Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Хүүхдийн Хүмүүжил - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Далан Наймдугаар Бүлэг - Залбирлын Хүч

    Г^р Бүлийн Залбирлын Хэрэгцээ.— Гэр бүл бүр Эзэнээс эмээх нь мэргэн ухааны эхлэл гэдгийг хүлээн зөвшөөрч, гэр орондоо залбирлын ширээг засах ёстой. Хүүхдийн боловсрол, сурган хүмүүжүүлэх хариуцлагыг үүрсэн хүмүүст бүхнээс илүү итгэл бишрэлээс авч болох эрч хүч, урамшуулал чухлаар шаардагддаг. Тэд удирдан чиглүүлж байгаа хүүхдүүддээ Бурхангүйгээр амьдарч болно гэсэн жишээг өдөр тутам харуулах үедээ Бурханд тааламжтайгаар үйлчилж чадахгүй. Хэрэв эцэг эх зөвхөн энэ амьдралын төлөө амьдрах зарчмыг заах юм бол хүүхдүүд тань мөнхийн амьдралд бэлтгэгдэхгүй. Тэд Бурхангүйгээр амьдарсаар насаа барж, эцэг эхчүүд нь мөнх амиа алдсан хүүхдүүдийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Эцэг, эхчүүдээ та бүхэн гэр бүлийнхээ тахилын ширээн дээр өглөө, орой өргөлөө өргөснөөр хүүхдүүддээ хэрхэн мэргэн, эелдэг зөөлөн, хайр энэрэлтэйгээр хандахыг суралцана. (ХХ 517.1)XX 551.1

    Гэр Бүл Залбирлын Цагийг Үл Тоомсорлож Байна.— Айл гэр бүр залбирлын өргөө болох цаг болох шаардлагатай үе нь яг одоо болчихоод байна. Итгэлгүй байдал, эргэлзээ хаа сайгүй түгэсээр байна. Гэм нүгэл хэрээс хэтэрч байна. Доройтол зүрх сэтгэлийн амин чухал урсгалыг бохирдуулж, Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл амьдралыг бүрэн эзэлж байна. Ес зүйн хүч Сатаны удирдлаганд орж гэм нүгэлд боолчлогдсоор. Уруу татагч зүрх сэтгэлийг дур зоргоороо удирдаж байгаа ба агуу хүчирхэг Нэгэн авралын гараа сунгахгүй л бол хүн агуу Эсэргүүцэгчийн замаар замнасаар байна. (ХХ 517.2)XX 551.2

    Өнөөгийн аймшигтай бэрхшээл тулгарсан цаг үед өөрсдийгөө Христэд итгэдэг гэж нэрлэдэг хүмүүс гэр бүлийн залбирал хийх цаггүй байна. Тэд гэр орондоо Бурханыг хүндэлдэггүй. Тэд хүүхдүүддээ Бурханаас эмээж, хайрлах талаар заадаггүй. Олон хүмүүс өөрсдийгөө Бурханаас хөндийрүүлсэн тул Түүн рүү ойртон ирэх үедээ буруутгагддаг. Тэд “өршөөлийн хаан суудал руу зоригтой ойртон ирж”, «айдас, эргэлзээгүйгээр, ариун гараа өргөж” чаддаггүй. Еврей 4:16; 1 Тимот 2:8. Тэд Бурхантай амьд харилцаа тогтоогоогүй. Тэд бурханлаг төрхтэй боловч ямар ч хүч чадлыг эзэмшдэггүй. (XX 517.3)XX 552.1

    Залбирал чухал биш гэсэн санаа Сатаны хүмүүсийг сүйрэлд чиглүүлэх хамгийн амжилттай арга юм. Залбирал бол мэргэн ухааны Булаг, хүч чадлын Үндэс, амар тайван, аз жаргал болох Бурхантай холбоо тогтоож байгаа байдал. (XX 518.1)XX 552.2

    Залбирал Хийдэггүй Гэр Бүлийн Гамшиг.— Би залбирал хийдэггүй гэр бүлээс илүү уйтгар гуниг мэдрүүлсэн зүйлийг мэдэхгүй. Би тийм гэр бүлд нэг орой ч аюулгүй байж чадахгүй мэт санагдах болно. Би эцэг эхэд нь залбирал ямар чухал болох, залбирлыг үл тоомсорлож болохгүйг танилцуулахгүй байсан бол тухайн айлд хоноглохгүй байв. Үр хүүхдүүд нь Бурханаас эмээдэггүй учир тухайн гэр бүл залбирлыг үл тоомсорлодог.(хх 518.2)XX 552.3

    Албархуу Залбирлыг Хүлээн Зөвшөөрч Болохгүй.— Ихэнх тохиолдолд оройн болон өглөөний залбирлын цаг хэт өнгөц, нэг хэвийн, талархал, тусламж шаардлагатай байгааг үл мэдрүүлсэн байдлаар явагдаж байна. Эзэн ийм үйлчлэлийг хүлээн зөвшөөрдөггүй. Харин даруу, итгэлтэй зүрх сэтгэлийн гуйлтыг Бурхан үл тоомсорлодоггүй. Бид зүрх сэтгэлээ тэнгэрийн Эцэгт нээн бүх талаар Түүнээс хамааралтай болохоо хүлээн зөвшөөрч, хүсэл мөрөөдлөө танилцуулж, баяр талархлаа чин сэтгэлээсээ өргөхийг жинхэнэ залбирал гэж нэрлэдэг. (XX 518.3)XX 552.4

    Залбирал Хийдэг Гэр Бүлүүд Болцгооё.— Бид Бурханыг хайрладаг эртний өвөг эцгүүдтэй адил майхнаа хаана босгоно тэндээ Эзэнд зориулан тахилын ширээ босгодог байх ёстой. ... Эцэг эхчүүд өөрсөд болон хүүхдүүдийнхээ төлөө зүрх сэтгэлийнхээ даруу гуйлт, залбирлыг Бурханд өргөх хэрэгтэй. Эцэг хүн гэр бүлийн тахилчийн хувьд өглөө болон орой Бурханы тахилын ширээн дээр өргөлөө өргөж, эхнэр хүүхдүүдтэйгээ залбирал, магтаалаар нэгдмэл байх ёстой. Ийм гэр бүлд Есүсийн хайр хоногшиж үлдэнэ. (хх 518.4) XX 553.1

    Гэр бүлийн бүх гишүүд диваажинтай дотно харилцдаг байх ёстойгоо хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Эзэн дэлхий дээрх гэр бүлийнхээ үр хүүхдүүдэд тусгайчлан анхаардаг. Тэнгэр элч нар аврагдагсдын төлөө залбирал болон үнэртэж буй ариун үнэрт утлагыг өргөдөг. Гэр бүл бүр өглөө болон нар жаргасны дараахан диваажин руу Аврагч Бурханы бидний төлөө хийсэн үйлсийг тунхаглахаар залбирлаа өргөдөг байх хэрэгтэй. Өглөө орой бүр тэнгэр огторгуй залбирч буй гэр бүлд анхаарал хандуулдаг. (ХХ 519.1)XX 553.2

    Тэнгэр Элч Нар Бурханд Даатгасан Хүүхдийг Хамгаалдаг.— Гэр бүлийн гишүүн бүр өдрийнхөө ажил үүргийг гүйцэтгэхээр явахаасаа өмнө гэр бүлээрээ цуглаад Бурханаас өдрийн туршид хамгаалахыг хүсэн гуйдаг байх хэрэгтэй, хэрэв айл гэрийн удирдагч байхгүй тохиолдолд эх хүн энэ үүргийг гүйцэтгэх хэрэгтэй. Та бүхэн залбирахдаа даруу, зөөлөн зүрх сэтгэлээр өөрсөд болон үр хүүхдүүдийн өмнө сорилт аюул нүүрлэсээр байгааг ойлгож мэдэрсэн байгаарай. Та итгэлээрээ хүүхдүүдээ тахилын ширээн дээр өргөж, Эзэний халамжинд даатгаарай. Бурханд даатгасан хүүхдийг тэнгэр элч нар хамгаалдаг.(хх 519.2)XX 553.3

    Залбирал Хүүхдийг Тойруулан Хамгаалалт Бий Болгодог.— Христэд итгэгчид өглөө бодол санаагаа хамгийн түрүүид Бурханд зориулдаг байх хэрэгтэй. Дэлхийн ажил үйлс, хувийн ашиг сонирхлыг хоёрт тавьдаг байгаарай. Хүүхдүүд залбирлын цагт хүндэтгэлтэй, эмээж хандахад сургагдсан байх ёстой. ... Христэд итгэгч эцэг эхчүүд өглөө болон орой бүр чин сэтгэлийн залбирал, тууштай итгэлээр хүүхдүүдээ тойруулан хамгаалалт байгуулах үүргийг хүлээдэг. Эцэг эхчүүд хүүхдүүдээ Бурханд таалагдахын тулд эелдэг зөөлнөөр, тэвчээр алдалгүй, тууштайгаар зааж сургах хэрэгтэй. (XX 519.3)XX 553.4

    Залбирлын Тогтсон Цагтай Байгаарай.— Гэр бүл бүр өглөө, орой залбирал хийдэг тогтмол цагтай байх хэрэгтэй. Эцэг эхчүүд өглөөний цайгаа уусны дараагаар хүүхдүүдээ тойруулан суулгаад тэнгэрийн Эцэгт хандан шөнийн туршид хамгаалсанд талархаж, өдрийн туршид тусалж, удирдахыг хүсэн гуйдаг байгаарай! Орой болоход эцэг эхчүүд болон хүүхдүүдээ Бурханы өмнө цуглуулаад, өнгөрсөн өдрийн туршид ивээлээ үзүүлсэнд талархах нь ямар чухал вэ! (хх 520.1)XX 554.1

    Нөхцөл Байдалдаа Удирдуулж Болохгүй.— Гэр бүлийн залбирлын цаг нөхцөл байдлаар удирдуулдаг байж болохгүй. Та хааяа нэг залбирдаг ба ажил ихтэй өдрөө залбирахаа умартдаг байх ёсгүй. Та ийнхүү хандсанаар хүүхдүүддээ залбирал бол чухал биш гэсэн мэдрэмжийг төрүүлдэг. Бурханы хүүхдүүдийн хувьд залбирал чухал утга санаа агуулдаг ба Бурханы хүүхдүүд өглөө болон орой Бурханы өмнө талархлын өргөлөө өргөхөөр цугладаг байх хэрэгтэй. Дуулаач, “Ирэгтүн, Эзэнд баясалтайгаар дуулацгаан, Авралынхаа хаданд баяртайгаар хашхирцгаая. Түүний өмнө талархалтайгаар ирж, Түүнд дууллуудаар баяртайгаар хашхирцгаая” Дуулал 95:1, 2. (хх 520.2)XX 554.2

    Эцэг эхчүүдээ та бүхэн ажил ихтэй байгаа ч Бурханы тахилын ширээний өмнө гэр бүлээ цуглуулахаа мартаж болохгүй. Гэр бүлээ ариун тэнгэр элч нарын хамгаалтанд оруулахыг хүсэн гуйгаарай. Дотны хүмүүс тань сорилтонд орох боломжтой байгааг санаарай.(хх 520.3)XX 554.3

    Та бүхэн зочдоо тааламжтай, аз жаргалтай байлгахын тулд Бурханы өмнө үүрч буй хариуцлагаа бүү умартаарай. Залбирлын цагийг ямар ч нөхцөлд үл тоомсорлож болохгүй. Бурханд цагаа зориулахад хэт ядарсан байхгүйн тулд өөрсдийгөө зугаацуулахаар хэт их ярьж, зугаацаж болохгүй. Хэрэв та дээрх байдлаар хандах юм бол Бурханы өмнө согогтой өргөл өргөнө гэсэн үг. Бид үдэш орой эртхэн сайтар ойлгож ухаарахуйц байх үедээ яаралгүйгээр залбирч, гуйлтаа өргөж, аз жаргалтай, талархалтай магтаалаа Бурханд өргөх хэрэгтэй. (хх 520.4)XX 554.4

    Христэд итгэгчид дээр айлчлан ирж буй хүн бүр залбирлын цагийг хамгийн эрхэм, ариун ба тухайн өдрийн хамгийн аз жаргалтай цаг болохыг нь анзаардаг байх ёстой. Бурханд залбирал өргөх цагт оролцсон хүн бүр төгөлдөршиж, өндөрт өргөгдөх нөлөөг мэдрэх ёстой. Тэд амар тайвныг, зүрх сэтгэлээрээ талархлыг мэдэрдэг. (хх 521.1) XX 555.1

    Хүүхдүүд Залбирлын Цагийг Хүндэтгэдэг Байх Хэрэгтэй.— Хүүхдүүд тань эелдэг, бусдыг боддог, зөөлөн, зөвлөгөө авдагаас гадна итгэл бишрэлтэй холбоотой бүхнийг хүндэтгэж, Бурханы амлалтуудыг чухалчилдгаар сургагдах ёстой. Тэд залбирлын цагийг хүндэтгэж, өглөө эрт босон гэр бүлийн залбиралд оролцдог байх хэрэгтэй.(хх 521.2)XX 555.2

    Залбирлын Цагийг Сонирхолтой Болгоорой.— Гэр бүлийн тахилч болох эцэг өглөө орой бүр залбирал хийдэг байх ёстой. Залбирлын цаг яагаад гэр бүлийн хамгийн сонирхолтой, баяр хөөртэй цаг байж болохгүй гэж. Залбирлын цагийг сонирхолгүй, зовлонтой болгох юм бол Бурхан үл хүндлэгддэг. Гэр бүлийн залбирлын цагийг богино боловч урам зориг өгөхүйц байлгах хэрэгтэй. Хүүхдүүд болон гэр бүлийн ямар ч гишүүд сонирхолгүй, ядаргаатай учраас залбирлын цагаас дөлдөг байж болохгүй. Библийн хэт урт бүлэг уншиж, тайлбарлан, удаан залбирах юм бол чухал үйлчлэл залхмаар зүйл болж залбирал дуусахад хүмүүсийн сэтгэл амарна. (хх 521.3)XX 555.3

    Гэр бүлийн удирдагчид залбирлын цагийг их сонирхолтой болгохыг хичээдэг байх ёстой. Залбирлын цагт санаа тавьж, анхааралтай бэлтгэн, Бурханы оршихуйг мэдрэх юм бол гэр бүлийн залбирал таатай, зөвхөн мөнхийн амьдралаас олж авч болох үр дүнг бий болгоно. Эцгүүд сонирхолтой, ойлгоход хялбар Библийн хэсгүүдийг сонгож авах хэрэгтэй. Өдрийн туршид хэрэгжүүлж болох цөөхөн хэдэн ишлэлийг сонгож авах нь хангалттай. Цөөхөн, чин сэтгэлийн, сонирхолтойасуултуудболонбогинохон, санаагаа шууд илэрхийлэхүйц болсон явдлыг жишээ болгон ашиглаж болно. Эсвэл урам зоригтой дууны цөөн бадгийг дуулаад богинохон, санаагаа тодорхой илэрхийлсэн залбирлыг хийж болно. Залбирлыг удирдаж байгаа хүн бүхний төлөө бус харин энгийн үгээр хэрэгцээгээ танилцуулаад, Бурханд талархал өргөх хэрэгтэй.(хх 521.4)XX 555.4

    Залбирлын цагийг хэрхэн ашиглаж байгаагаас Библи судлах хүсэл өдөөгдөж, хүчирхэгждэг. Өглөө болон оройн залбирлын цаг хамгийн тааламжтай, тустай цаг байх ёстой. Эдгээр цагуудад асуудалтай, бухимдалтай бодол санаа саад болж болохгүйг хүлээн зөвшөөрч; эцэг эхчүүд болон хүүхдүүд Есүстэй хамт уулзаж, гэртээ ариун тэнгэр элч нарыг урин ирүүлдэг байх ёстой. Залбирлыг товч, амь амьдралаар бялхсан, цаг үедээ нийцсэн, өөрчлөгдөн шинэчлэгддэг байлгах хэрэгтэй. Бүгд Библи судлалд хамрагдаж, Бурханы хуулийг байнга давтдаг байх хэрэгтэй. Хүүхдүүд унших сэдвээ сонгодог бол илүү сонирхолтой хандах болно. Хүүхдүүдээсээ асуулт асуугаарай, тэд нарт асуулт асуух боломжийг өг. Утга санааг ойлгуулж болох дүрслэлүүдийг ашигла. Залбирлын цагийг хэт удаан болгохгүйн тулд хүүхдүүдийг залбиралд хамруулж, нэг ч болов бадаг дууг дуулуулж байгаарай. (ХХ 522.1)XX 556.1

    Тод, Ойлгомжтой Залбир.—Та бүхэн хүүхдэдээ тод, ойлгомжтой залбирахыг жишээгээрээ харуулах ёстой. Та хүүхдэдээ толгойгоо дээш өргөн, нүүрээ гараараа дарахгүй байхыг зааж өгөөрэй. Ингэснээр тэд Эзэний залбирлыг энгийн, хялбараар залбирах боломжтой болно. (хх 522 2)XX 556.2

    Хөгжмийн Хүч.— Библийн дуулалын түүх хөгжим, дуу ямар их ач тустай бодох талаар их зүйлсийг зааж сургадаг. Хөгжим бузар муу зорилгоор ашиглагддаг болж доройтсон учраас уруу татах хамгийн том хэрэгслэл болон хувирсан. Гэвч хэрэв хөгжмийг зөв ашиглах юм бол бодол санааг өндөрт өргөх, зүрх сэтгэлийг гэгээрүүлэн, тэтгэх Бурханы ариун бэлэг болдог. ... (ХХ 523.1)XX 556.3

    Хөгжим зүрх сэтгэлийг сүнслэг үнэнээр эзэмдэх хамгийн нөлөө бүхий хэрэгсэл. Хүчтэйгээр соригдож, уналтанд ороход бэлэн байгаа зүрх сэтгэл ямар олон удаа бага насандаа дуулж байсан мартагдах дөхсөн магтаал, Бурханы үгийг санах бүртээ амьдрал нь шинэ утга, зорилготой болохыг мэдэрч, сорилтыг ялан дийлж, бусдад урам зориг, баяр хөөрийг бэлэглэх боломжтой болдог билээ! (ХХ 523.2)XX 557.1

    Дууг боловсрол олгох хэрэгслэлийн нэг болгохыг бид хэзээ ч умартаж болохгүй. Гэр бүл тааламжтай, цэвэр ариун дууг дуулдаг байх юм бол бие биенээ буруутгах үгс хуваалцах нь багасч, баяр хөөр, итгэл найдвар, урам зориг мэдрэгдэх болно. Сургуульд ч гэсэн сурагчид дуу дуулснаар Бурхан, багш, бие биен рүүгээ ойртож, дотносох болно. (хх 523.3)XX 557.2

    Сүмийн үйл ажиллагаанд магтаалын дуу дуулах нь залбирал хийж байгаатай адил зорилгыг биелүүлдэг. Үнэндээ бол ихэнх магтаалууд дуу байдаг. Хүүхдүүд магтаалын дууг залбирал хэмээн ойлгох юм бол тэд дууныхаа үгийг илүүтэй сонсож, хүчийг нь мэдрэх болно. (хх 523.4)XX 557.3

    Хөгжмийн Зэмсэг Болон Дуу Хоолой.—Та бүхэн өглөө орой хүүхдүүдтэйгээ нийлээд Бурханы Үгнээс уншин, Түүнд магтаалын дуу дуулж Бурханд залбираарай. Хүүхдүүддээ Бурханы хуулийг цээжээр хэлүүлж байгаарай. Бурханы тушаалын талаар Израильчуудад: “хөвгүүддээ хичээнгүйлэн зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч түүний тухай ярьж байм гэж захьсан байдаг. Тийм ч учраас Мосе Израильчуудад хуулийг дуу болгон дуулахыг захьсан. Том хүүхдүүд нь хөгжмийн зэмсгээр тоглох үед, бага балчир хүүхдүүд нь Бурханы тушаалыг дуулан жагсдаг байсан. Тэд бага насандаа сурсан хуулийн үгсээ марталгүй санадаг байв. (хх 523.5)XX 557.4

    Хэрэв Мосе эзгүй хээр талаар алхаж байхдаа хүүхдүүддээ Бурханы тушаалыг үг бүрээр нь цээжлүүлэхийн тулд ариун дуу болгон дуулахыг чухалд тооцсон юм бол өнөө үед Бурханы Үгийг үр хүүхдүүддээ зааж сургах нь хэр чухал вэ! Хамтдаа Бурханы тушаалыг үг бүрчлэн дагахыг хүүхдүүддээ заахын тулд хичээн зүтгэцгээе. Гэр орондоо Бурханыг ирүүлэхүйц дууг хөгжөөхийн тулд чадах бүхнээ хийцгээе. (ХХ 524.1)XX 558.1

    Шаббатад Зориулсан Тусгай Залбирлын Цаг.— Шаббатад гэр бүлийн залбирлаа явуулахдаа хүүхдүүдээ гар бие оролцуулаарай. Тэднээс Библиэ авчраад нэг хоёр ишлэл уншихыг хүсээрэй. Дараагаар нь мэддэг магтаалыг дуулуулаад, залбираарай. Христ ийм жишээг бид нарт өгсөн. Эзэний Залбирлыг бид утга учиргүйгээр давтах бус харин үүнийг залбирлынхаа жишээ болгох хэрэгтэй. Бидний залбирал энгийн, чин сэтгэлийн, ойлгомжтой байх ёстой. Та бүхэн Эзэнд хандан хүсэлтээ мөн уучлал өршөөлд зориулан талархлаа энгийнээр залбирдаг байгаарай. Ингэснээр та Есүсийг гэр орон болон зүрх сэтгэлдээ урин ирүүлдэг. Гэр бүлд хий хоосон, холын зүйлсийн төлөө удаан залбирдаг байж болохгүй. Ийм залбирал хүмүүст залбирлыг ивээл, эрх дархыг мэдрүүлэгч гэж ойлгогдохоосоо илүү залхааж буй зүйл мэтээр ойлгогддог. Залбирлыг сонирхолтой, баяр хөөртэй болгоорой. (хх 524.2)XX 558.2

    Залбирал Их Байх Тусам Бага Шийтгэл Хүртээдэг.— Бид заншсанаасаа илүү ихээр Бурханд хандан залбирах ёстой. Гэр бүлээрээ болон хүүхдүүдтэйгээ залбирснаар ихээхэн эрч хүч, ивээл бий болдог. Хүүхдүүд маань буруу үйлдэл хийх үед би тэд нартай эелдэгээр ярилцаад, хамтдаа залбирдаг байсан. Үүнийг хийсний дараагаар тэднийг шийтгэх шаардлага гардаггүй байлаа. Тэдний зүрх сэтгэл залбирлын хариу болон ирж буй Ариун Сүнсэнд автагдан, хайлж урсдаг байв. (хх 525.1)XX 558.3

    Ганцаарчилсан Залбирлын АшигТус.— Есүс ганцаарчлан залбирах цагийг гаргаснаар дэлхий дээр амьдарч байхдаа мэргэн ухаан, хүчийг олдог байсан. Залуучууд орой үдэш, одод гийсэн намуухан шөнө диваажингийн Эцэгтэйгээ харилцаа тогтоох жишээг дагах болтугай. Тэд өдрийн туршид зүрх сэтгэлээ Бурханд хандуулах болтугай. Тэрээр бидний алхам бүрт, «Учир нь Би бол чиний баруун гараас атгадаг чиний Бурхан Эзэн билээ. Би чамд «Бүү ай. Би чамд тусална” гэж айлдаж байна. » Исаиа 41:13. Үр хүүхдүүд маань бага залуу насандаа дээрх зуршлыг төлөвшүүлж чадвал тэдний амьдрал ямар эрч хүчтэй, сэргэг, баяр хөөртэй, дур булаам байх байсан бол! (хх 525.2)XX 559.1

    Диваажингийн Үүд Эхчүүдэд Нээлттэй Байдаг.—Христ баптисм хүртээд, Иордан голын эрэг дээр бөхийн хүн төрөлхтний төлөө залбирал үйлдэхэд диваажин нээгдсэн ба Бурханы Сүнс шармал алтан тагтаа лугаа адил дүрстэйгээр Аврагчийг тойрон бүрхсэн. Тэр үед тэнгэрээс, «Энэ бол Миний хайртай Хүү, Түүнд Миний таалал оршдог» гэсэн дуу гарсан. (XX 525.3)XX 559.2

    Энэ нь танд ямар нөлөө үзүүлдэг вэ? Диваажин таны залбирлыг сонсоход бэлэн байна. Энэ нь Агуу Хайр таныг хүлээн зөвшөөрснийг харуулж байна. Эх бүрийн өмнө Аврагчийн хөлд асуудал бэрхшээлээ аваачиж тавих үүд хаалга нээгдсэн. Христ хүнийг Бурхантай нэгтгэн, газар дэлхийг диваажинтай холбон хүн төрөлхтнийг тэврээд, Бурханлаг гараараа Хэмжээлшгүй Нэгэний хаан суудлаас зуурсан.(хх 525.4)XX 559.3

    Христэд итгэгч эхчүүдийн залбирлыг дэлхий рүү Хүүгээ хүн төрөлхтний төлөө золиос болгон илгээж буй бүхнийг бүтээгч Эцэг үл тоомсорлодоггүй. Тэрээр таны гуйлтыг буцааж, эцсийн агуу өдрийн тэмцлийн үеэр Сатаны дайралтыг тэсвэрлэхээр орхихгүй. Та даруу, итгэлтэйгээр үйлчлэх юм бол Бурхан таныг амжилттай болгоно. (хх 526.1)XX 559.4