Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Хүүхдийн Хүмүүжил - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    XII Хэсэг - Оюун Ухааны Хүчийг Хөгжүүлэх Нь

    Тавьдугаар Бүлэг - Жинхэнэ Боловсрол Юунаас Бүрэлддэг Вэ?

    Жинхэнэ Боловсролын Өргөн Хязгаар.— Жинхэнэ боловсрол хичээл судлахаас илүү »өргөн утга санаа агуулдаг. Боловсрол гэдэг нь бие махбодийн хүч болон оюун ухааныг тэнцвэртэйгээр хөгжүүлэхийг хэлдэг. Энэ нь амьдралын үүрэг хариуцлагыг итгэлтэйгээр гүйцэтгэхэд Бурханыг хайрлах болон Түүнээс эмээх чадварыг зааж сургаж өгдөг. (хх 293.1)XX 313.1

    Зөв боловсрол нь зөвхөн оюун ухаанаар хүмүүжүүлэх бус харин зөв, ёс суртахуунтай, зөв биеэ авч явах арга байдлыг зааж сургахыг багтаадаг. (хх 293.2)XX 313.2

    Боловсролын хамгийн агуу сургамж бол Бурханы хүслийг мэдэж, ойлгохтой холбоотой билээ. Бид өдөр тутмын амьдралынхаа туршид энэхүү мэдлэгийг олж авахаар хичээн зүтгэх ёстой. Зөвхөн хүний тайлбарт найдсан шинжлэх ухааны хичээл нь хуурамч боловсрол гэж тооцогдох ёстой, харин Бурхан болон Христээс суралцах нь диваажингийн шинжлэх ухааныг суралцах арга юм. Боловсролын талаарх самуурсан ойлголт Бурханы дээдэлж, хүндэтгэдэггүй мэргэн ухаан, мэдлэгээс үүсэн бий болсон. (XX 293.3)XX 313.3

    Хувиа Хичээсэн Эсэргүүцэл, Шуналыг Эсэргүүцэх Нөлөө.— Өнөө үеийн боловсролын чиг хандлага хаашаа чиглэсэн байна вэ? Боловсрол ямар хүсэл зорилгыг хүүхдүүдэд маань зааж өгч байна вэ? Хувиа хичээхийг зааж сургасаар байна. Өнөө үеийн боловсрол, боловсролын нэр хүндийг бузарласан байдалтай байна. Жинхэнэ боловсрол дэлхий дахинд хараал болж байдаг хувиа хичээх, эрх мэдаийн Төаөө Тэмцэадэх, Хүн Төрөахтний Эрх Боаон хэрэгцээг үл тоомсорлохыг эсэргүүцсэн нөлөөг төрүүлж байдаг. Бурханы амь амьдрал бэлэглэх төлөвлөгөө хүн бүрт хэрэгжих боломжтой. Хүн бүр олон хүмүүст авъяас чадварыг бэлэглэж, хийж байгаа бүхэндээ итгэлтэй хандахын тулд авъяас чадвараа хамгийн шилдэгээр хөгжүүлэх хэрэгтэй, ингэснээр хүндэтгэл хүлээх боломжтой болно. (хх 293.4)XX 313.4

    Бурханы төлөвлөгөөнд хувиа хичээсэн эсэргүүцэл байх боломж байхгүй. Өөрсдийгөө өөрсдөөрөө дүгнэж, өөрсдийгөө өөрсөдтэйгөө харьцуулдаг хүмүүс бол ухаалаг хүмүүс биш юм. (2 Коринт 10:12.) Бид хийж байгаа бүхнээ, “Бурханы өгсөн чадвар мэтээр» хийж гүйцэтгэх хэрэгтэй. 1 Петр 4:11. Хийж байгаа ажил тань, “хүмүүсийн төлөө үйлддэг шиг чин сэтгэлээсээ хийгтүн. Учир нь та нар Эзэнээс өв залгамжлалын шагналыг хүлээн авна гэдгээ мэддэг.” Колоссай 3:23, 24. Дээрх зарчмуудыг хэрэгжүүлснээр та бүхэн ариун үйлчлэл хийхээс гадна жинхэнэ боловсролыг эзэмшинэ. Гэвч өнөө үеийн боловсрол үүнээс ямар хөндий байна вэ! Хүүхэд бага наснаасаа барьцаж, эсэргүүцэх хандлагатай байдаг ба эдгээр нь хувиа хичээх болон бүх бузар муугийн үндсийг тавьдаг. (хх 294.1)XX 314.1

    Еденд Өгсөн Загвар.—Дэлхийн үүслээс тогтоож өгсөн боловсролын тогтолцоо хүн төрөлхтний мөнхөд дагах жишээ байсан. Энэхүү тогтолцоог биетээр харуулахын тулд бидний анхны эцэг эхийн гэр болох Едений цэцэрлэгийг байгуулсан. Едений цэцэрлэг анги танхим нь байж, байгаль сурах бичиг нь болж, Бүтээгч Өөрөө хичээлийг заагч багш болсон. (ХХ2П2>XX 314.2

    Агуу Багшийн Жишээ.—Аврагч дагалдагч нараа сургахдаа дэлхийн үүслээр тогтоож өгсөн боловсролын тогтолцоог даган биелүүлсэн. Анхны сонгогдсон арван хоёр болон хэрэгцээгээ хангуулахаар ирэх үедээ цугларч байсан бусад дагалдагч нартай хамт Есүсийн гэр бүлийг үүсгэж байв. Тэд Есүстэй хамт нэг дээвэр дор, нэг ширээг эзэлж, хамтдаа хувцсаа өлгөж, тал нутгаар хамт хэрэн хэсэж байсан. Тэд Есүсийн явсан газар бүрт хамт явж, Түүний бэрхшээл зовлонгоос хуваалцаж боломжийнхоо хирээр ажил үйлсд нь оролцдог байв. (хх 294.3)XX 314.3

    Есүс дагалдагч нараа хамтдаа уулын бэлд, далайн эрэг дээр суух үед нь, загасчины завин дээрээс, хамтдаа алхаж явахдаа зааж сургадаг байсан. Тэрээр олон түмэнд хандан үгээ хэлэх бүрт, дагалдагчид нь дотны хүмүүсийг нь төлөөлдөг байсан. Тэд Есүстэй ойр байж, зааж сургаж буй үг бүрийг нь алдахгүйг хичээж байв. Тэд үгсийг нь анхааралтай сонсож, бүх газар нутаг болон цаг үед зааж сургаж буй үнэнийг нь ойлгохыг хичээдэг байлаа. (хх 295.1)XX 315.1

    Жинхэнэ Боловсрол Бодит Болон БИЧИГ Үсгийн Боловсролыг Заадаг.—Хүүхдийг бага залуу наснаас нь бодит болон бичиг үсгийн эрдэмд хослуулан сургах хэрэгтэй, ингэснээр оюун ухаанд нь мэдлэг хуримтлагдана. ... (хх 295.2)XX 315.2

    Хүүхдүүд гэр орны ажилд гар бие оролцох байдалд сургагдсан байх ёстой. Тэд эцэг эхдээ хийж чадахуйц бага ч болов зүйлсээр туслах ёстой гэж заалгасан байх хэрэгтэй. Тэд даалгасан ажил үйлсийг санах чадвартай, гэр бүлдээ нэмэр болохуйц ашиг тустай ажилд туслах зуршилтай, бодож тунгаах чадвартай байхаар сургагдвал насандаа тохирсон бодит үүргээ гүйцэтгэхэд сургагдсан гэсэн үг. (хх 295.3)XX 315.3

    Хүүхдүүд Боловсролын Зарчмыг Зөнгөөрөө Дагадаггүй.—Хүүхдүүд бодит амьдралд тус болохуйц боловсролыг зөнгөөрөө хүсэн мөрөөдөх чадваргүй. Тэд хүсэлдээ захирагдаж, юунд дуртай, юунд дургүй, юуг илүүд үзэж байгаа, ямар зуршил, хандлагатай байгаагаа онцлох хүсэлд автагддаг. Гэвч хэрэв эцэг эхчүүд энэ тал дээр Бурханы үзэл баримтлал, үнэнийг төлөвшүүлж, хүүхдүүдээ ямар нөлөө, хүрээлэлтэй байлгахаа ойлгосон бол туршлага багатай хүүхэд залуучуудаа зөв удирдан чиглүүлэх Бурханаас өгсөн үүрэг даалгавраа ойлгон ухаарах юм. (хх 295.4)XX 315.4

    Боловсрол Бол Амьдралын Үүргээс Зугтах Арга Хэрэгслэл Биш.— Залуучууд маань боловсрол амьдралын хүсэшгүй, хүнд хүчир, бэрхшээлтэй ажил үйлсээс зугтахад тусалдаг арга биш харин илүү сайн арга зам, эрхэм, өндөр зорилготой байхыг заадаг гэдгийг ухаарсан байх ёстой. Тэд нарт амьдралын бодит зорилго бол өөрсөддөө илүү ашиг хонжоо олох бус харин дэлхий дахинд гүйцэтгэж байгаа үйлсээрээ дамжуулан Бүтээгчээ алдаршуулан хүндэтгэж, сул дорой, мэдлэг багатай нэгэнд тусламжийн гараа сунгах юм гэдгийг заагаарай. (хх 295.5)XX 316.1

    Боловсрол Үйлчлэх Хүслийг Өдөөдөг Байх Естой.— Өдөр бүр Христийн төлөө жижиг зүйлсэд итгэлтэйгээр үйлчилснээр хувиа үл хичээх үйлчлэлийг хийх хүч чадал, зан чанарын төлөвшлийг авах боломжтой. Эцэг эх болон багш нар энэ хүслийг төрүүлэхийн тулд хүүхдүүдийг урамшуулж, зөвт замаар удирдах хэрэгтэй. Үүнээс илүү чухал өөр ажил үйлс тэд нарт өгөгдөөгүй. Бусдад үйлчлэх хүсэл бол диваажингийн хүсэл юм, энэхүү хүслийг төлөвшүүлэх, урамшуулах бүх хичээл зүтгэлд тэнгэр элч нар хамтарч, тусалдаг. (хх 296.2)XX 316.2

    Ийм боловсроА Бурханы Үгэн дээр үндэслэсэн байх ёстой. Бурханы үгэнд боловсролын бүрэн бүтэн зарчмууд өгөгдсөн. Библийг судалгаа, зааварчилгааны үндсээ болгох хэрэгтэй. Бурхан болон Түүний илгээсэн Нэгэнийг таньж мэдэх нь мэдлэгийн үндэс. (хх 296.2)XX 316.3

    Боловсрол Ес Зүйн Хөгжлийг Оюун Ухааны Хөгжлөөс Өндөрт Тавьдаг.— Хүүхдүүд дэлхий дахинд ашиг тус болохын тулд зөв боловсрол олох зайлшгүй шаардлагатай байна. Оюун ухааны боловсролыг ёс зүйн боловсролоос илүү чухалд тавих нь хүүхдийг буруу чиглэл рүү хөтөлдөг. Хүүхэд, залуучуудыг сургаж, бэлдэж, зүлгэж, сайжруулах нь эцэг эх, багш нарын гол анхаарч, санаа тавих зүйлс билээ. (хх 296.3)XX 316.4

    Боловсрол Зан Чанарыг Төлөвшүүлэх Зорилготой.— Өндөр зэрэглэлийн боловсрол зан чанарыг шилдгээр хөгжүүлж, Бурханы амьдралтай нийцэхүйц амьдралыг төлөвшүүлэхэд тус болох мэдлэг, хүмүүжлийг олгодог. Бид амьдралаа тооцоолоогүйгээс мөнхийн амиа алдах ёсгүй. Дээд зэргийн боловсрол хүүхэд, залуучуудад Бурханы арга замыг туршиж мэдэх, Христийн дагалдагч нартаа зааж сургасан сургамж, Бурханы хайр энэрлийн зан чанарыг таниулах Христийн шинжлэх ухааныг зааж сургадаг. (хх 296.4)XX 317.1

    Боловсрол Бол Чиглүүлж, Хөгжүүлэх Удирдамж.— Хүүхдүүдийг сургаж, залуучуудыг боловсролтой болгоход цаг гаргах хэрэгтэй. Сургуулиуд эдгээрийг хослуулан хэрэгжүүлэхээр ихэд хичээсэн байх ёстой. Хүүхдүүд нэг бол гэм нүгэл нэг бол зөв шударга байдлын төлөө сургагддаг. Залуучуудыг багаас нь сургах нь дэлхийн эсвэл итгэл бишрэлийн амьдралаар амьдрах эсэхийг нь тогтоож өгнө. Соломон, “Хүүхдийг замнах замынх нь дагуу сурга. Тэрээр өсөж том болоод түүнээсээ холдохгүй” гэж хэлдэг. Энэ бол эерэг хандлагатай хэлсэн үгс. Соломоны санал болгож буй зааварчилгаа бол чиглүүлэх, боловсрол олгох, хөгжүүлэхийг санал болгож байна. (хх 297.1)XX 317.2

    Эцэг эх болон багш нар дээрх зааврыг хэрэгжүүлэхийн тулд хүүхдийн замнах «замыг» өөрсдөө эхлээд ойлгож ухаарсан байх ёстой. Энэ нь номны мэдлэг хураахаас илүү утга агуулж байдаг. Ийм боловсрол сайн, ёс зүйтэй, зөв шударга, ариун бүхнийг онцолдог. Ийм боловсрол биеэ барих, Бурханлаг, ахан дүүсдээ эелдэг хандах, Бурханы болон бусдыг хайрладаг байхыг заадаг. Дээрх зорилгод хүрэхийн тулд хүүхдийн бие махбодь, оюун ухаан, ёс зүй, итгэл бишрэлийн боловсролд анхаарал хандуулах хэрэгтэй. (XX 297.2)XX 317.3

    Боловсрол Бурханы Үйлчлэгч Нарыг Бэлтгэдэг.—Эцэг эхчүүд Бурханы даалган өгсөн хүүхдэдээ Христэд итгэгчдийн боловсролыг өгөх хариуцлага ноогддог. Тэд хүүхдүүдээ өөрсдөөсөө хөндийрүүлж, Бурханаас холдуулах ямар ч ажил төрөлд оюун ухаан, цаг хугацаа, авъяас чадвараа зориулах ёсгүй. Тэд хүүхдүүдээ итгэгч бус хүмүүсийн гараар хүмүүжих ямар ч боломжоор хангаж болохгүй. (хх 297.3)XX 317.4

    Тэд хүүхдүүдээ дэлхийн гэтэн ирж буй хүсэл мөрөөдлөөс холдуулахын тулд бүх хүч чадлаа дайчлах ёстой. Тэд хүүхдүүдээ Бурхантай хамт үйлчилж, ажилладаг хүмүүс болгохоор сургах хэрэгтэй. Тэд Бурханы гар болж, өөрсдийгөө болон хүүхдүүдээ эцэс төгсгөлгүй амьдралд нийцэхүйц болгох хэрэгтэй.(хх 298.1)XX 318.1

    Боловсрол Бурханыг Хайрлаж, Түүнээс Эмээхийг Зааж Сургадаг.— Христэд итгэгч эцэг эхчүүдээ та бүхэн Христийн төлөө хүсэл мөрөөдөл, хүүхдийнхээ төлөө тавьж буй зорилтоо хянаж үзээд хүүхдүүдээ Бурханы хуулийн шалгуурыг давах эсэхийг нь үзэхийг хүсэж байна уу? Хамгийн чухал боловсрол хүүхдүүдэд Бурханаас эмээж, Түүнийг хайрлахыг зааж сургах болно. (хх 298.2)XX 318.2

    Олон Хүмүүс Боловсролыг Хуучинсаг Зүйл Гэж Тооцдог.—Мөнхөд нөлөөлөх боловсролыг хүмүүс хуучинсаг, хүсэж мөрөөдөхөөргүй зүйл гэж бүхэлдээ бодох болжээ. Хүүхдийг зөв сайн, амар тайван, аз жаргалтай амьдралтай болгож, хүүхдийн хөлийг амиа зориулсан Эзэний замнуулахын тулд зан чанарын төлөвшлийг зааж сургах нь сонирхол татахуйц байхаа больсон тул чухал биш хэмээн тооцогдох болжээ. Та хүүхдүүдээ Бурханы Хотод ялалт байгуулагчид мэтээр оруулахыг хүсэж байгаа бол энэ амьдралдаа Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагахад сургаарай. (хх 298.3)XX 318.3

    Боловсрол Бол ҮүрА Хөгжин Дэвжиж, Бүрэн Эзэмшиж Төгсөх Боломжгүй Зүйл.— Бидний өнөөгийн амьдрал мөнхийн амьдралын бэлтгэл юм. Энэ амьдралдаа эхлүүлсэн боловсролыг бид энэ дэлхий дээр бүрэн сурч чадахгүй, боловсролыг бид мөнхийн мөнхөд олж авсаар байна. Бидний боловсрол олох үйл явц байнга хөгжих боловч хэзээ ч дуусахгүй. Бид боловсрох тусам Бурханы авралын төлөвлөгөөнөөс Түүний хайр, мэргэн ухааныг илүү өргөн хүрээнд олж харах болно. Аврагч маань хүүхдүүдээ амийн усны булаг руу удирдахдаа гайхамшигтай мэдлэгийг хуваалцана. Өдөр тутам Бурханы гайхамшигтай ажил, Түүний бүтээлийн болон орчлон ертөнцийг удирдаж буй агуу хүч чадлыг судалснаар хүмүүсийн оюун ухаанд цоо шинэ гэрэл гэгээ харагдана. Хааны сэнтийгээс гэрэлтэх гэрлийн нөлөөгөөр нууцууд арилан алга болж, зүрх сэтгэл урьд өмнө ойлгож ухаарч байгаагүй энгийн даруу зүйлсийг алмайран харна. (хх 298.4)XX 318.4