Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Адвентист Гэр Бүл - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Гучин Есдүгээр Бүлэг - Эхийн Нөлөө

    Эхийн нөлөө мөнхөд үйлчилж байдаг. -Эхийн дүр төрх энгийн даруу байдалтай байж болно, гэхдээ эхийн нөлөө эцгийнхтэй нийлэн мөнхийн мөнхөд үйлчлэх боломжтой. Дэлхий дээр сайн сайхан руу удирдах Бурханы хүч чадлын дараагаар эхийн хүч ордог. AГБ 243.1

    Эхийн нөлөө хэзээ ч хүч нөлөөгөө алддаггүй ба үргэлж зөв сайны талд зогсож байдаг. Хүүхдийн зан чанар эхийн ёс зүйн үнэ цэнэтэй, чин сэтгэлийн байсан эсэхийг гэрчилж өгдөг. Эхийн инээмсэглэл, урам зориг ёс зүйг удирдах гол хүч болж байсан байж болох юм. Тэрээр хайрын үгс, урамшуулсан инээмсэглэлээрээ хүүхдийнхээ зүрх сэтгэлд гэрэл гэгээг асааж болох юм. . .AГБ 243.2

    Эх хүн үнэн болон ёс зүйтэй байдал руу нөлөөлж, тэнгэрлэг мэргэн ухаанаар удирдуулах үедээ Христийн гайхамшигтай хүчийг амьдралдаа мэдрэх боломжтой болно. Түүний хүч нөлөө мөнхийн мөнхөд оршин тогтносон хэвээр байх болно. Эхийн харц, үг яриа, үйлдэл мөнхийн мөнхөд үр нөлөөгөө үзүүлж, түүний нөлөөнөөс олон хүмүүсийн аврал, сүйрэл хамаарна гэдэг нь ямар гайхамшигтай үзэл бодлыг бий болгох вэ?AГБ 243.3

    Маш цөөхөн тооны эхчүүд хүүхдийг ухаажуулсан хүмүүжил энэ амьдралын туршид болон ирээдүйн мөнхийн амьдралын туршид хүч, нөлөөгөө үзүүлсээр байдгийг ойлгож ухаарсан байдаг. Тэнгэрлэг Жишээний дагуу зан чанарыг төлөвшүүлэхэд тууштай, чин сэтгэлийн, итгэмжит оролдлого шаардлагатай болдог. Бурхан хүмүүсийг авралд хөтлөн аваачих зөв шударга үйлс бүрийг шагнадаг тул шагналыг нь заавал өгнө.AГБ 243.4

    Хүүхдүүд эхийгээ дуурайдаг. - Энэ дэлхий дээр эх хүүхэд хоёрынхоос илүү дотно харилцаа гэж байдаггүй. Хүүхдэд эцгийнхээс илүү эхийн амьдрал болон жишээ маш гүн гүнзгий ул мөрийг үлдээдэг. Эх хүүхэд хоёр маш хүчтэй, дотно харилцаагаар нэгтгэгдсэн байдаг. AГБ 244.1

    Эхийн бодол санаа, мэдрэмжүүд хүүхдийн ирээдүйн амьдрал ямар байхыг тодорхойлоход маш чухал нөлөө үзүүлдэг. Эх хүн өөрийн хувийн хүслээ хэт их хичээж, хувиа хичээсэн үзлээ хэрэгжүүлж, хэт ааштай, чанга хатуу байсан бол энэ бүхэн нь хүүхдийн зан төрхөөр илрэн харагддаг. Тиймээс маш олон хүмүүс энэ дэлхийд мэндэлсэн цагаасаа бузар мууг үйлдэх дийлдэшгүй хүслийг өвлөн авсан. Зүрх сэтгэлд хор учруулагч эцэг эхчүүдээс илүү нэгэн болох дайсан үүнийг ойлгож байдаг. Тэрээр эхчүүд уруу таталтыг нь ялан дийлж чадаагүй нөхцөлд үр хүүхдүүд нь давхар уналтанд орно гэдгийг сайтар мэддэг. Эхийн цорын ганц итгэл найдвар Бурханаас л олддог. Эх хүн эрч хүч, хайр ивээл хэрэгцээтэй болсон үед Бурхан руу тэмүүлж болох ба ингэснээр эх хүн хэзээ ч алдахгүй.AГБ 244.2

    Христэд итгэгч эх хүүхдүүдийн эргэн тойронд ямар аюул хүрээлэн байгааг байнга гярхайгаар ажиглан харж чаддаг. Тэрээр өөрийн хүрээлэн буй орчин болон зүрх сэтгэлээ цэвэр ариун байлгах болно. Тэрээр зан чанар, зарчмуудаа Бурханы Үгээр удирдан зохицуулж, үүрэг даалгавраа итгэлтэйгээр гүйцэтгэх болно. Тэрээр үргэлж ирэх уруу таталтуудаа даван гарсан амьдралаар амьдрах болно.AГБ 244.3

    Тууштай эхийн зөв сайн нөлөө. - Өдрийн туршид эх хүн асуудал бэрхшээлд орсон бяцхан хүүхдүүдийнхээ хүсэлтийг сонсож өнгөрөөдөг. Хүүхдийн хүсэлтийг сонссон эх хүсэлтийг нь хэрэгжүүлэхийн тулд өдрийн турш нааш цааш эргэлдэж байдаг. Зарим хүүхдүүд ухаалаг эхийнхээ зааварчилгаагаар асуудлаасаа гарах шаардлагатай байдаг, харин зарим нэг нь эхийнхээ анхаарлыг татсанаар эхийгээ өөр шигээ баяр хөөртэй болно гэж боддог байх. Урамшуулсан үгс зүрх сэтгэлийг олон цагийн турш гэрэл гэгээтэй болгодог. Эх хүн бяцхан үрсийнхээ зүрх сэтгэлд олон төрлийн баяр хөөрийн гэрлүүдийг цацруулж болох юм. Эх хүн дотны бяцхан хүүхдүүдээ зүрх сэтгэлдээ маш ойр дотно байлгаснаар эхтэйгээ хамт байгаа газар дэлхийн хамгийн гэрэл гэгээтэй газар болон өөрчлөгдөх болно.AГБ 244.4

    Харамсалтай нь эхийн тэвчээр, тууштай байдал маш олон жижиг сажиг, чухал биш асуудлуудаар эзэмдүүлсэн байдаг. Дүрсгүй гар, эцэж туйлдашгүй хөлтэй үр хүүхдүүд маш их хэмжээний ажил, бэрхшээлүүдийг ээждээ бий болгодог. Эх хүн биеэ барих чадвараа байнга чангалж, тэвчээр алдах үед гарах үгсийг амнаасаа гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй. Эх хүн тэвчээрээ алдах хэмжээнд олон удаа хүрэх боловч өрөвч энэрэнгүй Аврагч руу хандсан чимээгүй залбирлаар биеэ барих, нэр хүндээ хадгалах чадвартай болох юм. Эх хүн тайван дөлгөөн дуу хоолойгоор үгээ хэлэх боломжтой болно. Хэрэв хэлэх үгээ ийнхүү барьж уур уцаартай зан байдал, хатуу хэрцгий үгсээ бариагүй бол нэр нөлөө нь буурч, удаан хугацаанд сэргээх шаардлага урган гарах байсан.AГБ 245.1

    Хүүхдүүд аливааг маш хурдан тусган авах чадвартай байдаг ба тэвчээр, хайраар хандсан дуу хоолойг тэвчээр алдсан, уцаарласан, тушаасан дуу хоолойноос маш хурдан ялган таньдаг. Уцаартай, тушаасан харилцаа хайр энэрлийг хүүхдийн зүрх сэтгэлээс түлхэн гаргадаг. Жинхэнэ Христэд итгэгч эх хүүхдээ хэдэр, хайр энэрэлгүй зан чанараар өөрөөсөө хөндийрүүлэхгүй байх болно.AГБ 245.2

    Оюун ухаан болон зан чанарыг төлөвшүүлэх нь. -Ийм хариуцлага ихэвчлэн эх хүнд өгөгдсөн байдаг. Амийг тэтгэгч цус, бие махбодыг бий болгож өгсөн эх мөн оюун ухаан болон сүнслэг нөлөөг ханган өгч, хүүхдийн оюун ухаан, зан чанарыг төлөвшүүлэн бий болгодог. Бат итгэлтэй Еврей эх Иочебед Израильийг чөлөөлсөн Мосегийн эх байсан ба тэрээр «хааны тушаалаас айж эмээгээгүй. » Өөрийгөө умартаж, залбирал, диваажингийн удирдлагаар удирдуулсан Ханна диваажингаар удирдуулсан ба бузар мууд автагдаагүй шүүгч, Израилийн эш үзүүлэгчдийн сургуулийн эхлэлийг тавьсан Самуелийг төрүүлсэн. Назарын Марийн хамаатан болох сэтгэл санаа нийлсэн Елизабет Аврагчийг тунхаглагч Иоханыг төрүүлсэн.AГБ 245.3

    Эхчүүдэд төлөх дэлхийн өр. - Бурханы өдөр эргэлт буцалтгүйгээр, үнэнээр шинэчлэлийг бий болгосон эрчүүдийг төрүүлсэн бурханлаг эхчүүдэд дэлхий маш их өртэй болохыг харуулах болно. Эдгээр эрчүүд бэрхшээл, уруу татлагыг зоригтойгоор даван гарч, үнэний ариун, чухал зорилгыг өндөрт өргөж, дэлхийн нэр алдар, амь амьдралаас илүү Бурханыг алдаршуулах шийдвэрийг гаргасан юм.AГБ 246.1

    Эхчүүдээ, та нарын жишээ болон нөлөө таны үр хүүхдүүдийн зан чанар, хувь заяаг шийддэгийг ойлгож ухаарах хэрэгтэй. Энэхүү хариуцлагаа ухааран шударга үнэн, сайн сайхан, гоо үзэсгэлэнг илэрхийлсэн бүрэн тэнцвэртэй зан чанар, оюун ухааныг төлөвшүүлэн бий болгоорой.AГБ 246.2