Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Адвентист Гэр Бүл - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Тавин тавдугаар бүлэг - Ёс Зүйн Хэм Хэмжээ

    Сатан гэр бүлийг бузарлахыг хичээдэг. -Сатан гэр бүлийг бузарлах аргыг эртнээс [усан галаваас өмнөх үеэс] судалж байсан. Тэрээр хосуудын бие биенийхээ өмнө хүлээсэн үүрэг, ариун нандин байдлыг сулруулахыг хичээсээр ирсэн. Үүнээс илүү хүнийг Бурханы дүр төрхөөс салгаж, хүнийг бузар муу, гай гамшигт тушаах боломж Сатанд байгаагүй. AГБ 339.1

    Сатан хүний зүрх сэтгэлийг юугаар, хэрхэн яаж уруу татахаа сайн мэдэж байсан. Тэрээр хэдэн мянган жилийн турш харгис хэрцгий байдлаар үүнийг судлан, хэрэгжүүлсээр ирсэн. Тэрээр зан чанар бүрийг хэрхэн эзлэн авах арга бүрийг мэддэг ба үе үеийн туршид хүч чадал бүхий хүмүүсийг, Израилийн хан хүү нарыг Баал- Пеорд амжилттай хэрэгжүүлсэн уруу таталтаараа удаа дараа эзлэн авсан. Үе үеийн туршид эвдэрч сүйтгэгдэн, хааш яаш шидэгдэж байдаг зан чанарууд хүсэл, тачаалын «боолчлол” гэдэг хаданд гацдаг байсан.AГБ 339.2

    Израильд тохиолдсон гамшиг. - Израильчууд ёс суртахуунгүй, садар самуун ихтэй болсон учраас Бурхан шүүлтийг буулгасан. Бузар эмэгтэйчүүдийн хүмүүсийг урхидан мэхлэх байдал Баал Пеороор төгсгөл болоогүй. Израилийн гэм нүгэлтнүүдээс болж үндэстэн бүхэлдээ шийтгүүлсэн боловч тэрхүү гэм нүгэл олон удаа давтагдсан. Сатан Израильчуудыг бүрмөсөн сүйрүүлэхийг байдаг чадлаараа хичээж байсан.AГБ 339.3

    Еврейчүүдийн садар самуун үйлдэл, дайн дажин хийхдээ гарамгай байдал нь Балаамыг даган шүтдэг улс орнуудын олон жил хийх гэж хичээж байсан бузар хүслийг гүйцэтгэхэд тус болсон. Израильчууд Бурханаас холдсон. Тэднийг хамгаалах бат цайз, хамгаалалт байхгүй болсон. Израильчуудын хувьд Бурхан дайсан нь болж хувирсан. Садар самуун, ёс зүйгүй гэм нүглийг үйлдэгч маш олон хүмүүс, хан хүү нар улс орныг гэм нүгэлд унагасан. Бурхан бүхэл бүтэн улс үндэстэнд уурлан хилэгнэсэн.AГБ 340.1

    Түүх давтагдсаар. - Дэлхийн түүхийн төгсгөлд Сатан бүх хүч чадлаа ашиглан эртний Израильчуудыг Амлагдсан Газар руу орохын өмнө уруу татсан тэрхүү уруу таталтаараа хүмүүсийг дахин уруу татах болно. Сатан Бурханы хуулийг сахин биелүүлдэг хэмээн тунхагласан, диваажингийн Канааны хил дээр зогсож буй хүмүүсийн өмнө урхи тавьдаг. Тэрээр Бурханыг эрж хайж буй хүмүүсийг сул дорой байдалд оруулан, байдаг хүч чадлаа ашиглан мэхлэхийг оролдоно. Сатан бузар муу хүслээ хазаарлаж, өөрийгөө захирах чадвартай хүмүүс болж чадаагүй, оюун ухаанаа бие махбодын бузар муу хүсэлдээ автуулах суваг болгосноор бузар муу хүсэлд эзлэгдсэн хүмүүсийг уруу татан, сүйрүүлж, оюун ухааныг нь садар самуун хүслээр бохирдуулахыг хүсч байгаа. Сатан чухал биш, сул дорой хүмүүс рүү тэмүүлдэггүй, тэрээр өөрийн болох боломжтой хүмүүсийг элч нараа болгож Бурханы хуулинд хориглогдсон зүйлсийг чөлөөтэй үйлдүүлэхийн тулд тэднийг бусдыг уруу татахдаа ашигладаг. Бурханы хуулийг зааж сургадаг хариуцлагатай үүрэг гүйцэтгэгч, Бурханы хуулийг зөвтгөхөөр маргаж, тэмцдэг хүмүүсийн эсрэг Сатан тэмцэл явуулдаг. Ийм хүмүүсийн эсрэг тэрээр тамын хүч болон элч нараа илгээн зан чанарын доголдол руу нь довтолж эхэлдэг. Тэрээр хуулийн нэг заалтыг зөрчсөн хүн хуулийг бүхэлд нь зөрчдөгийг сайн мэддэг ба дээрх байдлаар хүнийг бүрэн эзлэн түрэмгийлдэг. Тэрээр оюун ухаан, сүнслэг байдал, сэтгэл зүрхийг бүхэлд нь устган сөнөөдөг. Сатан зөв шударгын элч байж, агуу гэрэл гэгээг өөртөө агуулсан бол Эзэн түүнийг үнэнийг тунхаглах ер бусын ажилдаа ашиглах байсан. Сатан Бурханы үйлчлэгч нарыг ялан дийлснээр ямар ялалтыг байгуулдаг вэ! Сатан дэлхий дээр ямар ихээр алдаршдаг бол! Бурханыг хэр ихээр үл хүндлэх бол!AГБ 340.2

    Өнөөгийн нийгэмд түгэж буй ёс зүйгүй байдал. -Дэлхий аймшигтай байдалд орсон байхыг би үзэгдлээрээ олж харсан. Ес зүйгүй, садар самуун байдал хаа сайгүй тархсан байна. Садар самуун байдал энэ үеийн хамгийн ноцтой гэм нүгэл болж байна. Урьд өмнө бузар муу байдал ийм зоригтойгоор цойлон гарч ирж байсангүй. Хүмүүс зөв шударгын мэдрэмжээ алдаж, ёс зүй, жинхэнэ зөв шударгыг эрэн хайсан хүмүүс зүрх зориг, хүч чадал, зөвийг гүйцэтгэх хүслийн хувьд доройтож байна. Дэлгэрч буй гэм нүгэл зөвхөн үл итгэгч, доромжлогч хүмүүсийн дунд гараад байгаа юм биш. Гэм нүгэл үл итгэгч нарын дунд л гарах болов уу гэж бодтол үгүй байна. Христэд итгэдэг гэж өөрсдийгөө нэрлэсэн олон эрэгтэй, эмэгтэй хүмүүс энэ бүхний буруутан болж байна. Түүний дахин ирэлтийг хүсэн хүлээж буй хүмүүсийн дотор Сатантай адил ямар ч бэлтгэл базаасан шинжгүй хүмүүс ч байсаар байна. Тэд өөрсдийгөө бүх төрлийн бохирдол, бузар байдлаас цэвэршүүлэхгүй байна. Тэд өөрсдийн хүсэлдээ захирагдан, бузар мууг байгалиас заяасан мэт сэтгэн бодож, бодол төсөөлөл нь доройтон завхарсан. Тэд ариун, шударга зүйлсийг тунгаан бодох чадваргүй болж, бузар муу хүслээ эсэргүүцэх нь Ниагарын цутгаланг эргүүлэн урсгахтай адил бүтэшгүй зүйл болж хувирчээ... Христэд итгэгч хүн бүр хүслээ барьж, Бурханы зарчмуудаар удирдуулах чадварт суралцах хэрэгтэй. Эс тэгвээс тэрээр Христэд итгэгч гэж нэрлэгдэх зохисгүй болж хувирна. AГБ 341.1

    Хайраар өвчилсөн үзэл давамгайлах болно. Гэр бүл болсон эрэгтэйчүүд гэр бүл болсон болоогүй эмэгтэйчүүдийн анхаарлыг татаж, эмэгтэйчүүд үзэсгэлэнтэй харагдахын тулд ухаан бодол, сүнслэг чадварууд, ухамсарт байдлаа алдаж байна. Тэд Бурханы үг болон Бурханы Сүнсний гэрчлэлийн үгэнд буруутгасан бүхнийг хийж гүйцэтгэж байна. Тэдний өмнө сануулга, зааварчилгаа маш тодорхой тунхаглагдаж байна, гэвч тэд урьд өмнө хүмүүсийн хийж байсан алдаа дутагдлыг гаргасаар. Энэ нь яг нүдээ боон нуугдаж тоглож байгаатай адил юм. Сатан хүмүүсийг өөрсдийгөө устган сүйрүүлж, Бурханы хүсэл зорилгыг үгүйсгэж, Бурханы Хүүг дахин загалмай дээр цовдолж, Түүнийг олны өмнө доромжлон гутаалгахыг хүсч байна.AГБ 341.2

    Үл тоомсорлох, зугаа цэнгэл хөөцөлдөх, гэм нүгэлтэй зуршлууд, бузар мууд автагдсан зүрх сэтгэл, бие махбод, сүнс дэлхийг ёс зүйн уяман өвчинд автагдуулж байна; Үхэлд хүргэх ёс зүйн хумхаа өвчин мянга мянган хүмүүсийг үхүүлсээр байна. Залуучуудыг аврахын тулд юу хийх хэрэгтэй байна вэ? Бидний хийж чадах зүйлс байхгүй боловч Бурхан хаанчилж, амьд оршсоор байна. Тэрээр агуу зүйлсийг хийх чадвартай.AГБ 342.1

    Бурханы хүмүүс дэлхийгээс ялгарах ёстой. - Бузар мууд автагдсан энэ үеийн хүсэл мөрөөдөл Христийн дагалдагч нарын баримтлах жишиг болж болохгүй. Мөнхийн амийг авах бэлтгэлээ базааж байгаа Христэд итгэгчдийн хувьд энэ дэлхийн өнгөц байдал амьдралд нь ажиглагдан харагдах ёсгүй. Өнөө үеийн үнэнийг мэдэхгүй, Бурханы үгэн дэх зарчмуудаар удирдуулахаас татгалздаг хүмүүс шунал тачаал, бузар муу, садар самуун, гэмт хэрэг, аллагыг үйлддэг. Христийн дагалдагчид байх, Бурхан болон тэнгэр элч нартай хамтран зүтгэх шийдвэрийг гаргасан хүмүүсийн хувьд бид дэлхийн хүмүүст илүү сайн, хүндэтгэл хүлээхүйц арга замыг зааж өгөх нь ямар чухал байх вэ! Дорой буурай хүсэлдээ удирдуулсан хүмүүсээс ёс суртахуун, зөв шударга байдлаараа ялгарах нь ямар чухал байх вэ!AГБ 342.2

    Өсөн нэмэгдэж буй аюул, бэрхшээлүүд. -Доройтон бузартаж буй энэ үед гэм нүглээс болж маш олон хүмүүс сохорч, тэд бузар муу зүрх, доройтсон хүсэл сэтгэлд нь нийцэж байгаа учир ёс суртахуунгүй, садар самуун амьдралаар амьдарч байна. Тэд Бурханы хуулинд өөрсдийгөө тольдон харж, Бурханы зарчимд зүрх сэтгэл, зан чанараа нийцүүлэхийн оронд, Сатаны элч нараар зүрх сэтгэлийнхээ зарчмыг удирдуулж байна. Бузар муу хүмүүс бузар муу гэм нүглээ Бурханд өгч, цэвэр ариун зүрх сэтгэлтэй болохын оронд Библийн амь амьдралын зарчмыг өөртөө нийцүүлэн тайлбарлах нь зөв гэж үздэг.AГБ 343.1

    Дэлхий дахинд ийм хүмүүс төсөөлж байснаас ч илүү байгаа ба дэлхийн төгсгөл ойртох тусам ийм хүмүүс өсөн үржих болно.AГБ 343.2

    Сатаны бузар хүч чадал хүнийг удирдах үед хүмүүс Бурханыг мартаж, хүн бузар муу зорилгоор дүүрч, бузар муу хүслээ магтан сайшаана. Эдгээр хууран мэхлүүлсэн хүмүүс садар самуун байдлыг ёс зүйтэй зүйл гэж бодон нууцаар үйлдсээр байна. Энэ бол бузар муу увдисын нэг хэлбэр . . . Худал хуурмаг сургаал болон ёс суртахуунгүй үйлдэлд бузар муу уруу татах хүч үйлчилж байдаг. Оюун ухаан хэт их төөрөлдсөнөөс ухаалаг шийдвэр гаргах чадвар алга болж, хуурамч үзэл баримтлал нь хүмүүсийг цэвэр ариун байдлаас байнга хөндийрүүлэх болно. Ингэснээр сүнслэг чадвар алдагдаж, номхруулаагүй ёс суртахуун гэрлийн элч нарын дүрд хувилсан Сатаны элч нарын башир нарийн хууран мэхлэлтэнд төөрөн будилдаг. Хууртагдан мэхлэгдэх нь бузар элч нарт эрч хүчийг өгдөг. Бузар муу элч нар зоригтойгоор өөрсдийгөө илчлэн гарч ирэх юм бол хүмүүс богино хугацаанд няцаан буруутгах болно. Тэд өөрсдийгөө Бурханы төлөө бүхнээ золиосолж байгаа ариун элч нар болгож итгүүлэх ажлыг хийдэг. Тэд Бурханы элч нар болон хүмүүсийн зүрх сэтгэлийг уран аргаар хууран мэхэлж, Бурханы хуулийг хүчингүй болсон мэтээр тайлбарлан амьдралын арга замыг чиглүүлж эхэлдэг.AГБ 343.3

    Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь байр сууриа хадгалж, буруушаагдахааргүй амьдралаар амьдрах хэрэгтэй. - Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн оюун ухаан гэнэт ариун, шударга байдлаасаа бузар муу, гэм буруутай болон өөрчлөгддөггүй. Хүний зан чанарыг бурханлаг болгоход, Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хүнийг бузар, харгис, сатаны дүр төрхтэй болгоход цаг хугацаа шаардагддаг. Бид Бурханыг олж харснаар өөрчлөгдөн шинэчлэгддэг. Бид Бүтээгчийн дүр төрхөөр бүтээгдсэн боловч бузар мууг жигшдэг оюун ухаанаа бузар мууд дурладаг болгон сургах боломжтой юм. Хүн Бурханыг эрж хайж, залбирахаа зогсоох үед зүрх сэтгэлийн цайзаа хамгаалахаа больж, гэм нүгэл, гэмт хэрэгт орооцолддог. Ес суртахуун, оюун ухааны эрч хүчээ бузар муу хүсэл тачаалдаа боолчлуулснаар оюун ухаан бузартаж, оюун ухаанаа бузар муугаас салгаж, хөндийрүүлэх боломжгүй болдог. Бузар муу оюун ухааны эсрэг байнга тогтмол тэмцэл өрнүүлэх хэрэгтэй. Бид оюун ухааныг Бурханлаг зүйлс рүү чиглүүлж, ариун, зөв шударга зүйлсийг тунгаан бодоход тусалдаг Бурханы өөрчлөн шинэчлэх ивээл хайрын тусламжийг авах хэрэгтэй. AГБ 344.1

    Бага залуу гэлтгүй хүн бүр Бурханыг эрж хайхын чухлыг ойлгож, алхам бүртээ Түүнээс зөвлөгөө авах шаардлагыгухаарахааснааш бид аюулаас хамгаалагдахгүй. Бурхантай ойр дотно харилцаа тогтоосон хүмүүс л Бурхан биднийг ариун шударга, сайн сайхан, даруу төлөв байдлыг үнэлж хүндэтгэх хүсэлтэй болгохыг ойлгож ухаарна. Бид Иосефтэй адил зүрх сэтгэлээ хамгаалах хэрэгтэй. Ингэснээр шударга үнэнээс хөндийрөх хүсэл сонголттой маань нүүр тулах болно. Тэр үед бид «би ийм бузар үйлдэл болон гэм нүглийг Бурханы өмнө хэрхэн үйлдэх билээ?» гэж асууна. Гэм нүгэл үйлдэх шалтаг олохгүй байх нь бидний тулгардаг хамгийн том уруу таталт юм. Та ямар ч хүнд хүчир дарамт шахалтанд орсон гэм нүглийг сонгосоор байдаг. Өөрчлөгдөн шинэчлэгдээгүй зүрх сэтгэл гэм нүглийн үндсэн суурь болдог.AГБ 344.2

    Өнөө үеийн аюул бэрхшээлийг ажиглан харснаар Бурханы тушаалыг сахидаг хүмүүсийн хувьд бид бүх төрлийн гэм нүгэл, бузар муу, гажуудлуудаа хаяж гээх ёстой биш гэж үү? Үнэнийг даган биелүүлдэг гэсэн эмэгтэйчүүд өөрсдийгөө хамгаалж, итгэж найдаж болохгүй сэтгэлийн мэдрэмжээ урамшуулан дэвэргэх ёстой гэж үү? Хэрэв тэд үргэлжид өөрсдийгөө хянаж, биеэ авч яваа байдалдаа анхаарал хандуулах юм бол уруу татлагын маш олон үүд хаалгуудаа хаах боломжтой болох юм.AГБ 345.1

    Эмэгтэйчүүд амьдралдаа хамгийн өндөр хэм хэмжээнд хүрэх зорилтыг тавих ёстой.-- Энэ үеийн ганц бие болон гэр бүлтэй эмэгтэйчүүд шаардлагатай хэмжээнд биеэ барих чадварыг эзэмшээгүй байгаад сэтгэл өвдөж байна. Тэд сээтэгнүүр зан гаргаж байгаа мэт харагддаг. Тэд ганц бие, гэр бүлтэй, ёс зүйн хувьд доройтсон эрчүүдийн анхаарлыг татан, олзолж авах оюун ухаанаа урамшуулж байна. Хэрэв эдгээрийг хүлээн зөвшөөрөх юм бол ёс суртахууны мэдрэмжгүй болж, оюун ухаан сохорч, гэм нүгэлтэй үйлдэл буруу юм шиг санагдахаа болино.AГБ 345.2

    Эмэгтэй хүн энгийн даруу, даруу төлөв байх юм бол бузар муу хүсэл өдөөгдөхгүй байх байсан. Эмэгтэй ямар нэгэн бузар муу хүсэл зорилго агуулаагүй байж болох боловч уруу таталтанд орж байгаа эрэгтэй хүнийг уруу татсан байдаг. Тийм хүмүүст тойрон хүрээлж байгаа хүн бүрийн тусламж дэмжлэг маш чухал байдаг. Хянамгай, биеэ хянасан, дураараа ярьдаггүй, бусдын анхаарлыг татах гэж хичээдэггүй, харин өндөр ёс зүйтэй байдлыг хадгалж, нэр хүндээ хадгалснаар их хэмжээний бузар муугаас өөрсдийгөө хамгаалах боломжтой болно.AГБ 345.3

    Би зарим нэгэн эмэгтэйчүүдэд Эзэн олон удаа тэдний агуу дутагдлуудыг мэдүүлэхийг хүсч байсан талаар хэлэхээр төлөвлөж байсан. Тэд бузар муугаас үүсч байгаа зүйлсээс холдон хөндийрөхөд анхаарал хандуулахгүй байна. Тэд Бурханлаг эмэгтэйчүүд ямар байх ёстойг тунгаан бодож хувцаслалтандаа хянамгай хандахгүй байна. Тэд Бурханы ивээл хайрыг хүлээн авсан эмэгтэйчүүдэд байх ёстой үг яриаг сонгон хэрэглэхгүй байна. Тэд бусад эрчүүдтэй хэт дотносон танилцаж, байнга тэдний эргэн тойронд байж, тэдэнтэй хэт ойртож, хүрээлэлд нь байх хүсэлтэй байна. Тэд эрчүүдийн анхаарлыг татахыг хэт их хүсэн мөрөөддөг.AГБ 346.1

    Эзэнээс надад өгсөн гэрэл гэгээнд эмэгтэйчүүд маань өөр байдлыг эрэлхийлэх ёстой гэсэн заавар өгөгдсөн байсан. Тэд хүслээ хянаж, итгэлтэй, зоригтой байдлаа ил гаргахгүй, «бузар муу, нүүрэмгий” байдлаа урамшуулахгүй байх хэрэгтэй байна. Эрэгтэй эмэгтэйчүүд хоорондоо уулзаж учрахдаа хэт их цэнгэлдэж хөөрөлдсөн яриа хөөрт автагдаж байна. Бурханлаг байдлыг эзэмшсэн гэх эмэгтэйчүүд хэт их хошигнох, тоглоом тохуу хийх, инээж наргих байдал гаргаж байна. Энэ нь Бурханы Сүнсийг гомдоож, итгэлгүй байдлыг төрүүлдэг. Эдгээр зан чанар жинхэнэ Христэд итгэгч хүнд байх ёстой өөрчлөлт шинэчлэлтийг харуулдаггүй. Тэд зүрх сэтгэлээ Бурханд даатган хүчирхэг болгохын оронд маш их харанхуй бүрхэг байдлыг бий болгодог. Тэд ариун шударга, төгс төгөлдөр тэнгэр элч нарыг хөөн зайлуулж, замбараагүй байдалд дурласан хүмүүсийг улам доройтуулахад тусалдаг.AГБ 346.2

    Эмэгтэйчүүд хэт их уруу татагчид болж байна. Тэд гэр бүлтэй, гэр бүлгүй эрчүүдийг зорилготой, зорилгогүйгээр анхаарлыг нь татаж, Бурханы хуулийг зөрчиж, ямар ч хэрэгцээгүй болж, амь амьдралаа алдахад хүртэл нь уруу татан, удирддаг. . . Эмэгтэйчүүд амьдралаа өндөр зорилгоор удирдуулж, Бурханы ажилчид болж хувирах юм бол тэдний үзүүлж байгаа нөлөө аюул, хор хохиролгүй болох болно. Харин гэр орныхоо үүрэг хариуцлага болон Бурханы заавар тушаалыг үл хайхарснаар тэд бусдыг буруу нөлөөгөөр хүчтэйгээр удирдаж, хүч чадал болон ажил үйлс нь тэнгэрлэг хүч нөлөөгөө алдах болно.AГБ 346.3

    Олон түрэмгий, нүүрэмгий охид, эмэгтэйчүүд бусдын анхаарлыг аажмаар өөртөө татах чадварыг эзэмшсэн байна. Тэд залуу эрчүүдийн дунд орон, анхаарлыг нь татахын тулд уруу татаж, гэр бүлтэй, ганц бие эрчүүдэд өөрсдийгөө эргүүлэх, өдөх боломжийг нээж өгч байна. Та Христ рүү ган төмөр адил тууштай байдлаар харцаа чиглүүлэхгүй юм бол Сатаны урхинд орох болно.AГБ 347.1

    Би Христийн элчин сайдын хувьд бузар муу нөлөөнд автагдаж байгаа нөлөөнөөсөө түргэн холдон зайлж, бузар муу зөвлөгөө, санааг өгч байгаа найз нөхдөөсөө холдохыг сануулан гуйж байна. Өөрийг тань доройтуулан, бузартуулж байгаа гэм нүглээ хамгаас ихээр үзэн ядах хэрэгтэй. Харилцан ярилцахдаа хүртэл бодол санааг буруу чиглэл рүү хөтлөх, «зүрх сэтгэлдээ бялхаж байгаа зүйлсийг ярьж өгүүлдэг» хүмүүсээс холдож хөндийр...AГБ 347.2

    Та ганц хором ч гэсэн бузар муу, нууцлагдмал гэм нүглийг санал болгосон үгсэд анхаарал тавьж болохгүй. Ганц ч болов бузар муу санаа муу ус бүхэл бүтэн сувгийг бохирдуулдагтай адил зүрх сэтгэлийг бохирдуулах болно.AГБ 347.3

    Цэвэр бус үг, саналыг хүлээн зөвшөөрч сонссон эмэгтэй Бурханы хүслийг биелүүлэхгүй байна гэсэн үг. Бузар муу, зохисгүй саналыг сонсохыг зөвшөөрсөн эмэгтэй бурханлаг байдлаа хадгалж чаддаггүй.AГБ 347.4

    Цэвэр, ариун хүрээллээр хамгаалагдах нь. - Итгэгч эмэгтэйчүүд жинхэнэ даруу төлөв байдлыг урамшуулж, хэт нүүрэмгий, хэлэмгий, зоримог байлгүй, даруу төлөв, их зангүй, ам уралдан ярьдаггүй байх хэрэгтэй. Тэд эелдэг, найрсаг зангаа хөгжүүлэх хэрэгтэй. Эелдэг, зөөлөн, бусдыг энэрч, уучилж, даруу байдлаар хандах нь Бурханд таалагддаг. Хэрэв тэд эдгээр зан чанарыг төлөвшүүлж чадах юм бол сүм болон сүмийн гаднах эрчүүдийн анхаарлыг татах гэж зовж шаналахгүй байх болно. Ингэснээр хүн бүр Бурханаас эмээсэн эмэгтэйчүүдийн хүрээлэлд ариун байдлыг мэдэрч, шаардлагагүй хүсэлдээ захирагдах байдлаас өөрсдийгөө болон өрөөлийг хамгаалах юм.AГБ 347.5

    Бурханлаг байдлыг эрж хайж байгаа гэж хэлж буй зарим эмэгтэйчүүд хайхрамжгүй, дураараа аашлах байдлаараа бузар, мууг үйлдэж байна. Харин амьдралыг өөрчлөн шинэчилж, бусдыг хүчирхэгжүүлэх амьдралд анхаарал хандуулан, Бурхантай холбоо тогтоохоор зүрх сэтгэлээ өндөрт өргөж буй итгэгч эмэгтэйчүүд шулуун шударга, ёс зүйтэй замаасаа амархан хазайхгүй. Ийм эмэгтэйчүүд Сатаны хууран мэхлэлт, чадмаг уруу таталтыг ялан дийлэх бэлтгэлтэй байна.AГБ 348.1

    Христийн дагалдагчдын хувьд би та бүхнийг бурханлаг зүйлсийг эрэлхийлж, даруу төлөв зан чанарын ариун нандин, үнэлэгдэшгүй эрдэнийг хайрлан хамгаалахыг уриалж байна. Эдгээр нь таны ёс зүйг хамгаалах болно.AГБ 348.2

    Бодол санаагаа захир. - Та өөрийн бодол санааг захирдаг байх хэрэгтэй. Энэ нь тийм ч амар ажил байхгүй, та энэ үүргийг маш их эрч хүч гарган, Бурхантай ойртон дотносохгүйгээр гүйцэтгэж чадахгүй. Бурхан үүнийг танаас хүсэн шаардаж байгаа, энэ бол хариуцлага хүлээж чадахуйц хүн бүрийн биелүүлэх үүрэг даалгавар. Та Бурханы өмнө ямар бодол санааг агуулж байсан түүндээ хариуцлага хүлээнэ. Хэрэв та бузар муу зүйлсээр оюун ухаанаа удирдуулж, ямар ч үнэ цэнэгүй төсөөлөлд автагдсан бол Бурханы өмнө бузар муу хүслээ биелүүлсэн мэтээр тооцогдоно. Гэм хийх нөхцөл болон боломж нь бүрэлдсэн бол та аль хэдийн гэм бурууг үйлдэхэд бэлэн байсан гэсэн үг. Өдөр болон шөнө ч гэсэн бузар муу төсөөлөлдөө автагдан, хана хэрэм байнга босгон байгуулах нь маш муу зуршил юм. Та ийм зуршлыг төлөвшүүлсэн бол эдгээр зуршлуудаасаа салахад маш хэцүү байх ба бодол санаагаа цэвэр ариун, Бурханлаг үзэл бодол руу чиглүүлэх боломжгүй болно.AГБ 348.3

    Зусардан бялдуучлахаас болгоомжил. - Би хүмүүсийг бусдыг магтан сайшааж, зусардан бялдуучилж байгааг хараад сэтгэл өвддөг. Бурхан надад бусдаар магтуулж, олны анхаарлыг татахыг хичээж байгаа хүмүүсийн зарим нь Түүний нэрийг дуудах эрхгүй хүмүүс болохыг харуулсан. Гэвч эдгээр хүмүүс өнгөцөөр шүүдэг мөхөс хүмүүсээр тэнгэрт тултал өргөмжлөгдөж байна. Итгэгч ах эгч дүүс нараа, та бүхэн хэзээ ч хөөрхийлэлтэй, алдаа дутагдалтай, буруу үйлдэл хийдэг, залуу, хөгшин, гэр бүлтэй, гэр бүлгүй хүмүүсийг битгий өргөмжилж, зусардаарай. Та тэдний сул дорой байдлыг мэдэхгүй. Таны үзүүлж буй анхаарал, хэтрүүлэгтэй магтаал урамшуулал тэднийг сүйрэл рүү хөтлөн чиглүүлэхийг тааварлаагүй байж болох юм. Энэхүү магтаал сайшаал ухвар болон мэргэн ухаан хэт их дутагдаж байгааг харуулсаар байна. AГБ 349.1

    Бурханы ажлыг гүйцэтгэж, зүрх сэтгэлдээ Христийг нутагшуулсан хүмүүс ёс зүйн хэм хэмжээгээ дорд болгохгүй харин ч өндөрт өргөхийг байнга хүсэх болно. Тэд эмэгтэйчүүдийн магтаал сайшаал, зусардсан байдлаас таашаалыг олохгүй. Ганц бие болон гэр бүл болсон хүмүүс, «Гараа тат! Би зөв сайн бүхнээ бузар муу гэж дуудуулах ямар ч боломжийг хангаж өгч буй хүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний нэр хүнд алт, мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй. Би нэр хүндээ бузартаж, бохирдоогүй байдлаар хадгалахыг хүсч байна. Хэрэв хүмүүс нэр хүндийг маань унагахыг хичээж байгаа бол Би бузар мууд автагдах боломжтой учраас бус харин Христийг буруутгах гэсэн шалтгаанаар буруутгах болно. Тэд Христийн цэвэр, ариун зан чанарыг үзэн яддаг байсан тул байнга Түүнийг эсэргүүцсээр ирсэн. »AГБ 349.2

    Номлогчоор уруу татагдах үед. - Хаанаас ч ирсэн бай гэм нүгэл үйлдэж, эрх чөлөөгөө зохисгүйгээр ашиглах хүслийг төрүүлэх гэсэн оролдлого бүрийг та эмэгтэй хүнийг доромжилж буй хамгийн агуу доромжлол хэмээн үзэн ядах хэрэгтэй. Зохимжгүй цаг мөч болон газар бусдын хацар дээр чинь үнсэх үйлдэл Сатаны элч нарыг хүртэл эгдүүцэн жигшиж зугтах байдалд хүргэх болно. Энэхүү үйлдлийг өндөр үүрэг хариуцлага, ариун үйлсийг гүйцэтгэдэг хүн үйлдсэн бол түүний гэм нүгэл арав дахин илүү ноцтой, муу үр дагавартай байх болно. Зөвхөн таны үйлдэх гэж байсан гэм нүглээс бус харин Бурханы үйлчлэгч хэмээн хүндэтгэж, хайрлаж байсан хүн хоёр нүүр гарган, хор уршигтай гэм нүглийг үйлдсэн тул Бурханаас эмээгч эмэгтэйчүүд, залуучууд их хэмжээгээр эгдүүцэн дургүйцэх болно. AГБ 350.1

    Бурханы үгийг тунхаглагч бие махбодын хүслээ барьж чадалгүй, элч нарын жишээг дагалгүй, өөрийн гүйцэтгэж байгаа ажил үүрэг, хүмүүсийн итгэл хүндэтгэлийг уландаа гишгэн бузар гэм нүглийг хүсэн мөрөөдөж үйлдсэн бол; Бурханы үгийг номлогч дээрх гэм нүглийг үйлдэхээр зориглосон бол гэмт үйлдлийг бузар муу биш хэмээн бодож, бурханлаг байдлыг төлөвшүүлэхээр хичээж буй эмэгтэйчүүд бузар муу үйлдлийг тунгаан бодохоос илүү нээлттэйгээр үйлдэж эхлэх аюулд автагдана. Хариуцлагатай үүргийг гүйцэтгэдэг хүн гэм нүглийг үйлдсэн болохоо бусадтай нээлттэйгээр хуваалцсанаар хүмүүс гэм буруутай үйлдэлдээ гэмшиж, гэм нүглийн бузар үр дүнг ойлгоно гэж бодож болохгүй. Гэм нүглийг урьд өмнө үзэж байсантай адил бузар муу, жигшүүртэй гэж үзсэн хэвээр байх хэрэгтэй. Цэвэр ариун, өндөрт өргөмжлөгдсөн оюун ухаантай хүмүүс гэм нүглийг үйлдэгч хүнээс үхүүлэх чадалтай хорт могойноос зугатаж байгаатай адил жигшиж, холдон зайлах хэрэгтэй. Эмэгтэйчүүд зүрх сэтгэлийн хувьд цэвэр ариун, өргөмжлөгдсөн байх юм бол бузар муу гэм нүглийг сургаал номлогчоос ирсэн ч маш үр дүнтэй, дахин хэзээ ч давтагдахааргүйгээр няцаах боломжтой байх болно.AГБ 350.2

    Хуримын тангарагтаа үнэнч байх. - Эцэг болон нөхөр хүн гэр бүлийнхээ тангарагт үнэнч байхын тулд ямар ихээр хичээх ёстой гэж бодож байна! Бурханы хууль тушаал болох ариун, тэнгэрлэг хэм хэмжээний дагуу амьдардаггүй залуухан, гэр бүл болсон эмэгтэйчүүдийн бодол санааг урамшуулахын тулд бидний зан чанар хэр хашир хянамгай байх ёстой вэ! Христийн бидэнд өгсөн тушаалууд бодол санаа, зорилго, зүрх сэтгэлийн хүслийг бүгдийг нь багтаасан байдаг. Олон хүмүүс энэ тал дээр алдаа дутагдал гаргадаг. Тэдний зүрх сэтгэл Бурханы шаардаж буй цэвэр, ариун хүсэл бодлыг агуулдаггүй. Бурхан бузар гэм нүглийг үйлдэгч хэдийгээр өндөр дуудлагыг авсан, чадварлаг боловч чадваргүй, бага гэрэл гэгээг хүлээн авсан, нэр нөлөө багатай хүмүүсээс илүү гэм нүглийн хувьд буруутгагдаж, гэм буруутайд тооцогдох болно. AГБ 351.1

    Бурхан гэр бүл болсон эрчүүдэд хандан, Та нар өөрийн үр хүүхдүүдийн эх, өөрийн эхнэрийг хайрлан, хүндэтгэж байх ёстой. Та тэдэнд анхаарлаа хандуулж, тэдний аз жаргалд анхаарлаа хандуулж байх ёстой гэсэн зааварчилгаа өгөөрэй.AГБ 351.2

    Би нэгэн эр нөхөр болон эцэг хүн Христэд итгэгчид байх ёстой дөлгөөн, нэр хүндтэй байдал, бурханлаг төрхийг төлөвшүүлээгүй болохыг үзэгдлээрээ олж харсан. Тэрээр Бурхан болон тэнгэр элч нарын өмнө насан туршдаа хайрлан, хүндэлж, хайр халамжаа үзүүлнэ гэж амласан амлалтаа биелүүлж, эхнэрийнхээ эдлэх ёстой эелдэг, зөөлөн, найрсаг байдлыг мэдрүүлэхгүй байсан. Тэрээр гэр орны ажилдаа туслуулахаар өөр эмэгтэй хүнийг хөлслөн авч, тэдэнтэй хэт их цагийг зарцуулсан. Эмэгтэй эр нөхрийн үс гэзгийг янзалж, анхаарал халамж тавин нүүрэмгий хандаж эхэлсэн. Эр нөхөр ч мунхаг байдал гарган тэрхүү охинд тааламжтай хандах болсон. Эр нөхөр урьд өмнөх шигээ эхнэртээ анхаарал, халамж үзүүлэхээ больсон. Яг энэ үед Сатан ажлаа хийж эхэлсэн. Хөлс төлөн гэртээ ажиллуулж байгаа хүнийг хүндэтгэ, тэдэнд эелдэг, халамжтай ханд, гэхдээ хэтрүүлсэн алхам хийж болохгүй. Та тэдэнтэй харилцаагаа гүнзгийрүүлэх гэсэн байдлаар харилцаж болохгүй.AГБ 351.3

    Гэр бүлийн нууцыг хадгалах. - Айл гэрийн дөрвөн ханан дунд орших ёстой нууцыг задалснаар ямар олон хүмүүс амьдралдаа гашуун зовлонг амсана гэж бодно. Гэр бүлийн нууц хадгалагдсанаар гэр бүл цэвэр ариун, онгон дархан байдлаа хадгалах ёстой! Гэтэл эхнэрийн нууц руу гуравдагч хүн өнгийж, гэр бүлийн нууц асуудлууд онцгой найз нөхрийн өмнө дэлгэгддэг. Сатан энэхүү бузар аргаар эхнэр болон нөхрийн зүрх сэтгэлийг хөндийрүүлж эхэлдэг. Ийм байдлыг даруй зогсоох хэрэгтэй! Ингэснээр ямар их асуудал бэрхшээлээс сэргийлэх бол! Эхнэр нөхрүүд бие биенийхээ алдаа дутагдлыг зүрх сэтгэлдээ бат цоожлон хадгалах хэрэгтэй. Өөрийн асуудал бэрхшээлүүдээ зөвхөн Бурхантай хуваалц. Бурхан танд зөв сайн, цэвэр ариун, ямар ч уурлаж уцаарлахааргүй зөвлөгөөг өгөх болно. AГБ 352.1

    Эмэгтэй хүн гэр бүлийн асуудлууд болон нөхөртөө гомдсон гомдлоо өөр эрэгтэй хүнд хуваалцсанаар гэр бүлийн амлалт тангарагаа зөрчиж байгаа гэсэн үг. Тэрээр нөхрөө үл хүндэтгэн гэр бүлийн харилцааны ариун нандин байдлыг хадгалах ханыг нураасан байна. Тэрээр гэр бүл гэдэг байшингийн үүдээ нээлттэй орхин Сатаныг урьж оруулан, түүний хор хөнөөлтэй уруу таталтанд автагдах боломжийг нээдэг. Энэ бол Сатаны хийхийг хүссэн зүйл. Эмэгтэй хүн бэрхшээл, зовлонтой асуудлуудаа Христэд итгэгч ах дүүдээ хуваалцахаар ирсэн тохиолдолд түүнд ганцаарчлан зөвлөгөө өгч болохгүй. Хэрэв тэрхүү эмэгтэй асуудал бэрхшээлээ хуваалцах шаардлагатай бол таарч тохирох итгэгч эмэгтэйг сонгож өгөөрэй. Ингэснээр Бурханы зорилгод нийцэхгүй бузар муу үүсэн бий болох боломж гарахгүй юм.AГБ 352.2

    Буруу замаар явахаас өөрийгөө хамгаалах нь. - Би өөрийн хүмүүстэйгээ зөвлөж байна. Хэрэв та Есүстэй ойртож, дэг журамтай амьдрал, бурханлаг яриа хөөртэй болохыг хичээх юм бол хориотой замаар явахгүй байх боломжтой болно. Хэрэв та анхааралтай байж, зогсолтгүйгээр залбиран гуйж, Бурханы оршихуйг өмнөө байгаа мэтээр бүхнийг хийж гүйцэтгэх юм бол эцсээ хүртэл уруу таталтанд автагдахаас аврагдаж, цэвэр ариун, толбогүй, бузартаагүй байх боломжтой. Та итгэл найдвар бүхий байдлаа эцсээ хүртэл тэвчээртэйгээр хадгалах юм бол таны арга зам Бурханы хүсэл дээр үндэслэсэн байна. Бурханы ивээлээр эхлүүлсэн өөрчлөлт, Бурханы алдраар дүүрэн хаанчлалыг бүтээн байгуулна. Сүнсний үр жимснүүд бол хайр, баяр хөөр, амар тайван, тэвчээр, эелдэг зөөлөн, сайн сайхан, итгэл найдвар, даруу дөлгөөн, биеэ хянасан зан чанар юм. Эдгээрийн эсрэг хууль гэж байхгүй. Хэрэв Христ бидний сэтгэлд байгаа бол бид бие махбодын хүсэл, тачаалаа цовдлуулах хэрэгтэй. AГБ 353.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents