Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Адвентист Гэр Бүл - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Адвентист Гэр Бүл - Арван Есдүгээр Бүлэг Гэр Орон Хаана Байвал Зохих Вэ?

    Амьдрах газраа тодорхойлохдоо баримтлах зарчмууд - Бурхан биднийг амьдрах газраа сонгохдоо эхлээд өөрийн болон гэр бүлийн ёс зүй болон итгэл бишрэлд ямар нөлөө үзүүлэхэд анхаарал хандуулахыг хүсдэг. {АГБ 131.1}AГБ 125.1

    Бид сүнслэг хөгжил дэвшилд маш сайнаар нөлөөлөх нийгмийн хүрээллийг сонгох хэрэгтэй ба энэ чиглэлд бүх тусламжийг авахыг хичээх хэрэгтэй. Учир нь Сатан бидний диваажин өөд хийж буй хичээл зүтгэлийг эсэргүүцэж, чадлынхаа хирээр хүнд хэцүү болгохыг зорьдог. Хүн бүр хүссэн хүрээллээ үүсгэж чадахгүй тул хүнд хэцүү байдалд орох нөхцөлтэй байнга тулгарна. Гэвч бид Христэд итгэгч зан чанарыг төлөвшүүлэхэд муугаар нөлөөлөх нөлөөлөлд өөрсдийгөө сайн дураар оруулах ёсгүй. Бид өөрсөддөө нөлөөлөх хүрээллээ тогтоох үүргээ хэрэгжүүлэх үедээ Христийн нигүүлслийг бузартуулахгүйн тулд залбирал болон сэрэмжтэй байдлаа аль алийг нь хоёр дахин нэмэгдүүлэх хэрэгтэй. (АГБ 131.2}AГБ 125.2

    Христийн баярт мэдээ - бидэнд аливаа зүйлсийг бодитойгоор үнэлж цэгнэн, хамгаас үнэтэй, мөнхөд орших зүйлсэд анхаарлаа хандуулахыг зааж сургадаг. Энэхүү зарчмыг гэр орноо сонгох үүрэг хүлээсэн хүмүүс анхаарах шаардлагатай. Тэд хамгийн чухал зорилгоосоо өөрсдийгөө хөндийрүүлэх боломжийг гаргаж болохгүй.... (АГБ 131.3}AГБ 125.3

    Бид гэр орныхоо байрлалыг сонгох үедээ эд баялаг, загвар хийц, нийгмийн түгээмэл сонирхолд удирдуулалгүй, харин энгийн даруу, цэвэр ариун, эрүүл саруул, жинхэнэ үнэ цэнэтэй зарчмуудаар удирдуулах хэрэгтэй... {АГБ 131.4}AГБ 126.1

    Дуу чимээ ихтэй, ядаргаанд нөлөөлөхүйц бужигнаан, хүний гарын бүтээлээс үүсэн бий болох эмх замбараагүй байдал, байнга бузар муу хүсэл бодлыг төрүүлж байдаг орчинд амьдрахын оронд Бурханы гарын бүтээлийг ажиглан харах боломжтой газрыг сонгоорой. Байгалийн амар тайван, анир чимээгүй, үзэсгэлэнтэй байдлаас зүрх сэтгэлийн амар амгаланг олж аваарай. Хараагаа ногоон тал, ой мод, уул толгод руу бэлчээж, хотын утаа ба тоосонд автагдан сүүдэртээгүй хөх тэнгэр өөд харж, тэнгэрийн сэргээн шинэчлэх агаараар амьсгалаарай. (АГБ 131.5}AГБ 126.2

    Анхны гэр орны загвар - Анхны эцэг эхийн үр хүүхдүүд үржиж, дэлхий даяар тархан суурыних үедээ анхны эцэг эхэд өгөгдсөн гэр бүлийн жишээг дагаж биелүүлэх ёстой байсан. Бурханы Өөрийн гараар үзэсгэлэнтэйгээр бүтээсэн гэр орон нь тансаг орд харш байгаагүй. Хүн бардамнаж, өөрсдийн гарын бүтээлээр алдаршиж, сүржин, үнэтэй, тансаг байдалдаа бахдан баясахыг хүсч байдаг бол Бурхан Адамд зориулан цэцэрлэгт гэр орныг бэлдэж өгсөн. Адам цэцэрлэгт амьдарч байсан. Энэхүү гэр цэлмэг хөх тэнгэрээр дээвэр хийж, чамин тансаг мөнх ногоон зүлэг, цэцэгсээр шал хийж, нүд булаам сайхан моддын навчис бүрхсэн мөчрүүдээр туургаа хийсэн байсан. Гэр орны хананд Агуу Урлан Бүтээгчийн гарын ураар бүтээгдсэн хамгаас гайхамшигтай чимэглэлүүд өлгөгдсөн байсан. Ариун хосын эргэн тойронд бүх цаг үед зориулагдсан сургамж оршиж байлаа. Энэ нь жинхэнэ аз жаргал бардамнал, хээнцэр тансаг байдлаас бус харин Бурханы бүтээлээр дамжуулан Түүнтэй дотно харилцаа үүсгэхээс ирдэг гэсэн сургамж байсан. Хэрэв хүн хиймэл зүйлсэд анхаарлаа хандуулахаа больж, энгийн даруу зан чанарыг хөгжүүлэх юм бол Бурханы бүтээлийн зорилгод нийцсэн амьдралаар амьдрахад маш ихээр дөхөж очдог. Бардамнал, хүний хүсэл эрмэлзэл хэзээ ч сэтгэлийг хангаж өгдөггүй, харин жинхэнэ мэргэн ухааныг эзэмшсэн хүмүүс Бурханы хүн бүрт хүртээлтэй болгож өгсөн таашаалуудаас сэтгэл хангалуун байдал болон ариусган шинэчлэгч баяр цэнгэлийг олж авсан байдаг. {АГБ 132.1}AГБ 126.3

    Бурхан дэлхий дээр Хүүдээ зориулан гэр орон сонгож өгсөн - Есүс дэлхий дээр хүн төрөлхтний дунд хэзээ ч хийгдэж байгаагүй агуу ажил үйлсийг гүйцэтгэхээр ирсэн. Тэрээр амьдралыг шилдэг үр дүнд хүргэхийн тулд ямар амьдралаар амьдрах ёстойг үзүүлэх Бурханы элчин сайд болон айлчилж ирсэн. Хэмжээлшгүй Агуу Эцэг Хүүдээ зориулан ямар нөхцөл байдал бүхий гэр оронг сонгож өгсөн бэ? Тэрээр Галилын алслагдмал толгодын дунд оршин буй шударга, хүндэтгэл хүлээхүйц хичээл зүтгэлээр амьдралаа залгуулж буй, энгийн даруу амьдралтай, өдөр тутмын бэрхшээл, асуудлуудаа даван гарахаар тэмцэж буй, өөрсдийгөө золиосолсон, эд хөрөнгөндөө хянамгай хандсан, тэвчээртэй, баяр хөөртэйгөөр үйлчилсэн, эхийнхээ дэргэд суун Библийн судрыг дэлгэн судлах боломжтой, ногоорон харагдах хөндийд үүр цайж, гэгээ тасарч байгааг, байгалийн ариун үйлчлэлүүд хэрхэн явагдаж байгааг ажиглан харж, Бурхантай зүрх сэтгэлээсээ харилцаж, Түүний бүтээл болон ивээлүүдийн талаар судлах боломж болон нөхцлүүдээр хангагдсан гэр оронд Есүсийн бага насыг өнгөрөөхөөр төлөвлөсөн. (АГБ 132.2}AГБ 127.1

    Бурханы амласан нутгийн хөдөөний айл гэр - Израильчуудын цөлд аялах үеэр үүсэн бий болсон сахилга бат Бурханы амласан газар нутагт ч үргэлжлэн мөрдөгдөх ёстой байлаа. Израилийн ард түмэн хотуудад бөөгнөрөлдөн амьдрах бус харин гэр бүл бүр өөрсдийн газрыг эзэмшин амьдрах боломжтой байв. Энэ нь бүх хүмүүст байгалийн, доройтоогүй амьдралаас ирэх эрүүл саруул байдлыг бэлэглэж байсан. {АГБ 133.1}AГБ 127.2

    Байгаль орчин Иоханы зан чанарт нөлөө үзүүлсэн - Христийн ирэлтийг урьдчилан тунхаглагч Иохан Баптист эцэг эхээсээ бага насныхаа боловсрол хүмүүжлийг олж авсан. Түүний амьдралын ихэнх цаг хугацаа хээр цөлд өнгөрсөн... Иохан хотын чамин тансаг, зугаа цэнгэлтэй амьдралаас татгалзан эзгүй цөлд хатуу сахилгажуулалт олж авах сонголтыг хийсэн. Түүнийг хүрээлж байсан орчин даруу төлөв, өөрийгөө үгүйсгэсэн зуршлуудыг төлөвшүүлэх таатай орчинг бүрдүүлж байсан. Иохан дэлхийн чимээ шуугианаас хол хөндий байдалд байгаль, Бурханы үзэгдэл, агуу ивээл хайраас суралцах боломжоор хангагдсан байсан... Түүнийг бага залуу байхаас нь тусгай үүрэг даалгавар гүйцэтгэх дуудлага ирсээр байсан ба тэрээр энэхүү ариун найдварыг хүлээн зөвшөөрөх шийдвэрийг гаргасан. Иоханы цөлийн тусгаарлагдсан амьдрал тухайн үед түгэн дэлгэрч байсан эргэлзээ, итгэлгүй байдал, бузар муугийн нөлөөг агуулсан нийгмээс хөндийрөх сайхан боломжийг бий болгож өгч байлаа. Тэрээр сорилтыг сөрөн гарахын тулд өөрийн хүчинд найдахаа больж, гэм нүгэлтэй байдалд автагдаж, дасан ижилсэхээс сэргийлэн гэм нүглийн нөлөөнөөс өөрийгөө хөндийрүүлсэн. (АГБ 133.2}AГБ 128.1

    Хөдөө хээр орших гэр орны бусад чухал талууд - Бүх цаг үеийн туршид хамгийн шилдэг болоод зөвт хэмээн тооцогдсон хүмүүс хөдөө хээр амьдарч байсан. Абрахам, Иаков, Иосеф, Мосе, Давид, Елиша нарын түүхээс уншиж үзээрэй. Итгэл болон хариуцлага ноогдуулсан үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн эдгээр хүмүүсийн төлөвшсөн амьдралын түүхийг судалж үзээрэй. (АГБ 134.1}AГБ 128.2

    Эдгээр хүмүүсийн хэд нь хөдөө хээр өсч хүмүүжсэн бэ? Тэд хээнцэр тансаг амьдралаар бараг амьдарч байгаагүй. Тэд бага залуу насаа зугаа цэнгэлд зориулан өнгөрөөгөөгүй. Эдгээр хүмүүсийн ихэнх нь ядуу, хүнд хэцүү 128 амьдралын бэрхшээлийг үүрэн гарах шаардлагатай байсан. Тэд бага наснаасаа ажил хөдөлмөрт суралцсан ба эрүүл агаарт гүйцэтгэж байсан идэвхтэй хөдөлмөр бие махбод, оюун ухаанд нь эрч хүч, уян хатан байдлыг бий болгож өгсөн. Тэд өөрсдийн нөхцөл байдалд тулгуурлан үүсэн гарч ирж буй бэрхшээл, асуудлуудаа даван гарахад суралцсан тул энэ бүхнээс их хэмжээний эр зориг, тэвчээрийг өөрсөддөө төлөвшүүлж чадсан. Тэд биеэ даан өөрийгөө авч явах, өөрийгөө захирах чадваруудад суралцсан. Тэд бузар муу найз нөхдийн нөлөөллүүдээс хамгаалагдсан орчинд байгалийн сайн сайхан таашаал, зөв шударга найз нөхдийн хүрээлэлд сэтгэл ханамжтай байж сурсан. Тэд энгийн хүсэл сонирхолтой, зөв шударга зуршлуудтай байсан. Эдгээр хөвгүүд шударга зарчмуудаар удирдуулж, ариун, зөв шударга, үнэнч хүмүүс болж хүмүүжсэн. Тэд амьдралын чухал ажил үүргийг гүйцэтгэх дуудлагыг авах үедээ дэлхийд сайнаар нөлөөлөх эерэг нөлөөг үзүүлж, бие махбод, оюун ухаан болон сүнслэг хүч чадал, төлөвлөх, төлөвлөөгөө хэрэгжүүлэн, бузар мууг тууштайгаар эсэргүүцэх чадваруудаа ашигласан. {АГБ 134.2}AГБ 128.3