Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Хүүхдийн Хүмүүжил - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Гучин Наймдугаар Бүлэг - Нас, Зан Авир Болон Зан Чанарыг Судла

    Хүүхдүүдийг Хэт Хурдан Том Хүн Шиг Болгож Болохгүй.—Эцэг эхчүүд хүүхдүүдээ хүүхэд зангаа эрт алдахыг зөвшөөрч болохгүй. Тэдний зүрх сэтгэлд эрхэм зорилгыг бадраахуйц сургамжуудыг өгөөрэй гэхдээ тэнгэрийн хаанчлалд ороход тус болох энгийн даруу, итгэмтгий, цайлган, үнэнч сэтгэлийг аль болох хадгалах хэрэгтэй. (ХХ 204.1)XX 215.1

    Хүүхдийн Насанд Тохирсон Сайхан Зан Чанар.—Эцэг эхчүүд болон багш нар хүүхэд бүрт цэцэрлэгийн ургамал жам ёсоороо дэлгэрэхийн адил насанд нь тохирсон хүсэл тэмүүллийг суулгахыг зорилгоо болгох ёстой. (хх 204.2)XX 215.2

    Тариачин болон үрийн тухай сургаалт үлгэр бол Христийн сургасан хамгийн сайхан, сэтгэл хөдөлгөм сургаалт үлгэрүүдийн нэг юм. ... Сургаалт үлгэрт өгүүлсэн сургамжууд Христийн амьдралаас бодитойгоор харагддаг. Тэрээр ургамлаар жишин тайлбарласан өсөлтийн тэнгэрлэг зарчмыг бүх залууст биелэгдэхийг хүсдэг шиг Өөрийн бие махбодь, сүнслэг байдлаар бодитой харуулсан. Тэрээр тэнгэрийн Эзэн, алдрын Хаан байсан боловч Бетлехемд балчир хүү болон мэндэлж, хэсэг зуур эхийнхээ халамжийг шаардсан нярай болсон. (хх 204.З)XX 215.3

    Хүүхэд байхдаа Есүс дуулгавартай хүүхдийн амьдралаар амьдарсан. Тэрээр том хүн шиг бус харин хүүхдийн ухаанаар үйлдэж, эцэг эхээ хүндэлж, тусалж хүслийг нь биелүүлж байв. Христ өсөж хөгжиж буй шат болгондоо төгс төгөлдөр байж, эгэл жирийн, нүгэлгүй, ердийн амьдралаар амьдарч байлаа. Түүний хүүхэд насны талаар Ариун Бичээст: «Хүүхэд өсөж, хүчирхэг болон мэргэн ухаанд боловсорсоор байлаа. Бурханы нүгүүлсэл Түүн дээр байсан юм» гэж бичсэн байдаг. Мөн Түүний залуу насны тухай: «Есүсийн бие болон мэргэн ухаан нь өссөөр байсан бөгөөд Бурханы болон олон түмний тааллыг олжээ” Лук 2:40, 52 гэж өгүүлдэг. (ХХ 204.4)XX 215.4

    Гэр Бүлийн Гишүүдийн Зан Байдлын Ялгаа.— Өөр өөр зан чанартай хүмүүс хамтдаа нэгдэх нь Бурханы таалал учир нэг гэр бүлд өөр зан чанар, ааш араншинтай хүмүүс байдаг. Ийм тохиолдолд гэр бүлийн гишүүн бүр бусдын сэтгэлийг хүндэтгэж, эрхийг нь хүндэтгэн үзэх ёстой. Энэ маягаар гэр бүлийн гишүүд өөр хооронд тавьж буй анхаарал халамж болон бие биенээ хүлцэх тэвчээр хөгжиж, хорсол намжиж, зан чанарын хатуу ирмэгүүд мөлгөр болдог. Хэрэв эв зүйгээ олж чадвал, янз бүрийн зан чанарууд нэгдэх хүн бүрт тустай. (ХХ 205.1)XX 216.1

    Бусдын Оюун Ухаан Хийгээд Зан Чанарыг Судал.—Энэ дэлхийд төрсөн хүүхэд бүр эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж байдаг.... Тэдний араншин, хүсэл тэмүүлэл болон зан чанарын онцлогийг судлах ёстой. Тэднийг буруугаас зайлж, зөв сэтгэл зүйн зарчмуудыг хөхүүлэн дэмжих чадвартай болгохын тулд эцэг эхчүүдийн аливааг ялгаж салгах чадвар тун нарийн хөгжсөн байх шаардлагатай. (хх 205.2)XX 216.2

    Энэ ажилд зодуур, хатуурхал шаардлагагүй. Өөрийгөө захирах чадварыг хөгжүүлж хүүхдийн оюун ухаан зүрх сэтгэлд нөлөөлөх ёстой. (хх 205.3)XX 216.3

    Хүний оюун ухаантай харилцана гэдэг тун сайхан ажил. Нэг хүнд зохисон сахилгажуулалт нөгөө хүний амьдралыг сүйрүүлж болох тул бүх хүүхдүүдтэй адил харьцаж болохгүй. (хх 205.4)XX 216.4

    Сул Талуудыг Илрүүлж, Бурууг нь Залруул.—Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сул талуудыг илрүүлж, бурууг засах үүргээ үл тоомсорлодог учир өв тэгш оюун ухаантай хүмүүс тун цөөхөн байна. Тэд хүүхэд бүрийнхээ хүсэл тэмүүллийг ажиглан харах хамгийн эрхэм үүргээ ухамсарладаггүй. Эцэг эхэд хүүхдүүддээ зөв дадал суулгаж, зөв сэтгэлгээ олгон, хүмүүжүүлэх үүрэг оногдсон. (хх 206.1)XX 216.5

    Хүүхэд Бүрийн Занг Таньж Мэд.—Хүүхдүүдэд ихээхэн анхаарал тавих хэрэгтэй боловч тэднийг үргэлж ажиглаж байна гэдгээ харуулах шаардлагагүй. Тэднийг бусдын дунд байхдаа ямар зан байдал гаргаж байгааг судлаад алдаа дутагдлыг нь засах зан байдлыг нь урамшуулаарай. Хүүхдүүдэд оюуны болон биеийн чадавх өөрсдийн хичээл зүтгэлээс шалтгаалдаг гэдгийг зааж өгөөрэй. Тэдэнд эртнээс аз жаргал өөрийн хүслийг хангаснаар ирдэггүй харин амьдралын үүргээ гүйцэтгэхээс шалтгаалдагийг заагаарай. Мөн үүний зэрэгцээ эх нь хүүхдүүдээ баяр хөөртэй байлгахыг хичээдэг байх ёстой. (хх 206.2)XX 217.1

    Оюуны Хэрэгцээ Махан Биеийн Хэрэгцээтэй Адил Чухал Ач Холбогдолтой.— Зарим эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ ТҮР зурын хэрэгцээг анхаараад өвчин хуучтай болох үед нь эелдэг зөөлнөөр, тууштайгаар асарчихаад үүргээ биелүүлчихлээ гэж үздэг. Энэ нь тэдний алдаа. Тэдний ажил дөнгөж эхэлж байна гэсэн үг. Хүүхдийн оюуны хэрэгцээнд анхаарал хандуулах ёстой. Шархалсан сэтгэлийг анагаах зохистой эмчилгээг хийхэд чадвар шаардагддаг. (хх 206.3)XX 217.2

    Хүүхдүүдэд давахад бэрх сорилт тулгардаг бөгөөд тэдэнд том хүмүүстэй адил муу зан чанар суусан байдаг. Эцэг эхчүүд өөрсдийгөө хүүхэдтэйгээ адилхан гэдгээ мэдэрдэггүй. Тэд байнга санаа зовж байдаг. Тэд буруу ойлголт болон буруу сэтгэлээр зүтгэдэг. Сатан тэднийг отож, сорилтоор унагадаг. Тэд эгдүүцэж, хүүхдүүдийнхээ ундуйцлыг төрүүлэхүйцээр ярьж, заримдаа загнаж, бухимддаг. Эцэг эхчүүд асуудлын гол эзэд болдог учир хүүхдүүддээ туслах чадваргүй бөгөөд хөөрхий хүүхдүүд нь тэдний энэ сул дорой занг өвлөн авдаг. Үргэлж бухимдаж, зовлон тоочсон, жаргалгүй байдал хаа сайгүй ноёлдог. Эцэг эхчүүд өөрсдөө бүх асуудлын гол буруутан байж, хөөрхий хүүхдүүдээ буруутгаж, тэднийг дуулгаваргүй, хүмүүжилгүй, дэлхийн хамгийн адгийн хүүхдүүд гэж зэмлэдэг. (хх 206.4)XX 217.3

    Нөхөрсөг Занг Дэмж.—Хүүхдийн хэт туйлширсан оюун ухаан, түргэн зан, уур уцаар, хорсол эцэг эхийн тоомжиргүй байдлыг гэрчилдэг. Эдгээр бузар зан чанарууд эзэндээ тун их гай тарьдаг. Нөхөрсөг зан дутсанаас болоод найз, нөхдийнхөө хайрыг татаж чадахгүй яваа хичнээн хүн байдаг бол. Явсан газар болгондоо, оролцсон үйл бүртээ хэрэг тарьж явдаг хэдэн хүн байдаг бол. (хх 207.1)XX 218.1

    Ялгаатай Зан Чанаруудад Ялгаатай Сахилгажуулалт Хэрэгтэй.— Хүүхдүүд зан чанарын хувьд ялгаатай байдаг бөгөөд эцэг эхчүүд хүүхэд бүрийг адилхан сахилгажуулж болохгүй. Оюун ухааны өвөрмөц онцлогууд гэж байдаг тул тэдгээрийг Бурханы зохиосон төлөвлөгөөг биелүүлэхүйцээр төлөвшүүлэхийн тулд Бурханыг залбиран судлах хэрэгтэй. (XX 207.2)XX 218.2

    Эхчүүдээ, ... хүүхдүүдтэйгээ танилцах цаг гарга. Тэдэнд хэрхэн хандахаа ухаарахын тулд ааш, занг нь судал. Зарим хүүхдүүдэд бусдаас илүү анхаарал тавих хэрэгтэй байдаг. (XX 207.3)XX 218.3

    Дорой Хүүхдүүдтэй Харилцах.— Сурган хүмүүжүүлэхэд бусдаас илүү тэвчээр, эелдэг зан шаардагддаг хүүхдүүд гэж бий. Тэдэнд илүү анхаарал халамж, хайр хэрэгтэй учир тэднийг дорой хүүхдүүд гэж цоллодог болжээ. Эдгээр замаа алдсан хүүхдүүдийг тууштай зүтгэж байж Эзэний ажилд тэнцэхүйц болгон бэлтгэж болно. Тэдний чадвар хөгжөөгүй байж болох боловч хэрэв дэмжээд өгөх юм бол тэд нарт ирээдүйтэй гэгддэг хүүхдүүдээс ч илүү өндөр амжилтанд хүрэх авъяас чадвар бий. (хх 207.4)XX 218.4

    Хэрэв та ийм өвөрмөц зан чанартай боловч сул дорой гэж тооцогдсон хүүхдүүдтэй бол тэдний амьдралыг найдваргүй гэж бүү бодоорой. ... Тэдэнд тэвчээр гаргаж, анхаарал тавин тусал. Урмын үг, эелдэг зангаар тэдэнд зан чанарынхаа сул талуудыг ялан дийлэх хүчийг хайрлаарай. (хх 208.1)XX 218.5

    Та Санаж Бодсоноосоо Илүү Хэмжээнд Сургаж Чадна.—Эх хүн Есүсийг хайрлаж эхэлмэгцээ хүүхдүүдээ Түүний төлөө хүмүүжүүлэхийг хүсдэг. Та хүүхдүүдийнхээ ааш занг багаас нь санаж бодсоноосоо илүү хэмжээнд хүмүүжүүлж чадна. Есүсийн нандин нэр гэр бүлд байнга сонсогддог үг байх ёстой. (хх 208.2)XX 219.1