Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Адвентист Гэр Бүл - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Наян Доддугаар Бүлэг - Шинэ Дэлхийг Үзгээр Дүрслэх Нь

    Ирээдүйн алдрыг олж харах нь. - Бид Есүсээр удирдуулсаар Түүний хот агуу уулан дээр буюу дэлхий дээр бууж ирэх болно. Есүс биднийг удирдан дэлхий дээр хоттойгоо буун ирэх болно. Хотын буун ирж байрлах гэж буй агуу том уул Есүсийг даахгүй нуран унаж, маш том тал газар үүсэн бий болно. Бид дээш харах үед агуу хотыг олж харлаа. Хот арван хоёр үүд, арван хоёр суурьтай ба нэг талдаа гурван хаалгатай. Хаалга бүр дээр нь тэнгэр элч нар зогсоно. Бид бүгд, «Агуу хот, агуу хот Бурханы диваажингаас буун ирж байна, ирж байна” гэж хашгиран, уйлах болно. Тэрхүү хот бидний зогсож байсан газар буун ирэв. Тэгээд би хотын гадна талд буй гайхамшигтай зүйлсийг харж эхэллээ. Би тэнд дөрвөн сувдан баганаар түшүүлсэн, харахад үнэхээрийн үзэсгэлэнтэй, мөнгөлөг өнгөтэй байшингуудыг олж харсан. Тэрхүү байшингуудад аврагдагсад амьдарна. Байшин болгон алтан тавиуртай байна. Би олон аврагдагсдыг байшингуудад орж, алтран гялалзсан титмүүдээ тайлан тавиурнууд дээрээ тавихыг харсан. Тэд байшингаасаа гарч гадаа талбайгаа арчлах болно. Бид энэ дэлхий дээр газар арчилдаг шигээ тэр талбайг арчлахгүй. Үгүй. Агуу гайхамшигтай гэрэл хүн бүрийн толгой дээр гэрэлтэж, тэд зогсолтгүйгээр Бурханд магтаалыг өргөх болно. AГБ 573.1

    Би олон төрлийн цэцэгсээр дүүрэн талыг олж харсан, би цэцэгсийг түүгээд, «энэ цэцэгс хэзээ ч хатаж гундахгүй” гэж нулимс дуслуулан хэлж билээ. Дараа нь өндөр өвс ургасан талыг олж харсан ба эдгээрийг харж ажиглахад үнэхээр гайхамшигтай байж билээ. Өвс ногоо мөнх ногоон өнгөтэй байсан ба навчиснаас нь мөнгөлөг, алтан туяа цацарч, Есүсийг Хаан хэмээн алдаршуулан найгаж байсан. Дараагаар нь бид бүх төрлийн араатан амьтад бэлчиж буй талд очсон. Тэнд арслан, хурга, ирвэс, чоно бүгд эв нэгдэлтэй амьдарч байлаа. Бид тэдний дундуур өнгөрөх үед тэд биднийг маш амар тайван байдлаар дагаж эхэлсэн.AГБ 573.2

    Бид дараагаар нь ой мод руу орсон ба диваажингийн ой мод дэлхий дээрхтэй адил харанхуй ой мод байгаагүй. Харин ч гайхамшигтай гэрэл гэгээ хаа сайгүй цацарч байлаа. Модны мөчрүүд нааш цааш хөдөлж, бид бүгд, «бид энэхүү тал нутагт ямар ч аюулгүй, ой модонд унтаж амрах болно” гэж дуу алдсан.AГБ 574.1

    Мөнхийн мөнхөд суралцах болно. - Бид диваажинд юу ч суралцахгүй гэж бодож байна уу? Диваажинд бидний өмнө ямар гайхамшигтай үнэн нээгдэж, танигдахыг бид төсөөлж ч чадахгүй. Бид Христтэй хамт амийн голын эргээр хамтдаа алхах болно. Тэрээр бидэнд байгалийн гайхамшиг, үзэсгэлэнг нээн үзүүлнэ. Тэрээр Өөрийгөө бидний хувьд хэн болох, бид Түүний хувьд хэн болохыг танилцуулна. Бид мөхөс дорой байдлаасаа шалтгаалан таньж мэдэж чадахгүй байсан үнэнийг мэдэж авах болно.AГБ 574.2

    Христэд итгэгч гэр бүлүүд боловсрол олгох сургуулиуд болж хувирах ба тэрхүү сургуулиас төгссөн оюутнууд Бурханы орд харш руу дээд боловсрол олохоор явна.AГБ 574.3

    Диваажин бидний сургууль, орчлон ертөнц судлах хичээлүүд, багш нь хэмжээлшгүй Агуу Нэгэн байх болно. Энэ сургуулийн салбар нь Еденд байгуулагдсан байсан ба авралын төлөвлөгөө хэрэгжсэнээр Едений сургуулийн сургалт дахин сэргэнэ...AГБ 574.4

    Дэлхийн үүслээр байгуулагдсан байсан ба дахин шинэчлэгдсэн Едений сургууль дэлхийн түүхийг судлах цар хүрээ нь болох болно. Хүний гэм нүгэлд унан, зовж шаналсан, Бурханлаг золиос бидний төлөө өргөгдсөн, үхэл болон гэм нүглийг ялан дийлсэн гэх сэдвүүдийг судлах болно... Хүмүүс Бурханы дүр төрхийг өөртөө сэргээснээр дахин Бурханаар үнэнийг заалгах боломжтой болно: «Миний хүмүүс Миний нэрийг мэднэ:.. Тэд Намайг үгээ хэлдэг болохыг мэдэж авах болно: Харагтун, Би та бүхний Бурхан байна. »...AГБ 575.1

    Бидний харааг халхлах хөшиг нээгдэх үед бид дэлхийн бичил дурангаар л үзэж харах боломжтой байсан үзэсгэлэнг нүдээрээ харна. Зөвхөн оддыг харах зориулалттай дурангаар харж болох диваажингийн алдрын гэрлийг нүдээрээ харах болно. Гэм нүглийн гамшиг устаж үгүй болох үед дэлхий «Эзэн Бурханы үзэсгэлэнгээр” гэрэлтэх болно. Энэ бүхнийг судлах нь гайхамшигтай биш гэж үү!AГБ 575.2

    Диваажингийн мэдлэг үргэлж тэлж, нэмэгдэх болно. - Диваажингийн бүх баялаг Бурханаар аврагдсан хүмүүсийн өмнө нээгдэнэ. Үхэлд үл нэрвэгдэх хүмүүс үл цуцах аялалыг хийхээр өөр гариг дэлхий рүү ниснэ. Эдгээр гаригууд хүн төрөлхтөнд тулгарсан зовлон шаналал, бэрхшээлийг ажиглан харж байсан ба аврагдсан хүнийг олж хараад талархал, магтаалын дууг хадаах болно. Дэлхийн хүүхдүүд гэм нүгэлгүй бүтээлүүдийн мэргэн ухаан, баяр хөөрийг мэдрээд үгээр илэрхийлшгүй баяр хөөрт автана. Тэд мэдлэг, ойлголтын баялгаас хуваалцан, үе үеийн туршид Бурханы агуу хүчирхэг гарын бүтээлүүдийг бодож тунгаана. Тэд үл сарнисан хараагаараа бүтээлийн гайхамшгуудыг ажиглан харна. Тэд Бурханы хаан суудлаар тогтоосон хэмнэлээр тойрч буй нар, одод, орчлонгийн тогтолцоог судална. Хамгийн энгийнээс авахуулан хамгийн агуу бүхний дээр Бүтээгч Бурханы нэр бичээстэй байх ба бүх бүтээлүүдэд Түүний агуу хүч илрэн харагдана.AГБ 575.3

    Мөнхийн он жилүүд улиран өнгөрөхдөө Бурхан болон Христийг улам илүү гайхамшигтайгаар таниулан мэдүүлсээр байх болно. Мэдлэг өсөн нэмэгддэгтэй адил, хайр, хүндэтгэл, аз жаргал ч гэсэн өсөн нэмэгдэнэ. Хүн Бурханыг судлан таних тусам, Түүний зан чанарыг илүү ихээр бахдан шагших болно.AГБ 576.1

    Нийгмийн амьдрал. - Бид юу таньж мэдсэн тэр хэмжээгээр мэдлэг хураах болно. Зүрх сэтгэлд Бурханы суулгаж өгсөн хайр, энэрэл хайр жинхэнэ, аз жаргалаар дүүрч биелэлээ олно. Ариун бүтээлүүдтэй тогтоох ариун харилцаа, ивээгдсэн тэнгэр элч нар болон бүх цаг үеийн аврагдагсадтай тогтоох эв зүйтэй нөхөрлөл биднийг «диваажин болон дэлхий дээрх нэгдмэл гэр бүл” болгон нэгтгэнэ. Энэ бол ирээдүйн дэлхийд мэдрэгдэх зүйлс. AГБ 576.2

    Шинэ дэлхий дээр хийж гүйцэтгэх ажил. - Бид шинээр бүтээгдсэн дэлхий дээр бид анх Адам Евад аз жаргал бэлэглэхээр өгөгдсөн ажил хөдөлмөрийг гүйцэтгэх болно. Едений амьдрал бодитой болж, бид тал нутаг болон цэцэрлэгт тав тухтай амьдарна. «Тэд байшин барьж, тэндээ амьдран сууна. Тэд усан үзмийн мод тарьж, үр жимснээс нь иднэ. Тэд өөр хүмүүсийг амьдран суулгахын тулд байшин барихгүй, тэд бусдад идүүлэхийн тулд үр жимс тариалахгүй. Миний хүмүүс модтой адил урт удаан наслаж, Миний сонгож авсан хүмүүс гарынхаа үр шимийг амьдралынхаа туршид амсах болно. »AГБ 576.3

    Диваажинд бүх хүч чадлууд маань хөгжиж, бүх чадварууд өсөн нэмэгдэх болно. Агуу ажил үйлс, хамгийн эрхэм хүслүүд, тэр тусмаа чухал хүслүүд биелэлээ олох болно. Диваажинд авирч гарах шинэ өндөрлөгүүд, гайхан шагших шинэ гайхамшгууд, ойлгож ухаарах шинэ үнэн, бие махбод, оюун ухаан, зүрх сэтгэлийн хүчийг сорих шинэ зорилгууд гарч ирсээр байх болно.AГБ 576.4

    Бид амлалт биелэгдэх мөчид амьдарч байна. - Бид дэлхийн түүхийн хувьд сүнслэг зүйлсэд анхаарлаа хандуулах чухал цаг үед амьдарч байна. Өнөө үед гэм нүгэл үйлдэх, гэм нүглээ үргэлжлүүлэн үйлдэх шиг аймшигт аюул гэж байхгүй. Бид одоо урьд өмнөхөөсөө илүү мөнхийн амьдрал руу орох зааг дээр буюу цаг хугацааны хувьд маш их ойртон ирсэн байна. Одоо хүн бүр зүрх сэтгэлээ цэгнэж, Зөв шударгын Нарны гэрлийг хүсэн гуйж, харанхуйн бүх хүчийг зайлуулж, бузар муу байдалд уруу татагдахаас зайлсхийх шаардлагатай байна. AГБ 577.1

    Анхны эцэг эх Едений цэцэрлэгт Бурханаас холдох шийдвэр гаргаснаас хойш Бурханыг хүлээн, ажиглаж, Түүнийг хүсэн мөрөөдөж, залбиран гуйж байсан хүмүүсийн хувьд ирж буй ивээл ямар ойрхон, сонирхолтой, гүн гүнзгий утга учиртай, чухал мэдрэмжийг төрүүлэхүйц байсныг хэрхэн ойлгож мэдэх бол!AГБ 577.2

    Дэлхийн харанхуй, бэрхшээлээр дүүрэн үйл явдлуудын дунд Аврагч маань удахгүй амралт, чөлөөлөлтийг өгөхөөр үзэгдэх болно. Бүгдээрээ ирээдүйн ивээлүүдийг Бурханы бүтээлээрээ хэрхэн дүрслэн харуулсны дагуу итгэлээрээ харцгаая.AГБ 577.3

    Хувийн бэлтгэлээ хангахыг уриалсан дуудлага. - Би та бүхнийг тэнгэрээс үүлэн дээр суун ирэх Христийн ирэлтэд бэлдэхийг уриалж байна. Дэлхийг хайрлах хайраа өдөр бүр зүрх сэтгэлээсээ гээх хэрэгтэй. Христтэй ойр дотно харилцаатай байх нь ямар утга санаа агуулдаг болохыг ойлгож ухаараарай. Христ энэ дэлхийн бүх итгэгч нарыг гайхшруулан ирэх үед, Түүний амар тайванг хүлээн авах бүлэгт багтахын тулд шүүлтийн цаг үед бэлтгээрэй. Тэр өдөр аврагдагсад Эцэг болон Хүүгээр дамжуулан тэднийг алдрын гэрлээр гэрэлтүүлэх болно. Тэнгэр элч нар алтан ятгандаа гар хүрч, Хурганы цусаар угаагдан, цагаатгагдсан хүмүүс Хааныг угтан авч, Түүний ялалтын олзноос хуваалцана. Ялалтын дуу нүргэлж, тэнгэрийг дүүргэнэ. Христ ялалт байгуулсан. Тэрээр диваажингийн ордон руу зовлон шаналлыг нь гэрчилсэн аврагдагсадтайгаа хамт орно.AГБ 577.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents