Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Хүүхдийн Хүмүүжил - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Дөчдүгээр Бүлэг - Христэд Итгэгчдийн Зарчмуудын Үлгэр Жишээ

    Хүүхэд эцэг, эхээ дуурайдаг. Аав, ээж нараа та нар бол багш нар, хүүхдүүд тань сурагчид юм. Таны хоолойны өнгө, алхаа гишгээ болон үйлдэл бүхнийг бяцхан хүү, охин тань хуулбарладаг. (хх 215.1)XX 227.1

    Хүүхдүүд аав, ээжээ дуурайдаг. Жинхэнэ хайр хадамж зөв үлгэр дууриаллаар илрэх учиртай. Гэр орондоо эелдэг сайхан харилцаатай байдаг эцэг эхчүүд туйлбартай бас шийдэмгий байснаараа хүүхэддээ адил зан чанар илэрч буйг харж болох юм. Хэрэв аав, ээжүүд шулуун, шударга бас хүндэтгэл хүлээхүйц бол хүүхдүүд нь эцэг эхтэйгээ адил байх болно. Түүнчлэн эцэг, эхчүүд Бурханыг магтан алдаршуулах юм бол хүүхдүүд нь тэдний замаас суралцаж хэзээ ч Эзэнээ алдаршуулахаа мартахгүй. (хх 215.2)XX 227.2

    Гэр бүлд аав болон ээжүүд хүүхдүүдийнхээ өмнө дуурайлгахыг хүсдэг зөв үлгэр жишээг байнга үзүүлдэг байх хэрэгтэй. Тэд хоорондоо харилцан хүндэтгэсэн үг яриа харц, үйл хөдлөлийг харуулах ёстой. Тэд Есүсийн зан чанарыг хүүхдүүддээ үлгэрлэн харуулснаар Ариун Сүнсээр удирдуулж байгаагаа таниулах хэрэгтэй. Үлгэр дууриалал их хүчтэй нөлөө үзүүлдэг. Үлгэр дууриалал ялангуяа багачууд болон залуучуудад илүү үр дүн үзүүлдэг бөгөөд тэдний өмнө төгс зан байдлыг үлгэрлэх хэрэгтэй. Эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ илэн далангүй харилцсанаар сургаалаа хүлээж зөвшөөрүүлэх итгэл үнэмшлийг олдог.(хх 215.3)XX 227.3

    Дэг журам болон үлгэр дуурайллаар сурга. Эх хүн хүүхдүүддээ боловсрол олгодог байнгын сурган хүмүүжүүлэгч юм. Тэд хүүхэддээ зааж сургахын зэрэгцээ өөрсдөө суралцаж байдаг. Эх хүн хүүхэддээ заан сургадаг зүйлээ өөрөө хэрэгжүүлдэг байх нь чухал. Хүүхдүүдийнхээ олон төрлийн бодол, сэтгэл санааг ойлгохын тулд эх хүн нөхцөл байдлыг ойлгохуйц хэрсүү байхгүй бол хүүхдүүдээ дутуу үнэлж, тэдэнтэй бүрэн ойлголцож чадахгүйд хүрэх аюултай. Эх хүн гэр орондоо нийцтэй уур амьсгалыг бүрдүүлеиззр хүүхдүүд нь найрсаг, сайхан сэтгэлтэй болно. Тийнхүү үр хүүхэд тань дэг журам болон өдөр тутмын үлгэр жишээгээр дамжуулан сургагдсаар байх болно. (хх 215.4)XX 227.4

    Сургуулийн багш нар хүүхдүүдийн тань боловсрол уруу чиглэсэн зарим зүйлсийг хийх боловч таны үлгэр жишээ ямар ч арга барилаас илүү үр өгөөжтэй байж чадна. Таны бусадтай харилцах харилцаа болон тулгарч буй асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа төдийгүй өөрийн үзэл бодлыг хэрхэн илэрхийлж хүүхдийн занг төлөвшүүлэхэд нэмэр болдог. Таны эелдэг, хүлээцтэй дөлгөөн зан, боловсон харилцаа хүүхүүдэд тань өдөр тутмын хичээл болдог. Хүүхдийн хүмүүжил цаг мөч бүр явагдсаар байдаг бөгөөд сургуулийн өдөр бүрийн үйл ажиллагаа хүүхдэд өөрийгөө нээж илрүүлэхэд чиглэсэн байх учиртай. (хх 216.1)XX 228.1

    Хүүхэдтэйгээ бүдүүдэг харилцахаас болгоомжил ... дуулгавартай байхыг сануул. Таны байгаа байдал болон үг яриа тэдний хичээлийн ном учир хүүхдээ учир зүггүй загнахыг та өөртөө зөвшөөрч болохгүй. Хүүхдүүддээ амьдралынх нь туршид эвлэг зөөлнөөр туслаарай. Танд байгаа нарны цацраг зүрх сэтгэлд нарны гэрэл болон тусаг. Өсөж хөгжиж буй охид, хөвгүүд эмзэг болон мэдрэмтгий юм тиймээс ширүүн зангаар хандсанаар та тэдний бүх амьдралыг сэвтээж ч мэднэ. (хх 216.2)XX 228.2

    Эцэг, Эхчүүд Тэвчээртэй Байдлын Төлөөлөл Болох нь.—Хүүхдүүдийг аль болох хэрүүл маргаанаас хол байлгах нь зүйтэй. Тиймээс ээжүүд уужуу тайван байж, уур уцаараас болон тэвдэж сандрахаас зайлсхийх хэрэгтэй. Энэ нь хүүхдэд төдийгүй эхэд сахилга батын дамжаа болдог. Бяцхан үрсдээ бусдыг хайрлахыг сургахын зэрэгцээ ээжүүд тэдэнд жинхэнэ үлгэр жишээ болохын тулд өөрсдийгөө давхар бэлтгэж байдаг. Чин зүрх сэтгэлээсээ хүүхдийн сэтгэлийн хөрсийг тордохын хажуугаар төрөлхийн гэмт байдлаа орхин, үг яриа болон үйл хөдлөлөөрөө Ариун Сүнсний хайр энэрлийг тариаллаж байдаг. (хх 216.3)XX 228.3

    Таны өөрийгөө өөрчлөхөд гаргасан нэг ялалт үр хүүхдэд тань жинхэнэ үнэ цэнэ бөгөөд дэмжлэг болно. Та чин сэтгэлээсээ босож зогсоод би Бурханых, би бол Түүний оршихуй гэж хэлдэг байх ёстой. Би түүний гарт өөрийгөө тэнгэрлэгээр удирдуулахаар даатгадаг ба би хүүхдүүдийнхээ үзэл бодол хийгээд зан чанарыг урлах Бурханы ажилд хамтрагч нь болдог. Ийнхүү хүүхдүүдэд Эзэний замаар алхахад илүү дөхөмтэй болно. Эцэг эхчүүдээ, та нар хэзээ өөрсдийгөө удирдаж сурна тэр үедээ хүүхдүүдээ удирдах тал дээр амжилт олно. (хх 217.1)XX 229.1

    Тэвчээрийн Үр Жимс.—Эцэг, эхчүүдээ таны тэвчээргүй байх үедээ хэлсэн үг, үйлдэл бүр Бурханыг үгүйсгэх гэм нүглийг үйлдэж байна. Библид элч нар хүүхдүүдийн өмнө бодлогогүйгээр ярьж, хэлсэн үг бүрийг бичиж авдаг төдийгүй хайхрамжгүй эсвэл тохруурхаж хэлсэн зөвт бус, дээрлэхүү үг буюу Христэд итгэгч зан чанарыг уландаа гишгэсэн үйлдэл бүр тэмдэглэгддэг. Хүүхэдтэйгээ эелдэг сайхан зангаар ярилц. Та өөрөө хэр эмзэг гэдгээ мөн өчүүхэн зэмлэлд сэтгэл тань хөндүүрлэдгийг сана. Тиймээс дааж чаддахгүй ачаагаа тэдэнд бүү үүрүүл. Таниас сул дорой хүүхдүүдийн чинь хувьд энэ бүхэн тэсэж чадашгүй зүйлс болно. Таны хүлээцтэй, анхаарал халамжтай, хичээнгүй байдлын үр жимс зуу дахин өснө.(хх 217.2)XX 229.2

    Та өөрийн эелдэг, найрсаг үгсийг гэр бүл дотроо нарны туяа нь мэт гэрэлтүүлээрэй. (хх 217.3)XX 229.3

    Хэрэв эцэг, эхчүүд хүүхдүүдээсээ зөв шударга болон сайныг үйлдэхийг хүсдэг бол тэд өөрсдөө номлол хийгээд амьдрал дээрээ зөвт байх учиртай. (хх 217.4)XX 229.4

    Хүүхдүүдэд Бурханд итгээд удсан хүний биеэ авч яваа байдал нөлөөлдөг. Зарим Шаббатыг сахигч хүүхдүүд ариун өдрийг хэрхэн сахихыг сүмийн залуусаасаа суралцдаг. Тэдний зарим нь үнэхээрийн сайн хүүхдүүд агаад тэд зарим санамсаргүй тохиолдсон асуудлуудад нигүүлсэнгүй итгэлээр ханддаг. Хэдий тийм боловч тэд гэм буруугаа ухаардаггүй ба гэм нүгэлдээ гэмших хэрэгтэй ч гэж боддогүй. Тэд аюултай нөхцөл байдлаас хөндийрч, зугтдаггүй. Хүүхдүүд Христэд итгээд удсан хүний үйлчлэл болон биеэ авч яваа байдлыг ажиглаж байна. Тэд зарим нэг өндөр үүрэг хариуцлага хүлээсэн хүнийг анхаарч хардаг хэдий ч мөн сүмдээ үүрэг гүйцэтгээд байдаггүй гишүүдийг харж асуудалтай үзэл бодол болон үйлдлээ харьцуулан хардаг. Хүүхдүүд энэ үед амьдралд нь ямар ч гэм буруу илрэн харагдахгүй байна гэж бодох юм бол буруу үзэл, үйлдлээ зөв гэж ташаа ойлгодог. (XX 218.1)XX 230.1

    Маш олон эцэг, эхчүүд болон багш нар Бурханы үгэнд итгэж буй дүр үзүүлдэг ба тэдний амьдрал Библийн дагуу амьдрагч залууст аймшигтай нөлөө үзүүлэх хүчийг агуулж байдаг. Залуус оюун бодлоо Бурханы үгэнд хандуулахдаа Есүсийн хайрын үнэ цэнийг ойлгож ухаардаг. Түүний зан чанарын гоо үзэсгэлэнг харж Түүний үйлчлэлд амьдралынхаа зорилгыг даатгадаг. Гэвч тэд Бурханы тушаалыг сахин биелүүлдэг хүмүүсийн амьдралыг харьцуулж үзээд анхаарлаа хандуулдаг. (хх 218.2)XX 230.2

    Эцэг, эхчүүд уруу таталтанд «Үгүй” гэж хэлэх ёстой. Эхчүүд энэ дэлхийн амьдралын хэв маягийг дуурайлгүй хүүхдүүдийнхээ өмнө Бурханд итгэлтэй байхын бодит жишээ болж «Үгүй” гэж хэлэхийг заадаг байх ёстой. Хүүхдүүддээ дэг журамтай байхын утга учрыг ухамсарлуулан «Гэм нүгэлтнүүдийн уруу татлагад орох эсэхийг” сурга. Та уруу таталтанд «үгүй” гэж хэлж чаддаг хүүхэдтэй болохыг хүсвэл өөрөө гэм нүгэлд үгүй гэж хэлж чаддаг байх шаардлагатай. Үгүй гэж хэлж сурах нь хүүхдүүдэд төдийгүй хүн бүрт хэрэгтэй. (хх 218.3)XX 230.3

    Сайхан Сэтгэлийн Үлгэр Жишээ.—Эцэг, эх үр хүүхэдтэйгээ эелдэг, боловсон харилцсанаар хүүхдүүдээ зан ааш сайтай болгоно. Жинхэнэ итгэгч гэдгээ гэр бүлдээ харуулцгаа. Хий хоосон дүр эсгэх нь гэр бүлийн амьдралд сайхан харилцаа, хүлээцтэй байдал болон хайрыг авчирдаггүй. (ХХ 218.4)XX 231.1

    Дуу хоолойныхоо өнгө, үг яриагаа анхаар. Ганц уурлаж уцаарласан, ширүүн үгийг амнаасаа бүү гарга. Есүсийн нигүүлсэл хайр таниас шийдэмгий байхыг шаарддаг. Түүний Сүнс үг яриа, үйл хэргийг тань жолоодож ухамсрыг тань удирдах болно. Таны өөрийгөө үнэлэх үнэлэмж хэзээ ч гоомой, бодлогогүй үгсээр дэвшин дээшлэх ёсгүй. Үг тань цэвэр, үйл тань ариун эсэхэд анхаар. Та хүүхдүүдээ ямар байгаасай гэж хүснэ түүнийгээ тэдний өмнө үйлсээрээ харуул. Амар тайван, таатай үгс болон урам зоригийг бий болгоорой. (ХХ 219.1)XX 231.2

    Эцэг, эхчүүд захиргаадах аргыг ашигласнаар хүүхдүүдээ бүрэн хамгаалж чадахгүй. Тэд шүүмжилж, өөлж гоолчилсон үйлсийг харуулах ёсгүй. Хүүхдүүд эцэг эхийн хэлж ярьж буй үгс болон хоолойны өнгөөс сайн ба мууг суралцдаг. Аав, ээжүүд эсэргүүцлийн үгсийг амнаасаа гаргавал та хүүхдүүддээ өөртэйгөө адил ярихыг сургаж байгаа хэрэг бөгөөд Ариун Сүнсний сайжруулах нөлөө үр дүнгүй болно. Үргэлж тэвчээртэй байх нь хүүхдүүдийнхээ өмнө хүлээж буй үүрэг харицлагад тань зайлшгүй чухал. (хх 219.2)XX 231.3

    Эцэг, эхчүүд бол зан чанар төлөвшүүлэгч Бурханы итгэмжлэгдсэн төлөөлөгчид билээ. Хүүхдийн тань оюун ухаан дүр төрхөө олж байгаа бөгөөд бодол санаа, зан ааш нь төлөвшиж байна. Хүүхдийн тань зан төлөв хэрхэн төлөвшиж байна вэ? Эцэг эхчүүд та бүхэн энэ үйл хэргийн гол төлөөлөгчид гэдгээ санаарай. Эцэг эхчүүд хорвоог орхин газар шороондоо нойрсох үед үйл хэрэг нь сайн ч МУУ ч үргэлжид сургаал болон үлдэхийг санах хэрэгтэй. (хх 219.3)XX 231.4

    Тэнгэрлэг Дүр Төрхийг Урлах нь.—Та хүүхдээ засаж, залруулж бас зөвлөх учиртай ч таны бяцхан үрсийн ирээдүй ямар байх нь таны харц, үг хэл, үйл хөдлөлөөс шууд нөлөөлдөг болохыг бүү март. Таны зотон даавуун дээр эсвэл гантиг зорж гоо үзэмжийг урлах үйл хэрэг хараахан дуусаагүй ч Бурханлаг дүр төрхөөр хүн төрөлхтний сэтгэл зүрхэнд хүр. (ХХ 219.4)XX 232.1