Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Адвентист Гэр Бүл - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Долдугаар Бүлэг - Жинхэнэ Хайр Уу, Шохоорхол Уу

    Хайр бол Есүсээс ирдэг нандин бэлэг юм - Хайр бол Есүсээс хүлээн авдаг ариун нандин бэлэг юм. Цэвэр ариун хайр бол мэдрэмж биш, харин зарчим юм. Жинхэнэ хайрыг мэдэрсэн хүн ухаангүй эсвэл сохор байдлаар нөхцөл байдалд ханддаггүй. {АГБ 50.1}AГБ 41.1

    Өнөө үед жинхэнэ, үнэнч, тууштай, цэвэр ариун хайр маш бага илрэн харагдаж байна. Ийм хайр маш ховор эрдэнэ адил болсон байна. Хүмүүс дур тачаалыг хайр гэж тооцох болжээ. (АГБ 50.2}AГБ 41.2

    Жинхэнэ хайр нь хүчтэй сорилтонд устаж алга болдог хүсэл тачаал дээр үндэслэсэн хайраас бүрэн ялгаатай ба ариун, тэнгэрлэг зарчим хэмээн тооцогддог. (АГБ 50.3}AГБ 41.3

    Хайр нь диваажингийн зарчмаар өсч торнидог ургамал ба түүнийг усалж, тэжээн тэтгэх ёстой. Энхрий зөөлөн зүрх сэтгэл, үнэн, хайрын үгс нь гэр бүлүүдийг баяр жаргалтай болгож, гэр бүлийн нөлөөнд автагдаж буй хүн бүрт цэцэглэн хөгжих нөлөөг үзүүлдэг. (АГБ 50.4}AГБ 41.4

    Жинхэнэ хайрыг хүсэл тачаалтай харьцуулах нь - Хайр ... нь учир утгагүй, сохор зүйл бишээ. Хайр бол цэвэр ба ариун зүйл юм. Гэвч хүний төрөлхийн зүрх сэтгэлийн хүсэл тачаал нь бүхлээрээ маш ондоо зүйл юм. Цэвэр ариун хайр Бурханыг бүх төлөвлөгөөндөө багтааж, Бурханы Сүнстэй төгс нийцдэг бол хүсэл тачаал дур зоргоороо, бодлогогүй, сануулгыг үл тоомсорлогч, учир утгагүй, хүсч тачаадсан зүйлээ шүтээнээ болгодог. Бүх зан байдлаараа жинхэнэ хайрыг харуулдаг хүнээс Бурханы ивээл хайр илрэн харагддаг. Эелдэг, энгийн даруу, чин сэтгэлийн, ёс суртахуунтай, итгэл бишрэлтэй байдал гэр бүл болон нэгдэх алхмын эхлэл болж байдаг. Дээр дурьдсан зан байдлаар удирдуулсан хүмүүс залбирлын цуглаан, сүмийн цуглаануудад оролцох сонирхлоо алдаж зөвхөн бие биентэйгээ цагаа өнгөрөөх хүсэлд уусдаггүй.AГБ 41.5

    Эдгээр хүмүүс Бурханы өршөөл нигүүлслээрээ өгсөн эрх дарх, боломжуудыг үл тоомсорлон үнэнийг эрэлхийлэх хүслээ үхүүлэхгүй. {АГБ 50.5}AГБ 42.1

    Бие махбодын таашаалаас өөр зүйл дээр үндэслэж чадаагүй хайр нь дур зоргоороо, сохор ба хяналтгүй байх болно. Хүсэл тачаал хүндэтгэл, үнэн, оюун ухааныг сэргээн хөгжүүлэгч хүчийг дарангуйлж, боомилдог. Махан биеийн хүсэл тачаалд гинжлэгдсэн хүн ихэвчлэн оюун ухаан болон учир шалтгааныг сонсохоо больж, алдаа дутагдалтай үйлдлийг нь таниулж, ухуулж буйг ч олж харж чадахаа больдог. (АГБ 51.1}AГБ 42.2

    Жинхэнэ хайр махан биеийн хүсэлтэй адил хүчилдэг, догшин, эсэргүүцлээр дүүрэн байдаггүй. Харин ч тайван болоод ул суурьтай байдлыг үзүүлдэг. Жинхэнэ хайр гадаад өнгө үзэмжинд бус харин зан чанарт илүүтэй татагддаг. Жинхэнэ хайр мэргэн ухаан ба тунгаан нягталж, тууштай, бодитой хандах байдлаар шийдвэр гаргадаг. (АГБ 51.2}AГБ 42.3

    Хүсэл тачаал, сэтгэлийн хөдөлгөөнд автагдаагүй хайр сүнслэг утга учиртай болж, энэ нь үг болон үйлсээр илрэн харагддаг. Христэд итгэгч хүн цэвэршин ариуссан эелдэг зөөлөн зан чанар, тэвчээр алдаж бухимдсан байдлыг агуулаагүй хайрыг харуулах ёстой. Бүдүүлэг, хахир хатуу зан чанараа Христийн нигүүлслээр зөөллүүлсэн байх ёстой. (АГБ 51.3}AГБ 42.4

    Сэтгэл хөдлөлдөө хэт автагдахаас уяман өвчнөөс сэргийлж байгаа мэтээр сэргийлэх хэрэгтэй - Хайр дурлалынхаа төсөөлөлд автагдан, уй гашуу буюу шаналалд автагдахаас аль болох уяман өвчнөөс сэргийлж байгаа мэтээр хамгаалах хэрэгтэй. Дэлхийн өнөө үеийн олон залуу охид, хөвгүүдэд ёс суртахуун маш ихээр дутагдаж байгаа учраас энэ байдалдаа анхаарах шаардлагатай байна. Ес суртахуунтай хүмүүс зан чанарын хувьд хэдийгээр олон дутагдалтай ч гэсэн үнэ цэнэтэй хүмүүс хэмээн тооцогдох болно. {АГБ 51.4}AГБ 42.5

    Зарим хүмүүс үйлдэл болон зорилгын хувьд итгэл бишрэлтэй мэт боловч Бурханаар удирдуулаагүй, ёс суртахууны ямар ч мэдрэмжгүй байсаар ирсэн байдаг. Тэд зорилгогүй, цагаа дэмий үрсэн хүмүүс ба тэдний ярьж буй зүйлс үнэ цэнэгүй байдаг.AГБ 43.1

    Тэдний бодол санаа ариун нандин, бурханлаг зүйлсийг бус харин үерхэл, гэр бүлийн талаар тунгаан бодож байдаг. (АГБ 51.5}AГБ 43.2

    Залуучууд үерхэл болон гэр бүл болох асуудалд хэт донтсон байна. Тэд дурламтгай байдлаар өвчилсөн байна. Залуусыг эдгээр буруу нөлөөллөөс сэргийлэн хамгаалахад маш их анхаарал, нарийн арга шаардлагатай. (АГБ 52.1}AГБ 43.3

    Охид өөрсдийгөө даруу байлгах, хянах байдалд сургагдахгүй байна. Харин ч тэднийг эрхлүүлж, бардам занг нь дэмжин тэтгэж байна. Тэднийг хүслээрээ амьдрахыг нь зөвшөөрснөөр тэд дураараа, хүсэлдээ захирагдсан болж хувирдаг. Та тэднийг энэхүү сүйрлээс аврахын тулд хурц ухааныг гаргах хэрэгтэй. Сатан залуучуудын бузар мууд зоригтой хандаж, хянамгай бус, даруу төлөв бус байдлыг нь итгэгч бус хүмүүсийн хов жив болгон ярилцах ярианы сэдэв болгож байна. Залуу хөвгүүд ч гэсэн өөрийн хүслээр байх боломжоор хангагдсан байна. Тэд өсвөр насанд хүрээгүй мөртлөө үеийнхээ охидтой цагаа өнгөрөөж, гэр лүү нь дөхүүлж өгч, хайрын харилцааг үүсгэж байна. Хүслээ хангахаар яаравчилсан, нийгэм дэх хүслээ барьж чадахгүй байгаа хүүхдүүддээ бузар хүсэлдээ боолчлогдсон эцэг эхчүүд нь хайр энхрийллээ буруу үзүүлж, шийдвэртэй алхам хийж чадахгүй байна. {АГБ 52.2}AГБ 43.4

    Мөрөөдөмтгий, дурламтгай охидод өгөх зөвлөгөө - Та ёс зүйгүй болж буй энэ цаг үед ялангуяа эмэгтэй хүмүүст голчлон тохиолдож буй харамсалтай алдааг гаргаж байна. Та эсрэг хүйсийнхээ хүнийг дэндүү их сонирхож байна. Та тэдний хүрээлэлд байх дуртай. Тэдний анхаарлыг татахын тулд сээтэн хаяж байгаа тань эрт үеийн элч нарын үгсэд бичигдсэн «бузар муугийн дүр төрхтэй с хол хөндий бай... » гэсэн зааврыг зөрчих хүслийг хөвгүүдэд урамшуулан бий болгож байна. AГБ 44.1

    Хайр дурлалд автагдах боломжуудыг нээж өгч буй буруу зорилгуудаа оюун ухаанаасаа гарга. Та итгэл бишрэлээ хайр дурлал, сэтгэл татагдах хайр дурлалыг хүсч мөрөөдөх байдалтай хольж байна. Энэ нь таныг ариусгахгүй харин улам доройтуулж байна. Бузар нөлөө зөвхөн танд нөлөөлөөд зогсохгүй. Таны үзүүлж буй жишээ, нөлөө бусад хүмүүст ч муугаар нөлөөлнө... Мөрөөдөж, хайр дурлалын орд харшаа оюун ухаандаа босгон байгуулах нь таныг хэнд ч хэрэггүй хүн болгон өөрчилж байна. Та хоосон мөрөөдлийн ертөнцөд амьдарч, хоосон мөрөөдлийнхөө золиос, хоосон мөрөөдөгч Христэд итгэгч болж хувирчээ.AГБ 44.2

    Дэлхийн энэ цаг мөчид залуу хүмүүс итгэл бишрэлээ бузар муу хүсэл мөрөөдлүүдтэй хольж хутгаж эхэлж байна. Охин минь, Бурхан чамайг өөрчлөгдөн шинэчлэгдэхийг шаардаж байна. Хайр дурлалаа ариусгахыг би чамаас хүсэн гуймаар байна. Оюун ухаан, бие махбодын хүчээ маш их үнээр өөрийг чинь худалдан авсан Аврагчийнхаа үйлчлэлд зориул. Бодол санаа, мэдрэмжүүдээ ариусгаж, бүх ажил үйлсээ Бурханаар удирдуулаарай.AГБ 44.3

    Залуу оюутнуудад өгөх зөвлөгөө - Чи одоо оюутны амьдралаар амьдарч байна, оюун ухаанаа сүнслэг зүйлсэд хандуулаарай. Сэтгэлийн бузар хүсэлдээ татагдах байдлаа амьдралаасаа холдуулаарай. Өөрийгөө захирах тал дээр тууштай ажиллаж, өөрийгөө хянаж сураарай. Энэ үед чиний зан чанар бүрэлдэн тогтож байгаа. Оюун ухааныг чинь бурханлаг, ариун шударга, Бурханы оноож өгсөн ажлыг хийх бэлтгэлийг хангаж өгч, чадварлаг болгохоос хөндийрүүлж байгаа бузар муу, чухал бус зүйлсэд анхаарал бүү тавь.AГБ 44.4

    Ухаалаг бус үерхэл, гэрлэлтээс үүдэн гарах үр Дүн - Бидний алхам бүрт тоолж баршгүй бэрхшээлүүд тохиолдсоор байгааг би олж харж байна. Залуус болон настай хүмүүс бузар гэм нүглүүдийг үйлдэх хүсэлд зүрх сэтгэлээрээ автагдаж байна. Ухаалаг бус, ариун бус үерхэл нөхөрлөл болон гэрлэлтээс дараах үр дүнгүүд гарахгүй байхын аргагүй. Эдгээр нь хэрүүл уруул, зовлон шаналал, бие биенээ үзэн ядах, жолоодлогогүй болтлоо бузар хүслээ хангах, эхнэр, нөхөр бие биедээ үнэнч байхгүй байх, хүсэлдээ захирагдсан нэгнийг хязгаарлах чадваргүй болох, хүслээ хэт их дагах, мөнхийн ач холбогдол бүхий зүйлсэд сонирхолгүй болох... зэрэг юм.AГБ 45.1

    Библийн зарчмыг дагагч гэж өөрсдийгөө нэрлэж буй олон Христэд итгэгчид Бурханы ариун тушаалуудыг хайрлан хүндэтгэхгүй байна. Тэд сул дорой, дураараа аашлах байдлаараа бузар мууг илүү өргөн хүрээнд хүсэн мөрөөдөж байгаагаа харуулдаг. Тэд бузар муу, хувиа хичээсэн хүслүүдээ хязгаарлуулахыг хүсдэггүй.AГБ 45.2

    Хайр дурлалын мэдрэмжээ хяна - Оюун ухааныхаа хазаар, цулбуурыг чанга атга гэж элч нар захисан. Дараагаар нь оюун ухааныхаа бодлуудыг хянаж, хэр хэмжээнээс хэтрэн гарахгүй байхад анхаараарай. Бодол санаа тань хичээл зүтгэлээр тань хязгаарлагдаж, хянагдаж байх болно. Зөв бодлыг бодсоноор та зөв үйлдэлтэй болох юм. Тиймээс хайр дурлалаа хянаж, болчимгүй зүйлсэд татагдахгүй байхад анхаараарай. Есүс таныг Өөрийн цусаараа худалдан авсан, та Түүний эзэмшил. Тиймээс, бүх зүйлсээ, оюун ухааны эрч хүч, зүрх сэтгэлийн хайр дурлалаа юунд зориулахаа Түүнтэй зөвлөж байгаарай.AГБ 45.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents