Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Хүүхдийн Хүмүүжил - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Гучин Долдугаар Бүлэг - Дадал Зуршлын Хүч

    Дадал Зуршил Суух Явц.—Сайн муу ямар нэгэн / % үйлдэл зан чанарыг төлөвшүүлдэггүй хэдий ч бузар JL ^юдол, мэдрэмж бузар үйлс болон үйлдлийг хийх замыг оэлддэг. (хх 199.1)XX 211.1

    Үйддлүүд давтагдан хийгдсэнээр, дадал зуршил сууж, зан чанар төлөвшдөг. (хх 199.2)XX 211.2

    Сайн Зуршил Суулгах Цаг.— Зан чанар бага насанд ихээр төлөвшдөг. Тэр үед суусан дадал зуршлууд тухайн хүнийг суут оюун ухаантай болох эсвэл дорой оюун ухаантай болоход ямар ч төрөлхийн авъяас билгээс илүү хүчтэй нөлөө үзүүлдэг. Ямар ч сайн авъяас билэг буруу дадал зуршлаас болж сульдаж, доройтдог. Хүн хэдий эрт хорт зуршлуудтай болно, төдий чинээ түүндээ боолчлогдон дарлуулдаг бөгөөд түүний сүнслэг байдлын жишиг тун дорой байх нь дамжиггүй. Нөгөө талаар хэрэв залуучуудад зөв, тустай зуршлуудыг суулгах юм бол тэдний насаараа замнах зам мөр нь тодорхой болно. Амьдралдаа Бурханыг хүндэтгэн, зөвийг үнэлэх болсон хүмүүс гэм нүглийн бузар тамгыг зүрх сэтгэлдээ тавиулахаас өмнө сурах шаардлагатай зүйлсээ сурсан нь харагдах болно. Ахимаг настай хүмүүс ерөнхийдөө шинэ зүйлийг хүлээж авахдаа хатуурсан чулуу мэт ямар ч мэдрэмжгүй байдаг бол харин залуу хүн тун мэдрэмтгий байдаг. (хх 199.3)XX 211.3

    Сурсан Занг Өөрчилж Болох Боловч Сольж Бараг Болохгүй.—Хүүхдийн харж, сонсож байгаа зүйлс бүхэн түүний оюун ухаанд хожмын амьдралын ямар ч нөхцөл байдалд арилашгүй гүнзгий ул мөрийг үлдээдэг. Тэр гэхэд оюун ухаан дөнгөж дүр төрхөө олж, дур хүсэл зүг чиг, хүч чадлаа төлөвшүүлж байдаг. Зааварласны дагуу олон дахин үйлдсэн үйлдлүүд зан чанар болон төлөвшдөг. Хожмын амьдралд эдгээр зан чанаруудыг чанга дэглэмийн дор өөрчилж болох боловч солих бараг боломжгүй болдог. (хх 199.4)XX 211.4

    Нэгэнт суусан дадал зуршил зан чанарт үлдээсэн ул мөрөө улам гүнзгийрүүлдэг. Оюун ухаан олдмол сайн муу боломж, завшаануудаар үргэлжлүүлэн хэв хэлбэрээ зузаатгасаар байдаг. Бид өдөр бүр сурагчидаа сайн сургагдсан цэрэг шиг нэг бол Имманүэл Жононгийн туган дор, үгүй бол харанхуйн жононгийн туган дор жагсаах сайн сургагдсан цэрэг шиг зан чанаруудыг төлөвшүүлж байдаг. Хамгийн гол нь бид алийг нь төлөвшүүлж байна вэ? (XX 200.1) XX 212.1

    Тууштай Хичээл Зүтгэл Шаардлагатай.— Бид хийж заншсан үйлдлээ гүйцэтгэх хандлагатай байдаг. Эрүүл ухаантай байх, өөрийгөө захирах, хэмнэх, төвлөрөх, сайн сайхан, утга учиртай ярих, тэвчээртэй, найрсаг байх зэрэг зан чанар өөрийгөө тууштайгаар хянан, захирахгүйгээр бий болох боломжгүй. Ес суртахуунгүй болж, уруу татагдах нь сул талаа ялан дийлж, өөрийгөө захирах, зүй зохистой чадваруудыг эзэмшихээс хамаагүй амар байдаг. Хэрэв амьдралдаа хэзээ нэгэн цагт Христэд итгэгчийн зан чанарыг төлөвшүүлэхийг хүсэж байгаа бол бидэнд тууштай зүтгэл зайлшгүй шаардлагатай болно. (хх 200.2)XX 212.2

    Доройтсон Зан Чанартай Хүүхдүүд Бусдыг Уруу Татдаг.—Бурханаас эмээдэг эцэг эхчүүд хүүхдүүдээ хэрхэн зөв дадал зуршилд сургахаа бодож, төлөвлөж болно. Тэд хүүхдүүдээ гэнэн зангаараа найзуудаа сонгохыг зөвшөөрөхийг оронд найзуудыг нь сонгоход туслах юм. (хх 200.3)XX 212.3

    Хэрэв хүүхдүүдийг бага насанд нь зөв замд тууштай, тэвчээртэй хүмүүжүүлэхгүй бол тэд буруу зан байдалд суралцах болно. Эдгээр зан чанарууд яваандаа хөгжиж, бусдыг уруу татах болно. Оюун ухаандаа доройтсон, гэр бүлийн буруу хүмүүжлээр хүмүүжиж, төөрсөн хүмүүс насан туршдаа тэдгээр буруу зан чанаруудаа тээж явах бодно. Хэрэв тэд итгэл бишрэлтэй болох юм бол эдгээр зангууд нь тэдний итгэлийн амьдралд илрэх болно. (хх 200.4)XX 212.4

    Саул Хааны Эмгэнэлт Жишээ.— Израилийн анхны хааны түүх бол бага насны буруу зан чанарын эмгэнэлт жишээ юм. Саул багадаа Бурханыг хайрлан, Түүнээс эмээдэггүй байв. Түүний энэхүү бодлогогүй занг эртхэн дараагүйгээс тэрээр тэнгэрийн эрх мэдлийн эсрэг үргэлж дайсагнахад бэлэн байсан. Бага насандаа Бурханы хүслийг дээдэлж сурсан хүмүүс, үүргээ итгэлтэй гүйцэтгэдэг хүмүүс хожмын амьдралдаа илүү дээд үйлчлэлд бэлтгэгдэх болно. Хүмүүс Бурханы хүч чадлыг олон жилийн туршид үгүйсгэж чаддаггүй бөгөөд яваандаа өөрчлөгдөх сонголт хийх үедээ сөрөг эрч хүчээ цоо шинэ, эрх чөлөөтэй байгааг мэдэрдэг. (XX 201.1)XX 213.1

    Хүүхэд итгэл бишрэлийн хувьд сайн сургагдсан байж болох ч хэрэв эцэг эхчүүд болон багш, асран хамгаалагчид түүнийг буруу зуршилд автахыг нь зөвшөөрч, тэрхүү зуршлыг нь ялан дийлэхгүй бол буруу зуршил зан чанарыг нь давамгайлж, тухайн хүүхэд алдагдах болно. (хх 201.2)XX 213.2

    Жижиг Үйлдлүүд Тун Чухал.—Аливаа үйлдэлд хоёр тал буюу чухал нөлөө оршдог. Ямар үйлдлийг хийх болсноос шалтгаалан сайн муу, эсвэл зөв буруу нь тодорхойлогддог. Ямар нэгэн буруу үйлдлийг байнга давтах аваас үйлдэгчийн болон түүнтэй холбогдож буй хүмүүсийн оюун ухаанд тод ул мөр үлддэг. Зөв бус жижиг үйлдлүүдэд анхаарал хандуулдаггүй эцэг эхчүүд болон багш сурган хүмүүжүүүлэгчид хүүхдэд муу зуршлуудыг гардан суулгаж байгаа гол хүмүүс юм. (хх 201.3)XX 213.3

    Эцэг эхчүүд хүүхдүүддээ итгэмжтэй хандах ёстой. Тэд хүүхдүүддээ бардамнал, үрэлгэн зан эсвэл гангарах дур хүслийг төлөвшүүлж болохгүй. Тэд бяцхан хүүхдэд өхөөрдөм мэт харагдаж болох ч а нь засах шаардлагатай, том болсон хүнд зохимжгүй зүггүй занг зааж эсвэл сурахыг зөвшөөрч болохгүй. (хх 201.4)XX 213.4

    Бяцхан зүггүйтэл болон алдаа дутагдлууд хүүхдийг балчир байхад өхөөрдөм санагдаж, тэдгээрийг хүлээн зөвшөөрч, өөхшүүлж болох мэт санагдаж болох юм. Гэвч хүүхдийг өсөж том болоход тэр үйлдлүүд гутамшигтай, муухай байх болно. (ХХ 202.1)XX 214.1

    Муу Дадал Зуршил Сайн Зуршлаас Хурдан Тогтдог.— Хүүхэд насанд дутагдсан сахилгажуулалтаас үүсэх хор уршгийг хожмын сургууль, боловсролоор хэзээ ч залруулах боломжгүй. Үргэлж үл ойшоосоор ирсэн ганц үйлдэл дадал зуршил болон төлөвшдөг. Нэг буруу үйлдэл дараагийн буруу үйлдэлд бэлдэж байдаг. Муу зуршлуудыг сурахад амархан атлаа хаяхад илүү хэцүү юм. (хх 202.2)XX 214.2

    Бяцхан хүүхдүүдийг дураар нь орхивол сайнаас илүү мууг хурдан сурдаг. Дураар нь орхисон зүрх сэтгэлд муу зуршлууд хамгийн сайнаар зохидог бөгөөд тэдний бага балчир насандаа харж, сонссон зүйлс оюун ухаанд нь гүн гүнзгий хоногшдог. (хх 202.3)XX 214.3

    Анхны Дадал Зуршлууд Ирээдүйн Ялалт, Ялагдлыг Тодорхойлдог.— Бид одоо ч, ирээдүйд ч дадал зуршлуудаараа тодорхойлогдох болно. Зөв дадлыг суулгадаг хүмүүсийн амьдрал бүх зүйлсэд итгэмжтэй байдаг бөгөөд бусдын замыг гэрэлтүүлэх гэрэл гэгээ болдог. Харин хэрэв итгэмжгүй байдал гаргаж, сул дорой, залхуу хойрго, тоомжиргүй зуршлуудыг хүчээ авахыг нь зөвшөөрснөөр тухайн хүний амьдралыг харанхуй шөнөөс ч илүү бараан үүл, түүнийг ирээдүйн амьдралаас мөнхөд салгах болно. (хх 202.4)XX 214.4

    Хүүхэд ахуй насанд зан чанар тун зөөлөн байдаг. Энэ үед л өөрийгөө захирах чадварыг олж авах ёстой. Галын өрөө, гэр бүлийн хурал зэрэг гэр бүлийн дотор явагдаж буй бүх үйл явдлууд мөнхийн нөлөөг бий болгодог. Ямар ч төрөлхийн билэг авъяасаас илүү бага насанд суусан дадал зуршлууд хүний амьдралын тулаанд ялах уу, ялагдах уу гэдгийг шийдвэрлэдэг. (хх 202.5)XX 214.5