Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Хүүхдийн Хүмүүжил - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Наядугаар Бүлэг - Ариун Зүйлсэд Хүндэтгэлтэй Хандах Нь

    Хүндэтгэлээс Ирэх Нандин Нигүүлсэл.— Бидний болгоомжтойгоор төлөвшүүлэх нандин нигүүлсэл бол хүндэтгэл ЮМ. (ХХ 538.1)XX 571.1

    Задуучуудын боловсрол, хүмүүжил ариун зүйлсийг өндөрт өргөж, Бурханы өргөөнд Бурханыг чин сэтгэлээсээ хүндэтгэх зорилготой байх хэрэгтэй. Тэнгэрийн Хааны үр хүүхдүүд гэж өөрсдийгөө нэрийдэж байгаа олон хүмүүс мөнхийн зүйлсийг ариун нандин хэмээн тооцохгүй байна. (XX 538.2)XX 571.2

    Бурхан Хүндлэгдэх Ёстой.— Бурханыг хүндэтгэх жинхэнэ хүндэтгэл Түүний хэмжээлшгүй агуу хүч, Түүний оршихуйг мэдэрснээр төлөвшин бий болдог. Үл Үзэгдэгч Нэгэнийг мэдэрсэн хүүхэд бүрийн зүрх сэтгэл гүн гүнзгий мэдрэмжийг авдаг. (хх 538.3)XX 571.3

    мТэр бол ариун хүмүүсийн чуулганд агуугаар эмээгдэх Бурхан, Өөрийг нь тойрч буй бүхнээс илүү сүрдэм юм» Дуулал 89:7. (хх 538.4)XX 571.4

    Түүний Нэрнээс Эмээх Хэрэгтэй.— Бурханы нэрэнд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Бурханы нэрийг хөнгөмсгөөр, тунгаан бодолгүй ашиглаж болохгүй. Залбирал хийхдээ хүртэл шаардлагагүйгээр нэрийг нь олон удаа дуудахаас татгалз. “Түүний нэр бол ариун болоод сүрдмээр юм.” Дуулал 111:9. Тэнгэр элч нар Түүний нэрийг дуудахдаа нүүрээ хүндэтгэлтэйгээр хаадаг. Гэм нүгэлтэй, доройтсон хүмүүс бид бүхэн Эзэний нэрийг хэр хүндэтгэлтэйгээр хэрэглэх ёстой вэ! (хх 538.5)XX 571.5

    Түүний Үг бол Ариун.— Бид Бурханы Үгэнд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Бурханы хэвлэгдсэн Үгсэд хүндэтгэл үзүүлж хаа хамаагүй газар тавьж, хамаагүй ашиглаж болохгүй. Бичээсийг хэзээ ч хошигнох байдлаар гуйвуулж, өөрчилж ашиглаж болохгүй. “Шавар зууханд тунгаагдаж, долоо дахин цэвэршүүлэгдсэн мөнгө мэтм; “Эзэний үг бол цэвэр юм” (Сургаалт үгс 30:5; Дуулал 12:6.) (XX 538.6)XX 572.1

    Хүүхдүүд Бурханы амнаас гарсан үг бүрийг хүндэлж байхаар сургагдсан байх ёстой. Эцэг эхчүүд Эзэний тушаалыг хүүхдүүддээ дуулгавартай хандаж, Бурханы удирдлаган дор амьдрахыг тайлбарлаж, зааж сургадаг байх ёстой. Эцэг эхчүүд хуулийг ариун хэмээн тооцож, дуулгавартай ханддаг болох юм бол тэдний төлөвшүүлж буй зан чанар бусдын зүрх сэтгэлийг өөрчлөн шинэчилнэ. (хх 539.1)XX 572.2

    Залбирал Хийгдэж Буй Газар Бурхан Оршдог.— Христэд итгэгч гэр бүл бүхэнд өглөө орой бүр залбирал, матган дуугаар дамжуулан Бурхан хүндлэгддэг байх ёстой. Хүүхдүүд залбирлын цагт Бурханаас эмээж, Бурханд хүндэтгэлтэй хандахыг заалгасан байх хэрэгтэй. (хх 539.2)XX 572.3

    Хүүхдүүд залбирлын цаг, газар, олон нийтийн залбирал хийгдэж байгаа газарт хүндэтгэлтэй ханддаг байх ёстой, учир нь тэнд Бурхан оршиж байгаа учраас. Зан авир, гадаад байдлаараа хүндэтгэлтэй хандах үед төрж буй мэдрэмж гүн гүнзгий байх болно. (хх 539.3)XX 572.4

    Бурханы Өргөө Бол Түүний Ариун Дуган.— Залуу, настай хүмүүсийн аль аль нь Ариун Бичээсээс Бурханы оршихуй оршиж буй газрыг хэрхэн хүндэтгэж байсан талаар олон удаа бичсэн ишлэлүүдийг судалж, тунгаан бодсоноор ихээхэн ашиг тусыг мэдэрнэ. (хх 539.4)XX 572.5

    Бурхан Мосед шатаж буй бутны дэргэд, мЧиний зогсож байгаа газар бол ариун газар учраас чи хөлөөсөө шаахайгаа тайл » гэж айлдсан. Египетээс гарсан нь 3:5. (хх 539.5)XX 572.6

    Иаков тэнгэр элч нарыг үзэгдлээрээ үзээд, «Эзэн үнэхээр энд байна, харин би мэдсэнгүй. ... Энэ бол гарцаагүй Бурханы өргөө, энэ бол тэнгэрийн хаалга байна” хэмээн дуу алдсан. Эхлэл 28:16, 17. (хх 539.6)XX 573.1

    “Харин Эзэн Өөрийн ариун сүмдээ заларсан байдаг. Бүх дэлхий Түүний өмнө дуугүй байх болтугай.” Хабаккук 2:20. (XX 540.1)XX 573.2

    Олон хүмүүс ... мөнхийн зүйлсэд чин сэтгэлээсээ талархахгүй байна. Бараг хүн бүрт Бурханы өргөөнд хэрхэн биеэ авч явахыг заах шаардлагатай болж байна. Эцэг эхчүүд хүүхдүүддээ сүмд хүндэтгэлтэй, эмээсэн байдлаар орж ирэхийг зөвхөн зааж сургах биш, шаарддаг байх ёстой. (хх 540.2)XX 573.3

    Өсөн Нэмэгдэж Буй Тоомжиргүйтлээс Өөрсдийгөө Хамгаалаарай.—Дэлхий дээрх ариун ордонд хүндэтгэлтэй хандах ёстой байснаас Христэд итгэгчид Эзэний хүмүүстэйгээ уулздаг газарт хэрхэн хандахыг суралцах боломжтой. Итгэл бишрэлтэй холбоотой цуглаануудад хандах хүмүүсийн ёс заншил, зуршлууд сайн нөлөөнд бус харин муу нөлөөнд автагдан ихэд өөрчлөгдсөн. Бидний Бурхантай холбодог ариун, нандин зүйлс оюун ухаан, зүрх сэтгэлд эзэлж байсан байр сууриа алдаж, жирийн зүйлсийн хэмжээнд хүрч байна. Эрт дээр үеийн Бурхантай уулзаж, ариун үйчлэлийг явуулдаг ариун ордонд үзүүлж байсан хүндэтгэл өнөө үед бүхэлдээ алга болсоор байна. Бурхан Өөрт нь үйлчилж, Түүнийг зуурдын ямар ч зүйлсээс өндөрт алдаршуулж хүндэтгэхийг тушаасан. (хх 540.3)XX 573.4

    Шаббатыг сахьдаг гэр бүлийн хүүхдүүд Бурханы өргөөнд хүндэтгэлгүй хандаж, Шаббатыг зөрчсөөр байна. Тэд зарим тохиолдолд аврагдагсдын Бурханыг магтан, Түүний ариун чанарыг мэдрэхээр ирсэн өргөөнд, цуглаан явагдаж байх зуур гүйж, тоглож, хоорондоо шуугиж, бузар муу зан авираа гаргахыг зөвшөөрсөөр байна. Ийнхүү ариун, дагшин, нам гүм, төгс эмх цэгц, цэвэр цэмцгэр байдал, даруу сэтгэл байх ёстой газар төгс Вавилон буюу «самуурал” үүсэн бий болсон байдаг. Энэ байдал Бурханы дургүйцлийг хүргэж, цугласан хүмүүс дээр Бурханы оршихуйг байхгүй болоход нөлөөлдөг. (хх 540.4)XX 573.5

    Бид Еврейчүүдээс Илүү Хүндэтгэл Үзүүлэх Шалтгаантай Хүмүүс.— Бурханы өргөөнд хүндэтгэл үзүүлэхээ бараг больсон гэдэг бол бодит үнэн. Ариун газар, зүйлсийг хүндэтгэхээ больж, ариун болон гэгээлэг зүйлсэд талархахаа больжээ. Гэр бүлүүдэд тууштай, чин сэтгэлийн итгэл бишрэл дутагдаж байгаа нь үүний гол нөлөө биш гэж үү? Мөн итгэл бишрэлийн өндөр шаардлагыг уландаа гишгэн, тоос шиг үнэгүйтүүлсэн юм биш үү? Бурхан эртний хүмүүст эмх цэгцтэй, төгс, гэгээрсэн байхыг тушаасан. Түүний зан чанар өөрчлөгдсөн үү? Тэрээр хамгаас өндөр диваажинг удирддаг агуу, хүчирхэг Бурхан биш гэж үү? Гайхамшигтай үнэний гэрлийг эзэмшсэн бид Бурханы өргөөнд хүндэтгэлтэй хандахыг суралцахаар Бурханы Еврейчүүдэд өгсөн удирдамжийг дагах нь зөв үү? Бид Бурханд хандсан залбирал, магтаалдаа Еврейчүүдээс илүү нухацтай, хүндэтгэлтэй хандах ... хангалттай шалтгаантай биш гэж үү. Гэвч дайсан Христэд итгэгчдийн итгэлийг үл хүндэтгэх байдлаар дамжуулан устгахыг хүсэж байна. (хх 541.1)XX 574.1

    Сүм Бол Итгэгчдийн Ариун Газар.— Гэр бүлийн хувьд гэр орон нь ариун дагшин газар байдаг ба хувийн өрөө бол амарч, хувийн залбирал хийхэд тохиромжтой газар байдаг. Гэвч сүм бол итгэгчдийн хувьд ариун газар. Цуглах цаг, газар, хэрхэн Бурханыг хүндэтгэх тал дээр дүрэм журамтай байх ёстой. (хх 541.2)XX 574.2

    Хүүхдүүдэд Сүмд Орохдоо Хүндэтгэлтэй Байхыг Зааж Өгөөрэй.—Эцэг эхчүүдээ хүүхдүүдийнхээ оюун ухаанд Христэд итгэгч зан чанар, хэв маягийг өндөр жишигт хүрэхүйц байлгаарай. Хүүхдүүддээ Есүсийг зүрх сэтгэлээрээ мэдэрч, Бурханы өргөөнд өндөр хүндэтгэлтэй хандаж, Эзэний өргөөнд орохдоо зүрх сэтгэлээ даруу, дуулгавартай болгох ёстойг зааж өгөөрэй. Хүүхдүүддээ, “Бурхан энд байна, энэ бол Түүний өргөө. Би энд цэвэр бодол, ариун хүсэлтэй байх ёстой. Би ариун Бурханы оршихуйд ирж байгаа тул бардам, атаархаж, жөтөөрхсөн, үзэн ядсан, хуурч мэхэлсэн зүрх сэтгэлтэй байж болохгүй. Энэ газар Бурхан хүмүүстэйгээ уулзаж, ивээлээ үзүүлдэг. Мөнхийн боломжийг нээж өгөгч агуу, ариун Нэгэн намайг ажиглан харж, зүрхийг маань хянадаг ба амьдралын маань нууцлаг бодол, үйлдлийг маань уншдаг” гэсэн бодолтой байгаарай. (XX 541.3)XX 574.3

    Хүүхдүүд Эцэг Эхтэйгээ Хамт Байгаарай.— Бурханы ариун ордонд цугларч буй итгэгчдийн ёс зүйн хүсэл мөрөөдөл өндөрт өргөгдсөн, цэвэршсэн, ариуссан байх ёстой. Харамсалтай нь үүнийг үл тоомсорлох болжээ. Үүнийг чухалчлахаа больсон тул эмх журамгүй, хүндэтгэлгүй байдал хэрээс хэтэрч, Бурхан үл хүндлэгдэх болсон. Сүмийн удирдагчид, номлогчид болон итгэгчид, эцэг, эхчүүд энэ тал дээр бодол санаагаа өөрчлөхгүй бол туршлагагүй хүүхдүүдээс юуг шаардах болж байна вэ? Тэд өөрсдийг нь хариуцах ёстой эцэг эхчүүдээсээ холдож, бүлэг үүсгэж эхэлдэг. Тэд өөрсдийгөө Бурханы оршихуйд байж, Бурхан тэднийг ажиглан харж байгааг үл тоомсорлож, хөнгөмсөг, утгагүй зүйлсийг ярьж, өөр хоорондоо шивнэж, инээлдэж, хүндэтгэлгүй, тоомжиргүй, анхааралгүй ханддаг. (хх 542.1)XX 575.1

    Хүндэтгэлтэй, Чимээгүй Байгаарай.— Сургаал номлолын үеэр Бурханы үйлчлэл, өргөөнд хүндэтгэлгүй хандан хоорондоо ярилцахгүй байх хэрэгтэй. Ийм алдааг гаргадаг хүмүүс Бурханы элч нар тэднийг ажиглаж, үйлдлийг нь хянаж байгааг ойлгох юм бол үйлдлээсээ ичиж, өөрсдийгөө үзэн ядах болно. Бурхан анхааралтай сонсдог хүмүүстэй байхыг хүсдэг. Хүмүүсийг нойрсож байх зуур дайсан үрээ цацсан байдгийг бүү мартаарай. (хх 542.2)XX 575.2

    Жирийн Газар Мэт Хандахгүй Байх.— Бурханы хүмүүстэйгээ уулзах газар эртний ариун дуган мэт, ариун дагшин газар байх ёстой. Цуглааны газрыг хурлын болон үдийн зоог барих газар болгон ашиглаж болохгүй, зөвхөн Бурханд хүндэтгэлтэй хандах газар болгоорой. Хүүхдүүд Шаббатад магтаал өргөхөөр цугладаг газартаа дунд сургуулийн хичээлээ үздэг бол тухайн газрыг ариун дагшин газар хэмээн мэдэрч, хүндэтгэлтэйгээр орж ирдэг байж чадахгүй. Ариун болон энгийн жирийн зүйлсийг хэт хольсон тул эдгээрийг хооронд нь ялгах боломжгүй болно. (хх 542.3)XX 576.1

    Бурханд зориулсан өргөө, дуганыг жирийн, энгийн газар болгож болохгүй. Цуглааны газар ариун болохыг мартуулахгүйн тулд өдөр тутмын үйл явдал, худалдаа наймааг явуулж болохгүй. Итгэгчид цуглааны газартаа ирэхдээ ариун өргөөнд цугларч байгаагаа ойлгон, хүндэтгэлтэй хандаж, дэлхийн, ердийн бодол санаагаа орхих ёстой. Цуглааны газар бол Бурханы биеэрээ зочилдог газар юм. Энэ бол агуу, мөнхийн Бурханы дуу хоолой сонсогддог газар, тиймээс бардамнал, бузар хүсэл, өөр хоорондын зөрчилдөөн, өөрийгөө дөвийлгөх байдал, хувиа хичээх, Бурханы хуурамч шүтлэг гэж нэрлэдэг шуналын сэтгэл ийм газар орших ёсгүй. (хх 541.1)XX 576.2

    Тоглоом Тохуу Хийхгүй Байх.— Эцэг эхчүүдээ та бүхэн хүүхдүүдээ төгс дуулгавартайгаар хүмүүжүүлж, тэдний бүх хүсэл, бузар сорилтуудыг дарах хэрэгтэй. Хэрэв хүүхдүүдээ цуглаанд дагуулан ирсэн бол тэд нарт гэртээ байгаа биш, харин Бурханы хүмүүстэйгээ уулздаг газар ирсэн байна гэдгийг ойлгуулж, мэдүүлсэн байх ёстой. Тэд тоглож наадахгүй, дуу чимээ гаргахгүй байх юм бол Бурхан таныг ажиглан хараад, таньтай уулзан, таныг ивээнэ. (хх 543.2)XX 576.3

    Аврагдагсад цуглахдаа эмх журамтай байх юм бол үнэн зүрх сэтгэлд нь илүүтэй нөлөөлөх боломжтой болно. Тэд шаардагдаж буй хүндэтгэлийг урам зоригтойгоор хэрэгжүүлж, үнэний эрч хүч зүрх сэтгэлийн гүнд нөлөөлж, үнэнийг сонссон хүмүүс үл ойлгож, мэдрэхгүй байхгүй. Итгэгч болон үл итгэгчдэд энэ нь нөлөөлнө. Зарим газар ариун Тушаалууд зөрчигдөж, Израилийн эрч хүч суларсан харагдаж байгаа тул Бурханы гэрээний авдар сүмээс нь холдуулагдсан мэт болсон байна. (хх 543.3)XX 576.4

    Саад Болоод Байгаа Хүүхдийг Сүмээс Гаргаарай.— Хүүхдүүд маань Бурханы хүүхдүүд адил Түүнд дуулгавартай байхыг заалгах ёстой. Хэрэв энэхүү хэм хэмжээг хадгалахгүй бол хүүхэд тань Бурханы өргөөнд дэггүйтэх үедээ таны хэлсэн үгсийг нухацтайгаар авч үзэхгүй болно. Хэрэв хүүхдүүдийг хязгаарлаж дийлэхээ больж, бусад эцэг эхчүүд хүүхдүүдийг хэт хязгаарлах байна гэж хандаж эхлэх юм бол хүүхдийг сүмээс цаг алдалгүй авч гарсан нь дээр. Хүүхэдтэйгээ ярилцаж, хүүхдийнхээ хойноос хөөцөлдөн сургаал сонсогчдын оюун ухааныг сарниулах шаардлагагүй. Эцэг эхчүүд хүүхдүүдээ хэрхэн сүмд бие авч явахыг нь зааж сургаагүйгээс болж Бурхан үл хүндлэгддэг. (хх 544.1)XX 577.1

    Хувцаслалтаар Хүндэтгэлгүй Байдал Өдөөгддөг.— Хүн бүр цэвэр, эмх цэгцтэй, таарсан хувцаслалттай байхыг заалгах ёстой ч сүмд тохиромжгүй хэт их өнгөц чимэглэлд автагдаж болохгүй. Бид гайхуулах гэсэн байдлаар хувцаслаж болохгүй учир нь энэ үл хүндэтгэх сэтгэлийг өдөөдөг. ... Ямар ч үед хувцаслалтандаа ихэд анхаарч, Библийн дүрмийг нарийн дагах хэрэгтэй. Хэв загвар дэлхийн өнгөц байдлыг удирдан чиглүүлдэг шүтээн болсон ба энэхүү шүтээн сүмд ч шургалан оржээ. Бурханы сүм Бурханы Үгийг гол жишгээ болгож, эцэг эхчүүд Бурханы Үгийг ухаалгаар тунгаадаг байх ёстой. (хх 544.2)XX 577.2

    Бурханы Төлөөлөгчид Буюу Үйлчлэгч Нар Хүндэтгэлтэй Ханд.— Бурханыг төлөөлөгчид болох сүмийн номлогчид, багш нар, эцэг эхчүүд Бурханы төлөөлөн ярьж, үйлддэг байхаар дуудагдсан. Бидний хүндэтгэлээр Бурхан алдаршдаг. (ХХ 544.3)XX 577.3

    Хүүхдүүдэд сүмийн номлогч бол Бурханы элчин сайд ба түүний дамжуулж буй үг хүмүүсийг авралд хөтлөх Бурханы арга хэрэгсэл гэдгийг барагтай зааж сургахгүй байна. Эдгээр үгсийг хүлээн авах боломжтой хүмүүс нэг бол амь амьдралаа хөгжүүлэх, нэг бол үхлийг авах болно. (хх 545.1) XX 578.1

    Ариун дагшин, Бурханы магтаал залбиралтай холбоотой юунд ч анхааралгүй, үл тоомсорлосон байдлаар хандаж болохгүй. Амийн үгийг тунхаглаж байхад та Бурханы дуу хоолойг дуулгавартай зарцын амнаас сонсож байгааг бүү мартаарай. Та бүхэн анхааралгүй байдлаасаа болон эдгээр үгсийг сонсолгүй өнгөрөх вий; хэрэв та анхааран сонсох юм бол эдгээр үгс таныг буруу замаас холдуулах болно. (хх 545.2)XX 578.2

    Шүүмжлэгч Эцэг Эхчүүдэд Хариуцлага Тооцно.— Эцэг эхчүүдээ та бүхэн хүүхдүүддээ ямар жишээ, санааг өгч байгаадаа анхаарах хэрэгтэй. Хүүхдүүдийн оюун ухаан хурдан хэвэнд ордог барималтай адил аливаа зүйлсийг хурдан уусган авдаг. Сүмийн үйлчлэлийн үед номлогч алдаа дутагдалтай байгаа бол асуудлыг нь дэлгэхээс эмээдэг байгаарай. Та бүхэн Бурханд үйлчилж байгаа хүний үгийг сонсож байгаа тул зөвхөн түүний сайн үйлс, өгүүлж буй сайн санааг хэлж ярьдаг байгаарай. Хүүхдүүд Үгийн үйлчлэлд, Бурханы өргөөнд маш бага анхаарал хандуулж байгаа нь илт байна. Тэдэнд өгч буй боловсрол энэ тал дээр дутагдалтай байгаа нь харагддаг. (хх 545.3)XX 578.3

    Бурханы ажлыг гүйцэтгэдэг үйлчлэгчийн талаарх эмзэг, амархан нөлөөнд автагддаг оюун ухаантай залуучуудын үзэл эцэг эхчүүд энэ тал дээр ямар үзэлтэй байгаагаас ихээхэн шалтгаалдаг. Гэр бүлийн олон удирдагчид сүмийн үйл ажиллагааг гэр орондоо шүүмжилдэг. Тэд зарим нэгэн зүйлсийг хүлээн зөвшөөрдөг боловч ихэнхийг нь шүүмжилж, буруутгадаг. Ингэснээр Бурханы хүмүүст дамжуулж буй мэдээ шүүгдэж, шүүмжлэгдэж, доог тохуу болох шалтаг болдог. Хайхрамжгүй, үл хүндэтгэсэн шүүмжлэлийг сонссон хүүхдүүд ямар мэдрэмжтэй болохыг диваажингийн амийн номны тэмдэглэл харуулах байх. Хүүхдүүд эцэг эхчүүдээсээ хурдан ийм зүйлсийг харж, ойлгох чадвартай байдаг. Хүүхдүүдийн ёс зүйн мэдрэмж дахин хэзээ ч өөрчлөгдөхөөргүй буруу ойлголттой болдог. Эцэг эхчүүд хүүхдийнхээ зүрх сэтгэл хатуу болж, Бурханы амлалтыг хүлээн зөвшөөрөх ёс зүйн мэдрэмжгүй болсонд харамсана. Гэвч диваажингийн амийн номонд энэ бүхний жинхэнэ шалтгааныг үнэн зөвөөр нь тэмдэглэн бичнэ. Өөрчлөгдөн шинэчлэгдээгүй эцэг эхчүүд үүний гол шалтгаан юм. Тэд Диваажин болон Диваажингийн үйлстэй нийцэж чадаагүй. Тэд Бурханы сүм болон ариун үйлчлэлд сул дорой, үл хүндэтгэсэн байдлаар хандсан тул хүүхдүүдийн хүмүүжилд ийнхүү нөлөөлсөн. (хх 545.4)XX 578.4

    Гэр бүлийн ийм бузар муу нөлөөнд олон жилийн туршид автагдсан хэн боловч Бурханы хүмүүсийг аврахын тулд товлосон үйлчлэл болон үйлчлэгч нарт хүндэтгэлтэй, анхааралтай хандаж чаддаггүй. Бид Бурханы үйлчлэлийн талаар хүндэтгэлтэй, зөв үг хэлээр, анхаарал халамжтай хандах ёстой, ингэснээр та Бурханы мэдээг түгээгчийн үгийг Бурханаас ирсэн мэдээ мэтээр авч үздэг гэсэн мэдрэмжийг өгөх боломжтой болно. (хх 546.1)XX 579.1

    Хүндэтгэлийг Зуршил Болтол нь Хэрэгжүүл.— Өнөө үеийн залуучууд хүндэтгэлтэй хандахад суралцах шаардлагатай байна. Би итгэл бишрэлтэй эцэг эхчүүдийн хүүхдүүд Бурханы өргөөний эд хогшил, үйлчлэлд тоомжиргүй хандаж байгааг хараад ихэд санаа зовж байна. Бурханы төлөөлөгчид хүмүүст амийн үгийг хуваалцаж байхад бусад нь шивнэлдэн бас инээлдэн сууцгааж байна. Тэд эргэн тойронд байгаа зүйлсээ харж ажигласнаар гэм нүгэл үйлдсээр. Хэрэв энэхүү зуршлыг анхааралгүй хүлээн зөвшөөрсөөр байвал өсөж хөгжин, бусдад нөлөөлнө. (хх 546 2)XX 579.2

    Хүүхэд залуучууд Бурханыг магтан хүндэтгэж буй цуглаанд үл тоомсорлосон, анхааралгүй байдал бол бардамнах зүйл гэж бодож болохгүй. Бурхан хүндэтгэлгүй бодол, үйлдэл бүрийг хардаг ба диваажингийн амийн номондоо тэмдэглэдэг. Бурхан, «Би чиний үйлсийг мэднэ” гэж хэлдэг. Түүний бүхнийг таньж мэддэг нүднээс юуг ч нуух боломжгүй. Хэрэв та Бурханы өргөөнд тоомжиргүй, анхааралгүй хандах зуршлыг төлөвшүүлсэн бол эдгээр зуршлыг засахын тулд хүч чадлаа дайчилж, өөрийгөө хүндэтгэх чадвартай гэдгээ харуулаарай. Та хүндэтгэлийг байгалиас заяасан мэтээр хөгжүүлээрэй. (хх 546.3)XX 579.3