Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Хүүхдийн Хүмүүжил - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Гуравдугаар Бүлэг - Хүүхдийг Хэзээ Сургаж Эхлэх Тухайд

    Боловсрол Нярай Байх Үеэс Эхэлдэг.— «Боловсрол» хэмээх үг нь дээд сургуульд элсэн суралцахаас илүү утга учир агуулдаг. Боловсрол эхийнхээ тэвэрт буй нярай байх үеэс эхэлдэг. Эх хүн үр хүүхдүүдийнхээ зан чанарыг хэвшүүлэн, төлөвшүүлж байхдаа тэдэнд боловсрол олгож байдаг. (хх 26.1)XX 27.1

    Эцэг эхчүүд үр хүүхдүүдээ сургуудьд явуулдаг, тэгээд үүнийгээ үр хүүхдүүддээ боловсрол олгож байна гэж боддог. Гэвч боловсрол гэдэг бол ихэнх хүмүүсийн төсөөлж байдгаас хамаагүй илүү өргөн хүрээний хэрэг агаад, хүүхдийн нярайгаас хүүхэд нас, хүүхэд наснаас өсвөр нас, өсвөр наснаас насанд хүрэх хүртэл танин мэдэж буй бүх л үйл явцыг хэлдэг. Хүүхэд бодож сэтгэж эхэлмэгц, түүнд боловсрол олгож эхлэх хэрэгтэй. (хх 26.2)XX 27.2

    Оюун Санаа нь Хамгийн Сэргэг Байгаа Дээр нь Эхэл.— Боловсрол олгох болон сургах ажил хүүхдийн бага балчир наснаас эхлэх ёстой, учир нь тэр үед хүүхдийн оюун ухаан хамгийн сэргэг байдаг бөгөөд заасан хичээл, сургамжилсан бүхнийг сайн санадаг. (хх 26.3)XX 27.3

    Хүүхдийг бага балчираас нь төлөвших хүртэл нь гэр сургуулвд сурган бэлтгэх ёстой. (хх 26.4)XX 27.4

    Эцэг эхчүүд ярих үедээ зөв үг хэрэглэх ёстой.... Тэд өдөр бүр, Христийн сургуульд, өөрсдийг нь хайрладаг Нэгэнээс суралцах хэрэгтэй. Тэгвэл Бурханы мөнхийн хайрын түүх гэрийн сургуульд хүмүүжиж буй энхрий хургануудад хүрэх болно. Тиймээс ухамсар бүрэн нь хөгжихөөс өмнө хүүхдүүд эцэг эхчүүдээсээ зөв сэтгэлийг өвлөн авах боломжтой. (хх 26.5)XX 27.5

    Бага Наснаас Сурган Хүмүүжүүлэх Тухай Асуудал.— Хүүхдүүдийг эрт сурган хүмүүжүүлэх сэдэв хүн бүхний хичээн судлах ёстой сэдэв мөн. Тэдний аврал хүүхэд ахуй насандаа олж авсан боловсролоос ихээхэн шалтгаалдаг учир бид хүүхдүүдийнхээ боловсролд онцгой анхаарал тавих хэрэгтэй. Хэрэв хүүхдүүдээ цэвэр ариун байлгахыг хүсдэг бол эцэг эхчүүд болон асран хамгаалагчид өөрсдөө зүрх сэтгэлдээ хийгээд амьдрал дээрээ цэвэр ариун байх ёстой. Бид эцэг эхийн хувьд өөрсдийгөө сурган, сахилгажуулах учиртай. Тэгвэл гэр сургуулийн багш нар болсон бид хүүхдүүдээ хүмүүжүүлж, тэднийг мөнхийн өвийг залгамжлан авахад нь бэлтгэх болно. (хх 27.1)XX 28.1

    Эхлэлээ Зөв Тавих Хэрэгтэй.—Таны хүүхдүүд бол их хэмжээний үнээр худалдан авсан Бурханы өмч. Эцэг эхчүүд минь хүүхдүүддээ заавал Христийн зан чанараар хандаарай. (XX 27.2)XX 28.2

    Бага балчир насандаа төлөвшүүлсэн буруу зуршил насан туршид нь дагалддаг учир хүүхэд залуусыг болгоомжтой, ухаалгаар сургах ёстой. Эхлэлээ зөв тавих нь зайлшгүй чухал болохыг Бурхан бидэнд ухааруулж өгөх болтугай. (хх 27.3)XX 28.3

    Ууган Хүүхдийн Хүмүүжил Хамгийн Чухал.—Ууган хүүхдийг ялангуяа тун нарийн хүмүүжүүлэх шаардлагатай учир нь түүний жишгээр дүү нар нь хүмүүжих болно. Хүүхдүүд хамт байгаа хүмүүсийнхээ нөлөөн дор өсөж өндийдөг. Хэрэв тэднийг орилж хашгирсан, бухимдуу хүмүүсээр харуулах юм бол тэд ч мөн адил орилж хашгирсан, тэвчихэд бэрх хүүхдүүд болон хувирна. (хх 27.4)XX 28.4

    Ургамал—Хүүхдийн Хүмүүжлийн Бодит Хичээл.— Ургамал үр байхаасаа эхлэн үе шаттайгаар хөгждөг байдал хүүхдийн хүмүүжлийн нэгэн бодит хичээл юм. «Эхлээд үр нь соёолж, дараа нь түрүү, тэгээд боловсорсон тариа бий болдог» (Марк 4:28) жамтай. Энэхүү сургаалт үлгэрийг ярьсан Есүс тэрхүү бяцхан үрийг бүтээж, амин чухал чанаруудыг өгч, ургалтыг зохицуулах хуулиудыг тогтоож өгсөн билээ. Уг сургаалт үлгэрээс суралцах сургамжууд Түүний амьдралаас тодорхой харагддаг. Тэнгэрийн Эзэн, алдрын Хаан болох Тэрээр Бетлехемд бяцхан хүү болж төрөөд, хэсэг хугацааны туршид эхийнхээ халамжийг шаардсан нярай хүү байсан. Тэрээр хүүхэд ахуй насандаа хүүхэд шиг ярьж, хөдөлж, эцэг эхээ хүндлэн хүссэнийг нь дуулгавартай биелүүлж, тусалдаг байв. Гэвч оюун ухаан нь хөгжихийн хирээр Тэр нигүүлсэл хийгээд үнэний мэдлэг дотор тасралтгүй өсөж байсан. (хх 27.5)XX 28.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents