Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Адвентист Гэр Бүл - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Наян Тавдугаар Бүдэг - Одоо Боаон Ирээдүйн Шагнаа

    Итгэлтэй эцэг эхчүүд шагналаа хүртэх болно. Хэрэв эцэг эхчүүд хүүхдүүддээ зөв боловсрол олгох юм бол хүүхэддээ Христтэй адил зан чанарыг төлөвшүүлэхэд анхаарснаар үр жимсийг нь олж хараад баяр баясгалантай байх болно. Тэд зөвхөн Эзэнээс эмээгээд зогсохгүй бусад гэр бүлүүдэд Түүнийг алдаршуулан, хүндэтгэх нөлөөг үзүүлж чаддаг дэг журамтай, сайн хүмүүжилтэй гэр бүлийг Бурханд зориулснаар Бурханд хамгийн шилдэг үйлчлэл хийж өгсөнд тооцогдох болно. Ийм эцэг эхчүүд шагналаа авах юм. AГБ 559.1

    Итгэгч эцэг эхчүүдээ, та нар хүүхдүүдийнхээ амьдралын болон сүнслэг замыг зааж өгөх чухал хариуцлагыг үүрсэн байгаа. Хүүхдүүд тань Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг бол анхаарал халамжийг тань харж мэдрээд таныг буцаагаад ивээж, хүндэтгэх болно. Тэд итгэл бишрэлийнхээ дагуу хүсэл зоригийг нь хянаж, нягталж байсанд талархах болно.AГБ 559.2

    Хүүхдийн зүрх сэтгэлд үнэний үр жимс таригдаж, анхаарал халамж тавьж байсны шагнал нь заавал ч үгүй ирэх болно.AГБ 559.3

    Эцэг эхчүүд ирээдүйн ургацын төлөө ажиллаж хөдөлмөрлөх ёстой. Тэдний нулимсаа дуслуулан, сэтгэлээр унан байж зүрх сэтгэлд нь суулгасан үгс чин сэтгэлийн залбирлаар хуваалцсан үгс байх ёстой. Хэдийгээр Бурханы үр жимс оройтож, бага хэмжээтэй гарч байгаа мэт боловч үрээ суулгахгүйгээр цаг алдаж болохгүй. Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ төлөө өөрсдийгөө засч, шинэчлэхээр бүх боломжуудаа ашиглан, урсгал усны зэргэлдээ газар бүрт үрээ суулгах хэрэгтэй. Ийм байдлаар суулгасан үр жимсээ өгөхгүй байна гэж байхгүй. Ургац хураалтын үеэр олон итгэлтэй эцэг эхчүүд баяр хөөртэйгөөр, ургацаа авчрах болно.AГБ 559.4

    Хүүхдүүддээ оюун ухаан болон ёс зүйн соёлыг төлөвшүүлж өгөөрэй. Залуучуудынхаа оюун ухааныг тууштай, цэвэр ариун зарчмуудаар батжуулаарай. Боломж байгаа үедээ сурвалжит, өндөрт тэмүүлсэн эрчүүд, эмэгтэйчүүд болон төлөвших үндсийг тавиарай. Таны хөдөлмөр мянга дахин үр жимсээ өгч шагнуулах болно.AГБ 560.1

    Эцэг эхчүүдийн хүндэтгэлийг хүлээсэн хүүхдүүд диваажинд орох боломжтой байна. -Бурханы үгэнд аз жаргалтай гэр бүлийн талаар өгүүлсэн байдаг ба ийм гэр бүлийг удирдаж буй эмэгтэйгийн талаар гайхамшигтайгаар дүрсэлсэн байдаг: «Түүний хүүхдүүд нь цэх зогсоод, түүнийг ивээлтэй гэж дууддаг; түүний нөхөр мөн түүнийг магтдаг. » Дээр өгүүлснээс илүү магтаал сайшаал гэрийн эзэгтэйд хэрэгтэй байдаг гэж үү?AГБ 560.2

    Хэрэв эмэгтэй [сайн эхнэр болон эх хүн] эрч хүч, тайвширлаа авахаар Бурхан руу харж, өдөр тутмынхаа үүргээ Түүнээс эмээн, мэргэн ухаанд нь найдан гүйцэтгэснээр эр нөхрөө зүрх сэтгэлдээ татаж, хүүхдүүдээ хүндэтгэл хүлээсэн төлөвшсөн эрэгтэй, эмэгтэйчүүд болж буйг ажиглан харах болно. Түүний хүүхдүүд эхийнхээ жишээг дагасан ёс зүйн эрч хүчтэй байх болно.AГБ 560.3

    Зөв хүмүүжилтэй хүүхэд бүр, дотоод сэтгэлээ даруу, дөлгөөн зүрх сэтгэлээр чимэглэх бүр эдгээр нь хичээн зүтгэж буй итгэлтэй эмэгтэйн урам зоригийг өдөөж, Эзэний Өргөөнөөс диваажинд орох эрх түүн дээр гэрэлтэн цацрах болно.AГБ 560.4

    Диваажингийн баяр хөөр гэр орноос эхэлдэг. - Талд буй хоньчид тэнгэр элч нарын дууг сонссон цаг үеэс өнөө үе хүртэл дэлхий болон диваажин хоёрын хоорондох зай адил хэмжээтэй байсаар байгаа. Тэнгэр элч нар усан үзмийн талбайд хүрэлцэн ирж үд дундад жирийн хүмүүстэй ярилцаж байсан үетэй адил хүн төрөлхтний хувь заяа диваажингийн анхаарлын төвд байсаар байна. Жирийн хүмүүсийн хувьд диваажинд орох боломж маш ойрхон байсаар байгаа. Диваажингийн тэнгэр элч нар Бурханы тушаалыг биелүүлэн Түүн дээр ирэн очиж байдаг хүмүүст үйлчлэх болно. AГБ 561.1

    Дэлхий дээрх амьдрал маань диваажингийн амьдралын эхлэл байх болно. Дэлхий дээрх боловсрол диваажингийн зарчмын суурийг тавьж өгдөг. Амьдралын туршид төлөвшүүлж байгаа зан чанар мөнхийн амьдралын төлөвшлийн суурийг тавьж өгдөг. Бид зан чанар, ариун үйлчлэлийн хувьд ямар байдалтай байна энэ нь ирээдүй ямар байхыг тодорхойлж өгдөг.AГБ 561.2

    Чин сэтгэлээс үйлдэж буй үйлчлэл гайхамшигтай үр ашгаа өгдөг. Нууцаар харагч Эцэг тань чамд нээлтэйгээр шагналыг тань гардуулж өгнө. » Христийн ивээл нигүүлслээр амьдарч байгаа амьдралаар бид зан чанараа төлөвшүүлж байдаг. Бидний дотоод сэтгэл анхны төгс сайхан байдал руугаа шинэчлэгдэн өөрчлөгдөж байдаг. Христийн төгс зан чанарууд бидэнд бий болж, Бурханы дүр төрх биднээс гэрэлтэж эхэлдэг. Бурхантай алхаж, ажиллаж байдаг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нүүр царай диваажингийн амар тайвныг илэрхийлэх болно. Тэд диваажингийн уур амьсгалаар бүрхэгдэнэ. Ийм хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханы хаанчлал сууриа тавьж эхэлдэг. Тэд Христийн баяр баясал, хүн төрөлхтөнд ивээл болохоос баяр хөөрийг авч байдаг. Тэд Эзэнийхээ үйлчлэлд дуудагдсанаа хүндэтгэл гэж үзсэнээр Түүний нэрээр үйлчАэх итгэл найдварыг хүлээн авдаг.AГБ 561.3

    Хүн бүр диваажингийн амьдралтай нийцэж сурсан байх ёстой. - Бурхан гэр бүл, сүм, бүх албан байгууллага бүрт диваажингийн төлөвлөгөө, тушаал зарчмууд дэлгэрч хэрэгжээсэй гэж хүсдэг. Бурханы хайр нийгэмд нөлөөгөө үзүүлж эхлэх үед Христийн цусаа урсган бий болгосон энэрэл нигүүлсэл, тэнгэрлэг зарчмууд Христэд итгэгчдийг хэрхэн өөрчлөн шинэчилсэн болохыг харах болно. Сүнслэг өөрчлөлт шинэчлэл бүх гэр бүл, байгууллага, сүмүүдээс ажиглагдан харагдана. Өөрчлөлт шинэчлэл явагдаж эхлэх үед Бурхан Өөрийн байгууллага, хүмүүсээр дамжуулан диваажингийн гэрлийг дэлхий дахинд түгээж, бид бурханлаг хүмүүжил, сургамжаараа дамжуулан нийгмийг диваажингийн амьдралд нийцүүлэхэд туслах юм. AГБ 562.1

    Сүүлчийн агуу өдөрт ирэх шагнал. -Та хүүхдүүдийнхээ төлөө үйлчилж байхдаа Бурханы агуу хүчнээс зуурсан хэвээр байгаарай. Үр хүүхдүүдээ залбирлаар дамжуулан Эзэнд даатгаарай. Тэдний төлөө чин сэтгэлээсээ, цуцалтгүйгээр ажиллаарай. Бурхан залбирлыг тань сонсож, тэднийг Өөр рүүгээ дуудан ирүүлэх болно. Дэлхийн сүүлчийн үед та тэднийг Бурхан руу чиглүүлэн, «Би Таны даалгаж өгсөн хүүхдүүдтэй хамт өмнө тань ирлээ” гэж хэлэх боломжтой болно. AГБ 562.2

    Самуел алдрын титмээ хүртэх үедээ Христийн тусламжтайгаар Бурханд итгэлтэй хандсан эхийнхээ сургамжид талархан титмээ хүндэтгэлтэйгээр дээш өргөнө. Эхийнх нь тууштай байдал мөнхийн амийн титмийг авах боломжийг өгсөн.AГБ 562.3

    Энэ дэлхий цэцэн мэргэн эцэг эхчүүдийн үйлсийг бүрэн ойлгож ухаарч чадахгүй, харин шүүлт явагдаж, үйлсийг хянах номууд нээгдэх үед эцэг эхчүүдийн үйлсийн талаар Бурхан ямар бодолтой байсан нь тодорхой болно. Эцэг эхчүүд хүмүүс болон тэнгэр элч нарын өмнө шагналаа хүртэх болно. Итгэлтэйгээр нэг хүүхдээ Бурханд авчирсан бол дэлхий дахинд гэрлээ цацруулсан гэж тооцогдох болно. Хүүхдийн зан чанарыг төлөвшүүлэхийн тулд их хэмжээний нулимс, сэтгэлийн зовлон, нойргүй шөнийг өнгөрөөх шаардлагатай болдог. Эцэг эхчүүд үүргээ ухаалгаар гүйцэтгэсний дараагаар Эзэнээсээ «Сайн гүйцэтгэсэн байна” гэсэн сайшаалын үгсийг сонсох болно.AГБ 562.4

    Хааны Ордонд орох эрх. - Бяцхан хүүхдүүд болон залуучууд диваажинд чадварлагаар нэхэгдсэн хааны өмсгөлийг өмсөх сонголтыг хийж сурсан байх ёстой. Энэхүү, «маалинган давуугаар хийсэн, цагаан дээлийг” дэлхий дээр байгаа ариун хүн бүр өмсөх хувь тавилантай. Энэхүү Христийн гэм нүглийн толбогүй зан чанарыг бэлэгдсэн дээл нь хүн бүрт үнэгүйгээр өгөгдсөн. Тэрхүү дээлийг зөвшөөрч буй хүмүүс энэ дэлхий дээр өмсөх дээлээ хүртэж, өмсөх болно. AГБ 563.1

    Хүүхдүүд цэвэр ариун, хайр энэрлээр дүүрэн зүйлсийг бодон тунгааж, хайр энэрлээр дүүрэн, тусалж дэмжсэн үйлдлийг хийснээр өөрсдийгөө Бурханы зан чанарыг бэлэгдсэн үзэсгэлэнтэй өмсгөлөөр гоёж байгаа гэдгээ заалгасан байх ёстой. Тэд дээрх зааварчилгааг биелүүлснээр дэлхийд байх үедээ үзэсгэлэнтэй, хайр энэрлээр дүүрэн өмсгөлтэй болохоос гадна, Хааны ордонд орох эрхээ хүлээн авах юм. Тэрээр бидэнд:AГБ 563.2

    «Тэд үнэ цэнэтэй хэмээн тооцогдох тул надтай цуг цагаан өмсгөл өмсөх болно” гэсэн амлалтыг өгсөн.AГБ 563.3

    Аврагдагсдад өгөх Бурханлаг уриалга. - Би маш олон тооны тэнгэр элч нар тэнгэрийн хотоос гайхамшигтай титмүүдийг авчирч байгааг харсан. Тэрхүү титмүүд дээр бүх аврагдагсдын нэрс бичигдсэн байлаа. Есүс титмүүдийг авчруулахаар дуудах үед тэнгэр элч нар титмүүдийг Есүст өгөх болно. Хайр энэрлээр дүүрэн Есүс баруун гараараа титмүүдийг аврагдагсдын толгой дээр зүүлгэж өгөх болно. Дараагаар нь дээрхтэй адил тэнгэр элч нар босоо ятгууд авчран Есүс аврагдагсдад ятгуудыг гардуудна. Тэргүүн тэнгэр элч эхний өнгийг өгөх үед дуу хоолой бүр талархалтайгаар, баяр хөөртэйгөөр магтаалыг нэгэн дуугаар өргөнө. Хүн бүр ятгыг чадварлагаар тоглон, төгс, аялгуутай хөгжмийг тоглоцгооно.AГБ 563.4

    Дараагаар нь Есүсийг аврагдагсдыг ариун хот руу удирдан явж байгааг би харсан. Тэрээр хотын хаалганы бариулаас бариад түлхэхэд хаалганы гялалзсан нугас хөдөлж хаалганууд онгойлгоод үнэнийг өөртөө хадгалж байсан үндэстнүүдийг урин оруулах болно. Хотын дотор байгаа бүхэн нүдийг баясгахуйц байлаа. Хаа сайгүй тансаг Бурханы алдар гэрэлтэж байлаа. Тэгээд Есүс алдрын гэрэл цацарсан аврагдагсад руугаа хараад, Өөрийн хайртай хүмүүс дээр мэлмийгээ тусган, дуу хөгжим адил гайхамшигтай дуу хоолойгоороо, «Зүрхийг маань шаналган зовоож байсан хүмүүсээ харж байна, миний сэтгэл одоо хангалуун боллоо. Та бүхэн энэ бүх алдрыг мөнхийн мөнхөд эзэмшинэ. Та бүхний зовлон шаналал төгсгөл боллоо. Дахин үхэл, гашуудах, уйлах гэж байхгүй болж, өвчин зовлон үүрд мөнхөд байхгүй болно. » Би аврагдагсад бөхийж, гялалзаж буй титмүүдээ Есүсийн хөл дор шидэхийг харсан. Тэгтэл Түүний хайр энэрлийн мутар бүх аврагдагсдыг түшиж босгоно, аврагдагсад алтан ятгаа тоглох үед диваажин Хурганы гайхамшигтай яруу тансаг дуу хөгжмөөр дүүрнэ. . .AГБ 564.1

    Хүний хэл диваажинг дүрслэхэд хэт мөхөсдөж байна. Диваажингийн дүр төрх нүдэнд маань харагдах үед би гайхшралдаа автагдан юу ч хэлэх чадваргүй болдог. Диваажингийн гайхамшиг, төгс алдрын гэрэл гэгээнд бүрэн алмайрсан би үзгээ доош тавиад, «Ямар гайхамшигтай хайр вэ! Ямар гайхамшигтай хайр вэ! » гэж дуу алдсан. Хамгийн уран тансаг үг хэлээр ч диваажингийн алдар, Аврагчийн юутай ч зүйрлэшгүй агуу хайрыг дүрслэх аргагүй санагдана.AГБ 564.2