Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Хүүхдийн Хүмүүжил - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Наян Гуравдугаар Бүлэг - Шагнал

    Шүүлтийн Өдрийн Гайхамшигтай Дүрслэл. — Би нэгэн удаа олон хүмүүс цугларсан байхыг JL^LJLY33IT\3AA33 үзсэн. Гэтэл гэнэт тэнгэр харанхуйлж, тэнгэр дуугарч, аянга цахилж тэнгэр болон газрыг дүүргэхүйц хүчтэй аянгын чимээ мэт олон хүмүүсийн «Бүгд төгслөө” гэсэн нүсэр дуу чимээ сонсогдсон. Тэгтэл цугласан хүмүүс дотроос цонхийсон царайтай хэсэг хүмүүс урагш гарч ирэн харамсалтайгаар «Би бэлэн биш байна” хэмээн гашуудан уйлж эхэлсэн. Тэр үед «Чи яагаад бэлэн биш байгаа юм бэ? Чамд нигүүлсэн өгсөн боломжтой цаг хугацааг чи яагаад ашиглаагүй юм бэ?” гэсэн асуулт асуугдах болсон. Намайг үзэгдлээсээ сэрэхэд олон хүмүүсийн, «Би бэлэн биш байна, би аврагдалгүй, мөнхөд сүйрлээ, сүйрлээ, сүйрлээ! » гэсэн орилоон чихэнд сонсогдсоор байлаа. (ХХ 560.1)XX 595.1

    Хамтдаа дааж авсан ариун үүргээ ажиглангаа ирээдүйгээ төсөөлөн бодоцгоон, ирээдүйд бэлэн байхын тулд юу хийх ёстойг ойлгохыг хичээцгээе. Бид тэр өдөр Бурхан болон Түүний өршөөл, нигүүлслийг үл тоомсорлосон, Түүний үнэн, хайрыг хүлээн аваагүй байдалтай Бурхантай уулзах уу? Дэлхийн сүүлчийн үед ариун хүмүүсийн цугларалтанд орчлон ертөнц бүхэлдээ гэм нүгэлтнүүд яагаад буруутгагдах болсон шалтгааныг ойлгох юм. Эцэг эхчүүд анхны удаа хүүхдүүдийнхээ нууцлаг амьдралыг олж харна. Хүүхдүүд эцэг эхчүүдийнхээ эсрэг ямар олон буруу үйлдлийг хийснээ харна. Бүх хүмүүсийн зүрх сэтгэлийн нууцууд болон зорилго илчлэгдэж, бидний нууцалсан бүхэн ил тод болгогдоно. Шүүлттэй холбоотой ариун зүйлсээр доог тохуу хийсэн хүмүүс аймшигтай бодит байдлаа олж хараад буруугаа ойлгоно. (XX 560.2)XX 595.2

    Бурханы Үгийг үзэн ядагчид ариун онгодоор бичигдсэн Үгсийн Зохиолчтой нүүр тулан уулзана. Хэдийгээр шүүлтийн цаг удаан хугацаанд хойшлогдсон боловч бид удаан хүлээхээргүй болсон. Шүүлтийн цаг одоо үүдэн дээр маань ирчихсэн, тун удахгүй агуу сүртэйгээр бидэн рүү айсуй. Тэргүүн Тэнгэр элчийн бүрээн дуугаар амьд байгсад мэл гайхаж, үхэгсэд дахин амилна. Тэр өдөр бузар муу хүмүүс хоньчин хонь ямаа хоёрыг алгаж байгаатай адил зөвт хүмүүсээс ялгагдах болно. (хх 560.3)XX 596.1

    Бурхан, «Хүүхдүүд Чинь Хаана Байна вэ?” Гэж Асуух Үед.— Бурханы даалган өгсөн үүрэг даалгаврыг хүлээн зөвшөөрөөгүй эцэг эхчүүд шүүлтийн цаг үеийг үл тоомсорлож байгаа гэсэн үг. Эзэн бид бүхнээс, «Миний сургаж, хүмүүжүүлээрэй гэж даалгасан хүүхдүүд хаана байна вэ? Хүүхдүүд маань яагаад баруун гар талд маань зогсоогүй байна вэ?” гэж асуух болно. Олон эцэг эхчүүд ухаалаг бус хайр энэрэл хүүхдийнх нь алдаа дутагдлыг харах мэлмийг нь сохолсноос болж тэд хүүхдээ диваажинд нийцэхүйц зан чанартай болгож чадаагүйгээ ухаарна. Бусад нь хүүхдэдээ цаг хугацаа, анхаарал халамж тавьж, хайр, энэрлийг үзүүлээгүй учир хүүхдүүдээ төлөвшүүлэх үүргээ гүйцэтгээгүй байх болно.(хх 561.1)XX 596.2

    Эцэг эхчүүдээ хэрэв та бүхэн бодомжоо алдах юм бол Бурхан та бүхэнд харамсах болно. Бурхан шүүлтийн өдөр, «Та бүхэн миний үзэсгэлэнтэй сүргийг минь яаж орхив? Миний үзэсгэлэнтэй сүргийг?» гэж хэлэх болно ... (XX 561.2)XX 596.3

    Та диваажин руу орлоо гэж бодьё, гэтэл хүүхдүүд тань ороогүй бол ямар байх вэ. Та хэрхэн, «Эзэн минь би Таны даалгаж өгсөн хүүхдүүдтэй ирлээ” гэж хэлж чадах вэ? Диваажинд эцэг эхчүүдийн үл тоомсорлолыг мэдрэх болно. Тэдний үйлс диваажинд тэмдэглэгдэнэ. (XX 561.3)XX 596.4

    Гэр Бүлүүд Бурханы Өмнө Шүүгдэнэ.—Эцэг эхчүүд болон хүүхдүүд эцсийн шийдвэрлэх цаг үед ямар дүр зургийг ажиглан харах бол! Хооллох хүсэл, бузар муу аргуудад автагдсан, ёс зүйн хувьд сүйрэлд орсон олон мянган хүүхдүүд зан чанарыг нь төлөвшүүлсэн эцэг эхчүүдтэйгээ нүүр тулан уулзалдана. Аймшигтай хариуцлагыг эцэг эхчүүдээс өөр хэн хүлээх болох вэ? Эзэн эдгээр залуучуудыг доройтоход нөлөөлсөн үү? Мэдээж үгүй! Бурхан залуучуудыг Өөрийн дүр төрхөөр, тэнгэр элч нараас арай доогуур бүтээсэн. Тэгэхээр хэн амьдралд нөлөөлөхүйц зан чанарыг төлөвшүүлэх чухал үүргийг гүйцэтгэсэн бэ? Залуучуудыг Бурханы дүр төрхийг эзэмшээгүй, үүрд Түүний оршихуйгаас хөндийрүүлэх, диваажингийн ариун тэнгэр элч нартай хамт байх боломжгүй болтлоо бохирлогдоход хэн нөлөөлсөн бэ? Эцэг эхчүүдийн гэм нүгэл хүүхдүүдэд нөлөөлж хүсэл, хооллох дуршлыг доройтуулсан уу? Энэхүү доройтол зугаа цэнгэл эрэлхийлэгч эх хүүхдээ Бурханы өгсөн зааварчилгаагаар хүмүүжүүлээгүйгээс бүрэн шалтгаалсан уу? Эдгээр эхчүүд Бурханд амьдралынхаа талаар хариулт өгөх шаардлагатай болно. (ХХ 561.4)XX 597.1

    Диваажинд Амьдрал Маань Дүрсжин Хадгалагдсан Байх Юм.— Эцэг эхчүүд болон хүүхдүүд өдөр бүр зан чанараа төлөвшүүлж байдаг ба тэдний зан чанар диваажинд нэгд нэгэнгүй тэмдэглэдэх болно гэдгийг санаж байх хэрэгтэй. Бурхан зураач эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зургийг авч, угааж өгдөг шиг хүмүүсийнхээ зургийг авдаг. Та ямар дүр зураг үлдээхийг хүсэж байна вэ? Эцэг эхчүүдээ энэ асуултанд хариулаад үзээрэй! Агуу Зураач маань диваажинд ямар төрлийн зургийг авч үлдсэн байгаасай гэж хүсэж байна? ... Бид шийдвэрээ одоо гаргах хэрэгтэй. Хүн нас барснаасаа хойш зан чанар ямар ч согогийг засаж сайжруулж чадахгүй болох ЮМ. (ХХ 562.1)XX 597.2

    Бидний хувьд энэ нь хамгаас чухал асуудал байх ёстой. Бид өдөр бүр түр зуурын болон мөнхийн зан чанараа төлөвшүүлсээр байдаг. Хүн бүр, мБи өнөөдөр бүрэн төлөвшмөөр байна” гэж хэлж байгаарай. Та бүхэн өдөр бүр, цаг бүр, «Хэлж буй үгс маань тэнгэр элч нарт хэрхэн сонсогдох бол? Миний үгс мөнгөн дэвсгэр дээр зурсан алтан алим адил байна уу эсвэл хүчит мөндөр адил өвтгөж, шархтуулж байна уу?” гэж асууж байгаарай. ... (ХХ 562.2)XX 597.3

    Бидний үг болон үйлс зөвхөн биднийг тодорхойлдоггүй бидний бодол ч гэсэн биднийг тодорхойлдог. Тиймээс хүн бүр сайныг тунгааж, сайныг үйлддэг байх хэрэгтэй. Та өөрийгөө дүрслэн харуулж байгаа байдлаа ичиж санаа зовохооргүй байлгаарай. Бидний бодол, мэдрэмж бүхэн дүр төрхөөр илрэн харагддаг. Бурхан диваажинд ямар дүр төрхийг үлдээхийг хүсэж байгаа түүнийгээ гэр бүлдээ үлдээхэд тусалдаг. (хх 563.1)XX 598.1

    Та Анхаарал Халамжгүй Байсан уу? —Эцэг эхчүүдээ хүүхдүүдийн мөнхийн эрх ашгийг залбиралтайгаар, анхааралтайгаар тунгаадаг байгаарай! Эцэг эхчүүд, бид анхаарал халамжгүй байсан уу? Бид ариун нандин үүргээ гүйцэтгэлгүй өнгөрсөн үү? Бид хүүхдүүдээ уруу татлагад боолчлуулахыг дэмжсэн үү? Бид хүүхдүүдээ үнэн болон Христийг эсэргүүцэхэд авьяас чадвар, цаг, хүч нөлөөгөө ашиглахыг нь зөвшөөрснөөр асуудлаа Бурханы өмнө шүүгдэхгүй гэж үү? Бид эцэг эхийнхээ үүргийг умартсанаар Сатаны хаанчлалд нэг хүнийг нэмж өгсөн биш гэж үү? (хх 563.2)XX 598.2

    Хэрэв эхчүүд хүүхдүүдээ зөв хүмүүжүүлэх үүргээ гүйцэтгэхгүй бол тэдний алдаа дутагдал өөрсдөд нь нөлөөлж асуудал, бэрхшээлийг нь илүү хүнд хүчир болгоно. Хэрэв эцэг эхчүүд хүүхдээ дуулгавартай, үгэнд ордог болгон сургасан бол асуудал өөрөөр эргэх байсан. Эхчүүд хүүхдийнхээ зан чанарын төлөвшлийг хамгийн чухал, анхаархуйц асуудал болгох юм бол үр дүн нь мэдрэгдэж, хүүхдийн зан чанарт үргэлж ургаж, их хэмжээний бузар муу ургац авахгүй. (хх 563.3)XX 598.3

    Хүүхдүүд Итгэлгүй Эцэг Эхээ Буруутгана.— Бурханы хараал итгэлгүй эцэг эхчүүд дээр заавалчгүй бууна. Тэд өөрсдийг нь хатгах өргөсийг зөвхөн энэ дэлхий дээр ургуулахад туслаад зогсохгүй, шүүлтийн цаг үед итгэлгүй байдлынхаа дагуу шүүгдэнэ. Олон хүүхдүүд шүүлтийн үеэр өөрсдийг нь хязгаарлаж байгаагүйд харамсан эцэг эхчүүдээ сүйрэлд хүргэсэн хэмээн буруутгана. Хуурамч хайр энэрэл, сохор хайр хүүхдүүдийнхээ алдааг уучилж, засаж залруулахгүй байхад нөлөөлсөн ба үүний үр дүнд хүүхдүүд нь үүрд устаж, тэдний урссан цус итгэлгүй эцэг эхчүүд дээр Тохогдоно. (ХХ 564.1)XX 599.1

    Хүүхдүүд Итгэлтэй Эцэг Эхчүүдэд Хүндэтгэл Үзүүлнэ.—Шүүлт болж, амийн номнууд нээгдэх үед; агуу Шүүгч «сайн гүйцэтгэлээ” гэж тунхаглаж, мөнхийн алдрын титэм ялалт байгуулагчид өмсгөгдөх үед олон хүмүүс орчлон ертөнцийн бүтээлүүдийн өмнө санаа зовнисон байдалтайгаар титмээ авч эх рүүгээ заан, «Ээж минь Бурханы нигүүлслээр дамжуулан намайг өдий хэмжээнд хүргэсэн. Түүний заавар, залбирал надад мөнхийн авралын ивээл болон бууж ирсэн” гэж хэлэх юм. (хх 564.1)XX 599.2

    Итгэл Дүүрэн Сургалтын Үр Дүн Гарах Болно.—Хувиа үл хичээсэн зүрх сэтгэлтэй хүмүүс үйлсийнхээ үр дүнг мэдэрнэ. Зөв зарчим болон гэгээн үйлсийн үр дүн заавалчгүй харагдана. Бид зарим нэгэн үр дүнг дэлхий дээр байхдаа олж хардаг. Харамсалтай нь энэ дэлхий дээр зөв шударга хүний үр дүн ямар бага илрэн харагддаг гэж бодно! Ямар олон хүмүүс таньж мэдэхгүй хүмүүсийн төлөө өөрийгөө огоорон, эцэж цуцалгүй тэмцэнэ вэ! Эцэг эхчүүд болон багш нар амьдралынхаа хичээл зүтгэлийг харж чадалгүй эцсийн нойрсолтоор нойрссоор байна, тэд итгэл бишрэл хэзээ ч яндашгүй ивээлийн ундрагыг нээсэн болохыг ухааралгүй нойрссон. Тэд хүмүүжүүлсэн хүүхдүүд нь бусад хүмүүст итгэл бишрэлээ хуваалцаж, энэ нь цаашлаад олон мянган хүнд нөлөөлж байгааг зөвхөн итгэлээрээ харж чаддаг. ... Эдгээр хүмүүс үрээ суулган нас барах үед бусад нь ивээлийг нь хураан авдаг. Тэд бусад хүмүүс үр жимсийг нь түүн идэх модыг ургуулдаг. Тэд сайны үйлсийг эхлүүлсэндээ сэтгэл хангалуун байдаг. Дэлхий өнгөрөн одох үед эдгээр хүмүүсийн хийсэн үйлдэл болон үйлдлээс урган гарсан нөлөөг харах боломж бүрэлдэнэ. (хх 564.2)XX 599.3

    Эцэг Эхчүүд Амлагдсан Газар Хүүхдүүдээ Авчрах Боломжтой.— Бурхан амьдралын харгуйг гэрэлтүүлэх гэрлийг хаан судлаасаа цацруулсан. Тэрээр өдрийн цагаар үүлэн багана, шөнийн цагаар галан баганаа эртний Израилийн цагаас хойш бидний дээр байрлуулсаар ирсэн. Өнөө үеийн Христэд итгэгч эцэг эхчүүд эрт цагийн Бурханы хүмүүстэй адил хүүхдүүдээ Амлагдсан газар нутагт авчрах сайхан боломжоор хангагдсан. (ХХ 565.1)XX 600.1

    Та Бурханы төлөө гэр оронтой, гэр бүлтэй болохыг хүсээрэй. Та тэнгэрийн хотын хаалган дээр гэр бүлээ аваачаад, «Эзэн минь би болон Таны надад даалгаж өгсөн хүүхдүүд энд байна” гэж хэлээрэй. Хүүхдүүд тань нас биед хүрсэн эрэгтэй, эмэгтэйчүүд болсон байсан ч гэсэн таны хүүхдүүд байсаар байх болно. Таны олгосон хүмүүжил, анхаарал халамж хүүхдүүдийг тань ялалт байгуулагчид болох хүртэл Бурханаар ивээгдсэн байх болно. Та одоо ч гэсэн, «Эзэн минь би болон хүүхдүүд минь энд байна” гэж хэлж болно. (хх 565.2)XX 600.2

    Гэр Бүлийн Тасарсан Хэлхээ Залгагдах Болно.— Есүс үүл хөлөглөн, агуу алдраа харуулсаар ирж байна, ирж байна. Түүнийг даган олон мянган тэнгэр элч нар ирнэ. Тэрээр Өөрийг нь хайрлагч, тушаалыг нь сахигч хүмүүсийг Өөртөө авахаар ирнэ. Тэрээр хүмүүсээ болон амлалтаа мартаагүй. Бурхан гэр бүлийн тасарсан хэлхээг буцаан нийлүүлнэ. (хх 565J)XX 600.3

    Хүүхдээ Алдсан Эхэд Өгөх Урам.—Та бяцхан хүүхдээ аврагдсан болов уу гэж асуусан. Христийн хэлсэн үг танд хариулт өгөх болно. Тэрээр, “Бяцхан хүүхдүүдийн Над дээр ирэхийг нь бүү хоригло. Учир нь Бурханы хаанчлал ийм хүүхдүүдийнх билээ” гэж хэлсэн. Та бүхэн, мЭзэн ингэж айлдаж байна. «Ихэд гашуудан уйлах дуу Рамад сонсдов. Рахел хүүхдийнхээ төлөө уйлна. Тэд байсангүй учир тэрээр тайтгарлыг авахгүй байна. ... Эзэн ингэж айлдаж байна. «Уйлахаас дуу хоолой, нулимснаас нүдээ тэвчин барь. Учир нь чиний үйлс шагнагдана» гэж Эзэн тунхаглаж байна. «Тэд дайсны нутгаас буцаж ирнэ. Та нарын ирээдүйд найдвар бий” гэж Эзэн тунхаглаж байна. «Хүүхдүүд өөрсдийн нутаг дэвсгэр уруу буцаж ирнэ» гэсэн зөгнөлийг санаарай. Иеремиа 31: 15 (хх 565.4)XX 600.4

    Энэ амлалтыг танд ч гэсэн өгсөн. Та тайвширч, Эзэнд итгэж болно. Эзэн зовлон бэрхшээлтэй цагаас өмнө олон бяцхан хүүхдүүдийг унтуулсан гэж надад байнга хэлдэг байсан. Бид хүүхдүүдээ дахин харах болно. Бид тэд нартай дахин уулзаж, диваажингийн ордонд тэднийгээ таньж мэдэх болно. Эзэнд итгэж найдаад, бүү айж санаа зов. (хх 566.1)XX 601.1

    Хүүхдүүдийг Эхийн Гар Дээр Буцаан Тавина.— Үнэхээр гайхамшигтай аврад ирж байна! Удаан хүсэн, хүлээж, дүрслэн бодож, бүх хүсэл мөрөөдлөө тавьсан боловч хэзээ ч бүрэн ойлгож ухаараагүй аврал ирж байна. (хх 566.2)XX 601.2

    Амьд байгаа зөвт хүмүүс «нүд ирмэхийн зуур, нэг л агшинд» өөрчлөгдөнө. Тэд Бурханы дуу хоолойг сонсоод алдаршуулагдана. Ийнхүү тэд мөнхийн биетэй болон Эзэнтэй уулзахаар бусад аврагдагсадтай хамт дээш хөөрнө. Тэнгэр элч нар “тэнгэрийн нэг захаас нөгөө зах хүртэл, дэлхийн дөрвөн зүгээс Түүний сонгогдогсдыг цуглуулна.” Тэнгэр элч нар бяцхан хүүхдүүдийг эхийн нь гар дээр тавина. Үхлээс болон удаан салж хагацсан найз нөхөд уулзалдаж дахин хэзээ ч салахгүй. Тэд бүгд талархлын дуутайгаар Бурханы Хот руу дээш хөөрнө. (хх 566.3)XX 601.3

    Удаан Хүсэн Хүлээсэн Өдөр.—Анхны хос Еденээс холдон явсан өдрөөс хойш итгэл бишрэлтэй үр хүүхдүүд Амлагдсан Нэгэн сүйтгэгчийн хүчийг устгаж, алдагдсан Диваажинг буцаан авч өгөхөөр ирэхийг хүсэн хүлээсээр ирсэн. (хх 566.4)XX 601.4

    Хэрэв бид зовлон шаналлаар диваажинг олж авахаар байсан бол диваажин дэндүү хямдхан үнэтэй хэмээн тооцогдох байсан. ... Бид алдрыг өвлөн авахын тулд ямар байдалд хүрэх ёстой, Есүс бидний төлөө маш үнэтэй өвийг өвлүүлэхийн тулд хэр их зовж шаналсныг хараад би Христийн зовлон шаналлаар биднийг дүүргэж өгөөч, тэгснээр бид бэрхшээлдээ цуцалгүй харин ч тэвчээр, баяр хөөртэйгөөр даван гарах болно гэж гуйн залбирсан. Есүс бидний төлөө ядуу, зовлон бэрхшээлийг үүрч, бидний төлөө зовж шаналснаар бид баян болсон гэдгийг ойлгон ухаарсан. (XX 567.1)XX 602.1

    Байгаа Бүхнээрээ Диваажинг Эрэн Хай!—Диваажин бол бидний бүх хүч чадлаараа эрж хайх газар. Бид энэ тал дээр ямар ч эрсдэл гаргах ёсгүй. Бид өөр замаар аялах гэж оролдох хэрэггүй. Бидний алхам бүрийг Эзэн зааварлаж, чиглүүлж өгснийг санах хэрэгтэй. Бурхан бид бүхэнд ялалт байгуулах агуу үйлсэд маань туслах болтугай. Тэрээр ялалт байгуулж буй хүмүүст зориулан титэм бэлдэж өгсөн. Тэрээр алдар, хүндэтгэл, мөнхийн амийг эрэн хайж буй хүмүүст мөнхийн амийг өгнө. Бурханы Хотод орох хүн бүр ялалт байгуулагч болно. Аврагдагсад буруутгагдсан ялтан адил биш харин Бурханы хүү болно. Диваажинд орсон хүн бүрийг, «Эцэгээр ивээгдсэн та бүхэн тавтай морил, та бүхэн дэлхийн үүслээс эхлэн бэлтгэгдсэн хаанчлалыг өвлөн аваарай” хэмээн угтан авах болно. Матай 25:34. (хх 567.2)XX 602.2

    Христийн Баяр Хөөрийг Авагсад.— Бид хотын үүдний хоёр талд зөвлөгөө өгөхөөр тэнгэр элч нар зогссон байхыг харсан, Есүс тэр үед, «Эцэгийн ивээлд багтсан та бүхэн тавтай морил, та бүхэн дэлхийн үүслээс бэлтгэсэн хаанчлалыг өвлөн аваарай” гэж хэлсэн. Эзэн биднийг баяр хөөрөөс минь хуваалц гэж урьж байна, энэ нь юу гэсэн үг вэ? Өвөг эцэг болон өөрийн хичээл зүтгэлийн үр дүнг харна гэдэг бол баяр хөөр юм. Эхийн чинь болон чиний хичээл зүтгэлийн хариуд шагнал ирж байгааг харах нь баяр хөөр юм. Хүүхдүүдээ та харах үед тэдний толгой дээр мөн титэм өмсүүлсэн байна, Бурханы тэнгэр элч нар хүүхдүүдээ Есүс Христ рүү авчирч чадсан эхчүүдийн нэрсийг мөнхжүүлэх болно. (XX 567.3)XX 602.3

    Ялалтын Алдар Гэрэлтсэн Өдөр.— Сүм маань тулаанд орж байна. Бид харанхуйн дэлхийтэй нүүр тулгарч, бүрэн гүйцэд хуурамч шүтлэгт автагдаж байна. ... Гэвч тулалдаан хийж, ялалт байгуулах өдөр ирж байна. Бурханы хүсэл тэнгэрт биелдэг шигээ дэлхий дээр биелнэ. ... Хүн бүр аз жаргалтай, нэгдмэл гэр бүл болж, магтаал, талархлын буюу Христийн зөвт байдлын хувцсаар хувцаслана. Бүх байгаль дэлхий гайхамшигтай үзэсгэлэнгээ гайхуулан Бурханд магтаал, талархлыг өргөнө. Дэлхий диваажингийн гэрлээр бүрхэгдэнэ. Сарны гэрэл нарны гэрэл адил болж, нар одоогоос долоо дахин илүү гэрэл гэгээтэй болно. Он жилүүд баяр хөөртэйгөөр өнгөрөн одно. Бурхан болон Христ хамтдаа нэгдэн, «Дахин гэм нүгэл гэж байхгүй болж, үхэл мөн байхгүй болно” гэж хэлэх үед тэнгэрийн хаяагаар үүрийн гялбаа дуугаа дуулж, Бурханы хөвгүүд баяр хөөртэйгөөр хашхирна. (хх 568.1)XX 603.1

    Ирээдүйн алдрын дүр зураг, Бурханы мутраар зурагдсан үзэсгэлэнт дүр зураг Түүний хүүхдүүдэд маш дотно санагдана. ...(хх 568.2)XX 603.2

    Бид үзэж хараагүй зүйлсээ байнга тунгаан бодох хэрэгтэй. Ингэснээр бид мөнхийн, цаг үетэй холбоотой зүйлсийг зөвөөр үнэлэх боломжтой болно. Энэ нь биднийг илүү гэгээлэг амьдрал руу бусдыг хөтлөхөд нөлөөлөх хүчтэй болгох юм. (хх 568.3)XX 603.3

    Бурхан «Сайн Гүйцэтгэлээ” Гэж Хэлэх үү?—Та агуу цагаан сэнтийн өмнө зогсох үед үйлс тань илэрхий болох болно. Амьдралын тань бүх үйл явдлыг бичиж тэмдэглэсэн амийн ном дэлгэгдэх болно. Цугласан олны дотор олон хүмүүс илчлэхээр бэлтгэсэн зүйлсийг харахад бэлтгэгдээгүй байх юм. Зарим хүмүүсийн чихэнд маш тодорхойгоор, «Жинлэж үзсэн боловч хүссэн хэмжээнд хүрсэнгүй” гэх үгс сонсогдоно. Тухайн өдөр Шүүгч, «Та бүхэнд Миний Үг өгөгдсөн ба үүргийг тань тодорхой зааж сургасан. Та бүхэн яагаад Зааварчилгаар маань дагаагүй вэ? Та бүхэн Миний Үгийг Бурханы дуу хоолой гэдгийг мэдээгүй юм уу? Би та бүхэнд Бичээсийг маань судалснаар зөв замаас хазаахгүй гэж хэлээгүй гэж үү? Та бүхэн зөвхөн өөрсдийгөө сүйрүүлззд зогсохгүй Бурханлаг байдлыг хуурамчаар танилцуулснаар олныг төөрөгдүүлсэн. Та бүхэнд Надаас хүртэх хувь байхгүй. Надаас холд, Надаас холд» гэж хэлнэ. (XX 568.4)XX 603.4

    Цонхийж, эмээсэн дүр төрхтэй өөр хэсэг хүмүүс Христэд итгэсэн боловч өөрсдийн үнэ хүндгүйг мэдэрсэн байдалтай сэтгэлдээ ихэд дарамт мэдрэн зогсох болно. Тэд Эзэний магтаалын үгсийг баяр хөөртэйгөөр, талархалтайгаар сонсоно. Тэнгэр элчүүд ятгаа тоглон, уяран сайхан дуу хоолойгоор, «Сайн гүйцэтгэлээ итгэлтэй, сайн зарц минь, Эзэний баяр хөөрт тавтай морил” гэж дуулахыг сонсоод хэмжээлшгүй их зовлон бэрхшээл, хичээл зүтгэл, сэтгэлийн зовлонгоо мартана. Олон хүмүүс ялалтыг бэлгэдсэн дал модны мөчрийг гартаа барин, ялалтын титмийг толгойдоо өмссөн байх болно. Эдгээр хүмүүс итгэлтэй, чин сэтгэлийн хичээл зүтгэлээр диваажинд багтан орж чадсан хүмүүс юм. Дэлхий дээрх амьдралын туршид гүйцэтгэсэн ажил үүрэг диваажингийн өргөөнд сайн үйлс хэмээн үнэлэгдэнэ. (хх 569.1)XX 604.1

    Эцэг эхчүүд хүүхдүүдэд нь өгөгдөж буй Титэм, Дээа, ятгыг хараад үгээр зүйрлэшгүй баяр хөөрт автагдана. Найдвар, эмээх байдалд автагдсан өдрүүд өнгөрөн одно. Нулимс дуслуулан, залбирч суулгасан үр дэмий байгаагүй нь мэдэгдэж, харин ч баяр хөөртэйгөөр хураах ургацыг ургуулжээ. Тэдний хүүхдүүд аврагдсан байна. Эцгүүдээ, эхчүүдээ хүүхдийн чинь дуу хоолой тухайн өдөр тэнгэрт хадах болов уу?XX 604.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents