Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Адвентист Гэр Бүл - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Хорьдугаар Бүлэг - Гэр Бол Ба Хот Суурин Газар

    Хотын амьдралын аюул - Хотуудад өрнөж буй амьдрал хиймэл бөгөөд хуурамч юм. Мөнгө олох хүсэлдээ автагдан улайрах сэтгэл, зугаа цэнгэл, сэтгэл хөдлөлийг эрж хайсан эргүүлэг, гадаад үзэмж, тансаг, хээнцэр байдлын араас өлсөж цангаж буй бузар хүч олон хүмүүсийн хүч нөлөөтэй нэгдэх амьдралын жинхэнэ зорилгоос оюун ухааныг холдуулсаар байна. Эдгээр нь мянга мянган бузар муу сүнснүүдэд үүд хаалгыг нээж өгч байна. Залуучуудад дээрх бузар хүчний нөлөөнүүдийг эсэргүүцэх ямар ч хүч алга. Хот суурин газар амьдарч буй хүүхэд залуучуудыг аажмаар боловч яваандаа аймшигтайгаар уруу татаж байгаа зүйл бол яах аргагүй зугаа цэнгэлд дурлах хүсэл юм. Тоймгүй их баярын едрүүд, элдэв тоглоом ба морин уралдаан олон мянган хүмүүсийг амьдралын ухамсартай үүрэг хариуцлагаас хөндийрүүлж зугаа цэнгэл, сэтгэлийн хөөрлийн эргүүлэгт татагдан ороход нөлөөлж байна. Хүмүүс зөв сайн, зохистой зүйлсэд зарцуулах ёстой мөнгөө зугаа цэнгэлд хийсгэн хаясаар байна. {АГБ 135.1}AГБ 131.1

    Эрүүл мэндэд үзүүлэх нөлөө - Хотын хүрээлэн буй орчин ихэнхдээ эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц байдаг. Өвчний нянгаар амьсгалах байнгын боломж, бохир агаар, бохир ус, бохир хоол хүнс хаа сайгүй тархсан байдал, олон хүн багширсан, харанхуй, эрүүл бус орон сууцууд зэрэг нь хотын амьдралын бузар муу талуудын цөөхөн жишээ юм. (АГБ 135.2}AГБ 131.2

    Бурхан хэзээ ч хүмүүсийг хот сууринд шавж, нэг газар олуулаа орон сууцанд бөөгнөрөн амьдруулах зорилготой байгаагүй. Бурхан анхнаасаа л анхны эцэг эхийг маань үзэсгэлэнтэй байгаль, дуу чимээгээр хүрээлүүлэн амьдруулахаар бүтээсэн. Тэрээр биднийг өнөө үед ч гэсэн тэрхүү зорилгодоо нийцүүлэн баяр хөөртэйгөөр амьдруулахыг хүсдэг. Бид Бурханы анхны төлөвлөгөөтэй нийцэхийг зорин амьдрахыг хичээх тусам бид бие махбод, оюун ухаан, зүрх сэтгэлээр эрүүл саруул байх орчинг бүрэлдүүлэх болно. {АГБ 135.3}AГБ 132.1

    Гэм нүглийг үржүүлэх газар - Хот суурингууд уруу таталтаар дүүрэн байдаг. Бид хүүхэд залуучуудаа энэхүү бохирдсон газруудаас аль болох хол байлгахын төлөө төлөвлөж ажиллах хэрэгтэй. (АГБ 136.1}AГБ 132.2

    Бид хүүхэд, залуусаа сайтар анхаарч, хамгаалах ёстой. Тэднийг хот суурингуудын гэм нүглийг хөгжүүлж буй газруудаас хол байлгах хэрэгтэй. (АГБ 136.2}AГБ 132.3

    Үймээн, самуун - Бурхан Өөрийн хүмүүсийг үргэлжийн үймээн самуурлаар дүүрэн хот суурин газруудад суурыниж амьдрахыг хүсдэггүй. Яарч сандарсан, дуу чимээгээр дүүрэн байдлаар ёс зүйгээ алдаж буй тогтолцооноос үр хүүхдүүдээ хөндийрүүлж, холдуулах хэрэгтэй байна. (АГБ 136.3}AГБ 132.4

    Хөдөлмөр эрхлэхэд тохиолдож буй бэрхшээлүүд - Санхүүгийн хоршоодын үйл ажиллагаа, үйлдвэрчний эвлэлүүдийн зохион байгуулж буй ажил хаялтуудаас хотод амьдрах нөхцөл байдал байнга хүндэрч, доройтсоор байна. Ноцтой асуудал бэрхшээлүүд өмнө маань тулгарч эхэлж байгаа тул гэр бүлүүд хотуудаас нүүх зайлшгүй шаардлагатай болох болно. (АГБ 136.4}AГБ 132.5

    Ойртон ирж буй сүйрэл - Томоохон хотууд арчигдан үгүй болох учир ирж буй шүүлтийн талаар хүн бүр сэрэмжлүүлэгдсэн байх ёстой. (АГБ 136.5}AГБ 132.6

    Хуурамч шүтээнүүдэд бүрэн автагдах шахсан мянга мянгаад хотуудад сүйрэд нүүрлэж байгааг Бурханы хүмүүс аль хэдийн мэдэрч эхэлсэн байна! (АГБ 136.6)AГБ 132.7

    Дэлхийн хүсэл сонирхол ба ашиг хонжоо олох хүсэл - Эцэг эхчүүд хүүхдүүддээ зөв нөлөө үзүүлэх орчинг бий болгож өгөх тал дээр тэр бүр анхаарал хандуулахгүй байна. Тэд гэр орноо сонгохдоо хүрээлэн буй нийгмийн нөлөө болон ёс зүйг бодолцохоосоо илүү дэлхийн хүсэл сонирхлоо бодож байна. Ийнхүү хүүхдүүд маань итгэл бишрэл болон зөв, сайн зан чанарыг төлөвшүүлэн хөгжүүлэхэд таагүй орчинд хүмүүжиж байна... {АГБ 136.7} AГБ 133.1

    Молех хэмээн хуурамч шүтээнд хүүхдүүдээ өргөж байсан Канаанчуудыг буруутгадаг эцэг эхчүүдээ та нар өөрсдөө юу хийж байгаагаа анзаарч байна уу? Та нар үнэтэй өргөл хандиваа эд баялаг хэмээх бурханд өргөж байна. Хүүхдүүд тань өсч том болохдоо хайраар дутсан, хайрыг харуулдаггүй зан чанартай болж хүмүүжнэ. Тэдэнд итгэлгүй байх тууштай шийдвэр, гэм нүгэлд автагдаж буй шинж тэмдэг илрэх үед та хүүхдүүдээ авралд хүргэж чадаагүй өөрийн итгэл бишрэлээ буруутгах болно. Та юу тарьснаа хураан авч байгаа бөгөөд дэлхийг хайрлах хувиа хичээсэн хайр, Бурханы нигүүлслийг авах боломжоо үл тоомсорлосноос гарсан үр дүн бол энэ юм. Та гэр бүлээ уруу таталтаар дүүрэн газар руу нүүлгэж, Бурханы гэрээний авдар, өршөөл нигүүлсэл, хамгаалалтаа чухал хэмээн тоож үзээгүй. Тиймээс Эзэн Бурхан үр хүүхдүүдийг тань уруу татлагаас авран хамгаалах гайхамшгийг үзүүлээгүй. (АГБ 137.1}AГБ 133.2

    Хотын амьдралд бодит ашиг тус гэж байхгүй - Хотод оршин сууж буй зуун гэр бүлээс нэг нь ч эрүүл мэнд, оюун ухаан, сүнслэг байдлаараа хөгжин дээшилж чадахгүй. Тал хөндий, уул толгод, мод буттай газар итгэл, найдвар, хайр, аз жаргалыг илүү олох боломжтой. Үр хүүхдээ хотын дүр төрх, их дуу чимээ, гудамжин дахь нийтийн тэрэг, машины нүргээнээс холдуулаарай. Үр хүүхдүүдийн тань оюун ухаан илүү эрүүл саруул болох болно. Ийм нөхцөлд хүүхдүүдийнхээ зүрх сэтгэлд Бурханы үгэн дэх үнэнийг суулгаж өгөх амархан байх болно. {АГБ 137.2}AГБ 133.3

    Алслагдмал газраас хот сууринд суурыииж буй хүмүүст өгөх зөвлөгөө - Олон эцэг эхчүүд хотод амьдрах нь илүү дөхөм, байрлалын хувьд ашигтай учраас гэсэн шалтгаанаар хот руу нүүж байна. Тэд энэхүү шийдвэрийг гаргаснаар үр хүүхдүүддээ их хэмжээний уруу татлагад автагдах нөхцлийг бүрдүүлж өгдөг. Хөвгүүд хийх ажлаа олж ядахдаа гудамжны хүмүүжил олж, нэг төрлийн доройтлоос нөгөө төрлийн доройтол руу хальтран ордог. Удалгүй хүүхдүүд нь ямар ч сайн сайхан, цэвэр ариун зүйлсэд сонирхолгүй болж хувирдаг. Эдгээр хүүхдүүдийн эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ бие махбод болон оюун ухааны эрч хүчинд эерэг нөлөө үзүүлэх хотоос зайдуу гэртээ үлдсэн бол нөхцөл байдал ямар өөр байх байсан гэж бодно. Залуучуудад газар хагалж, ургамал ногоо арчлах ажлын арга барилыг зааж сурга. Тэд ядарч цуцсандаа гэм буруугүй байдлаар хүмүүжиж, бөх нойронд автагдан унтах болно. {АГБ 137.3}AГБ 134.1

    Эцэг эхчүүд үр хүүхдүүддээ анхаарал тавихгүй байгаагаас хотын залуус Бурханы өмнө арга замуудаа бузартуулж, зүрх сэтгэлээ бохирдуулсаар байна. Энэ бүхэн цаг заваа үр дүнгүй өнгөрөөх үр дүнд хүргэдэг. Шорон, гяндан, цаазын тавцан зэргүүд үр хүүхдээ ойшоогоогүй орхисон эцэг эхчүүдийн гунигтай түүхийг гэрчлэн хүүрнэж байдаг. (АГБ 138.1}AГБ 134.2

    Асран халамжлах үүрэг хүлээсэн гэр бүлийн гишүүдийнхээ зүрх сэтгэлийг аюулд оруулснаас дэлхийн бүх хүсэл мөрөөдлөө золиослосон нь дээр. Гэр бүлийн гишүүд маань уруу таталтад орох ба уруу таталтуудыг сөрөн тэмцэх тал дээр сургагдсан байх шаардлагатай. Харин таны үүрэг бол гэр бүл болон өөрийгөө Бурханд бүх зүрх сэтгэлээ нээлттэйгээр, эрх чөлөөтэйгээр зориулахад саад болж буй бүх төрлийн харилцаа, бүх бузар нөлөө, бүх төрлийн зуршлуудыг таслан хаяхад оршиж байна. {АГБ 138.2}AГБ 134.3

    Хүн ам ихээр төвлөрсөн хотод амьдрахыг хичээхийн оронд үр хүүхдүүдээ уруу таталтаас хамгаалагдах хамгийн боломж бүхий газар суурыниж, үр хүүхдүүдээ үр ашигтай амьдралаар амьдрахад сургаж, хүмүүжүүлээрэй. Эш үзүүлэгч Езекиел Содом хотын гэм нүгэл, сүйрэлд хүрэхэд нөлөөлсөн шалтгаануудыг: «бардамнал, цатгалан байдал, залхуурал нь тэр эмэгтэй болон түүний охидод байсан ба тэр ядуус болоод тусламж хэрэгтэй хүмүүсийн гарыг хүчирхэгжүүлээгүй юм» хэмээн тодорхойлсон. Содомд тохиосон шийтгэлээс зугтахыг хүсч буй хүн бүр ёс суртахуунаа алдсан хот дээр Бурханы шүүлт буух болсон шалтгаануудаас өөрсдийгөө хөндийрүүлэх ёстой. (АГБ 138.3}AГБ 135.1

    Лот Содом хотод ирэх үедээ өөрийгөө гэм нүглээс хол байлгаж, гэр бүлээ өөрийн жишээгээр удирдахыг хүсч байсан. Харамсалтай нь эргэн тойрны бузар муу нөлөө түүний итгэл бишрэлд нөлөөлж, түүний үр хүүхдүүд Содомын оршин суугчидтай холбоо тогтоон, тэдний хүсэл сонирхлыг хүлээн зөвшөөрч эхэлсэн. Лотын Содом руу нүүснээс үүсэн гарсан үр дүн бидний өмнө тодорхой байгаа шүү дээ. Өнөө үед олон хүмүүс Лотын алдааг давтсаар байна. (АГБ 138.4}AГБ 135.2

    Гэр орны байрлал болон гэр бүлийн дотоод уур амьсгалыг үүсгэхдээ болж өгвөл Содом ба Гоморрагаас аль болох хол байхыг хичээгээрэй. Том хотуудаас хол бай. Хэдийгээр хотоос зайдуу амьдарснаар баян чинээлэг болохгүй ч гэсэн боломжийнхоо хирээр гэр орноо хотын чимээнээс зайдуу амар тайван байлгах газрыг сонгоорой. Хамгийн шилдэг нөлөөг үзүүлж болох газарт гэр бүлээ суурынуулаарай. (АГБ 139.1}AГБ 135.3

    Эзэн надад хүмүүст гэр орноо хайх үедээ хот руу хошуурч болохгүй гэсэн сануулгыг өгөхийг шаардсан. Эзэн эцэг эхчүүдэд хандан, үр хүүхдүүдээ гэр орондоо байлгах үүргээ бүү умартаарай, хэмээн зөвлөхийг шаардсан. {АГБ 139.2}AГБ 135.4

    Хотуудаас нүүн шилжих цаг болж байна - Би та бүхэнд гэр бүлээ хотуудаас нүүлгэх мэдээг дамжуулж байна. (АГБ 139.3}AГБ 136.1

    Бурхан боломжийг нээж өгөх үед гэр бүлээ хотуудаас нүүлгэн гаргаарай. Энэ цаг хугацаа одоо ирсэн байна. Бид үр хүүхдүүдээ хотоос зайдуу аваачих шаардлагатай байна. Эцэг эхчүүд өөрсдийн мөнгө санхүүгийн боломжинд тааруулан тохиромжтой газрыг сонгох хэрэгтэй. Орон гэр тань хэдийгээр зай багатай ч бага хэмжээний ногоо тариалж болохуйц эдлэн газартай байх хэрэгтэй. (АГБ 139.4}AГБ 136.2

    Дэлхийн хүмүүс дээр аймшигтай гамшиг буухаас өмнө Эзэн бүх Израильчуудыг тэрхүү үйл явдалд бэлэн байхыг уриалах болно. Тэрээр эцэг эхчүүдэд хандан, «Үр хүүхдүүдээ гэртээ дуудан ирүүлж, Бурханы тушаалуудыг үл ойшоодог хүмүүсээс холдуул. Тэд үр хүүхдүүдэд чинь бузар муу арга замуудыг зааж сургаж байна. Том хотуудаас болж өгвөл үтэр түргэн гарцгаа” гэсэн сануулгын үгсийг илгээж байна. (АГБ 139.5}AГБ 136.3

    Бурхан Өөрийн хүмүүстээ туслах болно - Эцэг эхчүүд хөдөө ногоо тарихуйц газартай жижиг байшинтай болох хэрэгтэй. Тэрхүү газар дээрээ хүнсний ногоо, бага хэмжээний жимсний модны төгөл байгуулж үр жимс болон ургацаар нь хооллох хэрэгтэй. Хүнсний ногоогоор судсаар урсах амьдралын эх булаг болсон цусыг маань бохирдуулдаг махыг орлуулж болох юм. Ийм газар хүүхдүүд хотын амьдралын бузар муу нөлөөнөөс хөндий байх боломжтой болно. Бурхан Өөрийн хүмүүстээ хотоос зайдуу амьдрах гэр оронтой болоход тусална. (АГБ 139.6}AГБ 136.4