Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Хүүхдийн Хүмүүжил - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Арван Долдугаар Бүлэг - Ариун Цэвэр

    Бурхан Тун Тодорхой Зааврыг Өгдөг.—Эзэн Израилийн ард түмнийг дэргэдүүр өнгөрөхөд бохир байдлыг харахыг хүсээгүй тул ард түмэнд хувцсаа угааж, бүхий л бохир зүйлсээ хуарангаас зайлуулахыг тушаасан. Бурхан өнөөдөр манай гэрүүдээр айлчилж гэр бүлийн цэвэрч бус байдал, назгай дадал зуршлыг олж хардаг. Энэ байдлаа дариухан өөрчлөх нь бидэнд дээр биш үүР (XX 106.1)XX 111.1

    Эцэг эхчүүдээ, Бурхан та бүхнийг хүүхдүүдийнхээ сэтгэхүйд зөв зарчмуудыг суулгах төлөөлөгчид болгон томилжээ. Та бүхний мэдэлд Эзэний бяцхан үрс байгаа бөгөөд Израиль хүүхдүүдийг цэвэрч дадал зуршилтай өсөж, өндийх ёстойг тодорхой шаардсан. Бурхан өнөөгийн гэр бүлүүдийн бохир заваан байхыг зөвшөөрдөггүй. Бурхан та нар түр хүүхдүүдээ сургах үүргийг өгсөн бөгөөд хүүхдүүддээ цэвэрч байдлыг сургахдаа та бүхэн сүнслэг хичээлүүдийг аадаг билээ. Бурхан зүрх сэтгэл хийгээд бие махбодио цэвэр байлгахыг хүсдэг болохыг хүүхдүүд тань таниас харж, Түүний тогтоосон зарчмуудаар амьдралынхаа алхам бүрийг захирах ёстой ойлгох болно. (хх 106.2)XX 111.2

    Хэрэв хөдөө хээр амьдарч байсан цөлийн аянчдаас цэвэрч байхыг тун тодорхойгоор шаардсан Бурхан бохир байдлаар хүрээлүүлсэн, эрүүл мэндэд хал болохуйц байшинд амьдардаг биднээс дутуу шаардлага тавина гэж үү. (хх 106.3)XX 111.3

    Цэвэрч Байдал Хоёр Дахь Чухал Зан Чанар Болох Естой.—Орон гэртээ бохир заваан байх нь том дутагдал, учир нь хүүхэд бохир байхаар хүмүүжиж, үр нөлөө нь олон жил үргэлжлэх болно. Хүүхдийг нярай байхаас нь оюун ухаан, дадал зуршилыг нь зөв чиглүүлэх хэрэгтэй. Бие болоод хувцас бохир заваан байх нь Бурханы сэтгэлд нийцдэггүйг танилцуулаарай. Хүүхдүүддээ цэвэрхэн хооллохыг заа. Эдгээр дадал зуршлуудыг тэдний хоёр дахь чухал зан чанар болтол байнга тууштай давт. ... Хүүхдүүд бохир заваан байдлыг жигших болно. ... (хх 106.4)XX 111.4

    Хүүхдүүд чухал бус мэт зүйлсийг орхигдуулж болохгүйг ойлгодог ч болоосой. Тэдний ирээдүйн амьдрал бүхэлдээ хүүхэд насны дадал зуршлуудаар тодорхойлогдох болно. Хүүхдүүд хүрээлэн буй орчиндоо тун мэдрэмтгий байдаг бөгөөд эмх замбараагүй байдлыг үл зөвшөөрснөөр цэвэрч байдлыг сургах боломжтой. (хх 107.1)XX 112.1

    Цэвэрч Байдлыг Хайрлаж, Бохир Завааныг Жигшихийг Заа.—Та нар эмх замбараа, цэвэрч байдлыг хайрла. (хх 107.2) XX 112.2

    Хүүхдүүдээ энгийн болон цэмцгэр байдлаар хувцасла. Эдэлгээтэй материалаар хийгдсэн хувцас өмсгө. Хүүхдүүдийг цэвэр цэмцгэр байлга. Тэдэнд бохир, заваан бүхнийг жигшихийг заа. (хх 107.3)XX 112.3

    Юу идэж уух, юугаар хувцас авах тухай дэмий санаа зовж суухын оронд хүүхдүүддээ цэвэрч, хувцсыг нь цэмцгэр байлгахад анхаараарай. Намайг эдгээр зүйлс дээр битгий буруу ойлгоорой. Би тэднийг хүүхэлдэй мэт гэрт нь хорихыг санал болгоогүй. Цэвэр элс, байгалийн хөрсөнд бузар зүйл байдаггүй. Бие махбодиос ялгардаг зүйлс бохирдуулдаг тул, хувцсыг сольж, биеэ угаах шаардлагатай. (хх 107.4)XX 112.4

    Орчноо Цэвэр Байлга.—Хэрэв эцэг эхчүүд хүүхдүүддээ хийх зүйл олж өгөх юм бол хүүхдүүд гэр бүлд тустай байж, ивээл болох болно. Пасторууд болон багш сурган хүмүүжүүлэгчид яагаад эрүүл мэнд хийгээд сүнслэг байдалд анхаарах сэдвээр илүү тодорхой зааж сургадаггүй юм бэ? Хөвгүүд, охидод гэр орны нэгэн хэсэг болохыг нь мэдрүүл. Тэд хүрээлэн байгаа орчноо муухай харагдуулах бүхнээс цэвэрлэх ёстой. Энэ тал дээр заавар зөвлөгөө дутагдаж байна. (хх 107.5)XX 112.5

    Бохир заваан зүйл бүхэн өвчин үүсгэдэг. Харанхуй буланд ялзарч буй хог, хаягдал, мөөгөнцөр зэрэгт үхэл таригч нян үржиж байдаг. Ургамал ногооны хальс, навчис зэргийг гэрийн ойролцоо хурааж, ялзруулснаар агаарыг бохирдуулж болохгүй. Гэр дотор бохир, ялзарсан ямар ч зүйлийг байлгахыг бүү зөвшөөр. Эрүүл орчинтой гэгдэх хот суурингуудад тоомжиргүй айл өрхийн ойролцоох хог хаягдлаас болж халдварт хумхаа өвчин олонтаа тархдаг. Төгс цэвэрч байдал, хангалттай нарны гэрэл, гэр бүлийн амьдралын өчүүхэн зүйл бүхэнд эрүүл мэндээ анхаарсан байдлаар хандах нь гэр бүлийн гишүүн бүрийг өвчнөөс ангид, баяр хөөр болон хүч чадалтай байлгахад чухал юм. (XX 108.1)XX 113.1

    Хувийн Ариун Цэвэр Эрүүл Мэндэд Чухал Нөлөөтэй.— Ариун цэврийг чанд сахих нь бие махбодийн болон сэтгэл санааны эрүүл мэндэд зайлшгүй хэрэгтэй. Арьсны сүвээр бохир үргэлж ялгарч байдаг. Усанд тогтмол орж байхгүй бол арьсны олон сая сүвнүүдэд бөглөөс үүсч, ялгаран гарах ёстой хаягдлууд биеийн бусад ч эрхтэнүүдэд ачаалал үүсгэдэг. хх 108.2XX 113.2

    Өглөө юм уу орой хүйтэн эсвэл бүлээн усанд орох нь ихэнх хүмүүст тустай. Усанд зөв орох нь ханиад хүрэх эрсдэлийг нэмэгдүүлэхийн оронд цусны эргэлтийг түргэсгэн ханиадны эсрэг дархлааг сайжруулдаг. Цус өнгөн давхрагуудад хүрч, илүү сайн, тогтмол эргэлтэнд ордог. Үүний улмаас оюун, хийгээд бие махбодь илүү хүчтэй болдог. Булчин зөөлөрч оюун ухаан сэргэдэг. Усанд орох нь мэдрэлийн эсийг тайвшруулдаг. Усанд орох нь бүдүүн гэдэс, ходоод болон элгэнд сайнаар нөлөөлж, аль алинд нь зрүүл мэнд эрч хүчийг өгч, хоолны шингэцийг сайжруулдаг. (XX 108.3)XX 113.3

    Хувцсаа цэвэрхэн өмсөх нь тун чухал. Арьсны сүвээр ялгарсан хаягдал бүтээгдэхүүн хувцсанд шингэдэг тул, байнга сольж, угаахгүй бол хаягдалууд биед дахин шингэдэг. (XX 109.1)XX 114.1

    Цэвэр Орчин Ариун Цэвэрт Тустай.— Би хүүхд үүдийнхээ ор дэрийг тэвчихэд бэрх үнэртэй, байлгаж буй айлыг олонтаа үзсэн. Өдөр шөнө аль ч үед хүүхдийн хараанд өртдөг, биед нь хүрдэг бүхнийг цэвэрхэн, өв тэгш байлга. Энэ нь тэднийг цэвэр ариун байдлыг сонгож сургах нэг арга юм. Хүүхдүүдийнхээ унтлагын өрөөг үнэтэй тавилгагүй ч цэвэр цэмцгэр байлга. (хх 109.2)XX 114.2

    Зохистой Тэнцвэрийг Хадгал.— Цэвэрч, эмх цэгцтэй байх нь Христэд итгэгчдийн үүрэг мөн боловч үүнийг хэтэрхий дөвийлгөж, чухалчлаад, илүү чухал зүйлсийг орхигдуулж болохгүй. Хүүхдүүдийн эрх ашгийг үл хайхрагчид бол гаа, гоньдныхоо аравны нэгийг Эзэнд өргөдөг атлаа, хуулийн чухал тушаал болох шударга ёс, өршөөл болон Бурханы хайр зэргийг уландаа гишгэгчид мөн. (хх 109.3)XX 114.3