Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Адвентист Гэр Бүл - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Жаран Дөрөвдүгээр Бүлэг - Ажил Төрлөө Гүйцэтгэх Ёс Зүй

    Библи бол ажил хэргээ шударгаар гүйцэтгэх зарчмын үндэс юм. - Библи аливаа шударга, амжилтаар дүүрэн ажил хэргийг гүйцэтгэх чухал бэлтгэлийг өгөх чадваргүй ном биш юм. Библийн тууштай, хямгач, тэвчээртэй, ариун шударга байх зарчмууд жинхэнэ амжилтын нууц болж байдаг. Дээрх зарчмууд болон бусад амьдралд нийцэхүйц мэргэн ухаан, зааварчилгаанууд сургаалт үгс номоор дүүрэн бий. Библийн зарчмууд худалдаа эрхлэгч, дархан, бүх төрлийн хүмүүсийг удирдах ажлыг гүйцэтгэдэг хүмүүст ямар ч мэргэн хүмүүсийн үгнээс илүү зарчим, зааварчилгааг өгдөг: AГБ 413.1

    «Ажил хөдөлмөртөө тууштай ханддаг хүнийг ажиглан харсан уу? Тэрээр муу санаат хүний өмнө бус харин хаадын өмнө зогсох болно. ”AГБ 413.2

    «Ажил хөдөлмөр бүр ашиг авчирдаг: харин хоосон яриа зөвхөн ядуурч туйлдах байдлыг авчирдаг.”AГБ 413.3

    «3алхуу хүний зүрх сэтгэл хүсч мөрөөддөг боловч, юу ч үгүй хоосон байдаг. »AГБ 413.4

    «Архичин, идэмхий хүн ядууран хоосорч, нойрмог байдалтай хүн таараар хувцаслана. »....AГБ 413.5

    Библи дээр олон удаа давтан, сануулсан заавруудыг сахин биелүүлсэн бол ямар олон хүмүүс санхүүгийн дампуурал, гачигдлаас хөндийрсөн байх байсан бол:AГБ 413.6

    «Яаравчлан баяжих гэсэн хүн гэм буруугүй байх боломжгүй. ”AГБ 413.7

    «Яарч олсон эд хөрөнгө алга болно, харин хөдөлмөриинхөө хөлсииг хадгалагч өсч томорно. »AГБ 413.8

    «Худал үгс хэлж эд өмчтэй болох нь үхлийг эрэлхийлэгчдийн нааш цааш шидэлж буй утгагүй хоосон үйлдэл юм. ”AГБ 414.1

    «Зээлдэгч зээлдүүлэгчийн боол болдог. »AГБ 414.2

    «Харь хүний төлөө батлан даалт гаргагч түүнийхээ төлөө үнэхээр зовно, харин даалт гаргахыг үл хүсэгч нь аюулгүй байна. ”AГБ 414.3

    Арван хуулийн наймдугаарт ... хулгай, дээрэм хийхийг буруутгадаг. Энэ хууль амьдралын жижиг сажиг зүйлсэд маш хүндэтгэлтэй, хатуужилтайгаар хандахыг шаарддаг. Мөн цаашлан хийж буй ажилдаа шударга бусаар хандахыг буруутгаж, харин ажилчиддаа шударгаар хөлсийг нь төлж, өр зээлээ барагдуулахыг шаарддаг. »AГБ 414.4

    Шударга бус байдал оюун ухаан, зан чанарыг доройтуулдаг. - Тэрээр [худал үгсийг хэлж, бусдыг мэхэлдэг хүн] өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алддаг. Тийм хүн Бурхан бүх худалдаа, арилжааг хардаг ба ариун тэнгэр элч нар түүний зорилгод үнэлэлт дүгнэлт өгч, хэлсэн үг бүрийг сонсож байдаг гэдгийг болон тэрээр үйлдсэн үйлсийнхээ шанг авахаа ойлгож мэдэхээ больдог. Тэрээр тэнгэрийн болон дэлхийн бүтээлүүдээс буруу үйлдлээ нуух боломжтой байсан ч гэсэн, өөрийн бурууг мэдсэнээр оюун ухаан, зан чанартаа анхаарал тавихгүй байх муу нөлөөг үзүүлдэг. Ганц үйлдэл зан чанарыг тодорхойлж чадахгүй боловч дараагийн уруу таталтыг эсэргүүцэх хана хэрмийг нураадаг. Ийнхүү ажил хөдөлмөртөө саад учруулах, шударга бусаар хандах зуршлуудыг төлөвшүүлж, бусдын итгэлийг дааж чадахгүй болж хувирдаг.AГБ 414.5

    Бид бусад хүмүүстэй шударга бусаар хандаж, улаан цайм луйвардаж эхлэх үедээ Бурхантай мөн тийнхүү байдлаар харилцаж эхэлдэг. Шударга бус үйлдлээ хаяж чадахгүй байгаа хүн өөрсдийгөө хуурч мэхлэн, эцэстээ диваажинд орж амьдрах хувиа гээдэг. Тэд дэлхийн өчүүхэн таашаалын төлөө нэр хүнд, итгэл бишрэлээ золиосолж орхидог.AГБ 414.6

    Өр тавихаас татгалз. - Олон гэр бүлүүд мөнгө олонгуутаа үрчихдэг учир ядуурдаг. AГБ 415.1

    Хүмүүс амьдрал, ажил үүргээ өрөнд орохоор зохицуулахгүй байхыг хичээх хэрэгтэй... Хүмүүс өрөнд орох үедээ Сатаны торонд орж, зүрх сэтгэлээ түүнд тушаадаг....AГБ 415.2

    Мөнгө олохоосоо өмнө хөнгөн хийсвэр байдлаар мөнгөө зарцуулах хүсэлдээ автагдах нь урхи зангатай адил юм.AГБ 415.3

    Орлогоо хэтрүүлэн зардаг хүнд хэлэх үгс. -Та өөрийгөө санхүүгийн хувьд ичгүүртэй байдалд оруулах ёсгүй. Өрөнд орсон байх нь итгэл бишрэлийг тань сулруулж, урам зоригийг тань хугалдаг ба өртэй гэсэн бодол таныг галзуурах хэмжээнд хүргэнэ. Та зардлаа хэмнэж, зан чанарынхаа сул дорой байдлыг засч залруулахыг хичээх хэрэгтэй. Та орлогоо хэтрүүлэн зардал гаргахгүй байх хяналтыг өөртөө төлөвшүүлэх шийдвэр, чадварыг эзэмших боломжтой.AГБ 415.4

    Бурханы зорилгыг гүйцэтгэгчид буруутгагдаж магадгүй. - Дэлхийн хүмүүс Библийн зарчмыг баримталдаг Христэд итгэгчдийг шударга үнэнч байхыг шаардах эрхтэй. Нэг л хүн бусдад ажлын хөлс төлөхдөө шударга бусаар хандах юм бол бүх итгэгчид шударга бус хэмээн тооцогдох аюулд ордог. AГБ 415.5

    Бурханлаг байдлыг сахидаг гэсэн хүмүүс дагах ёстой зарчмуудаа амьдралдаа хэрэгжүүлж, үнэнийг бодлогогүй үйлдлээрээ доромжлон гутаахгүй байх хэрэгтэй. Элч нар, «хэнд ч ямар ч өргүй байцгаа” гэж захисан.AГБ 415.6

    Өрөнд орсон нэгэнд өгөх зөвлөгөө. - Дахин өр тавих талаар хэзээ ч бодож болохгүй. Өрөнд орохын оронд өөрийн мянга мянган хүслийг хязгаарла. Өрөнд орох нь амьдралыг тань хараал зүхэл болгодог. Өрөнд орохоос салхин цэцгээс сэргийлж байгаатай адил сэргийлээрэй.AГБ 415.7

    Бурханы гэрээг сахин биелүүлэх шийдвэрийг гарга. Та Түүний ивээлээр өрөө цайруулан, талх, зутан шөлөөр амьдрах болсон хэдий ч дахин өрөнд орохгүй байх шийдвэрийг гаргаарай. Ширээ засахын тулд илүү дутуу зүйлсэд хорин таван центийг зарах шиг амархан зүйл байхгүй. Зооснуудаа хямгадах юм бол бүхэл мөнгөнүүд тань гарын салаагаар урсахаа болино. Энд тэнд, ийм ч юманд, тийм ч юманд зарцуулсан багахан зооснууд тань нэг мэдэхэд их хэмжээний мөнгө болон үржсэн байх вий. Өр зээлийн өндөр хэрмэнд хашигдсан байхдаа хүслээ хязгаарлаж сурах хэрэгтэй.... Алдаа дутагдал гарган, урам хугарч, урьдын байдал руугаа орохоос сэргийл. Боломжийнхоо хирээр өр зээлээ төлж дуусга. Та өрөө төлж эрх чөлөөтэй болсныхоо дараагаар дахин өр тавьж болохгүй, ингэснээр та гайхамшигтай ялалтанд хүрнэ.AГБ 416.1

    Аз дутсан зээлдэгчид өршөөлтэй хандах. - Зарим хүмүүс өрөнд орж, амлалтаа биелүүлж чадахгүйд хүрвэл тэднээс гүйцэтгэж чадахгүй байгаа амлалтыг хүчлэн гүйцэтгүүлж болохгүй. Тэднийг өрөө төлөх ямар ч боломжгүй байдалд түлхэн оруулахын оронд өрөө төлөх боломжтой, таатай нөхцлөөр хангах хэрэгтэй. Энэ нь шударга энэрэнгүй үйлдэл боловч өрөө цайруулах боломжтой хүн бусдын өршөөнгүй хандах байдлыг Бурханаас ирсэн хайр, өршөөл гэж дулдуйдаж болохгүй. AГБ 416.2

    Хэт нэг талыг барьсан үзлийн аюул. -Зарим хүмүүс болгоомжгүй байснаасаа болоод өрөнд орохоос өөрсдийгөө сэргийлэх чадваргүй болдог. Гэтэл зарим нь итгэлгүй байдлыг хөгжүүлэн бий болгох болгоомжлолд автагддаг. Бид олон төрлийн нөхцөл байдлуудаас урган гарах боломжуудаа ашигласнаар Бурханы ажлыг хөгжүүлэн, хүчирхэгжүүлэхүйц хөрөнгө оруулалтыг хийх боломжтой болдог боловч зөв зарчмуудаа сахисаар байх юм.AГБ 416.3