Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Адвентист Гэр Бүл - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Найм Дугаар Бүлэг - Үерхэлийн Ердийн Аргууд

    Үерхэл, гэрлэлтийн талаарх буруу үзлүүд — Гэр бүл болох талаар буруу ойлголтууд үерхэл нөхөрлөлийн талаарх ойлголтын суурь болж байна. Хүмүүс сохор мэдрэмж, сэтгэлийн хүслээ дагаж байна. Үерхэл нөхөрлөл ихэвчлэн сээтэн хаях сэтгэлээр өрнөж байна. Үерхэж буй хүмүүс Бурханы хуулийг зөрчөөгүй байж болох ч ёс суртахуунтай, биеэ хянасан байдлаа алдан, болгоомжгүй байдлыг гаргадаг. Тэд Бурханы ариун, эрхэм, гайхамшигтай гэр бүлийн төлөвлөгөөг тоож үзэхгүй байна. Тиймээс зүрх сэтгэлийн ариун хайр дурлал, зан чанарын ариун зарчмууд хөгжин дэвжихгүй байна.AГБ 47.1

    Тэнгэрийн ариун элч нарын амийн номонд бичүүлэхийг хүсэхгүй байгаа ганц ч үгийг хэлж, ганц ч үйлдлийг хийхгүй байх хэрэгтэй. Та зөвхөн Бурханыг алдаршуулахад хараагаа чиглүүлэх хэрэгтэй. Зүрх сэтгэл Есүс Христийн дагалдагч нарт байхад зохицсон, зөвхөн цэвэр ариун, ариусгагдсан, байнга хөгжиж дэвжсэн, дэлхийнх гэхээс илүү тэнгэрлэг хэмээн тооцогдохуйц хайр энэрлээр дүүрсэн байх ёстой. Үүнд хүрч чадахгүй байгаа хайр энэрэл үерхэлийг бузар муу, дорой буурай болгодог. Ийм хайран дээр тогтсон гэрлэлт Библийн зарчмыг дээдлэн, биелүүлдэггүй л бол цэвэр болон ариун Бурханы нүдэнд ариун, хүндэтгэл хүлээхүйц хэмээн тооцогддоггүй.AГБ 47.2

    Залуус зүрх сэтгэлийнхээ хүсэлд хэт найдаж байна. Дурласан хүнийхээ анхаарал татахуйц гадаад байдалд хэт түргэн автагдаж, өөрсдийгөө хэт амархан тавьж өгч болохгүй. Энэ цаг мөчид явагдаж буй үерхэл хоёр нүүр гаргах, хууран мэхлэх арга барил мэт болжээ. Эзэн тэднийг удирдахаас илүү тэд зүрх сэтгэлийн дайснаар удирдуулж байна. Энэ үед юунаас ч илүү зөв сэтгэхүй шаардлагатай байна. Харамсалтай нь зөв сэтгэхүй маш бага ажиглагдаж байна.AГБ 48.1

    Шөнө дөл хүртэл оройтох нь - Шөнө дөл болтол суух нь олон хүмүүсийн хувьд зуршил болжээ. Хэдийгээр та хоёр хоёулаа Христэд итгэгч ч гэсэн Бурхан үүнийг таашаадаггүй. Цагаа олоогүй энэ үйлдэл эрүүл мэндэд муугаар нөлөөлөөд зогсохгүй оюун ухааныг дараа өдрийн үйл хэрэгт бэлтгэлгүй болгож, бузар муугийн шинж тэмдгийг бий болгож өгдөг. Дүү минь, би чамайг үерхэлдээ ийм буруу зуршлыг төлөвшүүлэлгүй, өөрийгөө хүндэтгэнэ гэж найдаж байна. Хэрэв та зөвхөн Бурханыг алдаршуулах хүсэлтэй байгаа бол үйлдлүүддээ анхааралтай хандах болно. Та хувиа хичээсэн хайр дурлалын мэдрэмжээр өөрийгөө зовоож, Христэд итгэгч хүнд өгөгдсөн Бурханы агуу амлалтуудыг харах хараагаа алдахгүй байх болно. AГБ 48.2

    Ш өнийн цагаар үерхэн нөхөрлөхөд ихэнх цагаа зориулж байгаа хүмүүсийг Сатаны элч нар ажиглан харж байдаг. Хэрэв тэд нүдээ сайтар нээн харж чаддаг бол тэнгэр элч хэлж буй үгс, үйлдэж буй үйлдэл бүрийг нь тэмдэглэн авч байгааг харах болно. Энэ үед эрүүл мэнд, ёс суртахууны зарчмууд аймшигтайгаар зөрчигддөг. Үерхэж буй үедээ өнгөрөөж буй шөнийн цагийг харин гэр бүл болсны дараагаар бие биендээ зориулах нь илүү зохистой байх болно. Харамсалтай нь, үерхэж байх үедээ гаргаж байсан бүх золиос, хичээл зүтгэл гэр бүл болсны дараагаар төгсгөл болж байна.AГБ 48.3

    Бузартан доройтож буй энэ цаг үед шөнийн цагийг хамтдаа үрэн таран хийж буй хоёр хоёул сүйрэл рүүтатагдан ордог. Эрэгтэй эмэгтэй хүмүүс өөрсдийгөө үл хүндэтгэх үед Сатан алдаршиж, Бурхан алдаршуулагддаггүй. Шохоорхлын бузар нөлөөнд хүндэтгэл хүлээхүйц сайн нэр хүнд ч золиослогддог. Ийм хүмүүсийн гэрлэлтийг Бурханы хүслийн дагуу хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тэд бие махбодын хүсэлдээ удирдуулан гэр бүл болсон, тэд бие махбодын мэдрэмжээ арилах үед ямар шийдвэр гаргасан болохоо ойлгож ухаарч эхэлнэ.AГБ 49.1

    Сатан юутай, ямар асуудалтай тэмцэж байгаагаа сайн мэддэг учраас хүмүүсийг сүйрэл рүү татахын тулд бузар муу ухаанаа ашиглан олон төрлийн аргуудыг бодож төлөвлөдөг. Тэрээр хүмүүсийн алхам бүрийг ажиглан харж, олон төрлийн саналыг дэвшүүлдэг. Хүмүүс Бурханы үгийг дагах зааварчилгааг дагахаас илүү Сатаны саналуудыг дагаж, биелүүлдэг. Энэхүү сайтар, чадварлагаар төлөвлөж гаргасан аймшигтай торонд залуучууд, анхаарал болгоомжгүй хүмүүс урхидуулдаг. Сатаны аргууд ихэвчлэн гэрэл гэгээтэй зүйлсийн ард далдлагдсан байдаг. Урхидуулсан хүмүүс маш олон зовлон бэрхшээлээр хатгуулдаг. Энэ бүхний үр дүн хүн төрөлхтний амьдралыг сүйрүүлж байгааг ажиглан харсаар байна шүү дээ.AГБ 49.2

    Зүрх сэтгэлээр тоглох талаар - Ариун Бурханы хувьд хүний зүрх сэтгэлээр тоглох нь багахан асуудал яавч биш. Гэтэл зарим хүмүүс залуу охидод анхаарал халамж тавьж, тэдний анхаарлыг татахыг хичээсний дараагаар хэлж ярьсан үгс, түүнээс гарсан үр дүнг мартан өөрсдийн замаар яваад өгдөг. Тэд өөр зүс царайнд татагдаж урьд хэлсэн үгсээ давтан өөр нэгэн хүний анхаарлыг өөртөө татдаг. AГБ 49.3

    Тухайн хүний энэхүү зан чанар гэр бүл болсны дараагаар ч үргэлжилдэг. Гэр бүлийн харилцаа үргэлж тогтворгүй оюун ухаантай нэгнийг тогтвортой, туйлбаргүйг туйлбартай, зарчимгүйг зарчимдаа үнэнч болгон өөрчлөөд байдаггүй. Ийм хүмүүс тогтмол зүйлээс залхаж бузар муу бодол санаандаа автагдан түүнийгээ бузар муу үйлсээр илэрхийлж эхэлдэг. Тиймээс залуу хүмүүс зөв шударгын замаас мэхлэгдэж, холдохгүйн тулд оюун ухааныхаа жолоог чанга атгаж, үйлдлээ хянах нь ямар чухал вэ.AГБ 49.4

    Үерхэлдээ хууран мэхлэх үйлдлийг гаргах нь - Эцэг эхэд нь мэдэгдэлгүй залуухан охинтой үерхэн нөхөрлөж, хамт цагаа өнгөрөөж байгаа залуу тухайн охин болон эцэг эхийн өмнө Христэд итгэгч ариун хариуцлагаа гүйцэтгэхгүй байна гэсэн үг. Тэрээр нууцаар уулзан охины оюун ухаанд хэдийгээр нөлөөлж болох боловч Бурханы хүүхэд бүрт байх ёстой шударга ариун, нэр хүндтэй зан чанарыг харуулж өгч чадахгүй юм. Тэд өөрсдийн хүслийг хангахын тулд Библийн зарчмын дагуу нээлттэй, шударга хандах чадваргүй болж хувирдаг. Тэд өөрсдийн хайрладаг хүмүүсийнхээ итгэлийг нь дааж, үнэнчээр хандах чадваргүй гэдгээ батлан харуулдаг. Ийм байдалтайгаар гэр бүл болох нь Бурханы үгэн дэх зарчимтай нийцэхгүй. Охин хүнийг үүргээс нь татгалзуулж, эцэг эхээ дагаж, хүндэтгэх Бурханы маш сайн тушаалыг буруу ойлгуулж байгаа хүн гэр бүлийн үүрэг хариуцлагадаа үнэнч хандаж чадахгүй... AГБ 50.1

    Бурхан чулуун хавтан дээр Өөрийн гараар «Бүү хулгайл” гэж бичсэн боловч хичнээн хүмүүс бусдын хайр энхрийллийг нууцаар хулгайлж, хичнээн нь өршөөгдсөөр байна вэ! Урьд үерхэж байгаагүй ба туршлагагүй нэгнийг хайр дурлалд автуулж, хуурч мэхэлсэн үерхэлээ эцэг эхээс нь нууж, нууцлаг харилцаа өрнүүлж, цаашид юу руу чиглүүлээд байгааг мэдэгдэхгүй байгаа байдал тухайн эр хүнийг эмэгтэй хүний хайр халамжийг хүртэх эрхгүй болохыг нь батлан харуулдаг. Библи бүх төрлийн хууран мэхлэлтийг буруутгадаг... {АГБ 58.1}AГБ 50.2

    Нууцаар үерхэж, гэрлэх нь их хэмжээний зовлон шаналлыг бий болгодог. Зовлон шаналлын жинхэнэ хэмжээсийг нь зөвхөн Бурхан л мэдэж байдаг. Энэхүү хадан цохиог мөргөсөн олон мянган хүний зүрх сэтгэл хад мөргөсөн усан онгоц адил сүйрдэг. Итгэл бишрэлтэй Христэд итгэгчид хэмээн олонд танигдсан, олны хүндэтгэлийг даасан амьдралын бүх асуудалдаа анхааралтай ханддаг мэт хүмүүс энэ тал дээр аймшигтай алдаа дутагдал гаргасаар байна. Тэд ухаан бодлоо ашиглан өөрчилж шинэчилж болохооргүй үзэл бодол, шийдвэрийг гаргасаар байдаг. Тэд хүний мэдрэмж, сэтгэлийн хөдлөлд анхаарал хандуулан Библийг судлах, Бурхантай дотно харилцаа үүсгэх хүслээ алддаг. {АГБ 58.2}AГБ 50.3

    Уруудах анхны алхмыг хийхээс сэргийлэх нь - Арван хуулийн нэг зөрчигдөх үед уруудах эхний шат тавигдсан болох нь тодорхой болдог. Эмэгтэй хүн ёс суртахууны хэм хэмжээгээ алдах үедээ ёс суртахуунгүй байдлыг огт бузар муу биш мэтээр харж эхэлдэг. Ийм эмэгтэйчүүдийн бузар муу руу удирдах нөлөө өнөөгийн дэлхийд ямар тодорхой харагдсаар байна вэ! AГБ 51.1

    «Ес суртахуунгүй болсон эмэгтэйд» толгойгоо мэдүүлснээр олон мянган хүн шоронд хоригдож, амиа хорлож, зарим нь бусдын амь насанд хүрсээр байна. «Түүний зам үхэгсэд рүү хөтөлж, түүний алхаа там дээр байдаг» гэсэн Бурханы удирдлагаар бичигдсэн үгс юутай үнэн бэ. (АГБ 58.3}AГБ 51.2

    Аюулд ойртож, хориотой газар руу явахаас сэргийлсэн дохио сануулга хүний амьдралын зам бүрт маш тодорхой харагддаг боловч олон тооны хүмүүс сануулгыг үл тоомсорлон үхлийн замыг сонгож, ухаан бодлоо сонсохын оронд, Бурханы хуулинд хайхрамжгүй хандаж, Түүний шүүлтийг басамжилдаг. (АГБ 59.1}AГБ 51.3

    Биеийн эрүүл мэндээ хамгаалж, оюун ухаан, ёс суртахуунаа хурц байлгахыг хүсч байгаа хүмүүс «залуу насны хүсэл тачаалаас зугтах хэрэгтэй”. Өмнө маань ичиж зоволгүйгээр тодорхой байдлаар гарч ирж буй бузар мууг хянамгай шалган нягталж байгаа хүмүүсийг бузар мууг үйлдэгчид үзэн ядаж, муу хэлдэг боловч Бурхан ийм хүмүүсийг хүндэтгэн өргөмжилж, сайшаан шагнах болно. {АГБ 59.2}AГБ 51.4

    Зэрлэг ургац тарих юм бол гашуун ургац хурааж авна - Та зэрлэг өвс тарьж зүрх сэтгэлээ сэвтээж болохгүй. Та амьдралынхаа ханийг сонгохдоо анхаарал болгоомжгүй хандаж болохгүй. (АГБ 59.3}AГБ 52.1

    Залуу андууд минь зэрлэг үрийг тарихад бага ч гэсэн хугацаа зарцуулах юм бол бүх амьдралыг тань зовлон шаналалд оруулах ургацыг ургуулна. Сорилтонд бодлогогүй уруу татагдвал амьдралын тань үлдсэн хугацаа буРУУ зүг рүү чиглэх болно. Танд зөвхөн нэг л залуу нас заяасан, түүнийгээ утга учиртай байлга. Та залуу насаа гишгэчин өнгөрөөх юм бол хэзээ ч алдаагаа засч залруулахаар буцаж явж чадахгүй. Бурхантай харилцаа тогтоохоос татгалзаж, уруу таталтанд орох боломжийг өөртөө бий болгосоор байх юм бол гарцаагүй уналтанд орох болно. Бурхан залуу хүн бүрийг сорьж байна. Илүү туршлагатай гэж тооцогдох хүмүүсийн буруу жишээгээр олон залуучууд замбараагүй, хүндэтгэл хүлээхээргүй үйлдлээ зөвтгөж байдаг.AГБ 52.2

    Бусдын буруу жишээ танд сайныг үйлдэхэд садаа болох ёсгүй. Эцсийн шүүлтийн өдөр өнөө үед ашиглаж байгаатай адил шалтгуудаар өөрийгөө өмгөөлөх боломж гарахгүй. (АГБ 59.4}AГБ 52.3