Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Хүүхдийн Хүмүүжил - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Долдугаар Бүлэг - Байгалиас Суралцах Амьдралын Хичээлүүд

    Бүтээлүүд дэх Бурханы Дуу Хоолой.— Бид хаашаа ч харсан Бурханы дуу хоолойг сонсож, Түүний гарын бүтээлүүдийг хардаг. Хүчит аянгын сүртэй гялбаа, буурал тэнгисийн тасралтгүй давалгаанаас эхлээд хөвчийг хөгжөөгч баясгалант жиргээ хүртэл байгаль дэлхийн түмэн дуу хоолой Түүний магтаалыг хайж байдаг. Тэнгэр, газар, тэнгис далайн гайхамшигт өнгө будаг, гэрэл сүүдрийн үзэсгэлэнт ялгарал хийгээд уусал, нийцлээс бид Түүний алдрыг харж байдаг. Мөнхийн хөх толгод Түүний хүчийг хүүризиз. Нарны гэрэлд ногоорон дарцгуудаа намируулан найгах модод, үзэсгэлэнт эмзэг дэлбээт цэцэгс Бүтээгчийн тухай л өгүүлнэ. Хүрэн хөрсийг хучих амьд ногоон дэвсгэр өчүүхэн дорой хорхойд ч хүртээлтэй Бурханы халамжийг илтгэнэ. Далайн агуй, газрын гүн Түүний эрдэнэсүүдийг хадгалан байдаг. Далайд сувдыг, хад чулуунуудын дунд маргад, оюуг нуусан Тэр Нэгэн бол гоо үзэсгэлэнд дурлагч нэгэн билээ. Тэнгэрт мандах наран бол бүтээл бүхний амь, гэрэл нь болсон Түүний бэлгэ тэмдэг. Тэнгэрийг сүлж, дэлхийг гоёх гэрэл гэгээ, гоо үзэсгэлэн бүхэн Бурханы тухай л хүүрнэн байдаг билээ. (хх 511)XX 55.1

    Бид бэлгийг нь хангалттай хүртээд Өглөгийн Эзэнийг мартаж болох уу? Харин ч өгсөн бэлгүүд нь бидэнд Түүний сайн сайхан хийгээд халуун хайрыг ухааруулах болтугай. Эх дэлхий маань гоо үзэсгэлэн бидэнд ямар ч уран бүтээлчийн дүрсэлж чадахгүй, ямар ч махан хэлээр илэрхийлэх боломжгүй үзэсгэлэнгийн орон бидний тэнгэрийн гэр дэх шилэн гол, ногоон хөндий, амийн усны оргилуун булаг, гэрэлт хот, цагаан өмсгөлт дуучдын тухай сануулах болтугай. «Нүдэнд үзэгдээгүй, чихэнд сонсогдоогүй, Хүний санаанд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” 1 Коринт 2:9. (хх 512)XX 55.2

    Бурханы Хайр ба Зан Чанарын Тухай.—Эхчүүд хүүхдүүдээ Бурханы агуу сурах бичиг байгаль дэлхийгээс сургаж, тэдний бяцхан сэтгэхүйд дэлбээлж буй цэцэг, дэлгэрч буй нахианы гоо үзэсгэлэнг мэдрүүлэх цаг, завгүй болтлоо жижиг сажиг, аар саархан зүйлд цагаа зарцуулах ёсгүй. Сүрлэг модод, Бүтээгчдээ зориулан баясгалант дуугаа дуулах өхөөрдөм шувууд, тэдний мэдрэхүйд Бурханы сайн сайхан, өршөөл нийгүүлсэл хийгээд өгөөмөр зан чанарын тухай өгүүлж байдаг. Агаарыг анхилуулж, өнгө сүүдрээрээ ялгарах навч, цэцэг бүхэн тэдэнд Бурхан бол хайр юм гэдгийг зааж сургадаг. Энэ дэлхийн сайн сайхан, хайр татам, гоо үзэсгэлэнтэй бүтээл бүхэн тэдэнд тэнгэрлэг Эцэгийн маань хайрыг илэрхийлж байдаг. Тэд Бурханы зан чанарыг бүтээлүүдээс нь олж хараг. (хх 54Л)XX 56.1

    Бурханы Төгс Зан Чанарын Тухай.— Байгаль дэлхийн зүйлс бүхэн дэлхийг чимж, Бурханы төгс төгөлдөр байдлыг харуулахын тулд чадах бүхнээ хийн Бүтээгчдээ талархлаа илэрхийлж байдагтай адил хүмүүс ч бас Түүнд өөрсдөөр нь дамжуулан шударга ёс, өршөөл, сайн сайхныг гүйцэлдүүлэх боломж олгож, чадах чинээгээрээ Бурханы төгс төгөлдөр зан чанарын илэрхийлэл болохыг хичээх хэрэгтэй. (хх 54 2)XX 56.2

    Бүтээгч Хийгээд Шаббатын Тухай.— Газар дэлхийг үржил шимтэй болгогч нарны гэрлийг хэн бидэнд өгдөг вэ? Хэн бидэнд шаагих бороог оруулж өгдөг вэ? Хэн бидэнд дээд тэнгэрийг, нар, cap, одтой нь өгсөн бэ? Хэн танд ухаарлыг өгч, таныг өдөр бүр сахин хамгаалж байдаг вэ? ... Дэлхийг харах бүрийдээ бид түүнийг цогцлоон бүтээсэн Бурханы хүчит мутрын тухай санадаг. Зулай хучих тэнгэр хийгээд хөл доорх ногоон зүлэгт газар дэлхий Бурханы хүч болон хайр энэрлийг сануулдаг. Тэрээр өвсийг бор ч юм уу хар байлгаж болох л байсан. Гэхдээ Бурхан бол гоо сайхныг хайрлагч Бурхан учраас бидний нүднээ тусах бүхнийг гоо үзэсгэлэнтэй бүтээж өгчээ. Гоёмсог цэцэгсийн өнгө будгийг Бурхан яаж тохируулсан юм бол ? ... (XX 54.3)XX 56.3

    Бидэнд байгаль дэлхийгээс илүүтэй сурах бичиг байхгүй. «Талын сараана цэцэг хэрхэн ургаж буйг ажиглаач. Тэд ажил хийдэггүй, утас ч ээрдэггүй. Гэвч Би та нарт хэлье. Соломон хаан ч сүр жавхлантай байхдаа эдгээр цэцэгсийн аль нэг шиг хувцаслаагүй юм. » Үр хүүхдүүдийн минь оюун ухаан Бурханы зүг хандаасай. Үүний төлөө л Тэрээр бидэнд Өөрийнхөө Бүтээгч болохыг дурсан сануулах гэж долоо дахь өдрийг өгсөн шүү дээ. (хх 55.1)XX 57.1

    Хуулинд Дуулгавартай Байх.— Байгаль дэлхийг захирдаг тэр л хуулиуд хүний дотор мөн адил хэрэгждэг. Оддыг, атом молекулуудыг удирдагч тэр л хуулиуд хүний амьдралыг удирдаж байдаг. Бие махбодид очих амьдралын урсгалыг зохицуулагч зүрхний үйл ажиллагааг захирдаг хуулиуд нь зүрх сэтгэлийн эрх мэдлийг гартаа атгагч Оюун Ухааны Дээдийн хуулиуд юм. Түүнээс бүх амьдрал эх авдаг. Зөвхөн Түүнтэй нийцэж байж амьдрал жинхэнэ утгаа олдог. Түүний бүтээсэн бүхий л бүтээлүүдийн хувьд энэхүү болзол яг адил — Бурханы амийг хүлээн авснаар амьдрал тэтгэгдэж, Бүтээгчийн хүсэлтэй бүрэн нийцсэнээр Түүний хүсэл амьдралд маань хэрэгждэг. Түүний бие махбодь, оюун санаа болон ёс суртахууны хуулийг зөрчсөн хүн өөрийгөө ертөнцийг нийцлээс тасалж, хагарал, хүчирхийлэл болон сүйрэлд хүргэж байна гэсэн үг. (хх 55.2)XX 57.2

    Байгалийн сургамжийг ийнхүү тайлж сурсан хүний хувьд байгаль бүхэлдээ утга төгөлдөр, дэлхий ертөнц амьдрал хэмээх сургуулийн сурах бичиг болдог. Хүний байгаль хийгээд Бурхантай нэгдэх нэгдэл, хуулийн бүх ертөнцийг хамрах хүрээ, хуулийг зөрчсөнөөс бий болох үр дагаврууд оюун ухаанд хоногшиж, зан чанарт нөлөөлөхгүй өнгөрөх нь үгүй. Эдгээр сургамжуудыг үр хүүхдүүд маань сурах хэрэгтэй. (хх 55J)XX 57.3

    Байгалийн Хуулиудаас Авах Бусад Сургамж.— Ухаалаг ажилчид хөрсийг боловсруулах үедээ хэзээ ч зүүдэлж яваагүй эрдэнэсийг олж авна. Газар тариалан эрхлэгчдийн дотроос байгалийн хуулиудыг анхаарч үзэлгүйгээр амжилтанд хүрч чадах нэг ч хүн үгүй. Ургамал бүрийн онцлог, хэрэгцээ шаардлагыг судалж үзэх хэрэгтэй. Ургамал бүхэн зохицуулагдаж буй хуулиудынхаа дагуу өөр өөр хөрс, арчилгаа болон ажил үүргийг шаарддаг бөгөөд, энэ нь амжилтанд хүрэх болзол болдог. (хх 56.1)XX 58.1

    Хядгасан ургамлын үндэсний ганцыг ч нугалж, хугалахгүйгээр шилжүүлэн суулгах, шинэхэн ургамлыг тайрч, арчлах, услах, шөнийн жавар өдрийн нарнаас хамгаалах, зэрлэгийг нь зулгаах, өвчнийг нь анагаах, хортон шавьжийг устгах, халуун хүйтэнд дасгах, ангилах зэрэг ажилд хамаг анхаарлаа хандуулах нь зан чанарын төлөвшүүлэх ойлголтыг өгөөд зогсохгүй зан чанарыг төлөвшүүлэх оновчтой арга болж чаддаг билээ. Газар тариалан эрхлэхдээ болгоомжтой, тэвчээртэй байж, жижиг зүйлсэд анхаарал тавьж, байгалийн хуулийг чандлан сахих нь хамгийн чухал сургалт болдог. (хх 56.2)XX 58.2

    Амь амьдралын нууц хийгээд байгалийн сайхныг үргэлж танин мэдэж, мөн Бурханы бүтээсэн тэдгээр гайхамшигт бүтээлүүдэд эелдэгээр үйлчлэх нь оюун ухааныг сэргээж, зан чанарыг түвшитгэн, төлөвшүүлдэг бөгөөд сургамжууд нь тухайн хүнийг бусадтай илүү амжилттай харилцагч болгон бэлтгэдэг. (XX 56.3)XX 58.3

    Үр Суулгахаас Авах Сургамжууд.—Тариачин, үр хоёрын тухай сургаалт үлгэр тун чухал сүнслэг сургамжийг өгдөг. Үр нь зүрхэнд суулгагдсан дэглэмүүдийг, үрийн өсөлт нь зан чанарын хөгжлийг тус тус төлөөлж байдаг. Энэхүү сургамжийг бодит амьдрал дээр зааж сургаарай. Хүүхдүүд газраа бэлдэж, үр суулгаж, ажиллаж байх зуур эцэг эх эсвэл багш нь тэдэнд сайн болон муу үрийг суулгасан зүрх сэтгэлийн цэцэрлэгийн тухай ярьж, цэцэрлэгийн хөрсийг үр суулгахад бэлтгэдэг шиг, зүрх сэтгэлээ үнэний үр суулгахад бэлтгэх ёстой гэж тайлбарлаж өгөөрэй. Ургамал ургах явцад байгалийн болон сүнслэг үрийн ургалтын тухай үргэлжлүүлэн ярьж болно. (хх 56 4)XX 58.4

    Газарт үр цацах үед, Христ хэрхэн амиа зориулсан тухай хичээл зааж болно. Тариан түрүүг цухуйх үед дахин амилалтын тухай үнэнийг зааж бас болно. (хх 57.1)XX 59.1

    ЗүрхСэтгэлийнХөрсийгБоловсруулахШаардлагатай.— Газар тариалан эрхлэх ажлаас олон сургамжийг сурч болох юм. Хэн ч хэзээ ч хагалаагүй атар газраас арвин ургац авна гэж найддаггүй. Хөрсөө бэлдэн, үрээ цацаж, арчилж тордон уйгагүй, шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Зүрх сэтгэлийн хөрсийг ч мөн боловсруулах шаардлагатай. Хөрс нь гэмшлээр хагалагдах ёстой. Сайн үрийн өсөлтийг боомилогч хогийн ургамлыг үндсээр нь сугалах ёстой. Нэгэнт өргөст ургамал ургасан хөрсийг зөвхөн уйгагүй хөдөлмөрлөж байж авардаг шиг, зүрх сэтгэлийн бузар зуршлуудыг зөвхөн Христийн нэр болоод хүчин чадлаар тууштай зүтгэж байж ялан дийлэх болно. (хх 57.2)XX 59.2

    Нигүүлслээр Өсөхүй.—Хүүхдүүддээ Бурханы гайхам- шигтай бүтээгч хүч чадлын тухайн хэлж өг. Тэд байгалийн гайхамшигт сурах бичгээс суралцах үед Бурхан тэдний оюун ухаанд хоногших болно. Тариачин газраа хагалж, үрээ цацдаг боловч, үрийг ургуулж чадахгүй. Тэрээр хүний хүчээр хийж чадахгүйг хийхийн тулд Бурханд найдах ёстой. Эзэн амьдрал бэлэглэгч хүчээ үрэнд өгснөөр үр соёолон амилдаг. Түүний халамжийн ачаар амийг авсан үр хатуу хөрсийг хагалан цухуйж үр жимсийг ургуулдаг. Эхлээд соёо нь цухуйж, дараа нь түрүү ил гарч, түрүүгээр бүрэн дүүрэн ургадаг. Хүүхдүүдэд үр тариаг Бурхан хэрхэн ургуулдаг тухай ярьж өгөх үед тэд нигүүлсэл дотор хэрхэн өсөхөд суралцдаг. (хх 57.3)XX 59.3

    Нөхцөл Байдлаас Урган Гарах нь.—Энд Америкт цэнгэг усны сараана цэцэг гэж байдаг. Энэ үзэсгэлэнт сараана цэцэгс цэвэр, толбогүй, төгс төгөлдөр, ямар ч өөгүй ургадаг. Тэд ихээхэн хог хаягдал доороос урган гарч ирдэг. Би нэг удаа хүүдээ «чи надад сараана цэцгийг үндсээр нь сугалан авчирч өгөөч. Би чамд үүний тухай нэг юм хэлж өгьем гэлээ. (хх 58.1)XX 59.4

    Тэр надад гар дүүрэн сараана цэцэг түүж өгөхөд би тэднийг ажигдан харав. Цэцэгс олон хялгасан үндсүүдтэй байсан бөгөөд үндэс нь гүнд байрлах элсэн давхарганаас үржил шимээ авч, цэмцгэр, өөгүй сараана цэцэгс болон ургасан байлаа. Тэд бүх хог хаягдлыг эсэргүүцэн урган гарсан. Тэд муу муухай бүхнийг давж гарсан хэдий боловч цэвэр, цэмцгэр ургасан байв. (хх 58.2)XX 60.1

    Бид энэ дэлхийд залуу үеэ ингэж л сургах хэрэгтэй. Тэдний оюун ухаан, зүрх сэтгэлд Бурханы хэн болохыг, Есүс Христийн хэн болохыг болон Түүнийг бидний төлөө гаргасан золиосыг мэдүүл. Тэдэнд цэвэр ариун байдал, ёс зүй, эелдэг зан, хайр хийгээд тэвчээрийг сурга, тэд энэ бүхнийг бүх хүч чадлын Эх Үүсвэрээс суралцаг. (хх 58.3)XX 60.2

    Итгэл Хийгээд Тууштай Байдлаас Суралцах.— «Харин одоо араатан амьтдаас асуу, тэд чамд сургаг. Мөн тэнгэрийн шувуудаас асуу, тэд чамд хэлж өгөг. Далайн загас чамд тунхаглаг. » «Яв, шоргоолж юу хийдгийг ажиглан хар. » «Тэнгэрийн шувуудыг хар. » «Хон хэрээг хар. » Иов 12:7,8; Сургаалт Үгс 6:6; Матай 6:26; Лук 12:24. (ХХ 58.4)XX 60.3

    Бид хүүхдүүдэд Бурханы эдгээр бүтээлүүдийн тухай зүгээр л хэлээд өнгөрч болохгүй. Амьтад өөрсдөө тэдний багш нь болог. Шоргоолж шаргуу хөдөлмөр, саад бартааг үл ажирах тууштай зан, ирээдүйдээ нөөцлөх тухай хичээл заадаг. Шувууд бол итгэлийн тухай хичээл заадаг багш нар юм. Тэнгэрлэг Эцэг маань тэднийг тэжээдэг, боловч тэд өөрсдөө хоолоо цуглуулж, үүрээ барьж, ангаахайгаа өсгөдөг. Тэд үргэлж өөрсдийг нь хөнөөх гэсэн заналт дайснуудын аюулд өртдөг. Гэвч тэд ажил үүргээ ямар урам зоригтой гүйцэтгэнэ вэ? Тэдний жиргээ ямар баяр баясгадантай вэ? (хх 58.5)XX 60.4

    Ойн амьтдад үзүүлдэг Бурханы халамжийг дуулалч ямар сайхан магтана вэ. «Өндөр уулс янгирт зориулагдсан. Хадан цохио доргоны хоргодох газар болдог» Дуулал 104:18. (ХХ 59.1)XX 61.1

    Тэрээр тэнгэрийн шувууд үүрээ засаж, «мөчрүүдийн дунд дуулан жиргэн» (Дуулал 104:12) уул толгодын дунд урьхан хаврыг айлчлуулдаг. Ой мод, уул, талын бүхий л амьтад Түүний өнөр бүлийн нэгэн хэсэг билээ. Тэрээр мутраа дэлгэн, «бүх амьтны хүслийг хангадаг» Дуулал 145:16. (ХХ 59.2)XX 61.2

    Хорхой Шавьж Хөдөлмөрийг Сургадаг.—Ухаант хүнд ажилчин зөгий дуурайвал зохих үлгэр жишээ үзүүлдэг. Эдгээр зөгийнүүд маш нарийн зохион байгуулалттай бөгөөд, ямар ч залхуу хойрго байдлыг үл гаргадаг. Тэд оногдсон ажлаа санаанд багтамгүй ухаалаг, нарийн аргаар хийж гүйцэтгэдэг. Ухаант нэгэн биднийг дэлхийн эгэл зүйлсэд анхаарлаа хандуулахыг уриалан ингэж хэлжээ: «Залхуу минь, чи яв, шоргоолж юу хийдгийг ажиглан хар, ухаантай бай. Түүнд ахлагч, харгалзагч ба удирдагч гэж байхгүй атлаа, өөрийнхөө хоол тэжээлээ зуны цагт бэлдэж, ургац хураах цагаар нөөцөө цуглуулдаг. » «Шоргоолж бол том амьтан биш ч гэсэн зуны турш хоол хүнсээ базаана” гэж хэлсэн. Бид итгэмжит байдлыг эдгээр бяцхан багш нараас суралцаж болно. Бид бүхнээс ухаант Бүтээгчийнхээ хайрласан авъяас чадваруудаа мөн адил ашиглавал бидний үр бүтээл ямар их өсөх бол. Бурхан хамгийн өчүүхэн бүтээлүүддээ санаа тавьдаг атлаа Өөрийн дүрээр бүтээсэн хүнд санаа тавьж, түүнээс даалгаж өгсөн бүх давуу чанаруудынхаа үр дүнг шаардахгүй юм гэж үү? (хх 59.3)XX 61.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents