Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Хүүхдийн Хүмүүжил - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Тавин Дөрөвдүгээр Бүлэг - Эцэг Эх Багш Нарын Хамтын Ажиллагаа

    Бие Биенээ Зөвөөр, Нааштайгаар Ойлгох Шаардлага.— Гэр оронд болон сургуулиудад хичээл зааж буй багш нар бие биенийхээ ажлыг үнэлж, бие биенээ ойлгож хандах хэрэгтэй. Тэд хамтран баярын мэдээ түгээгчийн хүсэл сэтгэлээр хүүхдийн бие махбодь, оюун ухаан, сүнслэг байдлыг хөгжүүлж, уруу таталтыг ялан дийлэх зан чанарыг төлөвшүүлэхийн төлөө нийцэн хамтран ажиллах хэрэгтэй. (XX 318.1)XX 341.1

    Эцэг эхчүүд багштай зүрх сэтгэлээсээ нэгдсэнээр, хүүхдүүдээ сүмийн сургуулиас ямар ашиг тусыг авч болохыг сайтар ойлгож ухаарснаар ихээхэн амжилт гарах боломжтойг ойлгох хэрэгтэй. Эцэг эхчүүд залбирал, тэвчээр, асуудлыг даван гарах чадвараараа тэвчээргүй, ухаалаг бус хүсэл мөрөөдлөөс үүдэн бий болсон олон буруу нөлөөг арилгах чадвартай байх болно. Эцэг эх, багш нар хамтран ажиллаж сураарай. Эцэг эхчүүд чин сэтгэлээс үйлчлэх, Бурханаас эмээгч багш нартай байснаар өөрсдийн ажил нь хөнгөрнө гэдгийг ойлгох хэрэгтэй. (хх 318.2)XX 341.2

    Эв Нэгдэлгүй Байдал Сайн Нөлөөг Арилгадаг.— Цөөхөн тооны хүмүүсийн зүрх сэтгэлд тээж буй хүсэл мөрөөдөл бусдад нөлөөлж сургуулийг өгч болох сайн нөлөөнд муугаар нөлөөлнө. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ авралын төлөө багш нартай хамтрахад бэлэн байхгүй байгаа бол тэд сургууль байгуулах ажилд бэлэн биш байна гэсэн үг. (хх 318.3)XX 341.3

    Багийн Тоглолт Гэр Орноос Эхэлдэг.— Хамтран ажиллах чадвар эцэг эхээс эхлэлтэй байх ёстой, ингэснээр гэр бүлийн амьдралд хамтран ажиллах чадвар сууна. Эцэг эх хүүхдийг хүмүүжүүлэх ажилд хамтран үүрэг хүлээх ёстой ба тэд энэ тал дээр байнга хамтран ажиллахыг хичээдэг байх хэрэгтэй. Эцэг эхчүүд өөрсдийгөө Бурханд зориулж, бие биендээ тусламж үзүүлэхийг Бурханаас хүсэн гуйдаг байгаарай. Тэд хүүхдүүддээ Бурханд, зарчимдаа үнэнч байснаар өөрсдөдөө болон өөрсөдтэйгөө холбогдож байгаа хүн бүхэнд үнэнчээр хандах боломжтой болно. Ийнхүү сургагдсан хүүхдүүд сургуульд илгээгдэх үедээ дүрсгүйтэж, сэтгэл санаа зовоохгүй байх болно. Тэд багш нартаа тусламж дэмжлэг үзүүлж, хамт суралцаж буй сурагчиддаа жишээ болон урам зоригийг өгөх болно. (хх 319.1)XX 341.4

    Хүүхдүүд тань сургуульд явахдаа таны зааж сургасан нөлөөг бусдад үзүүлнэ. Та бүхэн Бурханд итгэгч эцэг эх, багш нарын хувьд хоорондоо нийцэлтэй байснаар хүүхдүүддээ сүмд явагдаж буй Бурханы ажил үйлсэд ихээхэн сонирхолтой хандах бэлтгэлийг хангахад тусална. Гэр бүлд төлөвшүүлсэн уучлал өршөөл сүмд хэрэгжиж, Бурхан алдарших болно. (хх 319.2)XX 342.1

    Хэрэв эцэг эхчүүд энэхүү амьдралын ажил үйлс, зугаа цэнгэлдээ хэт автагдаж хүүхдүүдээ хүмүүжүүлэхээ умартсан тохиолдолд багш нарын гүйцэтгэж байгаа ажил үүрэг сорилтоор дүүрэн, хүнд хэцүү болон хувирч, гүйцэтгэж байгаа ажил бүрийг нь ямар ч үр дүнгүй болгоно. (хх 319.3)XX 342.2

    Багшийн Ажил Нэмэлт Тусламж Болох Үүрэгтэй.— Хүүхдийн зан чанарыг төлөвшүүлэхэд гэр бүлийн нөлөө шиг чухал нөлөө гэж байдаггүй. Багш нарын ажил эцэг эхийн ажил үүрэгт нэмэлт тусламж үзүүлэх зорилготой болохоос тэдний ажлыг гүйцэтгэх зорилго агуулдаггүй. Эцэг болон багш нар хамтран ажиллаж, бүх хүч чадлаа хүүхдийнхээ сайн сайханд хандуулсан байх хэрэгтэй.(хх 319.4)XX 342.3

    Гэр бүлд заагдаж буй зааварчилгаа багш нарын ажилд тус дэм үзүүлэх үүргийг гүйцэтгэдэг байх ёстой. Хүүхэд гэр орондоо эмх цэгц, дэг журам, хичээнгүй байхад суралцаж, сургуульд эдгээр сургамжаа бататгасан байх хэрэгтэй. Гэр бүлийн зааварчилгаа багш нарт тус болохуйц байх ёстой. (XX 319.5)XX 342.4

    Хүүхдийг сургуульд сурах насанд хүрэхэд сургуулийн багш эцэг эхтэй хамтран ажиллах хэрэгтэй болдог ба сургуульд гэр оронд гүйцэтгэж байсантай адил ажлын хүмүүжлийг олгосон хэвээр байх ёстой. Олон сурагчид СУРГУУЛЬ АЭЭР гаР биеэр оролцохуйц ажлыг гүйцэтгэхийг эсэргүүцдэг. Тэд гарын ур дүй шаардсан ажилд суралцахыг дорой байдлыг зааж сургаж байна гэж тусган авч, жинхэнэ нэр хүндтэй амьдралын талаар буруу ойлголттой байдаг. (хх 320.1)XX 343.1

    Сургуулиар Дамжин Гэр Орон Ивээлээр Дүүрэн Байх Боломжтой.— Багш хүн тэвчээртэйгээр, чин сэтгэлээсээ, тууштайгаар Христийн хүслийг заах ажлыг гүйцэтгэх юм бол, өөрчлөлт шинэчлэлтийг бий болгож буй ажил хүүхдүүдийн гэр оронд түгэж, хүүхдүүдэд илүү ариун, диваажингийн уур амьсгалыг авчирч өгнө. Энэ бол хамгийн агуу баярын мэдээний ажил хэмээн тооцогдох болно. (ХХ 320.2)XX 343.2

    Ажигламтгай багш сурагчдаа тусламж үзүүлэх олон төрлийн боломжийг өөрсдөдөө нээхэд тусалдаг. Бага насны хүүхдүүд ялангуяа багш нараа хэмжээлшгүйгээр хүндэтгэж, итгэл найдвараа өгдөг. Багш гэр орондоо тусламж үзүүлж, өдөр тутмын ажил үйлсдээ итгэлтэй байж, өвчтэй болон ядууст үйлчлэх арга замыг санал болгох юм бол хүүхдүүд ихэнх тохиолдолд гүйцэтгэх болно. Ингэснээр аль алинд ашигтай зүйл болно. Эелдэг зөвлөгөө өгсөн хүнд ч энэ бүхэн нөлөө үзүүлнэ. Мөн эцэг эхчүүдийн талархлын үгс багшийн дарамтыг хөнгөлж, замыг нь гэрэлтүүлнэ. (хх 320.3)XX 343.3

    Эцэг Эхчүүд Багшийн Ажлыг Хөнгөвчилдөг.—Эцэг эхчүүд үүргээ итгэлтэйгээр гүйцэтгэх юм бол багшийн ажил үйлс ихэд хөнгөвчлөгдөнө. Багшийн итгэл найдвар, урам зориг ч гайхамшигтайгаар нэмэгдэнэ. Христийн хайраар зүрх сэтгэл нь дүүрсэн эцэг эхчүүд бусдаас алдаа эрж хайхаа больж, хүүхдийнхээ багш болгон сонгосон хүнийг урамшуулж, тусламж үзүүлэхээр чадах бүхнээ хийх болно. Тэд өөрсдийн хариуцсан үүрэг хариуцлагадаа үнэн сэтгэлээс ханддаг шигээ багшид ч итгэж найдах хүсэлтэй байдаг. (хх 320.4)XX 343.4

    Эцэг эхчүүд үүргээ ойлгож ухаарах үед, багш нарт хийж гүйцэтгэх ихээхэн ажил ноогдохгүй. (хх 321.1)XX 344.1

    Эцэг Эхчүүд Багш Нарын Зөвлөхүүд Байх Хэрэгтэй.— Бид гэр орондоо Бурханы хайрын талаар ярьдаг байх хэрэгтэй. Бурханы Үгэн дэх зарчим гэр орон болон сургуулийн амьдралд биелэлээ олдог байх ёстой. Эцэг эхчүүд Эзэний тодорхой болгосон хүслийг хүлээн зөвшөөрөх үүргээ бүрэн ойлгох юм бол тэд сургуульдаа болон сурган хүмүүжүүлэх ажилд мэргэн зөвлөхийн үүргийг гүйцэтгэнэ. Гэр орны хүмүүжил хүүхэд залуучуудад уруу татлагаас хэрхэн хамгаалахыг зааж сургах болно. Ийнхүү эцэг эх, багш нар залуучуудыг диваажинд бэлтгэх ажилд Бурхантай хамтран ажилладаг хүмүүс болон хувирна. (хх 321.2)XX 344.2

    Эцэг эхчүүд хүүхдийнхээ зан чанар, бие махбодийн онцлог, сул дорой байдлын талаарх нарийн мэдлэгийг багш нартай нь хуваалцсанаар багшид тус болно. Харамсалтай нь олон хүмүүс үүнийг сайтар ойлгохгүй байна. Ихэнх эцэг эхчүүд багшийн боловсрол, мэдлэг чадвартай танилцаж, хамтран ажиллахад анхаарал хандуулахгүй байна. (хх 321.3)XX 344.3

    Эцэг эхчүүд багш нарын ухаалгаар хүмүүжүүлэх ажлыг урамшуулж, хүүхдүүдэд нь багшилж байгаа хүмүүсийн төлөө их хэмжээтэйгээр залбиран гуйснаар хамтран ажиллах үүргээ бүрэн мэдэрсэн байх ёстой.(хх 321.4)XX 344.4

    Багш Нар Эцэг Эхийн Зөвлөхүүд Болох Боломжтой.— Эцэг эхчүүд багш нартай танилцдаггүй тул багш нар эцэг эхчүүдтэй танилцахыг хичээдэг байх хэрэгтэй. Багш сурагчийнхаа гэрээр айлчилж, хүүхдийн амьдарч буй орчин ямар болон ямар нөлөөг үзүүлдэг талаар мэдлэгтэй болох нь зүйтэй. Багш хүүхдийн гэр орон, амьдралтай ойр дотно танилцсанаар сурагчидтайгаа улам илүү холбоотой болж, зан чанар, сэтгэл зүйд нь хэрхэн амжилттайгаар нийцэж, сурган хүмүүжүүлэхийг суралцах боломжтой болно. (хх 321.5) XX 344.5

    Багш гэр бүлийн хүмүүжлийн талаар сонирхсоноор аль алинд ашигтай байх боломжийг өөртөө нээх юм. Олон тооны эцэг эхчүүд ажил, үзүүлж байгаа халамжиндаа түүртэн хүүхдийнхээ амьдралд сайнаар нөлөөлөх боломжуудаа харж чадахаа больдог. Багш эцэг эхчүүдэд олон төрлийн боломж, чадвар байгааг мэдрүүлж өгч чаддаг. Мөн багш хүүхдээ сайн, тустай эрэгтэй, эмэгтэйчүүд болгохын төлөө ихэд санаа зовж, үүрч буй хүнд хариуцлагаа ухамсарлаж байгаа эцэг эхчүүдийг ч олж харах болно. Багш нар ийм эцэг эхчүүдэд үүргээ хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлж, бие биендээ зөвлөх боломжтой ба эцэг эх болон багш нар бие биенээ урамшуулж, хүчирхэгжүүлэх юм. (хх 322.1)XX 345.1