Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Хүүхдийн Хүмүүжил - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Арван Нэгдүгээр Бүлэг - Бага Балчираас Нь Заан Сурга

    Сургалтыг Эрт Эхэл.—Эцэг эхийн эрх мэдэлд захирагдахыг бага балчираас нь зааж сурга. (хх 82.1)XX 85.1

    Зарим эцэг эхчүүд хүүхдүүдээ бага балчир байхад нь дураар нь байлгаад, ухаан суусан хойно нь учрыг нь олно гэж боддог, гэвч энэ бол буруу бодол. Хүүхдийг балчир насанд нь дуулгавартай байхад сургаж эхэл. ... Гэрийн сургуулвд дуулгавартай байдлыг шаарддаг байгаарай. (хх 82.2)XX 85.2

    Хүүхдүүдэд бүр эхнээс нь эцэг эхдээ дуулгавартай байж, хэлсэн үгийг нь хүндэлж, эрх мэдлийг нь хүлээн зөвшөөрөхийг заах ёстой. (ХХ 82.3)XX 85.3

    Ухамсар Суухаас нь Өмнө.—Хүүхдийн хамгийн анх сурах ёстой зүйлсийн нэг бол дуулгавартай байдал юм. Түүнд ухамсар суухаас нь өмнө дуулгавартай байхыг заагаарай. (хх 824)XX 85.4

    Эх хүн хүүхдээ бүр нярай байхаас нь эхэлж хүмүүжүүлэх хэрэгтэй. Тэрээр хүүхдийнхээ дур, хүсэл хийгээд уур бухимдлыг дарж, түүний ааш араншинг эрхэндээ оруулах хэрэгтэй. Хүүхдэд дуулгавартай байхыг зааж, өсөж том болох тусам хий хоосон байлгаж болохгүй. (хх 82.5)XX 85.5

    Хувиа Хичээх Үзэл Хүчээ Авахаас Өмнө Авах Арга Хэмжээ.—Хүүхдүүддээ дуулгавартай байдлыг эртнээс заадаг эцэг эх тун цөөн байна. Тэд хүүхдүүддээ дуулгавартай байдалд суралцахад хэтэрхий балчирдана гэж үзээд ихэнхдээ тэднийг хоёр гурван нас хүртэл хүмүүжүүлэхээ азнадаг. Гэвч энэ бүх хугацааны туршид амин хувиа хичээх үзэл бяцхан хүүхдийн дотор хүчтэй байр сууриа олдог бөгөөд өдөр өнгөрөх тусам эцэг эхэд хүүхдээ захирах нь улам хэцүү болдог. (хх 82.6)XX 85.6

    Хүүхдүүд хэдий балчир ч энгийн бөгөөд шулуухан хэлсэн үгсийг ойлгодог бөгөөд эелдэг, бодлоготой байдлаар тэдэнд дуулгавартай байдлыг сургаж болдог. ... Энэхүү эрх мэдлээ хадгалахын тулд эх хүн арга хэмжээг хатуу авах шаардлагагүй ч гэлээ хүүхэддээ ганц ч удаа бууж өгөх ёсгүй, харин тууштай, зөөлнөөр хандсанаар хүүхдэд тань хайрыг мэдрүүлсэн эелдэг зангаас энэхүү зорилгыг ажиглан харах болно. Хүүхдийг гурван нас хүртэлх хугацаанд хүмүүжүүлэхэд хэцүү байдаг тул хувиа хичээх, уур хилэн болон өөрийн хүссэнийг хийдэг байдлыг хүүхдийн амьдралын эхний гурван жилийн хугацаанд зөвшөөрөөд үзээрэй. Хүүхдийн ааш зан эвдэрч, хүслээ хангасан үедээ л баярладаг, харин эцэг эхийнхээ хяналтыг жигшдэг болдог. Энэ бүх бузар чанарууд нь түүнтэй хамт өсөж, насанд хүрэх үед нь дээд зэргийн амин хувиа хичээх үзэл болон хувирч өөрийгөө захирах чадваргүй байдал нь түүнийг эргэн тойрондоо үймээн дэгдээгч бузар муугийн эрхшээлд оруулдаг. (хх 82.7)XX 86.1

    Хүүхдүүдэд эцэг эхдээ хүндэтгэлгүй хандахыг хэзээ ч бүү зөвшөөр. Өөрийн хүслээр байхыг хэзээ ч буруутгалгүй орхиж болохгүй. Хүүхдийн ирээдүйн сайн сайханд эелдэг, дөлгөөн боловч хатуу сахилга хэрэгтэй. (хх 83.1)XX 86.2

    Эцэг Эхдээ Дуулгавартай Байх нь Бурханд Дуулгавартай Хандахад Хүргэдэг.—Залбирдаг эцэг эхтэй хүүхдүүд тун их аз завшаантай, учир нь тэд Бурханыг таньж мэдэн, Түүнийг хайрлах сайхан боломжтой байх юм. Тэд эцэг эхээ хүндлэн, дагахдаа тэнгэрлэг Эцэгээ хүндлэн дагахад суралцдаг. Хэрэв тэд энэ чигээрээ гэрлийн хөвгүүд болон өсөх юм бол нүдэнд үзэгдэх эцэг эхдээ эелдэг, зөөлөн, хайр хүндэтгэлтэй хандаж, нүдэнд үл үзэгдэх Бурханыг хайрлахад сайтар бэлтгэгдэх болно. Хэрэв тэд Бурханы тусламжтайгаар үнэнийг үйлдэн амьдарч, эцэг эхийнхээ итгэмжит төлөөлөгчид болж чаддаг бол тэд ойлголт болон Үйадаээрээ Бурханы эзэмшилийг хүлээн зөвшөөрч, Түүнийг эмх замбараатай амьдрал бурханлаг яриагаараа хүндэтгэх болно. (хх 83.2)XX 86.3

    Зөвхөн Дуулгавартай Хүмүүс Диваажинд Орох Болно.—Эцэг эх болон багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдүүдийн сэтгэхүйд Эзэн тэдний хайрлан хүндэлж, дуулгавартай дагах эсэхээ амьдралаараа шалгаж үзэхийг ойлгуулах ёстой. Христэд дуулгаваргүй хүмүүс мөнхийн улсад Түүнийг хүндэтгэн дагаж чадахгүй. (хх 84.1)XX 87.1

    Хэрэв эцэг эх хийгээд үр хүүхдүүдийн аль нэг нь тэнгэрийн улсад хэзээ нэгэн цагт орох юм бол, тэр хүн дэлхийд байхдаа Бурханы тушаалуудыг дагаж сурсан учраас тэнд очсон байх болно. (хх 84.2)XX 87.2