихэвчлэн багшийг шүүн тунгааж, сургуулийг буруутгаж, муулдаг. Гэтэл үнэндээ эцэг эхчүүдийг шүүн тунгаах шаардлагатай байдаг. Эцэг эхчүүд хүүхдүүдээ хүмүүжүүлэх хамгийн анхдагч, тааламжтай, зааж сургахад амархан, оюун ухаан болон зүрх сэтгэлийн хувьд сургагдах боломжтой боломжуудаар хангагдсан байдаг. Эцэг эхчүүд үүргээ ухамсарлалгүй, хойрго зан гаргасан учраас хүүхдүүд нь хүсэлдээ удирдуулсаар эцэстээ бузар муу хүсэлдээ зүрх нь хатуурсан юм. (хх 334.1)XX 359.1

    Эцэг Эх Багш Нарын Эрх Мэдлийг Дэмжих Естой.— Багш нар хүмүүжүүлэх арга барилаа хэрэгжүүлэхэд эцэг эхчүүд хамтран ажиллахгүй, хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд ихээхэн бэрхшээлтэй тулгардаг. Хэрэв эцэг эхчүүд багшийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэсэн тангарагтаа үнэнч байх юм бол олон төрлийн эрх мэдлийг эсэргүүцэх, хорон санаа өвөрлөх, гэм буруутай үйлдлээс өөрсдийгөө хамгаалах юм. Эцэг эхчүүд хүүхдүүддээ эрх мэдлийг хүндэтгэж, дуулгавартай хандахыг зааж сургаж, шаарддаг байх ёстой. Тэд хүүхдэдээ зөв зуршлууд төлөвштөл анхаарал тавьж, тууштайгаар зааварлаж, чиглүүлж, хязгаарласаар байх ёстой. Хүүхдүүд ийм байдлаар сургагдсанаар нийгмийг удирдаж буй эрх мэдэлд дуулгавартай хандаж, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг болон сургагдана. (хх 334.2)XX 359.2

    Сургуулийн хүмүүжүүлэх арга барил зөв эсвэл буруу байгааг хүүхдүүд шийдвэрлэдэг байж болохгүй. Эцэг эхчүүд хүүхдээ илгээж буй сургуулийнхаа багш болон сургуулийн хэрэгжүүлж буй боловсролын арга барилд итгэж, найдах хэрэгтэй. Эцэг эхчүүд зөв бодол, ёс зүйн эрч хүчтэй байж, багш нарын хүмүүжлийн ажилд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. (XX 334.3)XX 359.3

    Ухаалаг эцэг эхчүүд бүх төрлийн шударга бус, хууль журамгүй байдлыг тэвчдэггүй, хүсэлдээ захирагдахын оронд дуулгавартай байхыг шаарддаг, зөв сайн нөлөөг өгч чаддаг сургуулвд талархалтайгаар ханддаг. (хх 335.1)XX 360.1

    Зарим эцэг эхчүүд хүүхэд нь гэр орондоо байхдаа засрахгүй байна хэмээн ёс суртахуунгүй хүүхдээ хол сургуулвд явуулахаар шийддэг. Ийм эцэг эхчүүд багшийн хүмүүжил олгож буй ажилд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байх уу эсвэл худал хуурмаг тайлан бүрт итгэхэд бэлэн байх уу? (XX 335.2)XX 360.2

    Тэд Сургуулийн Хүмүүжлийг Дэмжих Хэрэгтэй.— Зарим хүүхдээ илгээсэн эцэг эхчүүд санаа бодолтой нь нийцэхгүй ямар нэгэн буруу зүйлийг, ямар ч хүн шаардсан үгэнд нь орохгүй байгаарай гэж захьдаг. Энэ зааварчилгаа нь хүүхдэд ямар сургамжийг өгөх вэ! Амьдралын туршлага хуримтлуулаагүй хүүхдүүд зөв бурууг хэрхэн шүүн тунгаах болж байна вэ? (хх 335.3)XX 360.3

    Тэд хэнд ч хэлэлгүйгээр шөнө дөлөөр гарч явахыг хүсэхэд багш нар нь хаашаа, хэнтэй явж байгаагаа мэдээллэх ёстой гэж шаардахад үүнийг эрхийг нь хаан боогдуулсан, зөв шударга бус шаардлага гэж үздэг. Тэд эрх чөлөөгөө хэнээр ч хязгаарлуулахыг хүсэхгүй. Бүх төрлийн хүмүүжил, хязгаарлалтыг эрх чөлөөнд нь халдаж байгаа асуудал гэж үзэж буй залуучуудыг ямар дүрэм, эрх мэдлээр удирдаж болох юм бэ? (хх 335.4)XX 360.4

    Сургуулвд богино хугацаагаар суралцаад гэртээ харьж буй сурагчид зарим тохиолдолд бүрэн гүйцэд боловсрол эзэмших боломжгүй болж, сургуулиас суралцах боломжгүй дуулгаваргүй, хүмүүжилгүй, хүсэл мөрөөдөлдөө дураараа удирдлуулсан зуршлаа тээсээр буцах болно. Мэргэн ухааныг эзэмшээгүй эцэг эх нь хүсэлдээ захируулагдах сургамжийг заахдаа зөвхөн энэ амьдрал бус харин мөнхөд нөлөөлөх нөлөөг зааж сургадаг ба хүүхдүүдийн сүйрэлд эдгээр эцэг эхчүүд буруутгагдана.(хх 335.5)XX 360.5

    Дээд Сургуулийн Хөтөлбөрөөс Гадна Эзэмших Естой Боловсрол.—Хүүхэд залуучууд боловсролд тууштай, үнэнч хандах зуршлыг төлөвшүүлэх ёстой. Дээд сургуулийн хичээл залуучуудад өгөх бүхий л боловсролыг багтаан эзэмшүүлж чаддаггүй. Тэд харж, сонсож байгаа бүхнээсээ байнга сургамжуудыг авч байдаг. Тэд эргэн тойрны нөхцөл байдал болон амьдралын үйл явдлаас үйлдэл бүр ямар үр дүн, нөлөөг бий болгодог болохыг суралцах болно. Тэд өдөр бүр юунаас холдож хөндийрөхийг суралцаж болохоос гадна, амьдралдаа хэрэгжүүлж буй зарим үйлдэл тэдний зан чанарыг бэхжүүлж, зөв шударга эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн амьдралын үндэс болсон зарчмуудыг хүчирхэгжүүлэн, тэднийг өндөрт өргөж, ариусгах болно. (хх 336.1)XX 361.1

    Хэрэв задуучууд зорилгодоо анхаарал хандуулалгүй, хичээл зүтгэлгүйгээр цагаа өнгөрөөж байгаадаа сэтгэл ханамжтай байснаар Бурханы хүрээсэй гэж хүсэж буй хэм хэмжээнд хүрч чадахгүй. (хх 336.2)XX 361.2