Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Адвентист Гэр Бүл - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Жаран есдүгээр бүлэг - Эелдэг, Найрсаг Байдал

    Hайрсаг байдал амьдралын асуудлын тэн хагасыг арилгадаг. - «Бие биедээ эелдэг найрсагаар хандаарай” гэсэн зарчим гэр бүлийн аз жаргалын үндсэн суурь болдог. Гэр бүл бүр Христийн эелдэг, найрсаг зан байдлаар удирдуулсан байх ёстой. Эелдэг зан байдал өндөр үнэтэй биш хэдий ч эелдэг зан байдалгүйгээр зан чанар хатуу, ширүүн болдог. Эелдэг зан байдал зан чанарыг зөөллөдөг. Гэр бүлийн бүх гишүүд адил тэнцүүгээр энэрч, бусдыг өөрсөддөө хэрхэн хандахыг хүсдэг шигээ бусдад хандсанаар амьдралынхаа асуудлын тэн хагасыг арилгах болно. AГБ 441.1

    Эелдэг зөөлөн харилцаа гэр орноос эхэлдэг. -Хэрэв бид үр хүүхдүүдээ эелдэг зөөлөн, найрсаг, хайр энэрлээр ханддаг байгаасай гэж хүсч байгаа бол эхлээд өөрсдөө жишээ үзүүлсэн байх ёстой.AГБ 441.2

    Эцэг эхчүүд бие биендээ бага сага зүйлсэд хүртэл эелдэг зөөлөн ханддаг байх ёстой. Бүх зүйлсэд эелдэгээр хандахыг гэр бүлийнхээ хууль дүрмээ болгох хэрэгтэй. Бүдүүлзг хэл яриагаар ярих, догшин хэрцгий үгсийг хэрэглэхийг зөвшөөрч болохгүй.AГБ 441.3

    Хүн бүр баяр хөөртэй дүр төрх, намуун дөлгөөн дуу хоолойтой болох хэрэгтэй, эдгээр нь хүч чадал юм. Хүүхдүүд гэрэл гэгээтэй, баяр хөөртэй дүр төрхтэй хүнд татагддаг. Хүүхдүүдэд эелдэг зөөлөн, найрсаг зан чанарыг харуул. Ингэснээр үр хүүхдүүд тань танд болон бие биендээ адил зан байдлаар хандаж эхэлнэ.AГБ 441.4

    Таны эелдэг зөөлөн, биеэ хянасан зан байдал хүүхдүүдийн тань зан чанарт хоосон үгсээс илүү нөлөөг үзүүлэх болно.AГБ 442.1

    Харилцан бие биендээ эелдэг хандах нь гэр бүлийг диваажин болгодог.- Хүүхдүүдийнхээ зөв үйлдэлд эелдэг зөөлнөөр хандаж, магтан сайшаах нь хүүхдүүдийг маш их аз жаргалтай болгодог ба гэр бүлийн амьдрал илүү сонирхолтой болж, гэр бүлээс харанхуй сүүдрийг зайлуулан, баяр хөөрийг өгөх нарны гэрэл тусдаг. Харилцан бие биенээ тэвчин, эелдэг хандах нь гэр бүлийг Диваажин болгон хувиргадаг ба тэнгэр элч нар ч гэр бүлд татагддаг. Харин эелдэг бус үгс, айдас хүйдэс, зовлон бэрхшээлээр дүүрэн гэр бүлээс тэнгэр элч нар зугтдаг. Эелдэг бус, гомдоллох, уурлах нь гэр бүлээс Есүсийг холдуулдаг. AГБ 442.2

    Гэр бүлийн гишүүд өөр хоорондоо өдөр тутам эелдэг зан байдал, хайр халамжаар хандах нь гадны нөхцөл байдлаас хамаарч, шалтгаалдаг байж болохгүй.AГБ 442.3

    Бүх төрлийн үйлдэл болох ажилсаг, цэвэрч цэмцгэр, арвич хямгач зан байдлаар илрэн харагдах тааламжтай үгс, эелдэг зөөлөн харилцаа, чин сэтгэлийн хайр халамж гэр орныг хамгийн аз жаргалтай газар болгодог. Бүтээгч ийм гэр бүлийг магтан сайшаадаг.AГБ 442.4

    Олон хүмүүс гэр бүлийн гаднах хүрээллийн төлөө амьдрахын оронд өөрийн гэр бүлийн гишүүдийнхээ төлөө илүүтэй амьдралаа зориулж сурах хэрэгтэй байна. Танихгүй болон зочин гийчиндээ эелдэг зөөлөн, хайр халамжаар хандаж байгаа мэт хуурамч дүр исгэхээ багасгаж чин сэтгэлийн хайр, энэрлээ гал голомтоо тойрон сууж байгаа гэр бүлийнхэндээ харуулах хэрэгтэй байна.AГБ 442.5

    Жинхэнэ найрсаг байдлыг тодорхойлох нь.- Гэр бүлд жинхэнэ цэвэр ариун байдлыг төлөвшүүлэх маш их шаардлага үүсэн гарч байна. Энэ бол үнэнийг гэрчлэх гайхамшигтай гэрчлэл юм. Бүдүүлэг хэл яриа болон зан байдлыг харуулж байгаа ямар ч хүн зүрх сэтгэлийн хувьд эвдэрч сүйрснээ харуулдаг. Диваажингаас ирэх үнэн хэзээ ч зүрх сэтгэлийг доройтуулж, хэзээ ч харгис, бүдүүлэг болгодоггүй. Үнэн зүрх сэтгэлийг цэвэр ариун, зөөлөн болгох нөлөөг үзүүлдэг. Үнэн зүрх сэтгэлд орж ирснээр залуусыг эелдэг, хүндлэлээр дүүрэн болгон хувиргадаг. Христэд итгэгчдийн эелдэг байдал зөвхөн Ариун Сүнсний нөлөөгөөр бидэнд буун ирдэг. Эдгээр нь хуурамч хайр халамж, гадаад төрх, буулт хийх, хуурамч инээмсэглэл зэргийг агуулдаггүй. Дэлхийн хүмүүсийн төлөвшүүлж буй төрх байдал ба Христэд итгэгчдийн эелдэг зөөлөн байдлын хажууд эдгээр нь туйлын ядмаг төрх байдал болон харагдаж байдаг. Жинхэнэ эелдэг зөөлөн төрх байдал зөвхөн Христийн баярын мэдээг бодитойгоор амьдралдаа хэрэгжүүлснээр бий болдог. Жинхэнэ эелдэг, найрсаг, даруу дөлгөөн байдлыг баян, ядуу, дээд болон доод зиндааны хүн бүрт үзүүлдэг байх ёстой.AГБ 442.6

    Жинхэнэ эелдэг зөөлөн байдал бусдад анхаарал тавихаас эхэлдэг. Жинхэнэ ул суурьтай, үр дүнтэй боловсрол хэнийг ч үл ялгасан эелдэг зөөлөн харилцааг урамшуулан, өргөжүүлдэг. Өнөө үеийн боловсон, соёлч байдал залуучуудыг эцэг эхээ хүндэтгэх, зөв сайн талыг нь үнэлэх, алдаа дутагдлыг нь тэвчих, хэрэгцээг нь хангахаар туслалцаа үзүүлэх зэргийг зааж сургахгүй байна. Энэхүү соёлч боловсон байдал нь тэднийг залуу, хөгшин, ядарч зүдэрсэн хүмүүсийг хайрлан халамжилж, эелдэг, энэрэнгүй, тусч байдлаар алдаа дутагдалд нь хандахыг зааж сургахгүй байна.AГБ 443.1

    Христэд итгэгчдийн эелдэг байдал гэр бүлийн гишүүдийг хайр энэрлээр нэгтгэж, өдөр тутам ойртон дотносох байдлыг тогтоож өгдөг алтан гинж болж байдаг.AГБ 443.2

    Алтан дүрмийг гэр бүлийн хууль дүрэм болгох хэрэгтэй. - Гэр бүл болон нийгмийн хамгийн үнэ цэнэтэй дүрэм Библи дээр байдаг. Библи зөвхөн ёс зүйн хамгийн шилдэг, цэвэр ариун хэм хэмжээг бус харин хамгийн үнэ цэнэтэй эелдэг харилцааны талаарх зааварчилгааг өгдөг. Аврагчийн Уулан дээрх Сургаал залуу болон настай хүмүүст зориулагдсан хамгийн шилдэг зааварчилгааг агуулдаг. Эдгээр сургаалуудыг гэр бүлийн хүрээнд байнга уншин судалж, өдөр тутам үнэтэй зарчмуудаа амьдралын бодит жишээгээ болгосон байх ёстой. «Бусад хүмүүс өөрт тань хэрхэн үйлдээсэй гэж хүснэ та тэдэнд тийнхүү үйлдэгтүн” гэсэн алтан дүрэм болон элч нарын тушаал болгон хэлсэн, «хүндэтгэлтэйгээр бие биенээ илүү хүндтэйд тооцоорой” гэсэн тушаалуудыг гэр бүлийнхээ хууль дүрэм болгоорой. Христийн Сүнсийг зүрх сэтгэлдээ оруулсан хүмүүс гэр бүлдээ эелдэг зөөлөн хандаж, бага зүйлд ч болов энэрэнгүй хандана. Тэд эргэн тойронд байгаа хүмүүсээ аз жаргалтай байлгахыг хичээж, бусдад эелдэг хандах үедээ өөрийгөө мартах болно. Энэ бол Христэд итгэгчдийн модонд ургах үр жимс юм.AГБ 443.3

    Чин сэтгэлийн эелдэг зан байдлыг харуулж байхыг сургасан алтан дүрэм Есүсийн амьдрал болон зан чанараас бүрэн харагдаж байдаг. Бидний Аврагчийн өдөр тутмын амьдралаас ямар гайхамшигтай эелдэг зөөлөн, үзэсгэлэнтэй байдал туяаран цацарч байсан гэж бодно! Түүний оршихуйгаас ямар гайхамшигтай тааламжтай байдал урсан гарч байсан бол! Түүний үр хүүхдүүд адилхан зүрх сэтгэлийн илэрхийллийг харуулах болно. Зүрх сэтгэлд нь Христ оршиж байгаа хүн бурханлаг уур амьсгалаар хүрээлүүлсэн байх болно. Тэдний цэвэр ариун байдлыг илтгэсэн цагаан өмсгөл Эзэний цэцэрлэгээс анхилан үнэртэх ариун үнэртнээр дүүрсэн байна. Тэдний дүр төрх Бурханы гэрэл гэгээг цацруулж, бүдэрч, туйлдаж байгаа хүний замыг гэрэлтүүлнэ.AГБ 444.1

    Шилдэг ёс зүйн сургамж. - Тэмдэглэгдэж үлдсэн хамгийн үнэ цэнэтэй ёс зүйн хэм хэмжээ Аврагчаар өгсөн зааварчилгаа Ариун Сүнсээр дамжуулан элч Паулд өгөгдсөн байсан. Эдгээр сургаалууд хөгшин залуу бүх хүмүүсийн оюун ухаанд арилшгүйгээр бичигдсэн байх ёстой:AГБ 444.2

    «Би хэрхэн та нарыг хайрласан шиг бие биенээ хайрлаарай. ”

    «Хайр бол тэвчээртэй, энэрэнгүй юм.
    Хайр атаархдаггүй, бардам зан гаргадаггүй,
    ихэрхдэггүй, зохисгүй авирладаггүй,
    өөрийнхийг эрдэггүй, уурладаггүй,
    муутай тооцоо хийдэггүй, зөвт бус байдалд
    баярладаггүй,
    харин үнэнд баярладаг, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг,
    бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг.
    Хайр хэзээ ч дуусдаггүй. ”
    AГБ 445.1

    Библи найрсаг байдлаар хандахыг тушаадаг ба хувиа үл хичээсэн зүрх сэтгэл, эелдэг нигүүлсэнгүй, жинхэнэ эелдэг зөөлөн байдлын илэрхийлэл болсон ялдам зан чанарыг олон жишээгээр харуулсан. Эдгээр нь бүгд Христийн зан чанарын илэрхийлэл байсан. Дэлхий дээр ажиглагдаж буй жинхэнэ эелдэг зөөлөн, ялдам зан байдал зөвхөн Христээс ирдэг. Христийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсээс илрэн харагдаж буй эелдэг байдал ч гэсэн Түүнээс ирдэг. Есүс Өөрийн үр хүүхдүүдээс эдгээр зан чанарууд бүрэн илрэн харагдсан байхыг хүсч байдаг. Тэрээр эдгээр зан чанарууд үр хүүхдүүдээс нь төгс илрэн харагдаж байхыг хүсдэг. Христ хүнээс Өөрийн үзэсгэлэнт байдлыг олж харах зорилготой.AГБ 445.2

    Христийн сургаал хүнийг эелдэг зөөлөн болгоно. Христийн хавчин гадуурхагчдадаа үзүүлсэн эелдэг зөөлөн зан байдлыг жинхэнэ дагалдагчид нь адил зүрх сэтгэлээр харуулах болно. Паул удирдагч нарын өмнө дуудагдахдаа ямар зан байдлыг харуулсан болохыг дурсан санаарай. Тэрээр Агриппагийн өмнө үгээ хэлэхдээ жинхэнэ эелдэг зөөлөн боловч итгэл үнэмшилтэйгээр уран үгсээр ярьж байсан. Баярын мэдээний ном дэлхийн албархсан эелдэг зан байдлыг бус харин чин зүрх сэтгэлээс урган гарах эелдэг зөөлөн зан байдлыг хэрэгжүүлэхийг уриалдаг.AГБ 445.3

    Бид дэлхийн эелдэг зөөлөн зан байдлыг харуулахыг хүсэн шаарддаггүй, харин ирээдүйн ивээлээр бялхсан шилтгээнүүд рүүгээ хүн бүрийн авч явах эелдэг байдлыг харуулаасай гэж хүсч байна.AГБ 446.1

    Жинхэнэ эелдэг байдал хайраар удирдуулсан байх ёстой. - Амьдралын өнгөц дүр төрхөө болгоомжтойгоор хөгжүүлэх нь хэдэр зан, шүүмжлэмтгий зан, эвгүй үгсийг таслан зогсооход хангалттай байдаггүй. Хүн өөрийгөө хамгийн шилдэг нь гэж төсөөлөхөө зогсоогоогүй цагт зүрх сэтгэлийн жинхэнэ шинэчлэл илрэн гардаггүй. Хайр зүрх сэтгэлд оршин байх ёстой. Тууштайгаар тэмцэгч Христэд итгэгч Эзэнээ хайрласан бүрэн хайраар өөрчлөгдөн шинэчлэгдэх урам зоригтой болдог. Христийг хайрлах хайраас бусдыг энэрсэн хувиа үл хичээх хүсэл сонирхол урган гарч байдаг. AГБ 446.2

    Бурханд ариун шударга зүрх сэтгэл болон талархал, амар тайван байдлыг харуулсан дүр төрхөөс илүү эрж хайж, хөхүүлэн дэмжиж, ургуулж байдаг үнэтэй зүйлс гэж байдаггүй.AГБ 446.3

    Хэрэв үнэн, хайр хоёр зүрх сэтгэлд гайхамшигтайгаар нийцдэг бол энэ нь үгс болон үйлдлээр илрэн харагдах болно. . . . Зүрх сэтгэлд маань жинхэнэ өгөөмөр байдал оршиж байх ёстой. Хайрыг сэтгэлдээ тээсэн хүн уучлал нигүүлсэл, ёс зүй, тайван байдлыг дамжуулж өгдөг. Хайр дүр төрхийг гэрэлтүүлж, дуу хоолойг удирдан хүнийг бүхэлд нь төгс төгөлдөр, өндөрт өргөгдсөн байдалтай болгож өгдөг. Хайр энэрэл диваажингаас ирдэг тул хүнийг Бурхантай нийцэхэд тус болдог.AГБ 446.4

    Жинэнэ эелдэг зөөлөн байдал ёс зүйн дүрэм сахиснаар төлөвшин тогтдоггүй. Ёс зүйтэй байдлыг бүх цаг хугацаанд сахиж байх нь чухал. Ес зүйн зарчмуудаа гажуудуулаагүй тохиолдолд бусдад анхаарал халамж үзүүлэх байдал ямар ч ёс заншлуудтай нийцдэг. Гэвч жинхэнэ эелдэг зөөлөн байдал ёс зүйн зарчмаа хүний ёс заншлаар солих, золиослохыг үл зөвшөөрдөг. Жинхэнэ эелдэг байдал нийгмийн давхаргыг үл тоомсорлодог. Энэ нь өөрийгөө хүлээн зөвшөөрөх, хүнд хүнлэгээр хандаж, хүндэтгэж, хүн бүрийг хүн төрөлхтний агуу гэр бүлийн нэгэн гишүүн болохыг нь хүлээн зөвшөөрөхийг зааж сургадаг.AГБ 446.5

    Хайр энэрэл харц, үг, үйлсээр илрэн харагддаг. -Эцэг эхчүүд бүхнээс илүү хүүхдүүдээ баяр хөөртэй, эелдэг зөөлөн, хайр энэрлээр бялхсан орчноор хүрээлүүлсэн байх ёстой. Хайр энэрэл бялхсан харц, үгс, үйлсээрээ хайраа илэрхийлдэг гэр бүлд тэнгэр элч нар хамт байхыг хүсдэг. Эцэг эхчүүд хайр, баяр баясал, аз жаргалтай, сэтгэл хангалуун байдлыг зүрх сэтгэлдээ оруулж, эдгээрийн нөлөөгөөр гэр бүлээ дүүргэхийг хичээх хэрэгтэй. Эелдэг зөөлөн, бусдыг хүлцэн тэвчсэн зан байдлыг харуулж эдгээрийг үр хүүхэддээ төлөвшүүлэхийг урамшуулж, гэр бүлийг гэрэлтүүлэх ивээл нигүүлслийг зүрх сэтгэлдээ арчлан ургуулаарай. Ийм уур амьсгал хүүхдүүдэд ургамал ногоонд агаар, нарны гэрэл ямар чухал байдагтай адил байх ба оюун ухаан бие махбодын эрч хүч, эрүүл мэндийг сайжруулна.AГБ 447.1

    Эелдэг зан авир, баяр хөөртэй харилцан яриа, хайраар удирдуулсан үйлдлүүд хүүхэд болон эцэг эхчүүдийн зүрх сэтгэлийг торгон утсаар хэлхэж, гэр орныг сэтгэл татахуйц, ямар ч алт мөнгөөр худалдан авахааргүй ховор чимэглэлтэй болгох болно.AГБ 447.2

    Олон төрлийн зан авир холилдсон байх ёстой. - Бурхан олон төрлийн зан авиртай хүмүүс хоорондоо харилцах жам ёсыг тогтоож өгсөн. Тиймээс гэр бүлийн гишүүн бүр бие биенийхээ мэдрэмжинд анхааралтай хандаж, эрх дархыг нь хүндэтгэдэг байх ёстой. Ингэснээр бие биендээ анхаарал хандуулж, тэвчин хүлцэх зан чанарыг төлөвшүүлж, бие биенээ үзэн ядах зан байдал зөөлөрч, хурц зан авир мохоогдох болно. Олон төрлийн зан авир холилдсоноор бие биендээ сайнаар нөлөөлж, төгс нийцсэн байдал бий болох боломжтой.AГБ 447.3

    Эелдэг бус байдлыг юугаар ч цагаатгах боломжгүй.- Христийн дагалдагч гэж хэлсэн мөртлөө хэлж байгаа үгс, гадаад байдлаараа хатуу хэрцгий, эелдэг бус байгаа хүн Есүсээс суралцаагүй гэсэн үг. Сүржигнэн хашгирагч, ихэрхүү, бусдын алдааг олж харсан хүн бол Христэд итгэгч бус, Христэд итгэгч байна гэдэг бол Христтэй адил болно гэсэн үг. Зарим Христэд итгэгч гэж өөрсдийгөө нэрлэсэн хүмүүсийн үйлдэлд эелдэг, найрсаг байдал дутагдаж байгаа ба тэдний сайн үйлдэл нь бузар муу гэж тооцогддог. Тэдний чин сэтгэл болон зөв шударга байдалд эргэлзэх боломжгүй ч чин сэтгэл, шударга байдал нь эелдэг, найрсаг бус байдлыг нь цагаатгахгүй. Христэд итгэгч цэвэр ариун, зөв шударга боловч бусдыг энэрсэн ба үнэнч, өрөвч, найрсаг зан чанартай байх ёстой. AГБ 448.1

    Ахан дүүсээ хайрлан энэрэх, эелдэг зөөлнөөр хандах байдлыг хэрэгжүүлдэггүй хүн, гэр бүлийн хүрээнд буюу эцэг эхчүүд үр хүүхэддээ, үр хүүхэд эцэг эхдээ эелдэг зан, урамшууллын үгсийг хуваалцдаггүй бол тэд Христэд итгэдэггүй зан чанар, зуршлыг төлөвшүүлж байдаг. Хэрэв хүмүүс өчүүхэнд тооцогдох эелдэг, найрсаг байдлыг хэрэгжүүлэх юм бол тэд агуу хүмүүс болж хувирна. Тэд маш агуу болж өсөх болно. Тэдний амьдрал ариун үнэртэн адил Бурхан руу ариун үнэрийг ялгаруулах болно.AГБ 448.2

    Олон хүмүүс бусдын анхаарлыг татахыг хүсч байна.- Олон хүн нөхөрсөг, эелдэг харилцааг хүсэн мөрөөдөж байна . . . Бид байнга боломжуудыг эрж хайж, өөрсдийгөө байнга огоордог байх ёстой, бид жижиг зүйлсэд хүртэл бусдын үзүүлсэн халамжинд талархалтайгаар хандаж байх ёстой. Бид бусдад эелдэг зөөлөн харилцаа болон хайраар удирдуулсан багахан үйлдлээрээ баяр хөөр бэлэглэж, зовлонг нь нимгэлэх боломжуудыг үргэлжид эрэлхийлэх хэрэгтэй. Бусдын төлөө үзүүлэх эдгээр эелдэг байдал гэр бүлүүдээс маань эхлэлээ аван, гэр бүлээс гаднах хүрээнд хальж амьдралын аз жаргалыг бүрэн дүүрэн болгоход тус болдог. Харин эдгээр жижиг зүйлсэд анхаарал хандуулахгүй байх нь амьдралыг аз жаргалгүй, зовлонгоор дүүргэдэг.AГБ 448.3

    Нийгмийн харилцаагаар дамжуулан дэлхийтэй харилцах харилцаа үүсэн бий болдог. -Нийгмийн харилцаагаар дамжуулан Христийн сургаал дэлхийн хүмүүст хүрдэг. Христийн хайрыг амталсан, Бурханы гэрлийг хүлээн авсан эрэгтэй, эмэгтэй хүн бүрийг Бурхан сайхан амьдралыг мэдэхгүй дэлхийн хүмүүсийн харанхуй замыг гэрэлтүүлэхийг шаарддаг. AГБ 449.1

    Бид мянга мянган нөхөрсөг харилцаа, эелдэг зөөлөн харцыг харуулж чадна, эдгээр нь бидэнд эргүүлээд өгөгдөх болно. Бусдад анхаарал хандуулдаггүй Христэд итгэгч бусдыг үл тоомсорлосноороо Христтэй нэгдмэл биш болохоо харуулдаг. Бусадтай эелдэг бусаар харилцан, бусдын эрхийг зөрчсөн мөртлөө Христтэй нэгдмэл байх боломжгүй юм.AГБ 449.2

    Бид бүгдээрээ Есүсийг гэрчлэгчид болох ёстой. Христийн нигүүлслээр ариуссан нийгмийн хүч, бусдыг Аврал руу дуудан ирүүлэх ажлыг гүйцэтгэснээр улам илүү сайжирч байх ёстой. Бид дэлхийд өөрсдийнхөө хувиа хичээсэн хүсэлд автагдаагүй, харин бусадтай ивээлүүд болон эрх дархаасаа хуваалцахыг хүсч байгаагаа харуулах ёстой. Итгэл бишрэл маань биднийг хайр энэрэлгүй, бусдыг тушаасан байдалтай болгодоггүй болохыг харуулах хэрэгтэй. Христийг таньж мэдсэн гэж буй хүмүүс Христийн бусдын сайн сайхны төлөө үйлчилж байсантай адилаар үйлчАэх хэрэгтэй. Бид дэлхий дахинд Христэд итгэгчид уйтгар гунигтай, аз жаргалгүй хүмүүс байдаг гэсэн буруу төсөөллийг төрүүлж болохгүй.AГБ 449.3

    Хэрэв бид гэр орондоо найрсаг, эелдэг хандах юм бол гэр орноосоо хол байхдаа ч хүртэл эелдэг зөөлөн байдлын амтыг түгээсээр байх болно. Хэрэв бид өршөөнгүй, тэвчээртэй, даруу, сэтгэлийн тэнхээгээ харуулах юм бол дэлхийн гэрэл болох боломжтой болно.AГБ 450.1