Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Хүүхдийн Хүмүүжил - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Гучин Тавдугаар Булэг - Эцэг Эхчүүд Хэрхэн Хүчтэй Зан Чанарыг Босгон Байгуулах Талаар

    Үр Бүтээлтэй Цаг, Ухаанаа Зориул.—Эцэг эхчүүд хүүхдээ анх хүлээн авахдаа юу ч чадахгүй, юу ч мэдэхгүй байдаг. Эцэг эх хүүхдээ Бурханыг хайрлахад сургаж, Эзэний халамж, зэмлэл дотор өсгөх ёстой. Тэрээр тэнгэрийн жишгийн дагуу сургагдан хүмүүжих ёстой. (хх 184.1)XX 195.1

    Эцэг эхчүүд хүүхдүүдээ хүмүүжүүлэх үүргээ чухал болохыг ойлгож, энэ бүхнээс мөнхийн амь хамааралтайг ойлгох үедээ энэ ажилд хамгийн үр бүтээлтэй цаг, ухаанаа зориулах болно. (хх 184.2)XX 195.2

    Холбогдох Зарчмуудыг Ойлгож Ав.—Хүүхдийн нярай, балчир насандаа олж авсан сургамж, дадал зуршил зан чанарын төлөвшил болон амьдралын чиг хандлагт хожим авах бүхий л сургалт, сургамжуудаас хавьгүй илүү үр нөлөөг үзүүлнэ. (хх 184.3)XX 195.3

    Эцэг эхчүүд энэ бүхнийг бодож үзэх хэрэгтэй. Тэд хүүхдүүдээ анхааран халамжлах болон сурган хүмүүжүүлэхэд баримтлах үндсэн зарчмуудаа ойлгох ёстой. Тэд хүүхдүүдээ бие махбодь, оюун ухаан болон ёс зүйн хувьд өсгөх чадвартай байх ёстой. (хх 184.4)XX 195.4

    Хуурамч Байдлаас Зайлсхий.— Бид бараг бүх талаараа зүйл нь хуурамч болсон цаг үед амьдарч байна. Хүүхдүүдийн зан чанар тогтворгүй, бат бэх бус байгаа нь тэднийг сурган хүмүүжүүлэх арга ясли, цэцэрлэгт хуурамч байгаагаас эхэлж байна. Тэдний зан чанар элсэн дээр тогтож байгаа мэт тогтворгүй байна. Өөрийгөө үгүйсгэх, захирах чадвар тэдний зан чанарт тогтоогүй байна. Тэд насанд хүрэх хүртлээ нялхарч, эрхэлж байна. Зугаа цэнгэлд дурлах нь оюун ухааныг нь удирдан, хүүхдүүд мөхөл рүүгээ магтуулсаар, эрхлүүлсээр явж байна. (хх 184.5)XX 195.5

    Хүүхдүүдийг Залбирал Болон Итгэлээр Бэхжүүл.—Та нар өөрсдийн орших, эс орших сонголтоо хийж чаддаггүй хүүхдүүдийг энэ дэлхийд авчирсан. Та бүхэн тэдний ирээдүйн аз жаргал, мөнхийн сайн сайхны төлөө хариуцлага хүлээсэн. Хүүхдүүд та нарыг хайхрах, үл хайхрахаас үл хамаарч та хүүхдүүдээ Бурханы төлөө хүмүүжүүлж, заналт дайсны анхны халдлагаас хамгаалж, түүний эсрэг туг далбаагаа намируулахад бэлтгэх үүрэг оногджээ. Хүүхдүүдийнхээ эргэн тойронд залбирал болон итгэлийн бэхлэлтүүдийг босгож, тэднийг тууштай харж ханд. Та нарт Сатаны халдлагаас ангид нэг ч хором байх ёсгүй. Та нарт сэрэмжтэй байх, шаргуу хөдөлмөрөөс холдох ганц ч хором байхгүй. Та нар байрандаа ганц хором ч зүүрмэглэх ёсгүй. Энэ бол хамгийн чухал дайн юм. Энэ дайны үр дагавар мөнхийн мөнхөд оршсоор байх болно. Энэ нь та нар болон та нарын гэр бүлийн үхэл, амьдралыг шийдэх болно. (хх 185.1)XX 196.1

    Шийдэмгий, Бат Зогс.— Ер нь эцэг эхчүүд хүүхдүүддээ хэт найддаг. Эцэг эхчүүд хүүхдүүддээ найдаж байхад тэд даддуур гэм нүгэлд орооцолдож байдаг. Эцэг эхчүүдээ, үр хүүхдүүдээ халамжлахдаа сэрэмжтэй бай. Сэнхрүүл, зэмлэ, босохдоо, суухдаа, гарахдаа, орохдоо тэдэнд зөвлө, «Тушаалын дээр тушаал, журам дээр журам, Энд жаахан, тэнд жаахан зааж зөвлө. » Хүүхдүүдээ бага байхад нь хүмүүжүүл. Олон эцэг эх үүнийг харамсалтай нь үл ойшоосон байна. Тэд хүүхдүүддээ хандах ёстойгоо ойлгон шийдэмгий, бат зогсдоггүй. (хх 185.2)XX 196.2

    Нандин Үрийг Тууштай Тарь.— «Хүн юу тарина, түүнийгээ хурааж авдаг. » Эцэг эхчүүдээ, та нар хүүхдүүдийнхээ итгэлийг олж, хайр дотор нандин үрийг тэвчээртэй тарих ёстой. Хэзээ ч хүндрэл бэрхшээл, асаргаа, ядаргаанд гомдоллохгүйгээр ажлаа сэтгэл дүүрэн хий. Хэрэв та нар тэвчээртэй, эелдэг байж, Христийн хичээл зүтгэлээр Есүс Христ дотор төгс төгөлдөр болгогдсон ганц хүнийг ч болов гарган ирэх юм бол та бүхний амьдрал үр дүнгүй өнгөрөхгүй. Өөрсдийнхөө зүрх сэтгэлийг найдвар, тэвчээрээр дүүрэн байлга. Та бүхний гадаад төрх, зан араншингаас ямар ч сэтгэл зүрхний уналт бүү илрэг. Та Эзэний усан үзмийн талбайд ажиллаж, олон хүмүүсийг Есүст итгүүлэхийн төлөө, Бурханы тусламжтайгаар зан чанараа төлөвшүүлэх үүргийг даан авчээ. Хүүхдүүдээ дадал зуршил, зан чанарын хувьд илүү өндөр жишигт хүрэхийг үргэлж уриал. Бурхан та бүхнийг Өөрийг нь алдаршуулаасай гэсэндээ алдаа дутагдлыг тань тэвчин, хамт алхаж, харж хандаж байдагтай адил та нар хүүхдүүдийнхээ алдаа дутагдалд тэвчээртэй хандаарай. Дутагдаж буй зан чанаруудаа нөхөж авахын төлөө зүтгэхийг хүүхдүүддээ уриал. (хх 185.3)XX 196.3

    Хуулинд Захирагдахыг Заа.—Эцэг, эхчүүдээ мэдрэмжтэй бай. Хүүхдүүддээ хуулинд захирагдах ёстойг зааж өг. (хх 186.1)XX 197.1

    Шийтгэж зүрхэддэггүй, дэндүү хайртай гэсэн шалтгаанаар хүүхэддээ дураараа дургихыг зөвшөөрч, түүний шаардлагад бууж өгч, газар дээр нь алдааг нь залруулахаас татгалзах нь өршөөн, нигүүлсэж байгаа хэрэг биш юм. Хүүхэддээ өөрийгөө болон өрөөлийг зовлонд унагаах зан чанарыг төлөвшүүлэхийг зөвшөөрнө гэдэг ямар янзын хайр вэ? Тийм хайраас хол бай! Жинхэнэ хайр хүүхдийнхээ өнөөгийн болон өнө мөнхийн сайн сайхны төлөө зүтгэх болно. (хх 186.2)XX 197.2

    Хүүхдүүдээ үл тоож, Христийн итгэл дотор сахилга- жуулан, хүмүүжүүлэхгүй бол эцэг эхчүүд хүүхдээ энэ дэлхийд ТӨРҮҮЛЭХ ямар эрхтэй юм бэ? Эцэг эхчүүд хариуцлагатай байх ёстой. Тэднийг даруулгатай байлга, тэдэнд захирах бус захирагдах ёстойг зааж өг. (хх 186.3)XX 197.3

    Бие Махбодь, Оюун Ухаан Болон Сүнслэг Байдалтай нь Ажилла.— Өв тэгш зан чанарыг төлөвшүүлэхийн тулд бие махбодийн, оюун ухааны болон сүнслэг чадваруудыг хөгжүүлэх ёстой. Үүнийг амжилттай биелүүлэхийн тулд хүүхдүүдийг харж, хамгаалж мөн сахилгажуулах хэрэгтэй. (XX 186.4)XX 197.4

    Есүсийн бие махбодь, Сүнслэг төлөвшилтийг «хүү өсөж”, «бие болон мэргэн ухааны хувьд өссөөр байсан» гэж тодорхойлдог. Хүүхдийн бие махбодийн хөгжилд бага, балчираас анхаарах хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдүүдээ хожмын амьдралдаа эрүүл чийрэг байх үндэс суурь болсон идэж уух, өмсөж зүүх болон дасгал хөдөлгөөн хийх сайн дадал зуршилд сургах хэрэгтэй. Биеийн чадавхуудыг сул дорой болголгүй, харин бүрэн дүүрэн хөгжүүлэхийн тулд бие махбодийн тогтолцоог онцгой анхаарах учиртай. Хүүхэд багачуудыг тааламжтай нөхцөл байдалд, итгэлийн зөв зохистой сургалтаар хүмүүжүүлэх юм бол тэд Христ шиг сүнсээрээ хүчтэй хүмүүс болох болно. (хх 187.1)XX 198.1

    Эрүүл Мэнд Болон Оюун Ухаан Ес Суртахуунтай Холбоотой.—Хүүхдүүдийнхээ ёс суртахууны мэдрэмжүүдийг Бурханы тогтоосон жишигт хүртэл сэргээхийн тулд та бүхэн Бурханы хуулиудыг бие махбодиороо хэрхэн дагахыг оюун ухаан болоод зүрх сэтгэлд нь хоногшуулах хэрэгтэй. Хэрэв тэд эрүүл саруул, зүрх сэтгэлээ цэвэр ариун байлгах аваас энэ амьдралын болон ивээл болох бэлтгэлээ илүү сайн хангаж чадна. Шийдвэрлэх мөчид гаргасан шийдвэрээс аливаа зүйлс шалтгаалдаг учир хүүхдийн оюун ухааныг зөв зүгт, зөв цаг хугацаанд төлөвшүүлэх нь хамгийн чухал. (хх 187.2)XX 198.2

    Тэгэхээр хүүхдүүдийнхээ бие махбодь, ёс суртахууны зрүүл мэндийг хамгийн түрүүнд тавьж, бүхнээс илүү анхааран тооцоотой, мэргэн ухаанаар болон хайраар сэтгэн бодож, үйлдэж чадахын тулд эцэг эхчүүдийн оюун ухаан шаардлагагүй зүйлстэй санаа зовнин, зууралдахаас аль болох зайлсхийх хэрэгтэй. (хх 187.3)XX 198.3

    Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хүмүүжлийг бага балчир байсан үеэс хавьгүй хэцүү болсныг үзээд гайхдаг. Ихэнх тохиолдол тэдний ёс суртахууны хэм хэмжээ өндөр байсан. Тэдний гэртээ амттан авчирч, хүүхдүүдээ өгдөг явдал хүүхдүүдийн адгуусны хүслийг өөгшүүлж, ёс зүйн болон оюуны чадавхийг сулруулдаг. (хх 188.1)XX 198.4

    Оюун Ухаанд Цэвэр Хоол Туйлын Чухал.—Хайрт хүүхдүүдийнхээ авъяас чадвар, дур хүслийг сурга, тэдэнд дорд, доройтуулагч бодол, сэрлүүдэд автах боломжийг өгөхгүйн тулд оюун ухааныг үргэлж завгүй байлга. Христийн нигүүлсэл бол бузар мууг эсэргүүцэж, түүнээс сэргийлэх цорын ганц эм. Хэрэв та хүсвэл хүүхдүүдийнхээ оюун ухааныг нэг бол цэвэр ариун, завхралгүй бодлуудаар дүүргэх, үгүй бол хаа сайгүй орших бузар муу бардамнал, Аврагчаа мартах сэтгэлээр дүүргэхийг өөрөө сонгож болно. Оюун ухааныг эрүүл, хүчтэй байлгахын тулд бие махбодийнхтой адил цэвэр хоол хүнс шаардлагатай. Хүүхдүүдэд бодож эргэцүүлэх, илүү эрхэм зүйлсийг өг. Цэвэр ариун уур амьсгалд оршдог оюун ухаан өчүүхэн, хөнгөн хийсвэр, хий хоосон, зөвхөн хувиа боддог зуршилтай байж болохгүй. (хх 188.2)XX 199.1

    Бид бүхий л худал хуурмаг зүйлсийг жинхэнэ, ердийн болон бат бөх зүйлсээс илүүд үздэг цаг үед амьдарч байна. Оюун ухаан буруу зүгт хөтлөгч бүхнээс хол байх ёстой. Бид оюун ухаанаа оюуны хүч чадлыг тэтгэдэггүй, хэрэггүй зохиолуудаар дүүргэх ёсгүй. Бидний бодож байгаа зүйлс оюун ухаанд хоол хүнстэй адил нөлөөтэй. (хх 188.3)XX 199.2

    Оюуны Өндөр Чадавхи Хангалтгүй.—Та хүүхдээ өндөр оюуны чадавхитай байгаад баяртай болох юм, гэвч үүнийг цэвэр ариун зүрхээр жолоодохгүй юм бол энэ нь Бурханы зорилгын эсрэг ашиглагдах болно. Бид зөвхөн Бурханы тавьж буй шаардлагуудыг мэдэрч байж тогтвортой зан чанартай, хэрсүү ухаантай болж, энэ дэлхий болон ирэх дэлхийн аль алинд нь амжилтанд хүргэх ухаарлыг олж авна. (XX 188.4)XX 199.3

    Зан Чанарыг Төлөвшүүлэхэд Өндөр Жишиг Тавь.— Залхуу хойрго байдал бүх төрлийн гэм нүгэл рүү уруу татдаг. Хэрэв бид хүүхдүүддээ хөдөлмөрч байхыг сургаж чадсан бол нүүрлэж буй аюулын хагасыг ардаа хийлээ гэсэн үг. Бүгдээрээ үр хүүхдүүдээ эрхэмсэг бус эгэл жирийн, үрэлгэн бус өгөөмөр, өөрийгөө золиослодог, харамч бус хэмнэгч болгон хүмүүжүүлцгээе. Юуны өмнө тэдэнд Бурханы шаарддаг зүйлс болох амьдралдаа итгэл бишрэлээ хэрэгжүүлэхийг, Бурханыг бүхнээс илүү хайрлаж, бусдыг хайрлан энэрч, аз жаргалд хүрэхэд амин чухал зүйлсийг өчүүхэн умартахгүй байхыг заан сургацгаая. (хх 189.1)XX 200.1

    Тэнгэрлэг Мэргэн Ухааны Төлөө Залбир.—Эцэг эхчүүд хүүхдүүдээ Бурханы таалалд нийцсэн зан чанартай хүмүүс болгон зөв зохистой хүмүүжүүлэх мэргэн ухаан, тусламж дэмжлэгийг чин сэтгэлээсээ гуйн, залбирах ёстой. Тэдний санаа зовнил хүүхдүүдээ хэрхэн дэлхий дахинд алдар, цолоо мандуулсан агуу хүмүүс болгон хүмүүжүүлэхийн төлөө бус харин тэднийг хэрхэн Бурханы дэмжлэгийг хүртсэн сайхан зан чанартай хүмүүс болгон хүмүүжүүлэхийн төлөө байх ёстой. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ оюун ухаан, дур сонирхлыг хэрхэн залж, чиглүүлэхээс асар их зүйлс шалтгаалдаг тул бяцхан хүүхдүүдтэй хэрхэн харьцахаа мэдэх тэнгэрлэг мэргэн ухааны төлөө тун их залбирч, судлах хэрэгтэй. (хх 189.2)XX 200.2

    Ес Суртахууны Болон Сүнслэг Удирдамжийг Өгөх нь.— Эцэг эхчүүд дэлхийд өв тэгш зан чанартай, уруу татлагыг сөрөн зогсох ёс зүйтэй, насан туршдаа Бурханд хүндэтгэл, бусдад ивээл болох хүүхдүүдийг бэлдэж өгөх үүргээ чин сэтгэлээсээ ухамсарлах хэрэгтэй. Идэвхитэй амьдралд хатуу зарчимтай хөл тавьсан хүмүүс энэхүү завхарсан үеийн ёс суртахууны доройтлыг сөрөн хөдөлшгүй зогсож чадна. (XX 189.3)XX 200.3

    Хүүхдүүдээр Сонголт Хийлгэж Сурга.— Бага, балчир хүүхдүүдэд тэнгэрийн суурь машин дээр сүлжсэн, дэлхийн бүх ариун хүмүүсийн өмсөх, «гялалзсан, цэвэрхэн нарийн маалинган хувцас”-ыг өөрсдөөр нь сонгуулж сурга. Христийн өөгүй зан чанарын бэлгэдэл болсон энэхүү нөмрөгийг хүн бүрт үнэгүй өгдөг. Гэхдээ дээлээ авсан хүмүүс тэрхүү хувцсаа өмсөх ёстой. (хх 190.1)XX 200.4

    Хэрэв тэд ариун, сайхан бодлуудаар сэтгэлээ дүүргэж, хайр татам, тустай үйлдлийг хийх юм бол энэ нь тэд Түүний зан чанарын гоёмсог хувцсаар хувцаслаж байгаа хэрэг болохыг бусад хүүхдүүдэд зааж өг. Энэхүү нөмрөг тэднийг энэ дэлхийд үзэсгэлэнтэй, хайр булаам болгож, ирэх дэлхийд Хааны ордонд орох эрхтэй болгох болно. (хх 191.2)XX 201.1