Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Адвентист Гэр Бүл - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Наян Гуравдугаар Бүдэг - Зугаа Цэнгэаийн Уруу Татаат

    Хүний зүрх сэтгэл зугаа цэнгэлийг эрж хайдаг. - Хүний оюун ухаан зугаа цэнгэл, хувийн хүслээ биелүүлэх тал руу уруу татагддаг. Сатан зугаа цэнгэлийг хангалттай хэмжээтэй байлгахын тулд хичээнгүйлэн ажилладаг. Тэрээр хүмүүсийн оюун ухааныг дэлхийн зугаа цэнгэлээр дүүргэж, хүмүүсийг, «Миний зүрх сэтгэл ямар байдалтай байна вэ?” гэсэн асуултыг өөрсдөөсөө асуух цаг завгүй болгодог. Зугаа цэнгэлийг хайрлах хайр халдварладаг. Оюун ухаан нэг төрлийн зугаа цэнгэлээс өөр төрлийн зугаа цэнгэлийг хүсэн мөрөөдөж, байнга зугаа цэнгэлийг эрж хайдаг. AГБ 547.1

    Дэлхийн зугаацал хүмүүсийн шохоорхлыг татдаг. Олон хүмүүс Диваажингийн нөхөрлөлөөр ирэх амар тайван, хайр, баяр баяслыг хэсэгхэн хугацааны зугаа цэнгэлээр сольдог. Гэвч эдгээр сонгож авсан зугаа цэнгэл нь удалгүй сэтгэлд нийцэшгүй, дур гутаам зүйлс болон хувирдаг.AГБ 547.2

    Сая сая хүмүүс зугаа цэнгэл хөөцөлдөж байна. - Дэлхийн энэхүү цаг хугацааны үед хүмүүс урьд өмнөхөөсөө илүү зугаа цэнгэл хөөцөлдөх болсон байна. Дэмий хоосон, хэт өнгөц байдалд анхаарал хандуулах байдал хаа сайгүй дэлгэрэн түгэж байна. Хүмүүс зугаацаж цэнгэхийг үргэлжид хүсч байна. Хүмүүсийн оюун ухаан гүн гүнзгийгээр тунгаан бодох, цэгцтэй судалгаа хийдэггүйгээс болж хөнгөмсөг, өчүүхэн болж хувирсан. Өнөөгийн нийгэм бүдүүлэг сэтгэл хөдлөлдөө автдаг болсон. Бурхан зүрх сэтгэл бүрийг боловсруулж, өндөрт өргөж, төлөвшүүлэхийг хүсч байдаг. Харамсалтай нь хүмүүс дэмий хоосон зугаа цэнгэл, өнгөц үзэмжнээс болон чухал үнэтэй зарчмуудаа алдаж байна.AГБ 547.3

    Бидний цаг үеийн сэтгэл хөдөлгөсөн зугаа цэнгэл эрэгтэй, эмэгтэй болон тэр тусмаа залуучуудын оюун ухааныг эзэмдэж байна. Сэтгэлийн хөдөлгөөн дээр суурилсан зугаа цэнгэл нь хичээл сургууль, биеийн хүчний ажил бүрийг хамруулдаг учир илүү эрч хүчийг зарцуулахыг шаарддаг. Мөн оюун ухаан болон ёс зүйн хүчийг сааруулдаг.AГБ 548.1

    Залуучууд өнөө үеийн нийгмийн урсгалд цохигдож байна. Хувиа хичээх үзлээр зугаа цэнгэлийг хөөцөлдөж буй хүмүүс уруу таталтын үерийн даланг нээж байна. Тэд баяр баясал, утгагүй наргианд өөрсдийгөө зориулж байна. Тэд нэг төрлийн хөнгөмсөг байдлаас өөр төрлийн хөнгөмсөг үйлдэл рүү шилжин орсоор эцэстээ амьдрал нь ямар ч үр ашиггүй, сонирхолгүй болж хувирдаг. Тэдний сүнслэг хүсэл зориг хөрч, сүнслэг амьдрал нь харанхуйлдаг. Зүрх сэтгэлийг сүнслэг орчинтой нэгтгэж өгдөг бүх үнэ цэнэтэй чадварууд доройтож, мөхдөг.AГБ 548.2

    Зугаа цэнгэл хөөцөлдөгчдийн дунд олон сүмийн гишүүд багтаж байна. - Олон итгэгчид Бурханы үгэнд хориглосон ёс зүйг доройтуулах, дэлхийн гаралтай зугаа цэнгэлд сэтгэл хангалуунаар оролцсоор байна. Тэд Бурхантай тогтоосон харилцаандаа сэв суулгаж, дэлхийн зугаа цэнгэлд дурлагчдын эгнээнд өөрсдийгөө оруулсаар байна. Үерийн өмнөх үеийнхнийг устгах шалтгаан болсон гэм нүглүүд, тухайн үеийн хотуудын амьдрал өнөө үед оршин тогтносоор байна. Эдгээр нь зөвхөн харийн нутгуудад бус, зөвхөн Христэд итгэдэг гэж хэлдэг хүмүүсийн дунд бус Хүний Хүүгийн ирэлтийг хүлээж байгаа хүмүүсийн дунд ч илрэн харагдаж байна. Хэрэв Бурхан эдгээр гэмийг таны өмнө байгаагаар нь дэлгэн харуулах юм бол та айдас, ичгүүрт автагдах байх.AГБ 548.3

    Зугаа цэнгэл, сэтгэлийн хөдлөлд автагдах хүсэл бол Бурханы хүмүүс, тэр тусмаа залуучуудын хувьд уруу татах урхи болж байдаг. Сатан оюун ухааныг ирээдүйн амьдралд бэлтгэх Бурханы ажлаас хөндийрүүлэх уруу таталтуудаа байнга бэлтгэсээр байна. Сатан дэлхийн төлөөлөгчдөөрөө дамжуулан анхаарал болгоомжгүй нэгнийг тогтмол уруу таталтанд оруулж, дэлхийн зугаа цэнгэлд оролцуулахыг хичээж байна. Дэлхийг хайрлахад чиглэсэн маш олон төрлийн үзвэрүүд, лекц, эцэс төгсгөлгүй зугаа цэнгэл эргэн тойронд маань байна. Дэлхийтэй ийнхүү нэгдсэнээр итгэл бишрэл маань сулардаг.AГБ 549.1

    Сатан бол чадварлаг мэхлэгч. - Залуу хүмүүс өршөөл нигүүлсэл, аврагдах боломжийг мөнхөд биднийг хүлээн байгаа мэтээр амьдарч байна. Тэд дэлхий дээр эцэс төгсгөлгүйгээр сэтгэлийн хөдлөлдөө автагдан, зугаа цэнгэлдээ байнга хутгалдах урт удаан амралт авсан мэтээр төсөөлсөөр байна. Сатан тэднийг дэлхийн зугаа цэнгэл рүү уруу татах тусгай аргуудыг хэрэглэж байна. Тэрээр дэлхийн зугаа цэнгэл гэм зэмгүй, аюулгүй ба эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө гэсэн худал шалтгаануудыг хүртэл гаргасаар байна.AГБ 549.2

    Сатан ариусах арга замыг маш хүнд хүчир, харин дэлхийн зугаа цэнгэл рүү хөтлөх арга зам бол цэцэгсээр хүрээлүүлсэн байгаа мэтээр танилцуулдаг. Сатан дэлхийн амьдрал болон зугаа цэнгэлийг залуучуудын өмнө зугаатай мэт харагдуулж хуурамч, хэтрүүлсэн, олон өнгөөр будан харуулж байна. Дэлхийн зугаа цэнгэл удахгүй төгсгөл болж, хүн бүр тарьсан үр жимсээ хураах шаардлагатай болно.AГБ 549.3

    Сатан тэр чигээрээ мэхлэгч, чадварлагаар сэтгэлийг урвуулагч. Түүнд гэм зэмгүй мэт харагддаг боловч урхинд оруулах шигүү нэхсэн олон тор байдаг. Тэрээр залуучуудыг, тэр тусмаа болгоомжгүй нэгнийг маш чадварлагаар урхиддаг.AГБ 549.4

    Зугаа цэнгэлд дурлах байдал боловсролыг гутаан доромжилдог.-- Эцэг эхчүүд хүүхдүүдийг бага наснаас нь яаруулан нийгмийн харилцаанд оруулдаг. Тэд хүүхдүүдээ үдэшлэгт оролцуулж, зугаа цэнгэлд дурлагчидтай хамт байлгахгүй бол юу ч мэддэггүй хүн болж хүмүүжих байх гэж айж санаа зовдог. Тэд хүүхдүүдээ сургуульд байх үеэс олон нийтийн үйл ажиллагаа, үдэшлэгт оролцохыг зөвшөөрдөг. Энэ бол аймшигтай алдаа. Хүүхдүүд ийм байдлаас гэм нүглийг байгалийн ухаанаас илүү хурдан суралцдаг. Хүүхдүүдийн оюун ухаан хэрэгцээгүй зүйлсээр дүүрч, зугаацах хүсэл нь хөгжиж, боловсролын энгийн ухааныг ойлгох чадваргүй болж хувирдаг. Тэдний оюун ухаан болон анхаарал боловсрол олох, зугаа цэнгэл хөөцөлдөх хоёрын дунд хуваагдаж, зугаа цэнгэл хөөцөлдөх хүсэл нь давамгайлах үед оюун ухааны чадвар нь сулардаг.AГБ 550.1

    Тэд эртний Израильчуудтай адил зугаа цэнгэл хөөцөлдөгчид идэж, уун, зөвхөн тоглох шийдвэрийг гаргадаг. Тэд өдрүүдээ дэмий хоосон өнгөрөөж, хоосон хөөрцөглөн, дуулж хуурддаг. Залуучууд гар дээр нь судлуулахаар тавигдсан номуудын зохиолчдын жишээг даган дуурайдаг. Эдгээр нь зан чанарт арилшгүй нөлөөгөө үлдээдэг нь хамгийн аймшигтай бузар гэм нүгэл юм.AГБ 550.2

    Бурханы сүүлчийн үеийн мэдээнд хайхрамжгүй хандах нь. - Үерийн өмнөх хүмүүсийн дээр шүүлт ирэх цаг хугацаа ойртох тусам тэд сэтгэл хөдөлгөсөн зугаа цэнгэл, баяр ёслолуудад автагдаж байсан. Хүч нөлөө бүхий хүмүүс оюун ухаанаа хоосон зугаа цэнгэлээр доройтуулснаар эцсийн амин чухал сануулгыг сонсож, хүлээн зөвшөөрөх чадваргүй болсон. Бидний үед үүнтэй адил байдал тохиолдохгүй байна гэж үү? Бурханы зарц нар дэлхийн төгсгөл ойртсон байгаа талаарх мэдээг түгээж байхад дэлхий тэр чигээрээ зугаа цэнгэл, хувиа хичээх байдалд хэт их автагдаж байна. Хүмүүс эцэс төгсгөлгүй сэтгэлийн хөдөлгөөнд автагдан Бурханаас холдон хөндийрч, хүмүүсийг ирж буй сүйрлээс авран хамгаалах цорын ганц үнэнээр удирдуулахгүй байхад нөлөөлдөг.AГБ 550.3

    Шаббатыг сахигчид шалгагдан, итгэлээрээ баталгаажуулагдсан эсэх нь тогтоогдоно. -Дэлхийн бузар муу нөлөөнд автагдсан Шаббатыг сахигч залуу шалгагдаж, Бурханыг дагаж байгаа эсэхээр баталгаажуулагдах болно. Дэлхийн сүүлчийн үеийн аюул бидний дээр ирж байгаа ба анзаараагүй байгаа олон залуучууд шүүгдэх болно. Тэд бэрхшээл зовлонтой байдалд автагдаж, итгэл нь жинхэнэ эсэх нь шалгагдана. Тэд Хүний Хүүг хүлээж байгаа гэж хэлэх боловч зарим нь итгэгч бус хүмүүсийн золгүй хувь тавиланг амсна. Тэд дэлхийг орхих шийдвэр гаргаагүй ба дэлхийтэй нэгдэж, хамт хооллож, [ТАЙЛБАР: ГЭР БҮЛ БОЛОН СҮМИЙН ГИШҮҮД ГАДУУР ЗУГААЦДАГ БАЙСАН ТАЛААР ӨГҮҮЛЭЭГҮЙ БОЛОВЧ ТУХАЙН ҮЕД СҮМИЙН ГИШҮҮД ОЛОН НИЙТИЙН «БАГТ НААДАМД” ОРОЛЦОХ НЬ ЭЛБЭГ БАЙЖЭЭ.] зугаа цэнгэлд нь оролцож, өөрсдийгөө гэм зэмгүй зугаа цэнгэлд оролцож байна гэж хий хоосон тайвшруулах болно. Ийм зугаа цэнгэл тэднийг Бурханаас холдуулж, тэднийг дэлхийн үр хүүхдүүд болгон хувиргах юм... AГБ 551.1

    Бурхан зугаа цэнгэл хөөцөлдөгчдийг Өөрийн дагалдагчид болгон өмчилдөггүй. Өөрийн хүслээ огоорогч, эрүүл ухаантай, даруу, ариун шударгыг эрхэмлэгчид л жинхэнэ Есүсийн дагалдагчид юм. Ийм хүмүүс дэлхийг хайрлагч хүний хөнгөн хийсвэр, хоосон ярианд дурладаггүй.AГБ 551.2

    Хамгаас чухал эргэцүүлэл - Хэн ч зугаа цэнгэл бол амин чухал зүйл ба хувиа хичээх зугаа цэнгэлээр хөөцөлдөх үед Ариун Сүнсийг үл тоомсорлох шийтгэлийг авахгүй гэж бодож болохгүй. Бурхан хэнээр ч доромжлуулахгүй. Залуу эрэгтэй, эмэгтэй хүн бүр, «Өнөөдөр би амьдралынхаа тайланг тавихад бэлэн байна уу? Би Эзэний даалгаж өгсөн ажлыг хийхэд зүрх сэтгэлээ бэлдэж чадсан уу? » гэж асуух хэрэгтэй.AГБ 551.3