Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Адвентист Гэр Бүл - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Далан Зургадугаар Бүлэг - Амралтын Болон Тэмдэглэлт Өдрүүд

    Амралтын өдрүүдийг сахих зааварчилгаа шаардлагатай байна. - Бид амралтын өдрүүдээ дэлхийн хүмүүсийн адил биш боловч ямар ч баяр ёслол болоогүй мэт өнгөрөөж, хүүхдүүдийнхээ урмыг хугалахгүй байхыг би үзэгдлээрээ үзсэн. Үр хүүхдүүд маань бузар муугийн нөлөөнд орж, дэлхийн зугаацал, сэтгэл хөдөлгөсөн бүхнээр бузартах аюул их байгаа ч, эцэг эхчүүд аюултай зугаа цэнгээний оронд хийж болох олон боломжуудыг судалж үзэх хэрэгтэй. Та бүхэн үр хүүхэддээ сайн сайхан, аз жаргалтай бүхнийг хүсэн мөрөөддөг болохоо танилцуулж өгөөрэй. AГБ 495.1

    Дэлхийн болон сүмийн хүмүүс баяр ёслолыг залхууран өнгөрөөх нь эрүүл мэндэд тустай ба аз жаргалтай байхад чухал нөлөө үзүүлдэг гэж заалгасаар ирсэн. Харамсалтай нь бодит байдал дээрээ эдгээр баяр ёслолууд нь бузар муу нөлөөг үзүүлдэг.AГБ 495.2

    Бид дээрх муу нөлөөг өөрчлөн баяр ёслолуудыг болж өгвөл хүүхэд, залуучуудад сонирхолтой болгохыг чин сэтгэлээсээ хичээх болсон. Бид итгэгч бус хүмүүсийн зугаа цэнгэлээс үр хүүхдүүдээ холдуулах зорилготой байсан.AГБ 495.3

    «Дэмий өнгөрөөсөн өдрийг» тэнгэр элч бүртгэх болов уу? - Зугаа цэнгэл хөөцөлдөн нэг өдрийг өнгөрөөсний дараа зугаа цэнгэл хөөцөлдөгчийн баяр баясал хаачдаг вэ? Бид Христэд итгэгчдийн хувьд бусдад шударга ариун, илүү сайн, өндөрт өргөгдсөн арга замыг зааж өгсөн үү? Та тэнгэр элч нарын тэмдэглэлийг унших юм бол ямар тайланг олж унших бол? Нэг өдрийг дэмий хоосон өнгөрөөсөн гэдэг тайланг унших уу! Сайн үйлсийг хийж гүйцэтгэлгүйгээр өөрсдийгөө хөгжүүлэх, Христийн үйлчлэлийг хийх нэг өдөр алдагдсан байх болно. Тэдэнд өөр өдрүүд байгаа боловч охид нь хөвгүүдийн талаар, хөвгүүд охидын талаар утга учиргүй яриа дэлгэн, дэмий хоосон өнгөрөөсөн тухайн өдөр дахин хэзээ ч буцаж олдохгүй.AГБ 495.4

    Тухайн өдөр шиг сайхан боломжууд дахин бий болохгүй шүү дээ. Тухайн баяр ёслолын үеэр эрч хүчтэйгээр ажиллаж байсан бол тэдэнд илүү дээр байх байсан. Хүмүүс баярын өдрөө зөв зохистойгоор өнгөрөөдөггүй ба шүүлтийн өдөр тухайн өдрийг дэмий хоосон өнгөрөөсөн гэсэн мөнхийн тэмдэглэлтэй үдэх юм.AГБ 496.1

    Төрсөн өдрүүд бол - Бурханыг магтан алдаршуулах өдөр. - Еврейчүүд шинэ хүүхэд төрөх үед Бурханд зориулан, Түүний товлон өгсөн хүүхдийн төлөө өргөл өргөдөг байсан. Эцэг эхчүүд хүүхдийнхээ төрсөн өдөрт зориулан бэлэг авч өгөхийг маш их хичээдэг. Эцэг эхчүүд мөхөс хүн хүндэтгэл хүлээх ёстой юм шиг төрсөн өдрийн баярыг хүүхдээ хүндэтгэн дээдэлсэн баяр болгодог. Сатан төрсөн өдрийг өөрсөддөө бодлоо хандуулах, бэлгээ зориулах арга болгон мушгин гуйвуулсан. Ийнхүү хүүхдүүдийн бодол санаа өөрсөд дээрээ төвлөрч, өөрсдийгөө тусгай таалал хүртэх ёстой хэмээн боддог...AГБ 496.2

    Хүүхдүүд төрсөн өдрөөрөө Бурханы хайр энэрэлд, дахин нэг жилийн туршид амьдралыг нь сахин хамгаалж байсанд талархал өргөдөг баяр болгох ёстой. Энэ үед гайхамшигтай үнэ цэнэтэй сургамжуудыг өгч болох юм. Бид мөнхийн амьдралын итгэл найдвараас гадна амь амьдрал, зрүүл мэнд, хоол хүнс, хувцсандаа бүх ивээл хайрыг өгөгч Бурханд талархах ёстой. Бид хамгийн агуугаар биднийг хангаж байдаг Бурхандаа хандан, Түүний тусламжтайгаар талархлын өргөлөө өргөх боломжтой болдог. Төрсөн өдрийн өргөл хандив Диваажинд тэмдэглэгдэх болно.AГБ 496.3

    Жилийн үйл явдлуудыг дүгнэх өдөр. - Бид хүүхдүүдээ өнгөрсөн жилийн амьдралаа дүгнэж, диваажинд тэмдэглэгдэн үлдсэн амьдралынхаа тайлангуудад сэтгэл хангалуун байгаа эсэхээ шүүх цаг болохыг нь зааж сургах хэрэгтэй. Хүүхдүүдэд зан чанараа нягтлах, зан авир, үг, үйлдлүүд нь Бурханы хүсэлд нийцсэн эсэхийг тунгаан бодох ёстойг зааж сургаарай. Тэд амьдралаа Есүсийнхтэй адил болгосон эсэх, Бурханы өмнө үзэсгэлэнтэй, сайхан харагдаж байгаа эсэхийг бодон тунгаах хэрэгтэй. Энэ өдөр хүүхдүүдэд Эзэний мэдлэг, арга замууд, хууль дүрмийг зааж өгөөрэй. AГБ 497.1

    Бурханы зорилгыг хамгаас илүү чухалчлах нь. -Би гэр бүл болон найз нөхөддөө хандан, Эзэний ажлыг гүйцэтгэхэд нэмэр болох зорилгоор Түүний эрдэнэсийн санд бэлгийг нь өргөх зөвшөөрлийг өгөхгүй бол надад зориулан төрсөн өдөр болон Зул сарын бэлэг битгий бэлэглээрэй гэж захидаг болсон. AГБ 497.2

    Талархлын баярыг бид хэрхэн тэмдэглэх ёстой вэ? - Талархлын баяр ойртсоор байна. Бидний жинхэнэ талархлын баяр энэ дэлхий дээрх өөрсөддөө талархал өргөж буй баяр байх ёстой юу? Эсвэл Бурханд талархал өргөсөн баяр байх ёстой юу? Бидний талархал бидэнд болон бусдад гайхамшигтай ач тусаа өгөхүйц, эргэн тойрны ядуу зүдүү хүмүүсийг санан дурсах өдөр болж болох юм... AГБ 497.3

    Ядуу хүмүүст тусламж, үзүүлэхдээ тусламж авч байгаа хүнийг бидэнд тусалж байгаа мэтээр харагдуулах олон зуун аргууд байдаг. Бид бусдаас авахаас илүү өгөхдөө ивээлийг хүртдэг гэдгээ санах хэрэгтэй. Хүмүүс хүндэтгэл хүлээсэн, хайр энэрэлд нь багтах сонирхол төрүүлэхүйц, тусламж хэрэгцээгүй хүнд хангалттай хэмжээгээр халамж үзүүлдэг. Дэлхийн нийтлэг үзэл, ёс заншилд тусламж үзүүлсэн хүндээ л тусла гэсэн зарчим үйлчилдэг бол Библи дээрхээс тэс ондоо зарчмыг сургадаггүй. Бурханы үгэнд дээрхтэй адил үзлээр тусламж үзүүлж, сэтгэлээ хангахыг эсэргүүцдэг ба «баячуудад тусламж үзүүлсэн хүн заавал ч үгүй хомсдолд орно» гэж хэлдэг.AГБ 497.4

    Бидний амьдралын зарчмууд шалгуурт ороход ойртож байна. Хамтдаа Бурханы тусламж хэрэгцээтэй байгаа хүмүүст ямар тусламж үзүүлж болох талаар бодож тунгаацгаая. Бид өөрсдөөрөө дамжуулан Бурханы ивээлийг бусдад үзүүлэх боломжтой. Та үзүүлж буй тусламжаа олон түмэнд тунхаглалгүйгээр бэлэвсэн, өнчин, ядуу гэр бүлүүдийн зовлон бэрхшээлээс хэрхэн нимгэлж болох талаар бодож тунгаагаарай. Бид Эзэний баялагийг ядууст ивээл болгон өгдөг суваг болохыг хичээх хэрэгтэй...AГБ 498.1

    Бидний үүрэг даалгавар үүгээр дуусчихгүй. Та дотны Найзаас хангалуун байдал ирдэг болохыг хүлээн зөвшөөрч, Түүний хайр ивээлд талархалтайгаар хандан хандив болон талархлын өргөлөө өргөх хэрэгтэй... Ах, эгч дүүс нар минь ээ, Талархлын өдөр энгийн даруухан хоол хүнс зооглож, амттан болон тансаг хоол хүнсэнд зарцуулах мөнгөөрөө Бурхандаа талархлын өргөл өргөөрэй.AГБ 498.2

    Талархлын баярыг өөрсдийгөө алдаршуулах, хоол идэх дур хүслээ хангахын тулд дахин зориулахгүй байцгаая. Бид Эзэний хаан ширээний өмнө амьдралыг маань дахин нэг жилээр ивээсэнд талархаж талархлын өргөлөө өргөх ёстой... Хэрэв баярын зоог бэлдэхээр бол ядууст зориулаарай.AГБ 498.3

    Талархал өргөх өдөр. [ТАЙЛБАР: 1884 ОНЫ 11 САРЫН 27 ӨДӨР БЭТЛ КРИЙКИЙН СҮМД НОМЛОСОН ТАЛАРХЛЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН СУРГААЛ НОМЛОЛООС ИШ ТАТАВ.] - Бидэнд талархах олон зүйл байгаа гэж би итгэж байна. Бид маш их нигүүлслийг хүлээн авсан учир Бурханд талархаж, баяр хөөртэй байх хэрэгтэй гэж бодож байна. . . Бид Талархлын баярын жинхэнэ утгыг мэдрэхийг хүсч байна. Энэхүү баярыг гажуудуулан, хэрэггүй хоосон зүйлсэд цагаа зарцуулахгүй байж, баярын жинхэнэ утга санаа болох талархлыг өргөхийг хичээх хэрэгтэй. Бидний магтаал талархлын үгс дээшээ өндөрт өргөгдөх болтугай.AГБ 498.4

    Бид яагаад баяр ёслолоо Бурханд зориулж болохгүй гэж? - Бурханы бидэнтэй хэрхэн ханддаг болохыг санан дурсаж, баяр ёслолоо Түүнд зориулан тэмдэглэх нь бидэнд сайн нөлөө үзүүлэхгүй гэж үү? Бурханыг мартахгүйн тулд өнгөрсөн үеүдэд өгсөн ивээлүүд, үргэлжид зүрх сэтгэлд маань сануулж байсан сануулгуудыг санан дурсах нь бидэнд сайн нөлөө үзүүлэхгүй гэж үү? AГБ 499.1

    Дэлхий дахин олон баяр ёслолыг тэмдэглэдэг ба хүмүүс зугаатай тоглоом, бооцоотой морин уралдаан, мөрийтэй тоглоом, тамхи татах, согтуурхах байдалд хэт автагдаж байна...AГБ 499.2

    Бурханы хүмүүс Түүний бялхсан ивээлүүдэд тогтмол талархахын тулд цуглах ёсгүй гэж үү?AГБ 499.3

    Баярын өдрүүдэд баярын мэдээ түгээх боломжууд бий болж байдаг. - Бид сүмд байгаа хүмүүсийг зохион байгуулах, залуучуудад ажил хөдөлмөрийн арга барилыг сургаж өгөх, хүн төрөлхтний асуудал бэрхшээлийг нимгэлэхэд тусламж үзүүлж, эрэгтэй, эмэгтэй, хүүхэд залуучуудын авралын төлөө ажиллах тал дээр чадвараа байнга хөгжүүлэхийг хүсч байна. Өдөр тутмынхаа амьжиргааг залгуулахын тулд ажилладаг хүмүүс баярын мэдээ түгээх ажилд байнга оролцох боломжгүй байдаг. Тэд Христэд итгэгч үүргээ гүйцэтгэн, сайныг хийх боломжгүй байсан боловч баяр ёслолын өдрүүдэд энэ бүхнийг хийж гүйцэтгэх боломжтой байдаг. AГБ 499.4

    Баяр ёслолын өдрүүдийг зөвхөн үр хүүхдүүдийнхээ хувьд бус мөн ядуу, бэрхшээл зовлон үүрсэн хүмүүсийг баяр хөөр, аз жаргалтай болгох өдөр болгоорой. Есүст талархаж, талархлын өргөлөө өргөлгүй нэг өдрийг бүү өнгөрөөгөөрэй.AГБ 499.5